Categories
мэдээ цаг-үе

ХНХЯ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй DNN.mn

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 17-ноос олгоно | News.MN

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-ны өдрөөс олгоно.

Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор УИХ-аас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан.

Засгийн газраас төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд цугларсан их өгөгдлийг төрийн бодлого шийдвэрт ашиглах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн учраас төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. Иймд иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй.

Иргэд 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Манай улсад иргэд нь визгүй зорчих 34 улс DNN.mn

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ЦАР ТАХАЛ ЯМАР ДАВУУ ТАЛЫГ ОЛГОЖ БАЙНА ВЭ?

Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэр гаргасан.

Үүнд, манай улсыг зорин ирдэг жуулчдын тоогоор тэргүүлдэг, дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс, Австрали, Шинэ Зеланд хамаарч байна.

Дээрх 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд тодорхой түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзжээ.

Манай улсад визгүй зорчдог улсын тоо гучин дөрвөөр нэмэгдэж, жаран нэг болж байна.

МОНГОЛ УЛСАД 30 ХҮРТЭЛ ХОНОГИЙН ХУГАЦААГААР ЖУУЛЧЛАХ ИРГЭДИЙГ НЬ 2023-2025 ОНД ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ УЛСЫН ЖАГСААЛТ

  1. Бүгд Найрамдах Австри Улс
  2. Бельгийн Хаант Улс
  3. Унгар Улс
  4. Бүгд Найрамдах Грек Улс
  5. Данийн Хаант Улс
  6. Испанийн Хаант Улс
  7. Бүгд Найрамдах Итали Улс
  8. Бүгд Найрамдах Латви Улс
  9. Бүгд Найрамдах Литва Улс
  10. Лихтенштайны Хаант Улс
  11. Люксембургийн Их Гүнт Улс
  12. Бүгд Найрамдах Мальт Улс
  13. Нидерландын Хаант Улс
  14. Бүгд Найрамдах Польш Улс
  15. Бүгд Найрамдах Португал Улс
  16. Бүгд Найрамдах Словак Улс
  17. Бүгд Найрамдах Словени Улс
  18. Бүгд Найрамдах Финланд Улс
  19. Бүгд Найрамдах Франц Улс
  20. Бүгд Найрамдах Хорват Улс
  21. Бүгд Найрамдах Чех Улс
  22. Шведийн Хаант Улс
  23. Бүгд Найрамдах Эстони Улс
  24. Норвегийн Хаант Улс
  25. Бүгд Найрамдах Исланд Улс
  26. Швейцарын Холбооны Улс
  27. Бүгд Найрамдах Болгар Улс
  28. Бүгд Найрамдах Ирланд Улс
  29. Бүгд Найрамдах Кипр Улс
  30. Румын Улс
  31. Монакогийн Хаант Улс
  32. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
  33. Австралийн Холбооны Улс
  34. Шинэ Зеланд Улс.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамаатан садан, ах дүү нь дарга болж, тендер “хусахгүй” болох хуулийн төсөлд гишүүд хагартлаа уурлаж байна DNN.mn

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар шуурхайлж байна. Товчхондоо улс төрд нөлөөтэй, өндөр албан тушаалд сууж буй эрхмүүдийн ураг төрөл, амраг садангийн хүмүүс удирдах алба хашихгүй. Бас зээлд хамрагдахгүй. Тэр бүү хэл тендер шалгаруулалтад оролцох боломжуудыг нь ч энэ хуулиар хааж өгөх юм. Хуулийн ийм өөрчлөлт Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шууд үйлчилнэ. Ингэснээр тэд эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа цаашид ашиглах ямар ч боломжгүй гэсэн үг. Тийм болохоор УИХ-ын гишүүд нүднээс далдуур ёстой нэг ойж буухыг үзүүлж өгч байна. Тэд “Ах, дүү, хамаатан садан минь тендерт оролцохгүй, дарга даамал болохгүй юм бол энэ гишүүнээр чинь яах юм бэ. Гишүүн байхын хэрэг ч алга, больё” гэж цухалдаж байгаа аж. Улмаар “Энэ хууль батлагдах юм бол миний эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав, ээж, төрөл төрөгсөд, хамаатан садангуудын минь Үндсэн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчнө. Бид төрийн өндөр албан тушаал хашихад тэд маань ямар буруутай юм бэ” гэж үзэж байгаа юм билээ. Үүгээр зогсохгүй өөр хоорондоо хуулийг батлуулахгүй байх талаар сэм ярилцацгааж, улс төрийн акци өрнүүлэхээр тохироо хийж байгаа сурагтай.

Энэ үйл явдлаас харахад, УИХ-ын гишүүд ард түмнийг төрд төлөөлж байгаа гэдгээ огт ухамсарладаггүй юм байна. Бидний төлөө зүтгэнэ гэж өчүүхэн төдий ч бодож явдаггүй нь илэрхий байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийнхөө жинхэнэ нүүр царайг харуулчихлаа. Гэтэл гэнэн ард түмэн бид нь өнөө хэдийгээ бодохдоо “Ард түмний төлөө зүтгэж,улс эх орноо хөгжүүлэхээр гарч ирсэн” гэж ойлгож бас итгэдэг. “Хөөрхий минь миний л амьдралыг сайжруулахын тулд нойр хоолгүй зүтгэж, янз бүрээр хараалгаж, зүхүүлж байна даа” гэж дотроо өмөөрдөг байв. Тэгвэл ганц хуулинд оруулах өөрчлөлтөөс тэд эрх ашгийнхаа төлөө яаж оволзож, тэмцэж байгааг харлаа. Ард түмэнд зориулж амласан бүхэн нь худлаа юм байна.

Үүний баталгаа нь “Хэрэв манай ах, дүү нар тендер авч, албан тушаалд очихгүй юм бол би энэ гишүүнээр чинь яах юм бэ” гээд өөрийгөө бариад өгчихлөө шүү дээ. Өндөр албан тушаалтны хүүхэд, ойр дотныхон төрийн албанд хаа сайгүй бий. Бүр худ ургууд нь хүртэл дарга, даамал хийцгээж байна. Тэгвэл төрд бэхэжсэн “ургийн мод”-ыг үндсээр нь булга татах энэ хууль гишүүдийн дунд хаясан тэсрэг бөмбөг шиг л болж байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Дэлхийн хэмжээнд 2022 оны хамгийн өндөр орлоготой кино “Avatar 2” боллоо DNN.mn

Avatar 2 Movie Review: Akshay Kumar calls 'The Way of Water' magnificent;  Varun Dhawan is blown away | Hollywood News – India TV

Лхагва гаригийн байдлаар найруулагч Жэймс Камероны “Avatar” цувралын хоёр дахь кино болох “Avatar: The Way of Water” дэлхийн кино театрын зах зээлээс $1.5 тэрбумыг олж, 2022 онд гарсан дэлгэцийн уран бүтээлүүдийг орлогоороо тэргүүлжээ.

Уг бүтээл арван хоёрдугаар сарын 16-ны өдөр дэлхий даяар нээлтээ хийсэн юм.

Өнгөрсөн оны хавар нээлтээ хийсэн “Top Gun: Maverick” $1.489 тэрбумын орлоготой 2022 оны кинонуудыг тэргүүлж байсан бол “Avatar 2” түүнийг гуравхан долоо хоногийн дотор орлогоороо гүйцэж түрүүлсэн байна.

Гэхдээ АНУ-ын зах зээлд $718 саяын орлоготой “Top Gun: Maverick” тэргүүлсэн хэвээр байгаа. Камероны шинэ бүтээл АНУ-ын кино театруудаас өнгөрсөн хугацаанд $465 саяыг л олжээ.

Гэхдээ түүнд гүйцэж түрүүлэх хангалттай хугацаа бий.

Дэлхийн киноны хамгийн том зах зээлд тооцогддог Хятадад хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч “Avatar 2”-ын орлого $162 саяыг даваад байна. Өмнөх “Avatar” энэ улсын зах зээлээс нийтдээ $262 саяыг олж байжээ.

“Avatar” цувралын 2009 онд гарсан эхний кино дэлхийн кино театрын зах зээлээс $2.9 тэрбумыг олсон амжилтаар бүх цаг үеийн дэлгэцийн бүтээлүүдийг тэргүүлж байгаа.

Харин хоёр дахь “Avatar” энэ амжилтыг эвдэх эсэх нь удахгүй харагдах юм.

Эх сурвалж: Business Insider

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цас арилгадаг машины мотор зуураад жил болоход хотын удирдлагуудаас хэн ч анзаарсангүй DNN.mn

Хотын зам аль ч хэсэгтээ мөсөн каток шиг л болж. Хаашаа ч харсан нэгнийхээ араас мөргөж эд хөрөнгөө сүйтгэсэн жолооч нар аваарын гэрлээ анивчуулаад зогсож байна. Халтиргаатай замд ийм зураглал бүр дасал болчихож. Хот тохижилтоос давс цацдаг ч энэ нь ямар ч үр дүнгүй ажил гэдэг нь хаа сайгүй мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдээс тодорхой харагдаж байгаа юм. Нийслэлд цас цэвэрлэх зориулалттай том оврын хоёр машин байдаг ч дугуй байхгүй. Дугуйгаа хүлээгээд хоёр жил болж байгаа талаар хотын шинэ менежер М.Баяраа хэлсэн.

Хотын менежерийн ярьж буй цас цэвэрлэх зориулалттай камаз маркийн хоёр машины нэг нь Энхтайваны гүүрний чанх доор Сүхбаатар дүүргийн хот тохижилтын газрын хашаанд тоосонд дарагдаад хэвтэж байна. Ажилд ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг энэ хашаанд цуглуулдаг аж. Тоосонд даруулсан шар камазаас гадна хог ачдаг хоёр ч машин энэ хашааны хойморт заларчээ. Хогийн машинуудын урд дугуйг хэн нь ч юм тайлж аваад тоосго ивчихэж. Ард дугуйг анзаарвал шалчийснаас бусдаар бол нэг их элэгдсэн шинж алга. Цагаан хаалгатай гаражуудын заримд нь том жипнүүдийг байршуулжээ. Бодвол хотын өмч л бололтой. Дулаан гаражид байршуулж. Харин ажилд гарах боломжгүй болсон ачааны машинуудыг хашаанд эгнүүлээд тавьчихсан байв.
Хашааны манаач гэх 50 орчим насны эрийн ярьж байгаагаар бол цас цэвэрлэдэг камазыг өнгөрсөн хавар л хэлж байгаагаар тухайн камазны мотор нь зуурснаар хэвийн ажиллах боломжгүй болжээ. Ачаандаа том ёмкостьтой улбар шар энэ машины урд талд суурилуулсан цас цэвэрлэх зориулалттай шүүр, хамагч зэргийг нь мулталж аваад гараж руу хийчихэж. Энэ машин замын булан тохой бүрийг детальчилж цэвэрлэдэг бөгөөд нийслэлийн захиргаанд хоёр ширхэг л байдаг талаар манаач ах хэлж байна. Нөгөө нь хаана хэвтэж байгааг мэдэхгүй гэнэ. Ямартаа ч мөстсөн замыг цэвэрлэх зориулалттай хоёр машин доголдсоноор хот тохижилтынхон өөрсдөө замын мөстсөн цасыг хүрзээр нүдэж “махаа идэж” байгаа талаараа ярьж байна. Хотын менежер М.Баяраагийн ярьсанчлан цас цэвэрлэх машины дугуйнд асуудал үүссэн эсэхийг ажилтнууд нь мэдэхгүй байлаа. Энэ хашаанд чирч авчирснаас хойш засварчин гэх нэг ч хүн ирж оролдоогүйг тэд хэлж байна.
Доголдоод зогссон улбар шар камаз зургаан дугуйтай. Дугуйны ирмэгийн хэмжээ нь 11.00-20, 10.00 R20 хэмжээтэй байв. Хотын менежер М.Баяраагийн онцолсноор дугуй нь эвдэрсэн бол “Өгөөмөр” зах ороод л авчих боломжтой юм билээ. Өгөөмөр захын зүүн талд байрлах орос дугуйны лангуугаар шагайхад дээрхтэй ижил дугаартай дугуй ширхэг нь 2 сая төгрөгөөр зарагдаж байв. Хотын төсвөөс 12 сая төгрөг гаргахад л шинэ зургаан дугуй тавиад ажилдаа гарах боломж бүрэн байна. Бүр байг гэхэд Улаан-Үдээс хэдэн зуугаараа наашаа цувдаг ачааны машинуудын алиных нь ч тэвшин дээр ачаад авчрах боломжтойг хүрз бариад хүйтэн цас нүдээд зогсох хот тохижилтынхон хэлж байна.
Автын инженер М.Мөнх-Эрдэнэ: Орос камазны моторыг хагас сарын хугацаанд л бүрэн засварлаад явуулах боломжтой
Бид “Хурд” авто засварын төвийн автын инженер М.Мөнх-Эрдэнээс камазын засвар үйлчилгээний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Камаз маркийн автомашины зуурсан моторыг засварлахад ямар үнэтэй байдаг вэ?
-Моторын гэмтлээсээ л шалтгаална. Түгээмэл тохиолддог тахир гол солих зэрэг гэмтлийг 10 орчим сая төгрөгөөр засварлах инженерүүд манайд олон бий. Дагалдах үйлчилгээ зэргийг нь хийгээд угсрахад удлаа гэхэд хагас сарын хугацаа орно. Түүнээс ч хурдан хийж болно. Орос машины эд ангийг засч, сэлбээд явуулах бүрэн боломжтой байдаг. Манай инженерүүд орос тэргийг засахдаа гаргууд шүү дээ. Энгийн жолооч нар ч засварлаад л яваад байдаг. Тод жишээ нь УАЗ 469 байна. Манайхан сэлбэж засаад л ууланд унаж явдаг. Камаз ч ялгаагүй. Засвар авахаар л бол нэг их хүндрэлгүй.
-Том оврын камазын сэлбэг манайд хэр түгээмэл байдаг юм бэ?
-Авто сэлбэгийн захуудаар явахад байдаг. Моторыг нь ч зардаг дэлгүүрүүд ч мэр сэр бий. Ойролцоогоор 30 орчим сая төгрөгөөр зарагдаж байгаа болов уу. Яг одоо бол манай засварын төвд алга. Камазын моторыг солиод унахад ямар ч асуудал байхгүй. Камаз өөрөө цөөн төрөл учраас тохирохгүй гэх бэрхшээл бараг байхгүй дээ. Сэлбээд л унаад явдаг. Уурхайд ажилалдаг камазууд өдөр бүр шахуу л засварт орж байдаг. Сэлбэг олдохгүй гэх асуудал тэр бүр гардаггүй. Захын засварт ороход л сэлбээд өгөх чадвартай хүмүүс бий гэв.
ОХУ-ын https://kamremcentr.ru/dvigateli-kamaz/ сайт руу хандахад камаз маркийн автомашины сэлбэг 565 180-аас 610 100 рублын ханштай худалдаалагдаж байна. Монгол төгрөгөөр бол 25-27 сая орчим болно. Захиалахад ямар ч түвэггүй оруулаад ирэх боломжтой юм байна.
Цас цэвэрлэдэг улбар шар камазны дугуй нь эвдэрсэн ч бай, мотор нь зуурсан бай хотоос ойролцоогоор 40 орчим сая төгрөг төсөвлөөд засварлахад л ажилдаа гарах бүрэн бололцоотой нь ил цагаан харагдаж байна. Өнгөрсөн жил нийслэлд 450 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байдаг. Үүнээс 40 орчим сая төгрөг хуваарилахад л цас цэвэрлэх машинууд ажилдаа жагсахад бэлэн байжээ. Эвдэрсэн камаз дээр хотын удирдлагуудаас хэн нь ч ирээгүй, сураг тавьдаг ч хүн байхгүй гэдгийг Сүхбаатар дүүргийн хот тохижилтынхон хэлж байгаа юм.
Үүнээс үзэхэд үе үеийн хотын менежерүүд ажилдаа хүнийрхүү сэтгэлээр ханддаг нь харагдаж байна. Жаахан ч болов аж ахуй мэддэг, сэтгэлтэй хүн гарын үзүүрээр л хийх ажил гэдэг нь илхэн харагдаж байна. Цасны машины гэмтлийн тухайд бол дээд удирдлагад хамааралгүй зүйл. Дунд шатны ажил хөрсөн дээр яаж явагдаж байгааг сурвалжлахад ийм байна.
Хотын менежерээр ажиллаж байгаад өнгөрсөн долоо хоногт халагдсан Д.Ганболдын тухайд УИХ-ын гишүүн, дүүргийн Засаг дарга гэхчлэн өндөр албанд томилогдож байсан нэгэн. Тэрээр хот тохижилт, тэр дундаа замын халтиргаа гулгааг шийдэх ажилд хуруугаа ч хөдөлгөлгүй байсаар албаа өгсөн. Шинэ менежер М.Баяраагийн тухайд эвдэрсэн машины дугуй, мотор хоёроо ч ялгадаггүй нэгэн гэдэг нь бодит байдлаас харагдлаа. Менежерээр томилогдсон даруйдаа халуун цэгт очиж танилцалгүй индэр дээрээс хүний амаар л ярьж.
Улаанбаатар хот өнөөдөр хатуу хучилттай 1881 км замтай. Ийм хэмжээний замд цас цэвэрлэх хоёр машин хаанаа ч хүрэхгүй гэдгийг хот тохижилтын ажилтнууд хэлж байна. Нийслэлийн баруунаас зүүн болон урдаас хойшоо чигт хамгийн багадаа цас цэвэрлэх 10 машин ажиллахад халтиргаа гулгааны асуудал эхнээсээ цэгцэрнэ гэдгийг хөлдүү цементэн дээр хүрз бариад ажиллаж буй хот тохижилтын ажилтан Л.Жаргалсүрэн ярьж байна
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Мөнхчулуун: Ковидын гурван жилд Японоос оруулж ирсэн бүх приус машин нүүрсэн яндангүй байсан DNN.mn

Приус машины нүүрсэн янданг авч худалдаалдгаас үүдэж агаарт хар тугалга тэргүүтэй 200 гаруй төрлийн хорт бодис цацаж байгаа тухай манай сонин хөндөн бичсээр ирсэн. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун энэ сэдвийг хөндөн сошиал сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Түүнтэй энэ асуудлаар цөөн хором ярилцлаа.


-Автомашины нүүрсэн яндангийн асуудлаар танай байгууллагад гомдол ирсэн хэрэг үү?
-Энэ асуудлыг хөндөх болсон шалтгаан агаарын бохирдолтой холбоотой. Агаарын бохирдол их байна, утаа их байна гэдэг асуудал твиттер дээр хүмүүс над руу бичсэн юм. Ялангуяа машины утаа их байна. Гадаадын улс орнуудад машинаас нь ийм их утаа ялгардаггүй. Харин манайд бол замын хажуугаар явахад маш их утаа байна гэж хүмүүс ярьж байна.
Би өөрөө Механик инженерийн сургууль төгссөн хүн. Манай орон цаг агаарын хувьд хүйтэн уур амьсгалтай. Хүйтний улиралд машин асаахын тулд зайлшгүй хорт утаа ялгардаг. Хорт утааг шүүдэг катализатор бий. Энэ нь ажиллаж эхлээд 250 градусаас дээш халсан тохиолдолд машины хорт утааг 90 хувиар бууруулдаг. Гэтэл машины нүүрсэн яндан буюу утаа шүүгч катализаторыг салгаад авчихдаг асуудал их байдаг юм байна. Өмнөх судалгаануудыг үзэж байхад Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт машины 50-60 хувь нь приус машин байдаг. Гэтэл Приус 20 машин огт нүүрсэн яндангүй орж ирдэг болсон юм байна.
-Нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцоно гэдэг хорт бодисуудыг агаарт шууд цацаж байгаа гэсэн үг шүү дээ…?
-Яг тийм. Катализатор 300 орчим хорт бодисыг шүүж байх ёстой. Гэтэл шүүх яндан байхгүй байна гэдэг тэдгээр хорт бодис агаарт дэгдэж байна гэсэн үг. Интернэтээр ороод үзэхээр нүүрсэн яндан худалдаж авна гэсэн зар маш их байна. Утастайгаа байна. Үүнийг яагаад манай хууль хяналтынхан шалгадаггүй, зогсоодоггүй юм бэ. Нүдэн дээр хууль бус худалдаа явагдаж байна шүү дээ. Үүнтэй холбоотой над руу хүмүүс олноор хандаж байна.
Японоос Монгол руу машин оруулж ирдэг хүмүүс ч байна. Тэдний ярьж байгаагаар ковидын гурван жилийн хугацаанд Монгол руу явуулсан бүх приус машин нүүрсэн яндангүй байсан гэж байна. Японд байхад нь авчихдаг юм байна.
-Япончууд өөрсдөө авдаг гэсэн үг үү?
-Приусын янданг үйлдвэрлэлийн зориулалттай цагаан алт болон паллади гэсэн ховор элементүүдээр хийсэн байдаг. Энэ нь дээд зэргийн утаа шүүх зориулалттай. Гэтэл энэ элементийн олдоц ховор болонгуут япончууд дахин боловсруулж гаргахаар янданг өндөр үнээр авдаг болжээ. Монголд ирэнгүүт нь хятад яндан тавиад яваад байдаг. Түүнээс гадна Монголоос Япон руу нэг хэсэг нь гаргаж байсан юм билээ. Энэ бол маш хор хөнөөлтэй явдал шүү дээ. Өнөөдөр агаарын бохирдол ямар хэмжээнд тулж ирчихээд байгааг хүн бүр харж байна.
-Энэ асуудал дээр ШӨХТГ ажиллах боломжтой юу?
-Бид иргэд хохирч байна гэж хөндөөд явж болно. Арга хэмжээ авч хариуцлага тооцъё гэхээр хуулин дээр хэрэглэгч гэдэг нь бизнесийн бус зорилгоор өөртөө зориулж бараа ажил үйлчилгээ худалдан авсан иргэнийг хэлнэ гэдэг. Энэ асуудлыг хүчээр явуулах гэж нэлээд үзсэн. Иргэд татвараа төлж байгаа. Тэр татвар нь иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө зарцуулагдах ёстой гэхээр прокурор дээр очоод гацчихдаг юм билээ.

Тиймээс бодлогын хүрээнд анхаарах гол байгууллага бол Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Б.Бат-Эрдэнэ сайд бол өмнө нь манай газрыг толгойлж байсан, хэрэглэгчийн эрх ашгийг хамгийн сайн мэдэх хүн. Тиймээс энэ асуудал дээр анхаарлаа хандуулаач гэж олон нийтийн сүлжээнд хөндөж тавьсан. Түүнээс гадна хил гааль, цагдаа, оношилгооны төвүүд ч үүн дээр оролцох ёстой. Уг нь түүхий нүүрс түлүүлэхгүй гээд улсаас шийдвэр гаргаад мөрдөж байгаа. Энэ нь гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхөд яригддаг. Гэтэл үүнээс олон тооны 400 500 мянган машин утаа гаргаж хорт бодис ялгаруулж байгаад зайлшгүй арга хэмжээ авах ёстой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөх хулгана өдөр DNN.mn

2023.1.6, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.1.6, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 08.41-17.14
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд өдөртөө -13 хэмийн хүйтэн байна DNN.mn

/2023.01.06/-ны өдрийн цаг агаарын мэдээг хүргэе

Маргааш шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Л.Оюун-Эрдэнэ: Та бид хоёр хүртэл зөрчилдөнө гэдэг чинь одоогийн тогтолцоо болохгүй байна гэсэн үг, Хүрэлсүх дарга аа… DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын зөвлөх
инженер Д.Дамба “Танктай хятадууд орж
ирнэ” гэж өргөн цариг барьсан. Үр
дүнд нь терминал байгуулж өртөг
зардлыг л өсгөж байна”
гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн ,
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН яаралтай
цэгцрэх нь
Монгол Улсын
Ардчилал,
үндэсний
эрх ашиг
болчихоод
байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Л.Оюун-Эрдэнэ: Та бид хоёр хүртэл зөрчилдөнө гэдэг чинь одоогийн тогтолцоо болохгүй байна гэсэн үг, Хүрэлсүх дарга аа…

Улсын даян аварга Н.Батсуурь “Алдаж болохгүй, заавал дарж
унана шүү” гэх бодол толгойд
зурвас орж ирсэн. Яг энэ хоромд
Орхонбаяр хөмөрчихсөн” хэмээв.

Хамаатан садан, ах дүү нь дарга болж,
тендер “хусахгүй” болох хуулийн төсөлд
гишүүд хагартлаа уурлаж байна

Эдийн засагч Б.Лхагважав “Улстөрчдийн
гар хөл макро эдийн засагт
орохоор Төв банкийг
байхгүй болгодог” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм улс-төр

Шинэ сайд нар тангаргаа өргөв DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бүрэн эрхийнхээ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, С.Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар, Х.Булгантуяаг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар, Ц.Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар тус тус томилуулах саналаа УИХ-д танилцууллаа.

Энэ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинээр сайдын албанд нэр дэвшсэн нэр дэвшигчдийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улмаар Ерөнхий сайд дээрх хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилсон захирамж гаргаснаа УИХ-ын чуулганд уншиж танилцуулав. Сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн нар УИХ-д тангараг өргөв. Мөн шинээр сайд томилсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөллөө.

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарт батламж гардуулсны дараа “Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон Та бүхэн дэлхий дахинд тулгамдаад буй цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хичээнгүйлэн зүтгэнэ гэдэгт найдаж байна. Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно” гэдгийг онцолж хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар

Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймагт төрсөн. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.

1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан,

1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,

1998-2000 онд Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч,

2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх,

2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2021-2022 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн яамдын салбар дундын уялдаа холбоог нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог бүрдүүлж, эдийн засгийг богино хугацаанд хоёр дахин тэлэх, улсын төсвийг тэгшитгэн хуваах зарчмаас татгалзаж, үр дүн, зураг төсөв, Техник эдийн засгийн үндэслэлд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлох зэрэг үндэслэлийг харгалзан Эдийн засаг, хөгжлийн сайдыг Шадар сайдын түвшинд томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Булгантуяа

Х.Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн. 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуажун” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр хамгаалсан.

2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх

2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх

2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер

2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх

2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга

2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн

2016-2020 онд Сангийн дэд сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг автозамаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлж, 45-50 саяд хүргэх зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагыг нь харгалзан Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн

Ц.Даваасүрэн нь 1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 ондЯпон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер

1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн

1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга

1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга

2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга

2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга

2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Орхоны хөндий болон Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэж, гэр хорооллын асуудлыг шинэ шатанд гаргахад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан болон улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг

С.Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1982 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, Отгонтэнгэр Их сургуулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1986-1988 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн

1990-1992 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны хэлтсийн дарга

1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч

1996-2000 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд

2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер

2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх

2013 онд Монгол Ардын Намын Нийгмийн бодлого хөгжлийн газрын дарга

2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга

2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн хуультай уялдуулан шинэ түвшинд гаргаж, салбарын эрх зүйн цогц шинэчлэл хийх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх оношилгоог эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарт болон дэвшүүлсэн шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.