Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“КИВИ“ хамтлаг тоглолтоо хийнэ DNN.mn

2004 онд албан ёсоор байгуулагдаж байсан КИВИ хамтлаг энэ сарын 18-нд ганцхан удаа тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод Tsetse, AM-C, Uka /solo/ нар оролцоно. Тоглолт Зайсан хиллийн Эвэнт халлд 20.00 цагаас болох юм байна. Тасалбарын үнэ 79-319 мянган төгрөгийн хооронд байна.

Продюсер Б.Ангирмаа нь 2004 онд анх KIWI нэртэйгээр продюсер охидын содон хамтлагийг Д.Уламбаяр Ц.Намуун Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй байгуулж улмаар Dashka studio дэргэд уран бүтээлээ гаргаж эхэлсэн түүхтэй.

KIWI хамтлаг нь энэхүү хугацаанд 60 гаруй клип 9 цомог world tour 2 удаа хийж байсан Монголын рок попд нэгэн тод өнгө болсон охидын хамтлаг билээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн баатар Ч.Хурцад орон сууцны батламж гардуулав DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Чойжингийн Хурцад хүндэтгэл үзүүлэн, орон сууцанд хамруулах батламжийг түлхүүрийн хамт гардууллаа.

Ч.Хурц нь 1976-1980 онд БНМАУ-ын үеийн Геологи, уул уурхайн сайд, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр Цагаан суварга, Цайрт менираль, Хар-Айраг, Заамар, Бороогийн алт, Салхитын орд зэрэг бүлэг ордуудыг нээхэд гар бие оролцож, Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг байгуулах үед уул уурхай, геологийн салбарыг удирдаж байсан гавьяатай эрхэм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Ч.Хурц “Би 25 настайгаасаа Геологи, уул уурхайн яамны орлогч сайдын албыг хашиж, 60 гаруй жил эх орон, төр засгийнхаа төлөө зүтгэжээ. Одоо ч салбарынхан минь намайг зорин ирж, мэдэх, чадах зүйлийг минь асуун, нэг нэгэндээ зөвлөж явдаг сайхан уламжлал тогтсон.

Өнөөдрийнх шиг ийм том хүндлэл хүлээж байсан минь ховорхон санагдаж байна. Хөдөлмөрийн баатар цол авч байхдаа л төрийн их хүндэтгэлийг үзэж байлаа. Энэ зөвхөн надад хүндлэл үзүүлж байгаа зүйл биш. Харин геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хүндэтгэж байгаагийн тод илрэл гэж бодож байна. Хүн ер нь зөв санаатай явбал бүх үйлс нь зөв болдог юм шүү. Нийслэлийн удирдлагууддаа дахин дахин баярлалаа гэдгээ хэлмээр байна” хэмээсэн юм.

Хотын дарга Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 101, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, хичээл зүтгэл гарган ажилласан Ч.Хурц гуайд ийнхүү хүндэтгэл үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ ТӨХК Хонконг чиглэлийн нислэгээ сэргээлээ DNN.mn

МИАТ ТӨХК дэлхий нийтийг хамарсан Ковид-19 вирусний тархалтын улмаас 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цуцлагдаад байсан Хонконг чиглэлийн нислэгээ дахин эхлүүллээ.

Хонконг чиглэлийн нислэг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн долоо хоногийн бүрийн баасан гарагт үйлдэгдэнэ.

МИАТ ТӨХК

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний сайдад зөвлөмж хүргүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс аравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрчим хүчний сайд, Цагдаагийн ерөнхий газарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэв.

Мөн Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газрын цахим хуудсанд ил тод байдлыг үнэлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох байгууллагуудад санхүүжилт олгоогүйн шалтгаан нөхцөлийг судлан цахим системд хяналт тандалт хийлээ.

Төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүй, хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх иргэдээс ирүүлсэн 9 гомдлыг хянаж, тайлбар тодруулга авах ажлыг үргэлжлүүлж байна.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1512 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан дэлхийн улс орнууд Авлигын эсрэг конвенциар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг сурталчлах, хүүхэд, залуучуудад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн дуу хоолойг сонсох, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор фото уралдаан зохион байгуулахаар Гэрэл зурагчдын холбоотой хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: АТГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: Монголд анх удаа “Шагайн хиймэл үе солих” мэс заслыг нэвтрүүллээ DNN.mn

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал Eui Hyun Park болон эмч мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Улсад анх удаа шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай нэвтрүүллээ.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг өөрийн оронд нутагшуулснаар шагайн үений артрозоор өвчилсөн олон иргэдэд өвдөлт зовууриасаа салах, амьдралын чанарыг сайжруулах боломжийг олгож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ковидын 91 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 91 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 11 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 45 нь нийслэлд, 46 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 985 652-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох ба говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа тул эдгээр үеүдэд цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 4-6°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11-13 м/с, зарим үед түр зуур 13-15 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан ба бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэг ба гуравдугаар арав хоногуудын эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 4-6°С-аар сэрүүснэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар (Хэнтийн баруун хэсгээс бусад) олон жилийн дунджаас бага байна. Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногуудын сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 3-5°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Дундговь, Дорноговийн зүүн хойд хэсэг болон Говьсүмбэрийн нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 3-5°С-аар сэрүүснэ. Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15-17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ спорт

Сонирхогчдын боксын Дэлхийн цомын тэмцээнээс найман тамирчин медаль хүртжээ DNN.mn

Герман улсад сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 2-5-ны хооронд болж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Ж.Еркиний удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөж буй.

Дэлхийн цомын рингэнд гарсан Монгол тамирчдын хувьд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медалийн төлөө тулалдах бол 54 кг-д Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Тэгвэл 50 кг-ын жинд Н.Оюун-Эрдэнэ тулаанаа дуусгасан бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Даваадорж, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д О.Тулга, Т.Энхтөр нар хүрэл медалийн болзол хангав.

Ийнхүү дэлхийн цомыг зорьсон Монголын есөн ширэн бээлийтнээс найм нь медальтай ирэх нь тодорхой боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрээн хотод сууж буй Консулын газраас сэрэмжлүүлэг гаргажээ DNN.mn

Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсах тохиолдол буурахгүй байна.

Тухайлбал,

– Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;

– Захиалсан тоо хэмжээ дутуу ирэх;

– Захиалсан бараа, бүтээгдэхүүнээс өөр бараа ирэх;

– Чанаргүй бараа ирэх;

– Төлбөр шилжүүлсний дараа тохиролцооноосоо буцах, илүү төлбөр нэхэмжлэх зэрэг явдал гарсаар байна.

Иймд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн цахимаар худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандан шийдвэрлэх асуудлыг зайлшгүй тусгах, төлбөр тооцоог хийхдээ худалдагч компани, байгууллага, иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газар

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Хууль эрх зүйн шинэчлэл нь ард түмний нурууг тэнийлгэж, албан тушаалтнуудын нурууг бөхийлгөнө DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА. Тэрбээр тухайн үед МҮОНТВийн шууд ярилцлагад орж, таван телевизийн сэт­гүүлчийн асуултад хариулж байжээ.


Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гари­гийн орой буюу энэ сарын 21-ний өдрийн 21:00 цагт МҮОНТВийн шууд ярилцлагад орж, таван телевизийн сэт­гүүлчийн асуултад хариулсан билээ. Энэ­хүү ярилцлагыг сонины хуудаснаа бүрэн эхээр нь буулгаж, уншигч­дадаа хүргэж байна.


Тэгэхээр өнөөдөр их онцлогтой өдөр бай­лаа. Арванхоёр­дугаар са­рын 21-нийг зөвхөн мон­голчууд төдийгүй дэл­хий нийтээрээ хү­лээж байсан. Чухам энэ өд­рийг та яаж хүлээж байв аа. Үнэндээ таныг энэ өдрөөс зугтаах нь гэдэг цуу яриа гадуур тархсан байлаа?

-21-ний өдрийн та­лаар дэлхий нийтээрээ ярьж байсан. Янз бүрийн таамаглалууд хөвөрч бай­­лаа. Тийм учраас хү­мүүс ч их анхаарал хан­дуул­сан. Тэдний нэг ади­лаар анхаарал хандуулж бай­лаа. Сүүл рүүгээ 21-ний өдөр дөхөөд ирэхэд үнэ­хээр янз бүрийн асуу­дал гарах вий гэж санаа зовж байсан. Твиттерээр жир­гээ­чидтэй ярьсан л даа. “Шинжлэх ухаанд итгэ. Тайван байцгаа. Өөр­төө итгэ, амьдралын турш­ла­гадаа итгээрэй” гэсэн са­наа­нуудыг хэлж байлаа. Ер нь бол цуур­хал хурдан тардаг. Үнэн бол удаан үлддэг шүү дээ. Тийм учраас цуурхал маш хур­дан тарж, хү­мүүст айдас болгоомж­лол бий болсон байх. Телевизийн сэт­гүүл­­чид на­даас ярилц­лага авъя гэж хүсдэг. Харин өнөө­дөр та нарт ярилц­лага өгч таарлаа. 20-ны өдөр ярилц­лагад орох урилга авсан л даа. Тэгээд 21-ний өдөр ярилц­лагад орвол зүгээр байх гэж бодоод ирсэн. Үнэндээ энэ өдөр 14.00 цагаас эхлээд харанхуй болно гээд байсан ч тийм зүйл болсонгүй шүү дээ.

Ерөнхийлөгч ярилц­лага өгнө гэхээр ньЗаа­вал 21-нд байхдаа яахав дээгэж бодож байлаа. Та дэлхий сүй­рэх­гүй гэдэгт итгэлтэй байв уу?

-Би дэлхий сүйрнэ
гэдэгт итгээгүй. Ер нь
21-нд гэртээ хүүхдүүдтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ бай­хад сайхан л
байх болов уу. Хэрэв гэр бүлийнхэн
маань үнэхээр дэлхий сүйрч магадгүй гэж бол­гоом­жилж байгаа бол шүү дээ. Гэхдээ би тө­рийн тэргүүнийхээ хувьд мон­гол хүн
бүрийг тайван байлгах үүднээс хажууд нь очоод сууж чадахгүй учраас телевизээр айл бүхэнд оръё гэж үзсэн нь энэ. Тиймээс ард иргэд­дээ
тайван бай, маргааш болдгоороо болно, шинэ өглөө эхэлнэ гэж хэлье. Харин 2013
онд хүмүүс дэлхийгээ илүү их хайр­лаж, амьдралын үнэ цэ­нийг мэдэрсэн байх болов
уу гэж бодоод байгаа юм. Аливаа зүйл хоёр талтай. 21-ний өдрийн сургаар алс хол яваа хүүхэд нь буцаад ирсэн ч тал байж магадгүй. Удаан уулзаа­гүй хүмүүс
уулзаж, нэг гэртээ цуглах зэргийн сайн талууд ч гарсан байх. Ямартаа ч хүмүү­сийг буруутгах аргагүй.

Цуурхал их хүчтэй явсан учраас тэр үү, ахмадуудын бие муудахаас эхлээд сөрөг үзэгдлүүд нэлээд гарсан дуулдсан. Үүнээс үүдэж хариуцлага тооцох асуудал ч яриг­даж байх шиг байна

-Цуурхлыг далимдуулаад хулгай ч юм уу, хүний эрх, эрх чөлөөнд халдсан зүйл гарсан бол тэртэй тэргүй хуулийн дагуу арга хэмжээ авах байх. Хууль хяналтынхан ажиллаж байгаа. Би ч тэдэнтэй өнгөрсөн өдрүүдэд уулзсан.
“Хараа хяналттай байгаарай,
хэрэв цахилгаан тасарвал “Өвлийн ачаалал нэмэгдсэнээс болж техникийн саатал гарлаа” гэдэг үүднээс тайлбарлаж, олон нийтийг тайван байлгах арга хэмжээ аваарай” гэж хэлсэн. Онцгой байдлын газруудад ч анхааралтай байхыг захисан. Чоно борооноор гэгчээр 21-ний өдрийг далимдуулж муу хүмүүс буруу юм хийх вий гэдэг үүднээс хаа хаанаа сэрэмжтэй байхыг анхааруулж байлаа. Ер нь
Захиргааны
хэргийн
хууль, Эрүүгийн хуульд
өөрчлөлт
оруулна.
Амьдрал
баян учраас өмнө нь тооцоолж байгаагүй гэнэтийн зүйлүүд тохиолдвол хариуц­лагын асуудлыг яаж шийдэхийг эдгээр хуулиудад оруулах хэрэгтэй юм байна.

Таны 21-ний өдөртэй холбоо­той уриалга гаргасныхаа дараа Хөвсгөл рүү явна гэсэн мэдээлэл байсан л даа?

-Ерөнхийлөгчийн хувьд надад тавьсан нэг зорилго бий. Тэр нь бүх аймгаар явах юм.
Хөвсгөл
рүү явна гэж аль ноднингоос төлөвлөсөн.
Тэ­гээд 21-нээс өмнө явна гээд төлөв­лөчихсөн байсан ч
больж, энэ өдрийн дараа явахаар шийдсэн. Тэнд очоод
цаатнуудтай
уулзах бодол бий.

Орон нутгийн байдалтай та­нил­­цаад ирэх байх. Энэ жил өвөл­жилт нэлээд хүндхэн байх шиг байна

-Орон нутгийн байдалтай танил­цана. Одоогоор арав гаруй аймагт зудтай байна гэсэн ч цаашлаад 100 гаруй суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Гэхдээ манай мал­чид зуд болдгийг мэддэг. Тиймээс урьд өмнөхөөсөө илүү зудад
бэлтгэлтэй
болсон байх. Би салбар чиглэлийн хүмүүстэй уулзаж, Засгийн газрын­хантай байнга ярьж байна. Цасанд дарагдсан газрыг яах вэ, яаж бэлчээр гаргах уу ч гэдэг юм уу. Тулгамдсан асуудлын талаар ярихад малчдын бэлтгэл нэлээд сайн байгаа юм билээ. Гэхдээ энэ өвөл хүндэрч магадгүй. Тэгээд ч манай малын тоо толгой 50 саяд хүрчихлээ. Уг нь 30-аад сая толгой малтай байхад л
болдог.
Гэтэл үүнээс давахаар бэлчээрийн даац ч хэтрэх төлөвтэй болоод ирлээ.

Орон нутгийн бие даасан байдлыг хангах талаар та УИХын чуулганд үг хэлдэг байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид одоо сонгож авсан замаа төгс хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголын төрийн эрх мэдэл Төрийн ордонд төвлөрчихөөд байна. Үнэндээ ард­чилсан иргэний нийгэм бий болгоё гэж байгаа бол эрх мэдлийг иргэддээ өгөх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ийм зүйл алга. Суманд эрх мэдэл байна уу, байхгүй. Сумын Засаг дарга нь болов­сон хүчний, төсвийн мэдэлгүй байгаа. Харин одоо төсвийн шинэ хуулиар орон нутагт эрх мэдэл очиж байгаа. Сум хамгийн багадаа 200 гаруй сая төгрө­гийн төсөв жилдээ авна. Олон хүн амтай сум бол 700 гаруй сая төгрөг авах юм билээ. Ингээд иргэдээ цуг­луулж, сумандаа ямар асуудал ший­дэхийг ярилцдаг болно. Улаанбаатар хотод гэхэд хүн явдаггүй газар шал дэмий гүүр барьчихсан тохиолдол байдаг. Яагаад гэхээр дарга нар дангаараа шийддэг учраас тэр. Харин цуглаж ярилцвал үр ашиггүй зүйлд мөнгө зарцуулахгүй, сургууль, цэцэр­лэг рүүгээ хөрөнгө оруулалт хийх байх. Тийм учраас иргэд шийдвэрийг нь гаргаж,
ИТХ нь хөрөнгөө хуваарилдаг шийдэл рүү оръё гэж байгаа. Төлөөл­лийн ардчиллаас шууд ардчилал руу явъя гэсэн нь энэ. Би ингэж боддог. Хүүхэд нь Улаанбаатар хотод сайхан сургууль төгсөөд мэргэжил эзэмшээд иржээ. Ийм олон шинэ боловсон хүчин хө­дөөд ажилгүй байгаа. Тэгвэл сумандаа ямар нэг ажлын байр гарвал сонгон шалгаруулалт явуулж, мэдлэг боловсролтойг нь ажилд авч байвал болоо шүү дээ. Ийм чиглэл рүү явъя гээд байгаа юм. Сүүлийн үед энэ Засгийн газар нэг хууль оруулахаараа босоо бүтэц оруулна, сайд нь томилдог болно гэх юм. Энэ бол буруу. Тиймээс ийм асуудлуудыг Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулан нэг мөр шийдэх хэрэгтэй.

Иргэд шууд ардчилалд хэр бэлтгэлтэй байгаа бол?

-Би сая нэг хуралд суулаа.
Тэнд улсууд орон нутгийнхныг “Доод шат­ны­хан” гэж нэрлээд байна лээ. Тэгэ­хээр нь “Та нар дээд шатныхан юм уу” гэж тэднийг шүүмжилсэн. Үнэн хэрэгтээ орон нутгийнхан бол дээд шатныхан байхгүй юу. Төрийн ордон юм уу, энэ телевизийн байранд төрсөн хүн байхгүй шүү дээ. Монгол хүн бүр орон нутагт л төрсөн байдаг. Тиймээс хүний үндсэн эрх тэнд хэрэгжиж байх ёстой. Монголд хамгийн дээд эрх мэдэл Ерөнхийлөгчид ч, УИХ-д ч байхгүй. Зөвхөн ард түмэнд бий. Дараа нь мэдлэг боловсролтой холбоотой асуудал байна. Хүмүүст эрх мэдлийг нь өгч байж мэдлэгтэй болгоно. Хүмүүс өөрсдөө цуглаж, эхлээд хурлаа хийнэ. Тэндээс алдаа оноо гарна. Тэгж байж шийдлээ олно. Эрхийг нь өгвөл хүмүүс өөрсдийнхөө амьдралаа шийддэг. Олон оронд ингэж шийдээд ирсэн тухай гарын авлага бий. Ерөн­хий­лөгчийн Тамгын газраас
маш олон зүйлийг гаргасан. Бид Иргэний танхим байгуулаад ажиллаж байна.
Цаашдаа
энэ танхим сум, аймаг бүрт бий болох хэрэгтэй. ИТХ-ын нарийн бичгийн дарга нь иргэний танхимыг ажиллуул­даг л хүн болно. Цаашид хуулийг гаргаж ажиллана. Түүнээс биш нэг Ерөнхийлөгч гарч ирээд Иргэний танхим нээдэг.
Дараагийн
Ерөнхий­лөгч гарч ирээд болиулдаг байж болохгүй. Бидэнд сайн тогтолцоо хэрэгтэй. Энэ бол миний Ерөнхийлөг­чөөр ажиллаж байх үедээ ард түмэнд үлдээх өв. Хэдхэн дарга асуудал шийддэг биш, ард түмэн өөрсдөө шийддэг болно.

Ер нь хариуцлагын тогтолцоог яаж шийдэж байгаа вэ?

-Эрх мэдлийг нь өгөөд ирэхээр хариуцлага нэхдэг улсууд нь ард иргэд. Албан тушаалтнууд бие биеэсээ хариуцлага нэхэж чаддаггүй. Жишээ нь Засгийн
газрын нэг гишүүнийг огцруулна гээд УИХ-д гурав, дөрвөн удаа оруулаад чаддаггүй биз дээ. УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн байж магадгүй гэхээр хамгаалсаар байгаад аваад үлддэг. Нөгөө хүн дараа нь сонгуульд нэр дэвшчихсэн явдаг.
Хааяа нэг хүнд үзүүлэн маягаар хариуцлага тооцсон болоод өөр албан тушаал руу дэвшүүлчихдэг. Тэгэхээр ард түмэн өөрсдөө эрх мэдлээ авч, хуралдаад төлөөллөөрөө дамжуулан ажил хийлгэ. Тэгээд чадахгүй бол хариуцлага тооцоод яваг гэсэн юм.
Манай хуулиудад нэг дутагдалтай зүйл байдаг нь хариуцлагын тогтолцоо. Албан тушаалд хүн тавих
заалт хуульд хангалттай байдаг мөртөө хариуцлага тооцох асуудлыг нь орхигдуулчихдаг.
Тийм учраас бүх хуульд хариуцлагын тогтолцоог тусгаж өгье. Дарга нарын эрхийг биш төрийн үүргийг
зааж өгье. Ийм маягаар өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

Та Ерөнхийлөгч болсноосоо хойш хэдэн хууль өргөн барьж, хэд нь батлагдаад байна. Ямар ч байсан шүүхийн тухай багц хууль батлагдлаа

-Шүүхийн багц хууль дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжээд эхэлнэ. Ямар ч байсан зургаан хууль гарчих­лаа. Үүний дараа дахиад арваад хууль бэлтгэж байгаа. Шүүх эрх мэдэл, цагдаагийн тухай гэхэд
18 хуулийг
өөрчлөх
шаардлагатай
байна. Өнгөр­сөн жилүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газар бол хүнд урамшуулал өгдөг газар болчихсон байсан. Хууль зүйн яам­тайгаа ярихаар бүх өөрчлөлтийг хийчихсэн, ийм хууль хэрэггүй гэдэг байлаа. Ийм маягаар хоёр тийшээ харсан байдалтай явж ирлээ. Харин өнөөдөр шинээр томилогдсон Хууль зүйн сайдтай нэг ойлголт дээр ажиллаж чадаж байгаа.
Өмнө нь хууль хүчний байгууллага зөвхөн эрх мэдэлд үйл­чилдэг байсан. Үүнийг өөрчилж иргэнд үйлчилдэг болгох гээд байна. Үүний тулд
хуулиудыг
бүтнээр
нь өөрчлөх хэрэгтэй байна. Манай сонгосон энэ замыг сонирхож Киргизээс хүмүүс ирээд судалж байна. Сая манай Там­гын газрын даргыг тэд урьсаар байгаад аваачсан. Тэгээд Шүүхийн тухай багц хуулийг орос, киргиз хэлээр орчуулж байгаа. Тиймээс бид өөрчлөлтийг сайн хийж чадвал бусдад үлгэр дуурайлал болно. Ард түмний нурууг тэнийлгэж, албан тушаалтнуудын нурууг бөхийл­гөдөг ийм хууль эрх зүйн шинэчлэл рүү бид шилжиж байна.

Эрүүгийн
хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах гэж байна.
Намрын чуулган завсарлахаас өмнө нэгдүгээр сардаа багтаад төслөө өргөн барих байх. 2004 онд намайг Ерөнхий сайд болоход хамгийн их авлига авдаг газраар Гаалийн газар тодорч, даргаасаа эхлээд асуудал дэгдээж, бөөн юм болж
байлаа.
Харин одоо Ерөнхийлөгч болчихоод гаалийн дарга нартай уулзахад авлига багассан байна. Ингэж үр дүн гарчээ.
Саяхан УИХ-ын гишүүн С.Ганбаатар надтай уулзаад “Үнэхээр үр дүн гарчээ. Миний танил компанийн захирал сая хоёр тендер авсан байна. Тендер авахад нь мөнгө нэхсэн хүн гарсангүй гэнэ.
Ном журмынх нь дагуу шудар­гаар тендер аваад бөөн баяр болж байна лээ” гэж ярьсан. Бид ийм л өөрчлөлтийг хийх гэж байна.

Шүүхийн шинэтгэлийг ард түмэн дэмжиж байна гэх. Гэтэл Ерөнхийлөгч шүүх, прокурорыг өөрийн мэдэлдээ байлгаж, далай­сан газар бүртээ хүмүүсийг асуу­далд оруулаад байна гэдэг шүүмж­лэл ч таныг дагах юм. Та ямар тайлбар хэлэх вэ?

-Ерөнхийлөгч бол хүмүүст зовлон учруулаад байгаа зүйлийг шийдэхийн тулд ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгч болоод ирсэн хүний гарт бүх хууль, шүүхийн байгууллага орчихдог. Тэр нөхрийг явчихаар дараагийн Ерөнхий­лөгчийн гарт бүх зүйл орно.
Тэгэхээр
ард түмэнд ямар ч ашиггүй биз дээ. Бид ард түмний хүсэн хүлээсэн тэр ажлыг хийх ёстой. Энэ зорилго, үнэт зүйлээ ойлгочих юм бол болоо. Ерөн­хийлөгчөөр дөрвөн жил болоод явна уу, тэрнээс олон жил байна уу хамаа­гүй. Хамгийн гол нь илүү шударга нийгмийг үлдээх ёстой. Шаардлагатай хуулиудыг нь баталж, шударга тогтол­цоог бий болгох ёстой.
Удирдагч
гэдэг бол үнэлэмжийг бий болгодог байх ёстой. Үнэлэмж гэдэг бол цас бороотой л адил. Цас, бороо орсноор цэцэг, ногоо ургадагтай адил.
Үүний төлөө л ажиллах ёстой.

Цагдаагийн дарга нарыг хори­лоо. Экс Ерөнхийлөгчийг хорих руу ачаад явлаа. Тэднийг хэлмэгдүүлж байна гэдэг шүүмжлэл гарч байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Нэг л зүйлийг хэлье. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Өнөөдөр энэ зүйлүүдийг хүн талаас нь ойлгодог юм уу яадаг юм хүн болгон нэг юм
ярьж байна. Мөн хүн болгон өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэхдээ нөгөө талаас хэн ч бай хэрэг хийж,
хуулийн
бай­гуул­лагаар шалгуулж байгаа бол хуулийн өмнө ижил тэгш байх ёстой. Ерөнхийлөгч ч ийм үүрэг хүлээдэг. Ерөнхийлөгч хууль хяналтын ажилд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Үүнийг хуульд заагаад өгчихсөн.
Түүнээс
биш жирийн хүний хувиар байр сууриа илэрхийлээд сэтгэл зүрх ярьж болно. Гэхдээ би хуулийн дагуу явж байгаа.

Хууль, шүүхийн салбарын шинэчлэлийг та юу гэж харж байгаа вэ?

-Нэг үеэ бодоход шүүхийн бай­гууллагаар иргэд ордог болсон. Шүүх бүр вэб сайттай болсон. Шийдвэр бүхэн энэ сайт дээр гардаг болж. Гаргасан
шийдвэрүүдээ
эмхэтгэл
болгон гаргадаг боллоо. Шүүхээр хувь заяагаа шийдүүлж байгаа хүмүүс тэр шийдвэрийг харж, буруу зөвийг нь тунгааж байна.
Үүнээс гадна шүүгчтэй холбоотой олон асуудлыг шийдсэн. Шүүх рүү асуудал очоод буцаад байдаг. Мөрдөн байцаалтад очоод хоёр, гурван жил явдаг. Тэгвэл одоо шүүх дээр очсон л бол шууд шийддэг байя. Шүүх хуралд иргэдийн төлөөлөгч оролцдог шүү дээ. Одоо
иргэдийн
төлөөлөгч
шүүх хуралд суугаад анхан шатны шүүх дээр тухайн хэргийг таслах эрхтэй оролцдог болсон. Шүүгчтэй адилхан ийм том эрхтэй болж байна гэсэн үг. Нөгөө талаас шүүхийн төсвийг бие даалгаж байна. Шүүх төсвөө Сангийн яамаар хя­нуулдаг байсан. Харин одоо шүүхийн төсөв Засгийн газраар дамжилгүй шууд УИХ-д
орж ирнэ. Аймаг болгон тусдаа шүүгчтэй байдаг.
Тэгвэл одоо хүн амынх нь тоог харгалзаж, аймгуу­дын дунд нэг шүүгч гаргаж байгаа. Тэгэхээр нэг аймгийн Засаг дарга “Чи манай аймгийн шүүгч шүү” гээд машин, орон сууцаар хахуульддаг зүйл үгүй болно. Энэ тогтолцоог бид үлдээх гээд яваад байна.

Ерөнхий сайд энэ сарын 27-нд Оюу толгойн ажилтай танилцана. Энэ компани, ордтой холбоотой асуудал одоо ч яригдсаар байна. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад гэрээгээ хурдан байгуулаад ажлаа хурдан эхлээч гэдэг шаардлага тавьдаг байсан. Гэтэл энэ гэрээ Монгол Улсын Үндсэн хуулиас илүү хугацаанд яригдсаны эцэст сая бат­лагдсан. Гэхдээ Оюу толгойн гэрээ маш их ярих юмтай. Бид ярьж болдог­гүй гэрээтэй үйлдвэртэй байсан. Тухайлбал, социализмын үед “Эрдэ­нэт” үйлдвэр байгуулагдаж байсан. Тэр үед Монголд гурван хувийн ашиг ирж, Зөвлөлтөд 97 хувийн ашиг очдог байлаа.
Монгол Улс “Эрдэнэт” үйлд­вэрээс татвар авахгүй 20 жил явсан шүү дээ. Бидний ахмад үе “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж,
Эрдэнэт
хотыг бий болгосон. Тэдний дараагийн үе нь энэ үйлдвэрээс татвар авдаг болоод явж байна. Тэгэхээр 30 жилийн дараа бид “Эрдэнэт” үйлдвэрээс ашиг хүртэж эхэлж байна. Өнөөдөр бүх зүйлийг зөв буруу болгох гээд зүтгэх нь чухал биш.
Улс орны эрх ашигтай холбоотой
зүйлийг
бодож, яримаар байна.
Улс төрийн асуудал гэж бий. Ард түмний амин эрх ашгийн асуудал байна. Сонгууль ч байна. Улстөрчдийн дураараа ярьдаг үзэгдэл ч байна. Ард түмний нэгдсэн эрх ашгийг ярьдаг асуудал бий.

Ерөнхийдөө гэрээнд өөрчлөлт оруулна гэж ойлгож болох уу?

-Оюу толгой бол Монголын бүтээн байгуулалт. Тийм учраас Оюу толгой дээр ярих зүйл зөндөө бий. Оюу толгойд ханган нийлүүлэлт хийж байгаа компаниуд бий. Тэдэнд Монголын компаниуд зуучилдаг.
Ийм маягаар асар их зардал гарч байна. Ийм байж болохгүй. Тэгж яривал Оюу толгой зарим бүтээгдэхүүнээ Францаас татдаг, махаа Хятадаас авдаг гэж сонссон.
Махаа зөвхөн Монголоос ав л даа. Оюу толгойн хажууд махны хамгийн сайд үйлдвэр байгуулъя. Элс хайргаас эхлээд хэрэгтэй бүх зүйлээ Монголоос ав. Оюу толгойд эдэлж хэрэглэж байгаа бүхнийг Монгол хийг. Бид үүнийг л шаардах ёстой. Усны асуудлыг тодорхой болгох ёстой. Хэдэн жил хаанаас ус аваад яах юм. Монгол Улс хөдөө аж ахуйн орон учраас
Оюу толгой ордын тэр хавьд арьс ширний үйлдвэр байгуулах хэрэгтэй. Монголд аялал жуулчлал, аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад Оюу толгой оролцох ёстой.

Уучлаарай. Та тэгэх ёстой гээд яриад байна л даа. Хэзээ энэ бүх­нийг хэрэгжүүлэх юм бэ?

-Үүнийг ярих шат дамжлагууд зөндөө байгаа. Оюу толгой дээр ярих өөр нэг зүйл бий. Говьд бүтээн байгуу­лалт явж байна. Гол хөрөнгө оруулаг­чид нь Лондонд байна. Гэтэл Монголын улстөрчид Улаанбаатарт байна. Ингээд Оюу толгой тойрсон хүмүүс ямар ч хэлхээ холбоогүй ажиллаж байна. Байдлыг газар дээр нь очиж үзээгүй, тэр гэрээг гүйцэд хараагүй хүмүүс цээжний бангаар ярьж байна. Ажилчидтай нь уулзаад учир начрыг нь
үнэнээр
олох ёстой. Оюу толгойг “Эрдэнэс Оюу толгой” гэдэг компани хариуцдаг гэдэг. Гэтэл тэр нь асууд­лаа яамны сайддаа танилцуулдаг тогтолцоо бараг алга. Өнөөдөр энэ асуудлыг хэн хариуцах юм. Д.Ганхуяг сайд юм уу, Х.Баттулга юм уу. Д.Ган­хуяг сайд хариуцаад Оюу толгой дээр гарч байгаа асуудлыг УИХ, Засгийн газарт шууд танилцуулдаг. Шаардлага­тай бол асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү оруулж ирдэг байх ёстой. Гэтэл ийм зүйл алга. Вакуум үүсчихсэн орчинд гурав, дөр­вөн газар тарж суучихаад телевизийн камерын өмнө мэдэгдэл хийгээд байгаа шүү дээ.

Олон нийтийн шүүмжлэлтэй хандаад байгаа зүйл нь Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал л даа

-АН-ын дарга байхдаа ярьж байгаад 30-аад хүний дунд санал хураасан. Оюу толгойд Төрийн өмчийн оролцоо хэрэгтэй юу, үгүй гэдэг асуудлаар. Тэгэхэд нэг л хүн төрийн оролцоо хэрэгтэй гэдэг санал өгч байсан юм. Би жишээлбэл 34 хувийг шаардлагагүй гэж үздэг. Өнөөдөр Оюу толгой 100 гутал нийлүүлэхэд 34 гутал нь Монголд өр болно. Арван мянган хуушуур нийлүүлэхэд 3400 хуушуу­рын үнэ нь Монголд өр болж байна. Энэ ямар хэрэгтэй юм. 34 хувийн цаана Монгол
ямар ашиг олох юм. Ер нь хөрөнгө оруулагч эрсдлээ үүрээд хөрөнгөө оруулчих. Харин олсон ашгаас нь бид хувь авъя. Газрын тос их гаргадаг Норвеги улс хөрөнгө оруулагч компанийнхаа ашгийн 78 хувийг авдаг юм билээ. Оюу толгой хөрөнгө оруулагч компанийн ашгийнх нь 70 хувийг бид татаад авчихъя л даа. УИХ-ын гишүүдээс “34 хувийг та нар өр болгоод байна” гэж ярьдаг. Тэгвэл энэ өрөө яагаад 50 хувь болгох гээд байгаа юм бэ” гэж асуудаг. Төрийн хувийг нэмнэ л гээд байна. Тэр чинь төрийн сайдын хувь л болж үлдэнэ шүү дээ. Сайдын компани Оюу толгойд бизнесээ шахна. Ингээд ашиг
хэдэн дарга нарын халаасанд орно. Татвараа аваад, УИХ-аа хянаад явбал өөр шүү дээ. Ийм л асуудал байгаа юм.

Монгол
34 хувиа нэмэгдүүллээ гэж бодъё. Тэгвэл хөрөнгө оруулагч тал зардлаа нэмээд алдагдлаа шингээ­чихнэ шүү дээ. 34 хувийг 50 хувь болгох гэхээр биднийг дээрэм хийлээ
гэж байгаа.
Энэ нь Монголын нэрийг хугалахаас цаашгүй байна. Үүний оронд татвараа нэмье гэж ярих хэрэг­тэй. Монгол ажилчдынхаа
асуудлыг
тавих хэрэгтэй. Бүтээгдэхүүн ний­лүүлдэг асуудлаа ярих хэрэгтэй. Угаасаа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 34 хувиа 50 болгоно гэж яриад байгаа. Тэгвэл энэ асуудал
тав, зургаан жилийн дараа яригдана. Ийм байхад заавал өнөөдөр улсынхаа нэрийг дээрэмчнээр нь дуудуулж, унагах хэрэг юу байна. Би ингэж боддог. Монголын нэр унаснаас миний яс хугарах ёстой. Тийм биз дээ. Төрийн улсууд ийм хатуу байх ёстой. Бид тавих ёстой асуудлаа хэзээ тавих вэ гэдгээ бодох ёстой. Оюу толгойн асуудлыг тавьсаар байгаад гурван зүйлийг шийдүүлчихсэн биз дээ. Түүн шиг миний ярьсан энэ олон асуудлыг Монголын эрх ашгийн төлөө шийдүүлж болно. Татвар, усны асуудал, ханган нийлүүлэлтийн асуудлыг
яривал тэр хүмүүс Монголын нэр хүндийг унагахгүй. Монголчууд шударга зүйл ярьж байна л гэж хэлнэ.

Бид өөрсдийнхөө юмыг булааж авах гэж байна, төрийн хувийг нэмэх гэж байна гэхээр социализм,
комму­низм руу яваад байгаа юм. Хувь хэмжээгээ нэмье гэж хашгирснаас болоод манайхаас сар бүхэн 120 сая ам.доллар гараад явчихаж байна. Тийм учраас танай телевиз сэтгүүлч­дийнхээ цалинг нэмж чадахгүй байгаа юм. 70-хан ажилтантай жижиг компа­нийн захирал над руу ярьж байна. “50 ажилтнаа хална. Ямар ч хөрөнгө оруулаад явахаа байлаа” гэж байна. Оюу толгойг дагаад орж ирсэн бүх хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргасан учраас ийм асуудал болж байна шүү дээ.
УИХ стратегийн асуудлаар нэг хууль гаргасан. Санаа нь зөв боловч гаргасан хууль нь буруу. 80 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулал­тыг
төр хянадаг болчихвол Монголд ямар хөрөнгө оруулагч орж ирэх юм. Дэлхий нийтээрээ наашаа харж байтал өөдөөс нь ус цацчихаж байгаа байхгүй юу. Монгол өөрөө чөмөгжмөөр байна. Бид өөрсдөө тосоо хийдэг болмоор байна. Хажуу талынхаа хоёр айлтай юм ярьдаг болъё. Монголын нэг хүнд Хятадын 4800 хүн ногдож байгаа шүү дээ. Хоёр талын айлын газар нутгийг аваад үзье. Хашааны газар нь хичнээн том гэж бодож байна. Оросынх Монголын газар нутгаас 11 дахин том. Хятадынх 6.1 дахин том хашаатай. Бид өөсдөө далай руу гарсан хаалгагүй. Хаалгаараа гара­хаараа хүний нутгаар явдаг. Тиймээс төмөр замын асуудлаа ярья. Эрчим хүч, гэрлийн асуудлаа зохицуулъя.
Хоёр хөрштэйгээ энэ асуудлаа ярих хэрэгтэй байна. Ингэхийн тулд гурав дахь хөршийн бодлогыг оруулж ирэх хэрэгтэй. Магадгүй Оюу толгой гэдэг нэг “охиноо” бид буруу хүнд өгчихсөн байж магадгүй. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй. 17 настай “охиныг” маань анх байсан байд­лаар буцаагаад өгөх­гүй шүү дээ. Тиймээс дараагийнхаа “охидуу­дад” анхааралтай хандъя. Нэг зүйлтэйгээ зууралдаад байхаар гадны­хан “монголчууд хэлсэн­дээ
тууштай
байдаггүй
юм байна”
гэнэ. Хэдүүлээ улсынхаа нэрийг ингэж унагааж яах юм бэ. Өнөөдрийн улс төрийн соёлд би дургүй байгаа. Манайхан хэв­лэлийнхнийг цуглуулаад мэдэг­дэл хийдэг. Нэг л их хэвлэлийн хурал зарласан хүмүүс. Монгол гэдэг айлыг аваад үзье. Гурван сая гаруй хүнтэй.
Тэгээд л архи уусан, хоорондоо зодолдсон хүмүүс. Гэрээсээ гарахаар хэвлэлийн хурал хийхээс өөр ажилгүй болчихлоо шүү дээ.

Монголд болж байгаа бүх асуудлыг улстөрчид яриад байдаг. Яг асуудлаа мэддэг хүмүүс нь хаана байгаа юм бол?

-Үүнийг бид өөрчлөх хэрэг­тэй. Өмнө нь Ерөнхий сайд байхдаа бараг долоо хоног бол­гон ярилцлага өгч зурагтаар гардаг байсан. Ерөнхийлөгч болоод Цагаан сараар нэг ярилцлага өгсөн. Одоо ингээд ярилцаж байна. Ерөнхийлөгчийн хувьд өдөр бүхэн зурагтаар гараад, бүх асуудал руу ороод байх шаардлагагүй. Засаг төр хийдэг ажлаа, сайд нь хариуцсан зүйлээ хийг. Хүн болгон ха­риуцсан хариуцсанаа аваад явах хэрэгтэй байна. Реклам шиг өдөр болгон уралдаад зурагтаар гарахаа больё. Ийм л зарчмыг би баримталдаг.

Оюу толгойн 34 хувь ард түмний биш улстөрчдийн хувь болж харагдаад байгаа юм л даа. Оюу толгойд очиж байгаа зөвлөхүүд нь улстөрчид байдаг. Таван толгойд энэ алдааг яаж давтахгүй байх вэ?

-Чили улсын Уул уурхайн сайд надтай уулзахад нь би
“Бид нэг ийм гэрээ хийсэн. Өөрчилье гэж бодож байгаа”
гэхэд тэр ганцхан зүйл хэлсэн. “Танайх анхны алдаагаа засах гэж битгий оролдоорой. Хоёр дахиасаа зас. Хуулиа сайжруул. Анхны шийд­вэрээ засах гэвэл улс орныхоо нэр хүндийг алдана”
гэсэн. Оюу толгойд хөрөнгө оруулж байгаа хүмүүс үйлдвэрээ хаагаад яваг. Оронд нь хэн орж ирэх вэ. Сурснаараа хоёр хөршийнхөн орж ирэх байх. Тэднийгээ л ноолно доо. Богд хааны үеийн Ерөнхий сайд, төрийн тэргүүн нар юу бодож явсныг би уншсан. Улсынхаа тусгаар тогтнолыг зарласны дараагаас манай ул­сыг дэмжиж өгөөч гэж гадны улсуудтай ярьж байсан юм билээ. Бидний бие даасан байдал эмзэг. Тиймээс үүнийг эдийн засгийн аргаар засах өөрчлөх ёстой.

Монгол гэдэг бол нэг гэр. Хашаан дотроо зодоонтой байгаа гэж та хэллээ. Аав нь эзгүй байгаа учраас ингээд байгаа юм болов уу?

-Ер нь аавынх нь хийдэг ажил хуулиар хумигдах нь ч юу юм, ямар ч байсан өөрийн гэсэн үүрэгтэй. Гэхдээ бид хийх ёстой зүйлээ хийж л байгаа. Сая жишээ нь бондын мөнгө орж ирлээ. Бод доо, бонд гаргасан нь буруу, он гарсны дараа болох байсан, эсвэл төслөө боловсруулчихаад бонд гаргах байсан,
ийм их өр тавих ёсгүй гэсэн байр сууриу­дыг хүмүүс илэрхийлж байна.
Нөгөө талаас бондын тухай сайн талаас нь
ярьж байгаа хүмүүс бий. Бид аливааг дандаа сайн
талаас нь ярьсаар байгаад дараа нь үр дүн дээр нь муулдаг байхгүй юу. Тэгэхээр энэ улс оронд аавын үүрэг бол харуу­лын цэрэг. Би бол харуулын цэрэг л гэж өөрийгөө боддог. Хүний эрхийг зөрччих вий. Энд авлига байх вий, Монголын нэр хүнд уначих вий гэж хэлж суудаг. Бонд оруулж ирээд мөнгийг нь цацаад эхэлсэн бол яах вэ. Бондын мөнгө орж ирэхээс өмнө Үн­дэсний аюулгүй байдлын зөв­лөлийг хуралдуулж, шийдвэрийг ард түмэн­дээ танилцуулсан. Орж ирсэн мөнгөө нэг төсөлд хийгээд
шатвал яах вэ. Нэг төсөлд хөрөнгө оруулалт хийх­дээ төслийн үнэлгээний1/3-ээс илүү мөнгө гаргаж болохгүй. Бонд худалдаж нэг төгрөг гаргасан бол хөрөнгө оруулаг­чаас хоёр төгрөг авах зарчмаар явах хэрэгтэй.
Уг нь бид бонд
хөөцөлдөлгүй
хөрөнгө
оруулалтын
салбараа
сайж­руулсан бол
эрсдэлгүй
байлаа.
Ирэх жилээс нэмээд 3.5 тэрбум ам.дол­ларын бонд гаргах гэж байна. Ингэхээр өр улам нэмэгдэнэ. Ингэж улсаараа, тусгаар тогтнолоороо дэнчин тавьж өр тавьж байснаас хө­рөнгө оруулалтын орчинг сайжруулах хэрэгтэй байсан. Гэхдээ бондоос орж ирэх мөнгөө зөв зүйлд зарцуулбал инфляци багасна, эдийн засаг тэлнэ. Гэсэн ч ашигтай зүйлийн шалгуурыг хэн тавих юм, явж явж УИХ шийдэх байх. Энэ чиглэлээр баахан үүрэг өгсөн л дөө. Тиймээс энэ их хурал завсарлахаасаа өмнө хууль гаргах ёстой. Ер нь бонд гар­гаагүй улс орон дэлхийд байхгүй байх. Тэгээд ч манай улсын нэр хүнд гайгүй байна. Олон янзаар улс орныхоо нэр хүндийг зарим улстөрчид популизм хийж унагасан. Сая бонд гаргах үеэр ч унагасан. Бондын хүү эхлээд
арай бага байсан ч яг мөнгө нь орж ирэх үеэр өссөн байна лээ.

Бондыг хавар гаргах байсан гэж ярьж байгаа

-Хаврын улирал гаргахыг хүлээнэ гэхээр дэлхий дээр байгаа санхүүгийн нөхцөл байдал, Монголын нэр хүнд юу ч болоо билээ. Засаг төрийнх нь байдал яагаа ч билээ. Засагт хамтарч байгаа хоёр намын нэг нь гарлаа гэж дуугарахад л бондын хүүд өөрчлөлт орж бай­гаа шүү дээ. Өмнө нь монгол­чууд хэдэн аж ахуйн нэгжээсээ Сан­гийн яаман дээр мөнгө цуг­луулаад түүний­гээ тойрч хэ­рэлддэг байсан. Тэгвэл өнөөдөр улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж өр тавилаа. Тиймээс хариуцлага нэмэгдэж байна. Одоо “Засгаас гарлаа, орлоо, Оюу толгой ийм тийм байна” гэж
ярих тоолонд бондын хүү арван сая ам.доллараар нэмэгдэнэ. Тэгэхээр хариуцлагатай байя. Улстөр­чид, хэвлэлийнхэн аль аль нь хариуцлагатай байя. Хэлэх гэж байгаа нэг үгээ бодож хэл. Нэг товч хийж үзээгүй улстөрчид өнөөдөр ганц мэдэгдэл хийгээд 120 сая
төгрөгийн
хөрөнгө
оруулалтыг
хөөгөөд
гаргачихаж
байна шүү дээ. Монголд яагаад инфляци хөөрөгдөөд байгаа юм бэ. Гад­наас орж ирдэг хөрөнгө оруулалт багассаных шүү дээ. Монгол­чууд хэдэн бор төгрөгөө дотроо эргэлдүүлээд сууж байгаа учраас үнэ хөөрөгдөж байна.

Үргэлжлэл