Categories
мэдээ нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа боомтуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сайжруулах асуудлаар санал солилцсон нь энэ удаагийн уулзалтын онцлог байв.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Боомтын асуудал эрхэлсэн сайдын ажлыг хавсран гүйцэтгэх болсон. Тиймээс уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хилийн “Хавирга” боомтыг нээх асуудлаар БНХАУ-тай хамтарч ажиллах, энэ хүрээнд цахим хурал зохион байгуулах саналтай байгаагаа уламжиллаа.

Элчин сайд Цай Вэньруй ӨМӨЗО-ы Боомтын хэрэг эрхлэх газарт саналыг уламжилж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах чиглэлээр авч буй арга хэмжээнд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид БНХАУ-тай хамтран ажиллах бүхий л арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ гэв.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.


2022 оны 12-р сарын 10-ны 20 цагаас 12-р сарын 11-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 36-41 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 23-28 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.


2022 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 16-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 12-нд нутгийн зарим газраар 13, 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Жагсаал, цуглааны үеэр иргэд, алба хаагчдын эрхийг хангаж ажиллах талаар уулзаж, зөвлөлдлөө DNN.mn

Шударга ёс шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай дээр 2022 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс хойш иргэд Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан эрхийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа билээ.

Уг асуудалтай холбогдуулан ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийн асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга П.Оростогоотой үүсээд буй жагсаал, цуглааны үеэр иргэд, алба хаагчдын эрхийг хангаж ажиллах талаар уулзаж, зөвлөлдлөө.

Уулзалтаар жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагааг сайшааж, цаашид хүний үндсэн эрх, эрх чөлөөнд нэн хүндэтгэлтэй хандаж, хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах, эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хандахгүй байхад анхаарч ажиллахыг уриаллаа.

Мөн жагсаал, цуглаан цаашид олон хоног үргэлжилбэл алба хаагчдын үүрэг гүйцэтгэх ээлжийг оновчтой зохион байгуулж, ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж оролцогч болох мөрдөгчдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, бололцоог хангахад анхаарч, цаг агаарын болон бусад нөхцөл байдалтай уялдуулж дулаан хувцас, бусад шаардлагатай зүйлээр даруй хангах, ажил, амралтын цагийг зөв зохицуулж, алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалж ажиллахыг зөвлөлөө.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо: Жагсаал, цуглаанд оролцогчдыг гэмт халдлагаас хамгаалж, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрхийг хангаж ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааг иргэдэд зөвөөр ойлгуулж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаа ХЭҮК-ын удирдлага, гишүүд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, нэгжийн дарга, хамт олонд ЦЕГ-ын даргын зөвлөлийг төлөөлж талархаж байгаагаа илэрхийлж, ХЭҮК-ын жагсаал, цуглаантай холбогдуулж ирүүлсэн зөвлөмжийг биелүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа илэрхийллээ гэж Монгол Улсын ХЭҮК-оос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Twitter” идэвхгүй 1.5 тэрбум хаягийг ойрын хугацаанд устгана DNN.mn

Twitter is increasing the price of Twitter Blue from $2.99 to $4.99 per  month | TechCrunch

“Twitter” компанийг эзэмшигч Илон Маск тогтмол ашиглагддаггүй буюу идэвхгүй 1.5 тэрбум хаягийг ойрын хугацаанд устгана гэж мэдэгдлээ. Хэдэн жил ашиглаагүй, эс бөгөөс нээгдсэнээсээ хойш нэг ч удаа “жиргээгүй” хаягууд үүнд багтаж, устгалд орох аж.

Илон Маск компанийг 44 тэрбум ам.доллараар худалдан авч, өнгөрсөн аравдугаар сард захирал нь болсон юм. Тэрбээр захирал болсноосоо хойш компанид бодлогын чанартай олон өөрчлөлтүүдийг хийнэ гэж амалсны нэг нь энэ, хаягуудыг идэвхитэй байлгах, хуурамч хаягуудтай тэмцэх явдал байсан юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Намуудын баярт зориулсан барилдаан болно DNN.mn

Ардчилсан намын баярт зориулсан 256 бөхийн барилдаан болно

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр /2022.12.10/ болно. Тодруулбал, Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан барилдаан 12:45 цагаас Монгол бөхийн өргөөнд болох нь ээ. Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэсэн байна.

Түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн бөх 3 сая төгрөгийн бай шагнал хүртэнэ. Харин их шөвгийн бөхчүүд нэг сая төгрөгийн бай шагнал хүртэх юм байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Булган аймгийн баг шигшээ наймд шалгарлаа DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны 8 дахь буюу хагас шигшээ барилдааны сүүлийн өдөр Багануур дүүргийн баг Булган аймгийн багтай учраа тааран барилдаж, Булган аймгийн баг 19:6-гаар илт давуу ялан, шигшээ наймд шалгарлаа.

Ялсан баг 5 сая төгрөгийн шагнал авсан бол энэ барилдаанд даваа авсан бөхчүүд давааны мөнгөө гардан авсан байна.

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Х.Цогтгэрэл /2/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /5/, улсын начин Э.Сумъяабат /4/, сэлгээнд орж барилдсан улсын начин Б.Түвшинтөгс 2 даваатай барилджээ.

Багануур дүүргийн багт улсын начин Л.Батзориг /2/, аймгийн арслан Д.Буянт /1/, аймгийн арслан Б.Чинбат /1/, аймгийн заан С.Оргилбаатар /1/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл 1 даваа авсан байна. Тус багийн сэлгээний бөх аймгийн заан Х.Өсөхбаяр бэртлийн улмаас энэ барилдааныг өнжжээ.

Үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн эхний тойргийн барилдаанууд ирэх долоо хоногт эхэлнэ.

Харин өнөөдөр буюу 12-р сарын 10-ны 12.00 цагаас Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүүхдийн сан цахим сургалтын хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ DNN.mn

НҮБ-ын Хүүхдийн сан Монгол улсад эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлалаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комланыг хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн баримт бичиг 2022 оны 9 дүгээр сард болсон НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар амжилттай батлагдсанд баяр хүргэв.

Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газарт үзүүлдэг техник, санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэх, чингэхдээ шинээр батлагдсан 2023-2027 оны Улс орны хөтөлбөрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хүүхэд бүрт чиглэсэн, хүртээмжтэй байдлыг хангахын чухалчлан анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Энэ хүрээнд агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернет сүлжээг сайжруулах, цахим сургалтын хүртээмжийг сайжруулах зэрэг НҮБ-ын Хүүхдийн сангаас амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн баримт бичиг бичгийн хүрээнд (1) эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжил, (2) боловсрол, (3) хүүхэд хамгаалал, (4) ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт, (5) нотолгоонд суурилсан нийгмийн бодлого, (6) хөтөлбөрийн үр нөлөөг хангах үйл ажиллагаа гэсэн 6 үндсэн хэсэг дор нийт 57,4 сая ам.долларын санхүүжилттэйгээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан.

Categories
мэдээ цаг-үе

Сурагчид ирэх долоо хоногт хичээллээд, амарна DNN.mn

How Long will Irregularities Prevail in Schools? | Bangladesh Education  Article

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан хуваарийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилд сурагчид дараах байдлаар амарна.

ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ

I улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.

II улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2023 оны 3 дүгээр сарын 31-ний өдөр гүйцнэ.

III улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны 4 дүгээр сарын 3-ний өдөр эхэлнэ.
  • Амрах:
    • I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.
    • IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
    • VI-XII ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаантүнгийн бэхэн цэнхэр өдрүүд DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын найман жилийн дунд сургуульд 1968-1976 онд суралцаж төгссөн наймын “А” ангийнхны тухай өгүүлье.

Эх орны алс баруун хязгаар нутгийн Найман жилийн дунд сургууль гэдэг тухайн үедээ номын үрийг хөдөөнийхөнд түгээдэг, ардын хүүхдийг номд шамдуулж, ертөнцийг тольдуулдаг оюуны том өргөө байвай. Алтанцөгц сумын төв Жинст хар уулын ар, Ховд голын урд байрладаг Цагаантүнгэ хэмээх үзэсгэлэнт хөндийд байршдаг. Сумын хажуугаар Хавцлын гол нүргэлэн түргэлэн урсана. Голын хөвөөгөөр дэрс, харганаас эхлүүлээд чацарганын мод багсайтал ургана. Цагаантүнгийн хөндийг анхлан харсан хүмүүн “Энэ сүрлэг хайрхадтай газар ийм сайхан төгөл модод байна гэж хэн санах вэ дээ” хэмээн шогширдог юм. Сумын төвөөс Цамбагарав хайрхны зулай цайран харагддаг билээ л.

Намар есдүгээр сард голын хөндий тэр аяараа улбартан шаргалтана. Чацарганын модод жимсээ даалгүй бөхийдөг авай. Хүүхдүүд хуруу гараа өргөсөнд нь хатгуулан байж улаарч, боловсорсон чацарганыг тагнайгаа цоортол иднэ дээ. Цагаантүнгийн намар ийм.

Сумын төв нь нүүдлийн. Зун болохоор Цагаантүнгэд амьд амьтан тогтохын аргагүй халж, шумуул элсээр шуурч байгаа мэт л шуугидаг болохоор сумын төвийг урин цагт Цамбагарав хайрхнаа бараадуулж, Эрэгт гол өгсүүлж Хоёр толгойд нүүлгэнэ. Тэгээд намар наймдугаар сарын сүүлээр хичээл эхлэх цагаар буцаад Цагаантүнгэ рүү ирцгээнэ. Ачааны машины тэвшин дээр тавилга, эд бараа, хүүхэд шуухад гэлтгүй бүгдийг ачааллаад Цагаантүнгэд бууна. Одоо ч тус сум нүүсэн хэвээрээ.

1968 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сумын сургуульд жар гаруй хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлжээ. Монгол, хасаг хүүхдүүд тус тусдаа ангидаа сурна. Нэгийн “А” бүлэг нь монгол. Уг бүлэгт 46 хүүхэд бүртгүүлжээ. Нэг ангид 46 хүүхэд багтахгүй гээд хоёр бүлэг болгон хуваасан байна. Ингээд тэр жил сумын сургууль нэгдүгээр ангийн гурван бүлэгтэйгээр хичээлээ эхлүүлж.

Нэгийн “А” бүлгийн багш нь Ч.Баатар. Дэндүү эелдэг зөөлөн зантай, хүүхдүүдийг ердөө аашилдаггүй өндөр нуруутай Ч.Баатар багшид хүн бүр элгэмсэг хандана.

Олон жил ардын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулсан түүнийг сумынхан нь хүндэтгэнэ. Нэг айлын ууган хүүхдээс отгон хүүхэд хүртэл нь бүгд Ч.Баатар багшаар хичээл заалгадаг байсан болохоор тэгэхээс ч аргагүй. Шавь нар нь “Багш маань гавьяатын тэмдэг зүүх л багш байсан даа” хэмээн одоо ч ярьцгаана.

Есдүгээр сарын 10 гэхэд сумын иргэд ирж, нүүдэл суудал татарна. Тэр хүртэл сурагчид сургуулийн байр багтаамж муутай болохоор сумын Улаан булан, Артелийн Улаан буланд түр амьдарна. Шалаар нь нэлэнхүйд нь эсгий дэвсчихнэ. Сурагчид эсгийн дээрээ хэвтэж, унтана. Гал тогооноос хоол өгөхөөр газарт хэвтэж байгаад хооллоно. Өөр яалтай билээ. Ширээ сандал гэж юм үгүй. Эхний хэдэн өдөр гэр орноосоо авчирсан ааруул, боов боорцгоо идэж гэдэс цатгалан байх ч дараагийн өдрүүдээс нь өлсч эхэлнэ. Сургууль, сумын ногооны талбай руу нууцаар орж лууван, манжин хулгайлж иднэ. Сумын сургуулийн хүүхдүүд бүгд л ийм үеийг туулжээ. Наймын “А” ангийнхан ч ингэж лууван, манжин хулгайгаар идэж гэдэс гардаг байснаа одоо хуучилж, хүүхэд насныхаа хөгтэй явдлуудыг дэлгэж байна.

Ангийн дарга гэдэг тэр үедээ ангийн багшийн дараа ордог чухал хүн. Хөмсөг зангидсан, чангахан дуутай, хүнд шаардлага тавьж чаддаг мундаг хүүхдийг ангийн даргаар сонгоно. Нэгийн “А” ангийн даргаар Ж.Чулуунцэцэгийг сонгожээ. Сурлага сайтай, багш нарын итгэлийг олсон Ж.Чулуунцэцэг буюу Чукагаас ангийн хөвгүүд нь эмээнэ. Үймүүлж сахилгагүйтдэг сурагчдыг багшийн указкаар зодно. Тэр үед ангийн даргаа бусад сурагчид нь багшаасаа дутахгүй хүндэлж, айдаг байж. Чука нэлээд ширүүн, шулуун зантай охин байсан болохоор ангийн сахилгагүй Х.Даваажав, Н.Давхардаваа, Х.Баатар, Г.Дүгэрсүрэн нарын хөвгүүдээ указкаар гөвж л явж. Ангийнх нь хөвгүүд “Манай Чука ч ширүүхэн дарга байсан шүү. Нуруун дундуураа гөвүүлж л явлаа. Ангийн даргаасаа нэг жавтий хүртчихээр нэг хэсэгтээ л томоотой суудаг байсан сан” гэж дурсан ярьж “Дарга хүн чинь даргаараа л байдаг юм билээ. Манай Чука одоо ч гэсэн удирдах албан тушаал хашиж яваа шүү дээ” гэж байлаа. Гуравдугаар ангид орох жил хүүхдүүд цөөрч 32-уулаа болсон учир сургуулийн захиргаанаас монгол хоёр бүлгийг нэгтгээд нэг анги болгожээ.

Дөрөвдүгээр ангиа төгсөөд бүгд пионер болж улаан галстук нэр төртэйгөөр зангидна. Пионер болно гэдэг сурагч хүний том бахархал, пионерийн эгнээнд орно гэдэг нэр хүндтэй явдал. Бүгдээрээ пионер болж бөмбөрийн дуунд жагсч явсан тэр мөч амьдралынх нь баяр жаргалтай мөчүүдийн нэг байжээ. Пионер болно гэдэг нь өөрсдийгөө том болж, том ангийн ах эгч нар болсонд тооцох цаг ирснийг нотолно. Ангиараа пионер болчихоод улаан галстукаа намируулан уралдаж гүйлдэнэ.

Тавдугаар ангиас Б.Отгонбаяр ангийн дарга болжээ. Чукаг бодвол арай л зөөлөн. Ангийн хөвгүүд нь пионер болчихсон болохоор урьдынх шигээ айхавтар үймүүлж анги танхимдаа ноцолдож тоос босгохоо байжээ.

Хичээлээ тараад Ховд голын мөсөн дээр очиж гулгана. Хөдсөн дээл, эсгий гуталтай, улаа бутарсан хацартай жаалууд хөлсөө гартал тоглоцгооно. Эсгий гутлынхаа уланд тэшүүр болчихмоор юу ч байсан хамаагүй бэхэлж байгаад л тэшнэ. Гэхдээ сумын төвд айлууд хүүхдүүдээ бараадаад нүүгээд ирчихдэг болохоор тэгж их сул чөлөөтэй тоглоод байхгүй. Хичээлээ тараад гэр гэр рүүгээ гүйлдэнэ. Гэр орныхоо ажилд тусалж, эцэг эхдээ дэм болох нь хөдөөний хүүхдүүдийн багаасаа хийж ирсэн ажил. Ус зөөж, түлээ оруулж, хоол цайгаа бэлтгэнэ. Оройны хоолоо идсэний дараа сая зав гарч хоймрын ширээн дээрх лаа руу дөхөж гэрийн даалгавраа хийнэ.

Өвлийн улиралд сургууль дээр хичээллэнэ гэдэг хүндхэн даваа. Ангидаа пийшин галлана. Тухайн өдрийн жижүүр хүүхэд ангийнхнаасаа түрүүлж ирж сургуулийн гадаа овоолсон бургас, улиас, хуснаас хормойлон авчраад пийшингээ галлана. Анги танхим дөнгөж бүлээцэж эхлэхэд сурагчид уван цуван ирнэ. Хүүхдүүд нэхий дээлнийхээ өвөрт бэхээ өвөртөлчихсөн ирцгээдэг байж. Тэр үед одооны тосон бал, үзгэн бал гэж байсан биш. Бэхэнд дүрж бичдэг үзэгтэй. Бэх нь хэрвээ царцаад хөлдчихвөл гарахгүй. Тийм болохоор бүгд бэхээ өвөртөлнө. Хичээлээ хийж суухад бэхээ царцаахгүй гэж халуун амьсгаагаараа төөнөж бүлээцүүлнэ. Ширээ сандал, дээлний энгэр, хормой, хуруу, гар нь бэхэн цэнхэр өнгөөр будагдчихна. Зарим нэг бүтэлгүй нь нүүр, амаа цэнхэртүүлчихээд ангийнхнаа инээлгэнэ.

Ийнхүү Хавцлын голын жаварт хацраа хайруулан байж бэхээ өвөртөлсөөр наймын “А” ангийнхан 1976 оны хавартай золгож. Ангийн ихэнх хүүхэд үргэлжлүүлэн сурахаар аймгийн төв рүү явсан бол үлдсэн нь ТМС-ийн хуваарь авч, амьдралын зам мөрөө хөөцгөөжээ.

Ингээд зургаан жилийн дараа ангийнх нь хөвгүүд цэргээс халагдаж ирсний дараахан ангийнхнаараа уулзсан бол түүнээс хойш 31 жилийн дараа буюу 2014 онд Улаанбаатарт удаахь уулзалтаа хийжээ. Уг уулзалтад Д.Дүгэрсүрэн, Л.Дуламсүрэн, Б.Ичинхорлоо, Ё.Мөнхжаргал, Г.Болдхаан, Б.Цэндээ, Н.Давхардаваа, М.Батжаргал, Н.Ичинхорлоо, Ц.Дармаа, Г.Мягмаржав, Б.Батнасан, Т.Туяа, Ц.Цэрмаа, Ц.Цэрэнханд, Ж.Чулуунцэцэг гээд хорь орчим хүүхэд цугласан байна.

Эдний ангийнхан барилга, авто зам, санхүү эдийн засаг, эрчим хүч, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гээд бүтээн байгуулалтын бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж одоо эхнээсээ гавьяаныхаа амралтад гарч төрөлх Алтанцөгц сум, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Төв аймаг, Налайх дүүрэгт амьдран сууна. Өнгөрсөн зун Алтанцөгц сумын 90 жилийн ойн баяр наадмаар ангийн нөхөд цугласан бөгөөд тэр үеэр дараагийн уулзалтаа энэ Цагаан сарын баярын дараа шинийн наймны ерөөлтэй өдөр хэмээн товложээ.

Тэртээ тавиад жилийн өмнө Алтанцөгц сумын дунд сургуулийн босгыг хамтдаа алхан орсон нэг ангийнхан Цагаантүнгийн бэхэн цэнхэр өдрүүдээ санагалзан уулзалтын товоо бусдадаа дуулгаж “Хаврын тэргүүн сарын шинийн найманд уулзацгаая. Фэйсбүүкээс ангийнхнаа хайгаарай” гэснийг уламжилъя.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр олон улсын Хүний эрхийн өдөр DNN.mn

Human Rights Day 2022: Theme, History and Significance

НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр баталж байв.

Энэхүү өдрийг хүн бүрийн төрөхөөсөө эдлэх эрх, эрх чөлөөг тунхаглан зарласан түүхэн өдөр хэмээн үзэж, жил бүр Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм.

Монгол Улсын хувьд 1961-онд НҮБ-ын гишүүн орон болсон ч “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын талаар олон нийт огт мэдээлэлгүй байсан байна. Энэ нь тухайн цаг үеийн улсын бодлого, үзэл сурталтай ч холбоотой байсан байж болох юм.

Харин 1989 оны намар тухайн үеийн ЗХУ-д болосрол эзэмшсэн С.Амарсанаа гэх сэтгүүлч залуу худалдаж авсан орос сэтгүүл дээрээсээ “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” гэгчийг анх олж уншжээ. Үүнээс л ийм чухал зүйл дэлхий нийтэд байдаг гэдгийг санаа нийлсэн нөхдөдөө ярьж, хэлэлцэж явсаар анхны ардчилсан хувьсгал гарах очийг үсэргэжээ.

Ийнхүү С.Амарсанаа нарын 10 гаруй залуу “Монголын ардчилсан холбоо” гэж байгуулан 1989 оны 12-р сарын 10-ны өдөр анхны цуглаан зохион байгуулж, дуу хоолойгоо нийтэд хүргэж байж. Тэр цаг үед тухайн цуглаанд 30 гаруй хүн л ирсэн гэдэг.

Энэ л үеэс залуу үеийнхэн нуугдмал байсан шинэ зүйлийг соргогоор тусган авч, хүн бүрт эдлэх ёстой эрхийг нь таниулах эхний алхмуудыг хийж, 1990 онтой золгожээ.

Ингээд та бүхэнд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын талаар товч мэдээлэл хүргэе.

Тунхаглал батлагдсан түүхээс:

1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан.

Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан байна. Тунхаглалын төсөл боловсруулах ажлын хэсгийг АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтын эхнэр Элеонар Рузвельт удирдаж, нэг жилийн хугацаанд боловсруулж дууссан аж. Харин НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ний өдөр батлан, 1950 оноос Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэх болжээ.

Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн 375 хэлээр орчуулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэн, түүнээс салбарласан хүний эрхтэй холбоотой гэрээ, конвенц, хууль, эрх зүйн баримт бичгүүд гарсаар байна.