Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: 268.000 тонн нүүрсийг улсад мөнгө төлөлгүйгээр гаргасан нь шалгалтаар тогтоогдсон DNN.mn

Хятадууд нүүрс авч эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гаалийн байгууллагаас явуулсан шалгалтын дүнг танилцууллаа. Энэхүү мэдээлэлд үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг тэрбээр хэлэв.

Шалгалт 1.

2010-аас 2011 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд хяналт шалгалт явуулахад 379,000 тонн нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн баримт олдоогүй. Энэ нь ЭТТ дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үе.

Шалгалт 2.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн мэдээллийн дагуу шалгалтыг хийхэд 2013-2017 онд 2,527 компанийн 17,200 орчим машин улсын хилээр урагшаа хоосон нэвтэрсэн гэдэг мэдээлэл олдсон. Л.Энхболдын мэдээлж байгаагаар 268,000 тонн нүүрс улсад татвар, хураамж төлөгдөлгүйгээр хил давсан нь гаалийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

Шалгалт 3.

2022 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод хийсэн. Камерын хяналтын бичлэг болон гаалийн мэдүүлэг бөглөсөн ААН-үүд, улсын хилээр гарсан хүн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй тулгаж шалгалтыг хийсэн. Ингэхэд ихээхэн хэмжээний нүүрс улсын хилээр бүртгэлгүй гарсан байгаа. Энэ нь Монгол Улсын болон БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээллээс зөрж байгаа.

Зөвхөн Хятадад бус цаашаа далайн чанадын бусад улс руу манай нүүрс экспортлогддог бөгөөд тэдгээр улсын гаалийн мэдээллээс зөрсөн нь тогтоогдсон.

Гаалийн бүртгэлгүй нүүрстэй холбоотой хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг хэлье.

Нүүрсний 21 хэрэгт хэн, хэн холбогдсон болохыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр маргааш дэлгэц дээр танилцуулъя гэж бодож байна.

Миний бие өдөр бүр 11:00 цагт нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллийг хүргэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ковидын 37 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Ковид-19”-ийн Эмчилгээний шинэ арга олов

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 37 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 15 нь нийслэлд, 12 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 993 997-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна

Categories
мэдээ цаг-үе

Баянхошуунд агаар маш их бохирдолтой байна DNN.mn

Өнөө өглөө 10:00 цагийн байдлаар нийслэлийн Нэгдүгээр хороолол, Дамбадаржаа, Хайлааст орчимд агаар хамгийн их бохирдолтой байна. Харин Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчимд агаар маш их бохирдолтой байгааг Агаарын чанарын индекст заажээ.

Агаарын бохирдол 300 хүрсэн үед оршин суугчид зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх шаардлагатай.

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух, цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй юм.

Categories
мэдээ цаг-үе

“УБТЗ” ХНН: Дизель түлшний татан авалтыг шуурхай зохион байгуулахад онцгой анхаарч байна DNN.mn

АИ-95, дизель түлш литр тутамдаа 300 төгрөгөөр буулаа

Монгол Улсад импортоор орж ирж байгаа дизель түлшний хэмжээ өнгөрсөн оноосоо 16 хувиар багасаж хомсдол үүссэн нь тээврийн компаниуд тэр дундаа экспортын нүүрс тээвэрлэлтэд хүндрэл учруулаад байгаа билээ.

Дизель түлшний хангалтыг яаралтай хэвийн болгохын тулд импортоор орж ирж байгаа дизель түлшийг шуурхай тээвэрлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодрууллаа.

“ОХУ-аас Наушки өртөөгөөр орж ирж байгаа дизель түлшийг Улаанбаатар хүртэл тээвэрлэх хугацаа 36 цаг байсныг 20 цаг болгон бууруулж, татан авалтыг хил, гаалийн байгууллагатай хамтран саадгүй гүйцэтгэж байна. Мөн БНХАУ-аас нийтдээ 400 гаруй цистерн дизель түлш импортлохоос өнөөдрийн байдлаар 267 цистерн Эрээн – Замын-Үүдийн төмөр замаар УБТЗ татан авч, дизель түлшний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч байна.

Эрээн өртөөнд ирээд байгаа үлдэгдэл 100 гаруй цистерн түлшийг ойрын хугацаанд татан авахаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

ҮББХ: Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болголоо DNN.mn

Төрийн өмчит зарим компанийг IPO хийж, нээлттэй ХК болгоно | News.MN

Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаараа үйлдвэржилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн төлөөлөл оролцож, тус тусын эрхэлсэн асуудлаар мэдээлэл өгөв.

ҮББХ: Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн  газарт чиглэл болголоо

Улсын Их Хурлын “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 ондбиржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” 16 дугаар, Засгийн газрын “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 244 дүгээр тогтоолуудаар Төрийн банк болон нэр бүхий 26 компанийн 34 хүртэл хувьд IPO хийж, нээлттэй аж ахуйн нэгж болгон олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахаар шийдвэрлэсэн. Эдгээрээс Төрийн банкны 5.71 хувийг анхдагч зах зээлд амжилттай арилжаалсан бөгөөд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 34 хувийг энэ онд багтаан арилжаалахаар бэлтгэл хангаж байгааг Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 6.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 2.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж байна. Компани, аж ахуйн нэгжүүд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-аар дамжуулан татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 2020 онд 65.3 тэрбум төгрөг байсан бол 2022 оны эхний 11 сарын байдлаар 528.9 тэрбум төгрөг байна. 2021 онд энэ дүн 1.4 их наяд төгрөг болтлоо өсөж байжээ. Банкны тухай хуулиар системд нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани байхаар зохицуулсны дагуу одоогоор Төрийн банкнаас гадна Голомт банк хувьцаагаа гаргаж, 10.09 хувиа анхдагч зах зээлд арилжаалаад байна. ХААН банкны IPO-г энэ онд багтаан хийж, Худалдаа хөгжлийн болон Хас банкуудын хувьцааг 2023 онд гаргана.

Улсын Их Хурлын 16 дугаар тогтоолоор баталсан үндсэн чиглэлд 2023 онд багтаан олон нийтийн, нээлттай компани болгох аж ахуйн нэгжийн жагсаалтад Монголын хөрөнгийн бирж ТӨХК багтаж байгаа. Тус компанийн Гүйцэтгэх захирал Х.Алтайгийн Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлд дурдсанаар хувьцаа гаргах ажлын бэлтгэл үндсэндээ хангагдаж, үнэт цаасны танилцуулгаа Санхүүгийн зохицуулах хороонд оруулахад бэлэн болсон байна. Анхдагч зах зээлийн арилжааг 2022 онд багтаан явуулах ажээ. Тэрээр мэдээлэлдээ, үйлдвэржилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх өргөн боломжтойг дурдан, олон улсын туршлагаас танилцуулж, экспортод гаргах нүүрсийг цахимаар нээлттэй арилжих, тэтгэврийн шинэтгэлийн хүрээнд нийгмийн даатгалын санг мэргэжлийн хөрөнгө оруулагч болгож, хөрөнгийн зарцуулалтыг өгөөжтэй, үр ашигтай болгох, “Шинэ эргэлтийн бодлого”-ын томоохон бүтээн байгуулалтууд, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө татах зэрэгт хөрөнгийн зах зээлийн арга хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах нь зүйтэй гэлээ. Мөн, стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн 10 хүртэл хувийг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар хуульчилсан нь хангалттай хэрэгжихгүй байгааг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэд хэдэн асуулт тавьж, хариулт авлаа. Төрийнбанкны тав гаруйхан хувийг олон нийтэд санал болгосон байна, үлдсэн хэсгийг хэзээ гаргах, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаа, ашиг орлого ямар байгаа болон өнгөрсөн хугацаанд шинээр гарсан хувьцааны үнийн хэлбэлзэл, хөрвөх чадвар ямар байгаа, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох болон гадаадаас манай бирж дээрх хувьцааг худалдан авах боломж ямар байгааг тэрээр сонирхож, хариулт авлаа. Мөн хөдөө, аж ахуйн болон шинээр байгуулахаар яригдаж байгаа уул уурхайн биржтэй Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаа хэр уялдаа холбоотой байх, төрийн өмчийн компаниуд дахь хөрөнгө, мөнгө завших, хулгай хийх явдлыг таслан зогсоох, эрсдлийг хаах талаар холбогдох хуульд ямар зохицуулалт байгаа, ямар зохицуулалт нэмэх шаардлагатай талаар Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийг төлөөлөн ирж, хуралдаанд оролцож буй хүмүүсээс асуув.

Төрийн банкны талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хариулахдаа, Улсын Их Хурлын 16 дугаар тогтоолд тус банкны нийт хувьцааны 20 хүртэлх хувийг үе шаттайгаар арилжаалахаар заасны дагуу үлдэх 15 хувийг 2023 онд үргэлжлүүлэн арилжаална гэлээ. Б.Цэнгэл төрийн өмчит компаниудын засаглалын талаар хариулахдаа, олон улсын зөвлөхүүд нэгдсэн удирдлагатай,группын зохион байгуулалттай, бие даасан байх нь зүйтэй гэж зөвлөдөг гээд, Засгийн газраас саяхан гаргасан Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет компанийг Эрдэнэс Монгол ХХК-ийн удирдлагад шилжүүлсэн шийдвэрийг жишээлж, энэ чиглэл рүү төрийн өмчийн удирдлагыг шилжүүлж байгааг ярив. Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай биржийн ашигт ажиллагаа, арилжаалагдаж буй хувьцааны хөрвөх чадварын талаар танилцуулаад, гадаадын болон Монголын хөрөнгийн бирж дээр хувьцааг давхар бүртгүүлснээр тэдгээр бүртгэлтэй зах зээлүүд дээрээ зэрэг арилжаалагдах боломжтойг “Эрдэнэ ресурс” ХК-ийг жишээлэн дурдлаа. Мөн, уул уурхайн зэрэг таваарын биржүүдийн арилжааг нэгэнт бүрэлдэж тогтсон Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн арилжааны платформоор явуулах боломж, хүчин чадал байгааг мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Өчигдөр 8 хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан DNN.mn

Х.НЯМБААТАР: ЗӨРЧИЛ, ЭРҮҮГИЙН ХӨНГӨН ХЭРГИЙГ ЦАХИМААР ШИЙДДЭГ БОЛНО

Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгээс мэдээлэл хийж байна. Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ажлын хэсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газрын харьяа агентлагуудаас мэдээлэл гаргаж өгөх, гадаад улсаас хил гаалийн мэдээллийг өгөх, тусгай шинжээч нарыг томилох чиг үүрэгтэй ажиллана.

Өчигдөр ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан. Түүнийг ажиллах хугацаандаа өөрт давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Баривчлагдсан хүмүүсийн орон байранд нь үзлэг нэгжлэг хийгдэж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармаг, I хорооллыг холбох гүүр ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад орно DNN.mn

Яармаг, I хорооллыг холбох гүүрийн ажил 36 хувьтай явж байна. Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийн энэхүү ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд ирэх жилийн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа гүйцэтгэгчид нь ярьж байлаа. Өчигдөр гүүрийн ажлын явцыг сонирхохоор барилгын талбайд буюу Туул гол дээр очсон юм. Энэ төслийн гүйцэтгэгчээр “Мотор сервис”, “Тэргүүн саруул зам”, “Туулын гүүр далай” ХХК-иуд ажиллаж байна. Нэгдүгээр хэсэг буюу гүүрний барилгын ажлыг Яармаг талаас “Мотор сервис”, нэгдүгээр хороолол талаас “Тэргүүн саруул зам” компани гүйцэтгэж байгаа бөгөөд суурь, өрмийн ажлаа хоёр талаасаа хийгээд дундаа уулзсан маягтай ажил нь жигдэрчээ. Энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн түгжрэл 50 хүртэлх хувиар буурах тооцоолол гарсан. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах юм байна. Эхний гүүр нь 37 метр. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байна. Дараагийнх нь 391 метр. Ийм уртаараа уг гүүр Монголын хамгийн урт гүүрний хоёрдугаарт бичигдэнэ гэсэн үг. Гурав дахь гүүр нь 55 метр. Дунд гол дээр баригдана. Яармаг, I хорооллыг холбосон энэ гүүр манайдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөнтэй байх нь. Өнгөрсөн аравдугаар сард “Мотор сервис” компанийн захирал Д.Доржбат “Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулж, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна. Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын явцад материалын асуудал, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй байна. 2023 онд зөвхөн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байсан. Түүний ярьсны дагуу суурь, бүтцийн ажил нь дуусч, барилгын ажилчид, бригад, туслан гүйцэтгэгчид ажлаасаа бууж, техникээ татаж буйтай нь таарсан юм. Агаарын хэм хотод хасах 15 хэм зааж байсан ч гол дээр, голын жавар тачигнаж байлаа. Энд тэндгүй техникүүд ажиллаж, ажилчид жаврыг эс тоон ажлаа нугалцгаана. Малгай нэвт жиндэж, чих, хацар жаварт хайруулж, бээлийтэй ч гар бээрч байхад гүүрийн ажилчид улаа бутруулан хүйтэн, жаврыг эс тооцгооно. “Энэ ч гайгүй ээ. Харин ч дулаахан өдөр байна. Эртээдийн айхавтар хүйтэн өдрүүдийг л хүйтэн гэнэ.

Бид хүйтэнд, Туулынхаа жаварт ажиллаад бүр сурчихжээ” гэцгээлээ. Зам гүүрийн хоёр компани ямар ч байсан хоёр талаасаа суурь, бүтцийн ажлаа хийгээд гол дээр дундаа уулзсанаар өвлийн ажлаа дуусгаж, хавар хүртэл ажлаасаа бууж байгаа нь энэ. Цаг агаарын байдлаа анзаарч байгаад нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр буюу аль болох эртхэн шиг ажлаа эхлүүлчих санаатай байгаа аж.


ИНЖЕНЕР С.ОЮУН-ЭРДЭНЭ: ГҮҮРИЙН НИЙТ УРТ 400 МЕТР


“Мотор сервис” компанийн гүүрийн инженер С.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.


-Гүүрний ажлын явцхэдэн хувьтай явж байна?

-Одоогийн байдлаар ажил ерөнхийдөө 36 хувьтай явж байна. 25 метрийн гүнтэй суурийн өрөмдлөгийн ажил хийдэг. Тэр ажлаа 100 хувь дуусгачихаад байж байна.

-Дизель түлш, цементийн хомсдол гээд асуудал их байгаа ч богино хугацаанд ажлаа 36 хувьд хүргэнэ гэдэг маш сайн менежмэнт хийжээ гэж харж болохоор байна?

-Ажлаа зогсоохгүйн тулд шаардлагатай материалаа зах зээлийн ханшаар нь худалдан авч ажиллаж байна.

-Энэ гүүр Яармагаас эхлээд Нэгдүгээр хороололтой холбогдоно гэсэн. Нэгдүгээр хорооллын аль орчимд очно гэсэн үг үү?

-Хархорины тэнд 32 гэж байдаг даа. Тэнд очно.

-Зам, гүүрийн нийт урт нь хэд вэ?

-Нийт урт нь 780 метр. Гүүр нь 400 метр.

-Ямар хийцлэлтэй гүүр вэ?

-Төмөр бетон гүүр. Сүүлийн үеийн гүүрнүүд суурь сайтай, суулт өгдөггүй, олон жилийн турш ачаалал даадаг сайн чанартай болсон. Тэр стандартаар л баригдаж байгаа гүүр.

-Туул гол бол өргөн ай савтай. Гүүр барихад ямар онцлогтой гол байх юм?

-Том гол, урсац ихтэй. Ажил явуулахад нэлээд хүндрэлтэй ч манайх мэргэжлийн компани учир голынхоо онцлогийг судалж, ямар үед үертэй байх уу, ямар үед үер нь татрах вэ, хэзээ гүн хөлдөх вэ гээд бүгдийг нарийн тооцоолж, түүнийхээ дагуу ажлаа гүйцэтгэж байна даа. Нарийн технологиудыг нь яривал нэлээд мэргэжлийн нэршил, нэр томьёо ярих болох нь ээ.

-Өнгөрсөн шөнө та бүхэн ажиллажээ. Өрмийн ажлыг шөнө хийдэг байх нь дээ?

-Хөлдөлтийн гүн 2-3 метр. Манайх сууриа 25 метрийн гүнд өрөмдөж байгаа болохоор өглөө, өдөр бетон хөлдөөд чанаргүй болох вий гэсэн айдас байхгүй. Таван метр өндөр шороо өндөрлөж байгаад бетоноо авч байгаа. Тэгэхээр хөлдөлтийн гүнээс доош бетоноо авч байгаа гэсэн үг. Ийм учраас чанарын хувьд асуудал гарахгүй. Шөнө нь таван метр шорооныхоо гүнд зориулалтын тусгай хэрэгсэл суулгаад бэлдчихдэг. Өглөөний нарнаар өрөмдлөгөө хийгээд бетоноо аваад явчихдаг. Өвлийн улиралд бетоноо ямар технологиор авдаг вэ, тэр технологийн дагуу ажлаа гүйцэтгэж байгаа.

-Энэ гүүр маш их хүлээлттэй байна. Ашиглалтад орсноор Улаанбаатар хотын замын түгжрэл, бөглөрлийг мэдэгдэхүйц бууруулна гэж үзэж байгаа болохоор нийслэлчүүд бараг бүгд шахуу л энэ гүүрийг сонирхож байгаа байх?

-Энэ хавиар явж байгаа хүмүүс, хажуугаар өнгөрч байгаа хүн болгон л асуудаг юм “Яаж байна, ажил хэр явж байна. Хэзээ дуусах вэ, хугацаандаа орох уу, санхүүжилт нь болж байгаа юм уу, болохгүй байгаа юм уу” гэж.

-Ашиглалтад өгөх хугацаа нь хэзээ вэ?

-2023 оны 11 дүгээр сар.

-Ямар гоё юм бэ?

-Ирэх жилжингээ л бид гүүрээ барина даа. Гүүр, замыг нь барьж буй компани хүн хүч, техник хангалттай, мэргэжилтэй боловсон хүчнүүд нь бэлэн байна. Одоо гол нь санхүүжилтийн асуудал л доголдохгүй явах. Санхүүжилт л асуудалгүй бол дээрх хугацаандаа ашиглалтад оруулж чадна.

-Та хэдэн настай вэ?

-34-тэй.

-Залуу хүний хувьд ийм том бүтээн байгуулалтад гар бие оролцож, гүүрний ажлыг нь хариуцаж байгаад тань баяр хүргэе?

-Баярлалаа. Бахархах сэтгэл төрдөг. Насаараа л энэ гүүрэн дээгүүр явна шүү дээ. Миний үр хүүхэд, ач зээ нар явна. Ах дүүс маань явна. Хотын том асуудлыг шийдэх гүүр болж байгаа учраас олон нийт их анхаарал хандуулж байна. Тэр хэрээр маш их хариуцлага үүрч, ажлаа хийж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

ГЕГ: Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.2 хувиар өсчээ DNN.mn

2022 оны эхний 11 сард экспортод 11144.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.2 хувиар өссөн байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 9400.9 сая ам.доллар буюу 84.4 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 1000.6 сая ам.доллар буюу 9.0 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 469.3 сая ам. доллар буюу 4.2 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.5 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд Монголд олон улсын спортын 14, соёлын 20, аялал жуулчлалын 17 арга хэмжээ зохион байгуулна DNN.mn

Жуулчдад зориулж энэ онд урлаг соёлын 36 арга хэмжээ зохион байгуулна

Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийг Засгийн газрын хуралдаанаар баталжээ.

Тус календарьд

  • соёлын 20,
  • аялал жуулчлалын 17,
  • спортын 14,
  • олон улсын шинж чанартай 20 гаруй арга хэмжээг тусгасан байна.

Мөн онцлох 20 арга хэмжээг Засгийн газрын түвшинд санхүүжилт болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, цар хүрээг өргөжүүлж, ач холбогдлыг нэмэгдүүлснээр Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзжээ.

Хуралдаанаар уг календарийг олон улсад зарлаж, сурталчлах арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин нарт, календарьд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороонд тухай бүр танилцуулж байхыг үүрэг болгосон хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

АТГ: ЭТТ компаний захирал асан Б.Ганхуяг нарын 10 орчим хүнийг саатуулжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрыг татан буулгая – Өглөө.мн

АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2022.12.7-8 нд шилжих шөнө/ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Прокурорын зөвшөөрөл бүхий уг ажиллагааны үеэр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Тодруулбал, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ.
Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрчээ.
Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn