Categories
мэдээ нийгэм

Малайзын шүүхээс Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.13 саяын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ DNN.mn

f

Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан.

Өнөөдөр болсон цахим шүүх хурлаар түүний гэр бүлд 5 сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэжээ. Энэ мөнгийг Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах юм байна.

Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, Ш.Алтантуяагийн хүү Мөнгөншагай нар нэхэмжлэл гаргасан байна. Шүүгч Вазир Алам Мидин Мира “Ш.Алтантуяагийн гэр бүл засгийн газар болон улс төр судлаач Разак Багинда, цагдаа асан Сирул Азхар Умар, Азилах Хадри нарын эсрэг нэхэмжлэлээ амжилттай хамгаалсан” гэж мэдэгджээ.

Сирул, Азилах нар Ш.Алтантуяаг “санаатайгаар буудаж”, “биед нь тэсрэх бодис зүүсэн” гэж шүүгч Вазир хэлсэн бөгөөд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэв.

Азилах, Сирул нар түүнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан цаазын ял сонссон. Австралийн цагаачдын хорих төвд хоригдож буй Сирул Азхар Умар болон Кажанг шоронд цаазын ялаа хүлээж буй Азилах нар Ш.Алтантуяагийн гэр бүлийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй байна.

Эх сурвалж: Free Malaysia Today

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр нэмэгдүүлж 13 хувьд хүргэлээ DNN.mn

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО | News.MN

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Тэрбээр “Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр гарлаа. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахдаа хэд хэдэн нөхцөл байдлыг болон цаашдын төлвийг харгалзаж үзсэн.

Гадаад орчны эрсдэл нэмэгдсээр байна. Түлш эрчим хүчний хомсдол олон оронд нүүрлэсэн. Түүнчлэн манай улсын худалдааны гол түнш болох урд хөршид “Тэг Ковид” бодлого хэрэгжиж байна. Дэлхий нийтээр үнийн өндөр өсөлттэй тэмцэж байгаа нь улс орнууд бодлогын хүүгээ өсгөхөөс өөрцгүйд хүргэж байна.

Дотоод эдийн засгийн идэвжил хүлээлтээс давсан. Энэ оны эхний гурван улиралын байдлаар эдийн засаг өмнөх оны мөн үеийнхээс 3.7 хувиар тэлж, сэргээд байна. Нүүрсний экспорт сэргэж, төмөр замын бүтээн байгуулалт хийгдсэн нь уур уурхай, тээвэр, барилгын салбарын өсөлтийг тэтгэлээ. Түүнчлэн өрхийн хэрэглээ сүүлийн дөрвөн улирал дараалан тогтвортой өссөн. Ийн эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, бодит ДНБ 10 улиралын дараа, цар тахлын өмнөх үе болох 2019 оны түвшнийг давлаа. Хөдөлмөрийн зах зээлд эерэг өөрчлөлт давамгайлж байгаа нь үүнд нөлөөлж байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Жагсаалын үеэр 1 иргэн өөрийгөө шатаах гэж оролджээ DNN.mn

Нүүрсний хулгайтай холбоотой иргэдийн эсэргүүцлийн жагсаал Сүхбаатрын талбайд 13 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл жагсагчдын дунд эсэргүүцэл илэрхийлж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрийгөө шатаах гэж оролджээ. Энэ талаар Цагдаагийн Ерөний газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Өөрийгөө шатаах гэж оролдсон иргэнийг шалгаж байна. Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг чөлөөлжээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Засаг даргад Д.Бауыржаныг дэвшүүллээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүнийг ямар үндэслэлээр чөлөөлснийг албан мэдээнд дурдаагүй байна.

Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын орлогч Х.Арманд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг даалгажээ.

Ерөнхий сайдын захирамжаар энэ долоо хоногт Говьсүмбэр аймгийн Засаг дарга томилогдсон бол Баян-Өлгийнх чөлөөлөгдөв.

Эх сурвалж: ЗГХМОНХА

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан танхимыг 4 цэцэрлэг, 4 сургуульд байгуулав DNN.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн...

Боловсрол, шинжлэх ухааны яам, Aзийн хөгжлийн банктай хамтран Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Удирдах хороо хуралдлаа.

Хурлаар төслийн 2022 онд төлөвлөсөн үйл ажиллагааны гүйцэтгэл, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.

Төслийн 2022 оны онцлох ажлуудаас дурдвал:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөө, хүүхдийн хөгжлийг дэмжих танхимыг 4 сургууль, 4 цэцэрлэгт байгуулсан. Эдгээр сургууль, цэцэрлэгт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй 187 хүүхдэд зориулагдсан юм;

-Суралцахуйн түгээмэл загварын арга барил, зарчимд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, багшид дэмжлэг үзүүлэх арга зүйн гарын авлага, тэгш хамран сургах боловсролын соёл, бодлого, үйл ажиллагааг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, материал боловсруулав;

-Орчин үеийн тохирох хэрэглэгдэхүүн туслах хэрэгслийн 120 гаруй төрлийн жагсаалт, тэдгээрийг ашиглах заавар зөвлөмжийг боловсруулан гаргасан;

-Олон улсын сайн туршлагууд болон Монгол Улс дахь тэгш хамран сургах боловсролын талаарх бодлого эрх зүйн орчинг судалж, тэгш хамран сургах бодлогын зөвлөмж гаргав;

– “Тэгш хамран сургах боловсрол” оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх сургалтын модуль бэлтгэж, зорилтот орон нутгийн боловсролын хэлтэс, салбар комисс, боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл, цэцэрлэг, сургуулийн дэмжлэгийн багийг чадавхжууллаа;

-Хөгжлийн бэрхшээл болон тэгш хамран сургах боловсролын чиглэлээр олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг боловсруулж, багш, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийв;

-“Тэгш хамран сургах боловсролд хамтдаа” гарын авлага бүтээж, тэгш хамран сургах боловсролын шинэ арга хандлагын талаар эцэг эх, гэр бүлийнхэнд зориулсан сургалтуудыг зохион байгуулсан зэрэг олон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Энэ оны эхний 11 сард ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай 183 хүн амьдарч байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны арваннэгдүгээр сарын статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.

Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан “2022 оны эхний 11 сард нийт 59.7 мянган хүүхэд төрсөн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.7 мянга буюу 10.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний 11 сарын байдлаар 315.9 мянга болсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурлаа. Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоо энэ оны арваннэгдүгээр сард 3.7 сая болж, өмнөх оны мөн үеэс 300 мянган хүнээр өссөн” гэлээ.

Хүснэгт. Халдварт өвчин, зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний 11 сарын байдал:

зураг

Дээрх хүснэгтээс харвал энэ оны эхний 11 сард тэмбүү өвчний 3,570, ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол бүртгэгджээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны тэнцэл 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа DNN.mn

Гадаад худалдаа: Экспорт өсч, импорт буурчээ | News.MN

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны хэлтсийн дарга Э.Мягмарханд “Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2022 оны эхний арваннэгдүгээр сард 14.5 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.1 хувиар өссөн бөгөөд өмнөх оны мөн үеэс 3.5 нэгж хувиар өссөн байна.

Хэрэглээний ерөнхий бүлгээр нь авч үзвэл эм тариа эмнэлгийн хэрэгслийн үнэ хамгийн өндөр буюу 21.4 хувь, хувцас бөс барааны үнэ 19.4 хувь, зочид буудал нийтийн хоол дотуур байрны үйлчилгээний үнэ 19.2 хувиар, хүнсний бараа ундаа усны бүлгийн үнэ 16.8 хувиар тус тус өсжээ.

Импортын барааны үнэ 51.1 хувиийн жилийн өсөлттэй гарсан бөгөөд нийт инфляцын 7.4 нэгж хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфляцад импортын хүнсний бус барааны үнэ 6.1 нэгж хувь, хүнсний барааны үнэ 1.3 нэгж хувиар гол нөлөөг үзүүлсэн байна.

Улаанбаатар хотын инфляц арваннэгдүгээр сард 14.5 хувьтай гарсан. Харин орон нутагт хэрэглээний бараа үйлчилгээний үнэ Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 11.4 хувьтай байгаа бол Төв аймагт хамгийн их буюу 16.5 хувьтай байна.

Хэрэглээний үнэд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энэ 10 бараа нийт инфляцын 25 хувийг эзэлсэн юм. Ангилбал, талх гурил, будааны үнэ жилийн 33.7 хувь өссөн бол бензин, шатахууны үнэ 21 хувиар өссөн нь инфляцад гол нөлөөг үзүүлсэн байна.

  • Бензин А-95, 1 литр 48.2 хувь
  • Дизелийн түлш, 1 литр 35 хувь
  • Бензин А-92, 1 литр 11.1 хувь
  • Параденк хүүхдийн лаа 2.8 дахин өссөн
  • Гурилан боов, кг 27.4 хувь
  • Ургамлын тос 58.7 хувь
  • Зүсээгүй талх 42.4 хувь
  • Шар айраг, 1 литр 35 хувь
  • Гурил, 1 кг 46.5 хувь
  • Цагаан будаа 17.6 хувь

Монгол Улс эхний 11 сарын байдлаар нийт 162 улстай бараа эргэлт хийжээ. Гадаад худалдааны тэнцэл 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 632 сая ам.доллараар буюу 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдааны бараа эргэлт нийт 19 тэрбум ам.доллар бөгөөд экспорт 11.1 тэрбум ам доллар, импорт 7.9 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн. Өсөхөд экспорт 26 хувиар, импорт 27 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт 3.1 тэрбум ам.доллар, бохир ноолуурын экспорт 110.8 сая ам.доллар, цайрын хүдэр баяжмалын экспорт 89.2 сая ам.доллараар нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлж байна. Биет хэмжээний хувьд авч үзвэл, алтны экспорт өмнөх оны мөн үеэс 9 хувиар, нүүрс 74 хувиар, бохир ноолуур 35 хувиар, цайрын хүдэр баяжмал 16 хувиар, зэсийн баяжмалын 2.7 хувиар өссөн бол боловсруулаагүй газрын тосны 50.1 хувиар, төмрийн хүдрийн экспорт 38.1 хувиар буурсан байна.

Төлбөрийн тэнцлийн мэдээг энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр танилцуулъя. Төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.доллар алдагдалтай гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 791 сая ам.доллар өссөн үзүүлэлт юм. Үүнд гол нөлөө үзүүлсэн нь урсгал дансны алдагдал 956 сая ам.долларын алдагдалтай гарсан нөлөөлсөн. Харин санхүүгийн дансны тэнцэл эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 338 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Мөнгөний нийлүүлэлт М2 эхний 11 сарын байдлаар 27.4 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өссөн үзүүлэлт. Өсөлтөд валютын харилцах 85.2 хувиар, валютын хадгаламж 18.1 хувь буюу 723.1 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөөллийг үзүүлсэн. Харин төгрөгийн хадгаламж 12.3 их наяд төгрөг байгаагийн 90.2 хувь иргэдийн хадгаламж, 9.8 хувь нь аж ахуй нэгж байгууллагын хадгаламж эзэлж байна гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Дундаж цалин 1.9 хувиар нэмэгджээ DNN.mn

ҮСХ: Эрчүүд эмэгтэйчүүдээс өндөр цалинтай | News.MN

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны гуравдугаар улиралд 1,573.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 238.1 мянган төгрөг буюу 17.8 хувиар нэмэгджээ.

Мөн өмнөх улирлаас 28.7 мянган төгрөгөөр буюу 1.9 хувиар нэмэгдсэн гэдгийг ҮСХ-ны Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан хэллээ.

зураг

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 оноос 94.7 хувь нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 25.2 хувиар нэмэгджээ.

Дээрх графикаас харвал, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 4.5 сая төгрөг байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажиллагчдын

  • 73.2 мянга нь буюу 9.7% нь 420 мянган төгрөг хүртэлх цалинтай
  • 66.2 мянга буюу 8.8% нь гурван саяас дээш төгрөгийн цалинтай аж.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл Төрийн өмчийн үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1.9 сая төгрөг, хоршоонд ажиллагчдын цалин хамгийн бага буюу 776.8 мянган төгрөг байгааг мөн хэллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 113 тэрбумаар өсөж, 7 их наядад хүрчээ DNN.mn

бэлэн мөнгө | News.MN

Мөнгөний нийлүүлэлт 2022 оны арваннэгдүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 112.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсныг ҮСХ-ны Эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэллээ.

Энэхүү өсөлтөд:

  • Валютын харилцах хоёр их наяд төгрөг буюу 85.2%-аар
  • Валютын хадгаламж 723.1 тэрбум төгрөг буюу 11 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна.

Харин төгрөгийн хадгаламж 12.3 их наяд төгрөг байгаагаас 90.2 хувь нь иргэдийнх, 9.8 хувь нь ААН байгууллагын хадгаламж эзэлж байна.

Нийт дүнгээр нь харвал валютын харилцах болон хадгаламж нийлээд өмнөх оны мөн үеэс 43.2 хувиар өссөн бол төгрөгийн харилцах болон хадгаламж нийлээд 12.6 хувиар буурсан аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

И.Мөнхжаргал: Нүүрсний хэрэгтэй холбогдуулан УИХ-ын таван гишүүний материалыг АТГ-т хүргүүлэх гэж байна DNN.mn

И.Мөнхжаргал: АН-ын бүртгэлийг будлиулж байна гэж үзэн Дээд шүүхийн Ерөнхий  шүүгч Д.Ганзоригийг ҮХЦ-д өглөө | Record.mn

Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан Ардчилсан Нам (АН)аас МАН-ын нэр бүхий гишүүдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, шалгуулах талаараа мэдээлэл өгөв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын гишүүн С.Батболд, П.Анужин, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар нар холбогдсон гэдгийг манай нам зарласан.

Эдгээр хүний нүүрсний гэх хэрэгт холбоотой болох баримт материалыг АТГ-т хүргүүлэх гэж байна. Бид өгсөн гомдол, мэдээллийн талаар хяналт тавьж, гарсан шийдвэрийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэх болно” гэж мэдэгдлээ.Сонгинохайрхан дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Барчин “Лхүмбийн хэрэг, Гэндэнгийн хилс хэргийг та бүхэн санаж байгаа байх. Тухайн хүмүүст зориулан зохиол нь бичигдэж, олон нийтэд зарладаг.

Үүнтэй ижил хэрэг өнөөдөр ч гарсаар байна. Найруулагчаар нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ажиллаж байгаа гэдгийг нийгмийн сүлжээнээс мэдэж болно.

Жүжигчин Цогтоогийн хувьд Х.Нямбаатар сайдаас ажлын хөлсөө авч, сонгуулийн сурталчилгаанд нь тоглосон гэдгээ илэрхийлсэн.

Гэтэл Цогтоод өгсөн 100 сая төгрөгийн ажлын хөлсний мэдээллийг Х.Нямбаатар сонгуулийн штабын тайландаа оруулаагүй байна.

Үүнийг цааш шалгавал УИХ-ын гишүүнээс нэрээ татах хэм хэмжээний зөрчил байна гэж СХД-ийн АН-ын гишүүд үзсэн. Тиймээс манай намын гишүүд Х.Нямбаатар сайдыг 100 сая төгрөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардаж байна” гэлээ.