Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 1 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Хөгжлийн банк"-ийг дампууруулагчид | News.MN

Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.

Үүнээс 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлжээ.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байгаа юм.

Хөгжлийн банк нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгаагаас 31.1 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 736.7 тэрбум төгрөгийн, 73.4 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 30-ны өдрөөр товлон тогтоосон.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна”, мөн зүйлийн 8.2-т “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” гэж тус тус заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага: Тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байх.

Дээрх шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгож болно.

Бүрдүүлэх материал:

– Төрийн албан хаагчийн анкет;

– Иргэний үнэмлэхийн хуулбар;

– Нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт.

“Бүртгэл: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн материалыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлнэ үү.

Жич: Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй” гэж заасныг анхаарна уу” гэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нүүрс экспорт 90 хувиар өсчээ DNN.mn

САЙХАН МЭДЭЭ | Өнгөрсөн сард нүүрсний экспорт ОГЦОМ нэмэгджээ

Арванхоёрдугаар сарын 16-аас 22-ны өдрүүдэд 7,775 автомашин, 1,646 чингэлэг нийт 1,011.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 30,295.5 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 90 хувиар өсөв.

Энэ хугацаанд 481 автомашин, 320 чингэлэг буюу оны эхнээс 1,409.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 11.3 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 10 автомашин, 919 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,607.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 35 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 22.50 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 108 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 168.3%, зэсийн баяжмал 116.2%, төмөр 91.1%, алт 112.5%, газрын тос 73.5%, цайр 137.6%, хайлуур жонш 55.9% тус тус байна гэж УУХҮ-ийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон улсын 24 төсөл хэрэгжиж байна DNN.mn

2023 онд аялал жуулчлалын орлогыг 1.2 тэрбум долларт хүргэнэ | News.MN

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонсов.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ, тус салбарт 2022 оны байдлаар олон улсын болон гадаадын байгууллагуудын техникийн туслалцаа, буцалтгүй тусламж, зээлээр нийт 24 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрөөс техникийн туслалцаа болон буцалтгүй тусламжийн төслүүд 92 хувийг, зээлийн төсөл 8 хувийг эзэлж байгааг дурдлаа. Мөн хэрэгжиж буй салбар, чиглэлээр авч үзвэл, цөлжилтийг сааруулах, ойжуулалт, ойн салбарын шинэчлэхэд 4, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 4, тусгай хамгаалалттай бүс нутгийн менежментийг бэхжүүлэх чиглэлээр 3, химийн хорт, аюултай бодисын асуудлаар 3, ногоон, тогтвортой хөгжлийн чиглэлээр 2, хүрээлэн буй орчин, амьтан хамгааллын чиглэлээр 2, аялал жуулчлалын салбарыг дэмжих 2, усны засаглалыг сайжруулах 1, салбарын чадавхыг бэхжүүлэх 3 төсөл тус тус хэрэгжиж байна. Эдгээр төслүүд нь хөгжлийн түнш, олон улсын 11 байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаагаас 5 төсөл Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Дээрх 24 төсөл, хөтөлбөр нь нийслэл Улаанбаатар хотоос гадна 17 аймагт хэрэгжиж, тус салбарт дэмжлэг үзүүлж байгааг дурдаад төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл хийлээ.

Тухайлбал, цөлжилтийг сааруулах чиглэлээр, элсэн ба шороон шуурганы эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, газар зохион байгуулалтын тогтвортой менежментийг бий болгох зорилгоор хамгаалалтын ногоон зурвас, мод үржүүлгийн газар байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг Төв, Өмнөговь, Дорноговь зэрэг аймагт хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар дөрвөн төсөл хэрэгжиж байсан бол өнөөдөр хэрэгжиж байгаа 2, хэрэгжиж дууссан 2 төсөл, хөтөлбөр байна. Энэ чиглэлийн төслүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн үйл явцыг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд хамгийн эмзэг, өртөмтгийн хөдөөгийн иргэд, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх зорилготой гэв.

Түүнчлэн тэрбээр мэдээлэлдээ, Химийн хорт, аюултай бодисын асуудлаар, Монгол Улс Монреалийн протоколоор хүлээсэн озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулж, улмаар хэрэглээнээс бүр мөсөн гаргах үүрэг хүлээн ажиллаж байна. Ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр биологийн олон янз байдлын үндэсний зорилтуудын санхүүжилтийн тогтвортой механизмыг бий болгох, хог хаягдлаас ялгарах хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх богино наст бохирдуулах бодисыг хаягдалгүй эдийн засгийн үзэл баримтлалд суурилан бууруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн аялал жуулчлалын салбарын хувьд тусгай хамгаалалттай газар нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, төсөл хэрэгжиж буй орон нутгийн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх” төслийг Хөвсгөл, Хэнтий хоёр аймагт хэрэгжүүлж байна. Түүнчлэн “Аялал жуулчлалын сургалтын төв байгуулах” төслийг хэрэгжүүлж байгаа ба тус төвд аялал жуулчлалын салбарын боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсад зочлох солонгос жуулчдад үйлчлэх, хоёр улсын оюутан залуусын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зориулалтаар ашиглана гэж байлаа.

Цаашид 2023-2025 онд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын хяналт, мониторингийг сайжруулах 5,947,025 ам.долларын хүрээнд “Хүлэрт намгархаг газрын эко-системийг хамгаалж, бэлчээрийн мал аж ахуйн экосистемийн уян хатан чанарыг сайжруулан нүүдэлчин малчдын амьжиргааг дээшлүүлэх нь”, “Цэвэр технологи инноваци, ногоон ажлын байрыг дэмжих нь”, “Монгол Улсын Улаанбаатар хотод агаарын бохирдлын хяналтын станц суурилуулах, чадавхыг бэхжүүлэх” гэсэн гурван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ онцолсон юм.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын дрон Сөүлд нисч очив DNN.mn

Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр Хойд Солонгосын дронуудхоёр улсын хилээр хэд хэдэн удаа нэвтэрчээ. Өмнөдийн Кёнги мужийн хилийн бүсээрХойд Солонгосын дронууд орон нутгийн цагаар 10:30-д Өмнөд Солонгосын агаарын орон зайг зөрчсөн гэж тус улсын штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв. Эдгээр дронуудын нэг нь Сөүлийн хойд дүүрэг дээгүүр ниссэн аж.

Өмнөд Солонгосын арми хэд хэдэн удаа анхааруулах буудлага хийж, дараа нь сөнөөгч онгоц, нисдэг тэрэгнүүдээ хөөргөсөн байна. Энэхүү хамгаалах ажиллагаанд оролцсон Өмнөд Солонгосын цэргийн нисэх онгоцны нэг болох “КА-1” гэх хөнгөн дайрагч онгоц осолдсон бөгөөд хоёр нисгэгч нь шүхрээр бууж амжсан аж.

Тус улсын Агаарын цэргийн хүчний албан мэдээгээр, Сөүл хотын хойд хэсэгт орших Хоенсонг суурин дээгүүр ниссэн дрон удалгүй газарт унасан байна.

Сүүлийн үед Пхеньян нэлээд олон пуужингийн туршилт хийсэн бөгөөд эдгээр дроны нислэг нь Солонгосын хойгийн хурцадмал байдал шинэ үе шатанд гарсны нотолгоо болж байна.

Өмнөд Солонгосын цэргийн өндөр албан тушаалтан “Манай арми Хойд Солонгосын энэхүү өдөөн хатгалгад хатуу хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн бөгөөд хамгийн сүүлд таван жилийн өмнө 2017 оны зургадугаар сард хоёр Солонгосынхурцадмал байдал дээд цэгтээ хүрэх үед Хойд Солонгосын дронӨмнөдийн хилээр нэвтэрч байсан гэж“BBC” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдөр маргааш тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амарна.

Монгол Улсын бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах хэлэлцээртэй байдаг. Маргааш агаарын замын болон Алтанбулаг, Сүхбаатар боомтууд ажиллана. Харин бусад боомтууд амрах хуваарьтай байна.

Монгол, Хятадын хилийн боомтууд 2023 оны нэгдүгээр сарын 1-нд амарна.

Categories
мэдээ цаг-үе

​П.Сайнзориг: “Тавантолгой“ ХК-ийн гурван дэд захирлыг чөлөөлнө DNN.mn

П.Сайнзориг: Өөрийн орлогоос давсан хөрөнгө эзэмшиж байвал шалгах чиглэлийг  өгсөн – NewsWall

Тавантолгой ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг мэдээлэл хийлээ.

Тэрээр “Орон нутгийн өмчит Тавантолгой ХК нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талбайгаас хууль бусаар 340 мянга гаруй тонн нүүрс олборлосон нь тогтоогдож, эргүүлэн төлнө хэмээн харилцан акт үйлдсэн ч гүйцэд төлөөгүй байгаа юм. Ингээд нийт 48 тэрбум төгрөгийн төлбөр үлдсэн байсныг Тавантолгой ХК-аас Эрдэнэс Тавантолгой ХК руу шилжүүлж, хоёр компанийн хооронд үүссэн асуудлыг ТУЗ-ийн гишүүдтэйгээ ярилцан шийдвэрлэлээ. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талбайгаас олборлосон 340 мянган тонн нүүрсний орлого Тавантолгой ХК руу орсон эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэв ороогүй байвал буруутай этгээдийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, компанид орох ёстой байсан орлогын араас хөөцөлдөнө.

Засгийн газрын өгсөн эрхийн дагуу бүтцийн өөрчлөлт хийж байна. Энэхүү өөрчлөлтийг ТУЗ-ийн гишүүд дэмжсэн. Тавантолгой ХК-ийн 51 хувь нь Өмнөговьчуудынх. Аймгийн ИТХ-аас таван хүн ажилладаг. 49 хувийн талаас дөрвөн хүн ажилладаг. ТУЗ-ийн гишүүдэд ямар ч өөрчлөлт хийхгүй. Энэ бол орон нутгийн эрх хэмжээний асуудал. Тавантолгой ХК Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж явжээ. Өөрөөр хэлбэл, тавдугаар сараас хууль хэрэгжээд явж байхад дэд захирлуудаа чөлөөлөөгүй явсан байна. Тиймээс гурван дэд захирлыг чөлөөлнө. Үүнээс гадна маш их хэмжээний санхүүгийн зөрчлүүд бий. Энэ бүхнийг цэгцлээд явна. Ажил хийдэггүй мөртлөө маш их цалин авдаг хүмүүсийн судалгаа, харилцаа хамаарал бүхий этгээдүүдийг тогтоож байна. Энэ хүрээнд ашиг сонирхлын зөрчил гарахгүй байгаа эсэх дээр ирэх оноос шалгалт хийнэ” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Малын тоо толгой 71.1 саяд хүрлээ DNN.mn

Мал, тэжээвэр амьтдын тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдсон байна. Энэ нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж.

2022 оны жилийн эцэст, нийт мал сүрэгт:

  • Адуу 4.8 сая – 6.8%
  • Үхэр 5.5 сая – 7.7%
  • Тэмээ 470.4 мянга – 0.7%
  • Хонь 32.7 сая – 46%
  • Ямаа 27.6 сая – 38.8%-ийг эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:

  • Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
  • Архангай аймаг 5.9 сая толгой мал
  • Төв аймаг 5.11 сая толгой мал
  • Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
  • Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тоолуулжээ.

Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал:

  • 2013 онд 45.1 сая
  • 2014 онд 51.9 сая
  • 2015 онд 55.9 сая
  • 2016 онд 61.5 сая
  • 2017 онд 66.2 сая
  • 2018 онд 66.4 сая
  • 2019 онд 70.9 сая
  • 2020 онд 67 сая
  • 2021 онд 67.3 сая толгой мал тоологдож байсан.

Мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, малчдын мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтой. Мөн мал тооллогын мэдээллийн санг хөдөө орон нутгийн хөгжил, малчдад чиглэсэн төрийн бодлого шийдвэрт ашиглах чухал ач холбогдолтой юм. Мал аж ахуйн эдийн засагт оруулах нөлөөллийг авч үзвэл, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлдэг.

Categories
мэдээ нийгэм

Маргааш бүх нийтийн амралтын өдөр DNN.mn

Энэ сарын 26, 27-нд бүх нийтээр амарна | News.MN

Энэ долоо хоногийн пүрэв гаригт буюу маргааш бүх нийтээрээ амарна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр тохиодог. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амардаг.

Түүх сөхвөл, 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний их ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгож, монголчууд Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

Categories
гадаад мэдээ

Путин хариу арга хэмжээ авав DNN.mn

Барууны орнууд Оросын нефтэд үнийн дээд хязгаар тогтоосны эсрэг хариу арга хэмжээ авах зарлигт Путин гарын үсэг зурлаа. Түүний зарлигаар үнийн дээд хязгаарыг шууд болон шууд бусаар даган мөрдөж байгаа бүх улс орон, компаниудад Оросын нефтийг борлуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Энэ сарын эхээр “Их 7”-гийн бүлгийн орнууд болон Европын Холбоо, Австрали улсууд Оросын экспортын газрын тосонд нэг баррель нь 60 ам.доллар байх үнийн дээд хязгаарыг тогтоох зөвшилцөлд хүрсэн нь энэ сарын 5-наас хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн. Энэ шийдвэр нефтийн борлуулалтын үнэ баррель нь 60 ам.долларыг давбал Оросын нефтийн тээвэрлэлтэд даатгал, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглоно гэж заасан юм.. Харин барууны энэ хоригт нэгдсэн орнуудад оросын нефтийг нийлүүлэхгүй байх Путины шийдвэр ирэх оны 2-р сарын 1-нээс 7-р сарын 1-нийг хүртэл таван сарын хугацаатай үргэлжлэх аж. Гэхдээ энэ хугацаанд хоригт хамрагдсан зарим улсуудад нийлүүлэлтийн “Тусгай зөвшөөрөл” өгч болно гэж Путины зарлигт тусгажээ.