Categories
гадаад мэдээ нийгэм

Нарны илч энергийг ашиглан хуванцрыг ашигтай химийн бодис болгон бүтээжээ DNN.mn

Хуванцар хаягдал, хүлэмжийн хий зэргийг нарны эрчим хүчний тусламжтайгаар ногоон түлш болгох системийг бүтээснээ Кембрижийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ.

Хуванцар хаягдлыг боловсруулах нь тулгамдсан асуудал болоод байгаа. Хуванцар бүхнийг дахин боловсруулах боломжгүйн дээр боловсруулах шат дамжлага бүрд чанар нь мууддаг.

Тэгвэл Кембрижийн их сургуулийн эрдэмтэд зөвхөн нарны энерги ашиглан хуванцарыг ашигтай химийн бодис болгох систем бүтээжээ. Тэд хоорондоо нэмэлт болсон хоёр хэсгээс бүрэлдсэн урвалын тогоо бүтээсэн байна. Нэг нь хуванцарых нөгөө нь дэлхийн дулаарлын гол буруутан нүүрс хүчлийн хийнд зориулагджээ. Гэрэл уусгагчаар перовскит гэх кальцийн титанитийн эрдэс бодисыг ашиглан тэдгээрийг задлах юм. Урвалын тогооны ердийн нөхцлийн туршилт нь ундааны сав, нүүрстөрөгч хоёрыг гликолийн гэх хүнсний хүчилд хувиргана. Хийн синтезээс(CO+H2) нь ногоон түлш бэлтгэж болох аж. Ирээдүйд урвал өдөөгчийг ашиглан илүү ээдрээтэй бодис бэлтгэж болно гэж эрдэмтэд үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Цас, цааны баяр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд болно DNN.mn

тэнэмэл.... di Twitter:

Хөвсгөл аймаг 2023 оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дархад, цаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр”-ыг ирэх сарын 27, 28-ны өдрүүдэд Цагааннуур суманд зохион байгуулахаар болсон байна. Уг баяр өмнө нь 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд болж байсан юм.

Энэ үеэр цаст тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон цас цаатай холбоотой өвлийн спортын арга хэмжээнүүд, цааны уралдаан, дархадын уламжлалт “Хааг цана”-ын уралдаан болох юм. Мөн дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн, ан гөрөө хийх үед хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншлууд, хоол ундааны соёлыг дэлгэн үзүүлдгээрээ онцлог юм.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна DNN.mn

Хөгжлийн банк"-ийг дампууруулагчид | News.MN

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томиллоо. Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуув.

-УИХ асуудлаа танхимдаа биш хоёр давхрын Засгийн газрын хуралдааны өрөөнд хэлэлцэж байна. Мөн Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооны даргыг ойр ойрхон сольж байгаа нь энэ ажлыг бодлогоор тасалдуулах гэж байгаа хэрэг үү?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой гэрч болон хамаарал бүхий этгээдийг гэрчээр асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг ирэх долоо хоногт зохион байгуулна. Нийт гурван удаагийн сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн.

Олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Иргэд цочирдох байх.

Хянан шалгах түр хороо хуулийн дагуу татан буугдах хүртэл даргаар ажиллах бодолтой байна. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэсэн үг би. Би айхгүй байгаа.

Энэ оны дөрөвдүгээр сард түр хорооны ажлынхаа тайланг УИХ-д танилцуулна. Тийм учраас байнгын хорооны дарга боллоо гээд түр хорооны даргаас чөлөөлөгдөх шалтгааныг олж харахгүй байна. Чөлөөлөгдөхдөө тулах юм бол би байнгын хорооны дарга болох албагүй.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Монголын бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр 10-18 цагийн хооронд цахимаар бүртгэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товложээ DNN.mn

Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо.

Урьдчилсан хэлэлцүүлгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 24-ний 11:00 цагт хийхээр товлосон байна.

Хэргийн талаар сануулбал, 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан.

Өнөөдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Ч.Маралмаа нь охины гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг хохирогчийн өмгөөлөгч хэлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 01-р сарын 11-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -36…-41 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -30…-35 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -15…-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -1…-6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна . Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд зарим газраар, 16-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -31…-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 21 хоногийн шатахууны нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 21 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахууны нөөцтэй байна.

Үүнээс:

  • А-80 автобензин 37 хоногийн,
  • Аи-92 автобензин 29 хоногийн,
  • Аи-95 автобензин 31 хоног,
  • Дизелийн түлш 21 хоногийн нөөцтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.

Улсын хэмжээнд нийт 106,611 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 6,109 тонн, АИ-92 автобензин 39,125 тонн, АИ-95 автобензин 4,164 тонн, Дизель түлш 53,254 тонны үлдэгдэлтэй байна.

Оны эхний 10 хоногт нийт 38.6 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс:

  • А-80 автобензин 0.05 мян.тонн,
  • АИ-92 автобензин 6.4 мян.тонн,
  • АИ-95/98 автобензин 0.6 мян.тонн,
  • Дизель түлш 27.5 мян.тонн,
  • ТС-1 /онгоцны түлш/ 0.9 мян.тонн,
  • Жет А-1 түлш 0.0 мян.тонн,
  • бусад бүтээгдэхүүн 3.0 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.
Categories
мэдээ цаг-үе

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг 4-5 дугаар сард тараахаар төлөвлөжээ DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр “Ногдол ашиг тараах асуудал нь Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Тухайн компанийн ашиг алдагдал хэр зэрэг байна вэ гэдэгтэй эл асуудал ихээхэн хамааралтай. Аль болох жил бүр ногдол ашгийг хуваарилах ёстой. Улс төрийн шийдвэрийг бол УИХ гаргана. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, УИХ-ын түвшинд энэ асуудал яригдахаас өмнө энэ оны 4-5 дугаар сард ногдол ашиг тараахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл өгсөн” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн  цэцэд хандах нь зөв үү? - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Орхоны хөндийд хот байгуулах тухай”, “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль тогтоолын төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны тайлан сонсоно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянзүрхийн түшээ Э.Бат-Амгалан “баар”-аа ордонд ажиллуулдаг уу? DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль зүйн байнгын хорооны өнгөрөгч мягмар гаригийн хуралдаанд согтуу орж танхимын зарим нөхдөдөө агсам тавьсан нь олон нийтэд хүрлээ. Хууль тогтоогч УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын хуралдаанд согтуу орж ийн агсамнаж байгаа нь арай л хэрээс хэтэрч байгаа юм биш үү. Төрийн түшээ хүний ёс зүй, хариуцлага гэж түүнд ер нь байна уу. Бүр ядах нь ээ л сонгогчдынхоо итгэлийг дааж чихнээс нь хонх уяхгүй байх эрмэлзэл алга уу.

Уг нь төрийн байгууллага, тэр дундаа Монгол төрийн ордон өөрийн гэсэн сахих дэг журам, сахилга баттай. Үүнийг нь хууль тогтоомжуудад тодорхой заачихсан байгаа шүү дээ. Тухайлбал, нэг жишээ дурдъя. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Зам, тээвэр хөгжлийн яамны ажилчид албан газартаа архидаж байгаад нэгнийхээ аминд хүрсэн халагламаар, харамсмаар тохиолдол гарсан. Ингээд Засгийн газраас төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглосон. Хэрвээ нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулах тогтоол гаргаж байсан.

Энэ тогтоолын хэрэгжилт өнөөдөр хаана байна вэ. Эсвэл тухайн үеийнхээ уур амьсгалыг аргацаах гэсэн хэдхэн хоногийн настай тогтоол байв уу. Ер нь цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж, өөрийн биеэр үлгэрлээд сууж байх ёстой төрийн түшээд олны өмнө, тэр дундаа Монгол төрийн ордонд ийн хуулийг уландаа гишгэж сагсалзаж, тавтиргүйтмээргүй байна. Сонгогчид түүнд хууль тогтоох дархан эрх өгснөөс хууль руу нулимах эрх өгөөгүй билээ. Хууль, журамтай Монгол Улсад бүгд л хуулийн хүрээнд аж төрөх ёстойг төрийн түшээд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Эсвэл төрд очсон гээд хуульд захирагдахгүй болчихдог баймааргүй юм.

Ямартаа ч Э.Бат-Амгалан гэж гишүүн байдгийг агсам согтуугаар нь олон нийт таньж авлаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн 350 гаруй мянган хүнээс сонгогдсон гишүүн юм байна. Сонсох нь ээ Э.Бат-Амгалан гишүүн баар ажиллуулдаг бололтой юм гэнэ. Агсам согтуу тавьж байгааг нь харахад тэрбээр баараа Монгол төрийн ордонд авч ирээд ажиллуулдаг юм уу даа. Ер нь бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш өдийг хүртэл үг дуугүй явсныг нь бодоход баарандаа баармен хийгээд үг хэлэх завгүй явдаг бололтой юмаа даа.