Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрыг нь үлдээж, нүүрсний хулгайг нь илрүүлж, ҮХНӨ хийлгэж авъя DNN.mn

Улс орноо тонон дээрэмдсэн нүүрсний хулгайчдыг зарлаж, тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шахаж шаардан ард иргэд бүтэн найман хоногийн туршид жагсаж байна. Жагсагчид нүүрсний хулгайчдын нэрсийг олон нийтэд зарлах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Иргэд ийнхүү төв талбайдаа жагсан тэмцэж буйн гол учир шалтгаан нь мэдээж Л.Оюун-Эрдэнийн сөхөж гаргасан нүүрсний хулгайн асуудалтай холбоотой. Энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд нийгмийг сэртэсхийлгэм айхтар мэдэгдэл хийсэн.

Тэрээр “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан” гэдгээ албан ёсоор мэдэгдээд, хэрвээ энэ нүүрсний алдагдалтай асуудал цэгцрэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин тэлэхээр байгааг хэлсэн. Мөн “Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компаниуд бий. Тус бүрт нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа, маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентаас сонгогдсон гишүүнээс аваад байна” гэдгийг хэлсэн юм. Ингэж Ерөнхий сайд өөрөө нүүрсний хулгайн асуудал дээр анх шүгэл үлээсэн нь өнөөдрийн 40 их наядаар яригдаж буй улс орноо тоносон энэ том асуудлыг босгож ирсэн.

Засгийн газраас байгуулагдсан нүүрсний хулгайн ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан. Гэтэл дөрөвдүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал бүтэн найман сарын хугацаанд тус ажлын хэсэг дорвитой үр дүнд хүрэлгүй, хууль хяналтын байгууллага шалгаж байна гэхээс өөрийг хэлж чадалгүй явсан учир тэсвэр тэвчээр нь барагдсан ард түмэн талбай дээр гараад ирсэн. Аравдугаар сарын сүүлээр “Эрдэнэс Таван толгой” компанид онц дэглэм тогтоож, оны төгсгөл гэхэд улсын төсөвт 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгч, удирдлагыг нь сольж Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Засгийн газрын үйл явц иймэрхүү дүр төрхтэй байтал жагсаалтай нүүр тулсан.

Иргэдийн энэ удаагийн жагсаалын гол цөм нь хулгайг илрүүлэхийг хурдлуулж байгаа, алдагдсан боломжоо авч үлдэхийн төлөө тэмцэж буй хэлбэр гэж ойлгож байгаа. Түүнээс өмнөх Ерөнхийлөгч байсан хүнтэй холбоотой ч юм уу, мөн Ерөнхий сайдын хэлээд байгаачлан Эрдэнэс Таван толгойн захирал байсан хүний ойр дотны нөхдийнх нь явуулга, үндсэндээ өөр эрх ашгийн хүрээнд олон нийтийг турхирсан үйлдэл гэж бодохгүй байна. Монголын ард түмэн ерөөсөө нүүрсний хулгайтай тэмц л гэж хүлээж авч, хөдөө орон нутгаасаа зорьж ирэн жагсаалд нэгдэж байна. Засгийн газар ч тэгж хүлээж авч байгаа байлгүй дээ. Жагсаал болсноос хойш ямар ямар үйл явц өрнөв. Маргааш өдөр нь л ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар төрийн ордонд мэдээлэл хийж нүүрс, тээвэр, төмөр замтай холбоотойгоор нийтдээ 10 гаруй эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгааг хэлээд нүүрсний хэргээр шалгагдаж буй нэр бүхий 10 хүний нэрсийг зарласан.

Мөн Эрдэнэс Таван толгойтой холбоотой есөн оффтейк гэрээг нууцаас гаргасан, орон нутгийн жижиг таван толгойд онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон, Эрдэнэс Таван толгойн захирал асан Б.Ганхуягийг эхнэртэй нь болон нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон гээд олон асуудал өрнөж байна.

Жагсаалын гурав дахь өдөр Ерөнхий сайд олон нийтэд мэдээлэл хийсэн. Тэрээр “219 аж ахуйн нэгжийн 9000 гаруй тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгосон байна. Зөвшөөрөл олгох процесс хэрхэн явдаг, дугаарлалт дээр ямар асуудал байгаа, бөмбөлөг тээвэрт ямар, хэний машинууд явдаг зэрэг олон асуудал бий. Тэнд ажиллаж байгаа хил гаалийн байгууллага, орон нутгийн удирдлагууд Хятадад өгч байгаа мэдээллийн тоо зөрж байна уу гэдгийг шалгах. Дээрх албан тушаалтнууд үгсэн хуйвалдсан асуудал үүссэн. Энэ бүгдийг гаргаж тавих нь зүйтэй гэж зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Таван толгой” компанид онцгой дэглэм тогтоосон. АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллага хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газраас хүсэлт тавьж, Хятадын талтай тулгалт хийж байна. Өнөөдөр амь тасарч,

амьсгаа нь давчдаж байгаа хүмүүс олон бий. Би энэхүү тэмцлээсээ сөөм ч ухрахгүй” гээд тогтолцооны өөрчлөлт хийх тухайгаа мэдэгдсэн.

Түүндээ “Монгол 30 жил одоогийн тогтолцоогоор явлаа. Шулуухан хэлэхэд, парламентыг төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байна. Олон дагагчтай сошиал инфлюсер парламентын гишүүнээс илүү иргэдийг төлөөлөх магадлалтай нөхцөл байдал руу дэлхий алхаж байна. Жижиг улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг ч парламентын босгыг давж чаддаггүй. Явж явж хоёр том намын хооронд сонгууль явдаг. Энэ тогтолцоо удаан үргэлжлэхээр иргэдийн жинхэнэ төлөөлөл улс төрд орохгүй байгаа учраас сонгож байгуулсан төр нь иргэдээсээ хол байна гэх орон зай үүсч байна. Үүнийг бид өөрчлөхгүйгээр ямар ч дарга юуг ч өөрчилж чадахгүй” гэдгийг хэлсэн.

Тэгэхээр одоо энэ бүхнийхээ үр дүнг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үзэх хэрэгтэй байна. Жагсаал тэмцлийн үеэр “Энэ засгийн газрыг огцруулъя” гэсэн юм яригдаад, нүүрсний хулгайтайгаа анх тэмцэж Ерөнхий сайд нь өөрөө шүгэл үлээсэн асуудлыг өөрсдөд нь хариуцлага үүрүүлэх болгоод далийгаад явчихсан. Хэрвээ Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорвол нүүрсний хулгайн асуудал наад зах нь зургаан сараар дарагдана. Магадгүй шинээр байгуулагдсан Засгийн газар өөр бусад асуудалд анхаарал хандуулаад санаатай хийгээд санамсаргүйгээр нүүрсний хулгайн асуудлыг ярихгүй ч байж мэднэ. Ярилаа гэхэд лав хагас жилийн нүүр үзэж таарна, яаж ч бодсон. Тэгэхээр энэ удаагийн Засгийн газрыг хэвээр нь үлдээж, нүүрсний хулгайг нь илрүүлж энэхүү тэмцлийг нь үргэлжлүүлэх нь улс орны ирээдүйд хэрэгтэй.

Энэ Засгийн газар зөвхөн нүүрсний хулгайг илрүүлэхгүй. Бас нэг гол асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ)-ийг зоригтойгоор хийнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Гишүүдийн тоог нэмнэ, парламентыг өргөн бүрэлдэхүүнтэй болгож сонгодог парламентын засаглалтай улс орны жишиг рүү явна. “Сонгодог парламент бол хүчтэй Ерөнхий сайдын засаглал. Асуудлаа шийдэх чадамжтай байх хэмжээний Засгийн газрын засаглалыг парламентын засаглал гэдэг. Ийм сонголтын өмнө би бэлэн байна. Энэ асуудлыг парламентын гишүүд, улс төрийн намууд дэмжинэ гэдэгт итгэж байна. Гал унтрааж явж байснаас том асуудлаа шийдээд явъя. Бусад асуудлууд аяндаа шийдэгдээд явна” гэж Л.Оюун-Эрдэнэ хариуцлагатай мэдэгдсэн. Тэгэхээр өөрийнх нь хэлснээр улс орны ирээдүйн 30 жилийг тодорхойлж байгаа тогтолцооны өөрчлөлт гэдгээ нэн даруй хийх хэрэгтэй байна.

Сүүлд нь хэлэхэд, ард түмний аяганд орж байгаа боорцогны тоог л Засгийн газар нэмэх ёстой, нэмэх ч үүрэгтэй. Нүүрсний хулгайг илрүүлэхэд ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ гэж байгаа. Энэ нь ард түмний аяганд орж байгаа боорцогны тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Юуны өмнө хулгайгаа маш хурдан илрүүл. Хий хоосон пиар, тархи угаалт ард түмэнд одоо хэрэггүй. Энэ засаг арай дэндүү пиартай байгаа.Тэр бүхнээ больж ард түмнийхээ төлөө, элгээрээ хэвтчихсэн эдийн засгаа сэргээхийн төлөө нэг ч гэсэн бүтээн байгуулалт, үйлдвэр бий болгох нь юунаас ч чухал байна. “Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Анд нөхдөө бодох уу, улс орноо бодох уу гэдэг салаа зам дээр Ерөнхий сайд ирлээ” гэдгийг судлаачид хэлж, хэвлэлийнхэн бичиж байна. Тэгэхээр улс орныхоо ирээдүйн хувь заяаг бодож, хувь хүний үүднээс бус Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард түмнээ бодсон шийдвэр гаргах цаг нь иржээ.

“Манай намд нүүрсний хулгайтай холбоотой нэг ч гишүүн байхгүй” гэж хэлээд түмний элэг доог болж, мөн ард түмнээ доромжлон дооёолж байгаа бүлгийн дарга шигээ мунхаглалгүй эрс шийдэмгий ажиллахыг, шийдвэртэй, зоригтой алхам хийхийг ард түмэн чинь харж байна, жагсаж байна, тэмцэж байна. Тиймээс энэ удаад Засгийн газрыг нь хэвээр үлдээж, нүүрсний хулгайг нь ирүүлж, ҮХНӨ хийлгэн улс орны ирээдүйн хөгжлөө бодох нь зөв алхам болно гэдгийг хэлье.

Д.Батболд

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг нэн даруй УИХ-д өргөн барих ёстой DNN.mn

Хуульч Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Манай улс сонгуулийн тогтолцоогоо хэрхэн яаж өөрчлөх хэрэгтэй вэ?

-Монгол Улс шиг хоёр том гүрний дунд оршдог улсын хувьд парламентын засаглалаа бэхжүүлэх нь туйлын чухал. Парламентын засаглалаас хэзээ ч буцаж, ухарч болохгүй. Гэхдээ парламентын засаглал юун дээр тогтдог, тулгуурладгийг бодох ёстой. Парламентын засаглалын хамгийн гол тулгуур нь парламентад суудалтай улс төрийн намууд байдаг. Гэтэл манай Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль дампуурчихсан байгаагаас болоод асуудлууд бугширч парламентад суудалтай улс төрийн намуудын нэр хүнд шалан дээр уначихсан. Үүнээс үүдэн парламентад итгэх иргэдийн итгэл үгүй болж, УИХ-ын 76 гишүүнээ 76 хулгайч, дээрэмчин гэж хардаг болсон. Нөгөө талдаа дарга шүтдэг сэтгэлгээ манайд олон жил явсаар ирсэн. УИХ-ын 76 гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл, мандат авсан иргэн. Жирийн иргэдээс ялгаатай нь тодорхой тооны иргэдийг төлөөлж, Монгол Улсын нийтлэг эрх ашгийн өмнөөс дуугардаг, байр сууриа илэрхийлдэг, хууль батлан гаргадаг л хүмүүс. Гэтэл өөрсдийгөө 76 дарга хэмээн ойлгочихсон. Үүний урхагаар Засгийн газрын сайд нартайгаа эрх мэдэл булаацалддаг болсон. Энэ нь парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Ийм учраас тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой хэмээн харж байна.

-Яагаад Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй гэж?

-Хүн хийж үзээгүй, хүрч, авч үзээгүй зүйлээ хүсдэг л дээ. Гэхдээ бидэнд өөрсдөө туулж үзээгүй ч хүн төрөлхтний туулчихсан гашуун туршлага байна. Ялангуяа том гүрнүүдийн дунд оршиж байгаа манайх шиг улс орнууд ихэвчлэн парламентын засаглалыг сонгодог. Үүгээрээ би Ерөнхийлөгчийн засаглалыг муу гэж хэлэх гээд байгаа юм биш. Хөрш орнууд нь нэг хүнд, нэг намд төвлөрсөн тогтолцоотой байгаа тохиолдолд ардчиллын дархлаагаа бий болгохын тулд үүнээс зөрсөн тогтолцоог сонгодог. Тухайлбал, хамгийн сүүлд Казахстан улс Ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглал руу шилжих нь зүйтэй гэдгийг ярьж байна. Манай улсын тухайд авторитар дэглэмтэй буюу нэг улс төрийн нам, нэг хүнээс хэт хамаардаг орнуудын дунд оршиж байгаа учраас олноороо асуудлаа ярилцаж шийдэж байх нь зүйтэй хэмээн үздэг. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрвөл тухайн хүн ямар нэгэн байдлаар гадны нөлөөнд автах, худалдагдах гэх мэт эрсдэл өндөр. Тийм учраас түүхэн туршлагаар нотлогдсон парламентын засаглалтай байх эсэх асуудалд эргэлзэх шаардлагагүй. Ерөнхийлөгчийн засаглал зохих орондоо зохидог. Гэхдээ Монголд хэзээ ч зохихгүй.

-Тэгвэл нэн тэргүүнд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нь зүйтэй гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Сонгуулийн тогтолцоог нэн яаралтай өөрчлөх ёстой. Үгүй бол өнөөдрийн мажоратор тогтолцоотой байснаас үүдэн Сангийн сайд хэн болно, тэр нь аль тойргоос сонгогдсоноос шалтгаалаад тойрогтоо л их мөнгө зарцуулдаг. Тухайлбал, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Сангийн сайд болвол Увс аймгийн, Хэнтий аймгаас сонгогдвол Хэнтий аймагт зарцуулах хөрөнгө оруулалт, төсвийн мөнгөний хэмжээ нэмэгдсээр байдаг. Тэнд байгаа 2000-5000 иргэний л асуудлыг шийддэг. Гэтэл гурван сая монголчуудын өмнө тулгамдаад байгаа асуудлын шийдэл бодлого нь гардаггүй. Ийм байж болохгүй шүү дээ. Мөн жижиг мажоратор тогтолцоогоор сонгууль явуулснаар сонгогчдын саналыг худалдаж авахын тулд иргэдийг бүлэглэж мөнгө, гурил будаа, элдэв бэлэг сэлт тараадаг. Энэ сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр 2023 онд ээлжит бус сонгууль зарлаад ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Одоогийн 76 гишүүний нэрийг өөрчилж болох ч тогтолцоо нь хэвээр л байна. Тогтолцоогоо өөрчлөөгүй цагт иргэд, сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авсан дараагийн ээлжнийхэн гарч ирэх л болно. Өнөөдөр МАН-тай өрсөлдөх мөнгөтэй хэн ч байхгүй. МАНнайман жил дараалан олонх болж, засгийн эрхийг авсан. Дээр нь ЖДҮ, концесс, нүүрс, Хөгжлийн банк гэх мэт олон хулгай гарлаа. Үүнийг дагаад эрх баригч намыг дагасан хэсэг үндсэндээ хамгийн баян байна. МАН-д үйлчилсэн бизнес эрхлэгчдийн бизнес хамгийн их томорсон, цэцэглэсэн. Бусад нь хаалгаа барьсан. Тиймээс мөнгөнөөс хамаарсан сонгуулийн тогтолцоог халах хэрэгтэй. Яагаад урлаг соёлын бүх одууд МАН-ын улстөрчдийг уухайлан дэмжсэн юм. Мөнгөний хэмжээндээ л байгаа ш дээ. Бусад нэр дэвшигчид МАН-ынхны нэр дэвшигчдийн өгч байгаа мөнгийг өгч чадахгүйд л учир нь байгаа юм. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр 2024 онд болох ээлжит сонгуулийг наашлуулаад, УИХ, Засгийн газрыг тараагаад ямар ч өөрчлөлт гарахгүй.

-Мажоратор тогтолцоогоор сонгууль явуулах боломжгүй юм бол холимог болон пропорциональ тогтолцооны алийг нь ашиглах нь манайд илүү тохиромжтой гэж?

-Үндсэн хуулийн Цэцээс холимог системийг ашиглах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ холимог системийн листийг намууд эрэмбэлдэг байж болохгүй. Иргэд эрэмбэлдэг байж болно. Түүнчлэн тойргуудыг томосгох ёстой. Өөрөөр хэлбэл, 3-5 сумыг нийлүүлээд нэг тойрог болгож байгаа нь мөнгөөр сонгогдох боломжийг олгоод байна. Ингэж сонгогдсон гишүүдийг иргэд мэддэггүй, таньдаггүй. Бүр “Ийм гишүүн байдаг юм уу” гээд байдаг. Жалганаас сонгогдсон гишүүн байгаа учраас иргэд мэддэггүй. Тиймээс тойргоо томосгож аймгуудыг нэг тойрог болгочихвол мөнгөтэй хүн мөнгө цацаад ч бүх сонгогчдыг худалдаж авч чадахгүй. Тиймээс энэ ситем рүү л явах ёстой. Мөн парламентын гишүүдийг дарга гэдэг ойлголтоос нь гаргачихвал, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд болохгүй зүйлгүй. Харин данхар төрийг бий болгоод байгаа яамдуудынхаа тоог цөөлөх хэрэгтэй. Монголд 21 сайд байгаад яах юм бэ. Түгжрэлийг шийддэг сайдтай улс манайхаас өөр байхгүй. Монгол Улс шиг оны шилдэг яам шалгаруулдаг улс дэлхийд байхгүй. Ийм ичгэвтэр, онигоотой зүйлээ өөрчил. Ийм жүжиг тавьдгаа болих хэрэгтэй.

-Гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр бол хэд болгох нь зохимжтой вэ?

-Дэлхий нийтэд байдаг сонгогчийн тооноос парламентын гишүүний тоог хувилаад үзэхээр манай улсын хувьд парламентын гишүүдийн тоо 120-140 байх нь зохимжтой. Дахин хэлэхэд, УИХ-ын гишүүдийн дарга гэдэг ойлголтыг хаа хаанаа бүр алга болгох хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн намууд хоорондоо том том байраараа өрсөлддөгөө болих хэрэгтэй. Монгол шиг улс төрийн намууд нь дороо кофе шоп ажиллуулаад, түрээслээд, компани аятай бизнес хийж ашиг олдог намтай орон дэлхийд байхгүй. Харин парламентад байгаа суудлын тооноос нь хамаарч төрийн байранд байлгаж өрөөг нь хуваарилдаг. Түүнчлэн намууд шилэн байж бие биедээ хяналт тавих боломжийг нь олгочих. Мөн улс төрийн намууд бүгд өөр өөр дүрэмтэй байгаа. Үүнийг нэг дүрэмтэй болгоё. Харин үзэл баримтлалаараа ялгардаг, өрсөлддөг байж болно. Парламентад суудалтай намуудын нэр хүнд энэ байдлаараа унасаар байвал Монгол төрийн дархлаа байхгүй болох нь. Хэрэв сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр буюу суурь өөрчлөлтүүдээ хийхгүйгээр 2023 онд ээлжилт бус сонгууль явуулж, МАНмөнгөөрөө далайлгаж ялалт байгуулбал иргэд итгэхгүй. Иргэдийн амьдралыг туйлд нь хүргэчихээд гурав дахь удаагаа ялалт байгуулбал иргэд сонгуулийн үр дүнд итгэхгүй. Дахин долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдах эрсдэлтэй. Энэ бол аюултай. Том зургаараа манайд ардчилал, парламентын засаглал, УИХ, Засгийн газар хэрэггүй юм байна гэх ойлголт руу орно. Төр үнэгүйднэ. Монгол төрийн бодлого, алсын хараа өвлөгдөөд явах учиртай. Даанч эрх баригчидын байж байгаа царайг харахад юу хийхээ мэдрэхгүй, ойлгохгүй байгаа нь харагдаж байна.

-Таны хэлж байгаа өөрчлөлтүүдийг хийхийн тулд Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй юм байна. Эдгээр хуулиуд хаана очоод гацчихсан байна вэ?

-Миний хувьд Үндсэн хуулиа ойрхон ойрхон өөрчлөхийг огтоос дэмждэггүй. Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц сонгуулийн холимог тогтолцоогоор сонгууль явуулж болно гэх шийдвэрийг гаргачихсан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Тиймээс Сонгуулийн хуулиа өөрчлөх эрх УИХ-д байгаа. Нөгөө талдаа Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлаад явж байгаа юм билээ. Үнэхээр улс төрийн намууд болохоо больчихлоо гэж бодож, санаа нь зовж байгаа бол Ерөнхийлөгч уг хуулийг УИХ-д нэн даруй өргөн барих ёстой. Уг хууль батлагдвал, ээдрээтэй асуудлын зангилааг тайлах том реформ болно. Манайхан Улс төрийн намын тухай хуулийг урагшлуулдаггүй. Яг хэлэлцээд ирэхээр улс төрийн намууд өөр өөрсдийн явцуу эрх ашигтаа хүлэгдээд, лобби хийгээд асуудлыг унагадаг. Яаж ийм итгэлтэйгээр хэлж байна гэхээр өмнө нь миний бие энэ хуулийг өргөн бариад дэмжигдээгүй. Дээрээс нь төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг хуультай болох ёстой. Тэнгэр оройноосоо цэлмэдэг гэдэг дээ. Монголд доод түвшиндээ хариуцлага хүлээлгэж байгаа боловч Ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргад хариуцлага тооцдоггүй. Тэдэнд хариуцлага тооцдог хүнгүй болчихлоо. Тийм учраас энэ хуулийг нэн даруй батлуулах ёстой гэж харж байна.

-УИХ,Засгийн газрын гишүүд өөрөө өөрсдөдөө хариуцлага тооцуулдаг байх хууль өргөн барина гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна?

-Намаас түдгэлзсэн байдгийнхаа хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, өргөн барих ёстой. Ерөнхийлөгч МАН-ын ч дарга биш, АН-ын ч дарга биш. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон тэдний төлөөлөл. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга байсан үеэ бүр мартах хэрэгтэй. Ерөнхийлөгч, Монгол Улсын нийтлэг эрх ашгийн үүднээс Улс төрийн намын тухай хууль болон Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн тухай хуулийг нэн даруй УИХ-д өргөн барих ёстой. Ингээд иргэдтэйгээ нийлж УИХ-д шахалт үзүүлж нэн даруй батлуулах учиртай. Үүнийг хийхгүйгээр Монголын ардчилал бэржихгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 13, Ангараг гариг. Билгийн тооллын 20, үнэг одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8:33 цагт мандан, 16:59 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -36…-41 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сүхбаатарын талбай дээр улс төрийн хар зах ид ажиллаж байна” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын
гишүүн, Байгаль орчин,
хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хорооны дарга Б.Саранчимэг “Ил тод байдлыг
хуульчлан мөрдүүлж байж
авлига, хулгайг бууруулна” гэснийг III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ашигт малтмал газрын
тосны газрын Газрын тос,
бүтээгдэхүүний хэлтсийн
дарга Б.Түвшинжаргал “Дизель түлшээ
Хятадаас авъя гэхээр өндөр үнэтэй,
төлөлт шууд хийхийг шаарддаг ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сүхбаатарын талбай дээр улс төрийн
хар зах ид ажиллаж байна” хэмээн өгүүллээ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Жагсагчдын төлөөлөл Л.Дашням “Жагсагчид шаардлагаа нэгтгэж чадсан нь гол үр дүн” хэмээв.

“Хүнд үйлдвэрийн
эрдэс холбоо” ТББын удирдах зөвлөлийн
дарга Р.Эрдэнэбаяр: АМНАТ бол НӨАТ биш.
Гадаадын хөрөнгө оруулагчид үүнээс
болоод орж ирэхгүй байна” гэснийг I болон IV нүүрээс уншаарай.

“Уран бүтээлч” нүүрт Монгол Улсын гавьяат
жүжигчин, доктор Ч.Бат-Эрдэнэ “Манай үеийнхэн
Монголын
дууны урлагийн
нэгэн үеийн
түүхийн гэрч” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсжээ DNN.mn

МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахим хэлбэрээр  хуралдана

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс хийсэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонссон байна.

Тус мэдээлэлтэй холбогдуулан Засгийн газрын зүгээс жагсагчидтай уулзаж тэдний саналыг сонсох, үг хэлэх нөхцөлийг нь бүрдүүлэх, хэлэлцээрт орж асуудлыг шийдвэрлэхэд анхаарах чиглэлийг өгчээ. Хариуцлага тооцох хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой хуулиуд буюу Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-д өргөн барих нь зүйтэй. Түүнчлэн байгалийн баялгийн төрийн өмчийн менежментийг сайжруулах хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компаниудын тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзлээ. Дээрх таван хуулийг яаралтай горимоор хэлэлцэн батлахаар тогтсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Инфляци оргил цэгтээ хүрсэн ч ирэх онд цар тахлын өмнөх түвшинд хүрч буурахгүй DNN.mn

Инфляци хэдтэй байна вэ? | News.MN

Инфляцын түвшин хэдийнээ оргил цэгтээ хүрсэн ч 2023 онд цар тахлын өмнөх түвшиндээ хүрч буурахгүй гэж “Mastercard” эдийн засгийн хүрээлэнгийн Ази-Номхон далай, Ойрхи Дорнод, Африкийн асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Дэвид Мэнн хэлжээ.

“Инфляц энэ онд оргил цэгтээ хүрсэн хэдий ч ирэх онд цар тахлын өмнөх түвшнээс өндөр хэвээр байх төлөвтэй байна” гэж тэрбээр “CNBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Түүний ярьснаар, инфляц 2019 оны түвшиндээ эргэн очиход хэдэн жилийн хугацаа шаардагдана.

Дэлхийн улс орнуудын төв банкууд энэ онд өндөр түвшинд хүрсэн инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ ихээхэн өсгөсөн юм. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ он гарсаар бодлогын хүүгээ 375 суурь нэгжээр өсгөөд байгаа бөгөөд энэ долоо хоногт ээлжит хурлаа хийнэ.

“Огцом нэмэгдэж, өндөр түвшинд хэвээр байгаа инфляц маш том сорилт болоод байна” гэж Д.Мэнн хэлсэн ч төв банкууд хүүгээ шаардлагатай түвшнээсээ илүү өсгөх нь эрсдэлтэй гэдгийг мөн анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож, мөн БЭТ томиллоо DNN.mn

Тавантолгойн төмөр замын төсөлд Монголын төмөр зам 51 хувийг эзэмшинэ

Засгийн газар өнөөдөр /2022.12.12/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилохо шийдвэр гаргажээ.

Онцгой дэглэмийн хугацаа зургаан сар бөгөөд ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг БЭТ-өөр томилсон байна. Тогтоолыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт уншиж, танилцуулсан.

“Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд БЭТ нь:

  • Компанийн бүтцийг оновчтой хэлбэрт оруулах, шаардлагатай бол зарим ажилтныг чөлөөлөх, томилох
  • Төмөр зам барих явцад хөрөнгийг зөв зарцуусан, эсэхийг тогтоох, аудитын шалгалт оруулах,
  • Хууль зөрчсөн байж болзошгүй гэрээг хуулийн байгууллагад өгч шалгуулах,-Компанийн худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанаар танилцуулах,
  • ТТ-ГШ чиглэлийн төмөр замын тээврийн хяналтыг сайжруулах, аюулгүй ажиллагааг бүрэн хангах, хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх үүрэг хүлээж байна.

Мөн хяналт шалгалтын явцыг олон нийтэд тухай бүрд нь мэдээлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүнд бүх талын дэмжлэг үзүүлэхийг Зам тээврийн хөгжлийн сайдад даалгажээ.

Categories
гадаад мэдээ

Европын парламентын дэд ерөнхийлөгч огцров DNN.mn

Европын парламентындэд ерөнхийлөгчийн албан тушаалаас авлигын хэрэгтсаатуулагдаад буй Грек улсын гишүүн Ева Кайлиг огцруулсан болохыг тус парламентын тэргүүн Роберта Мецола мэдэгдэв. Парламентын тэргүүн, “Шийдвэр гарч 44 настай Эва Кайли “одооноос эхлэн бүх эрх мэдэл, үүрэг, ажлаасаа чөлөөлөгдлөө” гэж хэлжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч Катар улсаас авлига авсан байж болзошгүй үндэслэлээр Бельгийн цагдаа нар Эва Кайлиг Брюссель хотод саатуулаад байсан юм. Эва Кайлигаас гадна Европын парламентад ажилладаг түүний хамтрагчид болох Италийн улс төрч, үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгч, “ТББ”-ын ажилтан гэсэн дөрвөн хүнийг мөн саатуулаад байна. Цагдаа нар нэгжлэг хийх явцад компьютер, гар утас, 600 мянган евро хураан авсан юм. Үүнээс өмнөГрекийн социалист “ПАСОК” нам Ева Кайлиг эгнээнээсээ хөөж байгаагаа мэдэгдсэн билээ. Европын парламентын дэд тэргүүн Кайли Катар дахь хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдалд хяналт тавих төлөөлөгчдийн нэгээр ажиллаж байхдаа Ази, Африкийн цагаач ажилчдын эрх зөрчигдсөн олон тохиолдлыг хэргээр анзаарахгүй орхисон гэдгийг олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид тэмдэглэж байгаа юм. Тэрээр 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхийн өмнөхөн Катарын Хөдөлмөрийн сайд Али бин Самих Аль-Марритай уулзаж, өнгөрсөн сарын 22-нд Европын парламентад үг хэлэхдээ Катарын хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлд эерэг үнэлгээ өгсөн билээ.

“AFP” агентлагийн мэдээгээр, түүнд Катарын эрх баригчид их хэмжээний мөнгө, бэлэг шилжүүлэн Ева Кайли Европын парламентын шийдвэрт нөлөөлсөн хэмээн сэжиглэн мөрдөх ажиллагаа явуулж байгаа юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний тээвэр, төлбөртэй холбоотой эрүүгийн 3 хэргийг хянаж байна DNN.mn

Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт нүүрс тээврийн 300 орчим автомашин гарч  эхлэв

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, төлбөртэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газарт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн, 29 хүнд холбогдох, 3 эрүүгийн хэргийг хянаж буй талаар Ерөнхий прокурорын газраас мэдээллээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар:

  • Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У, Т, Б, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх боомтын орлогч Т, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 15 иргэн, ААН, байгууллагын тээврийн хэрэгслийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, ачилтын талбайгаас дугаар дараалалгүй нүүрс ачуулах зэргээр давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/дэх хэсэгт заасан хэрэг;
  • Гашуунсухайт дахь Гаалийн газрын зөрчлийн улсын ахлах байцаагч Э, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч А, мөн ангийн баримт бичгийн шалгагч У.Д, М.Д, Ж.Д нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 3 иргэн, ААН, байгууллагын тээврийн хэрэгслийг Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгээгүй тээврийн хэрэгслийн хил нэвтэрсэн мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд оруулалгүйгээр өмнө нь хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэж хил нэвтрүүлсэн,
  • Мөн хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй тээврийн хэрэгслүүдийг хянаж шалгалгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1, 4 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/дэх хэсэгт заасан хэрэг,
  • “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М нь “Салхитын мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил”-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг,
  • мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т /Хахууль авах/ дэх хэсэгт заасан хэргүүд тус тус хянаж байна.