Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэрэгт ажилласан нэг жилийг 15 сараар тооцох зохицуулалтыг тусгажээ DNN.mn

Мэдээ.МН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Хуулийн төсөлд дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн хэмээн тодорхойлж, төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байхаар тусгажээ. Мөн дотоодын цэргийн штабыг дотоодын цэргийг удирдах, мэргэжлийн төв байгууллага болон штабын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хуулийн төсөлд цагдаа болон дотоодын цэргийн аль нэг байгууллагад эсвэл тухайн хоёр байгууллагад нийт 18-аас доошгүй жил ажилласан байхаар тусгаж, дотоодын цэргийн командлагчийн эзгүйд тодорхой эрхийг штабын дарга хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Дотоодын цэргийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуульд хот суурин дотор такси, үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих гэж, цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаж хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно гэж, “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан нийгмийн баталгааг дотоодын цэргийн албан хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг тусгасан аж.

Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглох, хараат бус байдлаар албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчийн нэгэн адил алба хаасан хугацааг тооцохдоо ажилласан нэг жилийг 1 жил 3 сараар тооцох зохицуулалтыг тусгажээ.

Улсын онц чухал объектод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, объектын хамгаалалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд нь шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, инженер техникийн хэрэгслийг нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилтийг авч ашиглах талаар зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Самар түүж байсан 90 иргэн, 11 автомашиныг уулнаас албадан буулгажээ DNN.mn

Мэдээ.МН

12 сарын 13-17-ныг хүртэлх хугацаанд байгаль хамгаалагч нар Байгалийн Дурсгалт Газар дахь Даяндээрхийн нуруунд самар түүж байгаа 11 машинтай 90 орчим иргэдийг уулнаас буулгаж ажиллалаа.

2022 оны 11 сарын 20-25-ныг хүртэлх хугацаанд Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны Цагаан-үүр хэсгийн байгаль хамгаалагч нар, сумын хилийн цэргийн дугаар ангитай хамтран Хээгт, Дээрхийн гол, Дээрхийн нуруу зэрэг газруудаар хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа байгалийн дагалдах болох самар түүж байгаа иргэдтэй уулзаж, хуулийн зөвлөгөө, гарын авлага санамж өгч ажилласан байна.

Торуулбал, 12 сарын 13-17-ныг хүртэлх хугацаанд байгаль хамгаалагч нар Байгалийн Дурсгалт Газар дахь Даяндээрхийн нуруунд самар түүж байгаа 11 машинтай 90 орчим иргэдийг уулнаас буулгаж ажиллалаа.

Categories
гадаад мэдээ

Оргодол шимпанзе буудуулав DNN.mn

Шведийн Фурувик хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд торноос зугтан гарсан гурван шимпанзег буудан хөнөөсөн байна. Бас нэг шимпанзе шархдсан бөгөөд өөр гурван сармагчинолдоогүй байгаа аж. Тэд энэ сарын 14-ний лхагва гарагт үд дундын орчимд хашаанаас гарч хэсэг хугацаанд амьтны хүрээлэнгийн эргэн тойронд чөлөөтэй тэнүүчилжээ. Тэд яг яаж, ямар шалтгаанаар зугтсан нь одоогоор тодорхойгүй байна. Өвлийн улирал хэмээн амьтны хүрээлэн хаалттай байсан тул иргэд байсангүй. Гэвч амьтны хүрээлэнгийн мэдээлснээр оргосон шимпанзе нар ажилчдыг заналхийлсэн гэнэ.

Амьтны хүрээлэнгийнхэн фэйсбүүк хуудсандаа “Олон хүн шимпанзег тайван амьтад гэж боддог ч үнэндээ тэд маш аюултай. Тэд хурдан хөдөлдөг, маш хүчтэй, ихэвчлэн юунаас ч айдаггүй” гэж мэдэгджээ. Амьтны хүрээлэнгийнхэн сармагчинг зөвхөн ойрын зайнаас нойрны эмээр буудажболох тул устгах ёстой гэж үзсэн байна. Гэвчшимпанзенуудын үхэлШведэд олон хүнийг бухимдуулж, эгдүүцүүлжээ. Тэднийг хэдэн жилийн өмнөөс мэддэг байсан эрдэмтэн Маттиас Осват “Хэрэв би тэдэнтэй цэцэрлэгт хүрээлэнд таарвал мэдээж бага зэрэг сандрах байсан. Гэхдээ тэд надад аюул учруулахгүй байсан. Энэ бол эмгэнэл” гэж“ВВС”-д ярьжээ. Мөн Амьтны хүрээлэнгийн ажилтан асан Инг-Мари Перссон шимпанзетэй 30 жил ажилласан бөгөөд тэднийг буудсан хүмүүсийг мэргэжлийн бус ажилласан гэж буруутгажээ. “Тэд сандарсан гэж би бодож байна” гэж тэр хэлэв.

Шимпанзетэй холбоотой хэрэг явдлын дараа Лундын их сургуулийн амьтан судлаачид уг амьтны хүрээлэн амьтадтай хэрцгий харьцаж байгаа тул цаашид уг байгууллагатай хамтран ажиллахгүй болсон гэдгээ мэдэгдсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Г.Түвшинжаргал: Хүүхдийг гэрийн ажилд тогтмол, хэт олон цаг оролцуулбал хүчирхийлэл хэмээн тооцох үндэслэлтэй DNN.mn

Хүүхдээ хэрхэн гэрийн ажил хийлгэж сургах вэ? /Нас насанд нь/ | Ublife

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийх уулзалт Новотел зочид буудалд өнөөдөр болов.

Хөдөлмөр эрхлэх явцдаа бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, унаач хүүхдүүд болон хүүхэд ажиллаж болох ажлын байрны жагсаалт шинэчлэх асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр гэрийн ажил болон өрхийн үйлдвэрлэлд хүүхдүүд хэдэн цаг зарцуулж буй талаар хуульч, судлаач Г.Түвшинжаргал танилцууллаа.

Тэрбээр “Хүмүүс ихэнхдээ цалин авдаг ажил хөдөлмөрийн талаар ярьдаг. Нөгөөтээгүүр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд гэрийн ажлыг давхар оруулах ёстой. Тиймээс хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг хийхдээ гэрийн ажилд хэдэн цаг зарцуулж буйг асуумжийн арга болон онлайн ярилцлагаар судаллаа. Цалинтай ажил эрхэлдэг хэмээн хариулсан хүүхдүүд үүнийхээ зэрэгцээ гэрийн ажлыг хэрхэн хийж байгааг харахыг зорьсон. Үүнээс харахад гурав хүртэлх цагаар гэрийн ажил хийдэг маш олон хүүхэд байгаа юм” гэв.

Хүүхдүүд гэрийнхээ ажилд хэдэн цаг зарцуулж буй талаар…

Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 397 нь гурав хүртэлх цагаар тогтмол гэрийн ажилд оролцог хэмээн хариулсан. Харин заримдаа гурав хүртэлх цаг гэрийн ажилд оролцдог хэмээн 356 хүүхэд хариулжээ.
Энэхүү судалгаанд оролцсон 20 хүүхэд гэрийнхээ ажилд 7-8 цаг тогтмол оролцдог гэж хэлсэн. Түүнчлэн зургаан хүүхэд ес ба түүнээс дээш цаг тогтмол гэрийн ажилд оролцож байна хэмээх хариултыг өгчээ.

Хамгийн сонирхолтой нь ес ба түүнээс дээш цаг ажилладаг хүүхдүүд дотор 5-11 насны хүүхэд олон байсан. Бага насны хүүхдийг мэдлэг, мэдээлэлгүйгээр нь далимдуулж олон цаг ажиллуулж байна. Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ сургуульд сурахаас өмнө эсхүл бага ангид байх үед нь олон цагаар гэрийн ажил хийлгэх тохиолдол илэрч байна. Энэ асуудал хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэдгээр шийдвэрлэгдэхгүй байж магадгүй. Гэхдээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэмээн тооцох үндэслэлтэй юм.

Хүүхдэд гэрийн ажил хийх цагийн хязгаарыг тогтоох саналыг энэхүү судалгааны үр дүнгээс гаргасан. Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн гэрийн ажилд зарцуулах цагийн хязгаарыг тогтоож өгсөн. Энэ нь судалгаанаас гарсан томоохон үр дүн юм” хэмээн судлаач Г.Түвшинжаргал нэмж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий хяналтын сонсголыг маргааш орон даяар шууд дамжуулна DNN.mn

Төрийн ордонд нэг тохиолдол батлагдав | News.MN

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол маргааш 10 цагаас Төрийн ордонд болохтой холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд ажлын хэсэг хуульд заасан хугацааны хамгийн богино буюу 14 хоногийн хугацаанд сонсголыг зарлаж, маргааш зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасныг тодотгоод сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс орон даяар шууд дамжуулах боломжтойг хэлэв. Сонсгол нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул тус байнгын хорооны ирцээр явагдах бөгөөд Монгол Улсаас 2020-2022 онд нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан, үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтейк болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай, нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл, шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаар гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулна.

Сонсголд нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай холбогдох төрийн байгууллагууд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, төрийн өмчит компани, хувийн өмчит компанийн мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулахаар дуудсан байна. Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ мөн тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудаас сонсголд оролцохоор бүртгүүлснийг тэмдэглэж, ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, жагсагчид болон улс төрийн намын төлөөллүүд оролцоно. Сонсож байгаа асуудалтай холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл санал хэлэх, мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлсний дагуу сонсголд оролцогчдоос санал, үг хэлэх боломжийг хангана гэдгийг хэллээ.

Categories
гадаад мэдээ

Далайн түвшин нэмэгджээ DNN.mn

БНСУ-ын далайн түвшин уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өнгөрсөн 33 жилийн хугацаанд 10 орчим см-ээр нэмэгджээ.

Солонгосын Далай тэнгис судлалын газрын мэдээлснээр, эргийн дундаж өндөр 1989-2021 оны хооронд 9.9 см-ээр буюу жилд дунджаар 3.01 мм-ээр нэмэгдсэн байна. Тодруулбал, Зүүн тэнгист хамгийн их өсөлт ажиглагдаж, жилд дунджаар 3.53 мм-ээр нэмэгдсэн бол түүний араас Шар тэнгис /3.08 мм/, өмнөд тэнгисийн орчим /2.55 мм/ бичигджээ.

Тус улсын далайн эрэг орчмын 21 ажиглалтын цэгээс цуглуулсан мэдээлэлд үндэслэн энэхүү дүнг гаргасан байна. Баруун өмнөд нутгийн Мокпо хотын эрэгт, хамгийн олон жилийн өмнө байгуулсан цэгийн мэдээгээр, далайн түвшин сүүлийн 62 жилд 15.4 см-ээр буюу жилд 2.49 мм-ээр нэмэгджээ гэж “Yonhap” мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Жагсагчдад СТӨ-г нээж өгчээ DNN.mn

Дэлхийн хэвлэлүүд Монголын нүүрсний хулгайн эсрэг жагсаалын тухай...

Нүүрсний хулгайг эсэргүүцэн төв талбайд жагсаж байгаа иргэдэд Соёлын Төв Өргөөг/СТӨ/ өнөөдөр нээлттэй болголоо. Жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Төв талбайд жагсаал хийж байгаа иргэдийн зүгээс гэр хүйтэн байна, нүүрсний асуудлаар маргааш болох нээлттэй хэлэлцүүлэг дээр ярих зүйлээ бэлдэхэд тохиромжгүй байгаа учир СТӨ-г нээх хүсэлт тавиад буй.

ТҮК-ийнхэн хог шороо ихтэй, цэвэрлэгээ хийх саналыг бас тавьсан. Зарим үед 60, зарим үед 15 орчим хүн талбай дээр хонож байна.

Жагсаалыг буруутгаж байгаа хүн байхгүй, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаж байна. СТӨ-г нээсэн, аль өрөөнд орохоо жагсагчид сонгоно.

Өөрсдийн хүсэл зоригоор жагсаж байгаа иргэдийг зөвлөлдөж, ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор Соёлын Төв Өргөөг онгойлгож байна” гэв.

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол маргааш Төрийн ордны Сүхбаатар танхимд болно. Сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлтээ ирүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

ХООЛЗҮЙЧ: Баярын ширээ дүүрэн гэхээсээ илүүтэй эрүүл хоол байх ёстой DNN.mn

Баярын ширээгээ засах үүрэг хүлээсэн гэрийн эзэгтэй нар наашаа ойртон суугаарай. Учир нь бид танд баярын ширээн дэх хоол зуушаа бэлдэхдээ хэрхэн эрүүл бүтээгдэхүүн сонгох талаар хоолзүйчдийн зөвлөгөөг хүргэж байна.

Хоолзүйч С.Должин: Монголчууд цагаан сар, шинэ жилийн баяр тэмдэглэж эхэлсэн цагаасаа л бууз, салатыг баярын ширээнийхээ хүндэт зоогоор сонгож, өдгөө ч таашаан хэрэглэж буй. Мөн төрөл бүрийн загас, нугасыг шарж, жигнэн зоог барих нь ч цөөнгүй болжээ. Хамгийн гол нь та ямар ч хоол хийсэн бай. Эрүүл чанарын баталгаатай бүтээгдэхүүн сонго. Хэт их шарсан, хуурсан биш. Эрүүл хоолоор баярын ширээгээ дүүргээрэй.

Шинэ жилээр хийх зүйлс. Шинэ зүйлийг шийд


Хоолзүйч М.Анар: Эрүүл, эрч хүчтэй амьдрахад нэн чухал зүйл бол хооллолт. Дан ганц эрүүл хүнс хэрэглэхийг зөв хооллолт гэвэл өрөөсгөл ойлголт болно. Эрүүл хоол хүнсийг зөв цагт, зөв хэмжээгээр буюу тэнцвэртэйгээр хэрэглэсэн цагтаа л та өөрийгөө эрүүл хооллож байна гэж үзэх учиртай. Оройдоо зөв хооллохын тулд өдрийн турш тэнцвэртэй байдлаар эрүүл хоол хүнсийг хэрэглэх нь чухал байдаг. Маргааш эрүүл байя гэвэл өнөөдрийн хооллолт зөв байх ёстой.


Цангистай цагаан гааны кекс

Амтат кекс баярын өдрүүдийн нэг үдшийг тань чимэх болно.

амттан нарын зураг байж магадОрц / 8 хүнийхээр:

  • Гурил – 150 г
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Нунтаг цагаан гаа – 1 х.х
  • Нунтаг хадаасан цэцэг – ½ ц.х
  • Цинамон – ½ ц.х
  • Задь – ½ ц.х
  • Давс – ¼ ц.х
  • Хар перец – ½ ц.х
  • Сахар – 150 г
  • Сод – ¼ ц.х
  • Сүү – 100 мл
  • Цөцгийн тос – 60 г
  • Зөгийн бал – 1 х.х

Хатаасан цангис Өндөг, төс, сүүгээ хөргөгчнөөс гаргасан байна. Гурил, хөөлгөгч, амтлагч, давсаа бүгдийг холино. Өөр саванд тос, сахар, өндөг, зөгийн бал, сүү, содоо хийж хутгана. Гурилаа зуурна. Өөрийн хүссэн хэмжээгээр цангисаа хийнэ. Кексний хэвээ цөцгийн тосоор тослоод гурил цацна. Кексний зуурмагаа хэвэндээ хийгээд 180 хэмийн шарах шүүгээнд 40-45 минут халаана.

Кексээ бэлэн болохоор нь дээрээс нь чимэглэж болно: 3-4 х.х сахарын нунтаг дээр хэдэн дусал нимбэгийн шүүс дусаана. Өтгөн зуурмаг гарах ёстой.

Мексик сальса

Зургийн тодорхойлолт алга байна.

Сальса-салаттай тун төстэй халуун соус. Улаан лоольтой уг соус нь махтай хоолонд гайхалтай зохицно.

Орц/8 хүнийхээр:

  • Улаан лооль – 4 ш
  • Өргөст хэмх – 2 ш
  • Амтат чинжүү – 2 ш
  • Улаан сонгино – 1 ш
  • Том авокадо 1 эсвэл 2 жижиг авокадо
  • Сармис – 2 хумс
  • Нимбэгийн шүүс – 1/3 аяга
  • Кинза – 1 боодол
  • Хурц халуун перец – ¼ ц.х
  • Амталсан чинжүү – 1-2 лааз
  • Давс, перец

Бүх орцуудыг дөрвөлжин хэрчинэ, сармисаа шахагчаар шахаж жижиглэнэ. Холиод, нимбэгийн шүүсээр амтална.

Тайлбар байхгүй.

Нялцгай улаан лоольтой цацагт хяруулын ороомог

Цацагт хяруул – тахианы махыг орлоно. Холестерины хэмжээ бага бөгөөд амин дэмээр баялаг мах.

Зургийн тодорхойлолт алга байна.

Цацагт хяруул – тахианы махыг орлоно. Холестерины хэмжээ бага бөгөөд амин дэмээр баялаг мах.

Орц: 8 хүнийхээр:

  • Цацагт хяруулын цээж мах – 4 кг
  • Нялцгай улаан лооль – 2 стакан
  • Бекон – 350 г
  • Нунтаг гоньд
  • Базилик
  • Оливийн тос – 6 х.х
  • Цөцгийн тос – 400 г

Нялцгай улаан лоолийг хэрчиж бэлдэнэ. Цээж махаа нарийхан хэрчээд, давс, перцээр амтлаад давтана. Давтсан мах дээрээ дараах байдлаар орцуудыг тавина: бекон, улаан лооль, гоньд, базилик, цөцгийн тос. Оливийн тос цацна. Ороомгоо ороож утсаар уяна. 180 хэмийн шарах шүүгээнд 30-40 минут болгоно.

Зөгийн бал, гичтэй шарсан мах

хоол хүнс ба дотор нарын зураг байж магад

Орц / 8 хүнийхээр:

  • Гахайн мах – 5- 5,5 кг
  • Сонгино – 2-2,5 ш
  • Лууван – 2 ш
  • Өндөгний шар – 2,5
  • Зөгийн бал – 2,5 х.х
  • Эспрессо – 1,5 х.х
  • Гич – 6,5 х.х
  • Хадаасан цэцэг, давс

Махаа давстай усанд хийж хонуулна (150 г-ыг 4 л ус) Шарах шүүгээгээ 120-150 хэм хүртэл халаана. Сонгиноо арилгаад хадаасан цэцэг хэд хэдийг зооно. Махаа савандаа хийж сонгино, луувангаа бүтнээр нь хийнэ. Ногоо далд ортол ус хийгээд 120 хэмд 2 цаг орчим буцалгана. Хэрвээ танд хүнсний халуун хэмжигч байгаа бол махны хэм 72 хүртэл болгоно. Цаг болонгуут нь шарах шүүгээнээс авч хөргөнө. Өндөгний шар, цагаанаар ялгаж аваад шарыг зөгийн балтай холино. Дээрээс нь хүйтэн эспрессо, гичээ хийнэ. Шарах шүүгээний хэмийг 230 хүртэл ихэсгээд шарах шүүгээний сараалж дээр тавина.Гахайн мах дээрээ зөгийн балтай өндгөө түрхэнэ. Шаргал өнгөтэй болтол нь шарна.

Д.Баттогтох

Categories
мэдээ спорт

Лионель Месси: Би шигшээ багтаа үлдэнэ DNN.mn

Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн гайхалтай шигшээ тоглолтын нэгийг дэлхий нийт үзэж сонирхов. Мөн Лионель Месси аваагүй байсан ганц цомоо хүртэж Марадона, Пелетэй эн зэрэгцэв. Катарын Лусаил цэнгэлдэхэд гал гарч, аянга буусан тоглолтыг цэнхэр гаригийн 5.5 тэрбум хүн үзжээ.

Аргентины шигшээ багийн довтлогч, ахлагч Лионель Месси ДАШТ-д түрүүлснийхээ дараа сэтгэл хөдлөлөө хуваалцаж, шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд үргэлжлүүлэн тоглохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Харин Месси өөрөө тоглолтын дараа “Зүгээр л итгэмээргүй. Бурхан надад энэ цомыг өгнө гэдгийг би мэдэж байсан. Энэ бол бидний хувьд гайхалтай баяр баясал. Үүнийг би удаан хугацаанд мөрөөдөж ирлээ. Замналаа дэлхийн аваргаар өндөрлүүлэхийг хүсч байлаа. Үүнээс илүүг би хүсэхгүй ээ. Одоо яах вэ гэж үү? Би Копа Америка болон дэлхийн аваргад түрүүллээ. Би хөлбөмбөгт хайртай. Шигшээ багтаа тоглох дуртай. Тиймээс дэлхийн аваргын хувиар дахиад хэдэн тоглолтод оролцохыг хүсч байна. Мэдээж би карьераа энэ тоглолтоор дуусгахыг хүссэн, үүнээс өөр зүйлийг би бурханаас гуйж чадахгүй. Тэр надад бүх зүйлийг өгсөн. Бурхандаа баярлалаа. Карьераа ингэж дуусгах нь үнэхээр гайхалтай. Гэсэн ч би шигшээ багтаа тоглох дуртай, дэлхийн аварга болсон тул дахин хэд хэдэн тоглолтод оролцохыг хүсч байна” гэж “TyСsports”-д мэдээлсэн байна.

Тоглолтын дараа хөлбөмбөгийн шилдэг тайлбарлагчдын нэг алдарт Питр Друри өчигдрийн тоглолтын дараа “Месси эцсийн оргилоо эзэллээ. Лионель Месси диваажинтай гар барилаа. Месси энэ сайхан тоглоомыг бусдаас илүү чимдэг. Тэр энэ тоглоомоос хүртэж болох хамгийн том чимгээ хүртлээ. Мессид энэ мөч тун их утга учиртай. Түүний мөрөөдөл биелж, дундуураа дүүргэлээ. Тэр үүнийг хийлээ” гэжээ. Харин Аргентины дасгалжуулагч Лионель Сколани “Үнэхээр бахархаж байна. Өнөөдөр би эрх чөлөөг мэдэрч байна. Баг минь надад баяр бахдал авчирлаа. Тэд энэ бүхнийг өөрсдөө бүтээлээ” гэсэн бол тоглолтын гол баатруудын нэг хаалгач Эмилиано Мартинез “Бид тоглолтыг удирдаж чадаж байсан ч өөрсдийгөө хүнд байдалд оруулчихсан. Франц бараг л хожлын гоол оруулах дөхлөө. Гэхдээ бурхандаа баярлалаа, бид энд зогсож байна. Дэлхийн аварга бол миний мөрөөдөл. Одоо мэдэрч байгаа бүхнээ юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна” гэсэн бол багийн хагас хамгаалагч Родриго де Паул “Бид шударга ялагчид болсон. Аварга болохын тулд аваргыг ялах ёстой. Бид чадлаа. Энэ баяр баяслыг үгээр илэрхийлэх боломжгүй” гэжээ.

Тус тоглолтын шилдгээр Лионель Месси шалгарч, алтан бөмбөг хүртсэн. Харин Мбаппе мэргэн буучаар тодорсон бол Эмилиано Мартинез алтан бээлий, Энцо Фернандез шилдэг шинэ залуу тоглогч болсон юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлье – Онцгой байдлын ерөнхий газар

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хожуулын гол” /аймгийн төвөөс зүүн зүгт 186 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-д ачааны автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ