Зам, тээврийн салбар 2023 онд бүх төрлийн тээврээр нийт 146.4 сая зорчигч тээвэрлэлээ.
Тодруулбал, автотээврээр 142.5 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.1 хувь, төмөр замаар 2 сая зорчигч, агаарын тээврээр 1.7 сая зорчигч тээвэрлэж өмнөх оноос 81.7 хувь, усан замаар 64.7 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 71 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.