Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 01-р сарын 29-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3+2 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.


2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-р сарын 01-нд Халх голын хөндийгөөр, 03-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 2-р сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ спорт

Нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийг хууль бусаар ашиглажээ DNN.mn

Фэйсбүүк: Монголын хоёр сая хэрэглэгчийн 40 хувь нь хуурамч хаяг | News.MN

Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан олзолж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг баривчилжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын иргэн Г, Ж, Т, Ч нар нь бүлэглэн олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэх замаар нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар ашиглаж, улмаар сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр ашигласан гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Иймд, цахим орчинд анхаарал татсан мэдээ мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй, ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байж, цахим халдлагаас сэргийлэхийг зөвлөж байна. Хэрэв цахим гэмт хэрэгт өртсөн бол хугацаа алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

МИАТ: Маргааш Бээжин чиглэлд нийслэг үйлдэнэ DNN.mn

МИАТ: Энэ сарын 30-наас эхлэн Бээжин чиглэлд тогтмол нийслэг үйлдэнэ

МИАТ ТӨХК 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа, баасан гарагт БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхлэнэ.

Тийзийн үнэ 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 1.208.000 төгрөгөөс эхэлж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, 5 иргэний амь насыг аварч, 3 тээврийн хэрэгслийн татан гаргалаа.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Хогийн цэгт 16 га газрыг нөхөн сэргээв DNN.mn

Хог хаягдлыг ангилах, боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна төвлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийхэд ч нийслэл анхаарч байна. Тухайлбал, 2021, 2022 онд Нарангийн энгэрийн хогийн цэг дэх 16 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол энэ онд дахин дөрвөн га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, хогийн цэгийн талбайд тусгай технологийн дагуу хөрсний хучилт хийж дагтаршуулаад, дээр нь зүлэг, мод тарин унаган төрхийг нь сэргээх юм.УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нарангийн энгэрт жилдээ 600-750 тонн хог ирдэг. Бид хогоо ангилан ялгаад боловсруулаад байвал ийшээ ирэх хогийн хэмжээ багасна. Үүний зэрэгцээ хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажлыг ч шат дараатай үргэлжлүүлээд явна. Энэ жилийн хувьд бид дөрвөн га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөсөн” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөн зохицуулах журмын төсөлд иргэдээс санал авч байна DNN.mn

Best Info

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд санал авч эхэллээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 Нийслэлийн чиг үүрэгт “Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт”, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэгт “харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах төлбөрийн хувь хэмжээг тогтоох” гэж тус тус заасны дагуу журмын төсөлд санал авч байгааг мэдээллээ.

Эх сурвалж: “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ DNN.mn

“2023 BU” хэмээн нэрлэсэн солир дэлхийн хиймэл дагуулуудтай хамгийн ойр зөрсөн огторгуйн биет боллоо.

Дэлхийгээс хэдхэн мянган км-ын зайтай зөрөх ийм сансрын чулуунууд нь харилцаа холбооны амин чухал ач холбогдолтой хиймэл дагуулуудад аюул учруулах эрсдэлтэй юм. Харин солир судлаачид үнэн зөв тооцооллыг гаргасан байна.

АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ солирыг дэлхийн хажуугаар зөрөхөөс нэг хоногийн өмнө мэдэгдэхдээ, “Солир дэлхийг мөргөх эрсдэл байхгүй. Гэхдээ мөргөсөн тохиолдолд ийм жижиг солир нь галт бөмбөг болон хувирч, агаар мандалд хор хөнөөлгүйгээр задарна” гэсэн байна.

Судлаачид солирыг “жижиг” хэмээн тодорхойлж байгаа хэдий ч 3.5-8.5 метрийн хэмжээтэй байна. “NASA”-гийн мэдээлснээр, хэрэв солирын аль нэг хэсэг нь агаар мандалд нэвтэрсэн тохиолдолд “зарим том үлдэгдэл нь жижиг солирын чулуулаг болж унаж магадгүй” байжээ.

“Солир манай гаргийн гадаргууд 3600 км ойртсон. Энэ нь геосинхрон хиймэл дагуулуудын тойрог замд ерөнхийдөө орсон гэсэн үг юм” гэж “NASA” мэдээлж байна. Геосинхрон хиймэл дагуулууд дэлхийгээс ойролцоогоор 37 000 км зайд оршдог. Тиймээс “2023 BU” солир манай гарагтай ойрхон өнгөрөхийн хэрээр тэдгээртэй ойртоно гэсэн үг. Эдгээр хиймэл дагуулын зарим нь телевизийн нэвтрүүлгийг дамжуулахад ашиглагддаг бол бусад нь цаг уурын хиймэл дагуулууд юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргаар батламжилжээ DNN.mn

Ардчилсан Намын гишүүд өчигдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар зохион байгуулсан байна. Улмаар нийт санал өгсөн гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн, тус намын Үндэсний Бодлогын Хорооны дарга Д.Ганбатыг намын даргаар сонгожээ.

АН-ын даргад Д.Ганбат, Т.Энхсайхан, Д.Ганбаяр, Л.Гүндалай нарын нийт долоон хүн нэр дэвшсэн.

Тэгвэл өнөөдөр тус намын ээлжит бус XVI Их хурал болж, Д.Ганбатыг намын даргаар батламжилжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулна DNN.mn

Улаанбаатар хотын иргэд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг”. Үүнийг дагаад хог хаягдлыг цэвэрлэх, ангилан ялгах, тээвэрлэх, дахин боловсруулах, булахтай холбоотой асуудал тулгарна. Энэ чиглэлд оновчтой, ухаалаг менежмент хийх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад нийслэлийн удирдлага анхаарч, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний нэг нь “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төсөл юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа уг төслийн явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Улаанбаатар хотын хэмжээнд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт гурван том хогийн цэг бий. Төвлөрсөн эдгээр цэгт жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдал ирдэг бөгөөд ландфил буюу дарж булах технологиор устгалд оруулдаг. Гэвч энэ технологи нь байгальд орчинд ээлгүй, хорт бодис ялгаруулдаг тул хогийн цэгийн ойролцоо амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс дарж булах технологиос илүү хог хаягдлыг бүрэн хэмжээгээр боловсруулах үйлдвэрлэлийн арга технологийг ашиглах, хөгжүүлэх нь чухал болоод байна. Улаанбаатар хотын хувьд ч хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа онцолж байна.

Хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулна

Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд төвлөрсөн гурван хогийн цэг байдаг бөгөөд хог хаягдлыг дарж булах аргаар устгалд оруулдаг. Гэхдээ одоо бидний ашиглаж байгаа ландфил технологийн сул тал нь хог хаягдлыг боловсруулах боломжийг үгүй хийдэг. Мөн байгаль орчин, хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Түүнчлэн хогийн төвлөрсөн цэгүүдийн насжилт ч өндөр тул хог хаягдлыг ангилах ялгах, мөн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Үүнд цаашид онцгой анхаарал хандуулна. Эхний ээлжид хог хаягдал төрөлжүүлэн ангилах, боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Тухайлбал, “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн хүрээнд байгуулсан үйлдвэр жилд 5-6 мянган тонн хог төрөлжүүлэн ангилах хүчин чадалтай. Тэгэхээр дахиад 5-6 ийм үйлдвэр байгуулахад хотын хэмжээний ахуйн бүх хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаад, боловсруулах үйлдвэрийн түүхий эд болгоно. Түүнчлэн хүнсний хог хаягдлыг боловсруулан бордоо болгоод худалдах боломж ч бий” хэмээв.

Хог хаягдлыг ангилах, төрөлжүүлэхэд тулгарч буй бас нэгэн асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер өгүүлж байв. Иргэдийн ангилж ялгасан хогийг зориулалтын машинаар ачиж тээвэрлэх нь нэн чухал бөгөөд ингэснээр төрөлжүүлэн ялгах үйлдвэрт хүргэх, мөн боловсруулах шатанд ч түвэг чирэгдэл бага, бүтээмж өндөр байдаг аж. Өөрөөр хэлбэл, хог хаягдлын ангилан ялгалт эхний цэгээс эцсийн цэг хүртлээ нэгдсэн зохион байгуулалттай байвал доголдохгүй. Тиймээс ангилж ялгасан хогийг тээвэрлэх зориулалтын машины хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай талаар хэлж байв.

Соёл төлөвшүүлэх загвар төсөл

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын тээвэрлэлтийн үйлчилгээг сайжруулахаар Швейцар Улсын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороонд загвар төслийг хэрэгжүүлж буй аж. Ингэхдээ эдгээр хорооны 1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьж, ангилсан хогийг тээвэрлэх тусгай зориулалтын хоёр машинаар тээвэрлэж, боловсруулах үйлдвэрт тушааж байна. Үүний зэрэгцээ хог хаягдлын ангилал, ялгах аргын талаарх мэдээллийг иргэдэд түгээх, ач холбогдлыг нь таниулах чиглэлд цөөнгүй ажил хийж, соёл төлөвшүүлэхийг зорьж буй.

Хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулна

“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн менежер Б.Дэлгэрбаяр “Хог хаягдлын зөв менежментэд ангилан ялгалт маш чухал. Тиймээс айл өрхүүдэд хог хаягдлаа ангилах, тушаах соёлыг төлөвшүүлэхээс бүх зүйл эхэлнэ. Төсөл хэрэгжсэн сүүлийн зургаан сарын хугацаанд л гэхэд 10 тонн гаруй ангилсан хог хаягдал хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна. Төслийн хүрээнд мөн “Эерэг давлагаа” нэртэй дахивар хүлээн авах байгууламжийг дөрвөн дүүргийн дөрвөн хороонд байрлуулсан. Иргэд дахивар хог хаягдлаа авчирч тушаагаад мөнгө авах, автобусны картаа цэнэглэх, эсвэл дахивраар хийсэн бүтээгдэхүүн авах боломжтой. Мөн цусны даралтаа хэмжүүлэх, биеийн жингээ үзэх, үнэ төлбөргүй интернэт ашиглаж ч болно” хэмээв.

Гэр хорооллын дэд бүтэц муутай газар, эсвэл гуу жалганд хүмүүс хогоо ил задгай асгах, ингэснээр хогийн цэг үүсэх явдал цөөнгүй гардаг. Энэ асуудлыг цэгцлэх нэгэн шийдлийг төслийн хүрээнд мөн хэрэгжүүлжээ. Хогоо ил задгай, зориулалтын бус газар хаяж, асгаж буй зөрчлийг илрүүлэхээр ямар нэгэн дэд бүтцэд холбох шаардлагагүй, нарны эрчим хүчээр ажилладаг хяналтын камерыг 33 байршилд суурилуулсан нь үр дүнгээ өгч байна. Эдгээр камерт үлдсэн бичлэгээс зөрчил гаргасан хүмүүсийг олох, анхааруулах зэрэг арга хэмжээ авснаар 16 байршилд ил задгай хог хаядаг нь зогссон аж.

Хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэх үйлдвэр

“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн хүрээнд иргэд ангилсан хог хаягдлыг илүү нарийвчлан ялгах, боловсруулах үйлдвэрт ашиглахад бэлдэн пресслэх үйлдвэрийг ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулна. Иргэд эх үүсвэр дээр ихэвчлэн 5-6 хогийг ангилан ялгадаг аж. Тэгвэл энэ ангиллыг илүү нарийвчилж, хогийг эцсийн бүтээгдэхүүн болох үйл явцад бэлдэх аж. Өөрөөр хэлбэл, хог хаягдлыг ийнхүү төрөлжүүлэн ангилснаар боловсруулах үйлдвэрийн зардал багасан, бүтээмж нэмэгддэг.

“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн менежер Б.Дэлгэрбаяр “Улаанбаатарт дахивар хүлээн авдаг 250 гаруй цэг бий. Үйлдвэр ашиглалтад орсноор энэ цэгүүдэд ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж, гар ажиллагаа багасна. Дээр нь 10 гаруй ажлын байр бий болно. Бид хогийн цэг дээр дахивар авдаг хүмүүсээс сонгон ажиллуулахаар төлөвлөж байна. Үйлдвэртээ хувцас солих, усанд орох өрөө, гал тогоо гаргасан тул ажилчид маань цэвэр, тухтай орчинд ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.

Хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулна

Categories
мэдээ цаг-үе

11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 22 суманд цагаад зудтай, 13 аймгийн 44 сум цагаанаар зудархуу байна.

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Галуут, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Баян, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Халзан, Түмэнцогт, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэн (Өлзийт), Цэнхэрмандалд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай.
Харин Баян-Өлгийн Алтай, Булган, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Зүүнговь, Түргэн, Улаангом, Сагил, Өндөрхангай, Завханы Баянтэс, Баянхайрхан, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Өвөрхангайн Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Ерөө, Сүхбаатар, Улаанбаатарын Багануур, Төвийн Баянчандмань, Алтанбулаг, Заамар, Цээл, Батсүмбэр, Баянжаргалан, Зуунмод, Хэнтийн Жаргалтхаан, Баян-Овоо, Батширээт, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр (Гурванбаян), Сүхбаатарын Дарьганга, Онгон, Түвшинширээ, Наран, Дорнодын Сэргэлэн, Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байдалтай байна.