Categories
мэдээ нийгэм

Ахмадууд тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоохыг шаардаж жагсав DNN.mn

Үнийн өсөлтийг хязгаарлах, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

2017 онд тэтгэврийн насыг нэмж, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гap дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн гэж төсөл санаачлагчид болон иргэд үзэж байгаа.

Энэ асуудлын хүрээнд өнөөдөр ахмадууд тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоохыг шаардан төв талбайд жагсан хүсэлтээ илэрхийлээд байна.

Ахмад настан “Тэтгэвэр бол бидний 30, 40 жил хөдөлмөрлөж бий болгосон хуримтлал. Гэтэл би улсад 35 жил ажилчихаад 430 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоохыг шаардаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн цайны газраас газ алдаж 30 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ DNN.mn

Дархан-уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 30 орчим сурагч амьсгалын дутагдалдт орж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр “Нийт 31 хүүхэд, 6 том хүн эмнэлэгт хэвтүүлээд байна. Хоёр том хүн эрчимтэд хэвтсэн байна. Нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь мөчид татаад байна толгой хүчтэй өвдөөд байна гэсэн байдалтай. Одоогоор 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Түлэгдлийн эмнэлэг 10 жилийн дараа үйл ажиллагаагаа эхлүүллээ DNN.mn

Түлэгдлийн төвийн хуучин барилгыг акталж шинэ эмнэлэг барих ажлыг эхлүүлснээс хойш арав гаруй жилийн хугацаа өнгөрсний эцэст хаалгаа нээлээ.

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг арваннэгдүгээр хороололд байрлах шинэ байрандаа нүүн орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхлээд дөрөв хонож байгаа билээ. Бид Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлгийн үйл ажиллагааг сурвалжиллаа.

Биднийг очих үед шинэ эмнэлэг ашиглалтад ороод удаагүй байгаа учраас хөл хөдөлгөөн бага байв. Коридориудад эмч нарын өрөөний тохижилтоос үлдсэн ширээ, сандал зэргийг угсарч буй хүмүүс харагдана.

ГССҮТ-ийн Түлэгдэлтийн эмнэлэг хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн “Түлэгдлийн төв нь бүх төрлийн багаж төхөөрөмж, хүчилтөрөгчийн бие даасан үйлдвэртэйгээр ажиллаж эхлээд байна. Насанд хүрэгчдийн 30, хүүхдийн 30, эрчимт эмчилгээний 10 ортой. Түлэгдэлт, хөлдөлт, осголтод яаралтай болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэхээр 10 жилийн дараа шинэ байрандаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад баяртай байна.

Жилд дундаж тоогоор 2900-3000 орчим хүн түлэгдэж, гэмтэж ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжаар үйлчлүүлсний 60-70 хувь нь хэвтэн эмчлүүлдэг. Энд бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болсон. Хэвтүүлэн эмчлэх 70 ортой, мэс заслын хоёр блоктой, хүлээн авах яаралтай тусламжийн үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ, хагалгааны дараах бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн. ГССҮТ-ийн харьяа тасаг болон ажиллаж байх үед үйл ажиллагаа доголдож байгаагүй ч зарим тохиолдолд түлэгдлийн дараах сэргээн засах эмчилгээ бага зэрэг хоцрогдож байсан талтай. Одоогоор 70 орондоо тохирсон хүний нөөц бүрэн хангалттай ажиллаж байна. Манай түлэнхийн төв харьяалал харгалзахгүй Монгол Улсын хэмжээнд үйлчилдэг, 24 цагийн үйл ажиллагаатай, яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ иргэдэд 24 цагаар хүрч байна. Барилгын хувьд гурван блок төлөвлөгдсөн байсан ч одоогийн байдлаар хоёр блоктой үлдсэн. Тодруулбал, С блокт морг болон авто гаражийн барилга төлөвлөгдсөн байсан боловч өнөөдөр хоёр блоктой, нэг нь үйл ажиллагаагаа эхлүүлэн явж байна. Хоёр дахь блок 2023 ондоо багтаан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа ч авто зогсоол буюу гараж байхгүй, гадна талд гараж баригдаж эхэлсэн. С блокийн барилга бүтнээрээ байхгүй болсон” гэв.

Нийт түлэгдлийн тохиолдлын 70-80 хувийг 1-4 насны хүүхэд эзэлдэг байна. Бага насны хүүхэд түлэгдэх олон шалтгаан бий. Нэгдүгээрт, бага насны хүүхэд өөрөө өөрийгөө аюул ослоос сэргийлж, хамгаалах чадваргүй байхад нь эцэг эхчүүд хараа хяналтгүй орхисноор түлэгдэх гол шалтгаан болдог байна. Мөн гэр хороололд уламжлалт гал зуух хэрэглэдэг, халуун ус, тогоогоо газар тавьж хэрэглэдэг гэх мэт ахуйн буруу зохион байгуулалтаас болж хүүхдүүд усанд унаж, гар хуруугаа дүрж, плитканд гараа наах зэрэг олон төрлөөр түлэгдэж гэмтдэг аж. Ихэнхдээ гэр орондоо, эцэг эхтэйгээ хамт байхдаа ахуйн хүрээнд түлэгддэг бол их хэмжээний аваар осол, үйлдвэрийн түлэгдэлт бага хувийг эзэлдэг байна.

Биднийг очих үеэр Түлэгдлийн төв эмнэлэгт 30 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байв. Бид хоёр давхар дахь хүүхдийн эмчилгээний тасагт явж ороход хүүхдийнхээ шархыг боолгож буй эцэг эхүүд харагдана. Тэдгээрийн нэг бага насны хүүхдээ сахиж буй аав Т.Ган-Эрдэнэ “Би хоёр дахь хүүхдээ түлэгдлийн эрсдэлд оруулж долоон жилийн дараа Түлэгдлийн эмнэлэгт хандаад байна. Одоо хүүхдээ боолтод оруулах гээд сууж байна. Шинэ эмнэлгийн байр, өрөө саруулхан, багтаамж, орчин сайтай, цэвэрхэн байгаа нь бидэнд сайхан л байна. Хуучин бол ор дэрний хэрэглэл, хөнжил авчрах хэрэгтэй гэдэг байсан бол одоо тэр үе шиг байхаа больсон байна. Өмнөх ГССҮТ-ийн түлэнхийн тасагтай харьцуулахад эрс, 100 хувь ондоо. Байр нь жижиг, орчин нөхцөл тааруу, үйлчлүүлж буй иргэд олонтой хэцүү байсан. Хэвтэн эмчлүүлэх оргүйгээс болоод эмнэлгийн коридорт хүүхдүүдтэйгээ асран хамгаалагч нь хэвтдэг байсан шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө нэг дороо байдаг байсан бол энд нүүж ирээд зай талбай том, орчин нөхцөл сайтай байна” хэмээв.

Үүний дараа гурван давхарт гарч, тэнд хэвтэн эмчлүүлж буй иргэн С.Гантөмөртэй цөөн хором ярилцлаа. “Би өнгөрсөн пүрэв гаригт энд ирсэн. Үйлчилгээ сайтай, эмч ажилчид үнэхээр түргэн шуурхай үйлчилж байна. ГССҮТ-д очиж үйлчлүүлж үзээгүй ч хүнд орчин нөхцөлтэй, үйлчлүүлэгчид багтдаггүй хэцүү байдаг тухай олон сонсож байсан. Энд орчин нөхцөл сайн, орны хувьд ч хүрэлцээтэй байна” гэв.

ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг ийн ярьж байв. “Түлэгдлийн төв эмнэлгийн шинэ байрандаа ороод миний хувьд маш их баяртай байгаа. Учир нь би 2008 оны аравдугаар сард Түлэнхийн төв дээр ирж Түлэнхийн тасгийн эмч болсон юм. Тэр үед хуучин барилга ашиглалтад тохирохгүй, болохгүй гэж биднийг шинэ байртай болгоно гээд нүүлгэсэн. Түүнээс хойш арав гаруй жил болчихоод байгаа шүү дээ. Хуучин Түлэнхийн төв дээр ажиллаж байсан хүний хувьд ашиглалтад орсонд талархаж байна. Учир нь бид арван хэдэн жил энд тэнд байлаа шүү дээ. Тэр үед хэцүү байсан ч эмч болъё гэж зориод ирсэн учраас тухайн нөхцөл байдалдаа тааруулаад ажиллаж байсан. Хамгийн гол нь манай тасаг их эвсэг, найрсаг хамт олон учраас зүдэргээтэй хэцүү зүйл байгаагүй. Байшин барилгын л асуудал хэтэрхий их удсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Хэзээ нүүж орох юм бол доо л гэж боддог байлаа. Эмч бид нар баялгийг хоёрдогчоор бүтээдэг хүмүүс учраас эмнэлгийн барилга гээд хөөцөлдөөд явах ямар ч боломжгүй.

Үйлчлүүлэгчид багтаж шингэхээр болж байгаа учраас санаа амар байгаа юм. Бид түлэнхийн яаралтай тусламж, яалт ч үгүй хэвтэх хүмүүсийг авч байсан болохоос биш 2-3 хоног хэвтүүлж эмчлүүлж гарахаар хүмүүсээ авч чадахгүй байлаа. Мөн түлэнхийн дараах сорвижилттой хүүхдүүдийг сүүлийн хоёр, гурван жил авч чадсангүй. Одоо бол хангалттай, сэтгэл амар үйлчилгээгээ бүрэн явуулах боломжтой болсон. Одоогийн байдлаар эмнэлэгт үйлчлүүлж буй 30 хүн байна.

Ер нь эхний долоо хоногт эрсдэл гарах магадлалтай. Эхний ээлжинд бид байрандаа 10 хоног тогтворжиж, үйл ажиллагаа хэвийн болсны дараагаар хүмүүсээ авч эхлэх юм. Юм савныхаа хэмжээгээр гэгчээр ямар ч сав байна дүүрч байдаг, түүнээс өмнө бид бүх үйл ажиллагаагаа цэгцрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт өвчтөнүүдээ энд нүүлгэж ирсэн. Хагалгааныхаа өрөөнүүдэд цэвэрлэгээ, үйлчилгээг хийсэн. Хагалгаа орох боломжтой шинжилгээ гарсан учраас өнөөдрөөс хагалгаа хийж эхэлсэн. Сэхээний хоёр, тасгийн хоёр өвчтөн нийлээд дөрвөн хагалгааг хийлээ. Ямар ч байсан долоон хоног энэ чигээрээ ажиллаад, жигдрээд эхлэхээр дараа дараагийн үйл ажиллагаагаа хийнэ. Ер нь хагалгааны багаж, төхөөрөмж, ор дэвсгэр гээд бүхий л зүйлс цоо шинээр ирсэн. Хуучин зүйл юу ч байхгүй. Нэг асуудал гэвэл Б блок маань ашиглалтад ороогүй байна, дараа жилээс ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Тэр болтол 70 хувьтайгаар он гартал хүмүүсийг чирэгдүүлэхгүй тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэгдэл ч үнэхээр сайн байгаа. Сайхан дулаахан, зайтай байна гэж ам сайтай байгаа. Өмнө нь нэг өрөөнд л зургаагаас дээш хүн байлгадаг байсан бол одоо тийм биш. Дөрвөөс хэтэрдэггүй, заримдаа хоёр хүнтэй ч өрөө байна. Савны маань хэмжээ томорчихсон учраас хаашаа л бол хаашаа хөрвөх боломжтой байгаа. Ажилчдын хувьд ч сэтгэл хангалуун сайхан байна. Бид түлэгдэлт, хөлдөлт, осголт эмчлэхээс гадна түлэгдэлтийн дараах үлдэц буюу сорвижилтын хагалгааг хийж чадахгүй байсан бол энд ирснээр хагалгаануудаа бүрэн хийх боломжтой болсон” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын эрчим хүчний ажлын явц 61 хувьтай байна DNN.mn

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажил 98 хувь, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар:

Барилгын ажлын доод бүтцийн ажлын гүйцэтгэл:

  • Газар шорооны ажил 100%,
  • Гүүрийн ажил 98%,
  • Ус өнгөрүүлэх хоолойн ажил 100%,

Дэд бүтцийн ажлын гүйцэтгэл:

  • Дээд бүтцийн угсралтын ажил 79.4%,
  • Өртөө зөрлөгийн барилга 95%,
  • Замыг төслийн түвшинд өргөж чигжих 42.8%,
  • Эрчим хүчний ажил 61 хувьтай байна.

Дээрх барилгын болон дэд бүтцийн ажил дууссаны дараа техникийн комисс ажлыг хүлээн авах ёстой. Техникийн комисс нь бүрэн дууссан барилга байгууламж, өртөө, зөрлөг хоорондын зам, сум, дохиоллын байгууламжийг хэсэгчлэн хүлээж авах боломжтой бөгөөд тус комисс нь төслийг бүрэн хүлээж авсны дараа зүгшрүүлэх тээврийг эхлүүлэх аж. Харин зүгшрүүлэх тээврийг 75 мянган тонн хүртэл хийж болох бөгөөд түүний дараа улсын комисс хүлээх авах процесс явагдана. Улсын комисс хүлээн авснаар суурь бүтэц эзэмшигчийг тодорхойлж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэх юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам нь Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян, Хөвсгөл, Хатанбулаг сумдын газар нутгаар дамжин Монгол-Хятадын хилийн Ханги-Мандал боомтын улсын хил нэвтрэх цэг хүртэл 226.9 километр урттай, 2 өртөө 6 зөрлөгтэйгөөр төлөвлөгдсөн. Хамгийн бага радиус нь 1,200 метр төдийгүй хоногт 9 хос галт тэрэг буюу жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

Одоогоор төслийн газар шорооны ажилд 31, төмөр бетон хоолойн ажилд 37, барилгын ажилд 3, эрчим хүчний ажилд 1 буюу нийт 72 аж ахуйн нэгж ажиллаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Олон сонгогч урьдчилан саналаа өгчээ DNN.mn

АНУ-д болж буйсонгуульд 35 сая гаруй сонгогч урьдчилан саналаа өгөөд байна. Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны хоёрдугаар хагаст Конгрессын хоёр танхимд олонх болно гэж Бүгд найрамдах намынхан таамаглаж байгаа юм.

АНУ-ын Сонгуулийн санал хураалтын статистик мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, энэ удаагийн завсрын сонгуулийн урьдчилан саналаа өгсөн сонгогчдын тоо ерөнхийлөгч асан Барак Обама, Дональд Трамп нарын бүрэн эрхийн хугацааны тэн хагаст явагдсан 2014, 2018 оны Конгрессын сонгуулийн үзүүлэлтийг хэдийнээ давжээ.

Жо Байден Д.Трампыг ялсан 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу коронавирусний цар тахлын оргил үеэр сонгогчид санал авах байрнуудад очин саналаа биечлэн өгөхөөс эмээж байсныг харгалзан олон муж улс урьдчилан саналаа өгөх нөхцөлийг хялбаршуулахын тулд санал хураалтын журамдаа өөрчлөлт оруулсан юм. Үүний үр дүнд одоо олон сонгогч, ялангуяа Ардчилан намын дэмжигчид сонгуулийн өдөр болохоос өмнө саналаа өгөхийг хэвшил болгожээ. Үүнээс гадна, Д.Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэдгээ удаа дараа илэрхийлээд байгаа бол бүгд найрамдахчууд урьдчилан саналаа өгөх нь луйврыг өөгшүүлдэг хэмээн ямар нэгэн нотолгоогүйгээр мэдэгдэх болсон юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурал ирэх сарын 6-нд болно DNN.mn

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая дуусч, Бага хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлолоо.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Намын II Бага хурлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдуулахаар тогтжээ. Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаар олон улсын хуралдаанд оролцох намын төлөөллийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Categories
мэдээ спорт

Ш.Энхийн-Од багаа тэргүүлж, “Дэйтон Флайерс” улирлын эхний хожлоо авав DNN.mn

АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-гийн нэгдүгээр дивизионы шинэ улирлын тоглолт болж байна.

“Дэйтон Флайерс” өнөөдөр “Линдэнвүүд лионс” багийн эсрэг тоглож, 73:46 харьцаагаар илүүрхэн, улирлын эхний хожлоо авлаа.

Тус багийн гарааны бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од багтаж, 14 оноо авч, гурван самбар, таван дамжуулалт өгснөөр багаа тэргүүлсэн байна. “Дэйтон Флайерс” багийн дараагийн учраа нь “СМУ Мустанг” бөгөөд арваннэгдүгээр сарын 12-нд талбайдаа хүлээн авна.

Categories
гадаад мэдээ

Украинд гэрэл цахилгаан асуудалтай байна DNN.mn

Украинд 4.5 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд эрчим хүчний хангамжтай холбоотой илүү хүнд нөхцөл байдал үүссэн гэж тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

“Өнөө оройн байдлаар Киев болон зургаан бүс нутгийн эрчим хүчний хангамжийг тогтворжуулах цахилгаан таслалт үргэлжилж байна. 4.5 сая гаруй хэрэглэгч цахилгаангүй байна. Одоогоор Киев болон Киев мужид үнэхээр хүнд байна” гэж Зеленский “Telegram” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ дурдсан байна. “Эрчим хүчний салбарт үүсэж болзошгүй хувилбаруудын талаар би долоо хоногийн турш албаны хүмүүс, эрчим хүчний компаниуд, бүс нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөлтэй хэд хэдэн тусгай уулзалт хийсэн. Бид хувилбар бүрийг нарийвчлан авч үзэн, зохих арга хэмжээнд бэлтгэж байна” гэж В.Зеленский хэлжээ. Мөн “Эрчим хүчний системийг тогтвортой, тэнцвэртэй ажиллуулахын тулд хэрэглээг 30 хувиар бууруулах шаардлагатай” гэж үндэсний эрчим хүчний “Укренерго” компани мэдэгджээ.

Г.Амарсанаа

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Асуудал байгаа бол өнөөдөр надтай ярилц, тэгвэл би маргааш чиний оршуулган дээр уйлахгүй DNN.mn

Тулааны урлагийн алдартай нэгэн тамирчин чухал тэмцээнийх нь өмнө дотны найз нь амиа хорлосон уйтай мэдээг сонсчээ. Тамирчин залуу тэмцээндээ ороод ялалт байгуулсныхаа дараа найздаа болон үзэгчдэд хандан ийн хэлсэн гэдэг. “Чамд асуудал байгаа бол өнөөдөр ирээд надтай ярилцах байсан юм. Тэгсэн бол маргааш би чиний оршуулган дээр уйлахгүй байлаа” гэсэн агуулгатай үгс.

Манай улсад 10.000 хүн тутамд амиа хорлолт эмэгтэйчүүдийн дунд зургаа байдаг бол эрчүүдийнх 30.6 байдаг гэсэн судалгаа бий. Монгол эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд SOS зарлах хэмжээнд хүрсэн бодит тоо ерөөсөө энэ. Алдартай тамирчны хэлснээр амиа хорлох хэмжээнд хүрэх эрчүүдийн сэтгэл гутралыг давах гол арга бол асуудлаа хэн нэгэнтэй ярилц гэсэн санаа юм. Сэтгэл зүйчид ч ингэж тайлбарладаг, зөвлөдөг. Хүн бүрд асуудал бий. Эмэгтэйчүүд хэн нэгэнтэй хуваалцаж, асуудлаа шийдвэрлэн сэтгэлээ тайтгаруулж чаддаг бол эрчүүд хуримтлуулсаар байдаг. Энэ л хамгийн аюултай. Эцсийн шийдэл амиа хорлолт гэж өөртөө итгүүлдэг.

Тиймээс эр хүн та маргааш дотны хүмүүсээ оршуулгандаа “урихгүйн” тулд өнөөдөр хэн нэгэнтэй асуудлаа заавал хуваалцаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Утаажилтын бүсээс найман иргэнийг гаргажээ DNN.mn

Утаажилтын бүсээс найман иргэнийг гаргажээ. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд орцонд утаа гарч байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид тухайн газарт очиход тус байрны дөрөвдүгээр давхарт иргэн Ө-гийн хоёр өрөө /58 м2/ байранд цахилгаан тогоо, хиншүү сорогч тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Улмаар утаажилтын бүсээс найман иргэнийг гаргажээ.