“И Монгол академи” УТҮГ-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Төсвийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу төсвийн жил дуусгавар болж байгаатай холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагаас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэлх хугацаанд төрийн санд гүйлгээ хүлээн авах боломжгүй тул төлбөртэй үйлчилгээ авах боломжгүй байгааг мэдэгдэж байна. Төлбөргүй үйлчилгээнүүд хэвийн ажиллана” хэмээжээ.
Month: December 2022
Өчигдөр Хятадын төв бүсийн Зэньжоу хотод өтгөн манантай, үзэгдэх орчин муу байсны улмаас авто замын томоохон осол гарсныг тус улсын төв телевизийн суваг мэдээлжээ.
Зэньшин Хуанхэ гүүрэн дээр гарсан ослын үеэр 200 гаруй автомашин ар араасаа мөргөлдөж, нэг хүн амиа алдсан байна.
Орон нутгийн онцгой байдлын алба 11 гал сөнөөгч машин, 66 аврагчийг ослын газарт илгээж, автомашинд хавчуулагдсан зорчигчдыг аврах ажиллагаа явуулжээ.
Лхагва гарагийн өглөө тухайн бүс нутгийн олон хэсэгт үзэгдэх орчин 500 метрээр хязгаарлагдаж байсан ба осол гарах үед 200 метр хүрснийг цаг уурын алба мэдээлсэн байна.
Ослын улмаас Шар мөрний хоёр эргийг холбодог гүүрний хөдөлгөөнийг хаажээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” түүний “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд төмөр зам, авто замаар холбогдсон хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийлээ.
Шинэ жилийн босгон дээр УБТЗ-ын хамт олон Замын-Үүд-2 – Шаргын овоо хоорондын 14.2 км хоёр дахь замыг барьж дуусгалаа. Ингэснээр Замын-Үүд-2-Шаргын овоо хоорондын замын нэвтрүүлэх чадвар хоногт 25 галт тэрэгнээс 48 хос галт тэрэг болж нэмэгдэх юм. Замын тээх хүчин чадал жилийн 16.7 сая тонноос 21.9 сая тонн болж өснө.
км урт нарийн царигийн 2 дахь замыг барьж дуусгасан бол БНХАУ-ын тал Эрээн өртөөнд өргөтгөл хийж, өргөн, нарийн царигийн паркийнхаа хүлээн авах, явуулах замын тоог нэмснээс гадна Эрээн-Жининь хооронд таван зөрлөг шинээр нэмж барьж дуусгасан. Монгол-Хятадын хилийн төмөр замууд хүчин чадлаа ийнхүү өсгөснөөр Эрээн-Замын-Үүд өртөөдөөр хоногт 20 хос галт тэрэг солилцох техникийн нөхцөл бүрдэж байгаа юм.
Ирэх онд Монгол-Хятадын талууд галт тэрэг солилцоогоо нэмэгдүүлэх асуудлыг хилийн хэлэлцээрээр албан ёсоор ярьж тохирсноор экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
97 жилийн түүхтэй Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/ 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа өчигдөр /2022.12.28/ амжилттай зохион байгууллаа.
Хурлыг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “ Өнөөдөр бид 2022 оны үйл ажиллагааг дүгнэж, цаашдын хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөр цуглаад байна. Манай хамт олон 2022 онд амжилт бүтээл өндөр, анхдагч, манлайлагч байж чадсан гэдгийг онцгойлон хэлмээр байна. 2022 онд нийт бид 102 шинэ технологийг нэвтрүүллээ. Шинэ технологийг богино хугацаанд үр дүнтэй нэвтрүүлэхэд 2021 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн системийн сайн үр дүн гэж харж байна.
Үүнээс гадна манай эмнэлэг энэ жил Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан Донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг нэвтрүүллээ.
Дээрх хоёр шинэ технологийг богино хугацаанд нэвтрүүлэхэд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дэмжлэг их байсныг дурдах нь зүйтэй. Дээрх эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай төсөв болох 3.3 тэрбум гаруй төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, гадагш урсах мөнгөн урсгалыг тодорхой хэмжээнд зогсоож чадлаа.
Үүнээс гадна нийт ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийт ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, 33 сувилагч, ажилчиддаа орон сууцны урьдчилгаанд 990 сая төгрөгийг зарцуулж, өнөөдөр дээрх ажилчид шинэ байрандаа ороод байна.
Цаашид бид хөгжлийн стратегиа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлснээр ажилчидаа орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон олон төсөл хөтөлбөрүүдийг хийхээр төлөвлөж байна. Энд та бүхний оролцоо, чанартай гүйцэтгэл чухал гэдгийг онцолж хэлмээр байна.” хэмээлээ.
Тайлангийн хурлын төгсгөлд байгууллагын ерөнхий захирлын нэрэмжит шагнал, шинэ технологи нэвтрүүлсэн тасгууд болон шилдэг эмч, ажилтан, шилдэг тасгаа шалгаруулж, урамшууллаа.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 2022 оны шилдгүүд
- Оны шилдэг үйлчлэгч – Эрчимт эмчилгээний тасгийн үйлчлэгч Борын Оюунчимэг
- Оны шилдэг дэмжих үйлчилгээний ажилтан-Инженерийн байгууламжийн албаны инженер Цэдэндамбаагийн Эрдэнэбулган
- Оны шилдэг тусгай мэргэжилтэн – Дүрслэл оношилгооны төвийн химич Гансүхийн Мөнхцэцэг
- Оны шилдэг сувилагч – Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч Мягмаржавын Соёлцэцэг
- Оны шилдэг эмч – Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Дамдингийн Энхзул
- Оны шилдэг удирдах ажилтан – Урологи-Андрологийн төвийн дарга Дагвадоржийн Баян-Өндөр
- Оны шилдэг дэмжих үйл ажиллагаатай хамт олон – Эмнэлзүйн алба
- Оны шилдэг эмнэлзүйн үйл ажиллагаатай хамт олон – Эрхтэн шилжүүлэн суулгах төв
Оны шилдэг суралцагч эмч
- О.Чинзориг- Мэдээгүйжүүлэгийн 2-р дамжааны резидент эмч
Б.Мишээл- Дотрын анагаах ухааны резидент эмч
Байгууллагын ерөнхий захирлын нэрэмжит шагнал
- Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч Аюурзанын Нансалмаа
- Дүрслэл оношилгооны төвийн их эмч Ванчингийн Дэлгэрмаа
- Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Сэтэвдоржийн Отгонбаяр
- Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Бямбадоржийн Саруулцэцэг
- Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй, үйлчилгээ, хангамж түгээлтийн албаны үйлчлэгч Оюунбатын Сувд
- Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй, үйлчилгээ, хангамж түгээлтийн албаны мужаан Шижээгийн Дамдинсүрэн
- Дүрслэл оношилгооны төвийн техникч Сүрэнхорлоогийн Амрита
- Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч Очирпүрэвийн Өлзийбаяр
Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Өлзийгийн Түмэнжаргал - Мэдээлэл технологийн албаны инженер Ганбатын Гантулга
- Эмзүйн албаны эмзүйч Түмэндэмбэрэлийн Нарангэрэл
2022 оны шилдэг 10 технологи нэвтүүлэгч баг
- Цусны эс судлал чөмөг шилжүүлэн суулгах баг – Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ
Гастроэнтерологийн төв- Нарийн гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээ - Зүрхний төв- Гол судасны баллон шахуурга дэмжлэгтэй титмийн хэт авиан хяналттай өндөр эрсдэлтэй титэм судсан дотуурх хяналттай эмчилгээ, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын үед титмийн хэт авиан хяналттай, өндөр эрсдэлтэй титэм судсан дотуурх эмчилгээ
- Урологи Андрологийн төв – Бөөр шээсний замын чулууг лазераар бутлах мэс засал
- Нүд судлал, мэс заслын тасаг – Гоноскопийн тусламжтайгаар транслюминал трабекулотоми мэс засал
- Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг- Бүдүүн гэдэсний өмөнгийн мэс заслын дараах хими эмчилгээ
Ерөнхий мэс заслын тасаг – Хэвлийн дурангийн аргаар дэлүү авах мэс засал - Чих хамар хоолой мэс заслын тасаг & Мэдрэлийн эмнэлзүйн төвийн хамтарсан баг- Өнчин тархины хавдрыг ICG технологи ашиглаж бүрэн авах хамрын дурангийн мэс засал
- Эрүү нүүрний мэс заслын тасаг-Эрүүний төрөлхийн гажгийг мэс заслын аргаар засах
- Хэрх үе судлал үе сэргээх төв – Мөрний үе урвуугаар бүтэн солих мэс засал
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн энэ өдөр Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Хархорум хот байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурав.
Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.
Ташрамд мэдээлэхэд, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотыг Чингис хаан 1220 онд Монголын эзэнт гүрний нийслэл болгон байгуулж 1235 онд түүнийг залгамжлагч Өгөдэй хааны үед бүрэн барьж дуусжээ. Хархорум нь тухайн үеийн Монгол орны улс төр, эдийн засаг, соёл, засаг захиргаа, олон улсын харилцааны чухал төв болж байжээ. Хот нь 2 давхар шавар хэрмээр хамгаалагдсан дөрвөн талдаа хаалгатай. Хот руу ордог 4 хаалган дээр худалдаа наймаа эрхэлж байсан бөгөөд хойд талын хаалганы дэргэд адуу, зүүн хаалган дэргэд үр тариа, урд хаалганы дэргэд үхэр, тэрэг, баруун хаалган дэргэд хонь, ямаа худалдаалдаг байжээ. Хубилай хаан 1271 онд Юань улсыг байгуулж, Монголын шинэ нийслэлийг Бээжинд шилжүүлснээр хотын нэр хүнд, ач холбогдол нь буурсан төдийгүй 1379-1380 онд Мин улсын цэргүүд удаа дараалан уулгалан довтолж Хархорум хот 100 гаруй жилийн дараа аажмаар сүйрч нуржээ. Хархорум хотын туурийг 1971 онд улсын тусгай хамгаалалтад авч 1995-1997 онд ЮНЕСКО, Монгол, Японы засгийн газар хамтран Хархорум хотын туурийг хадгалж хамгаалах төслийг хэрэгжүүлж Хархорум хотын байршлын зургийг гаргаж хамгаалалтын бүсийг тогтоосон байна.
Чехийн эмч нар хожуу шатандаа орсон түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэх эм бүтээж, яс шилжүүлэн суулгах мэс засалд 3D принтерээр хэвлэсэн материалыг ашиглаж эхэлжээ.
“Pluvicto” гэж нэрлэсэн уг эмийг Европын комисс хэдхэн хоногийн өмнө түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ. Уусмал хэлбэрээр хэрэглэдэг энэ эм нь хорт хавдрыг хожуу үе шатанд эмчилдэг бөгөөд бусад төрлийн эмчилгээ тус болоогүй өвчтөнүүдэд зориулагдсан аж.
Чехийн зүүн хойд нутагт орших Оломоуц хотын Факультетийн эмнэлгийн Цөмийн анагаах ухааны эмнэлэгт явуулсан эмнэлзүйн туршилтын үеэр “Pluvicto”-г анх удаа өвчтөнүүдэд өгчээ. Одоогоор уг эмийг олноор нь үйлдвэрлэж эхлэх, Чехийн өвчтөнүүдэд хангалттай хэмжээгээр нийлүүлэх хугацаа тодорхойгүй байна.
Чехийн эмч нар мөн Төв болон Зүүн Европын орнуудаас анх удаа 3D принтерээр хэвлэсэн хиймэл ясыг шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ. Тодруулбал, шагайн яс солих мэс засал хийсэн байна. Мэс заслыг тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Брно хотын Факультетын эмнэлгийн Гэмтлийн клиникт хийжээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулна.
Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний нэгдсэн төвүүдийн чиг үүрэгтэй төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын чиг үүргийг давхардуулахгүй байх үүднээс төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийг удирдлага, зохион байгуулалт, сургалтаар хангаж, үйлчилгээний стандартын шаардлага мөрдүүлэн, нэгдсэн систем нэвтрүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгалаа.
Аймаг тус бүрт холбогдох төрийн байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа таван албан хаагч, нийт 105 албан хаагчийг тус газарт шилжүүлэх юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдсанаар нийслэлийн зургаан үйлчилгээний нэгдсэн төв, нийслэл дэх 59 төрийн үйлчилгээний цэг, 21 аймгийн үйлчилгээний нэгдсэн төв, 309 сум суурин газар нийт 395 цэгээр дамжуулан аймаг, сумдад салбар нэгжгүй төрийн захиргааны байгууллагын болон бусад төрийн байгууллагын үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, иргэн төвтэй нэг цонхны үйлчилгээ үзүүлэн төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх нөхцөл бүрдэх аж.
Он солигдох мөчид Төрийн гурван өндөрлөг мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Тэд өнгөрч буй оныхоо амжилт бүтээлийг онцолж, ирэх жилийнхээ ажлыг төлөвлөсөн баярын үгсийг иргэдэд зориулан хэлдэг. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээний үгс хэрхэн биеллээ олсныг тоймлоё.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны 12 дугаар сарын 31-нд мэндчилгээ дэвшүүлэхдээ “…Цар тахлын үед ч Улсын Их Хурал тасралтгүй хуралдаж, олон чухал хууль, бодлого шийдвэр гаргалаа. “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг цаг алдалгүй хэлэлцэн баталж, цар тахлын эсрэг нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж чадсан…” гэжээ. Ковидын хууль тухайн үедээ зөв зүйтэй хууль эрх зүйн орчин байж болох ч өнөөдөр арай өөр дүр зураг харагдаж байгаа. Жишээлбэл, энэ хуулийн үйлчлэлийн үед төрийн албанд 519 хүнийг хууль бусаар томилсон болох нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар илэрч байв. Цар тахлын үеийн нөхцөл байдал гэдгээр ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй ажил үйлчилгээ явуулах, томилгоо хийх эрхийг Ковидын хуулиар олгосон байдаг.
УИХ-ын даргын мэндчилгээний хамгийн анхаарал татсан хэсэг бол “…Улсын Их Хурал хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ гэдгээ зарласан. Монгол хүн Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох, эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм…” гэжээ. Гэтэл НҮБ-ын тусгай илтгэгч манай улсад ажиллаад буцахдаа “Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр баривчлах явдал 99.3 хувьтай байна” гэсэн дүгнэлтийг зарласан. Энэ бол монгол хүний эрх, эрх чөлөө ямар хэмжээнд байгааг харуулсан үзүүлэлт. Нэг ёсондоо УИХ-ын дарга Г.Занданшатарын 2021 оны шинэ жилийн мэндчилгээний үгс биеллээ олоогүй байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жилийн баярын мэндчилгээндээ хүн ам, малын өсөлт, спортынхны амжилтыг дурдаж, “…Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна… Улаан залаат, хөх Монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ “харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах” ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүчирхэг Монгол Улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээн зүтгэцгээе” гэжээ.
Тэрээр бас “…“Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэсэн нь бий.
Шууд хэлэхэд, энэ шинэчлэлүүд эхлээгүй. Цар тахал, хилийн асуудлаас үүдэж бараа экспортлох битгий хэл импортын бараа бүтээгдэхүүнээ авах гэж өнгөрсөн нэг жилийн хугацаанд монголчууд үйлээ үзсэн. Олборлолтоос боловсруулалтад шилжсэн, ажлын байр бий болгосон үйлдвэр үйлчилгээ байсангүй.
Ерөнхийлөгч үргэлжлүүлэн “…Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно… Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай. Монгол хүн, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй” гэсэн. Монгол хүн монгол төрийн бодлогын цөм байх агуулга 100 хувь эсрэг байлаа. Учир нь ард түмний өмч гэгддэг байгалийн баялгийг эрх баригчид хулгайлсан аварга том хулгай ил боллоо. Хохирол нь 40 их наядаар яригдаж байна. Байгалийн баялгийнхаа үр шимийг монголчууд тэгш хүртэж чадсангүй. Нэг ёсондоо, монгол төрийн бодлогын цөмд МАН-ын дарга нар байж ирсэн нь нэгэнт ил болсон. Ингээд харахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны сүүлийн өдөр ард түмэндээ хандсан мэнчилгээний үгсийн үр дүн, биелэл ярих боломжгүй, ямар ч ач холбогдолгүй үгс байжээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2021 оны шинэ жилийн үдэш ямар мэндчилгээ дэвшүүлэв, түүний үгс хэрхэн биеллээ олсныг задалъя. Тэрээр “…Улиран одож буй 2021 он Цар тахлыг даван туулахын төлөө хамтын хүчээр тэмцсэн түүхэн он байлаа” хэмээн онцолсон. Үнэхээр ч сүүлийн гурван жилийн хугацаа бол цар тахлын эсрэг монголчуудын, Засгийн газрын тэмцэл байсан нь үнэн. Монгол Улс дэлхийн улс орнуудаас тэргүүн эгнээнд вакцинжуулалтад хамрагдаж чадсан нь хамгийн олзуурхууштай явдал байлаа.
Мэндчилгээнд “…Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулж, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн зургаан багц асуудлыг шинэ оны эхний өдрөөс эхлэн эрчимтэй хэрэгжүүлэхэд бэлэн боллоо” гэж байв. Түүний ийнхүү зарласан шинэ сэргэлтийн бодлогуудаас боомтын сэргэлт дээр ахиц тэмдэглэх учиртай. Хэдийгээр өнөөдөр вагоноор нүүрс зөөж эхлээгүй байгаа ч төмөр замаар ачихад бэлэн болсон гэдэг нь Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Тэрээр бас “Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь зөвхөн нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай гашуун үнэнийг 2021 он бидэнд бүр ч илүү ойлгууллаа” гэж байв. Өнгөрөн одож буй 2022 он ч нэг боомт, нэг улсаас хараат байхын гашуун зовлонг бүх нийтээр мэдэрсэн жил болж өнгөрч байна. Тийм ч учраас Засгийн газар энэ чиглэлд дорвитой ажиллахыг олон нийт хүлээж байгаа.
Ерөнхий сайдын мэндчилгээнд онцлох нэгэн хэсэг бол “Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг хоёр дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөл хангагдаж, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна” гэсэн өгүүлбэр юм. Эдийн засаг тэлж, ажлын байр нэмэгдэнэ гэдэг бол өнөөдрийн монголчуудын мөрөөдөл болсон гэхэд хилсдэхгүй. Энэ өөрчлөлтийг л ард түмэн тэсэн ядан хүлээж байгаа. Үүний эхлэл бол Засгийн газрын тэргүүн нүүрсний хулгайчидтайгаа зоригтой тэмцэж, улсаа хохиролгүй болгохын төлөө ажиллах ёстой юм.
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2021 оны gj/арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнүүдээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгс л ажил болж эхэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж нэр бүхий дипломатуудад цол хүртээв.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛООР:
Ахмад дипломатч, Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн тэргүүн Содовын Онон;
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн асан Ринчиннямын Амаржаргал;
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛООР:
- Ахмад дипломатч Дагвын Баттулга;
- Ахмад дипломатч Дандарын Моононцагаан;
- Ахмад дипломатч Цэдэнгомбын Пүрэвжаргал нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дипломат цол хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийг танилцуулж байна.
1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс
2. у.ав Оргихын Хангай
3. у.ар Баярсайханы Орхонбаяр
4. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
5. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан
6. у.з Батзоригийн Батмөнх
7. у.з Доржийн Анар
8. у.з Баярхүүгийн Бат-Өлзий
9. у.з Бердимуратын Серик
10. у.х Шүхэртийн Уламбаяр
11. у.х Нацагсүрэнгийн Золбоо
12. у.х Батсүхийн Зоригтбаатар
13. у.х Алтанбаганын Цацабшир
14. у.х Нямаагийн Батзаяа
15. у.х Төрөөгийн Баасанхүү
16. у.х Лхагваагийн Лха-Очир
17. у.х Хүрэл-Очирын Гантулга
18. у.х Баянзулын Цэдэнсодном
19. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
20. у.х Цэдэндоржийн Мөнхбаяр
21. у.х Ганцогтын Бадрах
22. у.х Цэдэнсодномын Бямба-Отгон
23. у.н Лувсандоржийн Цэрэнтогтох
24. у.н Чинчулууны Батчулуун
25. у.н Нурланы Мустафа
26. у.н Батмөнхийн Сангисүрэн
27. у.н Болдбаатарын Батжаргал
28. у.н Эрдэнэбатын Даш
29. у.н Лутын Батзориг
30. у.н Дэлгэрсайханы Амарсайхан
31. у.н Батцэнгэлийн Чимэдвандан
32. у.н Балганы Хишигбаатар
33. у.н Галсан-Очирын Ганжад
34. у.н Дармаагийн Тамир
35. у.н Шоовдорын Дарханбат
36. у.н Цогбадрахын Бямба-Очир
37. у.н Дашзэвэгийн Амаржаргал
38. у.н Дашдоржийн Цэрэнтогтох
39. у.н Батбаярын Даваа-Очир
40. у.н Насанцогтын Баярбаатар
41. у.н Доржхандын Хүдэрбулга
42. у.н Төрмөнхийн Дүгэрдорж
43. у.н Хутагийн Цогтгэрэл
44. у.н Цэрэнбатын Сандагдорж
45. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
46. у.н Эрдэнэбатын Нямаа
47. у.н Энхбатын Сумъяабат
48. у.н Хүрэлбаатарын Оргилболд
49. у.н Одхүүгийн Цэцэнцэнгэл
50. у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан
51. у.н Очирбатын Түмэн
52. у.н Бямбадоржийн Түвшинтөгс
53. у.н Батдоржийн Сосорбарам
54. а.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн
55. а.а Улагпаны Береке
56. а.а Мальшийн Еркебулан
57. а.а Оюунгэрэлийн Наранбаатар
58. а.а Нямдоржийн Өсөхбаяр
59. а.а Өрнөхбаярын Сүхбат
60. а.а Бүрнээгийн Баянмөнх
61. а.а Мөнхжаргалын Бямбадорж
62. а.а Батсүхийн Гантөмөр
63. а.а Лхангаажавын Цээсүрэн
64. а.а Ганболдын Төрмөнх
65. а.а Төмөрийн Дүүрэнсаран
66. а.а Шаравдоржийн Отгонтөгс
67. а.а Батчулууны Хашбат
68. а.а Пүрвээгийн Өсөхбаатар
69. а.а Төрбатын Довчинсэмбээ
70. а.а Энхтөрийн Баасанжав
71. а.а Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ
72. а.а Бат-Очирын Гончигтавхай
73. а.а Теликийн Эрболат
74. а.а Гончигбатын Бат-Орших
75. а.а Энхболдын Тамираа
76. а.а Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
77. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ
78. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал
79. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож
80. а.а Баасанжавын Сэр-Од
81. а.а Галбадрахын Дармаажанцан
82. а.а Алтанхуягийн Нармандах
83. а.а Шагдарсүрэнгийн Чинтулга
84. а.а Батсугарын Зоригтбаатар
85. а.а Болдбаатарын Доржсүрэн
86. а.а Баянжаргалын Төмөрбаатар
87. а.а Дамдины Тогтохжаргал
88. а.а Баянбилэгийн Баянмөнх
89. а.а Нямпүрэвийн Батсайхан
90. а.а Идэрийн Мандах
91. а.а Тулгаагийн Сүрэнжав
92. а.а Батсуурийн Бат-Орших
93. а.а Алтангэрэлийн Отгонбаатар
94. а.а Ганпүрэвийн Ганбаатар
95. а.а Чинбатын Алтангэрэл
96. а.а Балдиржамцын Тайван
97. а.а Тогтохмэндийн Сайханжаргал
98. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун
99. а.а Доржсүрэнгийн Батсүх
100. а.а Даваасүрэнгийн Алтанцоож
101. а.а Будаагийн Батсайхан
102. а.а Бямбадоржийн Батдорж
103. а.а Доржготовын Батбаатар
104. а.а Батжаргалын Чинбат
105. а.а Сандагдоржийн Галданцогт
106. а.а Жаргалсайханы Алтаншагай
107. а.а Гүрзулын Ганцоож
108. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул
109. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ
110. а.а Элбэгийн Батсуурь
111. а.а Пүрэвсүрэнгийн Батхуяг
112. а.а Жаалаагийн Наранбаатар
113. а.а Даваадоржийн Эрдэнэтулга
114. а.а Доржийн Ням-Очир
115. а.а Эрдэнээгийн Буянтогтох
116. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа
117. а.а Хүрэлбаатарын Очирхуяг
118. а.а Ганбаатарын Ганхуяг
119. а.а Мөнхбадрахын Буяндэлгэр
120. а.а Баттулгын Өсөхбаяр
121. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр
122. а.а Бямбын Түвшинтөгс
123. а.з Мөнхбатын Даваасүрэн
124. а.з Болдбаатарын Баянсүх
125. а.з Балтмөнхийн Бадамдорж
126. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй
127. а.з Төрмөнхийн Төгсдөлгөөн
128. а.з Даваадагвын Дарханбаатар
129. а.з Халтарын Бөхбаяр
130. а.з Лхагвадоржийн Даваажамц
131. а.з Тодсайханы Төгсжаргал
132. а.з Баасандоржийн Бадрал
133. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж
134. а.з Батбаярын Мандалбат
135. а.з Цогтбазарын Заяатүшиг
136. а.з Цогтбаярын Хашбат
137. а.з Болдын Даваадалай
138. а.з Ерболатын Көптилек
139. а.з Мягмарын Баттүвшин
140. а.з Жаргалсайханы Жавхлан нарын бөхчүүд бүртгүүллээ.