Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт 126 мянга гаруй хүүхэд хамрагдаж байна DNN.mn

Цэцэрлэгийн 2-р ээлжийн бүртгэл өнөөдөр эхэлж байна ~ Toim.mn: Tодорхой  тоймлоно

2021-2022 оны хичээлийн жилд 106 254 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байсан бол цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлснээр өнөөдрийн байдлаар 126 312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.

Тодруулбал, бэлтгэл ангид 33 440, ахлах ангид 34 288, дунд ангид 32 553, бага ангид 26 031 хүүхэд тойргийн болон тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ хичээлийн жилд e-mongolia.mn цахим системээр гурван үе шаттай зохион байгуулсан. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8, 9, 10 дугаар сард цахимаар авч, бүртгүүлж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчдад боломж олгохоос гадна цаг хугацаа хэмнэжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт 647 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 15 308 багш, ажилтан ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухайд нийслэлийн 7 дүүргийн 155 хүүхэд харах төвд 345 хүүхэд асрагч 1776 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Цаашид нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлсээр байх бөгөөд хүүхдэд ээлтэй орчин, чадварлаг багш, чанартай сургалт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ.

Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Хүртээмжийг нэмэгдүүлэхдээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах, түрээслэх, удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулахыг дэмжих, хувийн цэцэрлэгийн сул оронд тоонд нэмэлт элсэлт авах, цомцог гэр төсөл, хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд ажиллажээ.


Categories
мэдээ цаг-үе

Ковидын 61 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Коронавирусная инфекция COVID-19 и печень

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 61 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 27 нь нийслэлд, 34 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 993 705-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ хүмүүс Монголыг авч яваа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


-МОНГОЛЫН 35 ХҮН ДЭЛХИЙН БАЯЧУУДЫН ЖАГСААЛТАД БАГТЖЭЭ-


Ажиллагсад нь дэл­хийн таван тивд
хүрч ажил­ладаг “Wealth-Х” су­далгааны байгууллагаас
World Ultra Wealth Report буюу цэвэр орлого нь хэт их хэмжээтэйд тооцогдох хөрөнгөтэй
хүмүүсийн жагсаалтыг жил бүр гарга­даг.

Энэ байгууллага 30 сая ам.доллараас
дээш хөрөнгөтэй хүмүүсийг хэт их хөрөнгөтэй гэж тооц­дог. Сүүлийн жилүүдэд хэт их
хөрөнгөтнүүдийн жагсаалтад Монголын иргэд олноороо орох бол­жээ. Энэ жилийн жаг­саалтад
нь багтсан Мон­голын бизнесмэнүүдийн хөрөнгийн
нийт хэмжээ нь зургаан тэрбум ам.дол­лар болж. Тодруулж хэл­бэл манай улсын 35 ир­гэ­ний хөрөнгийг ний­лүүлж тооцвол ийм тоо
гарч байна. Тэд ийм хэм­жээний хөрөнгөөр дэл­хийн баячуудын хүрээ­лэлд оржээ.

Энэ жилийн хувьд хө­рөнгө ихтэй эрхмүүдийн
жагсаалтад Японы 1480 тэрбумтан багтаж, тэр­гүүлсэн байна. Хураасан хөрөнгөө хүү
авч биш мөнгө төлж банкинд хад­галуулдаг, хадгаламжийн мөнгөөрөө Америкийн
эдийн засгаас ч том гэгд­дэг, технологи, үйлдвэр­лэлээрээ цэнхэр гаригтаа дээгүүрт
жагсдаг арлын орон энэ хэрийн хөрөн­гөт­нүүдтэй
байх нь зүйн хэрэг. Энэ жил Ази, Европ, Хойд Америкийн улсуу­дын баян эрхмүүдийн
тоо багасчээ. Шалтгааныг нь “Wealth-Х”-ийнхэн
Аме­рик, Европын эдийн зас­гийн хямрал, Хятадын эдийн засгийн өсөлт саар­сантай холбон тайл­барлаж байна.

Хөрөнгөтэй хүмүүс нь ихэссэн орны
тоонд Араб, Латин Америк, Ойрхи Дорнод оржээ. Улс­ төр нь хуйсагнуур Ойрхи Дорнод,
Арабын орнуу­дын байдал өнөө хэр дээр­дээгүй, харин ч бүр хурцдаад байгаа ч газрын
тос хүн төрөлх­төнд хам­гийн хэрэгтэй бүтээгдэ­хүүний нэг хэвээр учраас жил бүр
баячуу­дынх нь тоо өсөж байна. Энэ бол “Wealth-Х”-ийн хийсэн тайлбар. Өнгөрсөн оны хувьд
монгол­чууд одоогийн байраа алдаагүй юм билээ. Ноднин жил Монголоос энэ жагсаалтад 40 хүн багтаж байв.
Нийт хөрөнгийн хэмжээ нь энэ жилийнх шиг зургаан тэрбум ам.дол­лар. Тухайн үед Монголын
хөрөнгөтнүүд үзүүлэлтээрээ Азидаа гуравдугаарт жагсч байж. “Wealth-X”-ийн жагсаалтад Монголоос хэн хэн багтсан
нь одоогоор тодорхой биш байна. Жагсаалтаараа зарлагдаагүй гэсэн үг. Гэхдээ Монголын
хөрөн­гөтэй хүмүүсийн эхэнд ямар эрхмүүд бичигддэгийг “HERO” сэтгүүлийн редакциас 2011 онд гаргасан
албан бус судалгаанаас багцаалдчихаж болно.
Тус сэтгүүл бүр жагсаалт гаргаж байгаад Мон­голын хөрөнгө ихтэй бизнес­мэнүүдийг
нэрлэчихсэн. Дэлхийн хэмжээнд яригдах мөнгөтэй хүмүүсийн тоо Монголд нэмэгдэж байгаа
нь барууны хэвлэлийнхний сонирхол татсан
сэдвийн нэг болсныг энэ мэт жишээнээс харж болно.

“Wealth-Х” судалгааны бай­гууллага нь дэлхийн томоохон арван банкны
долоотой нь хамтарч ажилладаг. Сингапурт төвтэй. Нью-Йорк, Гуанжоу, Мумбай, Лугано,
Сидней, Лондонд салбартай энэ байгууллага тив бүрт туршлагатай, баримтад ултай хандаж, анализ хийж чаддаг ажиллагсадтай гэдгээ сайтдаа онцолсон байна лээ.
Баян хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эдний мэдээллийн сангаас авах боломжтой.
Дэлхийн баячуудын хөрөнгө орлогоос гадна
буяны үйлсэд хэр гар сунгадгийг нь ч мэдээллийн сангаас нь харж болно. Баячуудын
улс төрийн ямар нам байгууллагад холбоотойг нь ч судалдаг гэнэ. Үүгээр ч зогсохгүй ойр дотно ажилладаг хүмүүсийнх
нь талаар мэдээлэл цуглуулдаг аж. Тодруулж
хэлбэл дэлхийн баячуу­дын зөвлөхүүд, гэр
бүлийнхэн, хувь хамтрагчдынх нь тухай мэдээл­лүүд “Wealth-Х”-ийн мэдээллийн санд
хадгалагддаг юм байна. Хэт баян хүмүүсийн судалгааг гаргахдаа ул суурьтай хандаж,
бодитой эх сурвалжаас авсан баримтад түшиглэж мэдээллээ боловсруулдаг гэдгээрээ “Wealth-Х” дэлхийд хүлээн зөвшөөрөгджээ.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгд­сөн ийм
том байгууллагаас гаргадаг дэлхийн хэт баячуудын жагсаалтад Монголоос 35 хүн багтана
гэдэг бидний хувьд алга ташиж олзуурхан хүлээж
авахаар мэдээлэл. Нөгөө л “муусайн бая­чууд” гэсэн хуучны хандлагаараа шүүмжилж,
элдэвлээд байх мэдээ биш л дээ.

Тэд бол Монголын үндэсний хөрөнгөтнүүд.
Үндэсний хөрөн­гөтнүүдтэй болж, хөрөнгөтэй эрхмүүд нь дэлхийн энд яригдаж байгаа нь бидний хувьд олзуурхан бичих сэдэв. Чөлөөт эдийн засаг
жамаараа хөгжиж байгаагийн нэг гол хэмжүүр.
Дэлхийн баян иргэ­дийн тоонд багтсан бизнесменүүд бол манай баялаг бүтээгчид. Энэ хүмүүс Монголын эдийн засаг,
нийгмийг нуруун дээрээ үүрч яваа. Төрийн
нэрээр төсвийн байгуул­лагынхны гар дээр цалин болж очдог мөнгө, зам тавьж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад зарцуулдаг
өчнөөн сая, тэрбумаар яригддаг төгрөг бүгдээрээ
тэдний татварт төлсөн мөнгө. Тэд мөнгөө
зүгээр хадгалаад, дараад хэвтээд байдаг хэсэг биш. Энэ эрхмүүдийн мөнгө Монголын
эдийн засагт тасралтгүй эргэлдэж байдаг. Хүний биеэр жишвэл судсаар тасралтгүй эргэлдэх
халуун цустай зүйрлэж болохоор тийм амин хэрэгцээ болж эдийн засгийг тэтгэж байдаг.
“Wealth-Х”-ийн баячуудын жаг­саалт олонд ил болоогүй учраас одоогоор бидний барих
баримжаа бол “Hero” сэтгүүлийн редакциас хоёр жилийн өмнө гаргасан жагсаалт. Энэ
жагсаалтыг MCS-ын Ж.Оджаргал, “Гачуурт”-ын
Л.Чинбат, Женко Х.Баттулга, “МАК”-ийн Б.Нямтайшир нар тэргүүлсэн байсан. Эдний удирддаг
компанид монголчууд хэдэн мянгаараа ажилладаг. Тэр хэрээ­рээ цалин авч амьдралаа
өөд нь татаж яваа. Ажилчдынх нь ард байгаа үр хүүхэд, хань ижил, ойр дотнынхон гээд
яривал зөвхөн цалингаар хүрч байгаа өгөөжийг нь ярихад л овоо мөнгө яригдана. Цалингаа авсан хүн хүнсээ, хувц­саа авна. Тэр
хэрээр үйлчилгээний салбар урагшилна. Эдний нуруун дээр Монголын эдийн засаг яваа
гэдгийг хэлэх гэж энэ бүхнийг нуршаад байна л даа.

“Wealth-Х”-ээс гаргадаг бая-чуудын жагсаалтад багтсан баялаг бүтээгчдэдээ
баяр хүргэе. Дараа жил улам олон болоорой
гэсэн ерөөлийг бас дайя. Ингээд Мон­голын хөрөнгөтэй эрхмүүдийн хөрөнгийн
хэмжээг дурдсан, одоогоор хамгийн тодорхой байгаа жагсаалтыг хүргэе. Энэ бол дээр онцолсон “Hero” сэтгүүлийн редакциас гаргасан жагсаалт.
Нэг зүйлийг сануулж хэлэхэд “Wealth-Х” хэт баячуудын жагсаалтыг гаргахдаа цэвэр
орлогыг тооцдог бол энэ жагсаалтад нийт хөрөнгийн хэмжээг албан бус судалгаагаар
гаргасан байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Шатахууны нөөцийн савнаас хоёр иргэний цогцсыг олсон DNN.mn

Дархан-Уул аймагт шатахууны нөөцийн сав шатсаны улмаас нэг хүн амиа алдаж,  хоёр хүн олдоогүй байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал /2022.12.01/ гарсан.

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, саванд үлдсэн 372 тонн АИ-92 бензинийг соруулж, аюулгүй болгожээ. Мөн тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулсан байна.

Саванд унасан байх магадлалтай хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” ХХК-ийн ажилтнууд эрэн хайсан. Улмаар иргэн Д /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, иргэн О /43 настай, эмэгтэй/-ы цогцсыг тус тус гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайд хамаарах зургаан хүнийг нэрлэв DNN.mn

С.ГАНБААТАР: МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол оронд хулгай нүүрлээд байна. Тэр тусмаа нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Хэдэн их наяд, хэдэн сая тонн нүүрс гарсан талаар сүүлийн 7 хоног шуурлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна.

Хулгай хийсэн нь тодорхой гарчихаад байдаг. Нэгдүгээрт ажлаа хий. Хоёрдугаарт Монголоор ийм том хулгай гарчихаад байхад шүүх, цагдаа, АТГ огт ажлаа хийхгүй байна. Эд нар Монголын ард түмний татварын мөнгөөр ажиллаж байгаа.
Би өнөөдөр нүүрсчдийг задална. Нүүрсчид дээрх гурван өндөрлөгийг худалдаж авсан байна.

Хулгайгаа эд нар нууцын баримтад оруулсан. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь нууцад хамаатай мэдээллийг ард түмэндээ хэлэх үүрэгтэй.

АПУ-гийн П.Батсайхан, Энержи Ресурс Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөж дээрэмдэж байна. Эд нар оффтек гэрээгээр бусад бүх нүүрсний хулгайгаа төрийн нууцад хамааруулсан. Би тэднийг АТГ-д өгнө” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, шийдлийн талаарх хэлэлцүүлэг болно DNN.mn

Эрүүл биш эрүүл мэндийн тогтолцоо

УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Монгол Ардын намын болон Ардчилсан намын бүлгийн хуралдаан тус тус 10 цагаас эхлэх юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Мөн “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон Улсын туршлага”, Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал шийдлийн талаарх хэлэлцүүлэг тус тус болно. Түүнчлэн зарим ажлын хэсгийн хуралдаантай. Үүнд:

-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг,

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг,

-Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг,

-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг,

-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдах тов гарчээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Жагсаал цуглаанд оролцсон иргэдийг саатуулаагүй, эрүүлжүүлээгүй DNN.mn

Өчигдөр буюу энэ сарын 4-нд Сүхбаатарын талбай, Маршалын гүүрэн дээр иргэд цуглаж, үнийн өсөлт, нүүрсний хулгайн хэргүүдийг эсэргүүцэн, Засгийн газраас хариуцлага нэхсэн юм.

Цагдаагийн байгууллагаас жагсаалд, цуглаанд оролцсон иргэдээс саатуулсан, эрүүлжүүлсэн хүн байхгүй гэв.

Жагсагчид Их тэнгэрийн аманд хүрэх гэсэн ч тэднийг Их тэнгэрийн ам руу оруулахаас сэргийлэн цагдаагийн тусгай хамгаалалт гаргасан юм.

Categories
мэдээ цаг-үе

Богино эргэлтээр 86 тээврийн хэрэгсэл үйлчилж байна DNN.mn

Өнөөдрөөс эхлэн богино эргэлтээр явах нийтийн тээврийн автобусны чиглэлүүд

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлж буйгаар өнөөдөр нийслэлд 105 чиглэлд 977 тээврийн хэрэгсэл зорчигчдод үйлчилж байна. Төв замуудад нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотойгоор:

  • өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл,
  • оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд өглөө, оройны цагаар нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллах талаар мэдээллээ.

Шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллах нь. Мөн 22 сургуулийн 22 чиглэлд 22 тээврийн хэрэгсэл ажиллана.

Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл үйлчилж, өдөрт 134 тонн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдлоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлгүүд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодоос өнөөдөр /2022.12.05/ зохион байгуулах хэлэлцүүлгүүдийн товыг та бүхэнд хүргэж байна.

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

· “Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар” хэлэлцүүлэг

14.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

· Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

· “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг

14.00

Монгол Улсын Консерватурын байранд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 53 жолооч согтуугаар жолоо барьж, 133 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1339, хулгайтай холбоотой 19, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 67 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 53, хүний биед халдсан 61, эрүүлжүүлэх байранд хоносон 133 тохиолдол гарчээ.