Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -32…-37 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26…-31 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10…-15 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -18…-23 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…-4 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Эдийн засгийн сэтгэлгээ​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Уул уурхайн инженер,
маркшейдер Г.Ганбаяр “Энгийн уурхайчинд
хилээр нүүрс гаргах байтугай
уурхайгаасаа нэг шуудай нүүрс
авч гарахад ч хэцүү хяналт
шалгалттай”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ш.Раднаасэдийн ярьснаар
нэг сейф алтан гулдмай
1.5 км үргэлжлэх боодол
20 мянгаттай тэнцэнэ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Эдийн засгийн сэтгэлгээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Нүүрсний хулгайтай тэмцэх
лобби бүлгийн 18 гишүүн
УИХ-д ямар хүчтэй вэ?

Судлаач
А.Алтанзул “Өглөө
хичээлдээ явж
ирээд л орой
орондоо орох
хүртэл хүүхэд
гэрийн ажил
хийж байна” гэв.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Талбайд суулт зарлаж буй иргэд осгоход ойрхон байна

Монгол дахь Амеркийн
Худалдааны Танхимын
Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс “Ирээдүйн нүүрсний
хулгайгаас сэргийлэхийн тулд
төрийн өмчит компаниудыг олон
нийтийн өмчит болгох ажлыг
яаравчлах шаардлагатай”
хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын тэргүүн: Украинд 2023 онд энх тайван тогтоно гэдэгт найдаж байна DNN.mn

НҮБ Украинд энх тайвныг тогтоохын төлөө зогсолтгүй хүчин чармайлт гаргана гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдээд, Украинд 2023 онд энх тайван тогтоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

НҮБ-ын тэргүүн АНУ-ын Нью-Йорк хотноо даваа гарагт болсон жилийн эцсийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, “Дэлхий дахин 2022 онд олон сорилт шалгууртай нүүр туллаа. Геополитикийн хуваагдал дэлхийн нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд улам хүнд, зарим үед боломжгүй болгож хувиргалаа” гэв.

Тэрбээр Украины нөхцөл байдлын тухайд хэлэхдээ, ойрын ирээдүйд үр дүнтэй энхийн хэлэлцээ хийнэ гэдэгт тийм ч итгэлтэй биш байгаагаа илэрхийлсэн байна. Харин НҮБ дэлхий дахинд хүнсний хямрал нүүрлэхээс сэргийлэхийн тулд Украин, Оросоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлохыг үргэлжлүүлэн дэмжинэ гэж хэллээ.

“Украины нөхцөл байдлыг цэргийн замаар шийдвэрлэнэ гэж байхгүй, харин улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын дүрмийн дагуу шийдэх хэрэгтэй” гэдгийг НҮБ-ын тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэжээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийн тухайд тэрбээр, дэлхийн улс орнуудын удирдагчдад илүү их хүчин чармайлт гаргахыг уриалаад, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодитой арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтыг 2023 оны есдүгээр сард зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Аж ахуй нэгжүүдийн хооронд үүссэн асуудлыг яам хариуцах үндэслэлгүй болно DNN.mn

Эрүүл мэндийн яам 2022 он 12 дугаар сарын 14-ний өдөр “Арвис интернэшнл” ХХК-иас “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 121 дугаартай албан бичгийг хүлээн авсан.

Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч Дорноговь аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн 2021 оны долдугаар сарын 05-ны өдрийн 669, 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 823, 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 822 дугаартай албан шаардлагууд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 206 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Эрүүл мэндийн яамны захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдсан 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгад үүссэн зөрчил, доголдлыг “Барилгын тухай хууль”-ийн дагуу арга хэмжээ авч, заасан хугацаанд хэрэгжилтийг ханган ажиллах тухай Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2/1284, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2/3965 дугаартай албан шаардлагуудыг тус тус хүргүүлсэн.

Эрүүл мэндийн яамны зүгээс Танай байгууллагатай байгуулсан дараах гэрээнүүдийн гүйцэтгэгчид олгогдох дүнг хууль журмын дагуу бүрэн олгосон болно.

Үүнд:

Эрүүл мэндийн яам, Арвис интернэшнл ХХК тай 2020 оны гуравдугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЭМЯ/XVII.1.14/58 дугаартай “100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын нэмэлт гэрээ”

Эрүүл мэндийн яам, Арвис интернэшнл ХХК-тай 2020 оны 12-р сарын 24-ний өдөр байгуулсан ЭМЯ2017/XVII.1.14/537 дугаартай “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлэг, 100 ор /Дорноговь, Замын-Үүд сум/ нэмэлт гэрээ”

Мөн “Барилгын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь заалтад “Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна.” гэж заасны дагуу Эрүүл мэндийн яамны барьцаа баталгааны дансанд чанарын таван хувь болох 402,900,000 /дөрвөн зуун хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг байршуулсан.

Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтад (Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ) 14.5 дахь заалтад (Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно) гэж заасны дагуу захиалагч, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага, ашиглагч, гүйцэтгэгч нарын хамтарсан үзлэг хийгдэж тэмдэглэл хөтлөн баримт бичгийг ирүүлсэн тохиолдолд чанарын баталгааны 5% болох 402,900,000 /дөрвөн зуун хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн санхүүжилтийг олгоход татгалзах зүйлгүй болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаагаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 486 дугаартай тодруулга албан бичигт шаардлагад заасан ажлууд бүрэн хийгдээгүй бөгөөд танай байгууллагаас бүрэн дууссан гэх мэдэгдлийг албадан гаргуулахаар удаа дараа шаардсан тухай дурдсан байна.

Мөн тендерт ирүүлсэн баримт бичигт түншлэгч байгууллагын баримт материал ирүүлээгүй байгаа тул гэрээний дагуу зөвхөн танай байгууллага үндсэн гүйцэтгэгчээр гэрээний үүргийг биелүүлэх бөгөөд туслан гүйцэтгэгч болон бусад аж ахуй нэгжүүдийн хооронд үүссэн асуудлыг Эрүүл мэндийн яам хариуцах үндэслэл байхгүй болно.

Түүнчлэн тус албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл нь үндэслэлгүй, сүрдүүлгийн шинж чанартай байгаа тул холбогдох хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлэн ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаагаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 486 дугаартай албан бичгийг хавсаргав.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭРДЭМБИЛЭГ

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Жо Байдены сонгуулийн бэлтгэл эхлэв DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Жо Байдены сонгуулийн кампанийг явуулах бэлтгэлээ эхлүүлсэн тухай “The Wall Street Journal” мэдээллээ. Тухайлбал, түүний зөвлөхүүд сонгуулийн штаб байгуулах байр сонгох ажлыг эхлүүлсэн байна. Тэд Филадельфи хот эсвэл ерөнхийлөгчийн төрсөн хот Делавэр мужийн Уилмингтон гэсэн хувилбаруудыг авч үзэж байгаа гэнэ. Мөн тэд ерөнхийлөгч асан Барак Обаматай сонгуулийн талаар зөвлөлдсөн байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер ерөнхийлөгч өөрийн гэр бүлтэй зөвлөлдсөний дараа сонгуульд оролцох эсэхээ шийднэ гэж хэлсэн юм. Одоогийн байдлаар Байден сонгуульд оролцох асуудал хэвээр байгааг Жан-Пьер тэмдэглэв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Монголын 26 ААН Узбекистанд мах экспортлох боломжтой болов DNN.mn

Мах экспортлох зориулалттай “эрүүл бүс” байгуулна

Манай улс Узбекистан улсад 500 тонн мах, дайвар бүтээгдэхүүн гаргаад байна. Энэ бол энэ оны эхний 10 сарын байдлаарх дүн юм. Цаашид тус улс руу хийх экпортоо нэмэгдүүлэхээ ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Узбекистан улсын Хөдөө аж ахуйн сайд В.А.Ботировичтай цахимаар уулзах үеэр илэрхийллээ.

Энэ оны 12 дугаар сард Узбекистан улс мах, махан бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг Монголын 9 аж ахуйн нэгжид олгожээ. Ингэснээр тус улсад экспорт хийх боломжтой ААН-ийн тоо 26 болоод байна. Хоёр орны хооронд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2019 онд байгуулан, холбогдох мал эмнэлгийн гэрчилгээг харилцан тохиролцсон юм. Ингэснээр тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгджээ.

Хоёр талын уулзалтаар мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.

Манай улсын ААН-үүд сүүлийн жилүүдэд нядалгааны олон улсын “халал” стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байгаа. Энэ нь Узбекистан, Казахстан Иран, Азербайжан зэрэг оронд дээрх аргаар бэлтгэсэн мах нийлүүлэх боломжийг бий болгож байгаа юм.

Узбекистаны тал Монгол Улсад хамтарсан аж ахуй байгуулах замаар махны экспортыг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Баруун 3 аймгийн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” -т хамтран ажиллах нь үр дүнтэй гэж талууд үзэв.
Узбекистан улсаас сайн чанарын жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх боломжтой бөгөөд урьдчилсан байдлаар зах зээлийн судалгаа хийсний үр дүнд үнийн хувьд өрсөлдөхүйц байж чадах дүгнэлт гарчээ.

Хоёр орны хооронд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах Хэлэлцээрийг 2019 онд байгуулан, холбогдох мал эмнэлгийн гэрчилгээнүүдийг харилцан тохиролцсоноор тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдсэн юм.

Узбекистаны Самарканд хотноо энэ оны 9 дүгээр сард зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр манай хоёр орны Ерөнхийлөгч нар уулзаж, Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комисс байгуулахаар тохиролцсон. Үүний дагуу Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нар даргалан, ирж буй оны эхний улиралд багтаан Узбекистанд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Э.Амартүвшин энэ оны шилдэг 11 дуучны нэгээр тодорчээ DNN.mn

Монголын дуурийн дуучин Э.Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг “Opera Wire” цахим хуудаснаас тодруулсан 2022 оны шилдэг 11 дуучны нэгээр шалгарчээ.

Энэ оны шилдэг дуучдаар Францын дуучин Бенжамин Бернхайм, Америкийн дуучин Ж’Най Брижес, Италийн дуучин Элеонора Буратто, Британийн дуучин Аллан Клейтон, Америкийн дуучин Энтони Рот Костанцо, Британи-Итали гаралтай дуучин Фредди Де Томмазо, Монголын дуучин Энхбатын Амартүвшин, Америкийн дуучин Клэй Хилли, Польшийн дуучин Александра Курзак, Италийн дуучин Лука Салси, Америкийн дуучин Коринн Винтерс нар шалгарсан байна.

“Opera Wire” цахим хуудсанд Э.Амартүвшиний талаар бичихдээ, энэ үеийн шилдэг баритон хоолойтнуудын нэг хэмээгээд, өдгөө дэлхийн томоохон дуурийн театруудын хамгийн эрэлттэй дуучдын нэг хэмээн тодорхойлжээ. Мөн Италийн агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээлүүдийн өөрт оногдсон дүр бүрийг баргил сайхан хоолойгоороо байлдан дагуулж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Жагсагчдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч болзошгүй“ хэмээн албадан тараах шаардлага хүргүүлжээ DNN.mn

Мэдээ.МН

Нүүрсний хулгайг илрүүлж, холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалыг цагдаагийн байгууллагаас албадан тараах шаардлагыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ны өдөр жагсагчдад хүргүүлжээ. Уг албадан шаардлагад “Жагсагчдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч болзошгүй учир жагсаал цуглааныг албадан тарах”-ыг шаардсан байна. Харин жагсагчид “Энэ удаагийн тэмцэл бол жагсаал цуглаан биш, иргэд өөр өөрийнхөөрөө тэмцэж байна” хэмээгээд тарах боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний аварга шалгаруулах “World Schools Debate” анхдугаар уралдаан зохион байгуулагдлаа DNN.mn

Анх удаа зохион байгуулагдаж буй англиар мэтгэлцэх үндэсний хэмжээний тэмцээн энэ сарын 17-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

“Эдүкэйтэд Энтерпрайз”-аас зохион байгуулсан энэхүү тэмцээнд нийт 32 багийн 125 оролцогч өрсөлдсөн бөгөөд Дархан, Эрдэнэт хотоос багууд хүрэлцэн ирж өөрийн хурд хүч, авьяас чадвараараа өрсөлдлөө.

Багууд хоёр өдрийн турш оюуны хурд, илтгэх чадвараараа өрсөлдсөнөөс Сант сургуулийн 2 дугаар баг тэргүүллээ. Харин удаах байрыг Монгол Тэмүүлэл сургуулийн “Unity” баг эзлэв.

Энэхүү мэтгэлцээний тэмцээн нь Монголд анх удаа олон улсын ахлах сургуулиудын мэтгэлцээний тэмцээний загвараар (World Schools Debate format) зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог.

Эцсийн шатанд шалгарсан хоёр багийн гал гарсан ширүүн мэтгэлцээнийг “British School of Ulaanbaatar” сургуулийн захирал Жонатан Уорнер, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, “Эдүкэйтэд Энтерпрайз”-ын үүсгэн байгуулагч О.Энхзул нар шүүв. Чиглүүлэгчээр “Эдүкэйтэд Энтерпрайз”-ын англи хэл дээрх мэтгэлцээний сургагч багш Б.Идэр ажилласан.

Ахлах ангийн сурагчдын мэтгэлцэх ур чадвар, англи хэлний түвшинг сорьсон энэхүү тэмцээний талаарх сэтгэгдлийг хүргэж байна.

Мэтгэлцээн өөрийнхөө санааг цэгцтэй илэрхийлэх чадварыг суулгадаг

/Тэмцээний шүүгч, “Эдүкэйтэд Энтерпрайз”-ын үүсгэн байгуулагч О.Энхзул/

Орчин үеийн хүүхэд залуусын заавал эзэмших ур чадвар дундаас санаагаа зөв, цэгцтэй ойлгуулах чадвар чухалд тооцогдож байна. Үүнийг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй, сонирхолтой арга нь мэтгэлцээн юм.

Бас бусдыг сонсох, асуудлыг бусдын өнцгөөс ойлгох, асуудлын шалтгаан үндэслэлийг ул суурьтай хөндөх, тэдгээрт тохирсон шийдэл дэвшүүлэх гээд чухал мэдлэг, чадваруудыг эзэмшиж чаддаг гээд олон давуу талтай.

Тиймээс сурагчдад өөрийгөө хөгжүүлэх боломж олгох зорилгоор англи дээрх мэтгэлцээний тэмцээнийг санаачлан зохион байгууллаа.

Энэ тэмцээнд ялсан, ялагдсаны аль ч бай оролцогч хүүхэд бүр туршлага хуримтлуулж, хүсэл мөрөөдөл өвөртлөн харьж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэмцээний хамтран зохион байгуулагчаар “The Global Green Growth Institute” /GGGI Mongolia/, Рояаль Олон Улсын Их сургууль, “United Nations Association of Mongolia“/ НҮБ-ын Нийгэмлэг, “Hippocards” үг цээжилдэг аппликэйшн болон “PEAK news” мэдээллийн сайт хамтран ажилласан.

Монгол хүүхдүүдийн англиар мэтгэлцэх чадвар бишрүүлж байна

/Тэмцээний шүүгч, “British School of Ulaanbaatar” сургуулийн захирал Жонатан Уорнер/

Монгол сурагчдын англиар мэтгэлцэх чадварыг хараад үнэхээр биширлээ. Багууд мэтгэлцэхдээ баримт нотолгоо дэвшүүлэхдээ зөвхөн бэлдсэн баримт, материалдаа хязгаарлагдсангүй. Тэд өөрсдийн зүрхний гүнээс, итгэл үнэмшлээрээ мэтгэлцэхийг хараад бахархсан.

Энэ тэмцээнд оролцож байгаа сурагчид ирээдүйд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах мэргэжилтнүүд болох нь гарцаагүй.

Мэтгэлцээнд амжилттай оролцоход багийн ажиллагаа эергээр нөлөөлсөн

/Тэмцээний ялагч, Сант сургуулийн 2 дугаар багийн оролцогч Б.Оюунбилиг/

Манай баг мэтгэлцээн тэмцээний сүүлийн шат эхлэхээс ердөө цагийн өмнө сэдвээ сонссон.

Үнэндээ ганцхан цагийн дотор сэдвээ бүрэн судлаад баримт нотолгоотой, үндэслэл дэвшүүлж, мэтгэлцэнэ гэдэг амар байгаагүй.

Бидний хувьд бие биеэ сайн ойлгож, багаар хамтран ажиллаж чадсан нь давуу тал болсон гэж бодож байна. Миний бодлоор мэтгэлцэх авьяас хүн бүрд бий. Гагцхүү айдсаа давж, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Цагаач иргэдийн гарах, орох мэдэгдлийг цахимаар бүртгэдэг боллоо DNN.mn

tsag

Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн манай улсын хилээр гарах, орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн гарах-орох мэдэгдлээ энд дарж илгээж, цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо.

Санамж:

  • Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь жилд 180 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчих тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ түр хаалгана
  • Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн жилд 180 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлах зөвшөөрлийг хүчингүй болгож болно
  • Гарах-орох мэдэгдэл бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан тохиолдолд холбогдох хариуг мэдэгдэнэ
  • Хэрэв таны гадаад улсад зорчих хугацаа жилд 180 хоногоос хэтрэх тохиолдолд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн “оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх хүсэлт гаргах” цонхоор эсхүл Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирэх боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ.