Categories
мэдээ эдийн-засаг

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанд хоёр долоо хоног тутамд танилцуулж буй.
“Валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр цогц ажлууд авч хэрэгжүүлэн ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Засгийн газрын тогтоол гарснаас хойших гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд нийт 403.9 сая ам.долларын орлогыг төвлөрүүлж, тогтоолоор хүлээсэн төвлөрүүлэх орлогын гүйцэтгэл 48.4 хувь болоод байна.
Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд дөрвөн багц систем хөгжүүлэлтийн ажлыг дуусгаж, ашигт малтмалын гэрээ бүртгэх ажлыг гурван аж ахуйн нэгжид туршилтаар нэвтрүүлж эхлээд байна. Систем ашиглалтын бэлэн байдлыг хангуулах хүрээнд нүүрс, олборлогч, борлуулагч, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж эхлүүлээд байна.
Экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй арга хэмжээтэй холбоотойгоор Гашуунсухайт боомтоор гарсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх сараас 5,134 буюу 34 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард зогсоод байсан Булган боомтын үйл ажиллагаа 2022 оны арванхоёрдугаар сарын 05-наас нээгдэж, Бичигт боомтын нүүрсний экспорт өнгөрсөн сараас 183 тээврийн хэрэгсэл, 12.3 мянган тонноор нэмэгдсэн байна.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх сарын эцэстэй харьцуулахад 149 сая ам.доллароор нэмэгджээ.
Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой төмөр замын ачаа тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд анхаарч ажиллахыг даалгалаа.

Categories
гадаад мэдээ

Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцнуудад халдав DNN.mn

Украины хилээс хол оршдог Оросын хоёр агаарын баазад халдлага гарах үеэр гурван цэргийн алба хаагч амь үрэгджээ. Үүнийг Москва Украины талаас зохион байгуулсан дроны халдлага гэж тайлбарласан байна. Харин Киевийн засгийн газар халдлага зохион байгуулснаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Украины арми үүнийг зохион байгуулсан бол энэ нь дайн эхэлснээс хойш Оросын нутаг дэвсгэрийн хамгийн гүнд өгсөн цохилт болж байгаа юм. Халдлагын нэг бай нь Саратов хотын ойролцоох Энгельсийн агаарын бааз байжээ. Энд Оросын стратегийн цөмийн зэвсэгт хүчний бөмбөгдөгч онгоцнууд байрладаг юм. “Киевийн дэглэм Оросын алсын нислэгийн онгоцыг устгахын тулд Зөвлөлтийн үеийн нисгэгчгүй тийрэлтэт онгоцоор Рязань мужийн Дягилево, Саратов мужийн Энгельс агаарын баазуудад цохилт өгөхийг оролдлоо. Нам өндрөөр довтолсон дронуудыг манай агаараас хамгаалах систем устгасан ба үлдэгдэл нь газарт унахдаа хоёр нисэх онгоцыг гэмтээж, дөрвөн хүнийг шархдуулсан” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгджээ. Хариуд нь Украины батлан хамгаалах, харилцаа холбоо, эрчим хүчний нийт 17 байгууламжид агаараас болон тэнгисээс пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгджээ.

Рязань мужийн агаарын бааз халдлагад өртөх үеэр цэргийн гурван алба хаагч амь үрэгдсэнийг сүүлд РИА Новости агентлаг мэдээлжээ. Рязань дахь бааз нь Москва хотоос зүүн өмнө зүгт 185 км зайтай, Саратовын бааз нь зүүн өмнө зүгт 730 км зайтай тус тус оршдог юм. Оросын стратегийн цөмийн зэвсэгт хүчний бөмбөгдөгч онгоцны хоёр баазын нэг нь Саратов мужийн Энгельсд, нөгөөх нь Алс Дорнодын Амур мужид оршдог байна. ОХУ-ын арми Ту-95МС “Медведь” болон Ty-160 “Белый Лебедь” гэх хоёр төрлийн нийт 60-70 стратегийн бөмбөгдөгч онгоц байрладаг юм байна.Харин Саратов муж Украины хилээс 600 км зайтай оршдог юм. Хэрвээ Украины арми ийм зайд довтолж чадаж байгаа бол нийслэл Москвад халдах боломжтой гэж цэргийн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчийн асуултад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болсон явдлын талаар мэдээлэл авсан гэхээс илүү дэлгэрэнгүй хариулаагүй аж. Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк “Хэрвээ бусдын агаарын орон зайд халдвал эрт орой хэзээ нэг цагт үл мэдэгдэх нисдэг биетүүд халдлага эхэлсэн цэгт зочилдог юм” гэж өөрийн твиттер хуудсандаа егөөдөн жиргэсэн байна.

Украины арми өмнө нь өмнөд болон дорнод фронтын шугамаас 1,000 гаруй километр зайд цохилт өгөх чадвартайгаа харуулж байсан юм Reuters” мэдээлэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

У.Цогтбаяр: Нүүрсний хулгайг ил болгох ажлын хэсгийг хянаж, иргэдэд мэдээлэл хүргэнэ DNN.mn

Нүүрсний хулгайн эсрэг Төв талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдтэй уулзлаа.

Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр “Залуучуудыгаа тоогоод гарч ирсэнд баярлалаа. Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя. Мөнгөө авъя, ах аа! Хэдэн жилийн хулгай юм бэ. Шаардлагатай бол нэрсийг нь зарлана гэж та хэлсэн. Зөндөө хүлээлээ, одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Та МАН-ын санхүүтэй холбоотой бүх хүнээс битгий айгаач. Та ард түмэнтэйгээ хамт гэж хэллээ. Тийм юм бол битгий нуу, битгий ерөнхий ярь. Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт ард түмэн хамт байя” гэв.

Мөн тэрбээр Засгийн газартай ярилцаж буй зүйлээ лайв хийж баримтжуулна. Миний хувьд ажлын хэсгийг хянаж, иргэдэд ил тод болгоно гэсэн юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавиад яг 21 хонож байна. Улстөрчдийн нэр удахгүй тодорно. Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний луйвартай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах болно. Засгийн газраас өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэгт жагсагчдын төлөөлөл болж, 100 хүртэл хүн орж болно” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 75 хувиар өсчээ DNN.mn

УУХҮЯ: Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өсөлттэй байна

Арваннэгдүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд 7,220 автомашин, 1,648 чингэлэг нийт 985.4 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 27,255.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 75 хувиар өсөв. Энэ хугацаанд 200 автомашин, 282 чингэлэг буюу оны эхнээс 1,296.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 3.2 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 492 автомашин, 901 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,393.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 38 хувиар буурчээ. Төв банк оны эхнээс энэ сарын 01-ний өдрийн байдлаар 20.07 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 98.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 151.4%, зэсийн баяжмал 106.9%, төмөр 86.9%, алт 100.4%, газрын тос 64.3%, цайр 129.7%, хайлуур жонш 51.1% тус тус байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч нүүрсний хэрэгт холбогдсон улс төрчдийг зарлахыг шаардлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав.

Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав.

Тэрбээр нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг тэднээс нэхэж, энэ хэрэгт нэр холбогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулах эрх хуулиар олгогдсоныг Улсын Ерөнхий прокурорт хатуу санууллаа.

Хэрвээ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг анхааруулав.

Түүнчлэн Засгийн газрын төлөөллийг төв талбайд очиж жагсагч иргэдтэй уулзан, хийж байгаа ажлаа ил тод ярихыг шаардав.

Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар байлцав.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШУУРХАЙ: Иргэд “Хулгайчдынхаа нэрсийг зарла” хэмээн эсэргүүцэл илэрхийлсээр байна DNN.mn

Нүүрсний хулгайтай тэмцэх, түүнд нэр холбогдсон хүмүүсийг нэрсийг олон нийтэд ил тод зарлаж, хуулийн хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал Жанжин Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзахаар төв талбайд гарч ирж, үг хэлэх үеэр иргэд түүн рүү юм шидэж, эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн үг хэлж байх үеэр нь зөвхөн нүүрсний хулгайн талаар ярихыг шаардаж, хашхирч, шүгэлдсээр байна. Иргэд нүүрсний хулгайч нарын “Нэрсээ зарла” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Сурагчид ирэх долоо хоногт хичээллээд амарна DNN.mn

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 20-ноос эхэлж, 1 дүгээр  сарын 28 хүртэл үргэлжилнэ – updown.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд өвлийн амралт нь эхэлж нийт зургаан долоо хоног буюу 44 хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлж, гуравдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг баталсан.
I улирал- 2022.09.01- 2022.12.16 /Өвлийн амралт 2022.12.19-2023.01.27/
II улирал- 2023.01.30-2023.03.24 /Амралт 2023.03.27-2023.03.31/
III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.
Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт, Ханги зэрэг дөрвөн боомтын төмөр замыг Хятадтай холбох ажлыг эхлүүлэхээр боллоо DNN.mn

Өөрийн царигтай байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа | News.MN

Засгийн газраас хилийн боомтуудын төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох ажлын техникийн нөхцөлийг бий болгох, зураг төслийг хийх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргажээ.

Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улс Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганц төмөр замаар олон улстай холбогддог байсан. Өнгөрсөн есдүгээр сард Гашуунсухайт, арваннэгдүгээр сард Ханги-Мандалын төмөр замыг хил хүртэл барьсан. Эдгээр шинэ төмөр замыг Хятадын төмөр замтай холбож байж ачаа барааг хүссэн хэмжээгээрээ тээвэрлэх юм. Хэдийгээр төмөр зам барьсан ч Хятадын төмөр замтай холбоогүй байгаа юм. Энэхүү холболтыг хийсний дараа уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хэмжээ 30 сая тонн хүртэл нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Шивээхүрэн, Арцсуурийн чиглэлийн төмөр замыг барих, холболтын цэгийг тохирох, зүүн чиглэлд Бичигт-Чойбалсан-Хөөтийн төмөр замыг холбох ажлыг хийнэ.

Өөрөөр хэлбэл Бичигт, Хангийн боомтыг Хятадын төмөр замтай, Гашуунсухайтыг Ганцмодтой, Шивээхүрэнг Сэхээ боомтын төмөр замтай холбоно” гэсэн мэдээллийг өглөө.

Эхний ээлжид Гашуунсухайт, Ганцмодны боомтын ТЭЗҮ-ийг “Чайна-Энержи” компани хийж байгаа. Ирэх оны эхний улиралд холболтын төсөвт өртөг тодорхой болно.

Төмөр замын өргөн, нарийн цариг хоёулаа хилийн боомтод баригдана. Нарийн царигаар импортын ачааг оруулах бол өргөн царигаар экспортын бараагаа гаргана. Тодруулбал өргөн цариг нь БНХАУ-ын, нарийн цариг нь Монгол Улсын нутаг руу орж ирнэ гэдгийг хэллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзаж байна DNN.mn

Нүүрсний хулгайг эсэргүүцэн жагсаж буй иргэдтэй уулзаж, тайлбар өгөхөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар гарч ирлээ.

Categories
мэдээ цаг-үе

2024 оноос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулж байна.

Нэгдүгээрт, АНУ-тай Open Sky агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. АНУ-ын Засгийн газартай хэлэлцээ байгуулснаар АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Гэхдээ гарын үсэг зурсаны дараа нэг жилийн хугацаанд бэлтгэл ажил хангах хэрэгтэй. Ингэснээр 2024 оны эхээр Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.

Үүний дараа Австрали, Сингапур руу шууд нислэг үйлдэх боломжийг нээнэ. Мөн Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан БНСУ-ын Инчон хотоос Улаанбаатар хот руу долоо хоногт 70 нислэг хийх боломжийг нээж өгч байна.

Хоёрдугаарт, хилийн боомтуудыг төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох холболтын төмөр замын ажлын техник, эдийн засгийн нөхцлийг бий болгох, зураг төслийг хийж хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарлаа. Өнөөдөр бид хэдийгээр төмөр зам барьсан хэдий ч Хятадын төмөр замтай холбогдоогүй. Өнөөдөр манай төмөр замын хүчин чадал 5 сая орчим байгаа. Шивээхүрэн, Бичигт, Ханги-Мандал, Гашуунсухайт гэсэн дөрвөн боомтыг төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбосноор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын ачааны хэмжээ 30 сая хүртэл нэмэгдэх бололцоо бүрдэнэ” гэв.