Categories
мэдээ нийгэм

Халиа тошин үүсдэг байршлуудад шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 87 хувьтай байгааг мөн үеэр танилцууллаа. Тухайлбал, халиа тошин үүсдэг байршлуудад хяналт, шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойт орчим, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, 2750 шоо метр мөсөнд суваг гаргаж, 150 шоо метр мөсийг зөөж тээвэрлэснээс гадна шороон хаалт хийсэн байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, замын эгнээ тусгаарлах хайс, хашлага засварлаж, бүрэн бүтэн байдлыг хангаж, угааж цэвэрлэх чиглэлээр 16 байршилд 7270 метр гаруй урт хайсыг цэвэрлэжээ. Түүнчлэн халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, нийт 2.5 сая ам метр талбайн цас, мөсийг арилгаж, 736.4 тонн хог хаягдал цэвэрлэжээ.

208 тонн бодис, 173 тонн давс цацлаа

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1133 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 112, зөвлөгөө мэдээлэл өгсөн 645, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 466, зохицуулалт хийсэн ажил долоо, олон нийтийн сүлжээгээр ирсэн гурван гомдол байсныг тэрбээр танилцууллаа. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.18 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 23.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ. Мөн хугацаанд технологийн 13 удаагийн зөрчил бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд 36 тонн бодис 42.5 тонн давс, 50 тонн дайрга татан авч, 208 тонн бодис, 173 тонн давс, 75 тонн дайрга зарцуулсан байна.

Гэр хорооллын гудамж, замыг цэвэрлэхэд анхаарна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, газар нэгжүүдийн уялдааг хангахад анхаарч ажиллах, мөн төв магистрал гудамж, замаас гадна гэр хорооллын гудамж, зам, талбайн цэвэрлэгээнд анхаарахыг онцоллоо. Мөн нийслэлийн нийтийн эзэмшлийн орон сууц, гэр хорооллын дагуух зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байв.

Түүнээс гадна хүйтний эрч сулрах болоогүй, дахин цас орж хүйтрэх төлөвтэй байгаа тул халтиргаа, гулгаанаас сэргийлэх давс бодисын татан авалт, нөөц бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг зөвлөгөөний үеэр хэллээ.

Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламж хийсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах хөшүүргийг бий болгоно

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Халиа тошин ихээр үүсэж буй байршлуудад дүүргүүдийн удирдлага ГУББГ-тай уялдаж, хүн хүч, машин техникийн нэмэлт дэмжлэг үзүүлж, хүндрэхээс урьдчилан сэргийлэх, айл өрхөд, эд хөрөнгөд хүндрэл, хохирол үүсэхээс сэргийлсэн зохицуулалтуудыг шуурхай хийх.
  • Засварлах, сэргээн шинэчлэх, өнгө үзэмжийг сайжруулах шаардлагатай авто замын болон явган замын эгнээ тусгаарлах хайсны үзлэг судалгаа хийж, зайлшгүй шинээр хийх байршлуудын судалгааг хийх.
  • Дүүргийн нутаг дэвсгэртээ хог тээвэрлэлт хариуцах гэрээт байгууллагуудыг хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, гудамж замыг эзэнжүүлэх, явц, үр дүнг тухай бүр мэдээлж ажиллах.
  • Хогийг эх үүсвэр дээр ангилан ялгах, улмаар тээвэрлэх үйл ажиллагаанд үр дүнд чиглэсэн менежмент хэрэгжүүлэх.
  • Дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, Хог тээврийн байгууллагатай “Хог тээврийн гэрээ”-г байгуулахдаа “Хог хаягдлын тухай” хуулийн “9.4.12. нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох” заалтыг удирдлага болгож, аж ахуйн нэгжийн орчны 50 метр хүртэлх зам талбайн зураглалыг хийлгэж, эзэнжүүлэх, улмаар мэдээллийн сан байгуулах ажлыг зохион байгуулах.
  • Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалт хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж урамшуулах хөшүүрэг бий болгох эрх зүйн орчныг тодорхой болгох хүрээнд журам боловсруулах.
  • Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг эрчимжүүлэх.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” захирамжаар баталсан байршлуудад мах, цагаан идээний болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллах зэрэг үүрэг, даалгавар өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

М.Баяраа: Ойр орчноо цэвэрлэдэг ААН-үүдийг нийслэлээс дэмжинэ, урамшуулна DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Өнгөрсөн долоо хоногт “Ердөө 90 минут их цэвэрлэгээгээр явган зам болон халтиргаа гулгааг цэвэрлэсэн. ААН-үүд идэвхтэй оролцож 50 метрийн цэвэрлэгээг сайн хийж байна” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “2023 онд хувийн хэвшлийнхэн худалдан авах ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Хог цэвэрлэгээний ажлыг төр дангаараа оролцохгүй. Тухайлбал, Гачууртын аманд буй хур хогийг цэвэрлэхийн тулд төсвийг нийслэлээс гаргаад тухайн нутагт ойрхон байгаа ААН цэвэрлэгээг хийх боломжтой. Орон нутаг руу зарим төсвийг шилжүүлнэ. Адуу, малгүй бүс болох, золбин нохой, муурын устгал, гудамжны гэрэл, ногоон байгууламжийн асуудлаар хувийн компаниудтай хамтарч ажиллана.

Технологийн дараагийн шат руу орох болсон. Цэвэрлэгээ үйлчилгээг алийн болгон гараар цэвэрлэх вэ.

Ойр орчноо цэвэрлэдэг ААН-үүдийг нийслэлээс дэмжинэ, урамшуулна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

“Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ DNN.mn

21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хамтарсан “Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд гарч эхэлж буй талаар холбогдох албаны хүн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Сар шинийн баярыг угтсан ганц сарын хугацаанд иргэд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн ҮСХ-ны судалгаа гарсан байдаг. Үүнээс 70 гаруй хувь буюу 1 их наяд төгрөгийг валют болгон гадагш урсгаж монголчууд импортын бүтээгдэхүүнээр сар шинийн баяраа тэмдэглэж байна гэсэн харамсалтай судалгаа байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

“Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 20-ныг буюу битүүний өдрийг дуустал үргэлжилнэ.

Үзэсгэлэн худалдаанд томоохон 50 ААН бүтээгдэхүүнээ дэлгэнэ. 1,000 аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид лангууны түрээс төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх юм. Ингэснээр цагаан идээ, мах сүү, ааруул, ээзгий болон бусад бараа бүтээгдэхүүн нэмэлт үнэгүйгээр зарагдана” гэсэн мэдээллийг өглөө.

“Шинэ 100 айл” төв нь Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрладаг аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна.

Өдрийн сониныг хэвлэмлээр 15 мянга, цахимаар 30 мянган хүн өдөр бүр тогтмол уншдаг.

Та зараа Монголын хамгийн олон уншигчтай сонинд нийтлүүлэхийг хүсвэл 19001987 дугаарын утсаар холбогдож болно. Мөн Мобикомын 155005 дугаарт зарыг тань мессежээр хүлээн авч байна. Зар сурталчилгааны албаны 99190807, 99181648, 96441103, 99017006, 99005205, 99115924, 99195013, 91185115 дугаарын утаснуудад хандаж шуурхай зар, зар мэдээ болон реклам сурталчилгаагаа нийтлүүлэх боломжтой.

ШУУРХАЙ ЗАР, ЗАР МЭДЭЭ:

  • Хүчингүйд тооцов
  • Нэр өөрчлөгдөв
  • Хаясан, гээсэн бичиг баримт
  • Татан буугдав
  • Ажлын байрны зар
  • Тендерийн урилга
  • Дуудлага худалдаа
  • Обьект
  • Үйлчилгээ
  • Газар, хашаа
  • Байр, оффис түрээслүүлэх
  • Сургалт
  • Худалдана
  • Худалдаж авна
  • Хамтарч ажиллана
  • Автомашин
  • Хэлбэр өөрчлөгдөв
  • Хаус
  • Холбоо барина уу
  • Үнийн санал авах урилга… гэх мэт.

ЗАР ХҮЛЭЭН АВАХ ЦЭГҮҮД:

  • “Өдрийн сонин”-ы редакци
  • МУБИС-ийн урд нүхэн гарц
  • Хорооллын “Ачлал” их дэлгүүрийн 1 давхар
Categories
мэдээ улс-төр энтертаймент-ертөнц

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа

Дараа нь “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан юм.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан тогтоолын хэрэгжих хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын хэрэгжих хугацааг 01 дүгээр сарын 30-ны өдөр болгон өөрчлөх саналыг дэмжин, тогтоолыг эцэслэн баталлаа.

“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг батлав

Мөн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ дахь намын бүлэг, Байнгын хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлах зохицуулалтын дагуу Байнгын хороодоос 36, Монгол Улсын Засгийн газраас 66, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 37, Ардчилсан намын бүлгээс 31 санал ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 170 хууль, тогтоолын төслийн саналаас Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан 58 хууль, тогтоолын төслийг тусгалаа хэмээн танилцуулав.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлбэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан нэн түрүүнд батлах шаардлагатай хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлахдаа ач холбогдлоор нь эрэмбэлэх, хууль, тогтоолын төслүүдийг батлах, хэлэлцэх гэж ангилах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх нь зүйтэй талаар тус тус саналаа илэрхийлжээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тогтоолын төсөлд тусгах талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуусан. Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан 40 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар тусган УИХ-ын 02 дугаар тогтоолыг баталсан. Эдгээрээс 13 хуульд өөрчлөлт оруулаад байгаа. Үлдсэн хуулиудаа хэзээ батлах вэ. Хэлэлцэх асуудлын дараалалд тусгасан уу хэмээн тодруулсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, тогтоолын төслийн гуравт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай гээд тодорхой зааж оруулсан байгаа. Тэгэхээр хуулийн төслүүдийг өргөн баривал хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтах боломжтой гэсэн хариулт өгсөн.

Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг батлав.

Тогтоолд доорх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна.

1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Байгаль орчны багц хуулийн төсөл;

7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл;

10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;

11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;

12/Газрын багц хуулийн төсөл;

13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;

14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;

15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;

17/Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

18/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

20/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22/Казиногийн тухай хуулийн төсөл;

23/ “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;

25/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

26/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29/Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;

30/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;

32/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;

33/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;

34/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

35/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

36/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

37/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

38/Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;

39/Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

40/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

41/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44/Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

46/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

47/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

48/Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

49/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

50/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

53/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;

56/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

57/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

58/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Дараа нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан.

Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн холбогдох зарим зүйл, хэсэг, заалтыг уялдуулах талаар гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 81.8 хувийн саналаар дэмжсэн байна.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэх, олон нийтийн санаа бодлыг шаардлага байна хэмээн мэдэгдээд, хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдрийн 14.00 цаг хүртэл завсарлага өгснөөр нэгдсэн хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

УОК: Цар тахлын эсрэг нийт 11.2 их наяд төгрөг зарцуулсан DNN.mn

Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Ковидын үед улсын хэмжнээд 11,2 их наяд төгрөг зарцуулснаас 13,2 хувь буюу 1 их наяд 617,3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Үүнээс эмчилгээ үйлчилгээнд 595 тэрбум төгрөгийг зарцуулсан бол үлдсэн нь хөрөнгө оруулалт, бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэхэд зарцуулагдсан.

  • 2020 онд 153,5 тэрбум
  • 2021 онд 681,3 тэрбум
  • 2022 онд 280 тэрбум төгрөгийг зарцуулсан. Нийт улсын төсвөөс болон бусад их хандиваар 1 их наяд 118,8 тэрбум төгрөг, үлдсэн нь ЭМД-ын сангаас гарсан Ковидын үеийн тусламж үйлчилгээнд зарцуулагдсан.

Мөн эрүүл мэндийн салбарын илүү цагаар ажилласан ажилтнуудад /2020-2021 онд/ 18 тэрбум төгрөгийг, 52 тэрбум төгрөгийг цалин урамшуулалд зарцуулсан” гэв.

Categories
гадаад мэдээ

Хятадын хүн амын тоо буурч эхэллээ DNN.mn

Хятадын хүн амын тоо 2022 онд 1.4 тэрбум болж, өнгөрсөн оноос 850 мянгаар буурсан үзүүлэлт гарсан тухай тус улсын Статистикийн хорооноос мэдээлж байна. Үүний өмнө 1961 онд хүн амын тоо буурсан үзүүлэлт гарч байсан нь тухайн үед тохиолдож байсан өлсөглөнтэй холбоотой байв. Харин энэ удаагийн бууралтад нэг хүүхдийн бодлогын үр дагавар, гэр бүл зохиох, хүүхэд өсгөх хандлагад гарсан өөрчлөлт, хүйсийн тэнцвэргүй байдал болон бусад нийгмийн дарамт шахалт нөлөөлж байна гэжээ.

Энэхүү хүн амын хөгшрөлт нь ирээдүйн ажиллах хүчний асуудлыг хурцатгаад зогсохгүй, цаашдын өсөлтийг удаашруулах аюултай болохыг онцолж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч байгаад түгшсэн Хятадын эрх баригчид нэг хүүхдийн бодлогод өөрчлөлт оруулсан байдаг. 2015 онд хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч байсан бол 2021 онд гурван хүүхэд болгож өсгөсөн. Гэсэн хэдий ч энэхүү бодлогын өөрчлөлт болон санхүүгийн урамшуулал олгох аян нь тодорхой үр дүнд хүрч чадахгүй хэвээр байгаа аж. Үүний үндсэн шалтгаанууд нь амжиргаа, боловсрол болон үл хөдлөх хөрөнгийн хэт өндөр зардал хэмээн үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ. iss.gov.mn

Categories
мэдээ цаг-үе

Яруу найрагч Ц.Хуланг үргэлжлүүлэн 1 сар хорих шийдвэр гаргажээ DNN.mn

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Түүнчлэн үргэлжлүүлэн хорих эсэх саналыг өчигдөр шүүхэд хэлэлцэх байсан ч яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан. Уг хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа шүүх хурлыг товлож хэлэлцэнэ гэж байсан юм.

Тэгвэл Ерөнхий шүүгч хүсэлтийг шийдвэрлэснээр яллагдагч Ц.Хуланг цагдан хорих эсэхийг хэлэлцэж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ. Тодруулбал, ТЕГ-ын МШГ-аас Ц.Хуланг ЭХ-ийн 19.4-1 зааснаар гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталлаа DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан болж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хуралдааны эхэнд зарим хууль тогтоолын төслийг батална. Үүнд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлах юм.

Мөн УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг баталж, чуулган хаалтаа хийхээр болсныг танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.01.20) хуралдаан 09 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүй, нээлттэй үлдээж, Байнгын хороонд шилжүүлсний дагуу бэлтгэсэн саналын томьёоллууд болон санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналыг мөн бэлтгэсэн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулав.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-ын дагуу дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух дэгтэй. Харин өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.