Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганд уруудсан 9700 бодыг эздэд нь хүлээлгэн өгчээ DNN.mn

Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хилчид Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар, тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтран өвөлжилт хүндэрсэн, цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн үед цасан шуурганд уруудсан малын эрэлд явж буй Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн малчдад туслах, хууль сурталчлах “Зурвас-23” хилийн хамтарсан ажиллагааг явуулсан байна. Тус ажиллагаагаар иргэдэд цаг уурын хүндрэлтэй нөхцөлд эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргэх, хариулгагүй мал улсын хилд тулах, давахаас урьдчилан сэргийлэх, хилийн болон хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулах зэрэг зөвлөмж танилцуулгыг хийжээ.

Хилийн хамтарсан ажиллагааны үед улсын хилийн зурвас 12 хэсэг газарт 9700 тооны бод мал цаг агаарын хүндрэл, давагдашгүй хүчин зүйлийн улмаас улсын хилд ойртон бэлчээрлэж байсныг илрүүлэн нутгийн гүн рүү татаж, эздийг нь тогтоон бүртгэлжүүлж, малыг хүлээлгэн өгч

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 31 гэрчийг дууджээ DNN.mn

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Төрийн ордонд өдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудсан байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судална. Үүнд:

  • Кью эс си ХХК
  • Хөтөл ХХК
  • Вояжер минерал ресурсес ХХК
  • Мондулаан трейд ХХК
  • Пи си вай ХХК
  • Хатант интернешнл ХХК
  • Эрдэнэс монгол ХХК
  • Эрдэнэс тавантолгой ХХК
  • Эрчим хүчний яам
  • Строй-инвест ХХК
  • Цэцэнс майнинг ХХК
  • Скайлэнд энержи ХХК

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Эрдэнэхүү: Утаанаас үүдэлтэй элэгний эсийн хавдрын шинэ мутаци илэрснийг судалгаагаар тогтоосон DNN.mn

“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өнгөрсөн даваа гаригт болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн онцгой байдлын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.


-Агаар, орчны бохирдол хавдрын эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаарх судалгааг хийсэн гэж байна шүү дээ. Судалгааны үр дүнгээс танилцуулахгүй юу?

-Манай эмч нар дэлхийн Сингапур, Франц, Испани, АНУ-ын 14 байгууллагатай хамтран энэ судалгаа хийсэн. Энэхүү судалгаа нь элэгний эсийн хавдрыг үүсгэхэд геномын түвшинд ямар онцлог байна вэ гэдгийг судалсан. Геномын түвшинд үүсч буй мутаци өөрчлөлтийг АНУ болон Европын өндөр хөгжилтэй улс орнуудын иргэдэд үүсч буй элэгний эсийн хавдартай харьцуулж хийсэн. Ингэхэд ижил төрөлтэй мутациуд буюу гепатитын В, С, D вирусээр үүсгэгдсэн хавдар ихэнх нь гарсан ч орчны шалтгаантайгаар мутаци үүсч хавдар бий болсон гэх илэрц бас тодорхойлогдсон. Бүр тодруулбал нүүрсний утааны задралын үр дүнд бий болж байгаа хүхрийн давхар ислээс шалтгаалсан мутаци илэрсэн. Энэ нь монгол хүнд өвөрмөцөөр хавдар үүсгэж байгааг геномын түвшинд баталж дүгнэсэн. Агаарын бохирдлын улмаас ялгардаг хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг хүчин зүйл нь хүний биед мутаци үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хүхрийн давхар ислээс хамааралтай мутацийг хавдар үүсгэж байна уу гээд барууны хөгжингүй орнуудын элэгний эсийн хавдрын мутацитай харьцуулан судалж үзэхэд нүүрсний задралаас үүсэлтэй ийм гажигшилийн илэрц нь зөвхөн монгол хүнд байна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол хүнд өвөрмөцөөр илэрсэн мутаци нь утаанаас үүдэлтэй хавдраараа өвддөг иргэдтэй Монгол Улс гэдэг нэрийг дэлхий дахинд тараачихаад байнаа гэсэн үг.

-Судалгааг ямар хугацаанд хийсэн бэ?

-Судалгааг таван жилийн хугацаанд хийсэн. Энэ хугацаанд хамгийн эхэнд сорьцуудаа авсан, манайх сорьц нийлүүлэхэд оролцсон. Үүний дараа Сингапур, Франц, Испани, АНУ дөрвөн улсын институтүүдээр геномын судалгаанууд нь хийгдсэн. Геномын судалгаануудын үр дүн нь сүүлийн хэдэн жилд бичигдэн хавдрын судалгааны сэтгүүлүүд дээр хэвлэгдэн гарч ирж байна.

Зарим улс орон агаарын бохирдлыг судлахдаа нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүй тийм агаарын бохирдлыг судалж байгаа. Гэтэл бид нүдэнд харагдаж, хамарт үнэрлэгдэж байгаа зүйлийг агаарын бохирдолтой, агаарын бохирдолгүй гэж яриад сууж байгаа ард түмэн шүү дээ. Эдгээр агаарын бохирдлуудын судалгаанд манайх шиг утаатай ийм түвшинд буюу PM2,5 нь 300-аас дээш гарсан агаарын бохирдолтой улс оронд нэг хүн өдөрт 5-6 тамхийг уугиулан татаж буйтай ижилхэн гэж харьцуулсан судалгаа байдаг.

-Нүүрс байгалийн органик түүхий. Шахмал түлшийг ямар нэгэн бодистой хольсон учраас хортой байна уу?

-Би бол үүнийг хэлж мэдэхгүй, нотолгоотой л ярих ёстой. Гэхдээ нүүрс гэдэг бол ямар нэгэн бодистой холиогүй байхад ч хортой бодис ялгаруулдаг бүтээгдэхүүн шүү дээ. Нүүрсний задралаас гарч буй хар утаан дотор тугалга, хүхрийн исэл, азотын исэл гээд маш олон хортой бодисууд байгаа. Эдгээр хортой бодисууд нь хүний биед шууд болон дангаар нөлөөлдөг хортой бодисууд. Ер нь агаарын бохирдлыг бага, дунд, дан, шууд нөлөөлөлтэй гэж ангилдаг. Манай агаарын бохирдлын тоо хэмжээ бол шууд нөлөөлөлтэй гэдэгт орсон байгаа.

Ер нь аливаа зүйл урт болон богино хугацаанд нөлөөлж болно. Богино хугацаанд зүрх судасны эмгэгтэй, даралт ихсэлттэй, судас нь нимгэн байсан хүнд цус харвах болон инфакт өгөх, зүрх зогсох илэрцээр илэрч байгаа. Үүнийг бид тэр бүр агаарын бохирдлоос болжээ гэж дүгнэж чаддаггүй дээ л асуудал байгаа юм. Түүнээс хэрвээ агаарын бохирдолгүй байсан бол эдгээр хүмүүсийн өвчлөлийн тоо өнөөдрийнхөөс эрс бага байх ёстой байсан. Энэ бол шууд буюу богино хугацааны нөлөөлөл. Урт хугацаанд энэ өвчнийг бий болгох гэж нөлөөлж буй нөлөөлөл. Улмаар амьсгалын замын өвчнүүд болон хавдар, зүрх судасны өвчнийг үүсгэхэд гэнэт тархинд цус харвах нөлөөллийг бий болгож, эрүүл хүнд ч энэ үйл явц цаагуураа явагдаж байгаа нь л урт хугацааны нөлөөлөл.

-Таны бодлоор агаарын бохирдлоос иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

-Сүүлийн үед ажиглагдаж буй зүйл бол иргэдээс болж өөрсдийнх нь эрүүл мэнд нь муудаж буй мэт аль болох иргэдээ буруушаасан зүйлсийг ярьж байна. Ер нь бол агаарын бохирдлын үндсэн шалтгаан бол иргэн нүүрс түлж буйдаа ч биш, нүүрс түлэхгүй байх боломжийг нь хангаж өгөхгүйд байгаа юм. Тийм ч учраас иргэд өөрсдийгөө хамгаалах нь зүйн хэрэг боловч агаарын бохирдлыг арилгаж, бууруулахгүйгээр иргэд хичнээн хичээл зүтгэл гаргаад чадахгүй. Гэхдээ өрөөндөө агааржуулалт тавигч тавих боломжтой иргэд тавьж болох ч боломжгүй нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхэд боломжгүй хүмүүст хүрэх нийгмийн бодлого байх ёстой. Гэтэл хамгийн их утаатай байгаа Зурагт, Баянхошуу, Толгойт хавьцаа байгаа хүмүүс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал үүснэ. Машинтай хүмүүс хотоос агаарт гарч, зуслангийн байшиндаа очих боломжтой бол тийм боломжгүй хүмүүс нь хэрхэх гэдэг нь асуудал юм. Тэгэхээр иргэд ингэ тэг гэх нь өрөөсгөл ойлголт ч гэлээ үүнийг мэдэж байх хэрэгтэй. Агаарын бохирдлыг хичнээн мэдлээ ч гэсэн утаанаас тухайн хүн хэрхэн сэргийлнэ гэдэг миний хувьд тархинд буухгүй байна.

Агаарын бохирдол удаан хугацаанд нөлөөлсөн тохиолдолд зуны улирал бид хичнээн агаарт гарсан ч нэгэнт үүссэн эвдрэл эргээд тодорхой олон жилийн хугацаанд арилна гэхээс биш зуны гуравхан сарын хугацаанд арилахгүй. Эдгээр эвдрэл, гэмтлийн кодчилол хүний биед үүссэн байхад бие биенийгээ улам дэмжиж байдаг. Тодорхой агаарын бохирдол гарч ирлээ гэхэд тэр эвдрэл кодчилогдсон учраас цаашаа өөрчлөлт нь үүснэ. Тэгэхээр хүний биед нөлөөлөх нөлөө нь байнгын байж, түүндээ мэдрэг болчихдог юм.

-“Угаартсаар байх уу Улаанбаатарчуудаа” хэлэлцүүлгийн үр дүнг та юу гэж харж байна вэ?

-Маш олон удаагийн хэлэлцүүлэг явагдаж, зохион байгуулагдаж байна. Үр дүнг би юу гэж ойлгож байна вэ гэхээр Монголд эрүүл мэндийн чиглэлээр өөрсдөө санаачилга гарган мэргэшиж, тэр чиглэлийн бодит мэдээллийг нийгэмд болон шийдвэр гаргагчдад хүргэх чиглэлээр ажиллаж буй сэтгүүлчидтэй болсныг харж байна. Энэ сэтгүүлчид ингээд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь маш том алхам. Бид бүхэн өнөөдөр шууд утаа арилна гэдэгт итгэхгүй ч сэтгүүлчид болон иргэний нийгэмлэгүүд хамтран бодитой нотолгоотой зүйлийг ярьж, анхаарлаа хандуулж байгаа нь маш чухал. Үүний үр дүн бол иргэдэд болон Монгол улсдаа асар нөлөөтэй байх том алхам гэж харж байна.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана DNN.mn

Арванхоёрдугаар сарын НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр буюу /2023.01.18/-ны 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулах юм.

Энэ удаагийн тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтууд багтах бөгөөд энэ сарын 08-ны 12:59 цагаас өмнө системд бүртгүүлсэн сугалаа хамрагдах аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сээр цохих хийрхлийг хориглох хэрэгтэй байна DNN.mn

Сээрний ясыг гараараа цохих нь шууд утгаараа ясыг ясаар цохиж байгаа хэрэг. Сээр цохих нь гарын зөөлөн эдэнд гэмтэл учруулж хаван хавдар үүсч, нян бактери бий болдог. Үүнээс болж гараа ч тайруулсан тохиолдол байна. Сээрний яс хугарах нь хэнд ч хамаагүй, үр өгөөжгүй. Харин тухайн хүний өөрийнх нь яс хугарвал хохиролтой” гэж ГССҮТ-ийн гар, сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид хэвлэлд ярьж байна.

Социализмын үед ард түмний дунд хамраа улаан болтол мааждаг тийм нэг үзэгдэл газар авч, хүүхэд хөгшидгүй шуурч байсныг өвөө, эмээ нар хуучилдаг. Үр дагавар нь ноцтой биш ч утга учиргүй, ашиг шимгүй үзэгдэл дэмий гэж тухайн үед дарга сайд нар нийтээр нь хориглож байсан гэдэг. Одоо ингээд харахад тэр үеийн хамраа мааждаг “тоглоом” харин өнөөдрийн сээр цохихоос ч гэм хоргүй явдал байжээ.

Гэтэл өнөөдөр монголчууд сээр цохих руу шуурч байна. Үндэсний өв соёл мэтээр

худлаа сурталчилж, шал хэрэггүй хийрхлийг дөгөөдүүлж гүйцлээ. Бүр жаахан хүүхдээс эхлээд охид эмэгтэйчүүд гарынхаа ясаар малын яс цохиж баясацгааж байх юм. Цаашлаад сээр цохигчдын клуб, холбоо аль хэдийнэ үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээд хүртэл болчихсон явна. Сошиал сүлжээнд хэдэн мянган хүний группүүд ч үүсчихэж. Удахгүй улсын хэмжээний сээр цохигчдын аварга шалгаруулж, машины байтай тэмцээнийг зохион байгуулах гэнэ. Бүр явсаар Сар шинийн баяраас давсан баяр том арга хэмжээ болдог болох шинжтэй. Бодит үр дүн нь хэдэн арваараа Гэмтлийн эмнэлэгт очиход хүрч, бүр гараа тайруулаад хөдөлмөрийн чадвараа алдах боллоо.

Ийм өв соёл, наадам цэнгээн байна гэдэг утгагүй юм. Монголчууд хэтэрхий мунхарч гүйцлээ. Эрүүл мэндээ золин байж хүүхэд хөгшид, охид эмэгтэйчүүдгүй сээр цохиж сурах гэж хошуурахын оронд код бичиж сурах гэж уралдаасай. Энэ бол өнөөдөр байтугай ирэх 50, 100 жилд хамгийн эрэлттэй, өндөр цалинтай, хүний нас хүйс ямар байхаас үл хамаарсан мэргэжлээр нэгэнт шалгараад байгааг ухаараасай.

Эцэст нь хүн ардыг ийм мунхаг зүйл рүү хошууруулж, эрүүл мэндээр нь зольж байгаа сээр цохигчдын групп, холбоо, клубүүдийн үйл ажиллагааг зогсоож, улс даяар хориглох хэрэгтэй байна, Эрүүл мэндийн сайд, дарга нар аа!

Categories
мэдээ цаг-үе

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 24-нд болно DNN.mn

Өнгөрөгч 2022 оны аравдугаар сарын 10-нд БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт болсон. Эл хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох шүүх хурлыг энэ сарын 24-ны өдрийн 11:00 цагт товлосон юм.

Эргэн сануулахад, урьдчилсан хэлэлцүүлэгт Ч.Маралмаа өөрийн биеэр оролцсон бөгөөд Ч.Маралмаа болон тэдний өмгөөлөгчийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон юм. Тодруулбал, хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй гэсэн байна. Гэвч шүүхээс шинжээчийн дүгнэлтээр гэм буруугийн шүүх хурлыг товлох болмжтой гэж үзсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар, Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл, Улсын аварга малчин, хошой аварга малчин шалгаруулах журмын заалт өөрчлөх, Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Наранбаатар: Өөрийнхөө мэдэж байгаа хүрээнд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.


-Нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчоор нэр нь зарлагдсан таван гишүүн АТГ-т мэдүүлэг өгсөн гэж сонссон. Ер нь хэдэн удаа, ямар мэдүүлэг өгсөн талаараа мэдээлэл өгөх боломжтой юу?

-АТГ биднийг дуудаж, ямар нэгэн мэдүүлэг аваагүй байж гэнэтхэн нэр зарласан. Тиймээс бид энэ талаар мэдээлэл хийсэн. Үүний дараа биднийг дуудаж мэдүүлэг, тодруулга авсан. Нүүрсний асуудал Өмнөговь аймаг дахь Таван толгойн ордтой холбоотой шүү дээ. Би Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учраас ажил үүргийн хүрээнд асууж тодруулах зүйл байна гээд тодруулга, мэдээлэл авсан. Ингэхдээ мөрдөн байцаах ажиллагааны нууц гэж гарын үсэг зуруулдаг юм байна. Тиймээс АТГ-т өгсөн тодруулга, мэдээллээ задруулж болохгүй юм байна лээ. Мөрдөн байцаах ажиллагааны нууцад гарын үсэг зурчихсан учраас нарийн ярих боломжгүй, хуулийн хориотой юм байна лээ.

-Таныг яллагдагчаар дуудсан юм уу, гэрчээр дуудсан юм уу?

-Гэрчийн мэдүүлэг авсан. Өөрийнхөө мэдэж байгаа хүрээнд тайлбар мэдүүлэг өгсөн.

-Эрдэнэс Таван толгойгоос иргэдэд ногдол ашиг олгох тогтоолын төслийг та бүхний таван гишүүн өргөн барьсан. Нэг талаас сонгууль ойртсон, нөгөө талаас нүүрсний хэрэгтэй холбоотой хэмээн та таван гишүүний нэрийг зарласан учраас ийнхүү поп хууль санаачиллаа гэж харах хэсэг байна. Энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой вэ?

-Нүүрсний асуудалтай холбогдуулж бид таваас гадна УИХ-ын 20-иод гишүүн орсон лобби бүлэг байгуулсан. Бид нүүрсний хулгайн жинхэнэ эздийг ил болгох, нүүрсний хулгай яагаад гарав, цаашид яах вэ гэдгийг ярилцаад УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан. Төрийн мэдэл их байгаа учраас хулгай гарч байна. 1072 хувьцаа буюу иргэдэд байгаа хувь хяналтын хэмжээнд хүрэхгүй байна. 80 гаруй хувь нь төрийн мэдэлд байгаа учраас төр, төрөөс томилогдсон удирдлагууд нь дангаараа шийдвэр гаргаж байна. Түүнчлэн компанийн үйл ажиллагаа хаалттайгаас болж бид олон асуудлыг сүүлд нь мэдэж авлаа шүү дээ. Тиймээс нээлттэй болгоё гэсэн зорилго тавьсан. Ингээд хяналттай болгохын тулд нийт хувьцааны 40 хувийг иргэдэд эзэмшүүлэх ёстой гэж үзсэн.

Компанийн тухай хуулиар үлдсэн 60 хувийг эзэмшигч дангаараа шийдвэр гаргах боломжгүй болж байгаа юм. 40 хувийг иргэдэд эзэмшүүлэхдээ нэгдүгээрт, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгоно. Хоёрдугаарт, 3.5 сая иргэн бүгд хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг нь бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, 40 хувиа 3.5 сая иргэнд хуваахаар 1072 хувьцаа нь 2522 болж байгаа юм. Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл бүртгэгдсэн Монголын бүх иргэдэд 2522 хувьцааг олгох зохицуулалт орж байгаа.

Түүнчлэн одоо байгаа 1072 хувьцаа шиг зарах эрхгүйгээр олгохоор зохицуулсан. Нээлттэй худалдчихаар мөнгөтэй хүмүүс, эсвэл гадныхан худалдаад авчихна. Ингээд иргэдэд очих үр өгөөж байхгүй болчихдог. Тиймээс иргэдэд үнэ төлбөргүйгээр 40 хувийг эзэмшүүлье гэсэн тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ тогтоолын төсөл батлагдсанаар, нэгдүгээрт компани хяналттай болно. Хоёрдугаарт, байгалийн баялгийн 30 хувийг ногдол ашгаар дамжуулж иргэдэд хуваарилах бололцоотой болно. Цаашид оффтейк гэрээ ч гэдэг юмуу, нууцтай холбоотой аливаа шийдвэрийг төр, төрөөс томилогдсон төлөөлөгч дангаараа мэдээд шийдэхгүй. 40 хувийн хяналтын төлөөлөлттэй болох учраас хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар шийднэ.

Хэдэн хувийг нь ногдол ашиг болгож тараах вэ гэдэг нь нээлттэй яригдахаар болж байгаа юм. Иргэд Эрдэнэс Таван толгойгоос ногдол ашиг хүртэж байгаа нь маруухан байгаа. Хэдэн жилийн өмнө ногдол ашиг гэж л 80 хэдэн төгрөгийг нэг удаа өгснөөс биш том бүтээн байгуулалт нэрийн дор ногдол ашиг өгөхгүй явж ирсэн. Эрдэнэс Таван толгой ХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд 12.8 их наяд төгрөгийн борлуулалт, 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Таван толгой дур зоргоороо дийлэнх хэсгээ худалдан авалтад зарцуулчихсан байгаа юм. Хяналт муу байсан учраас шаардлага хангахгүй худалдан авалт хийсэн, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн зэргээр олон асуудал гарч ирж байгаа юм. Энэхүү тогтоолын төслөөр энэ бүгдийг хяналттай болгоно. Ингэснээр компанийн засаглал сайжирна, үр ашиг нь дээшилнэ, иргэд байгалийн баялгаас жигд хүртэнэ.

-40 хувийн хяналтыг яг яаж тогтоох юм бэ. 40 хувийн төлөөлөл гээд дахиад “төр” орох юмуу, хаанаас ямар хүн хяналтыг тогтоох юм бэ?

-Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд орно. Жишээ нь, ТУЗ есөн гишүүнтэй байна гэж үзвэл төрийг төлөөлж таван хүн байна. Хувь нийлүүлэгчийн хурлаас дөрвөн хүн сонгогдоно. Хувьцаа эзэмшигчийн хуралд уул уурхай, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр хүмүүсийн нэрийг дэвшүүлж иргэд сонгоно. Мөн сайн дураар нэр дэвшиж болно. Ингээд цаашид гэрээ, худалдан авалт, төлөвлөгөө гээд томоохон шийдвэрүүдийг ТУЗ гарна. Компаний тухай хуулиар ТУЗ-ийн шийдвэр 66.6 дээш хувиар буюу дийлэнх олонхын хувиар гардаг. Тиймээс төрийн таван хүн дангаараа шийдэх бололцоогүй болж байгаа юм. Иргэдээс сонгогдсон дөрвөн төлөөлөлтэй бүх асуудлаа ярьж байж дараагийн шийдвэрээ гаргана.

-ТУЗ-ийн хэдхэн гишүүн бүх шийдвэрийг гаргах зохицуулалт нь асуудлыг углуургаар нь шийдэж чадахгүй юм биш үү. ТУЗ төлөвлөгөө, зарцуулалтаа тайлагнадаг, түүндээ хариуцлага хүлээдэг заалт орж байгаа юу?

-Энэхүү УИХ-ын тогтоолын төслөөр аль болох компанийн засаглалыг сайжруулах, иргэдэд очих өгөөжийг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгнө. Тиймээс Засгийн газар цаашид ямар байдлаар тус тогтоолыг хэрэгжүүлэх вэ гэдэг нарийн зохицуулалтыг гаргаж ажлаа хийнэ. Компанийг нээлттэй болгох ажлуудыг хийх ёстой. Жишээ нь, ТУЗ үнэ тогтоож бага үнээр нүүрс зарсан байна гэцгээж байна. Оны өмнөхөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль батлагдсан. Энэхүү хуулийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрөгч эхлэн хөрөнгийн биржээр нүүрс зарагддаг болсон. Тиймээс цаашид хэн нэгэн хүнээс үнэ хамаарахгүй. Хөрөнгийн бирж дээр үнэ чөлөөтэй зарлагдана. Хамгийн өндөр үнэ хэлсэн иргэд, аж ахуйн нэгж авах бололцоог нь нээж өгсөн. “Эрдэнэс Монгол” гээд төрийн өмчийн компанийг бүгдийг нь дороо нэгтгэж хариуцдаг компани бий. Энэхүү компанийн дор 19 төрийн өмчит компани байна. Жишээ нь, Эрдэнэт, Монросцветмэнт, Дархан, Хөтөл зэрэг асуудлуудтай, алдагдалтай, маргаантай олон компаниуд байна. Тиймээс алдагдалтай томоохон ордууд дээр 60 хувь, цаашид магадгүй зарим үйлдвэр, аж ахуйн газруудыг 100 хувь нээлттэй болгож болно. Хувьцаа гаргаад тодорхой хувийг нь иргэд, мөн тодорхой хувиа төр эзэмших, зах зээлд тодорхой хувийг нь гаргах маягаар нээлттэй болгохгүй бол болохгүй байна. Улс төрийн томилгоогоор очсон удирдлагууд, ТУЗ компанийг үр ашигтай, сайн засаглаж чадахгүй байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд олон төрийн өмчит компани дээр харагдлаа. Тиймээс хувьчлалыг Хөрөнгийн биржээс эхлүүлж байна. Бага багаар олон нийтийн нээлттэй компани болох зүйлийг цаашид хийх ёстой гэж манай лобби бүлэг ярьж, энэ тогтоолын төслийг санаачилсан.

-Тогтоолын төсөлд иргэдэд ногдол ашгийг олгох зохицуулалт орсон. Яг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Тогтоолын төслийг баталж Засгийн газарт үүрэг өгснөөр Засгийн газар цаашдын арга хэмжээг авна. Хуулиараа тавдугаар сарын 1-ний дотор хувьцаат компаниудын хувь нийлүүлэгчдийн хурал болдог. Энэ хурлаар компанийн нийт ашгаа тооцож үзэх хэрэгтэй. Оффтейк гэрээний төлбөрт хэдийг өгөхөөр байна гэдгээ тооцож тодорхой хувийг нь иргэдэд хуваарилах боломж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ нууцаас гаргасан гэрээнүүдийг харахад ойрын хугацаанд иргэдэд их хэмжээгээр ногдол ашиг хуваарилах боломж хэцүү юм шиг байна лээ. Олон сая ам.долларын гэрээнүүд хийчихсэн байна. Өнөө маргаашдаа тулсан, онц шаардлагагүй төслүүдээ зогсоох нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, Богдхан төмөр замыг түрдээ зогсоож, тийшээ өгөх мөнгөө авч үлдээд тодорхой хувийг нь иргэдэд хуваарилах боломж байна уу гэдгийг судална. Тиймээс энэ чиглэлд эдийн засгийн тооцоолол хийх хэрэгтэй юм билээ.

-Иргэдэд ногдол ашиг хэлбэрээр 2 сая төгрөг өгнө гэж та бүхэн үзсэн байсан шүү дээ. Энэ тооцооллыг яаж гаргасан юм бэ?

-Аливаа хууль, тогтоолын төсөл өргөн барихдаа эхлээд эдийн засгийн тооцоо судалгаа хийдэг. Тогтоолын төсөл боловсруулсан Ажлын хэсгийн судлаачдын баг энэ талаарх тооцооллыг хийсэн. Гэхдээ тэдэнд мэдээлэл 100 хувь байхгүй. Тэдний тооцооллоор нэг иргэнд 2522 хувьцаа гэж үзэхээр хоёр сая төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой гэсэн судалгаа гаргасан. Зарим шаардлагагүй төслүүдээ зогсооно гэж үзэж байгаа юм билээ. Эхний ээлжинд нэн шаардлагатай төслүүдээ санхүүжүүлээд иргэдэд хоёр сая төгрөг олгох бололцоотой гэж үзсэн.

-Хуулийн төсөлтэй холбогдуулж холбогдох байгууллагуудаас санал авдаг шүү дээ. Сангийн яам үүнд ямар хариу санал өгсөн бол?

-Засгийн газраас санал авахаар өгсөн. Тогтоолын төслийг хэлэлцээд эхлэхээр Засгийн газрын санал ирэх байх. Засгийн газраас ирүүлсэн санал, тооцоо судалгааг Байнгын хороо хэлэлцэнэ. Дараа нь УИХ хэлэлцэхийг нь шийдчихвэл Ажлын хэсэг гарч нарийн зүйлүүд тодорхой болно.

-Ер нь цаашид ногдол ашиг олгох боломж хэр байгаа талаар судалгаа гарсан уу?

-Ногдол ашиг тараах нь тухайн жилийнхээ болон дэлхийн, тэр дундаа Хятадын зах зээл дээр зарж байгаа нүүрсний үнээс хамаарах гээд байгаа юм. Сүүлийн хоёр жил нүүрсний үнэ өндөр байгаа энэ үед хоёр сая төгрөгийг иргэн бүрд олгох боломжтой гэсэн тооцоо гарсан. Цаашид нүүрсний эрэлт сайн, үнэ нь өндөр байвал нэмэгдээд явна. Хэрвээ нүүрсний үнэ унаад компанийн нэг тонн нүүрс олборлох зардал зарах зардлаас давчихвал ашиггүй болж байдал хэцүүднэ. Гэхдээ манайх цаашид ногдол ашиг олгох бололцоотой. Нүүрсний чанар сайн. Зах зээл нь 280-хан км-ийн цаана байна. Өмнөд хөршид эрэлт хэрэгцээ өндөр байна. Гашуунсухайтын боомтоор ковидын үед өдөрт 100-150 машин гарч байсан бол өнөөдөр 800, 900 машин гарч байна. Экспортлох хэмжээ найм, ес дахин нэмэгдчихлээ ч гэдэг юм уу тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж ашиг орлого нь янз бүр байж болно. Ер нь цаашид ашигтай ажиллах нь ойлгомжтой. Иргэдэд байгалийн баялгийг хүртээх боломж байгаа гэж харж байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цалингаас суутгадаг Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвараа төр өөрөө хурааж авах хэрэгтэй DNN.m

Монголын бүхий л аж ахуйн нэгжүүд төрийн өмнөөс ажлыг нь хийж өгдөг. Аль соц үеэс хадгалагдаж ирсэн, одоо ч тун амь бөхтэй байгаа энэ ажил бол бүхий л аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа цалинг тавихдаа Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нь төлж, үүнийгээ төрд шилжүүлдэг. Тэгэхэд бусад улсад болохоор ажил ологч цалингаа л тавих үүрэг хүлээдэг байна. Цөөн тохиолдолд ажил олгогч даатгалын том сангуудтай гэрээ байгуулж, ажилчдынхаа цалинг төлдөг юм байна. Түүнээс бусдаар хувь хүн өөрөө Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөх ёстой. Төр авах татвар энэ тэрээ өөрийнхөө шугамаар олж авдаг. Нэг үгээр хэлбэл, ажил олгогч ч тэр, төр ч тэр өөр өөрсдийнхөө ажлыг хийдэг гэсэн үг.

Ажил олгогчид төрийн өмнөөс ажиллаад, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нь өгөөд байхад ямар ч асуудал гарахгүй, анхнаасаа ийм тогтолцоогоор яваад ирсэн юм гэж эсэргүүцэх нэгэн гарах л байх. Гэхдээ энэ бол туйлын хортой тогтолцоо юм. Цаашид энэ хэвээр яваад байвал хор уршиг нь дараахь байдлаар үргэлжилсээр байх болно.

Нэгдүгээрт, мэдээж, ажил олгогч төрийн өмнөөс гүрийтэл ажилласаар байх болно. Бүр үүнийхээ төлөө гэмт хэрэгт ч унадаг. Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын санд өрөнд орж, ял шийтгэлдээ тулах тохиолдол бишгүй гардаг. Үүнээсээ үүдэн үйл ажиллагаагаа зогсоох явдал ч байна.

Хоёрдугаарт, ямар цалин авдгаа ажилтнууд мэддэггүй. Өөрийнх нь ажилладаг байгууллага ямар цалин өгдөг, өмнөөс нь хэдий хэмжээний татвар төлдөг гэдгийг мэддэггүй. Аргагүй юм, сарын нэг сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж бодоход тэр мөнгөө хэзээ ч гар дээрээ бүтнээр авдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвараа төлөөд 800 хүрэхгүй мянган төгрөг л өөрт нь ирдэг. Харин хувь хүн цалингаа бүтнээр нь гар дээрээ аваад, янз бүрийн татвар, шимтгэлээ өөрөө төлөөд эхэлбэл үнэ цэнээ өөрийн эрхгүй мэдэрч эхэлнэ. Бид төрийн албан хаагчдыг “миний төлсөн татварын мөнгөөр та нарыг цалинжуулж байгаа” гэж загнах дуртай ч яг үнэндээ хэдэн төгрөг хаана төлөөд байгаагаа анзаардаггүй. Өөрөө гар дээрх мөнгөнөөсөө төлдөггүй болохоор чаддагаараа эмч, цагдаа, багш нарыг тэгж загначихаад санаа нь амардаг. Хэрэв би нэг сая төгрөгийн цалингаа бүтнээр нь аваад, өөрөө түүнээсээ бүхий л татвар шимтгэлээ төлдөг бол төрийн энэ их авлига, хулгайг гааруулахгүй байх боломжтой байв. Нийгмийн даатгалын мөнгөөр том том барилга бариулахгүй байв. Татварын байцаагчдыг 570 гэдэг бандгар жийп хөлөглүүлэхгүй байсан. Гэх мэтээр хяналт илүү чангарч, хэн нэгэн төрийн албан хаагчийг тэрбумтан болгож, дараа нь шоронд хатаагдах зовлонгоос нь аврах байлаа.

Гуравдугаарт, ажил олгогчид төрийн өмнөөс ажил хийхээ больчихвол, бүр тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зүйлийг төлөхөө больчихвол цалингаа нэмэх боломжтой. Өнөөдрийн тогтолцоогоор бол цалин нэмэх бүр өндөр татвар, шимтгэл төлдөг учраас өр дарамт илүү ирдэг. “Ингээд чи цалингаа нэм” гэж байгаа юм шиг хонхойтол нь татвар, шимтгэлд дарлуулдаг. Ингээд бодохоор манай хуулиуд ажил олгогчийнхоо нурууг авах, ард олноо бага цалинтай амьдруулах үндсэн зарчимтай ч юм шиг. Физикч Л.Бямбажаргал манай сонинд өгсөн ярилцлагадаа “Манайд цагийн хөдөлмөрийн хөлсний тухай хууль байдаггүй. Жишээлбэл, нэг орцны цэвэрлэгч өдөрт хэдэн байшинг цаг цагаар цэвэрлэх бололцоотой. Гэтэл хүнд тэгж мөнгө өгч болохгүй зохицуулалт хуульд байна. Тодорхой хэлбэл, Нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагууд төлдөг балай системтэй. Уг нь байгууллагууд Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ямар ч шаардлагагүй. Хувь хүн өөрөө л төлөх ёстой.

Дэлхийд том даатгалын компаниудтай гэрээтэй том компаниуд ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөг тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, тухайн компани даатгалын компанид мөнгө байршуулаад даатгалын компани нь тэр мөнгийг эргүүлж бизнест оруулж эргэлдүүлдэг. Биднийхээр бол энэ мөнгө угаалт биз дээ. Ингэж төлдөг хэдхэн том компани бий. Түүнээс ямар ч орны байгууллага Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Байгууллагууд Нийгмийн

Эдийн засгийн хямралын энэ хэцүү цаг үед орлого нь багассаар байгаа хэдхээн аж ахуйн нэгжээ татвараар дарах, бүр иргэдээ торгож орлогоо бүрдүүлэхээр төр төлөвлөчихсөн байна. Үнэндээ татвар нэмэхээр орлого нэмэгддэггүй гэдгийг захын эдийн засагч хэлнэ. Жаахан юм уншсан нөхөд ч мэднэ. Багахан орлогоосоо татварт тавиад туучихгүйн тулд иргэд, аж ахуйн нэгжүүд дансаар гүйлгээ хийхээ больж, банкинд хандахаас зайлсхийнэ, далд эдийн засаг сэргэнэ гээд ар араасаа дагуулах эрсдэл өндөр байдаг.

Өнөөдөр Монголын ажил олгогчид татвар, шимтгэлд нуруугаа хотойтол даруулж байна. Тэд ажил хийснийхээ төлөө, бусдыг цалинжуулсныхаа төлөө, салбараа өөд нь татах гэж хичээснийхээ төлөө ингэж төрийн татварын дарамтад орох ёсгүй юм. Цаашид төр өөрөө ажлаа хийг. Янз бүрийн татвар шимтгэлээ өөрийнхөө шугамаар олж аваг. Иргэд ч өөрөө татвар, шимтгэлээ төлж байг. Хаана, хэнд хэдэн төгрөгийн татвар төлж байгаагаа бүгд мэддэг бол төрөөс тэрбумтангууд төрөх нь багасах биз.

Ажил олгогчид цалингаа л тавьж бай. Болж өгвөл нэмж бай. Ийм л шударга тогтолцоонд орохгүй бол цалингаа нэм, татвараа төл, шимтгэлээ нэмж төл гэсээр байтал үндэсний компаниуд, ажил олгогчдоо элгээр нь хэвтүүлж дууслаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр
сарын 18, Буд гариг. Билгийн
тооллын 26, эрхтэний тэнгэрт
одтой, улаан хулгана өдөр.
Өдрийн наран 8:35 цагт мандан,
17:30 цагт жаргана. Тухайн
өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг
муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе
эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ
хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх,
инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах,
гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан
бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас
гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай,
морь, бич, тахиа болой. Хол газар яваар
одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
жаргал үргэлжид ирэх сайн.