Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Засгийн газрыг нь үлдээж, нүүрсний хулгайг нь илрүүлж, ҮХНӨ хийлгэж авъя” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч Ч.Өнөрбаяр “Ерөнхийлөгч Улс
төрийн намын тухай хуулийг нэн
даруй УИХ-д өргөн барих ёстой” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Нүүрсний хулгайг илрүүлснийх нь
шанд Б.Асралтыг ажлаас нь
чөлөөлөв үү.

Жагсаал эхэлснээс хойш Засгийн газар юу юу хийв. Энэ тухай I болон III нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Засгийн газрыг нь үлдээж, нүүрсний
хулгайг нь илрүүлж, ҮХНӨ хийлгэж авъя” хэмээн өгүүллээ.

Хууль зүйн туслалцааны
төвийн захирал, хууль
зүйн ухааны доктор В.ОЮУМАА “Төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэх улсын
өмгөөлөгчийн орон тоог нэмэх шаардлагатай” гэлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн
баатар Бямбын Жигжид “Монгол Улсын галыг тасалчихгүй
юмсан л гэж зүтгэсэн дээ” хэмээв.

Дархан-Уул аймгийн
Дархан сумын гуравдугаар
багийн нутаг дэвсгэр
дэх “Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны
нөөцийн сав шатсан
арванхоёрдугаар
сарын 1-ний өдөр
гарсан. Талийгаач
Ө.Нандинцэцэгийн ах Б.Батмөнх “Гурван хүний амь нас хохирсон ноцтой
осол жагсаалын дуулианд дарагдаад замхрах нь” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

“Нүүрсний хулгайчдыг
зарла” жагсаалд оролцожбуй жүжигчин У.Цогтбаяр “Би
Зеленскийг дуурайхгүй” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Байнгын болон түр хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов DNN.mn

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын ирэх долоо хоногт /2022.12.12-14/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.



ДАВАА ГАРАГ /2022.12.12/

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

· Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсголын тов тогтоох тухай/

· Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрс батлах тухай/

· Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгагч, шинжээч нарын ажлын хөлсийг тогтоох тухай/

· Бусад

14.00

“Их засаг”



МЯГМАР ГАРАГ /2022.12.13/

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

· “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

10.00

“Их засаг”

2

Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/

· Түр хорооны тогтоолын төсөл /Шинжээч томилох тухай/

· Ажлын даалгавар хэлэлцэх

10.30

“Их Эзэн Чингис хаан”

3

Төсвийн байнгын хороо

· Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.05-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.05-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Хууль зүйн байнгын хороо

· “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөл өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан/

· Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

12.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Инновац, цахим бодлогын байнгын хороо

· Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.05-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

· Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.30

“Их Эзэн Чингис хаан”

7

Эдийн засгийн байнгын хороо

· Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.05-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.05-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Монголбанкны 2021 оны жилийн тайлан хэлэлцэх

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 91 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайлан хэлэлцэх

· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”



ЛХАГВА ГАРАГ /2022.12.14/

1

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

· Холимог металын ордууд, тэдгээрийн ашиглалтын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонсох

· ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.05-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

· Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.05-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

· “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны 2022 оны 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсох

13.00

“Их Эзэн Чингис хаан”

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Бөхийн барилдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо DNN.mn

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд болохоор товлогдсон байсан Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Энэ талаар МҮБХ-оос мэдээлсэн бөгөөд зохион байгуулагч талаас дараах мэдэгдлийг хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна DNN.mn


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.


2022 оны 12-р сарын 11-ний 20 цагаас 12-р сарын 12-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-34 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 22-27 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.


2022 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 13, 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө -27-32 хэм, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө -25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Twitter” идэвхгүй 1.5 тэрбум хаягийг устгана DNN.mn

“Twitter” компанийг эзэмшигч Илон Маск тогтмол ашиглагддаггүй буюу идэвхгүй 1.5 тэрбум хаягийг ойрын хугацаанд устгана гэж мэдэгдлээ. Хэдэн жил ашиглаагүй, эс бөгөөс нээгдсэнээсээ хойш нэг ч удаа “жиргээгүй” хаягууд үүнд багтаж, устгалд орох аж.

Илон Маск компанийг 44 тэрбум ам.доллараар худалдан авч, өнгөрсөн аравдугаар сард захирал нь болсон юм. Тэрбээр захирал болсноосоо хойш компанид бодлогын чанартай олон өөрчлөлтүүдийг хийнэ гэж амалсны нэг нь энэ, хаягуудыг идэвхитэй байлгах, хуурамч хаягуудтай тэмцэх явдал байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2022.12.11-2022.12.16/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2022.12.13/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хороо

Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

334 тоот

4

Хууль зүйн байнгын хороо

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

5

Хууль зүйн байнгын хороо

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

6

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

7

Эдийн засгийн байнгын хороо

Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”



МЯГМАР ГАРАГ /2022.12.13/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

6

Төрийн байгуулалтын байнгын хороо

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

“Үндсэн хууль”



ЛХАГВА ГАРАГ /2022.12.14/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Эдийн засгийн байнгын хороо

Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

334 тоот

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Газрын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

3

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/

Мал эмнэлгийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

4

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

6

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Гадаад харилцааны яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсох

14.00

“Үндсэн хууль”



ПҮРЭВ ГАРАГ /2022.12.15/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Эдийн засгийн байнгын хороо

Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

334 тоот

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”



БААСАН ГАРАГ /2022.12.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Эдийн засгийн байнгын хороо

Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

334 тоот

2

Эдийн засгийн байнгын хороо

Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 14-нд болно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 14-нд 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг сугалаанд хамруулах юм.

Өмнөх сарын тохирол арваннэгдүгээр сарын 16-нд болж, нийт 38,957,902 баримт системд бүртгэгдсэнээс 38 мянга 885 азтан тодорсон.
Тохирлын дүн:
  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/- 35,121
  • 4 орон таарсан /40,000-100,000 төгрөг/- 3417
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/- 305
  • 6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/- 38
  • 7 орон таарсан /500,000-10 сая/- 3
  • 8 орон таарсан 1 супер азтан тодорч 5 сая-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Categories
мэдээ нийгэм

Цөмийн зэвсгээс ангижрах тухай олон улсын бага хурал болж байна DNN.mn

Япон улсын Ерөнхий сайд Кишида Фумиогийн санаачилсан цөмийн зэвсгээс ангижрах асуудлаарх олон улсын анхны хуралдаан /2022.12.10/ Японы баруун хэсгийн Хирошима хотод нээлтээ хийлээ. Хоёр өдрийн хуралдаанд цөмийн зэвсэгтэй гүрнүүд болон цөмийн зэвсэггүй орнуудын төлөөлөгчид оролцож санал бодлоо илэрхийлж байна.

Кишидагийн илгээлтийг Төрийн гадаад хэргийн сайд Такей Шунсукэ нээлтийн хуралдаан дээр уншиж танилцууллаа. Ерөнхий сайд илгээлтдээ чуулга уулзалтын хэлэлцүүлэг нь цөмийн зэвсгээс ангид дэлхий рүү чиглэсэн олон улсын хүчийг нэмэгдүүлэх чухал алхам болно гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна гэжээ. Мөн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обама видео хэлбэрээр өөрийн үзэл бодлыг дамжуулсан байна. 2016 онд Обама атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод айлчилж, тус хотод очсон АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байсан. Обама сүүлийн жилүүдэд цөмийн зэвсгийн аюулыг бууруулахад “зарим урам хугармаар ухарсан алхмууд” гарсныг онцлон тэмдэглэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, “Бага зэргийн ахиц дэвшил ч гэсэн ер бусын их хүчин чармайлт шаарддаг гэдгийг бид мэдэрч байна””Бид үр хүүхдүүддээ цөмийн зэвсэггүй ертөнцийг эрэлхийлэх үүрэгтэй.” Хэмээн уриалжээ.

Хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн видео мессеж илгээсэн байна. Тэрээр “Хирошима бол цөмийн зэвсгийн эмгэнэлт явдлын амьд бэлэг тэмдэг, энх тайвны итгэл найдвар юм” гэж онцолжээ. Үргэлжлүүлэн Цөмийн аюулыг таслан зогсоохын тулд атомын бөмбөгөөс амьд үлдсэн хүмүүсийн уриалгад анхаарлаа хандуулахыг мөн уриаллаа. Уулзалтын хүрээнд Япон, АНУ, Орос болон бусад орны төлөөлөгчид оролцон санал бодлоо илэрхийлэхээр төлөвлөсөн байна. Мөн Ням гарагт болох хаалтын хуралдаанд Японы ерөнхий сайд Кишида биечлэн оролцож үзэл бодлоо илэрхийлэх юм.

Цөмийн аюулын харанга дэлдэж байгаа энэ цаг үед дээрх хуралдаан цагаа олсон үйл явдал болж буйг олон улсын тоймчид үнэлж байна. Учир нь ОХУ ерөнхийлөгч Путин тус улсын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр Цөмийн дайны эрсдэл өсч байгааг онцлон тэмдэглээд манай улсын хувьд энэ төрлийн зэвсэг нь зөвхөн хамгаалах зорилготой гэж мэдэгдсэн. Түүнчлэн “Америкийн цөмийн зэвсэг Европын нутаг дэвсгэрт их хэмжээгээр байрлаж байна. Бидний хувьд цөмийн зэвсгээ өөр улсад дамжуулдаггүй бөгөөд цаашид ч ийм явдал болохгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ мэдээж бид бүх боломжит арга хэрэгслээр холбоотнуудаа хамгаалах болно, “биднийг түрүүлэн довтолбол бид хариу цохилт өгнө ” гэсэн түүний үгийг хэвлэлүүд онцлон тэмдэглэсэн юм.

Categories
мэдээ спорт

Таэквондочид “International Christmas championship” тэмцээнд амжилттай оролцжээ DNN.mn

Олон улсын таэквондогийн Монголын холбооны баг тамирчид арванхоёрдугаар сарын10-11 ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Окала хотод зохион байгуулагдсан “International Christmas championship” тэмцээнд амжилттай оролцжээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол, Америк, Пуэрто Рико, Гондурас, Афганистан, Непал, Тажикстан гэсэн долоон орон оролцож Монгол Улс багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль хүртжээ. Насанд хүрэгчдийн ангилалд Н.Цолмон 71 кг-д алтан медаль хүртэж, “шилдэг эрэгтэй тамирчин”-ы шагналыг авсан байна. Э.Энххүслэн 78 кг-д хүрэл медаль, Б.Мөнх-Оргил 92 кг-д алтан медаль хүртжээ.

Түлийн хар бүс нэгдүгээр даны төрөлд Н.Цолмон алтан медаль, хар бүс тавдугаар даны төрөлд Н.Гэрэлмаа алтан медаль, хар бүс гуравдугаар даны төрөлд Р.Сайханжаргал алтан медаль хүртсэн байна. Мастерсийн ангиллын тулаанд М.Төрбаяр -80 кг-д алтан медаль, С.Энхбаатар -80 кг мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хөдөлмөрийн баатар Бямбын Жигжид: Монгол Улсын галыг тасалчихгүй юмсан л гэж зүтгэсэн дээ DNN.mn


Дэд бүтцийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөр санаачлан, удирдан хэрэгжүүлж, Тайшир, Дөргөний усан цахилгаан станц байгуулах, баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, малчид, алслагдсан газарт ажиллаж амьдарч байгаа иргэдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, төв суурин газруудыг автозамаар холбох ажлыг амжилттай удирдан, үндэсний автозамын сүлжээг өргөжүүлэх ажлыг санаачлан эхлүүлсэн, 21 аймгийг холбосон холбоо мэдээллийн хурдны сүлжээ бий болгож, орон нутагт телевиз, FМ радиогийн олон суваг, үүрэн холбооны сүлжээ барьж байгуулах ажлыг зохион байгуулсан, Нийслэлийн цэвэр усны найдвартай эх үүсвэр бий болгох, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай зэрэг аймагт төвлөрсөн усан хангамж, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдөлмөрийн баатар Б.Жигжидтэй ярилцлаа.


МОНГОЛ САЙХАН НУТАГ УСАНДАА ХҮН БОЛЖ ТӨРСӨНДӨӨ БАХАРХСАН

-Юуны өмнө танд Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэнд баяр хүргэе. Төрийн тэргүүнээс эрхэм хүндтэй шагналыг хүртээд зогсож байх агшинд ямар сэтгэгдэл төрж байв?

-Баярлалаа, Ерөнхийлөгчөөс төрийн дээд шагналыг аваад хамгийн түрүүнд бодогдсон зүйл гэвэл нэгдүгээрт, монгол сайхан нутаг усандаа хүн болж төрсөндөө бахархсан, хөдөөний малчин айлын хөдөлмөрч хүмүүжлээр өсгөн өндийлгөсөн аав ээжийн минь буян, халамжит хань үр хүүхдүүдийн минь түшиг дээ гэж бодогдсон.

Хоёрдугаарт, миний бие ажлын гараагаа эхлэхээс үргэлжид “хоолой дээр хутга тавьсан” асар их хүндрэлтэй үйлдвэр, аж ахуйн салбаруудыг хариуцан удирдаж, бэрхшээлийг даван туулах, өөдлөн хөгжүүлэхээр мэрийн өдөр шөнийг ялгалгүй зүтгэснээр зохих үр дүнд хүрч байсан байх. Энэ нь чухамдаа хамтран ажиллаж байсан чадварлаг менежерүүд, мэргэжилтэн, ажилчдын маань ач тус, ажлын үр дүн. Тийм баг, хүмүүсийг сонгон ажиллуулж, зорилгоо тодорхойлж, хүмүүжүүлж хатуу чанга дэгтэйгээр ажиллуусан сайн нөхдийн маань хүч. Тэд маань надтай адил ар гэр, амьдралаа умартан улс орондоо зүтгэсэн гавьяатнууд билээ. Надтай олон жил, олон үйлдвэр, салбарт хамт зүтгэсэн багийн маань хөдөлмөрийн үр дүн. Түүнийг маань төр өндрөөр үнэлсэн хэрэг, энэ бүхнээрээ би үргэлж бахархаж явдаг.

-Та ажил, амьдралын гараагаа анх эрчим хүчний ээлжийн диспетчерээр эхэлсэн гэдэг шүү дээ. Залуу цагийнхаа дурсамжаас яриагаа эхлэх үү?

-Би 1964 онд Архангай аймгийн Жаргалант сумын бага сургуулийг дүүргээд, манай суманд дунд сургууль байхгүй учраас хажуугийн Эрдэнэмандал суманд зургаан жил дотуур байранд суусан. Тэндээ бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тэр үеийн сумын сургуулийн дотуур байрны халаалт муу, гэдэс хонхолзуулсан, хувцас хунараа өөрөө угаана, орон гэр, ээж ааваа санахаас өгсүүлээд ер нь “өрх толгойлсон хүүхэд” гэсэн үг. Аравдугаар ангиа онц дүнтэй төгсчихөөд хөдөөний хүүхэд цаашид яах, ямар сургуульд орохоо сайн мэдэхгүй. Улаанбаатарт дээд сургууль дүүргэн хөдөө ирсэн, мотоцикль унасан, ганган хувцасласан цөөн байх сэхээтнүүд гоё харагдаад ийм хүн болдог ч юм уу гэж бодогдоно. Тэгтэл надаас санал асуулгүй сурлага сайтай гээд ЗХУ-д Свердловскийн Уралын Политехникийн дээд (одоо Екатеринбург хотын Бүх Холбоотын Уралын их сургууль)-д шууд хуваарилчихсан байв. Энэ сургууль маш нэр хүндтэй эрдмийн уурхай ЗХУ-ын нэртэй том үйлдвэрүүдийг боловсон хүчнээр хангадаг, орос, дэлхийд цуутай эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн сургууль юм. Бас ЗХУ, ОХУ-ын нэртэй удирдагчид ерөнхийлөгч Б.Ельцин, ерөнхий сайд Н.Рыжков зэрэг нэртэй улстөрчид төрөн гарсан байдаг. Энэ сургуулийг би бээр онц сурлагатны үнэмлэх (хожим “Хүндэт төгсгөч” диплом хүртээсэн)-тэй дүргэсэн юм. Дээд сургуулиа төгсөж ирээд ажлын гараагаа Төвийн Эрчим хүчний систем ТЭХС (сүүлд Эрчим Хүчний Удирдах Газар нэртэй болсон) уг системийн Диспетчерийн албанд ээлжийн диспетчерээр ажлын гараагаа эхэлсэн дээ.

-Хариуцлагатай, хүнд ажил байсан байх даа?

-Улсын ТЭХСистемд хамрагдсан бүх цахилгаан станцууд, дамжуулах өндөр хүчдэлийн сүлжээ, цахилгаан түгээх сүлжээ, дулаан шугам сүлжээ, ЗХУ-аас нийлүүлэх цахилгааны импорт гээд эрчим хүчний зохицуулалтыг удирдах эдгээр үйлдвэрүүд, сүлжээнүүдэд гарсан аваар, гэмтлийг шуурхай шийдвэрлэх, хангалтыг цаг минутаар зохицуулах ажлыг ээлжиндээ хариуцна. Нарийн автоматжилт, ухаалаг технологи байхгүй тэр үед хотын АТС-ийн хоёр утас чихнээсээ салгахгүй, тэрүүгээрээ бүх үйл ажиллагааг удирдана. Хажуугийн цоожтой өрөөнд утас авахад автоматаар ажилдаг нэг ”айхавтар” магнитфон бидний яриаг бүтэн бичдэг хянагчтай. Ээлжийн хугацаанд алив алдаа гаргасан, команд шийдвэрийн зөв эсэхийг удирдлага сонсч шүүнэ. Алдаатай шийдвэрээс болж улс нийгэмд ноцтой хохирол, аюулд хүргэх учраас маш хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг чадварыг эзэмшсэн байх шаардлагатай алба байлаа. Энэ ажлыг дөрвөн жил гаруй хийсэн. Эргээд энэ бүхнийг хянадаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, аваар ослоос урьдчилан сэргийлэх, буруутан, хохирлыг тогтоох үүрэгтэй “Хяналтын алба” байгуулагдаж, жил гаруй даргаар нь ажилласан. Цахилгаан станц, шугам сүлжээний найдвартай, аюулгүй ажиллагаа гэдэг чинь маш чухал шүү дээ. Дөнгөж төгсөж ирсэн туршлага дадлагагүй ногооноороо хүн чинь ийм хариуцлагатай ажилд шууд орно гэж байхгүй шүү дээ. Бараг жилийн турш эрчим хүчний үйлдвэрийн газруудаар явж дагалдан сургалтад хамрагдан станц, сүлжээ бүрт ажиллан тус бүрийн технологи, ажиллагааны талаар шалгалтад хамрагдаж тэнцэж байж сая жинхэлнэ. Уг нь тэнд цахилгааны мэргэжлийн хүн ажиллах нь зохилтой, бусад диспетчерүүд маань цахилгаан техникийн мэргэжилтнүүд байлаа. Би дулаан хангамжаар дээд сургууль төгссөн ч намайг яагаад аваачсан бэ гэхээр, тэнд ажилладаг байсан хүмүүс нь дандаа цахилгааныхан, эсвэл МУИС-ийг Монголын физик-химийн техникээр төгссөн улс байлаа. Тэгээд бас сайн сурч төгссөнийг харгалзан энэ албанд дулааны чадвартай мэргэжилтэн байлгавал чухал гэсэн дарга нарын нүдэнд би өртөж мэргэжил дээрээ цахилгааны мэргэжилд давхар (мэдээж нарийн бус ерөнхий) сурах хэцүү шахалтад унасан даа. Гэвч энэ нь миний ирээдүйн ажил, албанд онцгой ач тусаа өгсөн юм.

ИНЖЕНЕРИЙН ӨНДӨР ЧАДВАР, УДИРДАХ АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ОРЛОГЧ САЙД

– Яаж яваад та улс төртэй холбогдов?

-Тэндээ таван жил ажиллаад байтал Улаанбаатар хотын дулааны хангамж ноцтой хүнд байгаа тул ажлыг нь сайжруул гэсэн хүнд даалгавар Яам, Хотын намын хорооноос тулган шийдвэрлэж намайг Нийслэлийн Дулааны цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженерээр томилсон. Энэ газарт ерөнхий инженер, даргын ажлыг хийж ажил төрөлд зохих үр дүн гарч байтал Намын төвийн нарийн бичгийн дарга, Монголын аж үйлдвэрлэлийн эцэг гэгддэг П.Дамдин гуай дуудлаа “түргэн ир” гэв. Юу буруу хийж ямар асуудал гараа бол гэж ажил төрлийн асуудлаа байдгаараа бэлдэн очтол, Дамдин дарга шууд л “За Жигжид ээ, байгуулагдаад цөөн жил болж байгаа Нийтийн Аж Ахуй, Үйлчилгээний яам (НААҮЯ) үйлдвэр хоршооллын (Монголын Үйлдвэрлэлийн Хоршоодын Холбоог татан буулгаж, хоршоолсон ардын өмчийг улс хурааж авсан) арга барилаас салахгүй байна, тэнд инженерийн өндөр чадвар, удирдах ажлын туршлагатай хүн орлогч сайдаар тавих шаардлагатай байна. Чамайг тус яамны орлогч сайдаар томилно” гэв.

Яамны орлогч сайд гэдэг чинь улс төрийн ажилтан болж буй хэрэг. Салбараасаа явах дургүй байсан ч намын даалгаврыг дагах учиртай болохоор тайлбар тавьсан ч дарга хүлээж аваагүй, тэр албыг хаших болсон доо.

-Тэр яаманд та ямар асуудал хариуцдаг байв?

-Нийтийн аж ахуйн болон салбарын хөрөнгө оруулалтын асуудал хариуцуулсан. НААҮЯ үндсэн хоёр том салбарыг хариуцах үүрэгтэй. Нэгдүгээрт, нийтийн үйлчилгээний орон сууц зочид буудлууд, инженерийн аж ахуй. Тэр нь бүх сумдын халаалтын зуух, аймаг, нийслэл хотуудын усан хангамж, цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир усны шугам сүлжээ, аймаг, нийслэл хотуудын зочид буудал, нийтийн халуун ус, орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ, тэдгээрийн барилга, хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт, ард иргэдийн ахуйн үйлчилгээ. Тэр нь угаалга, хими цэвэрлэгээ, үсчин, гоо сайхан, радио, телевизор засвар, гутал хувцасны захиалгат үйлчилгээ, засвар гэх мэт үйлчилгээ, хөрөнгө оруулалтын асуудлууд хамрагдана. Энэ хоёр салбарын хөрөнгө оруулалт, барьж байгуулах гээд зүү утаснаас авахуулаад инженерийн том байгууламжийн асуудлыг хариуцсан ярвигтай тун ч өргөн хүрээтэй ажил байсан даа. Орон сууц, НАА, инженерийн ажил хариуцъя, хөрөнгө оруулалтын асуудлаа яамны эдийн засаг хариуцсан орлогч сайд хариуцах нь зүйтэйг сайддаа хэлж хүсэлт тавьсан ч сайд “өөрийг чинь хариуцах нь ажилд хэрэгтэй гэж байна” гэснээр би аргагүй хариуцах болсон, их л ачаалалтай байсан юм. Тэр үед олон аймгийн төвүүдэд төвлөрсөн усан хангамж байхгүй. Жишээ нь, Архангай аймгийн төв гэхэд хот дотроо хэдэн гүний худагтай орон сууцны байруудыг цэвэр усаар хангадаг. Гүний насос сэлбэггүй хангалт тасалдах, бохир усны төвлөрсөн байгууламжгүй, бохир усны цооногуудаас бохирын машинуудаар соруулж зайлуулна. Бохирын машин хүрэлцээгүй, сэлбэггүй мэт зовлонгоос бохирын цооногуудаас бохир хальж, өвөл гудамж талбай бохирын мөс тогтох, дулааны улиралд өмхий үнэр, ялаа батгана гээд орчин бохирдох эрүүл ахуйн нөхцөл зөрчигдөх гээд хүндрэл байнга гарна. Ийм байдал 10 гаруй аймгийн төвүүдэд нийтлэг байж билээ. Нүүрсгүй, машингүй, дулаангүй гээд л эд чинь бүгд миний ажил шүү дээ. Энэ болгоныг чинь шийдэх хэрэгтэй. Төвлөрсөн усан хангамжтай, цэвэрлэх байгууламжтай болгоно. Байшин барилгыг нь засаж тордоно. Нүүрсээ ч татах машингүй, шатахуунгүй болчихдог байлаа. Аймгуудын төв, сум суурингийн хоцрогдсон халаалтын зуухнуудын хүндрэл, нүүрс, дизелийн хомсдол, тээвэрлэлт гээд зовлон их байсан сан.

-Тухайн үед энэ салбарт ид бүтээн байгуулалтууд явагдсан байдаг?

-Тийм ээ, дээр дурдсанчлан олон аймгуудын төвүүдэд усан хангамжийн төвлөрсөн эх үүсвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэр бохирын байгууламжийн барилга байгууламж баригдсан. Улаанбаатарт ундны усны эх үүсвэр, бохир усны томоохон коллекторууд, хими цэвэрлэгээний комбинет, бассейнтай халуун усны цогцолбор баригдсан. Нийслэлийн 3, 4 болон 5, 6 зэрэг орон сууцны том хорооллууд, Дархан, Багануур, Эрдэнэтэд орон сууцны барилгууд, инженерийн шугам сүлжээ цөм баригдсан НААҮЯ захиалагчийн үүргийг гүйцэтгэсэн юм. Товчхондоо, Монголын хамгийн өргөн цар хүрээг хамарсан, улс орны хот, хөдөөг бүрэн хамарсан хөлтэй яам бол Нийтийн аж ахуйн яам байсан юм. Харамсалтай нь 1989 оны сүүлчээр тус яамыг татан буулгасан юм. Бас хоршоолсон малчдын Хөдөө аж ахуйн нэгдэл, мөн газар тариалангийн Сангийн аж ахуйнуудыг ч татан буулгасан. Үүний гороор сумын төв дээр байдаг дизель станц, усан хангамж, уурын зуух шугам сүлжээ, халуун ус, ахуйн үйлчилгээний байгууламжууд эзгүйдэн үйл ажиллагаа нь үндсэндээ бүрэн зогсож улмаар тоногдож үрэгдсэн. Сумдын төвд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээс аргагүй сургууль цэцэрлэг, эмнэлгүүд нь гэрэл, ус, дулаангүйгээс барилгынхаа өрөө болгонд зуух тавин цонхоороо яндан гарган амиа зогоох болсон. Ийнхүү сум суурин газрын амьдрал хатуухан хэлэхэд, феодализмын үетэй дөхөж очиж байгаа юм. Энэ бүхнийг надаас өөр ярих хүн бараг үгүй юм даа. Оросуудын ярьдгаар “хүндрэлийг бид өөрсдөө бүтээж баатарлаг хөдөлмөрөөрөө түүнийгээ дахин туулдаг” гэдэг шиг. Ийм болгосон сумын төвийн дээрх аж ахуйгаа дахин ихээхэн хөрөнгө зарж сэргээн босгож эхэлсэн дээ.

-Харамсалтай зүйл болжээ. Та тэгээд ямар ажил эрхлэх болсон бэ?

-1990 онд Их хурлын сонгууль явагдаж, МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, шинэ Засгийн газар байгуулагдсан. Ингээд 1990 оны сүүлээр шинэ Засгийн газрын тэргүүн Д.Бямбасүрэн гуай нэг өдөр өрөөндөө дуудав, яваад ортол “Чамайг Түлш эрчим хүчний сайдаар томилно” гэж байна. Би энэ салбарын дээд удирдлагад ажиллаж үзээгүй. Ажилламааргүй байна гэдгээ хэллээ. Гэтэл сайд “Ерөнхийлөгчтэй яриад тохирчихсон. Намын даалгавар шүү” гээд л ам таглачихлаа. Ингээд би өндөр төрийн сайд боллоо. Хүнд он жилүүд байлаа. 1988-1989 онуудад хотын тогийг байнга тасална. Хязгаарлалтууд хийнэ. Намайг сайдын албан тушаалыг авахад Дөрөвдүгээр цахилгаан станцын зургаан том уурын генераторын нэгэнд нь л засвар хийсэн. Нэгийнх нь засвар 90 хувьтай явж байв. Энэ станц дангаараа Улаанбаатарын цахилгааны 90 хувийг, дулааны 60 хувийг хангадаг. Өвөл хаяанд тулчихсан. Түлшгүй, шатахуунгүй, сэлбэггүй ийм л цаг үед сайдын албыг авсан.

-Тэр хүнд байдлаас хэрхэн гарав?

-Тийм хүнд хэцүү цаг үед Монгол Улсын түлш эрчим хүчний салбарыг удирдана гэдэг итгэл төрөхгүй л байлаа. Дотроо бол маш их айсан. Монгол Улсын галыг тасалчихгүй юмсан л гэж бодож байлаа. 1995-1996 он хүртэл эрчим хүчний салбарын зогссон, хэзээ мөдгүй зогсох гэж байгаа үйлдвэрүүдийг хаалгыг нь бариулахгүй гэж зүтгэсэн дээ.

ТУЛАХ ЦЭГТЭЙ, ТОГТВОРТОЙ САЛБАР БОЛГОХООР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗҮТГЭСЭН НЬ

-Дахин хоёр Засгийн газарт Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд, Дэд бүтцийн сайдаар дараалан ажилласан шүү дээ. Өөр өөр бүрэлдэхүүнтэй, өөр өөр салбарыг авч явахад хэр онцлогтой байв?

-1992 онд манай улс шинэ Үндсэн хуулиа баталсан. Ардчилсан сонгууль зохион байгуулж, дахин шинэ Засгийн газрыг бүрдүүлж, П.Жасрай гуай удирдаж байсан он жилүүд. Тухайн үед эрчим хүчний салбар арай л сэргэчихсэн, хөл дээрээ тогтох суурьтай болчихсон ажил жигдэрчихсэн үе байлаа. Гэтэл 1994 онд манай яамыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам болгож өөрчлөөд намайг солих юм болов уу гэж бодоод баярлатал, П.Жасрай сайд “Жигжид ээ, чамаас өөр энэ салбарыг авч явах хүн байхгүй” гэдэг юм байна. Хүнд үед нь унтраачихалгүй аваад явсан салбараа үргэлжлүүлэн удирдаад явахад айх зүйл байгаагүй. Тулах цэгтэй, тогтвортой салбар болгохоор үргэлжлүүлэн зүтгэсэн дээ. Гэхдээ хоёрхон жилийн дараа 1996 оны парламентын сонгуулиар АН олонхи болж, хамтарсан Засгийн газар байгуулахад мэргэжил боловсролтой, салбараа мэддэг олон сайд лааз өшиглөсөн дөө. Түүний нэг нь би. Өглөөд цонхоор хараад л гадаа хог шүүрдэж байгаа хүнд атаархана. Ажилтай байх ямар сайхан юм бэ гэж бодогдоно. Гудамжинд хог шүүрдэж байсан хүнд хүртэл атаархаж гэртээ нэг жил ажилгүй суусан даа.


Үргэлжлэл бий…