Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ DNN.mn

“2023 BU” хэмээн нэрлэсэн солир дэлхийн хиймэл дагуулуудтай хамгийн ойр зөрсөн огторгуйн биет боллоо.

Дэлхийгээс хэдхэн мянган км-ын зайтай зөрөх ийм сансрын чулуунууд нь харилцаа холбооны амин чухал ач холбогдолтой хиймэл дагуулуудад аюул учруулах эрсдэлтэй юм. Харин солир судлаачид үнэн зөв тооцооллыг гаргасан байна.

АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ солирыг дэлхийн хажуугаар зөрөхөөс нэг хоногийн өмнө мэдэгдэхдээ, “Солир дэлхийг мөргөх эрсдэл байхгүй. Гэхдээ мөргөсөн тохиолдолд ийм жижиг солир нь галт бөмбөг болон хувирч, агаар мандалд хор хөнөөлгүйгээр задарна” гэсэн байна.

Судлаачид солирыг “жижиг” хэмээн тодорхойлж байгаа хэдий ч 3.5-8.5 метрийн хэмжээтэй байна. “NASA”-гийн мэдээлснээр, хэрэв солирын аль нэг хэсэг нь агаар мандалд нэвтэрсэн тохиолдолд “зарим том үлдэгдэл нь жижиг солирын чулуулаг болж унаж магадгүй” байжээ.

“Солир манай гаргийн гадаргууд 3600 км ойртсон. Энэ нь геосинхрон хиймэл дагуулуудын тойрог замд ерөнхийдөө орсон гэсэн үг юм” гэж “NASA” мэдээлж байна. Геосинхрон хиймэл дагуулууд дэлхийгээс ойролцоогоор 37 000 км зайд оршдог. Тиймээс “2023 BU” солир манай гарагтай ойрхон өнгөрөхийн хэрээр тэдгээртэй ойртоно гэсэн үг. Эдгээр хиймэл дагуулын зарим нь телевизийн нэвтрүүлгийг дамжуулахад ашиглагддаг бол бусад нь цаг уурын хиймэл дагуулууд юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *