Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНСУ дотооддоо залуурт пуужин бүтээнэ DNN.mn

БНСУ-д 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр аравдугаар сарын 1-нээс  хэрэгжинэ

БНСУ-ын эрх баригчид “агаар-газар” ангиллын залуурт пуужин бүтээхэд 146 сая орчим ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Үндэсний батлан хамгаалах салбарын худалдан авалтын газар цахим хуудсандаа мэдээлжээ.

Энэ нь Өмнөд Солонгосын дотооддоо бүтээсэн анхны залуурт пуужин болно. Тус улсын мэргэжилтнүүд нисэх онгоцыг пуужингаар тоноглох, ашиглах явцад салгахтай холбоотой туршлага, технологигүй байсан ч инженерүүд энэ асуудлыг шийдвэрлэх чадвартай болох нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан гэж дээрх байгууллагын мэдээнд онцолсон байна.

Пуужинг батлан хамгаалах салбарын худалдан авалтын газар өөрөө бүтээх бол үйлдвэрлэх ажлыг дотоодын компаниуд хийнэ. Одоо бүтээж байгаа “KF-21” сөнөөгч онгоцыг уг пуужингаар тоноглохоор төлөвлөж байгаа ажээ.

Хэрэв төлөвлөгөө хэрэгжвэл энэ пуужин нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, өрссөн цохилт өгөх, дайсны удирдлага руу довтлох зэргийг тусгасан БНСУ-ын “гурван тэнхлэг” үзэл баримтлалын нэг хэсэг болох юм.

Categories
гадаад мэдээ

Турк-Оросын харилцаа “ноцтой түгшүүр төрүүлж байна” DNN.mn

Украинд эхлүүлсэн дайнтай холбогдуулан Оросын эсрэг барууны улсууд хориг арга хэмжээ авч байгаа үед Турк-Оросын эдийн засгийн харилцаа гүнзгийрч байгаа нь “ноцтой түгшүүр төрүүлж байна” гэж Европын дипломатын тэргүүн Жозеп Борреллын Европын парламентад илгээсэн захидалдаа онцлон тэмдэглэсэн болохыг “Funke” агентлагмэдээлжээ.

Жозеп Боррелл, Европын Холбоо Турк улс хоёр гаалийн чөлөөт холбоо байгуулан ажиллаж байгаа нь иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж болох “давхар зориулалттай”бараа, бүтээгдэхүүн Орос улсад чөлөөтэй орох боломж болж байгааг онцлон анхааруулжээ. “Турк улс Европын Холбооны хориг арга хэмжээг тойрч гарах хувилбаруудыг Орост олгохгүй байх нь чухал байна” гэж Жозеп Боррелл өөрийн захидалдаа онцлон анхааруулсан байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн даатгалын сангаас 19 төрлийн эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна DNN.mn

ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг эхний ээлжинд “Новартис” компанийн албан ёсны гурван дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын нэрэмжит “Хүүхдийн сангийн гудамж”-тай боллоо DNN.mn

НҮБ-ын нэрэмжит

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан Монгол Улс НҮБ-д элсээд 61 жил болж байна. Харамсалтай нь цар тахлын үеийн хүндрэлээс шалтгаалан тус ойг ёслол төгөлдөр тэмдэглэж чадаагүй. Гэсэн хэдий ч бидний 60 гаруй жилийн хамтын ажиллагаа, бүс нутгийн шүтэлцээ, харилцан хамаарал, дэлхийн энх тайвны төлөө гэсэн зорилго огт бүдгэрэхгүй. Цаашид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусын төлөөх бүхий санал санаачилгыг бид дэмжин хүлээн авна гэдгийг онцлоод НҮБ-ын нэрэмжит болгон гудамж нэршүүлсэн талаарх НИТХ-ын тогтоолыг ноён Эваритсе Коуасси-Комланд гардууллаа.

Тодруулбал, 2022 оны 11 сарын 17-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Элистейн гудамжнаас хойш орон сууцны Хангай хороолол, 131 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн дундуур Цагдаагийн гудамж хүртэлх 450.0 метр авто замыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэрэмжит “Хүүхдийн сангийн гудамж” хэмээн нэрлэхээр тогтжээ.

Categories
мэдээ цаг-үе

Манай улсын 19, БНХАУ-ын 27 ААН гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942,000 тонныг илүү экспортолсон байна DNN.mn

Нийслэл рүү түүхий нүүрс хулгайгаар оруулах гэсэн үйлдэл эрчимжиж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэр танилцуулах үеэрээ Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас нүүрс экспортын компаниудын татвар төлсөн эсэх, нүүрсний төрөл, чанарын зөрүү, уурхайн ачилт, бохир нүүрсний зөрүү зэргийг мөрдөн шалгаж байгаа билээ.

Цагдаагийн байгууллага дотроо дэд ажлын хэсэг байгуулан 75 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Орон нутгийн өмчит Тавантолгой компанийн хувьцааны 51% нь орон нутгийнх, 19.69% нь Ажнай корпорац, 16.31% нь Шандас импекс, 12%-ийг бусад газар эзэмшдэг байна.

Жижиг Тавантолгой компаниас нүүрс худалдан авсан ААН-үүд мөнгө нэмж, экспортод гаргадаг болох нь батлагдсан.

2013-2017 онд 296 компанийн 7,373 тээврийн хэрэгсэл 32,230 удаагийн давтамжтай хоосон гарсан нь аудитын байгууллагаас тогтоогдсон.

Үүнээс манай улсын 19, БНХАУ-ын 27 ААН гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942,000 тонныг экспортод илүү гаргасан байна.

Гашуунсухайт боомтоор хоосон гарсан гэх тээврийн хэрэгслийг шалгахын тулд 2,450 жолоочоос мэдүүлэг аваад байна. Нэг автомашинд хамгийн багадаа таван жолооч бүртгэлтэй гэж гарч ирсэн.

Мөн Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын 2013-2017 онд хилээр гаргасан нүүрсний хэмжээ, тээврийн хэрэгслийн мэдүүлгүүд хоорондоо зөрж байна.

Тухайлбал, бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн дугаараар нь шүүхэд “Приус”, “Портер” маркийн автомашин гарч ирсэн” гэсэн мэдээлэл өглөө.

Categories
гадаад мэдээ

Орос, Ираны харилцаа түншлэл болж хувирсан DNN.mn

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Жон Кирби “Орос, Ираны харилцаа батлан хамгаалах салбарын бүрэн түншлэл болж хувирсан” гэж Цагаан ордондмэдэгдэв.

АНУ-ын байр суурийг Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли дэмжиж “Иран бол Оросын цэргийн гол түншийн нэг болсон бөгөөд Тегеран Москватай ойртож байгаа нь дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна. Тегерантай хийсэн “бохир гэрээ”-ний үр дүнд Орос олон зуун нисгэгчгүй онгоц хүлээн авсан” гэж мэдэгдэв. Үүний хариуд Орос Ираны дэглэмд цэрэг-техникийн дэмжлэг үзүүлэхийг санал болгож байгаа нь Тегеран манай Ойрхи Дорнод дахь түншүүд болон олон улсын аюулгүй байдалд үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлнэ” гэж Английн ГХЯ-ны тэргүүн нэмж хэлжээ. Мөн тэрээр, “Москвад дрон, баллистик пуужингийн хомсдол нүүрлэж байгаа нь ирэх саруудад Орост үзүүлэх Ираны дэмжлэг улам нэмэгдэнэ гэсэн Вашингтоны санаа зовниж буйг Их Британи хүлээн зөвшөөрч байна” хэмээн онцолжээ.

Австрали улс ч мөн Ираны 22 иргэн, нэг аж ахуйн нэгж, Оростой цэргийн гэрээ байгуулж, засгийн газрын эсрэг жагсаалыг дарахад оролцож буй хоёр байгууллагатай холбоотой хүмүүстшинэ хориг арга хэмжээ авч байгааг зарлав. “ОХУ-д нисгэгчгүй онгоц нийлүүлж байгаа нь дэлхийн аюулгүй байдлыг тогтворгүй болгоход Иран ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг нотлон харуулж байна. Энэхүү хориг арга хэмжээ нь Орост материаллаг дэмжлэг үзүүлсэн хүмүүс ямар үр дагаварт хүрэхийг анхааруулж байгаа явдал” гэж Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг тайлбарлажээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ спорт

Г.Анужин дэлхийн аваргын VIII байрт шалгарлаа DNN.mn

Колумба Улсын Богота хотод хүндиин өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилэн явагдаж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Анужин өрсөлдлөө. Тэрбээр огцом өргөлтөөр 94 кг, түлхэлттэй өргөлтөөр 115 кг-ыг өргөж наймдугаар байрт шалгарсан байна. Тус 64 кг-ын жинд Хятадын 17 настай охин түрүүлж дэлхийн аварга болжээ. Хятадын Жин И Пей хоёр өргөлтийн нийлбэр дүнгээр 233 кг өргөж алтан медалийн эзэн болсон аж. Харин Тайландын Раттаван Вамалун нийлбэрээр 227 кг, Колумбын Наталиа Ламоса, Москера хоёр өргөлтийн нийлбэрээр 224 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Бөртэ чоно-2022” ёслол Чингис хаан музейд болно DNN.mn

Чингис хаан

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Чингис хаан музейд болно. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдох “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинацаар шилдгүүдээ тодруулах юм. Тодруулахдаа оны шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулах ажээ.

Ташрамд дурьдахаад өнгөрсөн жил жүдоч М.Уранцэцэг олимпын наадам болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа оны шилдэг тамирчнаар шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон юм.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: БНХАУ бүх хилээ нээх тухай дипломат шугамаар албан ёсоор мэдэгдээгүй байна DNN.mn

Эрээнд хатуу хөл хорио үргэлжилж байна | News.MN

БНХАУ нэгдүгээр сарын 9-нөөс бүх хилээ нээнэ гэх мэдээлэл гараад байгаа.

Энэ талаар ГХЯ-наас тодруулахад тус улс бүх хилээ нээх тухай дипломат шугамаар албан ёсоор мэдэгдээгүй байна. Тодорхой болсны дараа мэдээлэл өгнө.

Иргэдэд одоогоор хоёр улсын агаарын хил нээлттэй байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

ИНЕГ-аас өгсөн мэдээллээр Бээжин, Хөххот, Тяньжин, Хонгконг хотууд руу Air China болон Монголын агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэж байгаа юм.

“БНХАУ “Тэг КОВИД”-той холбоотой бодлогыг алхам алхмаар сулруулах шийдэл рүү явж байгаа тухай албаны мэдээг өнөөдөр авсан. Үүнийг сайн мэдээ гэж хүлээн авч байгаа” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 6-нд олон нийтэд мэдээлж байв.

Categories
мэдээ цаг-үе

НЗДТГ-аас жагсагчдад гэр барих зөвшөөрөл олголоо DNN.mn

Иргэдийн жагсаал цуглаан хяналтад байна гэж үзэв

Жагсагчид гэр барих зөвшөөрлийг холбогдох газарт хүргүүлсэн ч татгалзсан хариу өгөөд байсан юм. Тэгвэл өнөөдөр НЗДТГ-аас жагсагчдад гэр барих зөвшөөрөл олгохоор болжээ.

Мөн өчигдөр орой Хотын дарга том оврын автобус гаргаж жагсагчдыг дулаан байлгах, мөн нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэл өгсөн юм.