Categories
мэдээ нийгэм

35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна DNN.mn

Тусгай зориулалтын 35 тээврийн хэрэгслийг давс, бодис цацахад ашиглана

Ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 15-нд бага зэргийн цас орох төлөвтэй цаг агаарын мэдээ ирүүлсэн.

Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа, гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацсан юм. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 15-16-нд цэвэрлээ, үйлчилгээний 18 байгууллагын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 73 машин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. Улмаар тусгай зориулалтын 35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна.

“Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хариуцсан Ар гүнтийн даваанд арванхоёрдугаар сарын 15-16-нд бага зэрэг цас орж, хүчтэй шуурсан. Цас хунгарлаж, даваа, гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн, давс, бодис, хайрга дайрга цацаж, хонож ажилласан байна. Мөн нийслэлээс алслагдсан Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замд давс, бодис цацсан бөгөөд халтиргаа, гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байгаа юм. Түүнчлэн зам, талбайн үйлчлэгч нар явган зам, замын нуухны цасыг цэвэрлэн ажиллаж байна.

Өдгөө 2086 тонн бодис, 4349 тонн давсны үлдэгдэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Жагсагчдад НЗДТГ-аас хоёр гэр олгохоор болжээ DNN.mn

Жагсагчдад гэр барих зөвшөөрөл олгожээ

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу хоёр гэр болон бусад шаардлагатай зүйлсийг олгохоор боллоо. 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 17.00 цагт ирүүлсэн өргөдөлдөө иргэд дулаалга, халаалттай 10 гэр, галын хор, сайн чанарын цахилгааны утас, ширээ сандал, сувгийн антен татаж өгөхийг шаардсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд өнөөдөр жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс дулаалгатай гэр хоёрыг, мөн галын хор, кабелийн утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг олгох, түүнчлэн ДДЭШ сувгийн антенн холбуулж өгөх шийдвэр гаргасныг мэдэгдлээ.

“Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар шаардлагатай арга хэмжээг нийслэлийн зүгээс шат дараатай авсаар байгаа. Ирүүлсэн хүсэлтийг боломж бололцоогоороо шийдээд явна. Харин цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангахад анхаарч, энэ чиглэлээр өгөх зааварчилгааг дагахыг та бүхнээс хүсэж байна” хэмээн тэрээр онцоллоо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Изинис Эйрвэйз” компанийн гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэр: Монголын нэр хүндэд халдсан хэрэг гэж бид үзэж байна DNN.mn


“Изинис Эйрвэйз” компанийн гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэртэй ярилцлаа.


-Танай компанийг ОХУ руу цэрэг зэвсгийн 50 гаруй тонначаа бараа тээх гэж байсан тухай мэдээлэл түгээд байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Ор үндэсгүй мэдээлэл.Мэдээж нэг ч цэргийн хувцас, зэр зэвсэг байхгүй. Гоёл чимэглэлийн мөнгөн эдлэл, ковидын тест, шээсээр оношлох оношлогооны хэрэгсэл, моторын тос гэх мэт 5 багц бий. Дээр нь HS код гээд барааны олон улсын код байгаа. Аюултай, тэсэрч дэлбэрэх ачаа биш гэснийг илтгэсэн код гэж ойлгож болно. Манай компанийн хувьд арваннэгдүгээр сарын 4-нд агаарын тээврийн өргөн биетэй ачаа тээврийн зориулалттай онгоцыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, арваннэгдүгээр сарын 7-нд олон улсын долоон чиглэлд хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон юм. Энэ томилгооны хүрээнд арваннэгдүгээр сарын 22-нд Гадаад харилцааны яамнаас холбогдох улс орнууд руу нот бичиг илгээж, бид хуваарьт нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангуулж байсан. Нислэг үйлдэх гэж буй томилогдсон чиглэлд тухайн улс орны эрх бүхий байгууллагаасүйл ажиллагааны зөвшөөрөл авдаг. Үйл ажиллагааны зөвшөөрөл авахад дунжаар 30-60 хоног шаардагддаг. Энэ хугацаанд захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх нь маш өндөр тогтмол зардалтай. Онгоц агаарт нисч байж үйл ажиллагаа тогтвортой байдаг. Иймд Бээжингээс эхлэлтэй Улаанбаатараар дамжин өнгөрөх транзит ачаа тээврийн нислэгийг хийхээр ажиллаж байсан. Томилгоо авсан долоон чиглэлийн маань нэг нь Москва.

-Английн aviationsourcenews.com сайтаданх худал мэдээлэл өгсөн эх сурвалж нь нисэхийн салбарт ажилладаг иргэн, тэр мэдээллийг Оросын сайтууд авч цацсаны дараа манай зарим сайт орчуулж түгээсэн гэж ойлгосон. Мэдээлэл анх цацсан сайтыг судалж үзэв үү, албаны мэдээлэл түгээдэг суваг байна уу, эсвэл…?

Энэ гүтгэлгийн тухайд манай улсын иргэн, тэр тусмаа Монгол Улсын нисэхийн салбарт ажилладаг иргэн нэрээ нууцлан Английн сайт руу мэдээлэл өгсөн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Тэр хүний өгсөнмэдээллийг тус сайт хэвлээд өнөө мэдээг нь Оросын сайтуудорчуулж тавьсан байна л даа. Мэдээлэл цацсан сайтыг судалж үзсэн. Ямар ч хариуцлага хүлээдэггүй, муугаар яривал агаарын тээврийн салбарын элдэв мэдээлэл нийтэлдэг вэб сайт юм билээ.

– Та бид хоёрын яриад байгаа Английн сайт дөнгөж түрүүн (өчигдөр орой) буруу ташаа мэдээлэл цацсандаа уучлал хүссэн мэдэгдэл гаргаж, хуурамч мэдээллээ устгасан байна.Сайтдаа байршуулсан мэдээллийг нь анзаарахад манайхаар бол хандалт хөөсөн шар мэдээ нийтэлдэг сайт шиг санагдлаа. Монголын авиа компанийн талаар цацсан мэдээллийнх нь бидэнд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Нэрээ нууцалсан хэн нэгэн хүний мэдээллээр нэг компанийн, цаашлуулж хэлбэл бүхэл бүтэн улсын нэр хүндэд халдахуйц хэмжээний нийтлэл гаргана гэдэг бол ямар ч сэтгүүл зүйн ёс зүйгүй вэб сайтын л хийх ажил. Монголын “Изинис эйрвэйз” авиа компанийг ОХУ руу цэргийн хэрэгсэл, цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэнд буруутгажээ гэсэн гарчигтай мэдээлэл гарсан байгаа юм. “Изинис Эйрвэйз”-ийн нэг онгоц ямар ч үйл ажиллагаа явуулахгүй зогссон, учир нь энэ онгоцонд Хятадаас эхлэлтэй Орост буулгах зэр зэвсэг, дайны хангамж яваа, үүнтэй уялдуулаад давхар даатгалын үйлчилгээ үзүүлдэг компанишинжлэх шалгах ажил явуулахад их хэмжээний цэргийн ачаа бараа байсан, Изинис Эйрвэйз компани Украйн улсыг эзлэн түрэмгийлэхэд Оросыг шууд дэмжиж байгаа гэсэн агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. Энэ бол маш ноцтой мэдэгдэл. Энэ сарын 14-нд буюу өнгөрсөн шөнө (уржигдар шөнө) Английн цагаар 19.55 цаг буюу манайхаар бол шөнийн хоёр цагт нийтлэгдсэн мэдээ. Үүнээс хоёр цагийн дараа ОХУ-ын CentralAsianews гэсэн сайтад орчуулж тавьсан байсан. Дараахан нь манай зарим сайт орчуулж нийтэлсэн юм билээ.

-Мэдээлэл өгсөн иргэний хувьд та бүхэнд тэр энэ гэх таамаг байна уу?

-Тэр энэ гэх таамаглал алга. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Тухайн иргэнд хардах үндэслэл байсан бол дотоодын байгууллагадаа яагаадхандсангүй вэ гэсэн асуулт гарч ирээд байна л даа. Яагаад заавал гадаадын хов жив хөөсөн мэдээллийн сайтад ийм гүжир мэдээлэл өгч цацуулах болов гэсэн асуулт анхаарал татаж байна. Энэ бол зөвхөн манай компани төдийгүй цаашлаад Монгол Улсын нэр төр, дэлхий нийтийн дипломат харилцаанд сэв суулгахаар том асуудал. Тиймээс энэ үйл явдал Монгол улсын нэр хүндэд халдсан үйл явдал гэж үзэж байна. Бид эхний эх сурвалж болохaviationsourcenews.com-д хандсан. Мөн энэ худал мэдээллийг хүргэсэн хүмүүсийг олно, хуульзүйн байгууллагад хандана. Монгол Улсын Иргэний тухай хуульд “Эдийн бус гэм хорын хэрэг” гэж бий. Компанийн цаашлаад Монголын нэр хүндэд халдсан мэдээллээ нотлож чадахгүй бол тухайн буруутай этгээд хариуцлага хүлээдэг. Энэ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нөхцөл яалт ч үгүй үүсчихлээ. Нэрээ нууцалсан хэн нэгэн гэдэг нь хэрвээ монгол хүн бол эх орондоо хайргүй үйлдэл гаргалаа гэж харж байна. Аж ахуйн нэгж хоорондын жижиг асуудлын ашиг сонирхлоор бүхэл бүтэн улсаа гадна талд ийм байдалд оруулж буйд үнэхээр харамсч байна. Ер нь янз бүрийн мэдээлэл гарч л байдаг. Тэр болгоныг бид чимээгүй өнгөрөөдөг байсан. Энэ удаа харинчимээгүй суух аргагүй асуудал үүслээ.

-Манай бизнесийнхэн дунд түгээмэл анзаарагддаг өрсөлдөгчөө намнах танил технологи анзаарагдаад байх юм, танд тийм бодол төрөхгүй байна уу?

-Тийм ийм гэж таамаглаж хэлэхэд хэцүү шүү дээ. Компаниудын хувьд өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд ковидын маш хүнд нөхцөлд ажилласан. Ковид намжихтай зэрэгцээд хоёр улсын нөхцөл байдал хүндэрсэн. Ковидын дараах хямрал, дайны нөхцөлд үйл ажиллагаагаа тасалдуулчихгүйхэн шиг, зуу гаруй айл өрхийн амьжиргааг алдагдуулахгүй ажиллахсан, хүнд цагт улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулахсан гэж хичээж явахад ийм асуудал үүссэнд харамсч байна.

-Украйныг эзлэн түрэмгийлэх гэсэн Оросын бодлогыг дэмжсэн монгол компани гэсэн мессэжийг олон улсад шиднэ гэдэг яаж ч бодсон том эрсдэл. Улсын нэр хүндээс гадна компанид учирч болох хор хохирол гэж бий. Танай компанийн хувьд эхнээсээ сөрөг нөлөөллийг нь мэдрээд эхэлчихсэн байх…?

“Изинис Эйрвэйз” зэвсэг тээвэрлэсэн гэх гүтгэлэг компанийн нэр төрд маш халтай. Харилцагч компаниуд өнөө өглөөнөөс хандаж эхэллээ. Онгоцны эздээс эхлээд цөөнгүй харилцагч яг энэ асуудлаар хандаад байна. Бид агаарын хөлгөө Ирланд улсын компаниас үйл ажиллагааны түрээсээр авч ашиглаж байгаа юм. Бизнесийн нэр хүндэд халдсан энэ болчимгүй үйлдлээс болж ганц манай компани ч биш улс орон маань ч эрсдэлд орчихлоо.

-Улс орны нэр төр гээд яривал макро төвшний хохирол, эрсдэл учруулахаар мэдээлэл гарцаагүй мөн л дөө. Компанийн хохирлыг онцолж яриулмаар санагдаад байна, хохирлоо барагдуулахын тулд шүүхэд хандах уу?

-Шүүхийн байгууллагад хандана. “Изинис Эйрвэйз” компани олон улсын хэм хэмжээ,Чикагогийн конвенцийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Хоёр талд Засгийн газар хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу, дээрээс нь агаарын хөлгийн эцсийн өмчлөгч, түрээсийн компанитай байгуулсан гэрээний хүрээндүүргээ хатуугаар чандлан мөрдөн гүйцэтгэж байгаа.Лондонгийн зах зээлд байршсан зуун хувь А зэрэглэлтэй компаниарагаарын хөлгийн эрсдлээ даатгуулснаа бас хэлэх ёстой. Тиймээс хохирол хэмжээний асуудлыг бид хуулийн дагуу зохих байгууллагуудад нь тавиад явна.

-Английн компанид агаарын хөлгийн эрсдлээ даатгуулсан гэснээсцэргийн хувцас, зэр зэвсэг Орос руу тээвэрлэх гэж байсан, даатгалын компани нь шинжлэх шалгах ажиллагаа явуулж байна гэсэн утга бүхий мэдээллийн тухайд ямар тайлбар хэлэх вэ?

-Сая би танд агаарын хөлгөө Ирланд улсын компаниас үйл ажиллагааны түрээсээр авч ашиглаж байгаа гэсэн дээ. Ийм учраас бид үйл ажиллагаандаа Европын холбоо, Англи, Америкийн санкцийн хуулийг мөрдөж ажиллах ёстой. Гэрээгээрхүлээсэн үүргийнхээ дагуу түрээслэгчийн шаардсанаар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн том компаниар онгоцоо даатгуулснаа түрүүн танд хэлсэн. Орос руу нислэг хийхийн тухайддаатгалын компанитайгаа ярилцаж тохиролцсон учраас нислэгийн бэлтгэл ажлаа хийсэн. Гурван удаагийн чартер нислэг төлөвлөсөн байсан. ОХУ руу нислэг үйлдэх болбол нислэг болгоныхоо өмнө даатгалынхаа компаниас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай учраасманай компаниБНХАУ-аас ачаагаа тээвэрлэж Монголд ирснийхээ дараатээвэрлэж буй ачааны жагсаалтыг даатгалын компани руу өгсөн.Давхар даатгагчийн зүгээс хоёр хоногийн дотор ачааг шалгаад, зарим ачааг “иргэний ачаа мэт харагдаж буй ч хосолмол зорилгоор ашиглах боломжтой санагдаад байна” гэсэн юм. Тийм хариу сонссон учраас бид энэ нислэгийг үйлдэхгүй. Нийт 27 тонн ачааг Монголд буулгачихсан байж байна.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд бид даатгалын компанитайгаа өдөр бүр харилцаж ажиллаж байсан. “Та нар нисч болно, тэгэхдээ даатгал үйлчлэхгүй” гэсэн хариу сонссон учраас нисэх шийдвэр гаргаагүй. Ахиад тодотгоход бид чинь үйл ажиллагаагаа ном дүрмийнх нь дагуу, хүлээсэн гэрээний хүрээнд гүйцэтгэж яваа авиа компани. Ийм компанийн хувьд даатгал үйлчлэхгүй газар явахгүй л гэсэн. Ийм л асуудал болсон. Гэтэл огт худлаа мэдээлэл түгчихлээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад ТЕГ, ГЕГ болон бусад холбогдох байгууллагад хандаж, ачааг онгойлгож шалгалт хийж өгнө үү гэсэн хүсэлт тавиад байна. Нөгөөтэйгүүр бид нэгэнт даатгалынхаа компаниас зөвшөөрлөө авч чадаагүй учраас Хятадаас авч ирсэн ачаагаа буцааж аваачиж өгөх үүрэгтэй. Учир нь Хятадын талтайдавхар даатгалын зөвшөөрлөөр ачааг ОХУ руу гаргана, зөвшөөрөл өгөхгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн гэрээтэй ажиллаж байгаа.

-Гэрээнийхээ дагуу ачаагаа буцаагаад Хятад руу тээвэрлэнэ гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.

-Хосолмол зорилгоор ашиглах боломжтой гэдгийг тодруулаач?

-Иргэний зориулалттай ачааг цэргийн зориулалттай ашиглаж болзошгүй бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулаад байгаа тохиолдол цөөнгүй бий.ОХУ-д тавьсан хоригтой холбоотойгоор тэр жагсаалт нь өдрөөр байтугай цагаар өөрчлөгдөж байна. Дайнаас үүдсэн онцгой нөхцөлөөс болоод ийм хурдтай өөрчлөгдөж яваа хэрэг л дээ. Оросын нөхцөл байдлаас үүдээд барууныхан ачаа бараагиргэний зориулалтын мөртлөө цэргийн зориулалтаар ашиглах боломжтой юу гэдгийг давхар шалгаж байгаа.  Хосолмол гэх тодотгол ийм шалтгаанаар үүсээд байгаа юм. 

-Таны ярианаас анзаарахад даатгалын компанийн зүгээс шалгаж шинжилсэн зүйл огт байхгүй гэж ойлголоо, тийм үү?

Даатгалын компанийн зүгээс шалгаж шинжилсэн зүйл байхгүй. Даатгалтай хийсэн гэрээнийхээ хүрээнд бид мэдээллээ явуулах ёстой. Дараа нь даатгалаасүүнийг тээвэрлэж болно, болохгүй гэсэн мэдээллээ л авч байгаа. Түүнээс биш шинжиж шалгасан зүйл огт байхгүй.

-Орос руу тээвэрлэж явсан ачааг Хятадаас эхлэлтэй гэж байгаа. Урд хөршийн хувьд олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих алхам хийх үү гэсэн эргэлзээ гарч ирж байна л даа?

-Хятад бол ИКАО-гийн гишүүн улс. Мөн Чикагогийн конвенцид нэгдэн орсон орнуудын нэг. Тэгэхээр олон улсын хэм хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Ачаа барааг шат бүхэндээ шалгаж байгаа шүү дээ. Бодит байдал ийм байхад ингэж мэдээлнэ гэдэг байж боломгүй ёс зүйгүй, увайгүй үйлдэл.

-Радар дохиолол унтраасан гэх мэдээлэлд тайлбар өгөөч?

-Онгоц нэг минут секунд ч холбоо тасраагүй. Холбоо тасрах юм бол нислэг хөдөлгөөний байгууллага манай руу холбогдож “Яагаад та нар локатор дээрээс алга болчихов оо” гэж ярих ёстой. Тийм асуудал нэг ч яригдаагүй. Түүнээс  хойш хоёр долоо хоног өнгөрөөд байна.  Интернэт сайт дээр тавигдсан зургийн тухайд замын мэдээллийн л зураг. Манай компанийн хяналтын программыг харвалтасралтгүйгээр явсан байгаа. Хаана ямар онгоц явж байна вэ гэдгийг харах бололцоотой аппликейншүүд байдаг. Паблик аксесстай янз бүрийн программ бий. Тэр программууд зарим газар тасалдах гэх мэт асуудал гардаг.Ийм асуудлууд гардаг учраас авиа компаниуд өөрийнхөө үндсэн программыг л эх сурвалж болгодог. Монгол Улс олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргийн дагуу агаарын зайг хянадаг. Монгол улсын агаарын зай бол хяналттай агаарын зай.

-Нэг зүйл асуухаа мартжээ. Танай онгоцыг албадан зогсоосон гэж мэдээлсэн. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Манай онгоцыг албадан газардуулаад зогсоосон юм шиг ойлголт өгөөд байна. Тийм зүйл байхгүй. Даатгалаас мэдээллээ хүлээж байсан. Нислэгээявуулах уу үгүй гэдгээ шийдэхийн тулдтүр хүлээж зогссон гэх нь илүү бодитой тайлбар болно. Түүнээс бишнислэгийн зөвшөөрлөө бид авчихсан, ниснэ гэвэл шууд явах боломжтой. Даатгалынхаа гэрээ, олон улсын гэрээ санкцийг дагах ёстой учраас ОХУ руу нисээгүй.

-Москвагаас гадна ачаа тээврийн томилгоо авсан чиглэлүүд гэхээр аль хотууд багтаж байна вэ?

-Москвагаас гадна Туркийн Станбул, Хятадын Чэнгду, Лондон, Сөүл, Хайнан гэх мэт долоон чиглэл рүү ачаа тээврийн томилгоо аваад байгаа.

-Ярилцлагын сүүлийн асуултыг танд үлдээе

-Газар зүйн байдал маань бидэнд давуу тал болох нь уу, сөрөг шалтгааныг авчрах нь уу гэдэг асуулт тавьж дүгнэлт хийх үе иржээ гэж харж байна. Манайх шиг хүн ам сийрэг улс ковидын үед улсаараа тэг зогсолтод орсон. Тэр хямрал ужигарсан дайнаас болоод одоо ч арилаагүй яваа. ОХУ хоригт орчихсон. Хятад Улс хөл хориогоо бүрэн цуцлаагүй. Жишээ нь иргэний нисэхийн нэг орлогын урсгал бол өнгөрөлтийн орлого. Өнгөрөлтийн орлого бол улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг эх үүсвэр байсан. Өнөөдөр энэ орлого 70 , 80 хувь тасраад байна. Ийм үед газар зүйн байрлалын хувьд эмзэг цэг дээр байгаа гэдгээ санаж амьдрах учиртай. Энэ эмзэг талаа яаж сөрөх вэ, хэрхэн давуу тал болгож ашиглах вэ гэвэл ганц л гарц бий. Тэр гарц нь хүчирхэг үндэсний агаарын тээвэрлэгчид. Ганц биш олноороо тоологдох үндэсний агаарын тээвэрлэгчид.Бүгд нэг зорилготой байж л урагшилна.Нэг нэгнийгээ татаж унагаадаг биш харилцаж биенээ дэмждэг байж лилүү олон чиглэлд нислэг үйлддэг болно. Эдийн засгийг тэлэх гол салбарын нэг болно. Агаарын тээврийн салбарынхаа онцлогийг зөв харж, зөв ойлгож,энэ салбарыг өргөжүүлэх хөгжүүлэх талаас нь шийдвэрүүд гардаг байгаасай, энэ зах зээлд нэвтрэх боломж эрх тэгш байгаасай гэж л хүсч байна. Агаарын тээврийн салбарын нэг онцлог бол олон улсын малгай конвенцоор зохицуулагддаг. Энэ салбарын компаниуд аль ч улс оронд үйл ажиллагаа явуулж болдог давуу талтай гэсэн үг. Нэг жишээ гэхэд л манай компаниковидын үеэр Нигери улсад нойтон түрээсийн үйл ажиллагаа амжилттай явуулж байлаа. Одоо ч нэг онгоц маань Ангол улсад олон улсын нислэг үйлдээд явж байна. Уг нь бид “гэртээ”, эх орондоо ажиллаж, нислэг үйлдэж, үндэсний агаарын тээврийн салбартаа илүү ихийг хиймээр байна шүү дээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймагт 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо DNN.mn

Түүх, соёл - Говьсүмбэр аймаг

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн хамт Говьсүмбэр аймагт ажиллалаа. Говьсүмбэр аймагт ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн шинэ хичээлийн байр, 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд долоон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, нийт 1518 хүүхэд хамрагддаг. 150 хүүхдийн ортой 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор Сүмбэр сумын 3 дугаар багийн 375 хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Мөн тус аймагт 640 хүүхдийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн шинэ хичээлийн байр ашиглалтад оров. Өмнө нь 340 хүүхдийн хүчин чадалтай байранд 840 хүүхэд хичээллэдэг байсан нь ийнхүү ард хоцорлоо. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд цэцэрлэг, сургуулийн нээлтийн үеэр хүртээмжийг нэмэгдүүлж, сурах орчин, сургалтын чанарт илүү анхаарна гэдгийг онцлоод 2 дугаар сургуулийн залуу багшийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар боллоо.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн санаачлан хэрэгжүүлдэг “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд шинэ сургуулийн спорт заалыг тохижуулжээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Соёлын биет бус өвийг зөөж, тээвэрлэх зөвшөөрлийг E-Mongolia-аас авна DNN.mn

Төрийн 516 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэлээ

Соёлын салбарын 13 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэвтрүүллээ. Ингэснээр Соёлын яам хариуцдаг найман үйлчилгээ, Соёлын өвийн үндэсний төвийн хариуцдаг таван үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжтой болж байна.

Соёлын яамнаас иргэн, ААН-д үзүүлдэг дараах үйлчилгээ цахимжлаа.

  • Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  • Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрөл
  • Соёлын биет өвийг 1:1 масштабаар хувилан олшруулах зөвшөөрөл
  • Палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл
  • Соёлын биет бус өвийн судалгаа хийх
  • Соёлын биет өвийг сэргээн засварлах зөвшөөрөл
  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох
  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл сунгах

Мөн Соёлын өвийн үндэсний төвийн эдгээр үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэв.

  • Соёлын өвийн лавлагаа, мэдээлэл /Иргэн/
  • Соёлын өвийн лавлагаа, мэдээлэл /ААН/
  • Соёлын өвд хамаарах эсэх тухай тодорхойлолт /Иргэн/
  • Соёлын өвд хамаарах эсэх тухай тодорхойлолт /ААН/
  • Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд эд зүйлээ бүртгүүлэх тухай хүсэлт

Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд эд зүйлээ бүртгүүлэх тухай хүсэлт гаргасны дараагаар Соёлын өвийн үндэсний төвөөс соёлын биет өвийг таньж тогтоох, тодорхойлох үйлчилгээг үзүүлэх юм.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

“Алтан цом”-ын төлөөх цувралын 3 дугаар шатны барилдаан хойшлогджээ DNN.mn

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулан баталсан Монголын  үндэсний бөхийн барилдааны дүрэм

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ болон СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 3 дугаар шат буюу шигшээ 8 багийн эхний тойргийн барилдаан хойшилжээ.

Өчигдөр буюу лхагва гарагт 20.00 цагаас эхлэх байсан барилдаанууд 2 дугаар сар хүртэл хойшилж байгааг МҮБХ-ноос мэдэгдлээ.

Энэхүү “Алтан цом”-ын төлөөх үндэсний бөхийн 3 дугаар шат буюу шигшээ 8 багийн барилдаан СПС телевизийн үйл ажиллагаанаас шалтгаалж хойшилж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Төв талбайд арванхоёрдугаар сарын 31-нд “Мөнгөн үдэш” цэнгүүн болно DNN.mn

Шинэ жилийн баярын өдрүүдээр эргүүл, жижүүр томилогдон ажиллана – updown.mn

Улаанбаатар хотын Төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засжээ. Энэ жилийн хувьд гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлснээрээ онцлогтой байв.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-нд Д.Сүхбаатарын талбайд болохыг эх сурвалж хэлэв. Нийслэлчүүд энэ арга хэмжээнд оролцож хуучин оноо үдэн шинэ оноо угтдаг билээ.
Categories
мэдээ цаг-үе

Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Магнитуд Archives - Eguur.MN

Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны 03:07:03 цагт Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн урд зүгт 34 километрийн зайд газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн хүч 4.1 магнитуд байжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдана DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Өнөөдөр чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөл өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан/

·Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

·Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Ерөнхий сайдын мэдээлэл: Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаар хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн эзэд тодорлоо DNN.mn

Монголын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин”-ы хамт олон 2022 оны амжилт бүтээлийн эздээ тодрууллаа.

2000, 2002, 2003, 2005, 2010, 2013, 2015, 2018, 2021, 2022 оны шилдэг сонин, 2016 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, 2002 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин”-оор шалгарч байсан манай хамт олон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах “Ган үзэг-2022” наадмын “Оны шилдэг сонин”-оор шалгарсан бахдам амжилтын босгон дээр шилдэг бичлэгийн эздээ ийнхүү шалгарууллаа.


Шилдэг нийтлэлийн төрөлд сэтгүүлчдийн 60 орчим бүтээл нэр дэвшиж, өрсөлдсөнөөс:

“Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналыг:

Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны дарга Пүрэвийн Хашчулуун “Америкт амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү…”, “Ардчиллын залуус нь аль юм болгон өвгөдийнхөө ард нуугдах гэсэн юм бэ”, “Х.Нямбаатар: Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр Монголд ирэх ашиг хугацааны хувьд наашилна…” нийтлэл, ярилцлагаараа хүртлээ. Тэрээр сэтгүүл зүйн салбарт олон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж байгаа Монголын шилдэг нийтлэлчдийн нэг юм.

Мөн Эрэн сурвалжлах, нийгэм соёлын албаны сэтгүүлч Сосорбарамын Отгонбаяр “22-ын товчоон дээр нас барсан иргэний хүү О.Гантулга: Ээж минь эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй шөнөжин тарчилсаар өглөө 07:00 цагийн үед амьсгал хураасан”, “Осолд өртсөн охины ээж: Сайтуудаар худлаа мэдээлэл яваад байх юм”, “Хөдөлмөрийн баатар Бямбын Жигжид: Монгол Улсын галыг тасалчихгүй юмсан л гэж зүтгэсэн дээ” бүтээлээрээ шилдэг бичлэгийн шагнал хүртлээ.


“Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн тусгай шагналыг:

Dnn.mn сайтын эрхлэгч Давхардаваагийн Гансаруул “Өмнөд Монголын малчин Саранхүү: Өмнөд Монголд Монгол Улсын бүх дуу хөгжим, урлаг, мэдээллийг бүрэн хориглосон”, “Бидний итгэж сонгосон болгон эх орноо тоножээ”, “Хамба номун хан Д.Чойжамц: Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө” зэрэг нийтлэл, ярилцлагаар,

Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албанысэтгүүлч Мөнхжаргалын Мөнхцэцэг “Жагсаал цуглааныг гааруулж ээлжит бус сонгууль руу залах болов уу”, “Оролцооны нийгэмд эрх баригчдаас гадна иргэд ч хариуцлага хүлээдэг”, “Олон улсын хуралд оролцсон орос “Гэрт амьдардаг монголчуудад УЦС ямар хэрэгтэй юм бэ” гэжээ” зэрэг нийтлэл, ярилцлагаар,

Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Энхтөрийн Мөнхтүвшин “Монгол Улсын аварга О.Хангай: Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо”, “Ерөнхий сайд асан

Р.Амаржаргал: Одоогийн АН бол МАН-ын хувьд ёстой “мөрөөдлийн” сөрөг хүчин шүү”, “Ардчилсан намынхан арай л МАН-ын генсек болно гэж горьдохгүй байна” зэрэг нийтлэл, ярилцлагаар,

Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлчРенчингийн Хишигжаргал “Н.Алтантөгс: Хоёр хөрш хагаралдвал Монголоос гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, хэлмэгдүүлэлтийг дахин өрнүүлнэ”, Р.Гончигдорж: Цэц Үндсэн хуулийг “эзлэн түрэмгийлж” нэг хэсгийг нь “устгалаа”, Г.Гонболд: Экспортлох бүтээгдэхүүнгүй компаниуд вагон тээвэрлэлтийн зөвшөөрөл авч квотоо зарж байна” зэрэг ярилцлагаар тус тус хүртлээ.


Түүнчлэн “Өдрийн сонин”-ы Хэвлэх үйлдвэрийн дарга Доржсүрэнгийн Мягмардорж “Өдрийн сонины шилдэг ажилтан”-аар тодорсон юм. Шагнал хүртсэн нийт ажилтнууддаа баяр хүргэж, амжилт хүсье.


ШИЛДЭГ БИЧЛЭГИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШСЭН БҮТЭЭЛҮҮДИЙГ ТОЛИЛУУЛЪЯ


Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Р.Хишигжаргал

Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны дарга Пүрэвийн Хашчулуун

1. Америкт амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү…

2. Ардчиллын залуус нь аль юм болгон өвгөдийнхөө ард нуугдах гэсэн юм бэ

3. Эрдэнэт-Оюу толгой-Хөгжлийн банк… одоо Л.Оюун-Эрдэнийн онгичих газар юу вэ

4. Д.Сумъяабазар: Ажлын ард гарч, үр дүнг үзэх үлдлээ…

5. Х.Нямбаатар: Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр Монголд ирэх ашиг хугацааны хувьд наашилна…

“Dnn.mn” цахим сайтын эрхлэгч Д.Гансаруул

1. Өмнөд Монголын малчин Саранхүү: Өмнөд Монголд Монгол Улсын бүх дуу хөгжим, урлаг, мэдээллийг бүрэн хориглосон

2. Бидний итгэж сонгосон болгон эх орноо тоножээ

3. Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгосон ард түмэн хоёулангийнх нь лайг үүрдэг

4. Ажиа гэгээн: Зөв, тэгш сайхан, нинжин сэтгэлтэй бол юу ч хийсэн буян болно

5. Дилов хутагт Данзанламэд: Бэрхшээл болгоныг зовлон гэж хүлээж авсаар байвал зовлон үргэлж байсаар л байна

6. Хамба номун хан Д.Чойжамц: Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө

Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч П.Батзаяа

1. С.Эрдэнэ: Хэн нэгэн зайл гэхээр зүгээр л зайлаад өгөх гэж 32 жил улс төрд зүтгээгүй

2. Ч.Хүрэлбаатар:Цөөн хүний хариуцлагагүй үйлдлийн төлөөсийг улсаараа төлөх ёсгүй

3. Э.Бат-Үүл: Нэг хүнд битгий хэл, нэг ад зэтгэрт ахдахаар гүтгэлэг, доромжлолыг би амссан

Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ

1. Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Өчигдөр, маргааш хоёр халз тулж байна

2. Д.Баясгалан: Доллар олох нь бизнесмэнүүд, Засгийн газрын ажил, Монголбанк хамаагүй дээ

3. Б.Болор: Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлаар ажиллах саналыг Л.Энх-Амгалан сайд надад тавьсан

4. Л.Энхболд: Нүүрсний хулгайд хэн хэн холбоотойг мэдэж л байна

5. Н.Мандуул: Хууль шүүхийн системийг ашиглаад сурчихсан “мэргэжлийн” луйварчид байдаг юм байна

Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч М.Мөнхцэцэг:

1. Жагсаал цуглааныг гааруулж ээлжит бус сонгууль руу залах болов уу

2. Оролцооны нийгэмд эрх баригчдаас гадна иргэд ч хариулцлага хүлээдэг

3. Халловин, вакцин, барууны ардчиллыг эсэргүүцдэг хүмүүсийн ганц бахыг хангасан осол боллоо

4. Нүүрсний хулгайгаар Их хуралд нээлттэй сонсгол хийе

5. С.Будням: Эрх чөлөөг шинжлэх ухаан, боловсрол л олгодог

6. Ховдын Засаг дарга Э.Болормаа:Манай нийгэм шударгаар хөдөлмөрлөж олсон хөрөнгийг шүүмжилдэггүй байгаасай

7. Олон улсын хуралд оролцсон орос “Гэрт амьдардаг монголчуудад УЦС ямар хэрэгтэй юм бэ” гэжээ

8. “Аргалдаг” Чойжоод арга бий юу?

Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Э.Мөнхтүвшин

1. Монгол Улсын аварга О.Хангай: Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо

2. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Одоогийн АН бол МАН-ын хувьд ёстой “мөрөөдлийн” сөрөг хүчин шүү

3. Ерөнхий сайд асан Д.Содном: Шинээр байгуулагдаж байгаа Эдийн засаг, хөгжлийн яамны сайдыг УИХ-ын гишүүдээс томилж болохгүй

4. АНУ-ын Элчин сайд М.Клечески: Монголд хуулийн хэрэгжилт сул, тогтворгүй, авлига, хүнд суртал өндөр байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг буцаах гол шалтгаан болж байна

5. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Төсөв хэлэлцсэний дараа буюу ирэх сарын эхээр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ

6. УИХ-ын гишүүн асан АН-ын дарга С.Эрдэнэ: С.Баярцогт намын дарга боллоо гэхэд үйлдлүүд нь нотлогдвол яах юм. Тэр цагт Ардчилсан нам дахиад л тарах болно шүү дээ

7. Ардчилсан намынхан арай л МАН-ын генсек болно гэж горьдохгүй байна

Эрэн сурвалжлах, нийгэм соёлын албаны сэтгүүлч Б.Энхзаяа

1. Нүүрсэн яндангийн ченжүүд барааг нь хураасан ГЕГ-ыг шүүхдэж, бусдын эрүүл мэндийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсээр байна

2. Ж.Энхцэцэг:Зарчимгүй хүмүүст зарчимч шаардлага тавиад өөрийнхөө эсрэг хор найруулах боломж л олгочихлоо

3. Г.Батбаяр: Цагдаа нар албан тушаал, нэр хүндээ хамгаалахын тулд бусдын зөрчлийг гэмт хэрэг мэтээр нийгэмд ойлгуулж байгаад харамсаж байна

4. Д.Сосорбарам: Х.Баттулга аа, У.Хүрэлсүх ээ, миний хоёр хүү Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал ах шигээ болох вий

5. Импортын эрэмбэ: Доллар олох сэлбэг хэрэгсэл, амь нас аврах эм тариа юу? Өндөг жимс, гутал хувцас уу?

Эрэн сурвалжлах, нийгэм соёлын албаны сэтгүүлч С.Отгонбаяр:

1. 22-ын товчоон дээр нас барсан иргэний хүү о.гантулга: ээж минь эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй шөнөжин тарчилсаар өглөө 07:00 цагийн үед амьсгал хураасан

2. Осолд өртсөн охины ээж: Сайтуудаар худлаа мэдээлэл яваад байх юм

3. ОХУ-ын иргэнд алхаар цохиулан нас барсан иргэний дүү: Гэнэт ингээд хэрцгийгээр алуулчихаар аймшигтай байна

4. Зогсоолоо шийдээгүй барилгын компаниуд байрныхаа үнийг бууруулах нь зүйтэй

5. Хөдөлмөрийн баатар Бямбын Жигжид: Монгол Улсын галыг тасалчихгүй юмсан л гэж зүтгэсэн дээ

6. Иргэн Д.Батбаяр: Өдөр шөнөгүй машинтай орос иргэд цувж орж ирсээр байна

Эрэн сурвалжлах, нийгэм соёлын албаны сэтгүүлч О.Дашням:

1. Н.Аюуш: Охин минь алга болчихоод байхад багш нар нь “хайр дурлалдаа шатаж яваа” гэж тавлаад хөдөлж өгөхгүй байсан

2. Х.Бумхишигийг аварсан уулчин С.Ганхүү: Хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад амарч суух эрх бидэнд байгаагүй

3. Э.Мөнхжаргал: Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариуллаа. Сэтгэл дүүрэн сайхан байна. (Цагаан сарын барилдаанд түрүүлсэн аймгийн арслан)

4. Өнөө жилийн наадмаар О.Хангай түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэж дархан аварга болно.

Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Р.Хишигжаргал

1. Н.Алтантөгс: Хоёр хөрш хагаралдвал Монголоос гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, хэлмэгдүүлэлтийг дахин өрнүүлнэ

2. Ч.Тамир: Иргэд хамгийн сүүлийн нөөцөө шавхан энэ өвлийг давна. Ардчилал улам хумигдана

3. Г.Ганболд: Экспортлох бүтээгдэхүүнгүй компаниуд вагон тээвэрлэлтийн зөвшөөрөл авч квотоо зарж байна

4. Р.Гончигдорж: Цэц Үндсэн хуулийг “эзлэн түрэмгийлж” нэг хэсгийг нь “устгалаа”

5. Ж.Батсуурь: Үндсэн хуулийн Цэцээр “гар, хөл” хийж төрийн эргэлтийн шинжтэй үйлдэл хийж байгаад их харамсаж байна

6. Ж.Баясах: Украины хямралаас болж монголчууд ямар бодлого барих гэж байгааг тандахаар польшийн сайд ирсэн

7. Т.Доржханд: 10 их наядын хөтөлбөрөөр худалдаа, импортыг дэмжээд валютынхаа нөөцийг гөвчихлөө