Categories
мэдээ цаг-үе

Энхийг сахиулагчдаас 9 хүн хумхаа өвчний халдвар авчээ DNN.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн есөн албан хаагчаас хумхаа өвчний халдвар илэрсэн байна. Монголд ирээд эмчлүүлсэн ч нэг нь харамсалтайгаар нас барсан байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2023.01.05/ Батлан хамгаалах яамнаас тайлбар мэдээлэл өглөө. Нийт есөн хүн халдвар авсан бөгөөд долоо нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Нэг албан хаагч уг өвчний хүндрэлээр харамсалтайгаар амиа алдсан бол нөгөө албан хаагчийн биеийн байдал нэн хүнд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна

Categories
мэдээ үндэсний-бөx

Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ DNN.mn

Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд  болно | Zaag.MN

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваариа гаргажээ. Үүнийг уншигч танаа танилцуулья.

Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,

Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 14-16-нд Жүдо бөхийн УАШТ,

Нэгдүгээр сарын 21-нд “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 22- нд 12:00 цагаас “Талх чихэр” ХК-ний нэрэмжит “Хэвийн боовны баяр”-т зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Малчин” телевиз үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалт болно DNN.mn

Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга,  уулзалт болно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалт энэ сарын 11-нд Төрийн ордонд болно.

Уг чуулга уулзалтыг “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтад улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцох аж.

Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, хэлэлцүүлгүүд цувралаар үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бурмаа: Надад одоогоор өрсөлдөгч байхгүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

Ардын дууч хэмээн дуудуулах болсон дуучин Д.Бурмаатай ярилцлаа.


-Өөрөө аль нутгийнх билээ. Ер нь дуучин болох гараагаа хэдийнээс эхлэв?

-Би Увс аймгийн Тэс сумынх. Угаасаа дунд сургуульд байхаасаа дуулдаг байсан.

-Одоо СУИС-ийн ямар ангид суралцаж байгаа юм бэ?

-Уртын дууны ангид. Энэ хавар төгсч магадгүй.

-Яагаад магадгүй гэж? ?

-Яахав дээ. Би СУИС-ийн урлаг судлаачийн ангийг 2002 онд төгсч байсан болохоор одоо гурван жилээр энэ ангийг дүүргэх боломжтой. Гэхдээ миний өөрийн ажил төрөл амжихгүй бол дараа жил төгсөнө. -Сургуулиа төгсөөд уртын дуугаараа дагнаж дуулах уу?

-Мэдээж мэргэжлийг нь эзэмшсэн учраас өөрийнхөө хэмжээнд уртын дуугаа дуулна. -Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Гурав дахь цомгийнхоо ажилд орчихсон байгаа. “Та мөнх” гэдэг нэртэй цомог гаргана. Түмэндэмбэрэл гуайн дуулж олонд хүргэсэн сайхан дуунуудаас сонгож аваад өөрийнхөө хэв маягаар дуулж байгаа. Ерөнхийдөө энэ ажил талдаа орчихсон. Энэ цомог гарснаар миний уран бүтээлийн бас нэгэн чимэг байх болов уу гэж бодож байна. Ардын дууч хэмээн дуудуулах болсон дуучин Д.Бурмаатай ярилцлаа. Түмэндэмбэрэл гуайн дууг дуулах дуучин гарч ирэх болов уу гэж би нэлээд хугацаанд харсан. Гэвч гарч ирээг үй. Тиймээс энэ нь миний хийх ажил юм байна гээд тэр сайхан дуунуудыг дуулахаар зориглосон.

-Д.Бурмаа гэдэг дуучин ардын дуу дуулдаг гэдгээрээ олны дунд нэлээд танил болжээ. Урын сандаа хичнээн ардын дуутай болоод байна?

-”Үзэсгэлэн гоо”, “Гоолингоо” гэдэг хоёр цомог гаргасан. Энэ хоёрт нийтдээ 20 гаруй дуу багтсан байдаг.

-Уг нь өөрөө урлаг судлаач мэргэжилтэй юм байна. Энэ чиглэлээрээ ажиллаж байгаа юу?

-Би Ардын урлаг судлал, шүүмжлэлийн ангид сурдаг байхаасаа л дуулах маань давамгайлдаг байсан. Одоо ч гэсэн дуулаад явж байгаа болохоор шүүмжлэлийн чиглэлийн дорвитой эрдэм шинжилгээний ажил хийгээд байгаа юм алга. Гэхдээ өөрийнх өө уран бүтээлд сурсан мэдсэнээ ашиглаж яваа гэхэд болно. Хааяа нэг сонинд Монголын ардын урлагийн талаар багахан хэмжээний шүүмж бичиж нийтлүүлэх тохиолдол бий.

-Цаашид хийх уран бү- тээлийн төлөвлөгөөгөө гаргасан биз дээ?

-Гурав дахь тоглолтоо ирэх аравдугаар сарын 1-нд хийх төлөвлөгөөтэй байна. Мөн 21 аймгаар аялан тоглолт хийнэ. Цаашдаа ардын дуугаа орхихгүй.

-Сургуулиа төгсөөд нэлээд хэдэн жил болсон байх юм. Гэхдээ бие даан дуулаад хэдэн жил болж байна?

-Ардын дуугаараа дагнаж уран бүтээл хийсэн нь гэвэл сүүлийн хоёр жил. Үүнээс өмнө өөрийн гэсэн байр сууриа олох гэж нэлээд явсан. Зохиолын дуу дуулах үе ч байлаа. Мөн энэ хооронд хувийн амьдралаа зохиосон. Ер нь нэлээд зүйлийг амжуулсан даа. -Урлагт хөл тавихад ялангуяа дуучин болоход багагүй мөнгө хөрөнгөтэй байх шаардлагатай юм шиг. Таны хувьд үүнийг яаж зохицуулж байв? -Хоёр гурван жилийн өмнө урлагт орох хүний зарцуулах үнийн тогтолцоо арай өөр байсан юм шиг. Одоо бол энэ эрс өөрчлөгджээ. Клип хийлгэлг үйгээр зүгээр нэг дуу бүтээхэд бараг сая гаруй төгрөг зарцуулагдах жишээтэй. Надад анх клип хийлгэх, дуу бичүүлэх гээд нэлээд хэмжээний мөнгө шаардагддаг байсан. Тэр бүхэнд манай нутгийн пүүс компаниуд тусалдаг байлаа. Мөн миний ханийн дэмжлэг их байсан.

-Танай нөхрийг бөх хүн гэж сонссон юм байна?

-Тиймээ. Миний хань Увс аймгийн Сагил сумын харьяат улсын начин Насандэлгэр гэдэг залуу байгаа. Би нөхрөө сайн эцэг, сайхан хань гэж хүндэлж хайрлаж явдаг. Бид нэг хүүтэй. Тэр маань таван настай. Амьдралынхаа энэ сонголтод сэтгэл хангалуун байдаг.

Нөхөртэйгээ яаж танилцаж байсан бэ?

-Миний хань надаас ах л даа. Хоёр, гурван насны зө- рүүтэй. Манай нагац ах Батбаатар гэж улсын харцага цолтой бөх хүн байдаг. Насандэлгэр энэ ахтай минь их найз байсан.Тэгэхээр би нэг ёсондоо ахынхаа найзтай гэрлэчихсэн хэрэг. (инээв) Манай хань спортын хүн. Би урлагийнх. Тиймээс бие биенээ ойлгоход илүү дөхөм байдаг. Ер нь ар гэрийн ажил орхигдох энээ тэрээ гэсэн асуудалтай холбоотой маргаан гэр бүлд маань гардаггүй. Тэгээд ч бид хоёр бараг хоногийн 24 цаг хамт явдаг юм даа. Харин сая шинэ жилээр хэд хоног би завгүй байсан болохоор гэр бүлдээ тавих анхаарал жаахан суларсан байх.

-Шинэ жилээр урилга заллага их байв уу?

-Өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага байсан. Энэ нь нөгөө дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой байсан биз. Гэхдээ миний хувьд чамлахааргүй урилга заллагатай байсан. Бас дуучин хүн аливаад уян хатан ханддаг болохоор таньдаг мэддэг хүмүүсийнхээ баярт зүгээр очиж ая дуугаа өргөсөн.

-Та ямар гэр бүлд өсч торнисон бэ. Эхээс хэдүүлээ вэ?

-Бусдын адил жирийн сайхан гэр бүлд өсч торнисон. Эхээс 14-үүлээ. Би айлын 13 дахь хүүхэд. Найман ах, дөрвөн эгчтэй. Нэг дүүтэй. Өнөр өтгөн сайхан гэр бүлд хүмүүжсэн. Манай аав их сайхан дуулдаг хүн байсан. Ер нь аавын талынхан нутагтаа сайхан дуулдгаараа алдартай. Мөн СУИС-д миний ахын хоёр охин нь дуулаачийн мэргэжлээр суралцдаг. Миний авга ах Азийн аварга хөөмийч хүн бий. Аав маань нас бараад найман жил болж байна. Одоо миний ээж 70 настай. Нутагтаа амьдардаг.

-Жил болгон нутагтаа очдог биз дээ?

-Нутагтаа очиж амжилгүй жил гаруй болчихлоо.

-Нэг үед дуулж яваа зохиолын дуучидтай их найзална биз…

-Бидний хувьд нэг их үе энэ тэр гэж байдаггүй юм аа. Миний найзууд гэвэл Б.Энхмэнд, Р.Дэлгэрмаа, Л.Банзрагч, Л.Болдбаатар байна. С.Жавхлантай ч гэсэн гайгүй харьцаатай байдаг. Нэг нутаг ус гэдэг утгаараа давгүй шүү.

-Мэдээж, та нарын хооронд өрсөлдөөн их байдаг байх?

-Би энэ хүмүүсээс өөр урсгалаар дуулж байгаа учраас одоохондоо надад өрсөлдөгч гарч ирээгүй. Харин цаашдаа ардын дуу дуулж надтай өрсөлдөх олон дуучин гарч ирээсэй гэж боддог. Хэрэв би зохиолын дуу дуулдаг бол эднээс хэн нэгнийг нь сонгоод өрсөлдөнө дөө гэж бодох сон. Одоогийн байдлаар надад өрсөлдөгч байхгүй. Тиймээс ч өнөөдөр ард түмнийхээ дунд би ардын дууч гэдэг нэрийг авчихаад байгаа.

-Зохиолын дуучдыг тойрсон элдэв хов жив тасрахгүй юм. Харин Д.Бурмаагийн хувьд янз бүрийн хэл амнаас харьцангуй холуур юм шиг санагддаг…

-Шар хэвлэлүүд хүнийг жаахан юм хийгээд хөдөлмөрлөөд ирэхээр оролддог юм билээ. Их сонин. Намайг чинь нэг хэсэг Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржтой янз бүрээр холбож байлаа. Гэтэл тэр хүнийг би зурагтаар л харснаас биш дэргэдээс нь харж байгаагүй л байхгүй юу. Гэхдээ ийм хэл ам хов живийг аль болох тоохгүй байхыг боддог.

рлагийнхан гоо сайхны хагалгаа их хийлгэдэг болсон юм шиг байна. Таны хувьд?

-Би залуу насаараа л гоёж байгаа. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдаг. Тийм болохоор гоо сайхны мэс засал хийлгэнэ гэж боддоггүй. -Та сардаа хэр орлоготой байдаг вэ? -Би Урлаг судлаач мэргэжлээр төгсчихөөд Улсын филармонид хоёр жил ажилласан. Тэндээсээ гараад дахиад хоёр жил Төв аймгийн “Монгол туургатан” гэдэг чуулгад дуучнаар ажилласан. Харин одоо бол чөлөөт уран бүтээлч гэж явдаг. Яахав сардаа огт орлогогүй гэж болохгүй л дээ. Миний цомгуудын борлуулалт их сайн байдаг. Монголчууд одоо ардын дууг харьцангуй их сонсдог болж. Цомгоосоо сард дор хаяж 500 мянган төгрөгийн ашигтай.

-”Тэгш таван хүсэл” гээд ардын дууны зохиомж гараад байсан. Та түүнд оролцсон билүү? -Ороогүй. Би ер нь “25 дугаар суваг” телевизтэй нэг их хамтарч ажилладаггүй. Яахав үл ойлголцох асуудал гарснаас болдог байх. Тэр тоглолтыг би үзсэн л дээ. Ардын урлагийг дэндүү хошин шог маяг руу оруулчихсан юм шиг санагдсан. Гэхдээ санаа нь таалагдсан. Надад ч гэсэн тиймэрхүү санаа бий. Өөр телевизүүдтэй хамтарч хийхээр ярьсан зүйл байгаа. Хүрээ дууны уралдаан зарлах бодол ч бий. Чулуунчимэг эгчээс эхлээд алтан үеийн сайхан дуучдыг оролцуулсан тоглолт бас хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах асуудлыг байнгын хороонд буцаав DNN.mn

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батална

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу товлосон хугацаанд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нийт 136 хүн нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг эл асуудлаар хуралдаж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгосон юм. Үүнд,

1. Л.Төр-Од – Улс төрийн эдийн засагч, эрх зүйч

2. Г.Галбадрах – Зураг, хөдөлмөрийн багш

3. О.Мөнхсайхан – Судлаач

4. О.Амартүвшин – Эдийн засагч

5. Ө.Ганхуяг – Эдийн засагч

6. Х.Ганбаатар – Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер

7. Г.Чулуунбаатар – Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич

8. С.Эрдэнэбат – Хөдөлмөрийн эдийн засагч

9. Д.Моондой – Радио электроникийн инженер

10. Д.Мягмарсүрэн – Улс төр судлаач

11. И.Цэрэн-Онолт – Багш, математикч нарын нэр багтсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Эдгээр нэр дотор эмэгтэй хүн алга. Эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулж ирье. МАН, АН зэрэг намуудын төлөөлөл багтсан байна. Иймд бусад намуудын төлөөллийг оруулж ирж, оролцоог хангах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн П.Анужин мөн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаа жагссан залуучуудын төлөөллийг тус бүрэлдэхүүнд оруулах саналтай байгаагаа хэлсэн. УИХ-ын гишүүн, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хүлээж авсан нэрс дотор нийт 32 эмэгтэй нэрээ дэвшүүлсэн байсан. Сонгон шалгаруулалтыг нууц санал хураалтаар явуулсан болохыг тайлбарлалаа.

Үг хэлж, санал дэвшүүлсэн УИХ-ын гишүүд эл асуудлаар дээрхтэй адил саналууд хэлж байсан тул хуралдааныг даргалагч “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанд дахин оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, эл асуудлыг дахин хэлэлцэх нь.

Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны буцаан олголт авах иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт DNN.mn

Монгол Улс татвар төлөгч иргэнээ татварын бодлогоор дэмжиж анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авах эсхүл барьсан тохиолдолд 6 хүртлэх сая төгрөг /2020 оноос өмнө нэр дээрээ шилжүүлж авсан бол 3 хүртэлх/-ийн татварын буцаан олголтыг олгодог.

Иргэн та 2022 оны ХХОАТ-ын жилийн эцсийн тайлангаа илгээж орон сууцны буцаан олголт авах бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮБХ-ны хурал энэ сарын 10-нд болно DNN.mn

Ардчиллаар овоглодог АН амаа үдэх албагүй! | News.MN

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч долоо хоногт хуралдаж, намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг өчигдөр /2022.01.04/ хоёр талд хуваагдаад буй АН-ын ҮБХ-ны нийт гишүүдийг оролцуулсан “Эв нэгдэл” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтаас ҮБХ-ны хурлын товоо гаргасан юм. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр буюу ирэх Мягмар гаригт Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт: УДШ-д намын даргаа бүртгүүлэх, зохион байгуулалтад орох боломжууд нь нээгдэж байгаа DNN.mn


“Их эвлэрэл, их өөрчлөлт, их амжилт” уриан дор болсон уг уулзалтад АН-ын Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-ны 215 гишүүн оролцлоо. Тухайлбал, АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Д.Ганхуяг, С.Баярцогт, Д.Батцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нараас гадна ахмад, залуу үеийн төлөөллүүд ирсэн байв. Энэ үеэр АН-ын ҮБХ-ын гишүүн С.Баярцогттой ярилцлаа.


– АН-ын “Эв нэгдэл” ажлын хэсэг байгуулагдлаа. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ?

– Манай намд тулгарсан хоёр гол асуудал бий.

Нэгдүгээрт, АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу намын дарга гэж хүн одоогоор байхгүй. Намын даргаа гаргаж ирдэг журам нь Улс төрийн намын тухай хууль болон намын дүрмээр зохицуулагдана.

Гэтэл манай нам өнгөрсөн хугацаанд хоёр талд гарчхаад, хоёр ҮБХ-той нөхцөл байдал үүсчихсэн. Тиймээс аль, аль талаас нь УДШ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн боловч долоон удаа энэ асуудлыг буцаасан шүү дээ. Бид асуудлын гарцыг эрэлхийлэхийн тулд эхлээд хуульчдын баг гаргасан. Ер нь бидний алдаа дутагдал хаана байв, яагаад хууль дүрэмд нийцүүлэхгүйгээр асуудлууд тавиад байсан юм бэ гэдэг асуултын зангилаа бол АН-ын тодорхой лидерүүдтэй холбоотой.

Үндсэндээ тэднээс шалтгаалж нам хоёр хуваагдсан нөхцөл байдал үүссэн байв. Иймд УДШ рүү явж байгаа бичиг болгон хоёр талаасаа очоод маргаан дагуулаад байсан хэрэг.

УДШ-ээс “Өмнө тавьсан асуудлууд чинь шийдэгдээгүй байна. Хоёрдугаарт. та нарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд чинь байхгүй байна. Эдгээр асуудлуудаа шийдээч” гэсэн шийдвэр гаргасан. АН бол олон фракц, бүлэг, клубүүдтэй гэдгийг бүгд мэднэ. Энэ хүмүүсийн хооронд урт хугацааны яриа хэлэлцээрүүд өрнөсний үр дүнд өнөөдрийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Ялангуяа ард түмнээсээ итгэл авч сонгогдсон УИХ-ын 11 гишүүн “Эв нэгдэл” ажлын хэсэг байгуулах санал, санаачилга гаргасан нь ийнхүү үр дүнгээ өгч, хоёр талд байсан ҮБХ-ны гишүүд нүүр, нүүрээ харалцан асуудлаа мухарлахаар гарц шийдлүүдээ ярилцаж байгаа юм.

Ажлын хэсэг гурван удаа хуралдуулаад ерөнхий зорилго чиглэл, үүсээд байгаа нөхцөл байдлуудаа дүгнэсэн. Юуны өмнө яаралтай ҮБХ-ны хурлаа хуралдуулж намын даргаа сонгох ёстой юм байна.

Улмаар УДШ-д намын даргаа бүртгүүлэх ёстой юм байна. Үүссэн нөхцөл байдлаа УИХ-ынхаа болон ҮБХ-ныхоо нийт гишүүдтэйгээ намын Их хурлын өмнө ярилцаж зөвлөлдөх ёстой юм байна гээд энэхүү зөвлөгөөнийг АН-ын бүлэг болон “Эв нэгдэл” ажлын хэсгээс санаачлан зохион байгуулж байгаа юм.

– Х.Баттулга болон С.Эрдэнэ нарын талд ҮБХ-ны нийт хэдэн гишүүн байгаа юм бэ. Тэд өнгөрсөн хугацаанд хоёр талд нэг нэгийгээ үгүйсгээд намын их, онц их хурал зарлаж байсан. С.Эрдэнийн хувьд “Эв нэгдэл” ажлын хэсгийг эсэргүүцээд байгаа харагдсан…

– АН-ын ҮБХ-ны гишүүд бол 2020 оны тавдугаар сард байсан үндсэн ҮБХ-ны 389 гишүүн, 2022 онд дүрмийн өөрчлөлтийн дараа хийгдсэн 252 ҮБХ-ны гишүүд бий. Тэдэн дунд давхардсан тоогоор 95 ҮБХ-ны гишүүн байгаа.

Нийт хоёр талын ҮБХ-ны төлөөллүүд оролцсон энэ зөвлөгөөн анх удаа хийгдэж байна. Өмнө дандаа хоёр талдаа хуралдаад байсан. Бид бодитоор бие биеэ хүлээн зөвшөөрөөд буулт хийж, харилцан ойлголцоод асуудлыг шийдвэрлэе гэсэн үүднээс зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа. Эндээс дараа дараагийн зөв зүйтэй шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

– Өмнө хоёр талаас УДШ-д хүргүүлсэн хүсэлт долоон удаа буцаагдсан гэж байна. Та бүхний хуралдаж, гаргасан шийдвэрийг УДШ хүлээж авах уу. Одоо гарах шийдвэр өмнөхүүдээсээ ямар ялгаатай юм бэ. Эрх зүйн боломж нь яаж бүрдэх вэ?

– Улс төрийн намын тухай хууль бол бидний баримтлах хамгийн гол хууль. Дээрээс нь манай намын дүрэм Улс төрийн намын тухай хуульд нийцсэн байх ёстой.

Саяхан УДШ-ээс улс төрийн намыг бүртгэх журмаа шинэчилсэн байна. Энэ шинэчилсэн зүйлийн дагуу УДШ найман асуудлыг авч хэлэлцээд 5-6 зүйлийг бүртгэдэг болж байгаа юм билээ. Энэ зүйлүүд нь тодорхой болсон.

Урьд нь УДШ иргэний танхим, нийт гишүүдээрээ хэлэлцдэг зэрэг өөрчлөлтүүд ороод байсан. Одоо хууль зүйн хувьд маш ойлгомжтой болсон. Дээрээс нь манайд хоёр талаасаа бичиг явуулаад хоёр талдаа хуралдаад байдаг зүйл маань үндсэндээ арилж байгаа. Тийм учраас хуулийн болон бодит бусад шалтгаанууд нь байхгүй болж байгаа гэсэн үг. УДШ-д намын даргаа бүртгүүлэх, зохион байгуулалтад орох боломжууд нь нээгдэж байгаа гэж харж болно.

– Таны тухайд АН-ыг эв цаванд нь оруулах тал дээр нэлээд хичээл зүтгэл гаргаж, санаа тавьж ажил болгож байгаа хүний нэг гэж хардаг. Таныг намын даргад байх ёстой хүний нэг гэсэн байр суурьтай хүмүүс ч бий. Харин таны хувьд намын дарга ямар хүн байх ёстой гэж үздэг вэ?

– Энэ бол нээлттэй асуудал. Эхлээд намын нэгдлийг эхлүүлэх нь хамгийн чухал.

– Эрх баригчид тогтол- цооны шинэчлэл хийх ёстой гэж ярьдаг. 2023 онд ээлжит бус сонгууль явуулах суурь нохцолүүдээ нүүрсний хулгай, Хогжлийн банкны хэрэг зэргээр бэлдчихлээ. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

Ирэх долоо хоногт манай намын асуудал тодорхой болно. Эхлээд намынхаа асуудлыг шийдчихээд улс орны эдийн засаг, бодлого ярих нь зөв байх.

АН-ЫН ҮБХ ЭНЭ САРЫН 10-НД ХУРАЛДАХААР БОЛОВ

АН-ын оюун санаа болсон улс төрийн төлөөлөх эрх бүхий дээд байгууллага бол ҮБХ. Энэхүү зөвлөгөөнд оролцсон ҮБХ-ны гишүүд яаралтай нэгдэж, нийлэхийн төлөө бүгд санал нэгтэй дуугарч байлаа.

Иймд энэ сарын 10-ны ҮБХ-ны хурлаа зарлан хуралдуулах шийдвэр гаргасан юм. Энэ ҮБХ-ны хурлаараа намын дотоод асуудлаа нухацтай ярилцаад шаардлагатай бол намын дүрэм, журамдаа дахин шинэчлэл хийх аж.

Ингэхдээ илүү олон боломжийг суулгаад намын их хурлаа цааш нь үргэлжлүүлэн зарлах, ҮБХ-ны хурал, намын их хурлаасаа олонхынхоо саналаар дэмжлэг авсан хүмүүсээ намын гүйцэтгэх удирдлагад дэвшүүлж УДШ-д бүртгүүлнэ гэв. Ингэснээр АН хүчинтэй, хүчингүй тамга гэсэн янз бүрийн ярианаас гарч, нэг тугийн дор, нэг үзэл санаан дээрээ нэг АН болоод зогсохгүй үйл ажиллагаа нь сэргэх боломж бүрдсэн гэж гишүүд онцолж байлаа.

“Эв нэгдэл” зөвлөгөөнд ирсэн гишүүдийн сэтгэгдлээс хүргэе.

УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж: – АН-ын ҮБХ-ны гишүүдийн “Эв нэгдэл” зөвлөгөөнөөс амжилт гарна гэж найдаж байгаа. Энэ намын тодорхой өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс намыг хагалан бутаргах, МАН-д энэ намыг тодорхой зүйлээр худалдах хандлага гаргаад байна. Ялангуяа экс намын дарга, Ерөнхийлөгч нар.

С.Эрдэнэ гэдэг хүнтэй АН сонгуульд оролцвол ялагдах нь тодорхой. Үүнийг МАН хүсэж байгаа. Миний амьдралдаа rap барьж үзээгүй Мөнхбаяр гэдэг хүнийг УДШ-д АН-ын даргаар бүртгүүлэх тухай асуудал яриад явж байна гэдэг бол арай дэндэнэ биз дээ.

АН-ын талаар үг хэлж мэдэхгүй хүнийг АН-ын даргаар тавина гэдэг бол дахиад л ялагдалд хүргэнэ гэсэн үг. Тиймээс экс дарга, ерөнхийлөгч нарыг бид таягдан хаях хэрэгтэй. Тэдэнтэй тэдэнгүй бид энэ зохих дүрмийн өөрчлөлтийн дагуу намынхаа дүрмийн өөрчлөлт болон даргаа УДШ-д бүртгүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: -Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг АН-ын 11 гишүүн санаачилсан. Гол нь АН-ын хуваагдлын асуудлыг эцэслэх зорилготой. Би хөдөөнөөс сонгогдсон гишүүн. Орон нутагтаа очиход надаас нам нэгдэх үү гэж иргэд байнга асуудаг. Тиймээс бид өнөөдөр дараагийн ҮБХ хуралдуулах, намын асуудлыг эцэслэн мухарлах асуудалд гишүүд үг хэлж байна.

Энэ нь улс орны хувь заяа эрх ашигт хэрэгтэй. Сөрөг хүчин хүчтэй байхгүй бол эрх баригчдын завхралын асуудал дэндэж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: – Ер нь ҮБХ-ны гишүүд нүүр тулан уулзаж асуудлаа шийдээгүй 2.5 жил болсон байна. Энэ уулзалтад тэд маш идэвхтэй зорин ирсэн байна. Цаашид бүгдээрээ сууж ярилцаж асуудлаа шийдэх зайлшгүй шаардлага бий.

Хууль эрх зүйн хувьд гаргах хамгийн сүүлчийн гарц нь бол АН-ын бүлгээс санаачлан зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнүүд юм. Ер нь АН-ын сүүлийн жилүүдэд гарсан алдаа бол намын лидер гэсэн хүмүүсийг дагаж яваад өнөөдрийн мухардалд хүрсэн. Намын үндсэн дүрэм, үзэл баримтлал дотор олонхоороо асуудлыг шийдэж, дүрмийн дагуу улс төрийн тоглолтуудыг хийж явах ёстой. Энэ арга замууд цаашид ардчиллын мөн чанараараа явна.

АН-ын ҮБХ-ны гишүүн, “OD” клубийн үүсгэн байгуулагч Ж.Баярмаа: – Улс төрийн намын үндсэн хийх ёстой ажил бол үзэл баримтлалтай байх. Нам бол үзэл санаан дээр суурилсан нэгдэл гэж үздэг. Иймд манай гишүүд нэгдэх нь чухал.

АН өнөөдөр хуваагдсан нь үнэн. Хий хоосон эв нэгдэл эвлэрэл гэж уриалахаас эхлээд эвдрэл юунаас эхтэйг ойлгох хэрэгтэй. Эвдрэл зөрчлөөс болдог. Иймд юунаас, хаанаас зөрчил үүссэн гэдгийг сайн ярьж, нэгдсэн ойлголттой болсноор дахин давтагдуулахгүй байвал эв нэгдэл жинхэнэ утгаараа биелнэ. Түүнээс мянга хоосон орилоод үндсэн суурь шалтгаан нь засрахгүй, ойлгохгүй бол эвдрэл дахиад гарна. Шударга бусаас эвдрэлцэл үүсдэг шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөгжлийн банк нэг их наяд 80.9 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ DNN.mn

Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,080.9 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 726.3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 27.9% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 737.7 тэрбум төгрөгийн, 72.1% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Categories
мэдээ цаг-үе

Иргэдэд нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан орон байрны хулгайчдыг баривчлав DNN.mn

Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 2021 оноос хойш 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид олж илрүүллээ. Тодруулбал, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “У” гэгч “Д”, “Б”, “М”, “С” нартай бүлэглэн орон нутагт барилгын ажил хийхээр, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн айл өрхүүдийг судалж алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөргөний шүрэн толгой, 15 ширхэг хөөргөний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлийг хураасан бөгөөд дээрх этгээдүүд хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, Мөн тээврийн хэрэгсэл худалдан авч, гэр бүлийн гишүүдээ гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.