Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хов их ярьдаг хүмүүс ухаалаг хэсэгтээ ашиглагдаж байдаг DNN.mn

Хов их ярьж байгаа хүмүүсийн ихэнх нь өөрийгөө ховлож байгаагаа мэддэггүй. Үүнийг Дюмагийн зохиолуудаас мэдэрч болно. Хүнийг их шүүмжилдэг, хов их ярьдаг хүмүүс ухаалаг хүмүүст айхавтар ашиглагдаж ирсэн нь хүний түүх. Ухаалаг хэсэг тэдний юу ярихыг мэддэг, тэрийг нь яаж ашиглахаа бас мэддэг. Үүнийг нь өнөөх хов ярих, бусдыг муулах дуртай хэсгийнхэн огт мэдэрдэггүй. Энэ дотор ус, тосны ялгарал явагддаг. Тэднийг улс төрийн шинжлэх ухаанд “дамжуулагчид” гэж албан ёсоор томьёолдог. Бас “миний өмнөөс ажил хийж өгдөг хүмүүс” гэж ч том улстөрчид үздэг. Иймэрхүү хов ярих, бусдыг хэлэлцдэг хүмүүсийг бусдын гар хөл бологсод гэж ойлгох ёстой юм байна.

Энэ бүх зан чанар Монголд нийтлэг байгаа учраас өнөөдрийн Монголын нийгэм, монголчуудын хандлага буруу, ажил амьдрал нь стресс ихтэй байна. Яахав дээ, ярьж хөөрөх, хэн нэгнийг буруутгах үе бид бүгдэд бий. Гэхдээ ярихынхаа өмнө бодох, яасан гэж би тэр хүний тухай ярьж байгаа билээ гэж зогсолт хийх, тэвчээд үгээ залгих. Яагаад гэвэл та өөрөө зүв зүгээр байгаагүй, тэр хүний талаар хаа нэг газар ярьсан. Хариу реакци танд ирж байгаа нь тэр. Тэгэхээр зүгээр л хаана, юуг, хэнд ярихаа мэдэж явцгаа. Хов хэдүй мэдээлэл солилцох үүргийн нэг хэсэг мөн боловч шал дэмий, огт утга учиргүй нэгнийг муулах бус үг сонсох, үйлдлийг нь урьдчилж мэдрэх, цаашид үр дагавар нь ямар байхыг тооцох мэтээр хов ярьж, бусдын талаар дүгнэж байх нь танд ашигтай. Тэрнээс бусдын хатгаасанд орж, өөрт гэмгүй нэгнээ муучилж өөрийгөө хорлох хэрэг юу байгаа юм. Энэ талаар олон хүн, олон ч удаа ярьдаг, бичдэг, энэ удаад ч бас үргэлжлүүлье. Хов ярьцгааж өөрсдийгөө ховлох хэрэггүй дээ. Хов ярьж байгаа чинь хэн нэгэнд ашиглагдаж байгаа үйлдэл шүү дээ…

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий хяналтын сонсголд үг хэлэхээр 59 иргэн бүртгүүлжээ DNN.mn

Ерөнхий хяналтын сонсгол түр завсарлалаа | Sonin.MN

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Энэхүү сонсголд үг хэлэхээр 59 иргэн бүртгүүлжээ.

Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалж байгаа юм.

Тэрбээр “Өнөөдрийн зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол нь холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, тайлбар авах зорилготой. Харин нүүрстэй холбоотой асуудлаар УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос хийх сонсгол нь гэрч дууддаг, нотлох баримт цуглуулдаг, нотлох баримтад үнэлгээ хийдэг. Хянан шалгах түр хорооноос хийх сонсгол үүний дараагаар хийгдэнэ. Энэ сонсгол нь хоёр өөр зохицуулалттай гэдгийг оролцогчид анхаарна биз.

Нүүрсний холбоотой асуудлаар нэгэнт УИХ-аас шийдвэр гаргаад иргэдийнхээ саналыг сонсохоор нээлттэй сонсгол явуулж байна. Ийм учраас иргэд болон гишүүд нь асуултаа асууж, хариултаа авч, саналаа хэлээд явчихвал яасан юм бэ.

Иргэд та бүхэн чөлөөтэй ярь. Мөн гишүүдээр ч яриулъя. Иргэд, гишүүд ээлжлээд асуултаа асуугаад, үгээ хэлээд явах боломжоор нь хангая. Одоогоор сонсголд 59 иргэний нэрийг өгсөн. Эдгээр иргэнээр хязгаарлагдахгүй гэвэл эхний нэр өгсөн хүмүүс нь асуултаа асуугаад үгээ хэлж байг. Тэр хооронд шинээр үг хэлэх иргэд нь нэрээ бичээд өгч болно. Энэ бол УИХ-аас ямар нэгэн алхам хийж байгаа үйлдэл” гэв.

Categories
мэдээ цаг-үе

ҮАБЗ-ийн гишүүдийг хяналтын сонсголд оролцуулахыг жагсагчид шаардав DNN.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ.

Өнөө өглөө 10 цагаас эхлэх товтой байсан уг сонсгол хоёр ч удаагийн завсарлагааны дараагаар ийнхүү 13 цагаас эхэлж байна. Тус сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг болон зохион байгуулагчдад хандаж оролцогчдын зүгээс өмнө нь сонсголыг нэг танхимд явуулахыг шаардсаны дагуу сонсгол Төрийн ордны “Их Монгол” танхимд болж буй. Сонсголын эхэнд төв талбайд тайван жагсаал цуглаан хийж буй залуучуудын зүгээс ажлын хэсэгт шаардлага хүргүүлсэнээ уншиж танилцуулав. Уг шаардлагад нэгдүгээрт сонсголд жагсагчдын төлөөллийг нэмж оруулах, хоёрдугаарт УИХ-ын 18 дугаар тогтоолыг өөрчлөн хуралдаан даргалагчийг өөрчлөх, гуравдугаарт ҮАБЗ-ийн гурван гишүүнийг сонсголд оролцуулах, дөрөвдүгээрт нүүрсний хэрэгт хамааралтай бүх этгээдийг хамруулах, тавдугаарт сонсголд оролцож буй нийт оролцогчдыг үгээ хэлэх нөхцөл боломжоор хангахыг тусгажээ.

Сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг дээрх шаардлагуудыг бүгдийг нь хангая гэвэл байнгын хороо хуралдаж, асуудлыг дахин хэлэлцэх тул өнөөдөртөө энэхүү сонсголыг явуулах боломжгүйд хүрнэ. Харин иргэд санал хэлэх гэж байгаа бол эхлээд 6 мэдээлэл сонсох хэрэгтэй. УИХ-ын гишүүн, иргэн хоёул сөөлжөөд үгээ хэлэх бололцоотой” гэсэн хувилбарыг дэвшүүлсэн. Зохион байгуулагчид, оролцогчдын зүгээс сонсголын дэг дээр өөрсдийн хувилбарыг дэвшүүлж буй ч ойлголцолд хүрээгүй хэвээр байна.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл: АН нээлттэй сонсголыг сунжруулаагүй. Залуус хувь хүнийхээ үзэл бодлыг илэрхийлсэн DNN.mn

Нүүрсний асуудалтай холбоотойгоор Төрийн ордонд хийж буй сонсгол маргаан гарсны улмаас түр завсарласан.

Харин тус маргааныг үүсгэсэн хүмүүс нь Ардчилсан Нам(АН)-ын холбогдох албаны хүмүүс байв. Иймд тус намыг зохион байгуулалттайгаар сонсголыг сунжруулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээд гараад буй дараах тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Иргэдийн бухимдал ихсэж, талбайд жагссан тул сөрөг хүчний есөөс дээш гишүүний гарын үсэг цуглаж байж, энэ нээлттэй сонсголыг Төрийн ордонд хийх анхны эрх зүйн орчин бүрдсэн. Энэ бол АН-ын гишүүдийн оролцоо санаачилгатайгаар явсан үйл явц. Мөн зургаан хоногийн өмнө УИХ-ын даргад сонсголыг хэрхэн зохион байгуулах талаар шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ олон хүн оролцуулах боломжтой байдлаар

  1. Соёлын Төв Өргөөнд зохион байгуулъя,
  2. энгийн иргэн, жагсагчдын төлөөллөөс 1,000 хүн оролцуулах боломжийг бүрдүүлье,
  3. иргэд асуулт асууж, хариулт авах боломжийг нээлттэй олгож, цагийн хязгааргүйгээр сонсголоо хийе гэсэн үндсэн шаардлагуудыг тавьсан.

Гэтэл өнөөдөр дөрвөн танхимд хувааж, гурван танхимд иргэд телевиз үзээд сууж байсан. Харин үндсэн танхимд дарга нар, гишүүд суучихсан байлаа. Энд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх нь хаана? Иймээс иргэд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлж, хойшлогдсон” гэлээ.

Харин маргаан үүсгэсэн хүмүүсийн дунд А.Адъяасүрэн гишүүний гишүүний туслах болон тус намын бүлгийн ажлын албаны дэд дарга байсанд тэрбээр “Залуус хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлсэн байх. Дарга нар тусдаа суугаад, цөөн хэдэн иргэнийг оруулаад телевиз үзүүлж суулгах нь зарчимд нийцэхгүй байна гэж иргэний шаардлага тавьсан болов уу. Бүлгээс эсвэл гишүүдээс зохион байгуулалт хийгээгүй” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Төв талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг хязгаарлажээ DNN.mn

5 хүн ба авто зам нарын зураг байж магад

Сүхбаатарын талбайн хоёр талын автозамын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Жагсаал цуглаан болж байгаатай холбоотойгоор жагсагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Төв талбайн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөний урсгалыг түр хаагаад байна” хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Үндэсний зөвлөлийн VI хуралдаан боллоо DNN.mn

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Үндэсний зөвлөлийн VI хуралдаан  боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан өчигдөр /2022.12.20/ боллоо.

Хуралдааныг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар үг хэлэв.

Тэрээр хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд нэлээдгүй ажил, арга хэмжээг Үндэсний зөвлөлийн гишүүд болон бусад төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажилласан болохыг онцолж, 2022 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажил, арга хэмжээнээс дурдсан юм.

Тухайлбал, Улсын хэмжээнд нийт 1879 гаруй эрх зүйн хөтчийг бэлтгэн чадавхжуулсан бөгөөд эдгээр эрх зүйн хөтөч нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажилласан.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн 1800-1202 дугаараар 1546 иргэнд, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх Чатбот үйлчилгээгээр 548 иргэнд, мессежбот үйлчилгээгээр дамжуулан “Гэр бүлийн хүчирхийллийн талаар” нийт 2500 иргэнд тус тус хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн.

Мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нээлттэй нийгэм форум, Иргэдийн оролцоо II төсөл, ХБНГУ-ын Хансс-Зайделийн сан, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага зэрэг донор байгууллагатай хамтран эрх зүйн сургалтын платформ, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”, “Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт” зэрэг олон ажлыг зохион байгуулсныг онцолсон юм.Үндэсний зөвлөлийн хуралдаанаар үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2022 оны биелэлт болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар гишүүд хэлэлцэж, цаашид гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах замаар хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.

Хуралдааны төгсгөлд Үндэсний зөвлөлийн даргаас гишүүдэд хандаж, эрх зүйн мэдлэг, мэдээллийг бага наснаас нь эхлэн олгох, мэдээллийн усргалуудын уялдаа холбоог сайжруулахаас гадна шинэлэг санал, санаачилга гаргахад онцгой анхаарч бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлж ажиллах үүрэг, чиглэлийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Отор хийж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Сураггүй алга болсон хүн | News.MN

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багт малчин Т сураггүй алга болжээ.

Тодруулбал, нутгийн “Зүүн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс зүүн зүгт 24 км-т/ “Портер” загварын автомашинтай өчигдөр /2022.12.20/-ны 12.00 цагийн орчим алга болсон гэжээ. Тус малчин малаа оторлож яваад сураггүй болсон тухай мэдээлэл оройн 21.05 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон орон нутгийн иргэд эрэн хайжээ. Улмаар 36 настай Т-г эрэн хайх ажиллагааг 19.20-22.40 цаг хүртэл зохион байгуулсан аж.

Үр дүнд нь сумын төвөөс зүүн зүгт 18 км-т Хангал багийн “Жунцай” гэх газар малчин Э-ийн хаваржаанд малаа хотлуулсан байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн ордны үүдэнд нүцгэн суулт зарласан иргэдийн 3 нь ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдлээ DNN.mn

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол иргэдийн шаардлагын дагуу 13:00 цагт Их танхимд хийхээр болж хойшлоод байна.

Тэгвэл уг сонсголд оролцуулахыг шаардсан зарим жагсагч Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүцгэн суулт зарлаж байна.

Тэдний гол шаардлага нь Ерөнхий сайдтай уулзах, мөн нүүрсний хулгайн нээлттэй сонсголд оролцуулахыг шаардаж, эл асуудал шийдэгдэх хүртэл хувцасгүй суухаа илэрхийлж байгаа юм.

Нүцгэн суулт зарласан иргэд “Монголчуудаа эвтэй бай”, “Шударга ёсыг шаардаж байна”, “Бид нар ингэж амьдарч чадахгүй”, “Биднийг сонс”, “Эх орондоо аюулгүй, сайхан амьдрах ёстой” хэмээн хашхирч байна.

Тухайн нүцгэн суулт зарласан иргэдийг осголтын нэгдүгээр зэрэгт орсон гэдгийг эмчийн үзлэгийн баг сануулж, 2-3 хүн ухаан алдсаныг, эмнэлгийн машинаар авч явлаа.

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 17 дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нээлттэй сонсголыг 13.00 цагт “Их танхим”-д үргэлжлэхээр боллоо DNN.mn

Нүүрсний асуудлаар зохион байгуулах ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 13:00 цагаас Төрийн ордны нэг танхимд үргэлжлэхээр боллоо.

Уг сонсгол өнөөдөр өглөө 10:00 цагт дөрвөн танхимд эхэлсэн ч танхимын хуваарилалттай холбоотой маргаан гарсан. Учир нь нэг танхимд дарга сайд нар, бусад танхимд жагсаалд оролцогчид болон холбогдох хүмүүс хуваарилагдсан байна. Тиймээс иргэдийн зүгээс олон танхимд хуваагдахгүйгээр нэг танхимд сууж, сонсголыг хийх шаардлагыг тавьсан юм.

Ажлын хэсэг хуралдаж, иргэдийн саналыг хүлээн авснаар сонсголыг нэг танхимд зохион байгуулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нээлттэй сонсгол 15 минут засварлалаа DNN.mn

Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.21/ өглөө эхэлсэн. Сонсголоор нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага болон албаныханы танилцуулга, мэдээллийг сонсож, хэлэлцэх юм.

Хурлын танхимын урд хэсэгт хууль хяналтын байгууллагын болон бусад албаныхан суусанд АН-ын гишүүн Б.Энхмөнх тэргүүтэй залуусын зүгээс бухимдлаа илэрхийлж, эл хурлаа “Жанжин Д.Сүхбаатар” танхимд бус Их танхимд зохион байгуулж, иргэд жагсагчид нэг дор сууж байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэх санал гаргаснаар хурал даргалагч С.Чинзоригийн зүгээс эл саналыг Ажлын хэсэгтэй ярилцахаар 10 минут завсарлууллаа.