Categories
мэдээ цаг-үе

Ковидын 55 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

eNepaltoday | Nepal today | nepaltimes

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 55 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 11 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 28 нь нийслэлд, 27 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 1 006 984-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм

24 болон түүнээс дээш суудалтай, 45-аас дээш хүний багтаамжтай нийтийн тээврийн шинэ автобусыг татвараас чөлөөлнө DNN.mn

Давхар автобус өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ

Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг Засгийн газар өнөөдөр баталжээ.

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8702.10.10, 8702.20.10, 8702.30.10, 8702.40.10, 8702.90.10 ангиллын код бүхий 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг татвараас чөлөөлөх аж.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн шинэ автобусны тоог нэмэгдүүлж, үйлчилгээнд оруулах арга хэмжээг татварын бодлогоор дэмжиж УИХ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдсан юм.

“БНХАУ-аас ирэх оны нэгдүгээр сарын 5-нд 100, хоёрдугаар сарын эхээр 124 шинэ автобус ирнэ” хэмээн Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээлээд байгаа билээ.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирлоор 37 азтан тодорлоо DNN.mn

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 28-наас олгоно

2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр УИД-ээс Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 36,662,995 баримт системд бүртгэгдсэн байна.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 33,115
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,676
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 372
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 37
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
  • 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5 сая-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: DQ75270578

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 29899 азтан тодорлоо.

Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.

Categories
мэдээ цаг-үе

Нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Амралтын өдрүүдээр цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -16…-18 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. -18…-20 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. -18…-20 градус хүйтэн байна.
Categories
мэдээ нийгэм

“Алтан бөмбөг 2022” ёслол 2023 оны нэгдүгээр сард болно DNN.mn

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүрийн 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай.

Оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг 2022” 8 дахь удаагийн ёслолын ажиллагаа ОУХБХ-ны 4 жилд нэг удаа явагддаг ДАШТ /FIFA WORLD CUP/ энэ оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Катар улсад зохион байгуулж байгаа учраас хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Авлигын хэрэгт холбогдсон улс төрийн албан тушаалтнуудад өршөөл үзүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдлээ DNN.mn

П.Сайнзориг : Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт өнөө орой гарч,  олон нийтэд мэдээлнэ ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

“Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдлээ. Энэ удаагийн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг засгийн газар өмнө нь өргөн барьсан эрүүгийн хуулинд байсан томъёолол дээр анхаарч зөвхөн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг”-үүдтэй холбоотой заалтуудыг түргэн шуурхай батлуулах үүднээс анхаарч, хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Д.Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа жагсагчдын шаардлагаас нэлээдгүй туссан гэдгийг хэлье.

Иргэдийн зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст Хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх асуудлыг хэлсэн. Тиймээс бид үүн дээр анхаарч Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцэд нийцүүлж, халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг уртасгадаг. Үүнээс шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээхгүй нөхцөл байдал бүрддэг.

Тиймээс бид эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлсэн байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд тухайн институц маань бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоож байгаа.

Бүрэн эрхийн хугацаа дууссанаас эхэлж тооцон эрүүгийн хариуцлагаар татах нөхцлийг бүрдүүлж байна. Тиймээс халдашгүй байдлын ард нуугдах ямар ч бололцоогүй болсон. Мөн авлига албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх асуудлыг тодотгож оруулж ирсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Хунан: Залуус соёлтой, мэдрэмжтэй, мэдээлэлтэй, ухамсартайгаар жагсаж байна DNN.mn

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунантай ярилцлаа.


-Төв талбай дээр “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” гэх шаардлага бүхий жагсаал ид өрнөж байна. Арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн уг жагсаалын үеэр Хүний эрхийн Үндэсний комисс хэрхэн яаж ажиллаж байна вэ?

-Д.Сүхбаатарын талбай дээр 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал, цуглааны явцад Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) анхнаас нь ажиглалт хийж, хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд хуваарь гарган ажиглалт, баримтжуулалт хийхээс гадна жагсаал, цуглаанд оролцогчдод хүний эрхийн чиглэлээр видео хэлбэрээр мэдээлэл өгөх, уриалга, сэрэмжлүүлэг гаргах, Цагдаагийн байгууллага болон холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж санал, зөвлөмж өгөх зэрэг арга хэмжээг тухай бүр нь авч ажиллаж байна.

-Зөвлөмжүүдийн агуулгыг дурдаж болох уу?

-Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эмх замбараагүй байдал үүсч, нийтийн хэв журам алдагдаж эхэлсэнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гарч оройн 21:00 цагаас жагсаал, цуглааныг албадан тарааж эхэлсэн. Энэ хүрээнд тайван, эсэргүүцэл үзүүлээгүй, шаардлага биелүүлж байгаа жагсагчийг саатуулахгүй байх, албадан тараах ажиллагааны явцыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулах, хүч хэрэглэсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдол нэг бүрийг бүртгэж анхан шатны тусламж авах боломжийг бүрдүүлэх, албадан тараах үйл явцад галт зэвсэг хэрэглэхээс бүх талаар зайлсхийх, албадан тараах үйл явцыг сурвалжилж буй сэтгүүлч, баримтжуулж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, саатуулагдсан хүнд саатуулах болсон шалтгаан, үндэслэлийг тайлбарлах, гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь даруй мэдэгдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж, эдлүүлэх, мэдүүлэг, тайлбар авахдаа өмгөөлөөгчийг байлцуулах, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн жагсаал, цуглаанд оролцогчид арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн суулт хийх болсонтой холбоотойгоор дулаацах байр, гэр барих боломжоор хангах, ариун цэврийн байгууламжийг 24 цагаар ажиллуулах зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлээд байна.

-Жагсаал, цуглааны үеэр ХЭҮК-оос хяналт тавьж, дүн шинжилгээ хийж байна гэлээ. Гэтэл жагсаал, цуглаанд хамрагдаж буй иргэдийн тоог танай Комиссын алба хаагчдын тоо хоёрыг харьцуулбал ажиллах хүний нөөц хангалтгүй байгаа нь тодорхой. Цаг үеийн нөхцөл байдалд аль аль байгууллагатай хамтран ажиллаж байна вэ?

-Мэдээж цагдаа болон төрийн захиргааны байгууллагуудаас гадна хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн идэвхтнүүдтэй хамтарч байна. Монголын Эмнести интернэшнл, Хүний эрхийн форумын гишүүн, төлөөлөгчидтэй хамтран ажиглалт, мониторинг хийж байна. Харамсалтай нь, эдгээр ТББ-ын ажилчид “Хүний эрх хамгаалагч” гэсэн таних тэмдэг бүхий хантааз өмсөж, жагсаалын явцыг баримтжуулж, иргэдтэй уулзаж ярилцах үеэр биед нь халдах, хөөх тохиолдол цөөнгүй гарсан. Уг нь “Хүний эрх хамгаалагч” гэсэн таних тэмдэг бүхий хантааз өмссөн хүмүүс нь жагсаж байгаа иргэдийн эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэнд битгий зөрчигдөөсэй, эд хөрөнгө бүү үрэгдээсэй гэж санаа тавин ажиллаж байгаа. Гэтэл өөрсдийг нь хамгаалах гэж яваа иргэд рүү дайрч давшилж, халдаж байгаа нь харамсалтай.

-Цагдаагийн байгууллагаас жагсагчдад хүч хэрэглэсэн, эсвэл халдсан зэрэг ямар нэгэн зөрчил гаргасан болов уу?

-Өнөөгийн залуус ухамсартай, соёлтой, мэдрэмжтэй болж.Тэд мэдлэгтэй, мэдээлэлтэй, ухамсартайгаар жагсаж чадаж байна. Үүнийг жагсаал, цуглааны үеэр хамгаалалтад гарсан цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллаж байгаагаас харж болно. Цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж байна, тэднийг аарц, цай гээд байгаа бүх зүйлээрээ дайлж байна. Бусаддаа үймээн самуун гаргахгүй шүү гэж уриалж байна. Энэ бол эрүүл нийгмийн шинж. Эрүүл, эрх чөлөөтэй нийгмийн шинж нь өнөөдрийн өрнөж байгаа жагсаал, цуглаан юм. Бидэнд байгаа мэдээллээр иргэн хохирсон тохиолдол гараагүй. Харин төрийн тусгай хамгаалалт, цагдаагийн 15 алба хаагч гэмтэж бэртэн, эрүүл мэндээрээ хохирсон.

Жагсаалын үеэр гарч болох эрсдэлүүд юу байна вэ?

-Тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудын дунд тал бүрийн ашиг сонирхолтой бүлэглэл цуглаж байх шиг байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн олон байна. Магадгүй энэ жагсаал, цуглааныг далимдуулж олны танил болохыг, цаашлаад өөр ямар нэг сонирхол агуулсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс жагсаж байгаа залуус үүнээс урьдчилан сэргийлж, бусдын нөлөөнд хэт автахгүй байхад анхаарах нь зүйтэй.

-Жагсаал, цуглааны үеэр иргэдэд хоол хүнсээр үнэ төлбөргүй үйлчилсэн. Маркер, ватум цаас тараасан иргэнийг жагсаал, цуглаан ивээн тэтгэсэн гэж цагдаагаас байцаалт авсан тухай цахим хуудаст бичсэн байна лээ. Энэ талаарх мэдээлэл танайд ирсэн үү. Хууль сахиулах байгууллагатай танайх хэрхэн, яаж хамтарч ажиллаж байна вэ?

-Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн, жагсаж цуглах эрхээ эдэлсэн хэнийг ч мөрдөн мөшгөж, саатуулж баривчилж болохгүй. Харин үймээн самуун зохион байгуулах, бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаар санаархсан үндэслэл бүхий баримт, мэдээ байвал цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа явуулж болно. Өөрөөр хэлбэл, ямар нэг өөр зорилгоор үймээн самуун дэгдээх, жагсагчдын үндсэн зорилгоос өөр хүчирхийлэлд уриалсан шинж чанартай зүйл гарвал урьдчилан сэргийлэх үүднээс цагдаа ажлаа хийх нь зүйн хэрэг. Гэхдээ шалгах ажиллагаа явуулахдаа эдлэх ёстой эрхийг нь хангах үүрэгтэй. Энэ нь хэн нэг иргэнийг саатуулж тайлбар, байцаалт авч байгаа бол эрхийг нь сануулах, өөрийнхөө үйлдлийг тайлбарлах боломжийг олгох, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах, хүнлэг харьцах, баримтжуулалт хийх зэрэг шаардлагыг хангана гэсэн үг. Таны хэлсэн жагсаал, цуглаан санхүүжүүлсэн, ивээн тэтгэсэн гэдэг үндэслэлээр байцаалт авсан, баривчилсан гэх гомдол өнөөдрийн байдлаар Комисст ирээгүй. Хэрвээ ийм гомдол, мэдээлэл ирвэл бид зайлшгүй ажиллагаа явуулна.

-Дээрх жагсаал, цуглааныг бүртгүүлээгүй гэдэг зүйл яригдсан. Заавал бүртгүүлэх ёстой гэдэг нь жагсаал, цуглааныг хязгаарлах гэсэн зорилготой гэх юм билээ. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтад жагсаал, цуглаан зохион байгуулахдаа заавал мэдэгдэж, бүртгүүлэх ёстой гэж заасан. Мэдээж бүртгүүлэх нь жагсагчдын аюулгүй байдал, нийтийн хэв журам сахиулахад хэрэгтэй ч өөр зорилгоор бүртгэхгүй байх боломжийг олгодог тул хязгаарлалт гэж үздэг. Гэхдээ бодит амьдрал дээр сайн дураараа цуглан үзэл бодлоо илэрхийлэн нэгдэж байгаа органик жагсаалыг бүртгэх, бүртгүүлэх боломжгүй гэдгийг бид бүгд л харж байна. Тиймээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиа шинэчлэх, боловсронгуй болгох шаардлагатай.

-Монгол Улс жагсаал, цуглааны эрх чөлөөгөөрөө дэлхийн улс орнуудын хэддүгээрт жагсдаг юм бэ?

-Монгол Улсын хувьд жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хувьд харьцангүй чөлөөтэй улсын тоонд ордог. Олон улсын байгууллагуудаас улс орнуудын эрх чөлөөний байдлыг үнэлж индекс гаргадаг. Жишээ нь Хүний эрх чөлөөний индексээр Монгол Улс 165 улсаас 47-т, Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсаас 90-т, дэлхийн эрх чөлөөний индексээр 84 оноогоор эрх чөлөөтэй гэдэг ангилалд жагссан байдаг. Өнөөдрийн Д.Сүхбаатарын талбай дээр өрнөж буй жагсаал, цуглаан ч үүнийг илтгэж байна.

-Идэр ес эхлэх гэж буй энэ цаг үед иргэд талбай дээр хонож байна, нүцгэлж байна. Энэ нь хүний эрх талаасаа ямар вэ?

-Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд Сүхбаатарын талбайд гэр барихыг хориглодог. Гэхдээ нөгөө талаасаа шөнөдөө -35 хэм хүрч хүйтэрч байгаа энэ үед бид иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюлгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймдээ ч ХЭҮК-оос холбогдох газруудад үе шаттай хандсан. Нөхцөл байдлаас үүдэн иргэдэд дулаацах газар, гэр барих асуудал, бие засах газраар үйлчлүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжийг бүрдүүлэх хүсэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Мөн уржигдар Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, дээрх хүсэлтээ илэрхийлсэн. Үүний үр дүнд гэр барих зөвшөөрөл олгогдлоо. Өнөөдрийн байдлаар эмчийн үзлэг тогтмол хийгдэж байна. Ариун цэврийн байгууламж 24 цагаар ажиллаж байна. Шат шатандаа авах ёстой арга хэмжээг авч байгаад холбогдох албаныхан талархал илэрхийлэх нь зүйтэй.

-Жагсаалын үеэр хүний эрхийн зөрчил гарсан уу. Үүнээс сэргийлж, анхааруулах зүйлийг та дурдахгүй юу?

-Жагсаал цуглааны үеэр зарим иргэн бусдын биед халдах, эд хөрөнгө сүйтгэх, нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлэх, нийтийн тээврийн хөдөлгөөн хязгаарлах, өлсгөлөн зарлах, бага насны хүүхэд дагуулж ирэх зэргээр өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй зүйл хийж байна. Дахиад ч хийж болзошгүй. Тиймээс ийм үйлдэл дахин битгий гаргаач ээ гэж хүсч байна. Жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэхдээ тайван замаар, хүчирхийллийн бус аргаар, бусдын эрхэд халдахгүй байдлаар хийвэл жинхэнэ утгаараа эрх, эрх чөлөө хэрэгжинэ гэдгийг санах нь зүйтэй. Бусдын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдах, бусдын эд хөрөнгийг сүйтгэвэл хуулийн хамгаалалт үйлчлэхгүй. Мөн бусдыг өдөөн хатгасан, турхирсан үйлдэлд автахгүй байх, хэт бөөгнөрөлд орохоос татгалзах, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн биед халдахгүй байхыг анхаарах хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Ганбаатар: Долдугаар сарын 1-н хүртэл нүүрсийг биржээр зарах журмыг баталлаа DNN.mn

Төгрөг нуурын ордод “шунагсад”-ыг түншихүй | News.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД, жижиг Тавантолгой компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг болон бусад сайд нар мэдээлэл хийж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. УИХ дээр Уул уурхайн биржийн тухай хууль хэлэлцэж байгаа. Уг хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нүүрс, зэс, төмөр зэрэг гол металлуудыг уул уурхайн биржээр зарна. Долдугаар сарын 1-н хүртэл зөвхөн нүүрсийг энэ журмаар зарахаар төлөвлөж байгаа.

Эхний ээлжид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийн нүүрсийг биржээр зарна. Цаашлаад төрийн өмчит компаниуд тухайн биржээр бусад ашигт малтмалаа зарах боломжтой. Тухайн биржийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. Уг биржийг Хөрөнгийн биржийн дор хэрэгжүүлнэ. Ямар нэгэн зардал гаргахгүй” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж байна DNN.mn

Богдхан уулын дархан цаазат газрын алба хаагчид, байгаль хамгаалагчид 2022 оны арванхоёр дугаар сарын 13-ны өдөр Богдхан уулын Зайсан, Чандмань амуудад 6.5 га орчим газрыг хашсан хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгууллаа. 2023 оны I улиралд Богдхан уулын хязгаарлалтын бүсэд байгаа стандартын бус хашаа хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжлүүлэн хийгдэх юм. Дархан цаазат Богдхан ууланд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн нийтийн эзэмшлийн зам, орц гарц, амьтны нүүдэл шилжилтэд саад учруулж байгаа стандартын бус хашаа, хайс буулгаж, албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажилд хамтран ажиллана уу гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааны азтангууд 13:00 цагаас тодорно DNN.mn

НӨАТ-ын 11 дүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр /2022.12.14/ -ийн 13.00 цагт Боловсрол суваг телевиз болон гар утасны Ebarimt аппликейшнээр явагдана. Сугалаанд 2022 оны 11 дүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулж азтан тодруулах юм.

  • 51-ээс дээш баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ.
  • Харин 51-ээс дээш баримт бүртгүүлээд түүнээс нь нэг баримтны гурван орон таарвал 60,000 төгрөгний урамшуулал авна.
  • Тухайн хүний амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хууль хэрхэн хэрэгжиж буйг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал олгоно
  • Өмнө нь баримтын найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлөг үлээлгэнэ.