Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд үр, тарьц, суулгацын нөөц дөрөв дахин нэмэгджээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл өгөв. Улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 39 зүйлийн мод, сөөгний 12 тонн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн. Мөн 306 мод үржүүлгийн газар 46 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.

Уул уурхайн компаниуд 608 сая мод тарьж ургуулахаа илэрхийлж бэлтгэлээ хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэхэд л 1,000 тн багтаамжтай модны үр, тарьц суулгац хадгалах агуулах, үрийн чанар, биотехнологи, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төвийг ашиглалтад оруулсан.

Мөн жилд 500 м3 үржил шимт хөрс бэлтгэх төв, жилд 10 сая арьц бойжуулах хүчин чадалтай, бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулж байна.

Холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамтран 1,000 гаруй сургагч багш бэлтгэж, 24 орчим мянган хүнийг танхим, дадлагын сургалтад хамруулжээ.

Монгол Улсын их сургуульд хоёрдогч бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж, 2022-2023 оны хичээлийн жилд нийт 52 оюутан элсэн суралцаж байна. Цаашид ойн чиглэлээр мэргэших сонирхолтой оюутнуудыг сонгон Бүгд Найрамдах Унгар Улсад суралцуулах юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө есөн зорилттой.

Энэ хүрээнд:

  • Үндэсний хөдөлгөөнийг удирдлага, зохицуулалтын нэгдсэн бодлогоор хангах эрх зүйн орчин бий болгох;
  • Судалгаа, шинжилгээ, хүний нөөц, ойн эрдэм шинжилгээний хүрээлэн;
  • Модлог ургамлын үр, мөчрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуй хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг төрөлжүүлэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тарьц, суулгацаар хангах юм.

Мөн:

  • Ойн хомсдол, доройтлыг бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр 416 сая;
  • Цөлжилт, газрын доройтол, шороон шуургыг бууруулах, элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 165 сая;
  • Агро-ойн аж ахуй, жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 37 сая;
  • Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг, шанд орчмыг ойжуулах замаар усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр 154 сая;
  • Төв, суурин газрын ногоон байгууламж, өрхийн жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл амьдрах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр 88 сая;
  • Авто зам, төмөр зам, тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах, ногоон дэд бүтцийн сүлжээг бий болгох чиглэлээр 140 сая мод тарьж ургуулна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нийт 680 сая мод тарьж, ургуулна. Нийслэл хот гэхэд 2030 он хүртэл 13 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж 20 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас бүхий 3,500 га талбайд 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3,750 га талбайд 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 30 сая, нийт 120 орчим сая мод тарьж, ургуулна.Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөх бөгөөд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгоно. Банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж ургуулах юм.

Тарьсан модны тооллого, бүртгэл, мод үржүүлгийн газруудын байршил, тарьц, суулгацын нөөц, үнэ ханш, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, мод тарих сонирхол бүхий иргэд, аж ахуйн нэгж, санхүүжүүлэгч байгууллагуудын бүртгэл зэрэг мэдээллийг https://terbummod.mn, modlog.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банканд 777 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ DNN.mn

Хөгжлийн банкнаас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай” 220 дугаар тогтоол батлагдаж төрийн өмчит есөн хуулийн этгээдэд холбогдох 565.5 тэрбум төгрөгийн активын эргэн төлөлтийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох этгээдүүдэд даалгасан.

Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “МИАТ” ХК-ийн 14.9 тэрбум төгрөгийг төлснөөр зээл бүрэн төлөгдөж хаагдсан бол “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр 117.2 тэрбум төгрөг, НОСК, ТОСК-ийн зээлийн төлбөрөөс 10.1 тэрбум төгрөг төлөгдөөд байна. Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 777.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 689.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр төлөгдөж, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдлөө.

Мөн 365.1 тэрбум төгрөг бүхий нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдлаа. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3-16 хувьд хүрч зохистой хэмжээнд хүрсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулган мэдээлэл хийхээр үеэр онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно.

Ерөнхийлөгч энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 110 улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мал тооллогын лавлагааг “E-Mongolia”-гаас авах боломжтой DNN.mn

“E-Mongolia”-д шинээр долоон лавлагаа үйлчилгээ нэмж оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр иргэн өөрийн нэр дээрх мал сүргийн талаарх лавлагааг авах боломжтой болж байна. Үүнээс гадна,

·Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээ

Үндэсний статистикийн хороо

· Мал тооллогын лавлагаа (Иргэн)

· Мал тооллогын лавлагаа (ААН)

Төрийн худалдан авах ажиллагааны газар

· А3 сертификатын лавлагаа

Дархан-Уул аймаг

1. Тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлт (Иргэн)

2. Тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлт (ААН)

3. Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын хүсэлт (ААН)

Өнөөдрийн байдлаар E-Mongolia систем нь төрийн 764 үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Үзмээ: Нутаг орон, цаашлаад улс эх орныг хөгжүүлэх хүмүүс математикийн ангиас л төрдөг DNN.mn


-Математикгүйгээр ямар ч мэргэжлийн хүн амжилтанд хүрэхэд хэцүү-

Ардын Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх багш Д.Үзмээтэй ярилцлаа.


-Математикийн шинжлэх ухаан ямар ач холбогдолтой вэ?

-Математикийг судалж, суралцсанаар хүн аливаа зүйлд зөв оновчтой хандлагатай болно. Хүүхдүүд математик сонгон судалснаар ой тогтоол, сэтгэн бодох чадвар сайжирч бусад хичээлд ч амжилттай сайн суралцдаг. Математикийг судлах нь тархины хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Үүнийг өдөр тутамдаа ашигласнаар аливаа учир шалтгааныг олох, тунгаан бодох чадвараа сайжруулах, түргэн хугацаанд шийдвэр гаргах, аливааг бодитоор харах чадвар нэмэгдэх зэрэг давуу талтай. Мөн цогц асуудалтай тулгарахад хүнийг гүн рүү нь ухаж тунгаан бодоход тусалдаг. Бидний амьдрал сонголт хийх, арга барил, учир шалтгаанаа олох, асуудалтай тулгарах, эргээд түүндээ шийдэл олох гэсэн нөхцөл байдлуудаас бүрддэг. Энэ бүхэнд математик биднийг өргөн хүрээгээр харах, тухайн асуудлыг шийдэх арга зам бий гэдгийг ойлгоход тусалдаг. Асуудлыг ухаж хөөсөөр эцэст нь зөв гаргалгаа гаргахад тустай.

-Инженерүүд улс орныг хөгжилд хөтөлдөг. Өнөөдрийн нийгэм уруудаж байгаа нь математикийн шинжлэх ухаан орхигдсонтой холбоотой юу?

-“Математик бүх шинжлэх ухааны хаан” гэдэг. Хүмүүсийн ихэнх нь математикийн тухай бараг юу ч мэдэхгүй, үндсэн дөрвөн үйлдлээр л хязгаарлагдаж байна гэхэд буруудахгүй байх. Үүнээс болж өнөөгийн нийгэмд математикийн ач холбогдлыг тийм ч сайн ойлгож хүлээж авахгүй байна.Сансар судлал, хувьслын онол хүн төрөлхтний хөгжилд чухал нөлөө үзүүлсний адилаар геометрийн тусламжтай бид огторгуйн тухай, математикийн логик теоремын тухай шинэ өнцгөөс харах боломжтой болсон.

Үүнээс гадна урлагт үзүүлэх математикийн нөлөө их. Алдарт математикч Пифагор хөгжмийн хэмнэлийг анх математикаар илэрхийлснээс хойш урлаг, математик хоёр салшгүй холбоотой болсон гэж үздэг. Математикийн ийм үзүүлэлтүүд нь хүн төрөлхтөн болон шинжлэх ухааны хооронд гүүр, соёл хоорондын холбоос болсон шүү дээ.

Математикгүйгээр ямар ч мэргэжлийн хүн амжилтад хүрэхэд хэцүү л байх. Өнөөдөр математик уруудаж байна гэж би боддоггүй, харин нийгэм уруудаж байна. Сүүлийн үед олон хүүхэд олон улсын математикийн олимпиадаас медаль авч шагналт байр эзэлсээр байна.

-Манай улс математикийн шинжлэх ухаанаа илүү хөгжүүлж үр шимийг нь хүртэхийн тулд юу хэрэгтэй вэ?

-Математикт сонирхолтой, авьяас чадвартай сурагчдыг сонгон шалгаруулж чадварлаг багш нараар тэднийг хөгжүүлэх, одоогийн сонгон, гүнзгий анги гэдгийг би дэмждэг. Нутаг орон, цаашлаад улс эх орныг хөгжүүлэх хүмүүс математикийн сонгоны ангиас л төрөх учиртай гэж боддог. Бусад салбарт ч мөн адил.

-Хүүхдийг математикт яаж дуртай болгох вэ. Сүүлийн үед хүүхдүүд хичээлээс халшраад байх шиг ажиглагддаг?

-Том болсон хүүхдийг дуртай болгоно гэдэг хэцүү. Бүр бага цэцэрлэгийн наснаас нь эхлэн тоглоомоор нь энэ чиглэлд анхаарах хэрэгтэй. Ийм байдлаар олон салбарт нийгмийн болон эрдэм шинжилгээний сайн хөгжлийг бий болгодог. Учир нь математикийн үндсэн чиг үүрэг бол логик сэтгэлгээгээр бодит байдлыг илүү сайн ойлгоход туслах юм. Тиймээс өөрөөр нь бүтээлгэх, хийлгэх түүнд нь урмын үг хэлж чиглүүлж явах чухал.

Өсөөд ирэхээр ямар нэг чиг ажиглагдах ба тэр л чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй. Урлаг, зураг урлан, сэтгэх чадвар, биеийн тамир гэх мэт. Тиймээс хүүхэд болгон математикт сайн байх албагүй шүү дээ. Сайн байвал нийгэмд тустай л хэрэг.

-Математик хувь хүний хөгжилд яаж нөлөөлдөг юм бэ?

-Хүний үйл ажиллагааны аливаа талбарт тухайн мэргэшсэн мэдлэгээс гадна логик дэс дараалалтай, цэгцтэй сэтгэх, учир шалтгааныг зөв, уялдаа холбоотойгоор томьёолох, өөрийн үзэл бодол, санаагаа тод, ойлгомжтой илэрхийлэх чадвар, нэгэнт тохиолдсон үйл явдлыг нягтлан дэнсэлж үнэлэх, нөхцөл байдлыг задлан шинжлэх, ач холбогдол багатайг чухлаас ялгах, гадаад байдлаараа бие биенээсээ холбогдолгүй юмс, нөхцөл байдлын уялдаа холбоог илрүүлэх чадвар, аливаа юмс, үзэгдлийг цаас, самбар, дэлгэц төдийгүй орон зайд төвөггүй дүрслэх ур дүй гарцаагүй шаардлагатай байдаг. Хамгийн гол нь, энэ бүх чадварууд болон өөр бусад ач тустай чанарууд математикт суралцах явцад л төлөвшиж суурьшдаг юм.

-Та хэдэн жил багшилж байна вэ. Анх таныг багшилж эхэлж байх үед хүүхдүүд математикт хэр дуртай байв?

-Би 34 жил багшилж энэ оны гуравдугаар сард тэтгэвэртээ гарсан. Хүүхэд бүр математикт дуртай байдаггүй. Нэг ангид дунджаар 2-3 хүүхэд л математикт сонирхолтой байдаг.

-Математик дэлхийн соёлын бүрэлдэхүүн хэсэг гэдэг шүү дээ?

-Дэлхийн хамтын нийгэмлэгт сүүлийн жилүүдэд зарим нэгэн тодорхой өөрчлөлтүүд гарч, шинэ үзэгдэл, үйл явцууд үүсэн хөгжиж байна. Аль нэг улсаас нөгөө рүү чиглэсэн шилдэг мэргэжилтнүүдийн нүүдэл, ялангуяа шилдэг математикчдын дүрвэлт, олон улс орнуудын математикчдын онол болон хэрэглээний чухал асуудлыг шийдэхийн тулд үүссэн, эрдэм шинжилгээний хамтрал, судалгааны багуудын хамтын ажиллагаа, оюутан, докторант, залуу эрдэмтдийн гадаад, дотоодын бусад их, дээд сургуулиуд дахь сургалт-судалгааны чиглэлээрх тэтгэлэг, оюутан-солилцоо, дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын чансааг тогтоох янз бүрийн тогтолцоо. Математик боловсролын Монголын тогтолцоо энэ бүх хандлагыг анзаарч тооцоондоо авах учиртай бөгөөд дэлхийн математик соёлд амжилттай нэгдэх чадвартай байх ёстой.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Монголын 7 боксчин Амманы ринг дээр тулалдана DNN.mn

Йордан улсын Амман хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 5 дахь өдөр Монголын 4 боксчин тулалдаж бүгд өрсөлдөгчдөө ялснаар тэд хүрэл медалийн болзол хангаад байна.

Монголын баг тамирчдын энэ өдрийн тулааны талаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ, олон улсын шүүгч Ц.Нандигжавын бичсэн 5 дахь өдрийн тодруулга мэдээллийг хүргэж байна.

Монголын боксчид энэ өдөр нэг ч ялагдалгүй тэмцээнийг өндөрлүүлсэн, мөн энэ тэмцээний хамгийн олон алдартнууд рингэнд гарсан сайхан өдөр байлаа.

Шигшээ 1/4 тулаанууд бол медаль руу орохуу үгүй юу гэдгийг шийддэг маш хариуцлагатай тэмцэл өрнөдөг. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 52 кг жинд Л.Алтанцэцэг Узбекийг 3:2-оор, 54 кг жинд О.Есүгэн Филиппинийг 5:0-ээр, 60 кг-д У.Шинэцэцэг Тайванийн тамирчинг 4:1-ээр тус тус ялсан.

Харин эрэгтэйчүүдээс Х.Энхмандах БНСУ-ын боксчинг 4:1-ээр буулган авч тивийн аваргын хүрэл медалийн болзол хангаснаар Монголын багаас 5 боксчин медальтай болсон бөгөөд тэдэнд дараагийн тулаандаа медалийнхаа өнгийг хувиргах асуудал үлдэв.

Мөн энэ өдөр олимпын аваргууд Японы Ирие Сена, Узбекийн Хасанбой Дусматов, Дэлхийн аваргууд Казахстаны Бибоссинов, Японы Цубой Томоя, Тайванийн Циао Вен Хуанг, Филиппинийн Нести Петисио, олимпын хүрэл медальт Казахстаны Дарига Шакимова, ДАШТ-ий мөнгөн медальт Казакийн Жайна Шекербекова, Тайландын Жутамас Житпонг, дэлхийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Парвийн Хоода нарын алдартнууд энэ өдөр ялалт байгуулж медалийн босгыг давж алхлаа.

Түүнчлэн 2006 оны дэлхийн аваргад оролцоод сураг тасарсан 35 настай энэтхэг бүсгүй Приити Узбекийн боксчныг ялж тивийн аваргын анхныхаа хүрэл медалийн болзлыг хангаж байх юм.

ОУХМ Х.Энхмандахын жин хамгийн том алдартнуудаар дүүрэн, ёстой гайхамшиг байж нэг олимпын аварга Узбекистаны Дусматов, дэлхийн аварга Казакстаны Бибоссинов, Японы Цубой Томоя нартай хамт дөрвүүл тунаж үлдлээ. Гайхалтай ховор түүх шүү. Олимпын аварга Ирие Сена дэлхийн 2, Азийн хошой аварга Тайванийн тамирчин Юу Тинг Линийг ялж, медалиас мулталж орхилоо. Спорт ийм л байдаг даа.

Өнөөдөр /11.06/ хүрэл медалийн төлөөх хариуцлагатай тулаанууд үргэлжлэн явагдана. Манай 7 тамирчин рингэнд гарч хүч, зориг, авхаалж самбаагаа үзүүлнэ. Эрэгтэй 48 кг-д О.Өнөболд Японы Аратаке Казуматай, 67 кг-д Азийн аварга Б.Чинзориг Палестинтай, 54 кг-д Д.Ганболд Казахстаны залуу од Белградын дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн залуучуудын аварга Махмуд Сабирхантай, 57 кг-д Г.Лундаа Тайванийн тамирчинтай, 60 кг-д Б.Буяндалай Ирантай, эмэгтэй 48 кг-д Б.Жанаргуль Японы Като Хикару-тай, 60 кг-д Т.Номин-Эрдэнэ Ази тивийн хошой аварга Казахстаны Римма Волосенкотой тус тус тулалдана.

Манай ид гарч ирж байгаа залуу боксчид болох Лундаа, Буяндалай, Жанаргуль нарын хувьд медалийн босго давах 100 хувийн боломж байна.Мөн Б.Чинзоригийн хувьд өрсөлдөгч нь түүнд хөнгөн даваа байх болов уу. Т.Номин-Эрдэнэ, Д.Ганболд хоёрт аваргуудыг ялж сүр хүчээ үзүүлэх сайхан боломж байгаа. Ер нь боксчид алдарт аваргуудтай таарч тулалдахыг аз завшаан гэж үздэг. Боломжоо л ашиглах нь хамгаас чухал. Махмуд Сабирхан бол Азийн залуучуудын аваргаар Улаанбаатарт ирж 54 кг-д түрүүлж байсан, Белградын дэлхийн аваргаар финалд шалгарч, харин одоо энд 51 кг жинд тулалдаж байгаа. Тэр Японы дэлхийн аварга Цубой Томояд ялагдаж мөнгөн медаль хүртсэн боксчин, манайхан түүний тоглолтын арга техникийг нь сайн мэднэ. Хашир туршлагатай, ахмад аварга Римма Волосенког ч манай боксчид сайн мэднэ. Багш нар нь тодорхой тактик төлөвлөж хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Боксчиддоо амжилт хүсье хэмээн онцоллоо.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн анхны сонгогч 105 насандаа таалал төгсжээ DNN.mn

Британийн эзэнт гүрний колоничлолоос салсны дараа Энэтхэгт зохион байгуулагдсан анхны улс төрийн сонгуульд хамгийн анх санал өгсөн хүн өчигдөр 105 насандаа таалал төгсжээ.

Шиам Саран Нэги тэр үеэс хойш ганц ч сонгууль алгасалгүй саналаа өгсөн гэдэг.

Нас барахаасаа гурван өдрийн өмнө тэр төрөлх Химачал Прадеш мужийнхаа орон нутгийн сонгуульд саналаа өгч байжээ.

Тусгаар тогтносон Энэтхэг улсад 1952 онд анхны парламентын сонгууль зохион байгуулагдаж байсан юм. Их цас орж, зам хаагдахаас сэргийлж, Химачал Прадеш мужийн алслагдсан хэсэгт 1951 онд таван сарын өмнө урьдчилж санал хураалт зохион байгуулж байжээ.

Тухайн үед багш байсан Нэги анхны сонгогч болж байсан гэдэг.

Тэр сонгуульд Энэтхэгийн Үндэсний Конгресс нам үнэмлэхүй ялалт байгуулж, Жавхарлал Неру улсынхаа анхны ардчилсан замаар сонгогдсон ерөнхий сайд болж байжээ.

Энэтхэг улс 1848 оноос 1947 оны хооронд бараг 100 жил Их Британийн колони байсан юм.

Арваннэгдүгээр сарын 12-нд болох орон нутгийн сонгуулийн саналыг зохион байгуулагчид энэ долоо хоногийн эхээр Нэги гуайн гэрт очиж авсан байна. Ингэхдээ сонгуулийн хороо улаан хивс дэвсэж, анхны сонгогчдоо хүндэтгэл үзүүлжээ.

зураг

Бямба гарагт сонгуулийн ажиллагаанд оролцож байхдаа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди талийгаачид хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрбээр засгийн газар анхны сонгогчийн оршуулгыг төрөлх Калпа тосгонд нь төрийн ёслолын хэмжээнд зохион байгуулахаар болсныг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ улс-төр

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов… DNN.mn

УИХ-ын Намрын чуулганы ирэх долоо /2022.11.10-11/ хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд /Байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.112-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсох

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд 500 гаруй мянган иргэн хамрагдав DNN.mn

2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эхлүүлсэн. Энэ сарын 2-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 501739 иргэн хамрагдсанаас 227735 буюу 45.4 хувь нь эрэгтэйчүүд, 274.004 буюу 54.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 501739 хүн хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын өвчлөлийн 269143 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Өвчлөлийн 269143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс

  • 175647 буюу 65.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин,
  • 24809 буюу 9.2 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
  • 15892 буюу 5.9 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин,
  • 15802 буюу 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин,
  • 10865 буюу 4.0 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байна.

Байршлаар нь харуулбал 256718 буюу 51.2 хувь Улаанбаатар хотод, 245021 буюу 48.8 хувь нь орон нутагт байна.

Улаанбаатар хотын дүүргүүдийн хувьд

  • Баянзүрх дүүрэг 62,432,
  • Баянгол дүүрэг 69,570,
  • Сонгинохайрхан дүүрэг 36,654 ,
  • Хан-Уул дүүрэг 29,407 ,
  • Сүхбаатар дүүрэг 29,407 ,
  • Чингэлтэй дүүрэг 14,917 ,
  • Налайх дүүрэг 10,146,
  • Багануур дүүрэг 4,737 ,
  • Багахангай дүүрэг 526 хүн тус тус хамрагджээ.

Аймгуудаар харьцуулж үзэхэд Төв аймаг 21,925, Хөвсгөл аймаг 19,337, Орхон аймаг 17,457 , Өвөрхангай аймаг 18,619 , Дархан-Уул аймаг 16,523 хүн хамруулаад байгаа нь хамгийн өндөр хамрагдалттай байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-аас баталсан 36 дугаар тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт танилцууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

May be an image of 3 people, people sitting, people standing and indoor

Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир, Ххаа газрын үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны дарга Ц.Ариунаа, Здтг-ын хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Дулам болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor
May be an image of outdoors
May be an image of 6 people, people sitting, people standing and indoor
May be an image of 5 people, people standing and indoor
May be an image of 1 person, sitting and standing
May be an image of 5 people, people sitting, people standing and indoor