Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны 13:42 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 23 километрийн зайд газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн хүч 4.6 магнитуд байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эгнээг хянаснаар автобус хүлээх хугацаа 32 хувиар буурчээ DNN.mn

Нэгдүгээр эгнээг чөлөөлсөн ч нийтийн тээвэр ховор хэвээрээ байна

Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах журмын хэрэгжилтэд Тээврийн цагдаагийн албанаас онцгой анхаарч ажилласан.

Үүний үр дүнд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 1.8 км/ц буюу 14.1 хувиар өсөж, үйлчилгээнд гарсан нийтийн тээврийн хэрэгслийн тоо 1.2 иар, рейсийн тоо 8.2 хувиар, үйлчлүүлсэн иргэдийн тоо 110,736 нэгж буюу 6.3 хувиар өссөн дүн гарсан байна.

Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил бүртгэх хяналтын камераар илрүүлсэн зөрчил 7216 нэгж буюу 58.2 хувиар, нийтийн тээврийн хэрэгслийг хүлээх иргэдийн хүлээлтийн хугацаа 32% хувиар буурчээ.

Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлдэг, хөдөлгөөнд саад болж зогсдог суудлын болон түгээлтийн тээврийн хэрэгслийн зөрчил ч нэлээд буурсан байна.

Иргэдээс авсан санал асуулгаар нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажил нь үр дүнтэй арга хэмжээ болж байна гэж үзсэн бөгөөд зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлагыг нэмэх, нийтийн тээврийн хэрэгслийн богинын рэйсийг нэмэгдүүлэх санал өгсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​БХБЯ: 7166 иргэнд 655.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгожээ DNN.mn

Арванхоёрдугаар сарын 09-ний байдлаар 7.166 иргэнд 655.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгоод байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв талбайн сүлд модны гэрлийг энэ 7 хоногт асаана DNN.mn

Төв талбайн сүлд модны тулгуурыг өнгөрсөн долоо хоногт талбайд байршуулсан. Харин өнөөдрөөс модоо засч, чимэглэж эхэлжээ. Сүлд модны гэрлийг энэ долоо хоногт асаахаар төлөвлөжээ.

Сүхбаатарын талбайд ирэх оныг угтаж, олон сүлд мод, түүнийг тойрон бэлгэн хэлбэрийн байшин засч тохижилтыг мөн хийсэн.

Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байна DNN.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч байна.

Тэрбээр “ЗГ-ын өчигдөр болсон ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид тус тус даалгасан.

Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс ЭТТ, Эрдэнэт зэрэг стратегийн ач холбогдол бүхий, уул уурхайн томоохон орд газруудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах Ажлын хэсэг байгууллаа. Тус Ажлын хэсгийг миний бие ахална. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр болно.

Гуравдугаарт, ЭТТ-г тойрсон томоохон мөнгөн дүнтэй оффтейк гэрээнүүд бий. Эдгээр гэрээтэй холбоотой асуудал өнөөдрийн олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Нүүрсний гэрээний зөрүүг олон нийтэд ил болгох үүднээс Тавантолгойн төмөр зам компанид мөн адил онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр н.Мягмарыг томилсон.

Өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны Их танхимд ЭТТ-н аж ахуйн нэгжүүдтэй хийсэн борлуулалтын гэрээг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцуулна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нүүрсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийгджээ гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хүмүүс мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй. Нэг ёсондоо өдөр тутамд гарч байгаа нүүрсний экспортын хоёр машин тутмын нэг нь хулгайд алдагдсан мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацсан. Энэ бол огт үндэслэлгүй тооцоолол” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Цагаан ордноос бидэнд өгсөн анхааруулга DNN.mn

ОХУ-ын Курск мужийн нисэх буудалнисгэгчгүй онгоцноос цохилтонд өртөн нефтийн агуулах нь дэлбэрч их хэмжээний гал гарсан. Үүнээс өмнө Оросын цөмийн бөмбөгдөгч онгоцнууд байрладаг Рязань мужийн “Дягилево” болон Саратов мужийн “Энгельс” цэргийн нисэх буудалуудадхалдсан нисгэгчгүй онгоцыг устгах үеэр ОХУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд шатаж, зарим цэрэгамиа алдсан билээ. Энэ нь Украин улс Оросын 1000 км гүнд байрлах стратегийн чухал байгууламжууд руу халдах чадвартай гэдгээ батлан харуулсан анхны явдал болсон юм.

Энэ явдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд Украин цохилт өгөхөд АНУ дэмжлэг үзүүлээгүй” гэж мэдэгджээ. Мөн тэрээр ОХУ-ын гүндУкраинаас цохилт өгөхийг АНУ дэмжихгүй байгааг мэдэгдэхийн хажуугаар “Украин улсын энгийн иргэд Оросын зэвсэгт түрэмгийлэлд өдөр бүр өртөж байгааг санах хэрэгтэй. АНУ-ын зорилго бол Украин улсад тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад нь туслах явдал юм. Бид Оросын түрэмгийллээс хамгаалахад нь Украины газар нутагт шаардлагатай бүхий л зүйлээр туслахад бэлэн”” гэжонцлон мэдэгдсэн юм. Тэгвэл энэ явдалтай холбогдуулан “АНУ байлдааны талбарт Украины гаргасан шийдвэрийг хүндэтгэх боловч Украины цохилтоос болж Орос болон бидний хооронд хурцадмал байдал үүсэхийг биддэмжихгүй. Иймээс мэдээж бид Оросын гүнд цохилт өгөхөд нь Украинд туслаагүй. Харин Украинчууд өөрсдийн зэвсгээр хаана цохилт өгөх талаар өөрсдөө шийдвэр гаргадаг бөгөөд бид үүнийг нь хүндэтгэдэг” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлснийг “CNN” онцолжээ.Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин“CNN”-д ярилцлага өгөхдөө “Укриан ямар зэвсэг үйлдвэрлэж, яаж,хаана хэрэглэх нь энэ улсынбүрэн эрх” гэж мэдэгджээ. Бас Английн “Time” сонинПентагон дахь эх сурвалжаас иш татан “АНУ Украинд Оросын нутаг дэвсгэрт америк зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрсөн” хэмээн бичсэн байна. Бас Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк “Хэрэв та бусад улсын агаарын орон зайд ямар нэгэн зүйлийгмаш олон удаа хөөргөсөн бол эрт орой хэзээ нэгэн цагтэдгээр зүйлс ниссэн газар руугаа буцаж ирэх нь ойлгомжтой” гэж өөрийн“Twitter” хуудсанд бичжээ. Энэ бүхэнУкраин өөрт байгаа зэвсгээрОросын гүнд цохилт өгөхбүрэн боломжтой болсонгэсэн үг юм. Үнэхээр ч Украин нь хөдөө аж ахуйгаас гадна аж үйлдвэрийн өндөр чадвартай улс билээ. Тэгээд ч арваннэгдүгээр сарын эхээр “Укроборонпром”-ын менежер Олег Болдырев“Украины арми удахгүй мянганкм-ийн тусгалтай, 75 кгцэнэгт хошуутайхүнд жинтэй өөрийн үйлдвэрийн дронтой болно”гэж мэдэгдэж байсан билээ. Тэрээр, “Энэ бол 200 кг-аас дээшжинтэй хүнддрон бөгөөд Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный наймдугаар сарын эхээр бидэнд өгсөн үүрэг биелэгдэж байна гэсэн үг. Бид энэ шинэ дроныг он гарахаас өмнө Украины Зэвсэгт хүчинд нийлүүлнэ” гэж мэдэгдсэн.Тэгвэл энэ дайралт болохоос хэдхоногтийн өмнө Украины арми Сибирь хүрэх чадвартай дронтой болсонталаар Украины хэвлэл, сайтууд мэдээлж байсан билээ. Энэ нь Украины арми Оросын гүнд байгаа цэргийн нисэх буудал, зэвсгийн агуулахаас гадна нефть бүтээгдэхүүний агуулах, нефть боловсруулах үйлдвэрүүдийг устгаж эхэлнэ гэсэн үг. Хэрэв ОХУ-ын бүх машин, техник, нисэхболон усан онгоц түлшгүй болох аваас юу болох нь хэнд чойлгомжтой зүйл юм. Иймээс Цагаан ордны албаны хүмүүсийн дээрх мэдэгдлүүд нь монголчууд бидэнд өгч буй“Оросоосөөрулсуудаас нисэх онгоц, машин, техникийн түлшээбазаах арга, чаргаэртхэн олж байсан чинь дээр шүү” гэсэн анхааруулга болж таарч байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай худалдан авах ажиллагаа, нүүрс тээвэр, борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүд DNN.mn

АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай худалдан авах ажиллагаа, нүүрс тээвэр, борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийг нийтэд мэдээлэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Худалдан авах ажиллагааны талаар дээрх хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна. Тавантолгой нүүрсний уурхайгаас болон Цагаанхад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл өнөөдрийн байдлаар 398 хуулийн этгээд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулжээ.
Тус төрийн өмчит компанитай нүүрс тээвэр, худалдан авалт, борлуулалт хийсэн аж ахуйн нэгж, компани, гэрээ, үнийн дүн, түүний үүсгэн байгуулагч, захирлуудын талаарх мэдээллийг Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр нийтэд мэдээлж байна.
Тавантолгойн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэр хийж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл:
“Эрдэнэс тавантолгой” ХК төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл:
“Эрдэнэставан толгой” ХК-ийн нүүрс борлуулалтын мэдээлэл:
https://iaac.mn/uploads/users/1279/files/Borluulalt.pdf

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Суулт хийж буй иргэдэд хоёр цаг тутамд эрүүл мэндийн үзлэг хийж байна DNN.mn

Хотын дарга Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багтай хамтарч жагсагчдад шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө суулт зарласан иргэдэд хоёр цаг тутамд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн юм. Тодруулбал,

  • Шөнийн 00:00 цагийн байдлаар нийт 38 иргэнд эмнэлгийн үзлэг хийсэн бөгөөд үүнээс 15 хүний хоолой өвдсөн зовуурьтай, хоёр хүний толгой өвдөж, даралт ихэсжээ. Ийнхүү эмийн эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн бол бусад хүний хувьд гемодинамик /цусны эргэлт/ тогтвортой байсан юм.
  • Шөнийн 02:00 цагийн үзлэгт суулт хийж буй хүмүүсийн олонх нь хамрагдахаас татгалзсан байна. Харин гурван хүн үзүүлж, нэг хүний даралт ихсэж, хоёр хүний хоолой өвдсөн зовуурьтай байлаа. Үзлэгт хамрагдсан иргэдэд эмийн эмчилгээ хийж, амин үзүүлэлтийг нь тогтворжуулан, зөвлөгөө өгч ажиллаа.
  • Шөнийн 04:00 цагийн үед суулт хийж байгаа иргэдээс нийт таван хүн эмчийн үзлэгт орсон бөгөөд хоёр хүний хоолой өвдсөн зовуурьтай, гурван иргэн томуу, томуу төст өвчинтэй байсан юм.
  • Үүрийн 06:00 цагийн үзлэгт суулт хийж буй иргэн, цагдаагийн албан хаагч зэрэг гурван хүн хамрагдсан бөгөөд үзлэг хийн, зөвлөгөө өгөөд байна.

Энэ мэтчилэн хоёр цаг тутамд жагсагчдад эрүүл мэндийн үзлэг хийн, зөвлөгөө өгч, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“АТГ болон мөрдөн шалгах багаас нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг мэдээлнэ” гэв DNN.mn

Нүүрсний гэх гэмт хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг зарлах ажлыг зохион байгуулъя гэсэн. Дөнгөж сая орж ирэхийн өмнө мөрдөн шалгах баг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Тун удахгүй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээр дамжуулан өөрсдийнхөө байранд мэдээлэл өгөх зар хүргэнэ. Хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй тул ганц хоёр тодруулах ажил байна. Тайлбар мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа учраас хугацаа ороод байна. Өнөөдөртөө багтаж та бүхэнд зар мэдээлэл өгье гэсэн” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас “Цемент шохой” ХК-д 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны арванхоёрдугаар сарын 5-9-нд гэмт хэргийн шинжтэй 30 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 118 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 91 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 752 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 734 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

·Иргэн “Б” нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийг өөртөө ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн албан тушаалтанд 100,000,000 төгрөг өгөхөөр амлаж, санал болгосон гэх;

·Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтан “Б”, “Г” нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банк түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгож, “Цемент шохой” ХК-д 2,333,121,865 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх;

·Архангай аймгийн Өгийнуур сумын албан тушаалтан “У” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд аялал жуулчлалын чиглэлээр 3 га газрыг Засаг даргын захирамжгүйгээр эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон гэх;

·“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

Эрүүл мэндийн яамны албан тушаалтан “Ч”, “Б” нар нь удаа дараагийн үйлдлээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс тусгай зөвшөөрлийн хүсэлт, төслийг хүлээн авч, шаардлага хангахгүй байна гэх байдлаар хясан боогдуулж, их хэмжээний мөнгийг хахуульд авч, өөрийн хамаарал бүхий шинжээч нарыг аж ахуйн нэгж, байгууллагуудад томилон дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг тусгай зөвшөөрлийн хурлаар оруулдаг гэх.