Categories
мэдээ цаг-үе

ХНХЯ: Төр хувь хүний мэдээллийг засах боломжгүй учир хороондоо хандаж, мэдээллээ засуулах шаардлагатай DNN.mn

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтарсан мэдээлэл хийж байна.

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад 10 гаруй байгууллага хамтарч ажилласан. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн.

Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Аргачлалын хувьд бол зөв. Гарч байгаа нэг эрсдэл нь үл хөдлөх хөрөнгөө борлуулсан ч гэрчилгээ шилжүүлэх хүртэл зарцуулагдах хугацаа гэдгээс шалтгаалж мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Төр хувь хүний мэдээллийг засах боломжгүй. Тиймээс иргэдтэй нийлж мэдээллээ зөв болгож, өрхийн амжиргааг дахин тодорхойлж, хүүхдийн мөнгө авах бүрэн боломжтой” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ламжав: тогтолцооны авлига руу гулсан орсон нэг том шалтгаан нь хуулийг удирдлага болгох үндсэн хуулийн зарчим цалгардсантай холбоотой DNN.mn

Үндсэн хууль судлаач иргэн Д.Ламжавтай ярилцлаа.


-“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл – нийгмийн зөвшилцөл” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт болсон. Та уг хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүнг хэрхэн дүгнэж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Энэ бол ирэх хавар УИХ-аас эрхлэн явуулах Зөвшилцөх санал асуулгын сэдвийг тогтооход чиглэсэн тандах маягийн хэлэлцүүлэг байсан. Хөшигний ар талд юу болж байгаа талаар хангалттай бөгөөд баталгаатай мэдээ надад үгүй тул хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүнг дүгнэх бололцоо надад хомс байна. Харин тулгамдаад буй хурц асуудлуудаас өөр зүгт нийгмийн анхаарлыг чиглүүлэн мартагнуулах, ингэснээр ял завшуулах зохион байгуулалттай хууран мэхлэх ажиллагаа байх вий хэмээн болгоомжилж байгаа. Нөгөө талаас Ерөнхий сайд, төрийн эрх барьж буй Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ асуудалд маш нээлттэй хандаж байгааг хайхрахгүй байж болохгүй гэж бодогдсон. Хэрэв тэр үнэхээр чин сэтгэлээсээ хандсан нь үнэн бол нийгмийн зүгээс түүнд өргөн тусламж шаардлагатай нөхцөл байдал үүссэн байж болно. Манай экс Ерөнхийлөгч нар улсын төсөвт хамаарах санхүүгийн асуудал дээр хэт их эрх мэдэл эдэлсээр ирсэн тухай УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын (УИХ-аас зохион байгуулсан олон удаагийн хурал цуглаан дээр) албан ёсоор хийсэн мэдэгдэл ч анхаарал татдаг юм.

-Уг хуралдааны үеэр та өнөөдөр нийгэмд үүсээд байгаа асуудлууд Үндсэн хуулиас эхтэй гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ талаар та тодорхой яриад өгөхгүй юү?

-“Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” нь байтугай “засгийн бүх эрх ард түмнээс эхтэй” байх зарчим алдагдан энэ эрх олигархиудын гарт шилжсэн байна. Монгол Улс тогтолцооны авлига (системная корруция) руу гулсан орсон нь нэгэнт тодорхой боллоо. Энд харьцангуй сүүлийн үеийн, зоригтой залуусын төрийн эрхийг авахын төлөө эрээ цээргүй тэмцэл хамгийн их буруутай. Үндсэн хуульд ч оногдох зохих хэмжээний буруу байгаа.

Хэрэв Үндсэн хуульд байгаа гажигийг засъя гэвэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль” саад болдог. Харин шинэчилсэн найруулга хийхэд энэ хууль үйлчлэхгүй тул шинэчилсэн найруулгыг маш хариуцлагатай хийж болно.

Энд дур зоргоор хандаж болохгүй. Улсын капитализм, хятадын чиг баримжааг баримтлах зэрэг зам руу халтиран орж болохгүй. 1992 оны Үндсэн хуулийнхаа чиг баримжааг гол болгох хэрэгтэй. Би баталсан Үндсэн хуулиа төгс болоогүйг хүлээн зөвшөөрдөг учраас хойч үедээ саад тотгор болохыг хүсдэггүй. Одоо маш сайн шинэчилсэн найруулга хийлээ ч тэр маань төгс болж чадахгүй гэдгийг ухаарч байх нь маш чухал. Иймээс Үндсэн хуульдаа байгаа дутагдал бүрийг Үндсэн хуулийг өөрчлөх шалтгаан гэж үзэж болохгүй.

-Тогтолцооны хямралыг Үндсэн хуулиар л засна гэж их ярих юм. Тогтолцооны хямралыг Үндсэн хуулиар яаж засах вэ?

-Тогтолцоо гэдэг үгийг маш олон утгаар хэрэглэдэг. Иймээс би хямрал үүсэхэд нөлөөлж буй Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг жишээ татан товч ярья. Ерөнхийлөгчийг нийтээр сонгодог, тэр Засгийн газрыг бүрдүүлэхээс эхлээд гүйцэтгэх эрх мэдэлд маш их оролцоотой нь парламентын бүгд найрамдах улс байх зарчимтай нийцдэггүй. Иймээс Ерөнхийлөгчийг Герман улсынхтай төстэй зарчмаар сонгож, эрх мэдлийг нь жинхэнэ арбитрчийн шинжтэй болгон, Үндсэн хуулиар хамгаалах. УИХ-ын сонгуулийг пропорциональ элемент нь давамгайлсан холимог тогтолцоогоор сонгох, үүнийгээ Үндсэн хуульдаа заах. Ингэснээр засгийн эрхийн төлөөх улс төрийн үйл ажиллагаа тогтвортой төлөвшихөд тустай. Санхүүжилтийн асуудал чухал боловч энд ярихаа больё.

-Өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийг шинэчлэн найруулах бус нэмэлт, өөрчлөлт оруулсан нь зөв биш үү?

-Өмнө ч товч ярьсан. Зарим жишээгээр тодруулахыг хичээе. Амьдралд эс нийцэх, онолын хувьд боломжгүй, дэврэнгүй буюу зохисгүй байдлаар илэрхийлэгдсэн зарим тийм зарчим Үндсэн хуульд маань байдаг. Ард түмэн гэсэн нэрийн дор жагсагчид эдгээр зарчмыг биелүүлэхийг шаардаад эхэлбэл байдал хэцүүднэ. Төрийн байгууллагууд Үндсэн хуулийг биелүүлэхгүй байна гэсэн яланд унана. Жишээ нь, 3.1 заалтын эхэнд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж тунхагласан байна. Энэ бол амьдрал дээр байдаггүй зүйл. Доктор П.Амаржаргал “энэ бол онолын хувьд боломжгүй зарчим” гэдэг. Энэ залуу бол Японд доктор хамгаалсан, Английн 1215 оны Магна Харта болон Японы Үндсэн хуулийг монгол хэлнээ орчуулсан өндөр боловсролтой хүн. “үхсэн хүн бол хамгийн аюулгүй хүн” гэсэн Сталины үгийг санан байж, залууг ийнхүү магтав. Үүнийг зөв зүгт нь засчихмаар байдаг. Гэтэл энэ боломжгүй зарчмыг нэхэн шаардаж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Үндсэн хуулийг шинэчлэн найруулна хэмээн төрийн өндөр албан тушаал хашиж байсан олон эрхэм ил тод шаардаж байгаа. Үүний эсрэг П.Амаржаргалаас өөр дуугарах хүн алга. Нэг ёсондоо Амаржаргал Галилей-тай төстэй байдалд байна. Үүний нэгэн адил Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зөв зүгт нь зохицуулах гэхээр дээр дурдсан Журмын тухай хууль саад болоод байдаг. Журмын тухай хуулийн хүрээнд нь өөрчлөлт хийхээр хоёрын хооронд, ор нэрийн төдий юм болчих эрсдэл үүсдэг.

-Тэгвэл Үндсэн хуулийг шинэчлэн найруулахдаа бид яг ямар асуудлууд дээр онцгой анхаарах хэрэгтэй вэ?

-Октябрийн эргэлтийн дараах иргэний дайны үед зарим хүн ярилцагчаа улаантан гэдгийг хэрэглэж байгаа “товарищ” мэт үгээр нь амархан мэдчихдэг байж. Үндсэн хуулиа ухааран ойлгох дээр ч үүнтэй төстэй зүйл байдаг. Ардын хувьсгал гэж хэзээ ч байгаагүй, байх ч үгүй. Аливаа хувьсгал бол элитийн хувьсгал байдаг. Энэ бол нийгмийн идэвхтэй хэсгийн арваад хувийн улс төрийн шаардлага хэрэгжсэнээр биеллээ олдог гэнэ. “…Монгол Улсыг байгуулна” гэж Үндсэн хуульд заасан гэж манай олон улстөрчийн амнаас гарч харагддаг. Энэ ”байгуулна” гэдгийн цаана “коммунизм байгуулна” гэдэг шиг нэг юм байгуулахаар Үндсэн хуульд заасан гэсэн бодол тухайн хүний далд ухамсарт хадагдсаныг илтгэж байгаа юм. Энэ мэт 1992 оны Үндсэн хуулийг дөрөв гэж дугаарлаж ярихаас хүртэл өнгөрсөн түүхийн сургамжаа гүйцэд ухаараагүй нь харагддаг. Хар шар феодалыг устгах 1924 оны Үндсэн хууль, энэхүү устгалыг биечлэн хэрэгжүүлсний дараа хөрөнгөтөн анги төрөх шимтэй хөрс хувийн өмчийг устгах тухай 1940 оны Чойбалсангийн Үндсэн хууль, 1990 он гэхэд социалист лагерийн орнууд бараг нэгэн зэрэг коммунизмд дэвшин орох номлолыг эш үндэс болгосон төр устаж түүний бүх үүрэг хөдөлмөрийн сэхээтэн, ажилчин ангийн үйлдвэрчний эвлэлд шилжих тухай 1960 оны үндсэн хууль энэ гурав бол хойтох нь өмнөхийн үргэлжлэл болсон нэгтгэн ангилбаас зохих зөвлөлт маягийн үндсэн хууль юм. Харин наяад оны сүүлч болоход социалист лагер капиталист гэгдэх барууны ертөнцтэй хийсэн улс төр, эдийн засгийн өрсөлдөөнд ялагдан сүйрэв. Энэ сүйрэл бол дэлхийн дайнд ялагдсантай тэнцэхүйц сүйрэл гэж дүгнэсэн байдаг. Монгол дээр туссан энэ сүйрлийн сүүдрийг 1992 оны үндсэн хуулиас болсон мэт дүгнэх, гучин жилийн алдааг засах хувьсгал хийнэ гэж ярих нь тун гэнэн хандлага. Хувьсгалыг хүссэн цагтаа хийгээд байж болдог зүйл биш тул энэ үгэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг бас хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Ертөнцийн мухарт мартагдан хоцрогдсон Монголд ардын гэх энэ хувьсгал муугийн хажуугаар бас сайныг бас дэлгэрүүлсний нэг нь монгол үндэстнийг буй болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн, монгол хэлний онцлогт хуучин бичгээс илүү сайн зохицсон шинэ бичиг юм. Гэтэл шинэ бичгийг зөвлөлтийн гэж ад үзэх хандлагаар хуучин бичгээр төрийн хэргийг дотооддоо хөтлөх тухай ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлан батлуулсан хууль хэрэгжих боломжгүй, хэрэгжлээ гэхэд том ухралтыг авчрах тул уг хэргийг шинэ бичгээр хөтлөх заалтыг Үндсэн хуульд оруулбал зохино. Цаашилбал шүүхийг засаг захиргааны хуваарийн дагуу биш, тойргийн журмаар уян хатан байгуулах нь илүү зохистой. Голлон анхаарах асуудлын заримыг дээр нэгэнт өгүүлсэн тул үүгээр хариултаа дуусган, эцэст нь нэгэн зарчмыг онцлон тэмдэглэе.

Бидний дотор олон эрхэм өөрийн байр суурийг илүү үндэслэлтэйг харуулахын тулд Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимидийн нэрийг эш татаж харагддаг. Би ч гэсэн хүйтэн дайны сүйрлийн цагт Монголд азаар тохиосон энэ алдарт хуульчийн хуулийг удирдлага болгох буюу “даргын үгээр биш, хуулийн дагуу ажил хэргээ явуулах”-ыг “Монгол тулгатны зуун эрхэм”-ээр онцлон захисныг эш татъя. Тогтолцооны авлига руу гулсан орсон том шалтгааны нэг нь Үндсэн хуулийн энэ зарчим цалгардсантай бас холбоотой

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинээр баригдах хотынх нь тоог тоолж барахаа болив DNN.mn

Утаа, түгжрэл, хот төлөвлөлтийн гол асуудлууд Улаанбаатарт дагуул хот байгуулахыг зайлшгүй шаарддаг. Үе, үеийн Засгийн газар, Хотын дарга нарын хошуурдаг сэдэв энэ болоод удаж байгаа. Сүр дуулиантай зарладаг, төлөвлөгөө гаргадаг, төсөв зарцуулдаг. Гэхдээ огт ажил хэрэг болдоггүй.

2017 онд байх, нэг биш бүр долоон дагуул хотыг Улаанбаатарыг тойруулж байгуулахаар зарлаж байлаа. Эмээлтэд хөнгөн үйлдвэрлэлийн технологийн парк, Налайхад үйлдвэрлэл, технологийн парк байгуулж эдгээрт түшиглэсэн Налайх, Багахангай, Био-Сонгино, Туул, Рашаант, Жаргалант, Гачуурт, Тэрэлж гэсэн бүхэл бүтэн долоон хотыг байгуулах ерөнхий төлөвлөгөөг Хотын даргын шийдвэрээр гаргасан байдаг. Үнэхээр долоон хот бий болчихвол Улаанбаатарын бүх асуудал сэвхийгээд шийдэгчихмээр юм шиг дарга, цэрэггүй хөл хөөрцөг болж байв. Энэ сэдэв тэгсхийгээд намжсан.

Үүнээс хоёр жилийн дараа буюу 2019 оны нэгдүгээр сарын 16-нд өөр нэг дагуул хот байгуулах Засгийн газрын шийдвэр гарч байлаа. “…Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Аэросити, Зуунмод хот, Майдар хотыг Улаанбаатар хотын дагуул хот гэж тусган хөгжүүлэхээр боллоо. “Майдар хот” төслийн хүрээнд хийсэн хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрэмд заасны дагуу хүлээн авах, Улаанбаатар хот болон Олон улсын шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлуулж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга, албан тушаалтанд үүрэг болгов. Зуунмод, дагуул хотод амьдрах иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээ, засаг захиргааны бүтэц бий болгох, эдийн засгийн болон татварын бодлогын бүс байгуулах санал боловсруулж танилцуулахыг даалгав” гэсэн шийдвэрийн мэдээлэл Засгийн газрын хуралдааны архивт байна. Сүүлд 2021 онд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Хөшигийн хөндий дэх дагуул хотыг байгуулснаар 50 мянга гаруй га талбайд хот босгож иргэд аж ахуйн нэгжүүд суурьшин ажиллаж амьдарна. Энэ жилдээ багтаж төлөвлөлтийн зураг техникийг дуусгаж дараагийн шатны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ” гээд л ярьж явсан. Өнөөдөр Хөшигтийн хөндийд онгоц л буудаг, манан будантай үед хуучин Чингис хаан олон улсын нисэх буудлыг барааддагаас өөрөөр тэнд томхон үйлчилгээний төв ч шаваа тавиагүй байгаа юм.

Хот байгуулах шийдвэр ингээд дуусаагүй. Зургаан жилийн өмнө Улаанбаатарыг тойруулж сүндэрлүүлэх долоон хот сураггүй болж, тэндээс Налайхыг сугалан авч дахиад л төсөв мөнгө зарцуулан судалгаа, төлөвлөгөө хийж, 2021 оны долдугаар сард Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас “Налайх дүүргийг дагуул хот болгох төлөвлөгөө” гэгчийг танилцуулав. 2030 он гэхэд 77 мянган хүн амтай, 16.373 суралцагчийн сургууль, 5.243 хүүхдийн цэцэрлэг, 565 ортой төрөлжсөн эмнэлэг, 40 м2 нэг хүнд ногдох ногоон байгууламж, 94.7 км авто зам бий болохоор төлөвлөсөн гэв ээ.

Тэгвэл хамгийн сүүлд хоёр сарын өмнө буюу 2022 оны 11 дүгээр сард Орхоны хөндийд Хархорум хот байгуулах төслийг Засгийн газар дэмжлээ. Энэ тухай Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэвэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Орхоны хөндийд цаашид Шинэ Хархорум хот барих тогтоолын төслийг өнөөдрийн хуралдаанаар дэмжсэн. Тогтоолын төсөл УИХ-аар батлагдсан даруйд шинэ хотхон баригдана гэсэн үг биш. Харин энэ дагуу газрын байршил судлах, ТЭЗҮ боловсруулах зэрэг олон үе шаттай ажлуудыг хийнэ” гэсэн билээ.

Ингээд харахаар сүүлийн таван жилийн хугацаанд 12 дагуул хот байгуулах шийдвэрийг Засгийн газар болон Хотын захиргаанаас гаргажээ. Хотын төлөвлөгөө, зураг төсөл хийнэ гэдэг нэг барилгын зураг төсөлтэй зүйрлэшгүй.

Тэнд бүхий л дэд бүтэц, хүн ам оршин суухад зориулагдсан үйлдвэр, үйлчилгээ байх ёстой. Ингэж төлөвлөгөө, зураг төсөл гаргахаас эхлээд асар их мөнгө цацсан болж таарна. Өнөөдөр тэдгээр 12 хотоос нэг нь ч бий болоогүй.

Үнэндээ энэ бол доройтож байгаа улсын шинж. Сайхан юм хийнэ гэж ард түмнийхээ тархийг угаадаг. Төсөв батлуулдаг. Эрх мэдэлтэй хүмүүс нь хуваагаад идчихдэг. Тавхан жилийн хугацаанд 12 хот байгуулах гэж үзсэнийг л хар даа. Энэ бол ард түмнийг гэсэн санаачилга уу, мөнгө идэх санаархал уу.

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг өөрсдийнхөө бодит байдлыг харъя л даа. Өнгөрсөн оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Яармагийн зам дээр явган хүний нүхэн гарц байгуулах ажил эхэлж байв. Ид сургууль цэцэрлэг цугларах үеэр авто замын ажил эхлүүллээ хэмээн нэлээд хэл ам болоход хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн “Хавар эрт ажлаа эхлүүлэхээр тохиролцсон боловч LRT хөнгөн галт тэрэгний төсөлтэй уялдуулах үүднээс дөрөв, тавдугаар сард ажил эхлүүлж амжаагүй. Зургаа, долдугаар сард бичиг баримтын бүрдүүлэлт, технологийн шийдэл, зам сэтлэх зөвшөөрөл зэргийг гүйцэлдүүлж байгаад наймдугаар сарын 1-нээс ажлаа эхлүүлсэн. Зургаа, долдугаар сард бид ажлын бэлтгэл хангаж, материал, техникээ бэлэн болгосон. Замыг наймдугаар сарын 21-ний 00 цагт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нүхэн гарц бүхэлдээ есдүгээр сард ашиглалтад орно” гэж байлаа. Өнөөдөр хүртэл таван сарын хугацаа өнгөрөхөд энэ явган хүний гарц ашиглалтад ороогүй. Орох нь бүү хэл хийгдэж эхлээ ч үгүй.

Бид ажлыг ингэж л хийдэг. Монголчуудын ажилд ханддаг хандлага, чадал, чадвар энэ. Зам барилга бүтээн байгуулалтын ажлыг оффисын цагаар найман цагт хийнэ гэж төлөвлөдөг улс манайхаас өөр байхгүй. Цаг барьдаггүй, цагтаа чанартай ажиллаж хэвшээгүй монголчууд ажлын найман цагийн хугацаанд зам барилга барина гэдэг худлаа. Гэтэл бусад улс оронд манайхны гурван хоногт хийдэг ажлыг нэг хоногт хийчихдэг. Найман цагаар гурван ээлжээр тасралтгүй ажиллаад л нэг мэдэхэд зам, барилга нь сүндэрлээд босчихсон байдаг. Нэлээд хэдэн жилийн өмнө Хонконгод явж таарахад далайн шуурга болж, шөнөжин балбуулж барилга байшин, ногоон байгууламжгүй сүйдсэн мэдээллийг сонсож хонож билээ. Өглөө нь гараад явахад сүйрсэн мод ногоон байгууламжийг аль эрт зайлуулаад цэвэрлэчихсэн, аврах ажиллагаанууд нь ч болоод дуусчихсан, ер тэнд байгалийн гамшиг болоогүй мэт угтсан нь санаанаас гардаггүй юм. Хөгжилтэй улс орны ажиллах арга барил, ажилдаа хандах хандлага гэдэг ийм.

Харин Монголд төр засаг нь гоё нэртэй бүтээн байгуулалтууд хийх шийдвэр гаргаад л байдаг, төсөв мөнгө цацаад л байдаг. Биелэшгүй даалгавар гэдэг шиг ажил хэрэг болдоггүй. Үүнээсээ ч ичихээ байчихсан ширлэсэн дарга сайд нартай. Ядаж л явган хүний гарцаа товлосон хугацаандаа барьчихдаг болчихоод дагуул хот байгуулах тухай яримаар байна. Тэгээд ч одоо ингэж худал ярьж мөнгө хулгайлдгаа болимоор юм. Дээрээс нь яваандаа нийслэлээ тийш нь зөөнө гэсэн нэг муу санаагаа Хархорум гэдэг төсөл дотор нуучихсан яваа. Дарга нар нь утаагүй, хүнгүй тэнд ноён сууж Монголыг захирах юм гэнэ. Улны ард түмнийг энд нь төсөв ч үгүй, мөнгө ч үгүй, хийсэн ажил ч үгүй замын түгжээ, утаа хоёртой нь үлдээх л сэдлийх нь л хаялга биз ээ. Нийслэлээр оролдсон улстөрч, улс төрийн нам хоёр улс төрд уддаггүйсэн дээ, харж л байя.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр
сарын 17, Ангараг гариг.
Билгийн тооллын 25, онгоц
одтой, хөхөгчин гахай өдөр.
Өдрийн наран 8:36 цагт мандан,
17:28 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх,
сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим
хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар
ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар
очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн DNN.mn

Нэгдүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 хэм, бусад хэсгээр -26…-28 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -25…-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Цалингаас суутгадаг Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвараа төр өөрөө хурааж авах хэрэгтэй” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Өөрийнхөө
мэдэж байгаа
хүрээнд АТГ-т
гэрчийн
мэдүүлэг өгсөн ” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Цаг
уур орчны шинжилгээний
газрын Агаарын чанарын
асуудал хариуцсан
мэргэжилтэн Д.Өнөрбат “Улаанбаатарын
агаарыг
бохирдуулж
буй хар
тугалгыг
хэмжих багаж
байхгүй байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Цалингаас суутгадаг Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвараа төр өөрөө хурааж авах хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

Аварга, арслангууд
допингийн шинжилгээнээс
зугтаагаад барилдсангүй гэв

Хууль, эрх зүйн газрын
дарга “Таван толгой-Гашуунсухайт
чиглэлийн болон Богдхан төмөр зам
төслүүдийн нийт 39 гэрээг маш нууцын
зэрэглэлээс гаргасан” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

70 мянган тонн сайжруулсан түлшний үлдэгдэл байна DNN.m

Шахмал түлшний болон шаардлагатай түүхий эдийн нөөц хангалттай байна

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байна. Үүнтэй холбогдуулан сайжруулсан түлшний нөөц хэр байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрын дарга Ц.Ганболдоос тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн зүгээс түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг. Чанар, стандарт, үйлдвэрлэлийн технологийг Эрчим хүчний яам, “Тавантолгой түлш” ХХК хариуцан ажиллаж байна. Энэ жил 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Одоо 70 мянган тонн түлшний үлдэгдэлтэй байна. Түлш тээвэрлэлтийн 31 компанийн 310 тээврийн хэрэгслээр түлшийг борлуулалтын цэгүүдэд түгээж байна. Мөн борлуулалтын 650 цэг байнга түлштэй байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ автобусууд Ботаник, Яармаг, Сансар гэх мэт 29 чиглэлд явна DNN.mn

Шинэ автобуснууд энэ сардаа багтаж үйлчилгээнд явж эхэлнэ

2023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд өнөөдрийн байдлаар 117 автобус Улаанбаатар хотод орж ирээд байна. Эдгээрээс эхний 30 автобусны тоноглолыг хийн, бэлтгэл ажлыг бүрэн хангаж, үйлчилгээнд гаргалаа.

Тодруулбал, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зургаан чиглэлд тус бүр таван автобусыг тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр үйлчилгээнд гаргаад байна. Үлдсэн 87 автобусыг энэ долоо хоногтоо багтаан үйлчилгээнд гаргах юм. Шинээр ирсэн 117 автобусны 100 автобусанд чиглэлийн төлөвлөлт хийгээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөжээ.

Шинээр үйлчилгээнд явах 100 автобусны чиглэлийн төлөвлөлт

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийг олгож эхэллээ DNN.mn

Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсаас эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийг олгож эхэллээ.

ЗЭЭЛИЙН ХУГАЦАА: 36 сар хүртэл

ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ:

1. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10.0 сая хүртэл төгрөг

2. Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25.0 сая хүртэл төгрөг

3. Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 50.0 сая хүртэл төгрөг

Жижиг зээлийг дамжуулан олгох сонгон шалгаруулалтын үр дүнд Улаанбаатар хотод, Төрийн банк жилийн 8.8 хувь, Хаан банк жилийн 8.8 хувь, Худалдаа хөгжлийн банк жилийн 8.5 хувийн хүүтэйгээр олгоно. Орон нутагт Төрийн банк 4.4 хувийн хүүтэй жижиг зээлийг олгож эхлээд байна. Энэхүү зээлд хамрагдахыг хүсвэл харьяа аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хандахыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

АНУ-ын гоо бүсгүй Miss Universe-д түрүүллээ DNN.mn

Америкийн Шинэ Орлеан хотноо болсон “Miss Universe 2022” тэмцээнд АНУ-аас оролцсон Р.Бонни Габриэль тэргүүн байр эзэллээ. Харин хоёрдугаар байранд Венесуэлийн бүсгүй, гуравт нь Доминиканы эмэгтэй оржээ.

Оросын мисс Анна Линникова, Украины мисс Виктория Апанасенко нар оролцогч 88 бүсгүйчүүдээс эхний 16-д шалгарч чадалгүй уралдааныг орхисон байлаа. Орос бүсгүй өөрөө загварын бизнестэй учир хагас финалд 50 мянган хагас үнэт чулуу шигтгэн оёсон цагаан даашинзаар гоёжээ.