Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд аа, дулаан арал худалдаж авъя DNN.mn

Монголчууд зун цагийг хамгийн ихээр хүсч, хүлээсэн өдрүүд үргэлжилж байна. Ойрд хүйтний эрч илүүтэй чангарч, хот хөдөөгүй зутарч, туйлдлаа. Ирэх хоногуудад дахиад ч ширүүснэ гэж цаг уурчид сэрэмжлүүлж байна. Өдөртөө -30, шөнөдөө -40 хүрэх юм гэсэн. Нийслэл Улаанбаатарт ингэж хүйтэрч байхад баруун аймгуудад цаг агаар бүр ч догшин байх нь ойлгомжтой. Увс, Завхан чигтээ байнгын л -50 градус руу ойртдог. Өнөө жилийн цас, зудтай хэцүүг ч хэлэх үү. Хүн, малгүй л тамираа барж дууслаа, хөөрхий. Гуравдугаар сар хүртэл уярахгүй. Манай орны онцлог ийм байсаар ч ирсэн. Тэсгим хүйтэн өвөлтэй бид дараа жил, тэрний дараа дараагийн жилүүдэд, өнө мөнхөд учирсаар л байх болно.

Манай улс дэлхийн хамгийн хүйтэн цэгт ордог. Байгалийн ийм эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай оронд монголчууд бид тачигнасан хүйтнийг сөрөн амьдарсаар байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Гэхдээ хэдүүлээ мөнхөд ингэж амьдрах албагүй. Гарц, боломжууд зөндөө бий. Хамгийн боломжит хувилбар нь дулаан аралтай болох шийдэл юм. Энэ тухай “Өдрийн сонин” сүүлийн тав, зургаан өвөл дараалан бичиж, сануулж ирсэн. Монгол Улс өөрийн гэсэн дулаан аралтай болох нь бидэнд ямар их хэрэгтэйг та нар мэдэх үү. Наанадаж өвлийн өвөлд бээрч, зүдрэхгүй. Нүүрсний өмхий утаа уушгилахгүй. Массаараа ханиаданд дарлуулж, эмнэлгүүдээ дүүргэхгүй. Ард түмний уур хилэнг өдөөх шалтгаанууд арилаад ирэхээр стресс аяндаа эмнэгдэнэ. Хамгийн гол нь дулаан байхад хүний сэтгэл санаа хичнээн сайхан тэнүүн байдаг билээ дээ. Амьдралын тав тух, эрүүл мэнд, итгэл найдвар гээд бүгдэд эерэгээр нөлөөлнө.

Монголчууд бид бүтэн жилийн зургаахан сард нь л дулаан уур амьсгалыг мэдэрдэг. Дэлгэр цагтай золгонгуут өвлийн их ядаргаагаа тайлахын түүс болж хэдэн тийшээ аялж зугаалцгаадаг шүү дээ. Бусад үед нь тас нясхийх хүйтний өөдөөс унаж, босон амьдарч ханалаа. Өвлийн өдөр богино болохоор ажлын бүтээмж муу. Цөөхөн цагт ихийг амжуулах гэж хүнээс асар их хүч, энерги урсдаг. Тэр хэрээр монголчууд сүүлийн жилүүдэд улам өвчлөмтгий болж байгааг эрүүл мэндийн байгууллагуудын судалгаа хэлээд байна.

Дэлхий ертөнц даяаршиж хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтөн соёл иргэншил, амьдралын хэв маягаараа хил хязгаараас үл хамааран нэгдэж байгаа. Шинэ ертөнцөд хуучинсаг үзэл санаа, арга барилаасаа салах ёстойг энэ даяаршил өдөр бүр тод сануулаад байна. Тийм болохоор хэдүүлээ өөрийн гэсэн дулаан аралтай болцгооё. Энэтхэг-Номхон далайн бүс дэх томгүйхэн арал дээр улсынхаа далбааг мандуулъя

л даа. Сүүлийн үед аралын бизнес нэлээд өргөжиж байгаа. Гадаадын том баячуудын арал сонирхдог

гол зорилго нь хэн нэгнээс хараат бус бизнесийн яриа хэлэлцээ хийх юм уу энтертаймент чиглэлээр цагийг зугаатай өнгөрүүлэхдээ ашиглахаар худалдаж авдаг юм билээ. Манайхан ч бас нэг үеэ бодвол хөрөнгөжсөн болохоор арал худалдаж авсан хүн цөөнгүй гэх дам ярианууд байдаг шүү дээ. Тэгэхээр дулаан бүсэд арал худалдаж аваад улсаараа очиж “өвөлждөг” болмоор байна.

“Өдрийн сонин” монгочуудаа аралтай болгох санаачилгыг дэвшүүлээд бичихээр шүүмжлэх нь бишгүй л байх. Гэхдээ энэ бол холын мөрөөдөл биш. Өнөөдөр жолоочгүй машин такси үйлчилгээнд нэвтэрнэ чинээ хэний ч ой

тойнд төсөөлөгдөхгүй байсан даа. Тэгвэл энэ технологийн дэвшил дэлхийн хэд хэдэн оронд хэрэгжлээ. Удахгүй манайд ч нэвтэрнэ. Ингээд бодохоор аралтай болох нь хий хоосон зүйл гэж ойшоох хэрэггүй. Бид бүгдээрээ төр засгаас шаардаж, хүсч байж энэ боломжийг мэдэрч чадна. Яахав, хуучин цагт монголчууд нутаг сэлгэн нүүдэллэж амьдардаг байсан учраас жилийн дөрвөн улиралдаа тохируулаад бууж, суугаад болдог байв.

Харин өнөөдөр хүн амын дийлэнх нь хотжиж, суурин хэв маягт шилжсэн. Ялангуяа нийслэлдээ бөөгнөрсөн болохоор элдэв өвчин эмгэг ч салахгүй юм. Өвлийн саруудад гудамж талбай нь мөстөж, халтиргаа гулгаа ихсэхийн хэрээр гэмтэж бэртэх хүн олон. Жилийн жилд галын аюулд өртөж, угаартах хүмүүсийн тоо буурдаггүй. Өвлөөс болж хайран сайхан эрдэнэт хүмүүсийн амь эрсдэж байгааг бодохоор гол зурна. Байцааны хальс шиг бандайтлаа давхарласан хувцсандаа түүртэж, бээрч бүдчин хүйтнийг арайхийн давах нь хэн бүхэнд түвэгтэй. Харин дулаан аралтай болбол биднийг ямар амар амгалан амьдрал хүлээж байгаа гээч. Амьдралын чанар эрс сайжраад ирнэ.

Өвлийн утааны үеэр манайхан халуун орныг ихээр зорьдог болсон нь дулаан арал бидэнд ус агаар мэт хэрэгтэйг харуулаад байгаа юм биш үү. Ид хүйтэн эхлэхтэй зэрэгцээд дулаан газарт очиж, тухтай өвөлжих нь үнэхээр жаргал. Манайхан Сингапур, Вьетнам, Тайланд руу онгоц онгоцоороо зорьдог юм билээ. Энэ өвлийн багцаагаар арав гаруй мянган хүн дулаан орон руу ниссэн судалгаа харлаа. Дийлэнх нь 14 хоног амраад ирдэг юм билээ. Бид өөрсдийн гэсэн ийм дулаан газартай болчихвол хэдэн хөгшид, хүүхдүүдээ өвөлд нь явуулчихаж баймаар байна. Ер нь өвлийн саруудаа амралтын улирал болгоод дулаан арал руугаа зорьдог байвал хичнээн сайхан бэ.

Аралын улсууд геополитикийн хувьд асар их давуу талтай. Олон гарцтай, дэлхий рүү нээлттэй. Бид ийм том зургаар нь заавал аралд шунах гээгүй. Хамгийн түрүүнд цөөхөн монголчуудынхаа эрүүл мэнд, ахуй амьжиргаанд өөрчлөлт, шинэчлэлтийг бодит болгоё гэвэл жижигхэн ч хамаагүй арал авах ажлыг төр засаг, эрдэмтэн мэргэд, бизнесийнхэн хамтран хэрэгжүүлмээр байна. Бид хичнээн сайхан өргөн уудам газар нутагтай билээ дээ. Ард түмнийх нь амьдрал ахуй дорой, амьдрах урам зориггүй байхад цэлийсэн газар нутгийн ашиг тус байна уу. Иргэдээ аз жаргалтай, эрүүл энх байлгая гэвэл энэ их өргөн уудам газраасаа жаахныг ч хамаагүй дулаан арлаар солиод авч болох юм биш үү. Монголчууд дулаан аралтай болохын ач холбогдол, үр шим нь асар их билээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын
нэгдүгээр сарын 23,
Сумъяа гариг. Билгийн
тооллын 2, тооно одтой,
цагаагчин могой өдөр.
Өдрийн наран 8:31 цагт
мандан, 17:37 цагт жаргана. Тухайн өдөр
үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв
үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг
сэргээх, хараал жатхыг буцаах, газар
лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр
бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын
ам нээх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,
хонь, нохой, гахай болой. Хол газар
яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал
зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу
засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -27 хэм хүйтэн DNN.mn

Нэгдүгээр сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 хэм, бусад хэсгээр -26…-28 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -25…-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Б.Энхбаяр гишүүн ээ, сонсголоо битгий зогсоогоорой” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хүний эрхийн
хуульч Б.Пүрэвсүрэн “Олон нийтийн
сүлжээнд хүний эрхийг хамгаалах
тухай хууль бол улс төрийн
зорилготой хууль байна”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Иргэдийн
бүртгэлийг
бантагнуулсан
“И-Монголиа”-д
аудит оруулж,
сайд Н.Учралыг
суудлаас нь
буулгах ёстой”

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Б.Энхбаяр гишүүн ээ, сонсголоо битгий зогсоогоорой” хэмээн өгүүллээ.

Сонсголоор ил болсон садан
төрлийн холбоотнууд

Монгол дахь НҮБ-ын
Хүүхдийн сангийн суурин
төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Монгол
хүүхдүүдийг цахим хүчирхийллээс
сэргийлэх ажлыг цогцоор хийх
шаардлагатай байна” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэгт өдөрт дунджаар 120-150 тонн сайжруулсан түлш түгээдэг DNN.mn

Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 8-ны тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орсон.

Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 7691 өрх байдаг бөгөөд эдгээр өрх жилд 23 мянган тонн түлш хэрэглэх урьдчилсан тооцоо гарчээ. Налайх дүүргийн иргэдээс сайжруулсан түлшийг 14 хоногоос нэг сар хүртэлх хэрэглээгээр нь бөөндөж авах хүсэлт удаа дараа ирсэн байна.

Иргэдийн санал хүсэлтэд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд тайлбар хийж, мэдээлэл өглөө. Тэрбээр “Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд орсонтой холбогдуулан өнгөрсөн зун, намар иргэд, оршин суугчидтай уулзан, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч, сайжруулсан түлш борлуулах цэг байгуулах, тээвэрлэлт хийх зэргээр ажлаа зохион байгуулсан. Сайжруулсан түлш борлуулж эхэлсэн цагаас хойш буюу 2022 оны есдүгээр сарын 15-наас 2023 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл тус дүүрэгт нийт 20 мянган тонн түлшийг нийлүүлээд байна. Сайжруулсан түлшийг хоёр компанийн 20 машин тээвэрлэж, 31 борлуулалтын цэгээр түгээж байгаа бөгөөд өдөрт 120-150 тонн түлшийг Налайх дүүргийн найман хороонд хүргэдэг. Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэгт байрлах долоон агуулахад 4000 тонн сайжруулсан түлшний нөөц бий. Угаарын хийгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүрэгт тасаг байгуулж, гэрээт 30 ажилтантайгаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Налайх дүүрэгт агаарын чанарыг хянах нэг суурин харуул бий. Үүнээс дүүргийн хэмжээнд ямар эх үүсвэрээс хэр их бохирдол үүсэж байгааг өдөр тутамдаа хянадаг. Иргэд ч мөн “Agaar.mn” аппликэйшн болон www.iqair.com сайтаас мэдээлэл авах боломжтой.

Мөн иргэдийн зүгээс 14 хоногоор, цаашлаад нэг сараар сайжруулсан түлшээ бөөндөж авч болох уу гэдэг хүсэлт ирсэн. Бид эхний ээлжид долоон хоногт долоон шуудай сайжруулсан түлш олгох зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд хийгээд байна. 14 хоногоор түлш олгох боломжгүй. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэхгүй. Өнөөдрийн байдлаар баруун, зүүн үйлдвэрт 14 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3000-3200 тонн түлш хэрэглэдэг. Нөөцөлсөн түлшнээсээ болон үйлдвэрээс гарч буй түлшээрээ өдрийн хэрэгцээгээ хангадаг гэсэн үг. Тиймээс 14 хоногоор түлшээ түгээхэд үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй болох юм. Ирэх жилээс нөөцөө хангалттай бүрдүүлж, үйлдвэрийн шугамуудаа бүрэн ажиллуулбал иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа” хэмээн тайлбарласан юм.

Налайх дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ тогтмол уулзалт хийдэг бөгөөд иргэдийн санал хүсэлтийг сонсож, шат шатандаа хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцдэг байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж буй асуудлуудаа хамтдаа хэрхэн шийдвэрлэж болох вэ, залуусын дуу хоолойг яаж хүргэх вэ, тэдний оролцоог бодитоор хэрхэн хангах вэ гэх зэргээр ярилцсан бөгөөд цаашид бодит үр дүн гаргахад анхааран ажиллахаа дүүргийн удирдлагууд онцолж байлаа.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Засгийн газар казиногийн орлогын 40 хувийг татварт авна DNN.mn

УИХ-ын намрын чуулган завсарлахаасаа өмнө Засгийн газраас өргөн барьсан Казиногийн тухай хуулийг хэлэлцэн дэмжиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх хаврын чуулганаар уг хуулийн төслиг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өгөхдөө “Орчин цагийн хууль цаазын түүхэнд батлагдаад огт хэрэгжилгүй байж байгаад хүчингүй болсон ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 1998 онд батлагдсан Казиногийн тухай хууль. Тухайн үед би оюутан байсан. Казиногийн хууль тойрсон авлигын асуудлаас болоод түүнээс хойш монголчууд нийтээрээ казиногийн тухай бараг ярьж чадахаа больсон. Өнөөдөр бид аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, гаднаас ирж байгаа хүмүүсийг зугаа цэнгэлтэй аялалаар урин дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол казино. Казиногийн хоёр дахь том давалгаа буюу олон түмнийг жигшээсэн зэвүүцүүлсэн зүйл бол 2005-2006 онд болсон үйл явдал байдаг. Энэ нь Хууль зүйн яамнаас бооцоот, төлбөрт таавар тоглоомын журмаар казиногийн зөвшөөрөл олгосон явдал. Тухайн үед Улаанбаатар хотод борооны дараах мөөг шиг казинонууд байгуулагдсан. Автомат тоглоомын ширээнүүд, фокерын ширээнүүдтэй газрууд байгуулагдсан. Үүнээс болоодд олон залуу мөрийтэй тоглоомонд донтож амьдрал ахуйгаа үрсэн. Нэг яамны төрийн нарийн бичгийн дарга яамныхаа ажилчдын цалингаар бүхэлд нь тоглоод ял авсан гашуун түүх бий. Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохын тулд монгол хүнийг оруулахгүй хязгаарлалттай казиног эхний ээлжид нээх нь олон залууг тоглоомонд донтохоос сэргийлнэ.

Эхний ээлжинд ганцхан аж ахуйн нэгжид казиногийн зөвшөөрөл олгоно. Тухайн аж ахуйн нэгж Хөшигийн хөндийд аялал жуулчлалын цогцолбор барихаас ажлаа эхлүүлнэ. Ийм шаардлага тавьж байгаа. Тэгэхгүй бол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаад хэзээ ч хамаагүй хөрөнгө оруулалтаа буцааж татаад явчихдаг байж болохгүй. Үлй ажиллагаанд нь аль боох төр оролцохгүй. Татвараа л авна. Засгийн газар орлогынх нь 40 хувийг авна. Өөр ямар нэгэн оролцоо байхгүй, дарамт үүсгэхгүй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой DNN.mn

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий дахинд эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын 4-рт ордог.

Дэлхийд жил бүр 300,000 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байна.

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Эрт үе шатандаа төгс эмчлэгддэг.

30-аас дээш насны эмэгтэй та харьяа эрүүл мэндийн төвд хандаж умайн хүзүүний хавдар илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаарай.

Categories
мэдээ цаг-үе

Бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадам Орхон аймагт болно DNN.mn

Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн долоодугаар наадам “Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт” уриан дор хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймагт болно. Улсын хэмжээний хоёр томоохон өвлийн спортын наадмыг орон нутагтаа зохион байгуулснаар аймаг орон нутгаа сурталчлах, жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ эдийн засгийг сэргээх зэрэг олон ач холбогдолтой. Хүүхдийн наадмын спортын лого нь алтан соёмбот үсгийн нар, сар, гал гурвын дүрслэлтэй. Наадмыг өвлийн олимпын наадмын хөтөлбөрт багтдаг гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, снөүборд гэсэн зургаан спортын төрлийн зай, ангиллаар зохион байгуулана гэж Биеийн тамир спортын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

2023 оны 01-р сарын 21-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Байтаг Богд орчим, Идэр, Тэс, Эг, Улз, Халх голын хөндийгөөр -40…-45 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -35…-40 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -18…-23 градус, бусад нутгаар -28…-33 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -25…-30 градус, Алтайн өвөр говь орчмоор -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37…-39 градус, бусад хэсгээр -30…-32 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -28…-30 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -37…-39 градус, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Мөнгөлөг шагшуурга 2023” мөсний баяр болж байна DNN.mn

Ховд аймгийн нутагт “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр болж байна. Мөсний баяр өнөөдөр өндөрлөнө.

Хар ус нуурын мөсний баяраар олон угсаатны баярын жагсаал, олон угсаатны соёлын үзүүлбэр, монгол туургатны мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, мөсний барилдаан, морин чарганы үйлчилгээ, морь тэмээ унах, зураг авхуулах үйлчилгээ, бүргэдийн үзүүлбэр, тэшүүрийн үйлчилгээ, 4 дугуйт мотоциклийн унах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлог юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.