Categories
мэдээ цаг-үе

“Мөнгөн үдэш” арга хэмжээний хөтөлбөр DNN.mn

Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нд болох “Мөнгөн үдэш” арга хэмжээний хөтөлбөр гарчээ.

Уг арга хэмжээнд Ice top, S4, Fla, дуучин Nene, O.Z, Ginjin MSM, Тоонот, Сүнс, Татар, Lumino, дуучин Ж.Алтанцэцэг, GangBay нарын уран бүтээлчид оролцоно.

Цэнгүүн 21:00-00:30 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд он солигдох мөчид нийслэлийн хоёр цэгт буюу Төв талбай болон Монголын Хүүхдийн ордны талбайд ёслолын буудлага хийнэ.

Цар тахлын улмаас “Мөнгөн үдэш” арга хэмжээг 2019 оноос хойш зохион байгуулаагүй билээ.

Categories
мэдээ цаг-үе

Салхин цэцэг өвчний эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна DNN.mn

Салхин цэцэг өвчний эмийн эмчилгээг ЭМД-аас 100 хувь хариуцахаар боллоо.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор салхин цэцэг өвчний эмийн эмчилгээ 435 мянга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 1535 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 235 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Categories
мэдээ цаг-үе

5-11 настай хүүхдийн коронавирусийн эсрэг вакцины гэрчилгээг насанд хүрэгчидтэй адил цахимаар олгож байна DNN.mn

Коронавирусийн эсрэг вакциныг 2021 оны дунд үеэс л дэлхий даяар өргөнөөр  хэрэглэж эхэлнэ

Манай улс энэ оны наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн.

Тэгвэл вакцинд хамрагдсан хүүхдүүдэд гэрчилгээг нь хэрхэн олгож байгаа талаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны хэвлэлийн төлөөлөгч М.Жавзмаагаас тодрууллаа.

Тэрбээр “5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакциныг наймдугаар сарын 1-нээс хийж эхэлсэн. Энэ өдрөөс вакцинд хамрагдсан хүүхдүүдийн гэрчилгээ E-Mongolia-д шивэгдээд явж байгаа. Гэхдээ эцэг, эхчүүдэд анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл байна.

Хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдахдаа бүртгэл хийлгэдэг бөгөөд тухайн үед утасны ямар дугаар бүртгүүлсэн бэ гэдгээ эргээд санах ёстой. Зарим эцэг, эх утасны дугаараа бүртгүүлээгүй явсан тохиолдол бий. Ийм тохиолдолд хүүхдийнхээ вакцины гэрчилгээг цахимаар авч чадахгүй болж байна. Тиймээс

  • Эцэг, эхчүүдийн хувьд утасны ямар дугаараар бүртгүүлснээ санах хэрэгтэй.
  • Цахимаар гэрчилгээгээ авах боломжгүй байвал харьяа өрх, дүүргийн эмнэлэгтээ очоод авах боломжтой.

Ерөнхийдөө хүүхдүүдэд вакцины гэрчилгээг насанд хүрэгчидтэй адил E-Mongolia буюу цахимаар олгож байгаа” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” компанийн ажилтнууд сард 2-12 сая төгрөгөөр цалинжина DNN.mn

Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Р.Баясгаланг томилно | News.MN

“Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг өөрчилж, шинэ ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлаад байгаа.

Эдгээр ажлын байранд ажиллах хүмүүс нь мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай байх шаардлагатайг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр онцлов.

Мөн цалингийн зэрэглэл нь төрийн өмчийн байгууллагууд дундаа хамгийн өндөрт тооцогдоно гэлээ. Тухайлбал,

  • Ахлах менежер буюу газрын даргын статустай ажиллах хүн сарын 9,000,000-12,000,000,
  • Менежер буюу хэлтсийн даргын статустай ажиллах ажилтан сарын 6,500,000-8,500,000,
  • Ахлах мэргэжилтэн сарын 4,000,000-6,000,000,
  • Мэргэжилтэн сарын 2,000,000-4,000,000 төгрөгийн цалинтай байх юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цаашид уг компани менежментийн компани болж, олон улсад Монголыг төлөөлж, өрсөлдөх чадвартай компани болох зорилготой ажиллаж байгаа.

Түүнчлэн өөрийн харьяа болон охин компаниудынхаа засаглалыг сайжруулж, бодлогыг тодорхой болгох, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн хараа хяналтад тодорхой хэвийг шилжүүлэх зэрэг процессыг удирдах зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллана.

Иймд “Эрдэнэс Монгол” компанийг бүтцийн өөрчлөлт хийж, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Долоон газар, долоон хэлтэст нийт дүнгээрээ 88 хүн ажиллана” гэлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан сэтгэл төлбөр нэхдэггүй DNN.mn

Хотхоноос төв зам руу орох гарцан дээр хоёр приус шүргэлцэн таг хаажээ. Өөр гарц орц байхгүй тул хотхоны бүх хөдөлгөөн гацав. Гацаж түгжирсэн жолооч нар дэмий л дуут дохиогоо орилуулна. Шүргэлцсэн хоёр жолооч болох бүдүүн махлаг араб сахалтай залуу, туранхайвтар боловч өндөр эр буугаад ирчихсэн хоёр тийш харан утсаар зогсоо зайгүй ярьж юуг ч юм тайлбарлах аж. Таньдаг цагдаа руугаа ч юм уу даатгалын газар луугаа ярьж байгаа буй за. Шүргэлцсэн хоёроос хэдэн машины ард дуут дохиогоо цөхрөлтгүй хангинуулж байсан түргэний тэргэнээс нэг хижээл эр буун бээцийсээр тэдэн рүү очлоо. Их л зориг гаргаж байгаа бололтой нөгөө хоёроос “Зам тавьж өгөөч, хөгшний минь бие муу байна. Ахдаа ингэж тус болооч” гэж гуйлаа. Нөгөө хоёрын сахалтай нь “Хөдөлчихвөл би хохирлоо гаргуулж авч чадахгүй болно шүү дээ ах минь, тус боллоо гээд миний хохирол барагдахгүйгээс хойш чадахгүй нь дээ” гэв. Өөртэй нь харьцсан болохоор нөгөө бүдүүн эр лүү хандан “Ах нь их баярлана шүү, ёстой мартахгүй” гэв.

Нөгөө эр “хм хоосон баярлалаагаар яах вэ, сайхан сэтгэл гаргалаа гээд хэн төлбөр төлж байлаа” гэж хэлээд ширэв татлаа. Хижээл эр “төлбөр нь хэд байдаг юм бол” гэхэд “Дор хаяж хоёр зуу болдог юм байгаа биз дээ” гэж араб сахалт зандарлаа. Хижээл эр “Ээ гончигсүм минь” гэж хэлээд дуугаа хураав. Гэтэл хажуугаар нь гарч явсан идэр насны эмэгтэй “та дансаа явуулчих” гэж нөгөө сахалт руу шууд хэлэв. Хижээл эр “охин минь би наадахыг чинь төлж чадахгүй байх аа тэтгэвэр…” гээд ээрч мууран юм хэлэх гэв. Эмэгтэй “Ах минь сайхан сэтгэлд төлбөр нэхдэггүй юм” гэж хэлээд утсаа гаргалаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Чуулганаар нүүрсний асуудлаарх хяналтын сонсголын тайланг сонсоно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд эхэлнэ.


Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэх юм.

Мөн Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсох аж.

Categories
мэдээ цаг-үе

Малчин өрхийн тоо 2 мянгаар нэмэгджээ DNN.mn

Малчин өрхийн тоо өмнөх оноос 604-өөр нэмэгджээ

Мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 4.8 сая адуу тоологджээ.

  • Үхэр 5.5 сая,
  • Тэмээ 470.4 мянга,
  • Хонь 32.7 сая,
  • Ямаа 27.6 сая тоологдов.
  • Энэ оны урьдчилсан дүнг өнгөрсөн онтой харьцуулахад хонь 1.7 саяар буюу 5.3 хувиар, ямаа 1.1 саяар 4.2 хувиар, адуу 495.7 мянган толгой буюу 11.5 хувиар, үхэр 489.9 мянгаар буюу 9.8 хувиар, тэмээ 16.4 мянгаар буюу 3.6 хувиар тус тус өсөв.
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр төллөсөн хээлтэгч мал өмнөх оноос 3.4 сая, бойжсон төл 4.9 сая толгойгоор өсжээ. 100 эх мал тутамд 82 төл бойжжээ. Энэ нь өмнөх оноос 13 төлөөр өссөн дүн аж.
    Улсын хэмжээнд малтай өрхийн тоо 248.3 мянга байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 2 мянгаар нэмэгджээ. Малын тоогоор бүлэглэвэл нэг мянгаас дээш малтай өрх 1.4 мянгаар өсөж, 50 хүртэлх малтай өрх 0.8 мянгаар, 51-200 малтай өрхийн тоо 1.3 мянгаар тус тус буурчээ.

    Улсын хэмжээнд 304.9 мянган малчин байна. Нийт малчдын 39.4 хувь нь зээлтэй, зээл авсан малчдын:

    • 20 хувийг 25-34 насныхан,
    • 32 хувийг 35-44 насны,
    • 28 хувийг 45-54 насны малчид эзэлж буйг ҮСХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Зөвшөөрлийн хууль бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Зөвшөөрлийн хууль ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ямар, ямар үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болох вэ?

-Улсын Их Хурал 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахтай холбоотой нийт 362 тусгай болон энгийн зөвшөөрлийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуульд нэрлэн заасан 362 төрлийн зөвшөөрлөөс бусдыг холбогдох стандартын дагуу чөлөөтэй эрхэлж болно. Тухайлбал, иргэн үйлчилгээний зориулалтаар хүнсний дэлгүүр эсвэл ресторан, хоолны газар ажиллуулахаар бол зөвшөөрөл авах шаардлагагүй. Стандартын дагуу шууд үйл ажиллагаа явуулж болох боломжтой.

-Энэ хуулийн нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг өөрчлөлтүүдийг та хэрхэн харж байна вэ?

-Иргэдийн амьдрал амьжиргаанд шууд нөлөөлөх үр дүн гэвэл төрийн хүнд суртал, дарамт шахалт арилж үйл ажиллагаа эрхлэхэд ямар нэг саад бэрхшээлгүй чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Жишээлбэл, иргэн ямар нэг үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл хүсэхэд олон төрлийн бичиг баримт шаарддаг, тодорхой мэдээлэл өгөх хэмжээнд ойлгомжтой ойлголт өгдөггүй.

Олон төрлийн бичиг баримт шаардаж залхаан цээрлүүлэх маягтай хүнд суртал их байснаас авлига газар авсан. Тиймээс одоо шинээр мөрдөх хуулийн хүрээнд маш хурдан хугацаанд зөвшөөрөл олгохоор тусгасан.

Хуулийн шинэчлэлээр иргэд зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаас эхлээд шийдвэрлэгдэх хүртэл бүх процессыг цахимаар зохицуулах боломж бүрдсэн. Ингэснээр зөвшөөрөлтэй холбоотой бүхий л харилцаа иргэдэд ил тод нээлттэй болж байгаа. Энэ нь иргэдийн цаг зав, зардал мөнгийг хэмнэхээс эхлээд, зөвшөөрөл авах гэж төрийн албан хаагчдын ая талыг харж, явдал чирэгдэл болохгүй амар хялбараар асуудлаа шийдэх боломжтой. Эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөлтэй холбоотой нэгдсэн мэдээллийн сан болох license.mn цахим сайтыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ажиллуулж эхэлнэ.

Зөвшөөрлийн хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд бэлтгэж байх үед албан бус тоогоор манай улс 1600 гаруй зөвшөөрөл олгодог гэх судалгаа гарсан. Шинэчилсэн хуулиар энэ тоог тав дахин бууруулах буюу 1200 гаруй төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхлэх боломжтой болж байгаа. Өөрөөр бол зөвшөөрлийн тоо тав дахин буурсны хэрээр иргэд тэр хэмжээний үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, ажлын байр нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэн урт хугацаанд эдийн засгийг тэлэх ач холбогдолтой.

-Төрөөс олгох зөвшөөрлийн тоо багассанаар авлига хээл хахууль, хүнд суртал буурна гэж байсан?

-Зөвшөөрлийн хуулийн шинэчлэлээр авлига эрс буурна гэж харж байгаа. Учир нь хуучин 1600 гаруй төрлийн зөвшөөрөл бараг бүгд цаанаа тогтсон үнэ ханштай болсон байсан. Жишээлбэл, архи, согтууруулах ундааны зөвшөөрөл авахын тулд эрх бүхий албан тушаалтанд өгөх авлигын доод ханш таван саяас эхэлж байна гэдэг гомдол их ирсэн. Өөр нэг жишээ дурдахад “хортон шавж устгах бодис импортлох зөвшөөрөл хөөцөлдөж байсан иргэнээс төрийн байгууллагын холбогдох мэргэжилтэн урьдчилгаа 10 сая төгрөгийн хахууль нэхсэн” гэх гомдол гарч байв. Энэ мэтчилэн зөвшөөрөл өгч байгаа эрх мэдэлтний гарын үсэг болгон тодорхой үнэ ханштай байсан нь манай улсад авлига цэцэглэх нэг шалтгаан болоод байсан. Одоо зөвшөөрөл олгох бүх процесс цахимжиж байгаагийн хэрээр хүний оролцоо багасаж нээлттэй ил тод байх хэрээр авлига өгөх, авах боломжгүй болно гэсэн үг.

-Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэд хоногт, хэрхэн шийдвэрлэдэг болж байгаа вэ?

-Тусгай зөвшөөрлийг 30 хоног, энгийн зөвшөөрлийг 21 хоногийн дотор шийдвэрлэдэг байхаар хуульд тусгасан. Үүнийг энэ хугацаанд явагдах бүхий л ажиллагааг цахимаар явуулна. Хэрвээ хуулийн хугацаанд шийдвэрлээгүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцож, хугацаанд хариу өгөөгүй албан тушаалтанд хуулийн хариуцлага оногдуулах зохицуулалтыг хуульчилсан.

-Зөвшөөрөл хүссэн иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ. Зөвшөөрлийн хугацааг хэрхэн сунгах бол?

-Хуулиар байгаль орчин, банк санхүү, уул уурхай гэх мэт 12-13 чиглэлийн энгийн болон тусгай зөвшөөрөл туссан. Энэ чиглэлийн зөвшөөрөл тус бүрдээ өөр өөрийн онцлог, нийгэм эдийн засаг, хүний амь нас эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллөөс шалтгаан тавигдах шаардлага харилцан адилгүй. Тухайн үйл ажиллагаа хэр хэмжээний эрсдэл дагуулах магадлалтай байна, тэр хэрээр шалгуур шаардлага нэмэгдэнэ.

Харин зөвшөөрлийн хугацааг сунгахдаа хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж үйл ажиллагаагаа явуулсан бол тухайн үйл ажиллагааны хугацааг анх олгосон хугацаагаар сунгах, түүнээс гадна татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлэхээр хуульчилсан. Бас нэгэн онцлог зохицуулалт бол зөвшөөрөл эзэмшигчид тухайн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө сунгуулах талаарх мэдээллийг цахимаар мэдэгдэж байх, үүний дагуу зөвшөөрөл эзэмшигч хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө сунгуулах өргөдлийг эрх бүхий этгээдэд гаргах зохицуулалтыг тусгаад байна. Ингэснээр тухайн зөвшөөрлийг олгодог эрх бүхий этгээдийн хувьд ч, зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ч хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлнэ, мэдээж сунгуулах хугацааг мэдэгдсээр байтал хуулийн хугацаанд өргөдлөө гаргаагүй бол хуулийн дагуу шийдвэрлэх нь зөв.

-Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд 89 хуульд өөрчлөлт оруулж байж энэ хууль хүчин төгөлдөр үйлчилнэ гэл үү. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-89 хуулийг заавал өөрчилж байж Зөвшөөрлийн хууль хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн зүйл байхгүй. Гэхдээ улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа 160 гаруй хууль зөвшөөрлийн харилцааг тодорхой хэмжээнд их багаар зохицуулж байгаа. Зөвшөөрлийн хуулийн шинэчлэлд аливаа харилцааг журмаар зохицуулахыг хориглосон. Уг зохицуулалттай холбоотой журмаар зохицуулагдаж байсан харилцааг хуульчлахын тулд дээрх 89 хууль дагалдан орж ирж байгаа.

-Зөвшөөрлийн тухай хуулийн зарим заалт Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуультай давхардаж байгааг гишүүд сануулж байсан. Яаж зохицуулах вэ?

-Зөвшөөрлийн тухай хууль таны дурдсан хуулиудтай давхардсан зүйл байхгүй. Энэ хуулийн гол концепци нь зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл, газрын тухай хууль дээр газар эзэмших ашиглах зөвшөөрөлтэй холбогдох харилцааг зохицуулсан байвал газрын тухай хуулиа баримтална. Хуулийг хэрэглэх хэн бүхэн энэ хуулийн үзэл баримтлалтыг сайтар ойлгож хэрэглэх нь зөв байх.

-Зөвшөөрлийн хуулиар хуулиар бизнесийнхний эрх тэгш өрсөлдөх боломжийг яаж олгож байгаа вэ. Жишээлбэл, Монголын эмийн зах зээлд дөрөвхөн компани монополь байдаг. Үүнтэй холбоотой зарим зөвшөөрлийг арилгаснаар жижиг, аж ахуйн нэгжүүдэд боломж олдох уу?

-Хууль хэн бүхэнд тэгш үйлчлэх зарчимтай. Энэ хууль төр талдаа чиглэсэн хууль гэхээс илүүтэй иргэн аж ахуйн нэгжид бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль юм. Тэгш өрсөлдөх боломжийн хувьд бол жишээ татахад хуульд орсон нэг томоохон өөрчлөлт нь Төрийн нийтийн өмч, байгалийн баялгийг ашиглахтай холбоотой зөвшөөрлийг шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан дуудлага худалдаа, эсвэл сонгон шалгаруулалтаар явуулахаар хуульчилсан.

-Өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд танигдсан биологийн идэвхт, хүсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэхэд манайх нэлээд зөвшөөрөл нэхдэг. Тухайн улсынхаа чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэхэд тэр олон шат дамжлага зөвшөөрөл хүндрэл учруулдаг гэж бизнесийхэн бухимддаг. Энэ хуулиар үүнтэй холбоотой зөвшөөрлүүдийг цуцалсан уу?

-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хуулиар биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй болгож байгаа. Өөрөөр хэлбэл, витаминыг оруулж ирэхэд зөвшөөрөл авдаг байсан бол энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр чөлөөтэй оруулж ирэх боломжийг нээж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд асан Р.Амаржаргалд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол хүртээв DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж нэр бүхий дипломатуудад цол хүртээв.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛООР:

  1. Ахмад дипломатч, Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн тэргүүн Содовын Онон
  2. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн асан Ринчиннямын Амаржаргал

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛООР:

  1. Ахмад дипломатч Дагвын Баттулга;
  2. Ахмад дипломатч Дандарын Моононцагаан;
  3. Ахмад дипломатч Цэдэнгомбын Пүрэвжаргал нарыг шагналаа.
  4. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал нарт дипломат цол олгожээ.зураг
зураг
зураг
зураг

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүслийн самбар DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ АРЫН НҮҮРИЙГ НИЙТЭЛЖ БАЙНА.


“Хүссэн юм хүзүүгээр татна” гэсэн үг байдаг. Үнэхээр “Мөрөөдөл биелдэг юм” гэдгийг амьдрал дээр харвал хичнээн сайхан бэ. Сүүлийн үед “Хүслийн самбар”-ын тухай ярих боллоо. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг нүдэндээ байнга харж байх санаа юм даа. “Хүслийн самбар”-аа хүн өөрөө бүтээдэг болохоор мөрөөдлөө тодорхойлох хэрэгтэй болно. Мөрөөдлөө тодорхойлсон хүнд зорилгобий болох учиртай. Зорилго бий болчихоор түүндээ хүрэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй болно. Зорилгодоо хүрэх үе шатуудаа бодитой, нарийн төлөвлөж чадвал өглөө бүр мөрөөдөлдөө нэг шатаар дөтлөнө гэсэн үг.

Хүслийн самбараа бүтээхдээ өөрийн мөрөөдлийг илэрхийлж чадах зурагнуудыг сэтгүүлээс, энд тэндээс хайж олох учиртай гэнэ. Таны мөрөөдлийн байшин, эсвэл машин, сурахыг хүсдэг сургууль, очихыг хүсдэг газар орон хаа нэгтэй байж л таараа. Энэ бүхнийгээ хайж олоод, “Хүслийн самбар”-аа бүтээснийхээ дараа өөртөө байнга харагдах газарт түүнийгээ байрлуулах учиртай. Хүн мөрөөдлөө нүдэндээ байнга харж байх нь далд ухамсарт нь нөлөөлдөг гэсэн үзэл санаабайдаг. Таталцлын хуулийн тухай ч яриа бий. Хүн үнэхээр хүссэн юмаа далладаг гэдэг. Тэгэхээрта бидний “Хүслийн самбар” сайн сайхан мөрөөдлөө нүдэндээ байнга харж, түүнийхээ тухай бодож, төлөвлөж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийснээ, юу хийх хэрэгтэйг маань сануулах болно. Хүн бүр л хүсэл мөрөөдөлтэй байдаг. Өдөр тутмын ажилд дарлуулж, амьдралд нухлагдсаар мөнөөх хүсэл маань мөрөөдөл төдий үлдчихвэл гунигтай. Хүслээ нүдэндээ харж, өдөр бүр түүндээ нэг шатаар дөтлөөрэй. Бид мөрөөдлөө мартахгүй бол бурхан бидэнд туслах буй за.

Б.ЯНЖМАА