Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэг, сургууль маргаашнаас танхимаар хичээллэнэ DNN.mn

Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор өнөөдөр /2022.11.28/ нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэхээр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргасан. Энэ шийдвэр нь тухайн өдрөө л хэрэгжиж маргаашнаас /2022.11.29/ цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжих танхимаар хичээллэх юм байна.

Энэ талаар БШУЯ-наас тодруулахад “Нийслэлийн Засаг дарга нөхцөл байдлын талаар захирамж гарч баталгаажсан үндэслэлийг харж ногтлогдсон тохиолдолд БШУ-ны сайд шийдвэр гаргах ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар БШУ сайд Л.Энх-Амгалан БНХАУ-д айлчлалтай байна.

Салбарын сайд цаашид сунгах асуудал дээр “Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана” гэсэн байр суурьтай байгаа. Цаг агаарын хүндрэл үүсч, нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргахгүй бол маргаашнаас /2022.11.29/ цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа танхимаар буюу хэвийн хичээллэнэ” гэдэг хариултыг өгөв.

Categories
гадаад мэдээ

Путины ээлжит “жүжиг” DNN.mn

Кремлийн хэвлэлийн алба өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайнд оролцож буй дайчилгаа, гэрээт цэрэг, сайн дурынхны эхчүүдтэй уулзсан тухай мэдээлэв. Энэхүү арга хэмжээ Путины Ново-Огарёво дахь өргөөнд болсон байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны албан ёсны мэдээгээр Оросын Холбооны Улсын янз бүрийн субьект, түүнчлэн ОХУ-д нэгдсэн Украины бүс нутгаас ирсэн 17 эмэгтэй оролцсон уулзалтын танилцуулга хэсгийн видео бичлэгийг олон нийтэд тараажээ.

“We Can Explain”агентлаг уг уулзалтанд Нэгдсэн Орос намын орлогч дарга Ольга Белцева, Москва муж дахь Бүх Оросын Ардын фронтын гүйцэтгэх хорооны дарга Юлия Белехова,намын гишүүн Марина Мигунова, Уст-Абакан хотын дайчлагдсан хүмүүсийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулагч “Байлдааны ахан дүүс” байгууллагын тэргүүн Надежда Узунова, үнэн алдартны шашинд тулгуурлан “эх оронч” кино найруулдаг Олеся Шигина зэрэг Кремлийн албан ёсны төлөөлөл болохэмэгтэйчүүд оролцсон бөгөөдхарин тэдний төрөл төрөгсөд Украинд тулалдаж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэжтэмдэглэжээ.

Путин Украинд тулалдаж буй хүмүүсийн ээжүүдтэй уулзах гэж буйг Кремль арваннэгдүгээр сарын 22-нд зарласан. Иймээс дайчлагдсан болон хугацаат цэргийн алба хаагчдын төрөл төрөгсдийг нэгтгэсэн “Цэргийн эхчүүдийн хороо” болон “Эхчүүдийн зөвлөл”-ийн аль аль нь Путинтэй уулзахыг хүссэн боловч манай төлөөлөгчдийг оролцуулаагүй, харин урьдчилан бэлтгэсэн “халаасны эмэгтэйчүүд”-ийг урьсан гэжэдгээр байгууллагын удирдлага мэдэгдсэн болохыг уг агентлаг онцолсон байна. Уг уулзалтын нийт 7-н минутын бичлэг дээр В.Путин хөвгүүд нь Украинд амь үрэгдсэн эхчүүдэдхандан “”Хэзээ нэгэн цагт бид бүгд энэ хорвоог орхих болно. Энэ бол зайлшгүй. Гол асуулт нь бид хэрхэн амьдарч байсан юм гэдэгт байгаа юм. Зарим хүмүүс амьдралаа огт ойлгомжгүй өнгөрөөдөг. Манай улсад жилд 30-н мянган хүн авто ослоор, мөнтооны хүн архинд хордож үхдэг.Харин таны хүүгийн зорилго биелсэн. Тэр эх орноо хамгаалж амьдралаа утга учиртай өнгөрөөсөн” гэж хэлжээ.Түүнийхээр хүний нутагт гэнэт довтолж, цэргийн хамаагүй илүү хүчээр дайрсан ч ялагдаад эхлэнгүүт энгийн иргэдийг нь устгаж, эд хөрөнгийг нь дээрэмдэж, эмэгтэйчүүдийг хүчиндэж, хүүхдүүдийг алж буй нь эх орноо хамгаалж байгаа явдал юм байна. Бас авлигад идэгдсэн ОХУ-д “2018 оноос жил болгон үхэл төрөлтөөс дунджаар 1,2%-иар нэмэгдэж, хүн амынхаа өсөлтөөр 221 улсаас 201-д жагсах болж, зөвхөн архидалтаас 2020 онд50435 хүн нас барж, энэ тоо жилээс жилднэмэгдэжбайна”гэсэн “Росстат”-ынх нь албан албан ёсны мэдээ болон өөрсдийнх нь судалгаагаар энэ улсын насанд хүрэгчдийнх нь 80% хувь архи байнга хэрэглэж, найман сая хар тамхичинтай болоод буйн гол буруутан хэн юм бол?!

Дайчилгаа ээлжит цэрэг татлага биш. Энд 18-тай залуучууд бус амьдрал үзсэн, юмны цаад наадахыг ойлгох боловсролтой хүмүүс татагдана. Путин эхчүүдтэй уулзаж, ээлжит хуурамчжүжгийнхээ гол дүрд өөрөө тоглож байна гэдэг Оросын дайчилгаа дампуурч эхэлсний том дохио. Өөр юу ч биш.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрксис Инк компани хөрөнгө оруулагчдадаа зориулсан “erxes Investors Day 2022” арга хэмжээг зохион байгууллаа DNN.mn

АНУ-ын Цахиурын Хөндийд хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын технологийн салбарт тэргүүлэгч Эрксис Инк компани хөрөнгө оруулагчдадаа зориулан “erxes Investors Day 2022” талархлын арга хэмжээг өнгөрсөн 11 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Эрксис – нээлттэй эхийн бизнесийн үйлдлийн систем (open-source experience operting system /XOS/) нь ямар ч байгууллагад хэрэглэгч, харилцагч, баг хамт олон, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлдвэрлэл худалдаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэх мэт 21-р зууны дижитал шилжилт хийхэд шаардлагатай төрөл бүрийн бизнесийн программ хангамжийн нэгдсэн экосистем юм.

Мөн Эрксисийн харилцагч байгууллагууддаа олгож буй өөр хаана ч байхгүй давуу тал нь тухайн байгууллагыг программ хангамжийг хараат бус байлгаж, шаардлагатай программ хангамжуудыг яг л лего тоглоом өрөх мэт өөр хоорондоо уялдаатайгаар ашиглах боломжийг олгодгоос гадна дан ганц Эрксис багийн хөгжүүлэлт хийсэн модиулуудаас гадна өөрт хэрэгцээтэй модиулуудыг бусад компаниар нэмэлтээр хөгжүүлэлт хийлгэж ашиглах боломжийг олгодог.

Уг арга хэмжээний үеэр Эрксисийн хамт олон тэдэнд итгэл хүлээлгэж хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч нартаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ Эрксисийн эргэн тойронд болж буй онцлох үйл явдлууд, одоо ба ирээдүй, бүтээгдэхүүний шинэчлэл, цаашдын зорилго төлөвлөгөө гэх зэрэг чухал сэдвүүдийн талаархувьцаа эзэмшигчидболон зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Хамтран үүсгэн байгуулагч, технологи хариуцсан захирал Б. Бат-Амар нь 2021 оны 12 дугаар сараас эхлэн өдийг хүртэлх платформ дээр хийгдсэн архитектурын шинэчлэлүүд буюу хуучин болон шинэ хувилбарын ялгааны талаар маш ойлгомжтой танилцуулсан. Системийн шинэ хувилбарт модуль бүр нь биеэ даан ажиллах, шаардлагагүй модулийг суулгахгүй байх, түнш программ хөгжүүлэгч нарт Эрксисийг суулгаж нэмэлтээр модуль хөгжүүлэлт хийхэд илүү хялбар болсон тухай ярьсан. Мөн байгууллагууд хэрэгцээндээ тулгуурлан цөөн хэдэн модулиудыг суулгаж ашиглах, мөн серверийн зардлаа хэмнэх, илүү хурдан бүтээмжтэй ажиллах боломжтой болсон талаар мэдээлэл хүргэсэн.

Хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б. Наран нь бүтээгдэхүүний шинэ хувилбар, хөрөнгө оруулалт, Эрксисийн эргэн тойронд болж буй онцлох үйл явдлууд, хэтийн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 128 хөрөнгө оруулагчидтай болж, $2,8 сая ам.долларыг амжилттайгаар татан төвлөрүүлснээ дурдлаа. Мөн түлхүү хэрэглэгчид, хөгжүүлэгчид, түнш байгууллагууд зэрэг нийт хотолдоо илүү анхаарч ажиллахаа хэлсэн юм.

Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А. Мэнд-Орших нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр явуулж буй үйл ажиллагааг удирдан ажиллах “Эрксис Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т. Батцэцэг-ийг танилцуулсан.

Мөн платформ нь модульд суурилдаг болсон учраас 2023 ондоо Эрксисийн экосистем дээр суурилж шинэ модуль хөгжүүлэх, системийн холболт хийх, бие биеэ дэмжин түншлэх зорилготой дотоодын 50 технологийн компанийг хамтран ажиллахыг уриад зогсохгүйгээр цаашид олон улсын зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байгаа бөгөөд энэхүү зорилгын хүрээнд гадаадын 100 технологийн компанитай хамтран ажиллах төлөвлөгөө гаргасан тухайгаа дурдлаа. Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд энэ оны сүүлээр олон улсын жишигт нийцсэн, ажиллахад таатай шинэ оффистоо нүүж орохоор төлөвлөж байгаа ба уг барилга нь “erxes Tower” гэж нэрлэгдэх болсон тухай мэдэгдсэн юм.

Дотоодын зах зээлийг удирдан ажиллаж буй гүйцэтгэх Захирал Т.Батцэцэг нь “Эрксис Монголиа” ХХК-ийн өнгөрсөн ба одоогийн талаар товчхон танилцуулахаас гадна ирээдүйд хэрхэн ажиллах гэж буйтөлөвлөгөөний талаар нийт зочдодоо хуваалцсан юм. Тэрээр ирэх 5 жилдээ нийт 100 энтерпрайз байгууллага болон 10,000 жижиг дунд байгууллагатай хамтран ажиллахаар зорьж байгаагаа дуулгалаа. Энэхүү зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсээр ирсэн үнийн бодлого, концептын багахан өөрчлөлт оруулж нэгдсэн нэг үнийн бодлого баримтлахаар болсон тухай хэллээ. “Эрксис Монголиа” ХХК нь цахим шилжилтийг хүртээмжтэй байлгахын тулд бизнесээ дараагийн түвшинд гаргах, орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах цаашлаад технологийн дэвшлийг ашиглан хамт олон болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг сайжруулах зорилготой гарааны бизнесүүд, жижиг дунд байгууллагууддаа зориулан “Бизнесээ томруулъя клуб”-ийг үүсгэн байгуулж буйгаа зарлалаа.

Тус клубийн гишүүн болж Эрксисийн хамт олон болон бусад компаниудтай хамтдаа хөгжиж бизнесээ дараагийн түвшинд гаргахыг хүсвэл та 1 сарын 1,000,000 төгрөгийн үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг ердөө 100,000 төгрөгөөр худалдан авах боломжийг олгож байна. Уншигч та бүхэн хэрхэн гишүүн болох болон гишүүн болсноор ямар боломж, давуу талуудыг хүртэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Мөн “Эрксис Монголиа” ХХК нь хар баасан гараг болоншинэ оныг тохиолдуулан насан туршдаа “Бизнесээ Томруулъя Клуб”-ын гишүүн байх боломжийг задаллаа. Та болон танай байгууллага Бизнесээ Томруулъя Клуб-ын насан туршийн гишүүн болохын тулд ганцхан удаа 3,999,000 төгрөг төлөөд ирээдүйн 10, 20, 30 жилдээ гишүүн байж технологийн бүтээлүүдийг үйл ажиллагаандаа ашиглахаас гадна байгууллагуудад үнэ цэнэ өгөх бусад боломжуудыг хүртэх боломжтой.

Энэхүү боломж нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлээд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуусталүргэлжлэх ба дуусах хугацаа нь болоогүй ч эхний 500 байгууллагаа бүртгээд тухайн боломж нь хаагдах юм. Хар баасан гараг, шинэ жилийн онцгой урамшууллыг худалдан авч насан туршдаа Бизнесээ Томруулъя Клуб-ын гишүүн болохыг хүсвэл ЭНД дарна уу.

Эрксисийн хамт олон нь хөрөнгө оруулагч нартаа өнгөрсөн хугацаанд хийсэн, бүтээснээ тайлагнаж, алдаа оноогоо хамтдаа дэнсэлж цаашдын зорилго, төлөвлөгөөгөө хуваалцдаг соёлыг бий болгохоор хамгийн анхны “erxes Investors Day 2022” арга хэмжээг зохион байгуулав. Тэд хөрөнгө оруулагч нартаа зориулсан энэхүү арга хэмжээгээ жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буйгаа зарлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Даралт бууруулах 7 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна DNN.mn


ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Өнөөдрийн байдлаар дээрх эмийг 2400 гаруй иргэнд олгож, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцлаа.

Categories
мэдээ нийгэм

Бусдын толгой руу индүүгээр цохиж гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn

Өндөр настан болон бүл муутай айлын малыг хулгайлдаг бүлэг малчдыг  илрүүлжээ | iSee.mn

Хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар явж байсан эмэгтэйн толгой руу танихгүй эмэгтэй алхаар цохиж хагалсан гэх бичлэг тараад байна.

Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Хохирогчийн толгой руу цохисон зүйл нь алх биш бөгөөд тус хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна” гэв.

Мөн тухайн эмэгтэй хохирогчийн толгой руу индүүгээр цохиж гэмтээсэн нөхцөл тогтоогдсон тухай өөр нэг эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн хэрэг үйлдсэн эмэгтэйг цагдаагийн алба хаагчид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэж өгөөд байгааг хэллээ.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-ын пуужингийн цохилтыг буруушаав DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Розмари Ди Карло “Орос Украины иргэний дэд бүтцийг буудахаа нэн даруй зогсоох ёстой” гэж тусзөвлөлийн шуурхай хуралдаан дээр мэдэгдэв.“Энгийн хүн ам болон иргэний дэд бүтцэд халдлага үйлдэхийг олон улсын хүмүүнлэгийн хуулиар хориглодог бөгөөд бүр энгийн иргэдэд хохирол учруулж болзошгүй бол цэргийн байгууламжид халдахыг ч хориглодог … НҮБ эдгээр халдлагыг эрс буруушааж, ОХУ-аас ийм үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. Хууль зөрчсөнбуруутангууд хариуцлага хүлээх болно” гэж Ди Карло анхааруулав. ОХУ-ын пуужингийн цохилт нь дулаан, цахилгаан бусад энгийн хэрэглээний хэрэгсэлгүй, ундны усгүй энэ өвөлтэй нүүр тулж буй олон сая украинчуудадгамшиг авчирна гэсэн болгоомжлолыг бий болгоод байгаа билээ.

Украины чухал дэд бүтцийн эсрэг чиглэсэн пуужингийн цохилт нь Орос хөрш зэргэлдээ улсын эсрэг явуулж буй “харгис хэрцгий, үндэслэлгүй, ичгүүргүй дайн” гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас Гринфилд мэдэгдэв. Тэрээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины ард түмэнд улам их зовлон учруулахын тулд “өвлийн хүйтнийг зэвсэг болгохыг оролдож байна. Энэ бол хэтэрхий хүнлэг бус стратеги гээд Томас Гринфилд Орос улс тулалдааны талбарт хэд хэдэн ялагдал хүлээсний дараа ийм арга хэрэглэж эхэлснийг онцолжээ. АНУ-ын Элчин сайд НҮБ-д хандан Москвагийн үйлдлийг эрс, ямарваа болзолгүйгээр буруушаахыг уриалав.

Украин руу чиглэсэн олон тооны пуужингийн довтолгоо нь Оросын арми байлдааны талбарт амжилт гаргаж чадахгүй байгаагаас үүдсэн терроризм гэж Францаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Николас де Ривьер мэдэгдэв.”Оросын зорилго нь тодорхой. Цэргийн ялагдлынхаа араас ийм аймшиг тарих цохилт хийхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж де Ривьер онцлон тэмдэглээд, Франц Украиныг дэмжсээр байх болно гэж мэдэгдэв.

НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя 11-р сарын 23-нд Киев, Вышгород хотуудын орон сууцны барилгыг оносон пуужингууд нь “Киевт нийлүүлсэн Америкийн агаарын довтолгооноос хамгаалах пуужин байсан” гэж мэдэгдэв. Небензя Украин орон сууцны хороололд агаарын довтолгооноос хамгаалах системээ байрлуулж, “үр дүнд нь төөрсөн пуужингийн хэлтэрхий эсвэл Украины пуужингийн хэлтэрхий Оросын онилоогүй байсан объектууд дээр унасан” гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Москвагийн төлөөлөгч барууны орнуудыг “Украинд бодлогогүйгээр зэвсэг нийлүүлж байгаагаа зогсоохгүй байгаа учир бид тэднийг пуужингаар буудаж байна” гэжээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаанд цахимаар оролцож үг хэлэв. Тэрээр “Дэлхийн хамтын нийгэмлэг эрчим хүчний терроризмыг буруушааж, НҮБ-ын дүрмийн 7-р хэсэгт заасны дагуу террорист улсын үйл ажиллагаанд тодорхой үнэлэлт өгөх ёстой” гэж уриалав. Үүнээс гадна Зеленский Киевт агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингийн довтолгооноос хамгаалах хамгийн сүүлийн үеийн системийг нийлүүлэх, мөн ОХУ-ын олон улсын байгууллагад санал өгөх эрхийг хасахыг уриалжээ. “Террорист улс өөрийн түрэмгийлэл, өөрийн хийж буй терроризмтой холбоотой аль ч санал хураалтад оролцох ёсгүй. Дайн эхлүүлж, терроризмыг гардан хийж буй улсын төлөөлөгч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх гэсэн оролдлогыг хааж чадаж байгаа бол энэ нь бид мухардалд орсон гэсэн үг” гэж Украины Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Тэрээр “Дэлхий нийтийг энэ мухардлаас гаргах хэрэгтэй. Энэ бол боломжтой зүйл. Дэлхий нэг олон улсын алан хядагчийн барьцаанд байх ёсгүй” гэжээ. Энэ хуралдааны дарааЗеленский өөрийн “Telegram” хуудсандаа “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэг суудал эзлэн түрэмгийлэгчдэд эзлэгдсэн хэвээр байна” гэж бичжээ.

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Гомбосүрэн: Монгол Улс хүчирхэг байхын тулд мөрөөрөө байх ёстой. Гэхдээ энэ нь унтаад бай гэсэн үг биш DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны №299, 300(5564, 5565) дугаараас авч нийтлэв.


2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд Гадаад харилцааны яаманд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба гадаад бодлого” эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Уг хурлын үеэр Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Энэ бага хурлаар 1911 оны үеийн Монголын тусгаар тогтнол ба гадаад бодлого ямар байсан талаар ярьж байна. Тэгвэл өнөөдрийн Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад бодлого ямар байна вэ?

-Өнөөдрийн хурал бол өнгөрсөн зууны буюу 105 жилийн өмнөх үйл явдлыг голчлон ярьж байна. Ямар гараанаас эхэлсэн юм бэ гэдгийг ойлгох үүднээс эрдэмтэд юмаа хэлж, сонсох хүмүүс нь ойлголтоо бататгах юм уу, илүү тодруулах тухай асуудал. Өнөөдөртэй холбохоор өнөөгийн дэлхий тэр үеийнхтэй огт адилгүй болсныг дурддаг юм. Тэр үүднээс тусгаар тогтнолыг ярихдаа улс гүрэн гэж биеэ дааж орших, эсэхэд янз бүрээр халдаад байна уу, элдэв янзын аюул занал байна уу гэж яривал тийм юм байхгүй л дээ. Дэлхийн олон улсын харилцааны байдал, хөгжлийн түвшин ямар байна вэ гэхээр улс гүрнүүдийн өнөөгийн байгаа байдал дор бүрнээ баталгаажиж. Тэр нь олон улсын гэрээ хэлэлцээрүүдээр баталгаажсан. Тэгэхээр бид тусгаар тогтнолоо алдчих гээд байгаа юм шиг юм байхгүй. Тусгаар тогтнолыг эмзэг болгодог янз бүрийн хүчин зүйлүүд байна. Үүнийг тусгаар тогтнол гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдалтай холбож ярьдаг л даа. Хамгийн эхэлж эдийн засгийн аюулгүй байдлаа ярьж байна. Өнөөгийн орчлонгийн эдийн засгийн уялдаа харилцаанд өөрийгөө байршуулж, тэрний нэг элемэнт, улсаар нь яривал нэгэн гишүүн нь болж идэвхитэй хөгжих тухай зүйл юм л даа. Бидний өнөөдрийн нэг сонин юм бол 25 жил зах зээлийн эдийн засагт шилжээд дэлхийн тэр эдийн засгийн системийн бага боловч нэгээхэн хэсэг болох зам руу чадан ядан явж байна. Тэрийгээ бид үндэсний эрх ашиг гэдэгтэй заримдаа дэндүү нарийн холбож авч үзэж, зарим талаар бүр тэр аюулгүй байдалдаа эсрэгээр нөлөөлөхөөр бодлого ч гэх нь хаашаа юм үйл ажиллагаа явуулж өөрсдийгөө зарим газар чөдөрлөж байгаа юм шиг, зарим газар өөртөө гох дэгээ тавьж байгаа юм шиг иймэрхүү замаар будилж явна.

Тэр үүднээс бол бид нар үндэсний аюулгүй байдалд өөрсдөө ямар нэгэн хор гэх нь хаашаа юм ямар ч байсан сөрөг нөлөө үзүүлэхээр бодлого, үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш үү гэхээр тийм үр дүнд гэнэ гэнэ хүрээд байна. Ний нуугүй хэлэхэд, бидэнд хөгжихөд гурван нэн чухал юм хэрэгтэй. Хамгийн наад талаас нь яривал мөнгө, хөрөнгө. Тэр бол манайд их мөчиг тачиг байдаг зүйл. Нөгөө талд нь техник технологи гэж нэг юм байгаа юм. Энэ бол нөгөө ашигт малтмалаа ашиглахаас авахуулаад, малын түүхий эдээ боловсруулахад хүртэл хамаатай зүйл. Тэр нь бидэнд байна уу. Өнөөгийн техник технологийн хөгжлийн үүднээс харвал бидэнд байхгүй. Тэр утгаараа гаднаас хараат. Мөнгө байхгүй гэдэг чинь бас л гаднаас хараат гэсэн үг. Энэ бүхнийг хүн гуай бий болгох ёстой. Тэр хүн мэргэжилтэн байх ёстой. Мэргэжилтэн гэдэг чинь мэргэшсэн, дадлагажсан, туршлагажсан хүн байх ёстой. Бичиг цаас, номыг үзсэн хүнийг хэлэхгүй. Тэр талаас нь үзвэл манайд ном үзсэн хүмүүс эрх биш байгаа. Гэхдээ бүх юмаа яралзтал хөгжүүлэх хэмжээнд боловсон хүчин бэлтгэгдээгүй. Тэгэхээр тэр номыг нь бас гаднаас сурдаг. Тэгэхээр бас хараат. Иймэрхүү зовлонг туулж явна аа, монголчууд минь.

-Гаднаас хараат гэдэг нь зуун хувь үнэн болчихоод байна?

-Энэ бүхнийг заримдаа үндэсний аюулгүй байдалтайгаа холбож авч үзэж ярьдаг болчихоод байгаа юм. Бараг л малын өвчин гарахаар л үндэсний аюулгүй байдал ухааны юм яриад байдаг. Тэгж холбох ёстой ч байж болно, үгүй ч байж болно. Гэхдээ үндэсний аюулгүй байдал гэдэг зүйлийг амны уншлага болгож болохгүй юм. Тэрний цаана тусгаар тогтнол бий. Тэгэхээр бид өнөөдөр ерөөсөө улс биш болчих гээд байгаа юм шиг тийм байдал байж болохгүй. Энэ мэт нь биднийг гадныхантай маш нарийн хамтарч ажиллахыг шаардаж байгаа юм л даа.

-Та яриандаа гох дэгээ гэж ярилаа. Үүнийг хоёр хөрштэйгээ холбож ойлгож болох уу. Монголчуудын хувьд эрт дээр үеэс өөрийн гэсэн уран нарийн аргатай дипломат ёстой байсан. Харин түүнийгээ эдүгээ үед орхигдуулаад байгаа нь хоёр хөрштэйгээ харилцах харилцаан дээр илрээд байна уу даа гэж анзаарагдах юм?

-Гох дэгээ гэж ярьсан нь зөвхөн энэ хоёртой холбож хэлж байгаа юм биш. Ерөөсөө гадагшаа харьцахдаа. Жишээ нь, хөрөнгө оруулагчдыг дуудаад байдаг. Ороод ирэх маягтай болохоор нь “Чи манай юмыг ашиглах гэж байж өөрийнх юм шиг загнах гээд байна” гэдэг. Хамтран ажиллах гэж байгаа бол харилцан ашигтай байх ёстой. Харилцан ашигтай гэдгийг эхлээд маньд ашигтай гэж уншаад байх шиг. Их мундаг ухаанаар харвал эхлээд өөрийн ашгийг харах нь зөв л дөө. Гэхдээ нөгөөхөөс чинь хэрэг дээрээ бид чинь юм гуйж байгаа байхгүй юу. Гуйдаг хүн чинь бөхийдөг байхгүй юу. Түүнээс гэдийж гуйдаг хүн явдаггүйг нэлээд хэдэн юм харууллаа л даа. Тийм ээ. Энийг би гох дэгээ гээд байгаа юм. Өөртөө тавьж байгаа чөдөр. Хоёр хөрштэй харилцах тухай их нарийн.

Хамгийн гол нь бидний сүүлийн 25 жилд хэрэгжүүлж байгаа бодлогыг Олон тулгуурт бодлого гэж нэрлэсэн юм. Хоёр тулгууртай аливаа юмны тогтвор нь ямар байх вэ. Тулга гэдэг чинь гурав, дөрвөн тулгууртай. Тэгэхээр бид гурав дахь хөршийн бодлого гэдгийг хоёр хөрштэйгээ харилцах бодлогын хүрээнд зэрэгцүүлж тавьж тэнцвэржсэн бодлого байх ёстой гэдэг номыг хэрэгжүүлж байгаа ухааны юм л даа. Хэрэгжүүлж байгаа бид чинь алдах, онохыг үзүүлж өгч байна. Тусгаар тогтнолын 105 жилийн ой тохиож байгаа сайхан өдөр ирж байхад тэр тухай яриад яахав. Ерөнхийдөө гэдэг сайхан үг байдаг, тийм ээ. Энэ бодлого хэрэгжиж яваа ухаантай. Хамгийн чухал хэрнээ бас ч гэж арай амар нь улс төрийн харилцаа байдаг юм. Бодлогын хүрээнд дайсагналцахгүй байна гэсэн үг байхгүй юу. Хоёр хөрштэйгээ ч сайн хөршийн харилцаатай хэмээгээд л ном, бичиг цаас харвал стратегийн түншлэл, тунхаг гээд улс төрийн харилцаатай байдаг. Гурав дахь хөрш гэж өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудыг хамгийн товчоор тодорхойлж ирсэн юм. Бөмбөрцөгийн цаанаас яривал Америк, энэ талаас нь яривал Япон, Солонгос ч юм уу. Тэгээд Европын холбооны улсууд. Тэд нартай бол улс төр гэдэг үүднээсээ ойлголцоод Монгол бол дэлхийн ийм улс гээд жинг маань тодорхойлчихсон. Биеийн тамираар яривал бид чинь бага жингийн тамирчид. Бид тэрийгээ ч хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ дэлхийн хоёр том гүрний дунд байдаг, бас ч гэж том талбайтай ийм нэгэн улс ч гэлээ геополитикийн талаас нь биднийг бас нэгэн тоглогч гэж авч үзээд улс төрийн үүднээс ойлгож сайн харилцаатай болцгоосон. Энийг материаллаг хамтын ажиллагаагаар улам бататгах ёстой байхгүй юу.

-Эдийн засаг, худалдаагаар бататгах ёстой ч нэг л улстай энэ харилцаагаа илүү хөгжүүлээд байна уу даа?

-Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтаар. Тэр талаас нь харахаар өнөө үлгэрлэж ярьсан тулганы нэг тулгуур нь айхавтар өндөрдөөд нөгөө хоёр руугаа хазайчихаар хэлбийсэн ийм зураг харагдаад байгаа юм. Тоо яривал Хятадтай хөрөнгө оруулалт, худалдаагаар харьцаж байгаа байдлыг анзаарвал 70, 80 хувь болчихоод байгаа шүү дээ. Оросын тухайд бензин авдгийг эс тооцвол хэрэг дээрээ тун өчүүхэн харилцаж байна. Нөгөө гурав дахь хөрш гээд харайлгаад л гуйгаад байгаа юм маань санасан хэмжээнд огт хүрэхгүй байна. Тэд биднээс гурван юм л хүсдэг. Бид танайд очоод хөрөнгө оруулахад улс төрийн хувьд тогтвортой байх, хөрөнгө мөнгийг хамгаалдаг эрхзүй, хууль ном чинь тогтвортой бөгөөд сайн байх ёстой гэдэг. Тэгээд “Та нар ярьсан, тохирсноо хэрэгжүүлдэг байх ёстой” гэдэг. Засаг солигдсон гээд одоо үргэлжлүүлэхгүй гэдэг ийм ёс хорвоо дээр ханилах ханилгааг их найдваргүй болгож байна шүү. Тэгэхээр бид энэ гурван тулгуур дээрээ доголдоод байна. Ийм зовлон байна. Олон улсын улс төрийн үүднээс ярихаар олон улсын хэмжээнд манай улс төрийн байр суурь бат тогтвортой байгаа хэрнээ харилцагч түншийн хувьд гойдгүй болчихоод байна.

-Монгол Улсын нэр хүнд сүүлийн жилүүдэд унаад байна уу, олон улсын тавцанд?

-Монгол Улсын нэр хүнд мундаг гэж социализмын үед ярьж ирсэн. Өнөөдөр бидний нэр хүндийн хувьд 1990-ээд оноос тэр гурав дахь хөрш маань итгэл үзүүлж харж үзсэн. Хөрөнгө мөнгөөр тэтгэж, зүгээр мөнгө, хөнгөлөлттэй зээл бүр идээ будаа өгч биднийг Олон улсын хамтын нийгэмлэгийн мөрөөрөө гишүүн болоосой л гэж дэмжиж харсан ш дээ. Улс төрийн утгаараа бол бид тийм болсон. Тэгээд л тэд “Танайд жаал зугаа юм байх шиг байна. Тэрийг хамтарч ашиглаж хөгжил дэвшилд чинь нэмэр болъё. Аж амьдралаа дээшлүүлэхэд чинь нэмэр болъё” гэнгүүт нь манайхан элдэв зан гаргадаг. Нэг тийм сонин сэтгэлзүйгээр хандсан. Ардчилал гээчийг бид үмхчихээд залгиж чадахгүй байгаа байхгүй юу. Залгиж ходоод руугаа хийж боловсруулаад “Энэ чинь ёстой сайхан идээ байна” гэхсэн. Гэтэл үхмчихсэн. Тэгээд заримдаа хахаад байдаг. Заримдаа гулгих маягтай гаргаж байна. Гэхдээ үүнийг буруутгах хэцүү. Өсөхийн зовлон гэж нэг юм бий. Өсөхийн зовлон гэдэг чинь улс гүрэн болгон дээр янз бүрээр илэрдэг байх. Монгол хүний нэг араншин байна. Тэр нь өсөхийн зовлон гээчийг хөгийн болгож байна л даа. Үнэндээ социализмаас хэрэг дээрээ хувиа борлуулах, довоо шарлуулах сэтгэлзүй бүхий нийгэм рүү шилжихээр чинь бид чинь эрх биш амьтан болохоор эхлээд тэр нь гялс гараад ирэх юм. Өөрөө яаж ийгээд л амиа тээх. Амиа тээх гэж байсан нь цаашлаад нэг хэсгийн маань баяжихын ухаан болчихож байгаа юм. Бурхан багшийн сургаалд “Бүтсэн хүсэл шинэ хүслийг төрүүлдэг” гэж байдаг. Тэр утгаараа хүсэл бол аливаа муу хорын эх юм. Хүсэл бүтчихлээ гээд зогсч чаддаггүй. Хэрэг дээрээ хүсэл нь шунал болж хувирдаг. Шуналыг муу хорын үндэс гэж байгаа юм л даа. Тэр нь монголчуудад ээ дээ тод харагдаж байна даа.

-Монгол Улс бол Ардчиллыг тайван замаар, цус урсгалгүй олж авсан. Ардчиллыг үлгэр жишээ хөгжүүлж байгаа орон гээд л биднийг нэг хэсэг их ч мандууллаа. Хөөстэй эдийн засаг гэдэг шиг гадныхан бидэнд цаасан малгай өмсгөчихсөн байсан юм биш үү гэдэг нь сүүлийн үед манайтай холбоотой олон улсад өрнөж байгаа үйл явдлууд харуулаад байна?

-Цаасан малгайг хүн өмсгөөгүй юм. Бид өөрсдөдөө сургаар өмсгөчихөөд байгаа байхгүй юу. Хүн зүгээр нэг үг хэлэхээр “За энэ шижир байна” гэж ойлгодог. Тэр нь монет ч биш байдаг. Олон улсын харилцаанд ийм нэг ёс байдаг юм л даа. “Өө та нар сайн байна, сайхан байна” гэж хэлдэг. Тэрийг нь “За тэр, бяд ч тэгнэ ээ. Бяд чинь лут байгаа” гэж хүлээж авдаг. Үнэн үг хэлж байгаа юм л даа. Гэхдээ тэр нь бидний хувьд онгирох омойтох зүйл байх ёсгүй. Нөгөөтэйгүүр гадаад харилцаа гэдэг юм чинь их нарийн. Яриа хөөрөөнөөсөө авахуулаад хариуцлагатай юм. Бид чинь гадагшаа очоод “Манайд зөндөө юм байгаа. Танайд зөндөө мөнгө, технологи байна. Энийг нийлүүлэхээр танайд ч ашигтай, манайд ч ашигтай” гэж хэлдэг. Хүрч ирсэн хойно нь тендер гэдэг юм зарлачихаар нөгөө гол түнш нь тээр тэнд хоцорчихдог. Тэгэхээр бодлого, гадны ёс ном энэ тэрийн шүтэлцээг тохируулах ёстой. Тендер зарладаг олон улсын жишиг, ном байж болно. Тэрийг ерөнхийд нь баримтлах хэрэгтэй. Бид бодлогынхоо хүрээнд тендерт ялагдсан байлаа ч Японы компанид тендерээ өгдөг байх хэрэгтэй. Ийм бодлого барьж чаддаг байх ёстой байхгүй юу. Тэгэхгүй бол өнөө тэнцвэртэй харьцах бодлого явж өгөхгүй байгаа юм. Хятадаас хөрөнгө оруулахад хамгийн хямдхан орж ирнэ. Ойрхон, зам харгуй тээвэр гээд зардал нь бага тусна. Японоос ирэх нь огт өөр шүү дээ. Тэгэхээр мэдээж шүү дээ, Хятад л ялаад байна. Тийм биз дээ.

-Энэ чинь л нэг улсаас хараат болох нэг шалтгаан юм шүү дээ?

-Нэг улсаас хараат байх ёсгүй. Бусадтай нь тэнцвэртэй харьцах хэрэгтэй. Бид гурав дахь хөршийнхөө бодит сонирхол гээчийг бий болгох ёстой. Улс төрөөр сайн байхын зэрэгцээ материаллаг болоод бусад сонирхлын юмыг буй болгоно.

-Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай Засгийн газар Хятадын талаас уучлал гуйж “Далай ламыг Монгол дахиж урихгүй” гэж ам мөчгөө өгчихлөө. Үүний хариуд Хятад улс “Болсон үйл явдал Монголд сануулга боллоо. Бусад улс ч үүнээс үлгэр жишээ ав” гэсэн утгатай тайлбар хийв. Үүнээс харахад бид чинь уг нь тусгаар тогтносон улс. Хэнийг хэзээ яаж урьж залахаа өөрсдөө шийдэх эрхтэй орон биз дээ. Эсвэл бид урд хөршөөсөө хамааралтай болчихсон юм уу?

-Үүнийг тэгж хараат, хамаарал гэж ярихын хэрэггүй. Хорвоогийн явдал, хоёр улсын хооронд зөрчил гардаг. Нэг нь тэр зөрчилтэй холбоотойгоор гомдол, саналаа тавьдаг. Нөгөөдөх нь учир жанцангаа тайлбарладаг, ийм л юм. Үүнийг тэгж ойлгох хэрэгтэй. Асуудлын том багаас болно л доо. Далай лам бол Хятадын хувьд нэгээхэн их эмзэг асуудал нь байгаа юм. Тийм учраас тэр нөхрийг үүгээр түүгээр явахаар нь их эмзэглэдэг. Их гүрнүүд, Обама, Меркель чинь Далай ламыг урьдаг нь Хятадыг чимхэж, байранд нь байлгахын хүрээнд хийж байгаа томчуулын тоглоом. Шашны том зүтгэлтэн ч гэлээ энэ хүн бол дүрвэгч. Дүрвэгч гэдгийг хүндэтгэж байх ёстой байхгүй юу, хүмүүнлэгийн үүднээс. Тэр нь улс төрийн утгатай байна уу, шашны утгатай байна уу жич асуудал. Далай лам дүрвэгчийн Засгийн газрын тэргүүн байж байгаад больчихсон юм. Тэгэхээр түүнийг улс төрөөс ангид гэж хэлж болохгүй, эсвэл болох ч юм шиг. Гэхдээ Далай ламын нэр нөлөө бол нэр нөлөө л байхгүй юу. Засгийн газрын тэргүүн гэнэ үү, юу гэнэ үү. Огт өөр хэрэг. Хятад улс эмзэглээд байгаа шалтгаан нь, Хятадыг хагалган бутаргах бодлого ярьж явдаг нөхөр, улс төрийн оргодол ч гэж үздэгтэй холбоотой. Үндсэндээ Хятад тэгж ч үзэхээс яахав.

-Одоо тэгэхээр Монгол Улс яах ёстой вэ. Яаж хүчирхэг оршин тогтнох вэ?

-Монгол Улс уу? Мөрөөрөө эрх ашгаа хамгаалж байх ёстой. Мөрөөрөө байх гэдэг нь унтаад байна гэсэн үг биш. Ухаалаг бодлого л явуулна гэсэн үг. Муурын сахлаар тоглодог хулганын үлгэрийг мэдэх үү. Бидэнд тийм тоглоом хэрэггүй. Хамгийн гол нь, бидэн шиг жижиг улсын баримтлах гол зарчим бол хэрэгтэй хэрэггүй юмаар аливаа гүрний чухал ашиг сонирхлыг хөндөхгүй байх явдал. Ердөө тэр. Тэр нь дандаа тэдний үгээр, аргаар байна гэсэн үг огтоос биш. Нөгөө талд нь бид биеэ даасан бодлогоо явуулж, үндэснийхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Улс хоорондын харилцаанд зөрчилтэй асуудал гарах явдал байдаг. Түүнийг үг хэлээ эв зүйгээр олж зохицуулж байх ёстой. Аливаа зөрчлийн хор холбогдлыг тухайн улс өөрийнхөөрөө үнэлж дүгнэдэг боловч тэр дүгнэлт, ойлголтынхоо дагуу нөгөө талынхаа байр суурийг ойлгохыг хүсэхгүй дарамт үзүүлэх нь ялангуяа их, бага гүрний харилцаанд зохистой арга биш. Харамсалтай нь тиймэрхүү явдал гардаг. Сая Монголын шашны байгууллагын шугамаар ирсэн Далай ламын айлчлалаас үүдэж тиймэрхүү асуудал гарах шиг байна. Далай лам Монголд айлчлах нь манай сүсэгтнүүдийн хувьд их чухал ач холбогдолтой. Харин энэ бол БНХАУ-ын дотоод улс төрийн байдалд нөлөөлөх хэмжээний явдал биш гэж би хувьдаа бодож байгаа. Үүнийг манай хятад нөхөд ойлгодог байлтай. Тийм учраас тэдний зүгээс саяны айлчлалын тухайд гаргасан хандлагыг нэгэн зүйлийн “дарамт үзүүлэх” оролдлого гэлтэй. Далай лам дэлхийн том гүрнүүдээр явж, үнэхээр улс төрийн өнгө аястай уулзалт хийдгийг бид бишгүйдээ мэднэ шүү дээ. Түүний үр дагварыг нь ч бид гадарлана. Тэгэхээр Далай ламын саяны айлчлалтай холбогдуулан хятадын талын илэрхийлсэн байр суурь, авсан “арга хэмжээ” хойшид иймэрхүү байдлаар давтагдахгүй байх гэж би найдаж байна. Хүчтэний дэргэд хүчгүй нь заавал буруутай байх ёсгүй шүү дээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нийт нутгийн 40 орчим хувьд зудын эрсдэл их байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас гаргасан энэ сарын 20-ны мэдээллээр нийт нутгийн 40 орчим хувьд зудын эрсдэл их (3 хувь нь нэн их, 33 хувь нь их), 40 хувьд нь дунд зэрэг, 19 хувьд нь бага, 5 орчим хувьд хамгийн бага гэжээ.

Зуд болох нэн их эрсдэлтэй сумын тоонд Баян-Өлгийн Сагсай, Алтай, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл (5 аймгийн 15 сум) байгаа юм.

Харин их эрсдэлтэй бүлэгт Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундгов, Дорноговь аймгийн 110 сум багтжээ.

Энэ жил гандуу, гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан юм. Хур бороо элбэг байсан төвийн бүсээр зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл доройтсон, нэгжийн ургац бага, малын тоо олширсон зэрэг нь зудын эрсдэлийг нэмж байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх хуулийн төслүүд DNN.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН:

Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2022.11.28-12.02

ДАВАА ГАРИГ /2022.11.28/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих/

Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд Баянзүрх дүүргийн 133 дугаар дунд сургууль, “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн байрны барилгын явц болон сургалтын үйл ажиллагаатай танилцана

12.00

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан /Хаалттай/

13.00

“Их засаг”

5

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан /Хаалттай/

14.00

“Их засаг”

6

Эдийн засгийн байнгын хороо

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ

1

Хууль зүйн байнгын хороо

  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

МЯГМАР ГАРИГ /2022.11.29/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Мал эмнэлгийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

3

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Хууль зүйн байнгын хороо

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

  • “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

10.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Журам батлах тухай/
  • Бусад

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хороо

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ЛХАГВА ГАРАГ /2022.11.30/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих/

Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих/

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төсвийн байнгын хороо

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

  • “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох
  • Бусад

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ ГАРИГ /2022.12.01/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

БААСАН ГАРИГ /2022.12.02/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ПҮРЭВ, БААСАН ГАРИГ /2022.12.01,12.02/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

Categories
мэдээ цаг-үе

Зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацжээ DNN.mn

Халтиргаа, гулгаа үүсэж болзошгүй газруудад 87 тонн бодис 42 тонн давс  цацжээ

Нийслэлд арваннэгдүгээр сарын 27-ны 10:00 цагаас цас орж эхэлж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг холбогдох байгууллагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж буйгаар, цас цэвэрлэгээнд зам, талбайн цэвэрлэгээний 18 байгууллагын 1063 үйлчлэгч тусгай зориулалтын 151 машин техниктэй ажиллалаа. Улмаар авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын 173.5 тонн бодис, 190 тонн давс цацах ажлыг арваннэгдүгээр сарын 28-ны 05:00 цаг хүртэл өдөр, шөнийн ээлжээр хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 380 гаруй ажилтан 61 техник хэрэгсэлтэй уртасгасан цагаар ажиллаж, зам талбайн цас, мөсийг хусаж цэвэрлэлээ.

Мөн аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цэвэрлэгээг гүйцэтгэх үүрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 2836 аж ахуйн нэгж байгууллага 194,394 ам метр талбайн цэвэрлэгээг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэвэрлэгээнд гарсан 2836 аж ахуйн нэгж нь үүний 16 хувь юм.

Зам, талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг тогтмол гүйцэтгэж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сууц өмчлөгчдийн холбоо, нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хариуцсан талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэх ажлыг зохион байгуулж байна.