Categories
мэдээ нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 365 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав DNN.mn

АТГ-т 670 нэр дэвшигч ХОМ-оо мэдүүлэх ёстойгоос 342 хүн мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 171 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 194 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 26 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 50 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Шинэ жилээр заавал үзэх 10 кино DNN.mn

Бид бүхний хүсэн хүлээдэг, сэтгэл догдлуулам шинэ жилийн баяр айсуй. Баярын өдрүүдийг шинэ жилийн киногүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл бид энэ удаад шинэ жилийн тухай шилдэг кинонуудыг хүргэж байна.

“Last Christmas”

Emilia Clarke: 'Last Christmas' review: Great on-screen chemistry; the end  will take you by surprise - The Economic Times

Кет бол буруу сонголтын байнгын үйлчлүүлэгч болсон залуу эмэгтэй. Дуучин болох мөрөөдөлтэй түүний хувьд зул сарын дэлгүүрийн анахай худалдагчийн ажлыг жилийн туршид хийж байгаа нь тийм ч таатай биш байгаа нь ойлгомжтой. Гэсэн ч тэнд Том гэдэг залуутай учрах болно. Ингэснээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Энэ бүхэн Кетийн хувьд яг л мөрөөдөл шиг байх болно.

kino1-1024x576 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Home Alone (1990)

Та шинэ жилийн баярыг “Гэртээ ганцаараа” киногүйгээр төсөөлж чадна гэж үү? Гэртээ ганцаараа үлдэж хоцорсон хүү гэрийг нь ухах гэсэн дээрэмчдийг хэрхэн хашрааж, гэр орноо хамгаалах бол? Хамгийн хөгжилтэй, дурсамжтай киногоо энэ жил ч бас заавал үзээрэй!

kino2 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Home Alone 2: Lost in New York (1992)

Энэ удаад тэр гэртээ ганцаараа үлдсэнгүй. Харин дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, том хот болох Нью-Йорк-д ганцаараа үлджээ. Өмнө нь чадуулсан хоёр дээрэмчин энэ удаад хүүгээс өшөө авах болов уу? Эсвэл хүү дахиад л тэднийг чадаж орхих болов уу?

kino3-1024x576 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

The Polar Express (2004)

Зул сарын тухай хүүхэлдэйн кинонууд дундаас хамгийн өвөрмөц, сонирхолтой, гайхалтай дүрслэлтэй гэвэл үүнийг хэлэх биз ээ. Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аялал, замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч тэр тусмаа хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.

kino4 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

How The Grinch Stole a Christmas (2000)

Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч шүү дээ. Тэр энэ зул сарын баярыг хулгайлж, бусниулахыг хүссэн ч юу түүнд саад болж, аз жаргал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жижигхэн хотын хэн гэгч баатар түүнд ухаарал хайрлан, зул сарыг аврах бол?

kino5 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

The Santa Clause 2 (2002)

Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгарна. Түүний хүү муу хүүхдүүдийн жагсаалтад орж, Санта Клаусын үүргээ хүлээлгэж өгөх шаардлатай болдог байна.

kino6-1024x768 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Elf (2003)

Нялх балчир байхаасаа Хойд туйлд өссөн Бадди өөрийгөө анаахай гэж итгэдэг. Гэвч өсөж томрох тусам бяцхан одой нараас биеийн өсөлт, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээр ялгарч эхэлдэг. Тэр Хойд туйлыг өөрийнхөө байх ёстой газар биш гэдгийг хүлээн зөвшөөрч жинхэнэ гэрээ олохоор Нью-Йорк хотыг зорьсноор киноны үйл явдал өрнөдөг.

kino7 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

“A Very Murray Christmas”

2015 онд дэлгэцнээ гарсан инээдмийн мюзикл кино.

kino8-1024x576 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

A Christmas carol

Бидний жагсаалтанд зүй ёсоор орсон цорын ганц хүүхэлдэйн кино. Шинэ жилийн уур амьсгалыг үнэртүүлсэн, үлгэрийн гэмээр энэхүү хүүхэлдэйн кино нь Чарьз Диккенсийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн юм. Гол дүр болох санхүүч Скружа энэ дэлхийд хамгийн их гутаж гунихарсан, итгэл алдсан хүнийг ч шинэ жил дахин сэргээж, баярлуулж чаддаг гэдэгт итгүүлнэ.

kino9 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Charlie And The Chocolate Factory

Тим Бертоны энэхүү кино бүх л зүйлээрээ гайхамшигтай. Тайз засал, тусгай эффект, алиа хошин, гүн ухаан, тун буурьтай бодож хийсэн шоколадны үйлдвэр гээд л… Тийм ч учраас энэ кино хүнд жинхэнэ баяр, хөөр, сайхан сэтгэгдэл бэлэглэдэг бизээ.

kino10 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Lost Christmas

Бидний урьд өмнө үзээгүй шинэ жилийн үдшийн тухай түүх. Энд ид шид, эмгэнэлт явдал холилдох ба кинонд тийм ч их шинэ жилийн тайз засал, улаан хацарласан Санта Клаус гараад байхгүй ч… та энэ киног үнэн сэтгэлээсээ үзэж , кинондоо сүлэлдэн уусч байж тэрхүү гүн гүнзгий, агуу чухал зүйлийг мэдрэх болно.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д дайныг дэмжигчид огцом цөөрчээ DNN.mn

Их Британийн Батлан хамгаалах яамны өдөр тутмын тагнуулын тайланд дурдсанаар “ОХУ-д Украины эсрэг дайныг дэмжих орос иргэдийн дэмжлэг мэдэгдэхүйц буурч байгаа учир цаашид энэ дайныг үргэлжлүүлэхэд нь Оросын эрх баригчдад улам бүр хэцүү байх болно” гэсэн байна.“Оросын эрх баригчид улс орныхоо мэдээллийн орчинд өргөн хяналт тавихыг хичээж байгаач 2022 оны есдүгээр сард “хэсэгчилсэн дайчилгаа” эхэлснээс хойшорос иргэдийн эсэргүүцэл, мөргөлдөөн улам бүр нэмэгдэж байна.Учир нь Оросын армидорвитой амжилтанд хүрэх магадлал бага байгаа нь ойрын хэдэн сарын дараа, хүн амын дунд дайныг үг дуугүй хүлээн зөвшөөрүүлэх ньКремльд улам бүр хэцүү болох магадлалтай болгож байна.

Британийн тагнуулын албаныхан, Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас явуулсан хаалттай санал асуулгын дүнгээс иш татан Оросын “Медуза” хэвлэлд нийтэлсэнОросын иргэдийн 55 хувь нь Украинтай энхийн хэлэлцээ хийхийг дэмжиж, ердөө 25 хувь нь дайныг үргэлжлүүлэхийг дэмжсэн гэсэн нийтлэлийг дурдсан байна. Эдгээр тоо баримт нь 2022 оны 10-р сард болсон ижил төстэй санал асуулгын дүнтэй нийцэж байгаа бөгөөдоролцогчдын 57 хувь нь энхийн хэлэлцээ хийхийг дэмжсэн бол, дөрөвдүгээр сард оросуудын 80 орчим хувь нь Украины дайныг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

УЦУОШГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар тогтуун байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2022 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батзанданг үргэлжлүүлэн цагдан хорих саналаас шүүх татгалзав DNN.mn

Файл:УИХ-ын гишүүн Ж.Батзандан.jpg — Википедиа нэвтэрхий толь

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ.

Ингэхдээ үргэлжлүүлэн хорих саналаас татгалзсан байна.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж, 2022 оны аравдугаар сарын 10-наас эхлэн 30 хоног цагдан хорьсон. Мөн арваннэгдүгээр сарын 9-нөөс үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьсон билээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлснийг Ерөнхий сайд мэдэгдэв DNN.mn

Чингис” бонд буюу Айлгах төлөвлөгөө-1

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд тэрбээр “Миний бие дөнгөж сая Сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээ шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс өнөөдөр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа.

Хөгжлийн Банканд үүссэн чанаргүй зээлийн эргэн төлөлт 805 тэрбум төгрөгт хүрч шийдэгдэж, Самурай бондын 223 сая ам.долларын өрийг төлөхөд бэлэн болж, Монголбанканд байршуулснаар Хөгжлийн Банк дампуурах эрсдэлээс аврагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн Банкны өрийн нэг хэсэг өнөөдөр ингээд төлөгдөж байна” гэлээ.

Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн Банкнаас “Монгол Улсын Хөгжлийн банк нь 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны нэгдүгээр улирлаас эхлэн Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулаад байна. “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 751.5 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой боллоо” гэв.

БИЧЛЭГ:

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Сарны тойрог замд ажилласан NASA-гийн хөлөг дэлхий рүү буцах замдаа оржээ DNN.mn

NASA Socials | NASA

Ирээдүйд саран дээр хүн буулгах зорилготой NASA-гийн Orion хөлөг өчигдөр буюу Даваа гарагт эх дэлхийнхээ зүгт жолоо залжээ.

Ирэх Ням гарагт уг хөлөг АНУ-ын баруун эргээс холгүй Номхон далайн усанд буух төлөвлөгөөтэй юм.

Хэрвээ Artemis-1 аялал амжилттай өндөрлөвөл Orion хөлөг 2024 онд дахин хөөрөхдөө сансрын нисгэгчдийг сарны тойрог замд хүргэх ажээ.

Artemis-1 аялал нь Orion хөлгийн бүх нөөц боломжийг туршиж, шалгах зорилготой. 2024 оны Artemis-2 аяллаар сансрын нисгэгчдийг сарны тойрог замд хүргэх бол 2025-2026 оны үед үйлдэгдэх Artemis-3 аялал нь 50 гаруй жилийн дараа хүмүүсийг хоёр дахь удаагаа сарны гадарга дээр буулгах юм.

Orion хөлөг арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Флорида мужийн Кеннедийн Сансрын Төвөөс хөөрч байжээ.

Уг хөлөг 430,000 км хол аялж, сарны орчимд хүрсэн нь хүн тээвэрлэх зориулалттай сансрын хөлгүүдээс хамгийн алс хол аялсан дээд амжилт болсон юм.

Дэлхийд амжилттай буцаж ирэх нь Artemis-1 аяллын хамгийн чухал хэсэг гэж NASA-гийн мэргэжилтнүүд үзэж байна.

Учир нь Orion хөлөг дэлхийд буухдаа агаар мандлын эсэргүүцлээс үүсэх их халууныг тэсэх ёстой.

Буухдаа Orion хөлөг 39,500 км/цаг хурд үзүүлэх бөгөөд энэ нь дэлхийн тойрог замд ажиллаад буцаж ирсэн бусад хөлгүүдийнхээс хамаагүй өндөр хурдтай буулт байх юм.

Энэ үед агаарын эсэргүүцлийн улмаас хөлгийн гадарга Цельсийн 3,000 хэм хүртэл халах гэнэ.

Хэрвээ энэ халалтыг тэсэж чадвал дараагийн аялалдаа хүн тээвэрлэх боломжтой болох юм.

Нийт 11 шүхрээр уналтын хурдаа сааруулсан Orion хөлөг орон нутгийн цагаар Ням гарагийн өглөөний 9:30 цагт Номхон далайн усанд буух ажээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй, жагсаал турхирсан нүүрсний хулгайчдаас айхгүй DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэн хоёр өдөр төв талбайд жагссан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас өчигдөр мэдээлэл хийхдээ шалгагдаж буй хүмүүсийг нэрийг зарласан билээ.

Тэрбээр “Өнөөдөр Чингис бондын өрийг дарах захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр тус бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж, барагдууллаа. Хөгжлийн банк 805 тэрбум, самурай 223 сая төгрөгийн өрийг төлөхөд бэлэн болсноор дампуурах эрсдэлээс аврагдсан.

Өчигдрийн жагсаалд оролцсон иргэдээс 20 орчим шаардлага ирсэн. Багцлаад үзвэл, нэг нь шударга ёсны асуудал. Хөгжлийн банкны өр, Чингис бонд төлөгдөж байна. “Бидний үр хүүхэд төлчихнө, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй” гэсэн сэдлээр тавьж, хөгжлийг боомилсон өрүүд байлаа. Хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцох агуулга дээр манай Засгийн газар амаргүй нөхцөл байдалд тэмцэл хийж ирсэн. Та бүхэн мэдэж буй байх. Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлыг анх Арбитрын шүүхэд өгсөн талаар би анх яг энэ танхимд зарлаж байсан. Асуудлыг эхлүүлснээр Дубайн гэрээ цуцлагдаж, 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх түвшинд хүрч чадах болов уу гэж нэлээд эргэлзэж байсан. Олон нийт маань маш сайн дэмжсэн, бид бодитой үр дүнд хүрч чадсан. Одоо гүний уурхай энэ хавар ашиглалтад орох хүлээлттэй байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувь гэдэг том асуудал ч бий. 49 хувийн схемийг анх би гаргаж тавьж байсныг та бүхэн санаж байгаа болов уу. “Эрдэнэт үйлдвэр” маш ашигтай ажиллаж байгаа, цар тахлын хүнд үед том нэмэр тус болсон. Холбогдох албан тушаалтнуудын энэ хариуцлагагүй үйлдэл өнөөдөр ил болсон, шүүхийн процессыг нүд цавчихгүй харж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдийн асуудал ч энэ 49 хувийн багц юм.. Энэ үйлдвэрүүдийг төрд эргүүлэн авч чадах эсэхдээ ч анх эргэлзэж байлаа. Шийдэгдсэн, гэхдээ амар байгаагүй.

Хамгийн сүүлд ЭТТ ХК-ийн асуудлыг сөхөж тавилаа. “Эрдэнэс Монгол”, ЭТТ ХК-тай холбоотой асуудал анхаарал татаад удсан. Гашуунсухайтын төмөр зам яагаад 16 жил гацав. Нүүрсний 178 орчим гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу. Ард нь ямар хүмүүс байдаг, яаж тендерүүд авсан бэ. Мөн офф-тейк гэрээ, түүний нууцлалтай холбоотой асуудлуудыг ул суурьтай хөндөн тавьж байгаа. С зөвшөөрөл байна. Үүний цаана тээврийн машиныг урд, хойно нь оруулдаг асуудал байгаа юм биш биз, зөвшөөрлийг яаж, хэрхэн өгч байна. БНХАУ-ын талын мэдээлэлтэй манай гаргаж буй нүүрсний хэмжээ таарч байгаа эсэхэд ч хяналт тавих шаардлагатай.

Ийм учраас ЭТТ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод явж байна. Энэ бол өмнө дурдсан бүх асуудлуудаас хамгийн амаргүй нь. Тийм ч учраас өргөн цар хүрээнд ажиллах шаардлага зайлшгүй үүснэ. ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг гараад явж буй. Үүн дээр жагсагчид нэлээд анхаарч, шаардлага тавилаа. Өмнөх асуудлуудыг шийдэж чадсан шиг нүүрсний асуудлыг ч шийдэж чадна. Харин иргэд маань хууль хяналтын байгууллагыг анзаарч байгаарай” гэлээ.

Үргэлжлүүлэн “Нүүрсний хулгайчид өөрсдөө жагсаалыг эргүүлэх гэж оролдсон. ЭТТ ХК-ийн удирдлагууд оролцсон мэдээллийг авсан. Энэ асуудалд олон нийт туйлын сэрэмжтэй хандах нь зүйтэй. Амь нь тасарч, амьсгаа нь давчдаж байгаа хүмүүс хамгийн их нүүрс ярьж буй. Больчхоосой гэж бодож байна. Тэдэнд хэлэхэд, би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та нар нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай. Үүнийг жагсаал зохион байгуулсан нүүрсний хулгайчдад хандан хатуугаас хатуу хэлье” гэв.

Categories
мэдээ нийгэм

Агаарын нислэг, виз олголтыг нэмэгдүүлнэ DNN.mn

Агаарын тээвэр | Ложистик компани

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж байгаа. Энэ хүрээнд ирэх 3 жилд Монголыг зорих иргэний агаарын тээврийн нислэгт хязгаарлалт тавихгүй байхаар Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн төсөлд тусгаад байна.

Тодруулбал, агаарын тээврийн салбарын либералчлалыг эхлүүлж ирэх 3 жилд манай улсыг зорин зорчих нислэгт хязгаарлалт тавихгүйгээр бүх улсаас ирэх агаарын тээврийг хүлээн авах юм. Мөн үүнтэй уялдуулан и-виз олгох улс орнуудын тоог 2 дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно.

Аялал жуулчлалын салбарын эрх зүйг сайжруулах зорилгоор 2000 онд баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар бэлэн болгож УИХ-д өргөн бариад байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Хулгайч хамгийн түрүүнд хулгайчийг бариарай гэж хашгирдаг DNN.mn


Нүүрсний хулгайчдыг эсэргүүцэх гэсэн тодотголтой жагсаал Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш боллоо. Гэвч энэ жагсаал олон нийт хүсэл сонирхлоороо нэгдсэн органик жагсаал биш байв. Хэн нэгэн улстөрчид зохион байгуулалттайгаар жагсаал зохион байгуулж олон нийтийн санаа бодолд нөлөөлдөг, иргэдийн эвлэлдэн нэгдэж зохион байгуулсан жагсаалд нөлөөлж зорилгыг нь өөрчилдөг технологи бий болоод удаж буй. Яг л энэ технологийн дагуу нүүрсний хулгайчидтай тэмцэнэ, эсэргүүцнэ гэж эхлүүлсэн жагсаалыг нүүрсний хулгайчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлчих шиг боллоо. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж дайн зарласан нөхдийнхөө эсрэг жагсагчдыг турхирав. Жагсагчид нүүрсний хулгайчдыг эсэргүүцэх ёстой байтал тэдэнтэй тэмцэж буй улстөрчдийг огцрохыг шаардах нь тэр. Үүнээс “Нүүрсний хулгайчид жагсаалын зорилгыг өөрчиллөө. Нүүрсний хулгайчидтай тэмцэж буй дүр эсгэсэн жагсаалын ард нүүрсний хулгайчид өөрсдөө байна” гэсэн хардлага олон нийтийн дунд бий боллоо. Хулгайч л хамгийн түрүүнд хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэдэг дээ. Сүхбаатарын талбайд үргэлжилж буй нүүрсний хулгайчдыг эсэргүүцэх жагсаал яг ийм л жагсаал болж байна. Тэгэхээр энэ жагсаал өмнөх бүх жагсаалын адил олон нийтэд үр ашгаа өгөхгүй. Жагсагчид нь өөрсдөө худалч, хуурамч, хулгайч улстөрчдийн гар хөл болоод л дуусах нь. Иргэдэд ашигтай бус харин ч бүр эсрэгээрээ хорлонтой жагсаал болж байна. Энэ жагсаалд оролцсон залуусын хэд нь Төрийн ордон руу дайрч орсон, хашааг нь нураахыг завдсан, гал тавьж олон нийтийн амь насанд аюул занал учруулсан хэрэгт холбогдож сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч үлдэхийг хэн ч мэдэхгүй. Ямартаа жагсаалын дараа жагсагчид өөрсдөө хохирч, хулгайч нар нь завшиж үлдэхээр байна.