Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газрын маргаан 83 хэргээр буюу 32.9 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улсын шүүхийн 2022 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны дүн мэдээллийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-өөс танилцууллаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 243 хэрэг буюу 19.9 хувиар өссөн байна. Тодруулбал,

  • Газрын маргаан 83 хэргээр буюу 32.9 хувь
  • Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 103 хэргээр буюу 56.9%
  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 17 хэргээр буюу 56.7%
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой маргаан найман хэргээр буюу 16%-аар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 98 хэргээр буюу 19.2 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 78 хэргээр буюу 61.9 хувиар буурсан байна.

зураг

Categories
мэдээ нийгэм

​Анхан шатны шүүх нийт 52760 хэрэг маргаан хянан шийдвэрлэжээ DNN.mn

Анхан шатны шүүх 2022 оны 3-р улиралд эрүүгийн 10443, иргэний 40852, захиргааны 1465 хэрэг нийт 52760 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 20701 зөрчлийн хэрэг шийдвэрлэж, 12485 хүн, 8 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 19958 хүн хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулж, 561 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1206 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 2243 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 1775 хэргээр буюу 20.5 хувиар, иргэний хэрэг 10882 хэргээр буюу 36.3 хувиар, захиргааны хэрэг 243 хэргээр буюу 19.9 хувиар тус тус өссөн байна.

Давж заалдах шатны шүүх 2022 оны 3 дугаар улиралд эрүүгийн 1743, зөрчлийн 589, иргэний 2458, захиргааны 609 хэрэг, нийт 5399 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх 2022 оны 3 дугаар улиралд эрүүгийн 133, иргэний 837, захиргааны 48 хэрэг нийт 1018 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо: Улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1503 шүүх хуралдаанд 1524 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

“Google map”-т суурилсан Улаанбаатар хотын хаягжуулалтын системийг хөгжүүлэхэд хамтран ажиллана DNN.mn

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар нь бизнес эрхлэгчдийг дэмжихээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, Улаанбаатар хотын бизнесийн орчны өнөөгийн болон хэтийн төлөв байдлын судалгаа хийх, бизнес инновацын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах, цогц сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Талууд хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд:

  • “Google map”-т суурилсан Улаанбаатар хотын хаягжуулалтын системийг хөгжүүлэх
  • Бизнесийн орчны судалгаа, дүн шинжилгээ хийх, судалгааны үр дүнг гаргаж, бизнес инновацын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

Эх сурвалж: НЗДТГ

Categories
гадаад мэдээ

Герман ухаан DNN.mn

Германы урд байсан удирдлага “Улс төр, эдийн засаг хоёр тусдаа зүйл” хэмээн учирлажАНУ-аас үнэтэй шингэрүүлсэн хий(LNG) авч байснаасОросоос байгалийн хий хоолойгоор авсан нь дээр хэмээн европын бусад улсыг ч үүндээ татан оролцуулсан билээ. Удалгүйулс төр, эдийн засаг хоёр салшгүй зүйл гэдэг нь батлагдажОросын хямд хийн оронд Европ 2008 онд Гүржийн, 2014 онд Украины газар нутгаас Оросуудад “бэлэглэв”. Харин ОХУ Украинд довтолсноор Оросын үнэгүй хий ямар их үнэтэй зүйл байсан нь бүрэн тодорхой болж, 1951 оноос хойш анх удаагаа Германы инфляц 34.2 хувь болсон гэж Олон улсын хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн судалгаанаас иш татан “Die Welt” мэдээлэв. Ийнхүү

Оросын хийг дэмжигч төр, засгийн оронд эвслийн засгийн газар байгуулагдав. Шинээр байуулагдсан Германы эвслийн засгийн газар хийн асуудлыг шийдэж энэ өвлийг даван гарна гэдэгт өөрсдөөс нь өөр хэн ч итгэхгүй байсан. Гэтэл Германы засгийн газар өнөөдөр өвөл хэрэглэх хийн нөөцөө бүрэн бүрдүүлж чадсан төдийгүй хийн үнийг бууруулж орхив.

Германы шинэ засгийн газар Оросын хийн оронд АНУ-ын Шингэрүүлсэн хий авах нь адилхан л “монополийн занга”-ндорж, зах зээлийн эдийн засгийн зарчмыг зөрчих болно гэж үзсэн тул Германы канцлер Олаф Шольц бизнесийн хүрээний төлөөлөгчдийн хамт Африкийн орнууд болох Сенегал, Нигери, Өмнөд Африкт айлчлал хийв. Африкийн эдгээр улсуудыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Сенегал улс тивийн 55 улсыг нэгтгэсэн Африкийн холбоог даргалж байгаа бол харин Нигерийн хувьд хэдийгээр Африкийн хамгийн ядуу улс ч гэсэнБерлин энэ улсыг Сахарын өмнөд хэсгийг тогтворжуулах холбоос улс гэж тооцдог билээ. Иймээс энэ улсад Германы цэрэг байрлаж, Бундесверийн сургагч багш нар Африкийн энэ улсын зэвсэгт хүчний тусгай ангиудыг сургаж байгаа юм. Мөнканцлерийнхаа айлчлалын өмнөхөн Бундестаг Германы цэргийн хүчний Нигери, Малид байх хугацааг дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргасан. Өмнөд Африк нь Германы Африк дахь гол түнш гэж тооцогддог. Хоёр улс эдийн засаг, улс төр, соёлын нэлээд эрчимтэй харилцаатай байдаг. Үүнээс гадна Өмнөд Африк бол “G20”-ийн цорын ганц Африк гишүүн билээ. Үүний дараа Герман энэ бүрэлдэхүүнээ арабын улсуудад айлчлуулав. АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Мохаммед бин Заед Аль Нахайян, Германы канцлер Олаф Шольц нар эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрийн өсөлтийг бэхжүүлэх зорилготой гэрээнд гарын үсэг зурав. Абу Дабид хийсэн айлчлалынхаа дараа Шольц Катар руу явсан билээ. Канцлер мөн Саудын Арабын хааны гэр бүлийн дээд төлөөлөгчид, тэр дундаа угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай эрчим хүчний хангамжийн асуудлаар хэлэлцээ хийсэн. Гарын үсэг зурсан гэрээний дагуу АНЭУ-аас “LNG”-ийн эхний хэсэг энэ оны сүүлээр Германы хойд хэсэгт орших Брунсбүттел дэх хөвөгч терминалд ирэх төдийгүй Германы эрчим хүчний концерн “RWE” болон Саудын Арабын Абу Дабигийн үндэсний газрын тосны“ADNOC” компаниуд олон жилийн нийлүүлэлтийн санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэд “Энэ оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Гамбург хотын ойролцоох Брунсбүттел дэх хөвөгч “LNG” терминалд 137,000 шоо метр шингэрүүлсэн байгалийн хийн эхний багц ирж нийлүүлэгдэнэ” гэж хамтран мэдэгдэв. Канцлер“RWE” ADNOC”-тэй гэрээ байгуулсан нь “Германд шингэрүүлсэн хийн хангамжийн дэд бүтцийг бий болгож, манай улсыг илүү олон төрлийн хийн хангамжаар хангахад чухал үе шат боллоо” гэж тэмдэглэв.

Германы канцлер Олаф Шольц эдгээр улсуудад айлчлангэрээ хийхдээ“Авчирсан шингэрүүлсэн хийг зөвхөн Германд худалдана. Ирсэн хийг худалдан авахгүй удаж саад учруулбалГерманы тал нөхөн төлбөр олгож нийлүүлэгч талыг хохиролгүй болгоно. Африк тив, Арабын улсуудаас ирэх ямар ч улсын“LNG”-д энэ гэрээ адилхан үйлчилнэ” гэж заасан юм. Өрөөр хэлбэл тэдэн еврогоор авна гэсэн хатуу үнэ бус тухайн үеийн зах зээлийн үнээр авна гэсэн нь Германы хожлын тамга хөзөр болсон билээ. Ийнхүү Герман улс өнөөдөр энэ өвөл зарцуулах байгалийн хийн нөөцөө бүрэн бүрдүүлж чадсан төдийгүй олноороо ирж байгаахөлөг онгоцнуудын “LNG”-ийн үнэ эрэлт, нийлүүлэлтийн зах зээлийн зарчмын дагуу буурсаар байна. Герман улс ийнхүү хийн асуудлаа шийдэж чадсанаар инфляцийг бууруулахад хөрөнгө зарцуулах боломжтой болов. Тухайлбал,1.5 тэрбум еврог нийтийн тээврийн хөнгөлөлт, тэтгэмж нэмэх, эрчим хүч их хэрэглэдэг 9000 компанид татварын хөнгөлөлт үзүүлэх, оюутнуудад нэг удаад 200 евро, тэтгэвэр авагчдад 300 евро өгөх болсон гэж “Spiegel”-д бичсэнбайна. Харин Европын холбооны зарим улсууд Германыг “хувиа бодогч” хэмээн шүүмжлэв. Холбоо бол холбоо, улс бол улс, зах зээл бол зах зээл шүү дээ.

Герман улс АЦС, нүүрсээр ажилладагДЦС-ынхаа ашиглах хугацааг сунгаж энэ хугацаанд сэргээгдэх эрчим хүчээр улсаа хангахаар ажиллаж байна. Тухайлбал, Дани улстайсалхин турбины хамтарсан цахилгаан станц байгуулахаар болсон. Мөн бензин хэрэглэдэг машинаас “салах” ажлаа маш амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ бүхэн маш товчоор Герман ухаан юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ DNN.mn

АНУ, Өмнөд Солонгосын “Сэрэмжтэй шуурга” цэргийн хамтарсан хээрийн сургуулилт өчигдөр буюу аравдугаар сарын 31-нээс тав хоногийн хугацаатай эхэллээ.

Хамтарсан сургуулилт нь оролцогч талуудын агаарын нэгдсэн ажиллагааны болон тактикийн чадавхыг нэмэгдүүлэх, холбоотнуудын хамтарсан хамгаалалтын байр суурийг бэхжүүлэх зорилготой бөгөөд сургуулилтад Өмнөд Солонгосын 140, Америкийн 100 байлдааны нисэх онгоц буюу нийтдээ 240 орчим онгоц оролцож, тэдгээр нь 1600 байлдааны нислэг үйлдэх төлөвтэй байна.

Сургуулилтад Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний “F-35A” үл үзэгдэгч, “F-15K”, “KF-16” сөнөөгч, Америкийн “F-35B” олон үүрэгт байлдааны онгоц, “EA-18G”, “U-2” тагнуулын онгоцнуудаас гадна Австралийн Агаарын цэргийн хүчний “KC-30А” олон үүрэгт тээврийн зориулалттай цэнэглэгч онгоц, Японы Ивакуни агаарын баазаас АНУ-ын Тэнгисийн цэргийн “F-35B” үл үзэгдэгч сөнөөгч онгоц анх удаагаа оролцож байгаагаараа онцлог юм.

Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин, АНУ-ын Агаарын цэргийн долоодугаар хүчин сургуулилтад оролцохоос гадна, Америкийн тэнгисийн явган цэрэг, тэнгисийн цэргийн болон хуурай замын хүчний цэргүүд оролцож, Солонгосын Агаар-сансрын ажиллагааны төв сургуулилтыг удирдан явуулж байна.

Сургуулилтын үе шатанд Умардаас ирэх аюул заналхийллийг бууруулах, агаарын дэмжлэг, хамгаалалт, яаралтай ажиллагаа зэрэг агаарын томоохон үүрэг даалгаврыг 24 цагаар гүйцэтгэх бол газар дээрх туслах хүчнийхэн довтолгооны үед баазын хамгаалалтын арга барил, амьд үлдэх чадварт суралцаж, хамтарсан хүчний дайны үеийн чадавхыг сайжруулахаар төлөвлөж байна.

Умард Солонгосын хэвлэлийн төлөөлөгч хамтарсан сургуулилтыг эрс шүүмжилж, Солонгосын хойг дахь өнөөгийн хурцадмал байдал нь АНУ-ын Умард Солонгост чиглэсэн дайсагнасан бодлого болон Өмнөдийн Ерөнхийлөгч Юн Сук Ёолын засаг захиргааны Пхеньянтай сөргөлдөх бодлогын хослолтой холбоотой хэмээн мэдэгдэж байна.

Тус сургуулилт АНУ-д энэ сарын 8-нд болох завсрын сонгууль, Вашингтонд энэ долоо хоногийн пүрэв гарагт эхлэх Америк-Өмнөд Солонгосын Аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын өмнөхөн болж байгаа зэрэг нь сургуулилтын ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс ААН-үүдийн цахилгааны үнийг 14-28 хувиар нэмнэ DNN.mn

ААН-ын цахилгааны үнийн тарифыг өнөөдрөөс эхлэн цахилгаан үнийг 14-28 хувиар нэмэгдүүлнэ.

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тиймээс 2019 оны хоёрдугаар улиралд нэг удаа үнийн тарифыг өөрчилсөн. 2022 оны арваннэгдүгээр 1-нээс үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавьсан. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас айл өрхүүдийн цахилгааны үнийг нэмэхгүй. ААН-үүдийн хувьд 5000 кВт хэрэглээтэй бол 14 хувь, 5000-аас дээш хэрэглээтэй бол 28 хувиар нэмэгдүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБТЗ өнөөдрөөс эхлэн нэмэгдсэн үнээр үйлчилнэ DNN.mn

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ ХНН/ тээвэрлэлтийн үнээ болон орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифыг 50 хувиар нэмсэн байна. Энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа билээ.

Энэхүү ХНН ачаа тээврийн бүлэг, зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар Зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илгээжээ. Улмаар ШӨХТГ, Зам, тээврийн хөгжлийн, Сангийн болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авсан байна.

Улмаар хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээхээр шийдсэн аж. Харин дараах экспортын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэ тарифыг өөрчилсөн байна.

  • Зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн тарифыг 20 хувь
  • Төмрийн хүдрийн тээвэрлэлтийн тарифыг 15 хувь
  • Жонш тээвэрлэлтийн тарифыг 15 хувь
  • Нүүрсний тээвэрлэлтийн тарифыг 20 хувь
  • Орон нутгийн, олон улсын зорчигч тээвэрлэлтийн тарифыг 50 хувиар индексжүүллээ.
Categories
гадаад мэдээ

Ираны Аятоллагийн цэргүүд хоригт орно DNN.mn

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарж байгаатай нь холбогдуулан Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Исламын хувьсгалт гвардийн корпусыг (IRGC) террорист байгууллагын жагсаалтад оруулах болсныг зарлав. Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авч, “IRGC”-ийг террорист бүлэглэлийн ангилалд оруулахыг судалж байна гэж тэрээр Германы “ARD” телевизэд өгсөн ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

Дональд Трампыг ерөнхийлөгч байх 2019 онд Тегерантай харилцаа хурцдан Исламын хувьсгалт гвардын корпусыг АНУ террорист байгууллагын жагсаалтад оруулсан боловч ЕХ-ны уг жагсаалтад Ираны цэргийн уг элит нэгж хараахан бүртгэгдээгүй байсан юм. Энэ жагсаалтад орсноор Брюссель “IRGC”-ийн хөрөнгийг царцаах боломжтой болох аж.

Исламын хувьсгалын харуулын корпус нь Ираны оюун санааны удирдагч Аятолла Али Хаменеид шууд захирагддаг бөгөөд тус улсад улс төр, эдийн засгийн асар их нөлөөтэй байдаг. Өнгөрсөн сарын 29-нд “IRGC”-ийн командлагч Хуссейн Салами есдүгээр сарын дундаас хойш үргэлжилж буй томоохон жагсаалыг зогсоохыг шаардсан боловч түүний заналхийллийг үл харгалзан олон мянган иранчууд амралтын өдрүүдэд дахин жагсаал хийсэн юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 16-нд Ираны курд бүсгүй 22 настай Махса Амини амиа алдсаны дараа Иранд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Охиныг хижаб өмсөх дүрэм зөрчсөн хэргээр цагдаагийн дэд газар саатуулж, тэрээр хэд хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. Аминигийн үхэл Иранд засгийн газрын дарангуйлагч бодлого, Исламын дэглэмийг эсэргүүцсэн олон мянган иргэдийн эсэргүүцлийн жагсаал болон өрнөсөн юм. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр жагсаалын үеэр дор хаяж 250 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн баривчлагджээ. Иранд болсон олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг хэрцгийгээр дарж, Украины эсрэг явуулж буй Оросын дайныг Иран дэмжсэний хариуд Европын холбоо Ираны аюулгүй байдлын хүчний эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт: Авлига авсан, мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон Швейцарын прокурорын тогтоолыг НПГ-т өгч байна DNN.mn

Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарын прокурорын байгууллагаас хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Зөвхөн Монголд ч биш энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын холбооны улсад хэрэг үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан.

Швейцарын холбооны улс эрхзүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд олон улсын хууль, хүчний байгууллагатай хамтарч хэргийг шалгасан байна. Ингээд 2022 оны зургадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Швейцарын холбооны улсаас үүсгэсэн байсан авилга авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тухай улсын прокурорын тогтоолыг өмгөөлөгчөөр дамжуулан энэ оны наймдугаар сарын 24-нд надад ирүүлсэн.

Миний хувьд хаагдсан хэргийнхээ материал дээр үүнийг нэмж хүргүүлье гэж бодож байлаа. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээллүүд гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор Нийслэлийн прокурорын газрын Тамгын газрын даргад Швейцараас ирсэн тогтоолыг гардуулан өгч байна. Уг тогтоол герман хэл дээр байгаа. Албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан орчуулгын хамт өгч байна. XX зууны түүхэнд Монголын төлөө зүтгэсэн улстөрч болгон хувь хүнийхээ хувь заяаны хувьд үргэлж хэлмэгдэж байсан. Хувь хүн хэлмэгдэж болно, Монголын хувь заяа төөрч болохгүй. Тиймээс би хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх, хэн нэгнийг буруутгах хүсэлгүй байна. Үнэнийг олж тогтоогоод, бид цаашид нэгдээд явах ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Э​рүүгийн хэрэг 20.5 хувиар өсчээ DNN.mn

Эрүүгийн хэрэг 20.5 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 34.0 хувиар тус тус өсчээ.

Монгол Улсын шүүхээс нийтдээ 20 тэрбум 362 сая төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс улсын тэмдэгтийн хураамж 10 тэрбум 448 сая, торгох ялаар 9 тэрбум 251 сая төгрөгийг, зөрчлийн хэрэгт торгох шитгэлээр 1 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

No description available.Монгол Улсын хэмжээнд 2022 оны гурав дугаар улиралд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг 20.5 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 34.0 хувиар тус тус өсчээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 12485 хүн, 8 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10910 хүн, 8 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 1069 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.