Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мишээл экспо төвийн “Food street”-д гарсан галыг бүрэн унтраажээ DNN.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 10-ны өдрийн 06:28 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Food street” хоолны газрын дээврийн хэсэгт гал гарч байсан.

Алба хаагчид 06:53 цагт тархалтыг зогсоож, 07:20 цагт бүрэн унтраалаа. Гал түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Гал түймрийн улсын хяналтын байцаагч, галын шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНХАУ-ын Хөх хот руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод коронавируст халдвар /Ковид-19/-ын тохиолдол гарсны улмаас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн иргэдийн болон нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд энэхүү хязгаарлалт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Иймд, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн нислэгээр тус хотод ирсэн зорчигчид Хөх хотоос бусад хот руу зорчих боломжгүй байгаа тул нөхцөл байдлыг сайтар судалж, дараагийн хот руу зорчих галт тэрэг, нислэгийн тасалбарыг баталгаажуулсны дараа зорчихыг зөвлөж байна.

Түүнчлэн, консулын асуудлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утсаар холбогдох боломжтой гэж Консулын газраас мэдээлэв.

1. Бээжин хот дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс +86 17600787323
2. Шанхай хот дахь ЕКГ +86 13122656261, +86 13162982596
3. Хөххот дахь ЕКГ +86 17678002262
4. Манжуур хот дахь Консулын газар +86 15734851884
5. Эрээн хот дахь Консулын газар +86 17547964334

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Амарсанаа: Бид генийн өөрчлөлтүүдийг илрүүлж, хамгийн тохиромжтой эмчилгээг тогтоох ойрын зорилготой DNN.mn

Хавдар судлалын үндэсний төвд “Монгол геном” төсөл, хавдрын генетикийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг зурах ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.


-“Монгол геном” төсөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Энэхүү санамж бичиг нь хавдрын өвчлөлийг багасгахын тулд эрүүл мэндийн байгууллага дангаараа ажилладаггүй. Судалгаа болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг гэдгийг харуулж буй юм. Ийм хэрэгцээ шаардлага өндөр байгаа. Тийм ч учраас бид бүхэн өөрсдөө одоогоор генетикийн болон молекул биологийн аргаа хавдар судлалын салбарт оруулах гээд хичээж ажиллаж байгаа боловч тодорхой дэмжлэгүүд бие биедээ хэрэгтэй байгаа юм. Хувийн болон улсын байгууллагууд ч хөгжин дэвжихэд нэг нэгнээ дэмжлэг хэрэгтэй.

Тиймээс “Монгол геном” төсөлтэй бид бүхэн хамтарч хавдрын геномыг судлах, хавдрын геномын судалгааг эмчилгээ оношилгооны салбарт оруулж улмаар хувь хүнд чиглэсэн тусламж үйлчилгээ, эмчилгээний аргачлалыг хавдар судлал дээр бий болгохын төлөө ажиллаж байна гэсэн үг юм. Ингэснээрээ хэн хожих вэ гэвэл хүн л хожно. Тухайн хүний эмчилгээ өөрт нь тохирсон үр дүнтэй байх боломжтой болж хувирах юм.

-Манайд хорт хавдрын нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ?

-Хавдрын нөхцөл байдал гэвэл та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Хавдар, хавдрын өвчлөл ихэсч байна. Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой. Агаарын бохирдол, хоол хүнс, автомашины бензин, амьдралын хэв маяг зэрэг олон зүйлс бий. Үүний хамтаар өвчлөл ихсэхийн зэрэгцээ харамсалтай нь хавдар дандаа хожуу шатандаа илэрч байгаа юм.

Хожуу шатанд илэрч байна гэдэг нь өвчнөө тоохгүй, өвчнийхөө шинж тэмдгийг мэдэхгүй явдаг зэрэг олон асуудлаас үүдэн өвчтөн үргэлж III, IV шатанд эмчилгээний үр дүн муу илрэх, эмчилгээ хийлээ гэхэд үр дүн муу байх шатанд ирчихсэн тохиолдолд хавдар илэрч байгаа юм. Тэгэхээр бид зөвхөн Эрүүл мэндийн яамны асуудал биш боловсрол, сургалт, багш, оюутан, сурагч, түмний дэмжлэг хэрэгтэй болчихоод байгаа гэдгийг бодох ёстой. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын хавдрын өвчлөл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн байна. Хавдрын өвчлөлийг бууруулах чиглэл дээр Хавдар судлалын үндэсний төв болон эрүүл мэндийн байгууллагууд хичээж ажиллаж байна. Хэдийгээр эмчилгээ, үйлчилгээ хийж байгаа ч урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг гэдэг хамгийн том ажил юм. Бид нэгэнт болчихсон хойно нь өвчлөлийг дарах гэж оролдож буй хэсэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид эрт илрүүлдэг, урьдчилан сэргийлдэг хатуу хяналтын тогтолцоог гуравхан сая хүн амд хийх бололцоо бий. Яагаад ингэж зоригтой хэлж байна вэ гэхээр бусад хэдэн зуун сая, тэрбум хүн амтай улс орнууд эрт илрүүлгийн хатуу хяналтат тогтолцоог бий болгож чадаж байгаа юм. Гэтэл бид бүхэн зөвхөн умайн хүзүүний хорт хавдрын хатуу хяналтат тогтолцоог байгуулж чадахгүй ажиллаад байдаг. Үүнийг хийе гэхээр эс үйлдэл гэж зүйл байна. Эс үйлдлийг больж, засаг төрөөс дэмжих хэрэгтэй байна. Мөн манлайллын дутуу байгаагаас болохгүй байна. Хоёр, гурван жил хөтөлбөр гаргах гэж үзэж, сайдын тушаалаар батлууллаа. Нэгэнт батлуулсан хөтөлбөрөө өөрсдөө хэрэгжүүл гэдэг зүйл яригдаж буй үед бид яаж эмнэлгийнхээ ажлын цаанаас гарах вэ гэж л бодож байна. Гэтэл улс орон даяар хэрэгжих ёстой хөтөлбөр хэрэгжихгүй байна аа гэдэг нь харамсалтай.

-Тэгвэл хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлж, өвчлөхгүй байх вэ?

-Өнөөдөр ганцхан би ингэж урьдчилан сэргийл гэж хэлээд хангалтгүй юм. Тийм ч учраас цогц хөтөлбөр улс орны хэмжээнд хэрэгжих хэрэгтэй. Улс орны хэмжээнд хэрэгжих хөтөлбөрийг хэн хэрэгжүүлэх вэ гэхээр хариуцсан байгууллагууд хэрэгжүүлэх ёстой юм. Энэ хөтөлбөрийн нэг хүрээнд бага насны, сургуулийн, их сургуулийн боловсролын хөтөлбөрт орох ёстой. Боловсрол дотор өөрийн тань асуусан асуултад буй хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ гэдэг зүйлийг цогцоор нь заах хэрэгтэй юм. Тэрнээс өнөөдөр хоолоо тэгж ид, ийм хүнс хэрэглэ гээд бид амжилтад хүрэхгүй болчихоод байна.


“Монгол геном” төслийг санаачлагч, АУ-ны доктор, дэд профессор Ж.Амарсанаатай ярилцлаа.


-“Монгол геном” төсөл хорт хавдрын генетикийн шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлж, судлах, технологи хуваалцах талаар ХСҮТ-тэй санамж бичиг зурлаа?

-Энэ хамтын ажиллагааг түүхэн хамтын ажиллагаа гэж харж байна. Учир нь “Монгол геном” төслийнхөн Монгол Улсын хэмжээний генетикийн ажлуудыг төлөвлөж яваа. Гэхдээ уг төслийн маш чухал хэрэглээний нэг бол хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, эрсдэлийн үнэлгээ гурав юм. Тэгэхээр энэ гуравт ахиц дэвшил гаргахад яалт ч үгүй Монголдоо цор ганц байдаг Хавдар судлалын үндэсний төвтэй маш сайхан хамтын ажиллагааг өрнүүлж хавдрын генетик гэдэг том салбарыг дэлхийн хамгийн сайн хавдар судлалын хэмжээнд хөгжүүлж, тэр түвшинд хүргэх хэрэгтэй байгаа юм. Учир нь хүний амь нас, өвчин хэзээ ч шинжлэх ухааныг хүлээхгүй. Тиймээс бид бүхэн аль болох өндөр түвшинд хүрэх тусам олон хүний амийг аврах боломж нөхцөл бүрдэх учраас түүхэн хамтын ажиллагаа гэж харж байгаа юм.

-“Монгол геном” төслийн талаар тодруулахгүй юу?

-2017 оноос төслийн санаачилга эхэлж, 2019 оноос анхныхаа хүний генийг уншиж эхэлсэн. Хүний генийг уншихад маш өндөр технологи шаардагддаг. Мэдлэг, технологи, дэд бүтэц шаардагдана. Нэг хүний генийг уншихад гурван тэрбум 200 гаруй сая генийн кодыг тайлах ёстой. Нэг генийн кодны цаана нэг нуклейн хүчил гэж байдаг. Тэгэхээр бүх хромсомууд нийлж хүний генийн сан гурван тэрбум хоёр зуу гаруй сая кодыг агуулж байдаг юм. Энэ гурван тэрбум хоёр зуун сая код нь тухайн хүний амьдралын биеийн онцлогоос эхлүүлэн, хорт хавдар тусах эрсдэл, илүү нарийн бодисын солилцоо, тархи сэтгэн бодох чадвар, нүд, арьсны өнгө зэрэг тухайн хүнтэй холбоотой бүхий л нарийн мэдээлэл байж байдаг юм.

Энэ бүрийг улам задалж, нарийн задлан шинжилгээ хийж байж гаргаж ирдэг учиртай. Түүнээс биш уншаад л бүх зүйл тодорхой болчихдоггүй. Тэр кодны нарийн учрыг нь олно гэдэг амаргүй ажил. Үүнийг бид одоо хүртэл хийсээр л байна. Дэлхийн шинжлэх ухаан одоохондоо хүрээгүй байгаа ч ахиц дэвшил бол маш их байна.

-Геном гэж юуг хэлж байна вэ?

-Ген гэхээр хүмүүс мэддэг хэрнээ геном гэхэд сайн мэдэж, ойлгодоггүй. Хүний удам, эцэг эхээс дамжиж ирсэн мэдээллүүд дотор 22 мянга гаруй төрлийн ген байдаг. Тэгэхээр энэ бүх генийн мэдээлэл болон генээс гадна бусад мэдээлэл бүгдийг нийлүүлэн геном гэж нэрлэдэг. Монголд геном гэж хэлж буйн учир бид зөвхөн цөөхөн генийн шинж чанарыг тодорхойлохоос гадна тухайн хүний удмын бүх мэдээлэл буюу 23 хос хромсом дотор буй мэдээллийг уншихыг геномыг уншина гэж шинжлэх ухааны хэллэгээр хэлдэг. Тэгэхээр бүтэн геном уншина гэвэл гурван тэрбум хоёр зуун сая кодыг хэлж буй юм. Нэг ген гэвэл маш богинохон буюу 10, 20 мянган кодын тухай яригдана. Хүний биед буй бүх генийг унших нь геномын түвшний ажил болж хувирдаг.

-Хамтын ажиллагаанаас ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Хамтын ажиллагаагаар бид бодит өвчтөн дээр ямаргенийн өөрчлөлтүүд байгааг илрүүлж, үүнд ямар эмчилгээ хамгийн тохиромжтой вэ гэдгийг тогтоох нь ойрын ирээдүйд гарах бодит үр дүн юм. Монгол хүний хорт хавдар дэлхий дээр судлагдсан бусад хорт хавдраас онцлогтой байна уу үгүй юү гэдэг нь гарч ирэх юм. Бид бүдүүн гэдэсний хорт хавдрын судалгаагаар эхлүүлэх гэж байна. Бүдүүн гэдэсний судалгааг хийсний дараагаар дэлхий дээр бүртгэлтэй байгаа бусад бүдүүн гэдэсний хорт хавдраас генетикийн шинж чанар нь ялгаатай байна уу, адилхан уу гэдэг яригдана. Яг адилхан байвал дэлхий дээрх хийгдэж буй эмчилгээг хийхэд болох юм. Хэрвээ ялгаатай байвал хүнд нь тохируулж эмчилгээг хийх ёстой юм. Учир нь сүүлийн үеийн бай эмчилгээ маш нарийн шинжилгээг шаарддаг болчихсон.

Categories
гадаад мэдээ

Украины ээлжилт том ялалт DNN.mn

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд Украин дахь цэргийн нэгдсэн бүлгийн командлагч Сергей Суровикин Оросын армийн амжилтын тухай “тусгай ажиллагаа”-ны бүс бүхэлдээ “тогтворжсон”, дайчлагдсан болон сайн дурынхны ачаар Оросын бүлгийн байлдааны чадвар нэмэгдсэн, Оросын цэргүүд тодорхой бүс нутагт давшилтын ажиллагаагаа сэргээсэн гэж мэдэгдээдүүний зэрэгцээ Херсоны чиглэлд хамгаалалт тогтвортой байгаа ч “өөрийн онцлог” болох мужийн төв болон зэргэлдээх суурин газруудыг бүрэн хамгаалахад хүндрэлтэй байгаа учир иргэдийн амь насанд аюул заналхийлж байна гээд генерал Херсон хотоос Оросын цэргийг Днепр мөрний зүүн эрэг рүү татах хүсэлтэй байгаагаа илтгэв.

Хариуд нь “Би зөвшөөрч байна” гэж Шойгу хэлээд “Цэргээ татах ажлыг эхлүүл. Цэргийн бие бүрэлдэхүүн, зэвсэг, техникээ Днепр мөрний дээгүүр аюулгүй дамжуулах бүх арга хэмжээг ав” гэж Суровикинд тушаажээ. Тэдний энэхүү уулзалтыг “Россия-24” суваг шууд дамжуулав.

Оросын цэргүүд Украинд довтолсон эхний өдрүүдэд Херсон хотыг эзэлсэн нь тэднийэзлэн авсан ганц мужийн төв болсон бөгөөдоросын улс төрчид “Орос энд үүрд үлдэнэ” гэж мэдэгдэж байсан юм. “Украины Харьков мужид хийсэн амжилттай довтолгооны дараа Днепр мөрний баруун эргийг өөрсдөө орхин гарч байгаа нь Орост хүн хүч дутмаг байгааг харуулсан явдал болж байна. Генерал Суровикин Украин дахь Оросын армийг командалсан үеэсээийм алхам хийхийг хүсч байсан нь тодорхой” гэж Америкийн Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн шинжээч Роб Ли мэдэгдсэн байна.

Энэ бол яах аргагүй өөрсдийн цэргийн хүчээ хэмнэж, барууны оновчтой хүнд зэвсгээр нэг өдөрт л дайсны хэдэн зуун цэргийг устган туйлдуулж чадсан Украины армийн том ялалт юм.

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бамбай булчирхайн хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бамбай булчирхайн хорт хавдрын эмийн эмчилгээ 792 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 2.2 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 95 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 184.7 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.


ХОРТ ХАВДРЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭГЧ ГЭРЭЭТ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫ ЖАГСААЛТ:

ХОРТ ХАВДРЫН ХИМИ, ТУЯА ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ: УЛААНБААТАР

1 АШУҮИС-ийн Монгол Япон сургалтын эмнэлэг Нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжны гудамж, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 70153098 77002528 77002529
2 Багануур дүүргийн эрүүл мэндийн төв Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Багануур дүүрэг, 1-р хороо, Нацагдоржийн гудамж 70210238 70212905
3 Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Баянгол дүүрэг, 17-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 11361302 11362530 99036071
4 Улсын нэгдүгээр төв эмнэлэг Улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, С.Зоригийн гудамж 80183000
5 Улсын хоёрдугаар төв эмнэлэг Улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 70150234 70150235
6 Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол 70171895 70181107
7 Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, 1-р хороолол, Залуусын гудамж 79976000
8 Сүхбаатар нэгдсэн эмнэлэг Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх СБД, 11-р хороо, цагдаагийн гудамж, өөрийн байр 99116885 99116885
9 Хавдар судлалын үндэсний төв Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Нам Ян Жү-гийн гудамж 79974000
10 Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 11342490 11342003 70049252
11 Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 46 11-327756, 70110279 70117162
12 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ Баянгол дүүрэг, 11 хороо, Хувьсгалчдын гудамж 11362205 11362676

ХОРТ ХАВДРЫН ХИМИ, ТУЯА ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ: ОРОН НУТАГ

1

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Архангай аймаг, Эрдэнэбулган сум 70332644 70332131
2 Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 4-р баг 70422721 70422953
3 Булган аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Булган аймаг, Булган сум, 5-р баг 70342910
4 Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Говь-Алтай, Есөнбулаг сум 70484091 70484821
5 Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг 70584448 70582211
6 Увс аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Увс аймаг, Улаангом сум, 3-р баг 70452222 19001507
7 Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4-р баг 70562124 70563026
8 Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Завхан аймаг, Улиастай сум, 1-р баг 75779944 70462614
9 Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5-р баг 70323212 70323272
10 Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Ховд аймаг, Жаргалант сум, 5-р баг 75779779 70433805

ХОРТ ХАВДАРЫН ХИМИ ТУЯА ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ: ХУВИЙН ХЭВШИЛ

1 Бриллиант эмнэлэг Нэгдсэн эмнэлэг Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, Намяанжүгийн гудамж 18 76096666
2 УБ Сонгдо эмнэлэг Төрөлжсөн мэргэшлийн ТҮ /мэс засал/ СБД 1 хороо 75752727
3 Реха мед Нэгдсэн эмнэлэг, БЗД-ийн 4-р хороо Энх тайваны өргөн чөлөө 61А 75750400
Categories
мэдээ нийгэм

Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ DNN.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хэлэлцлээ.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцон 10 жил хорих ял шийтгэсэн билээ. Түүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрынхан шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сард хэлэлцээд гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид 10 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн билээ. Харин Дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгч хуралдаад уг хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хянан үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тиймээс хурлыг удахгүй товлон хэлэлцэхээр болж буй аж.

Шүүгдэгч Ч.Мөнхбаяр эрхээ өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нараар хамгаалуулж буй бөгөөд нэмж хуульч Т.Саруулаас өмгөөллийн үйлчилгээ авахаар болсон байна. Ташрамд дурдахад, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос Г.Баасан, А.Батдорж нарыг ёс зүйгээ, хуулиа зөрчиж, хаалттай хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн гэх үндэслэлээр өмгөөлөх эрхийг нь хасаад буй юм.

Categories
мэдээ улс-төр

Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын Намрын чуулганы энэ долоо /2022.11.10-11/ хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд /Байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.112-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсох

10.00

“Их хуралдай

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -9…-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +5…+10, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11…+16 градус дулаан, бусад нутгаар +2 градус дулаанаас -3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 0…+2 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө -1…-3 градус орчим байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянхошуу, Хайлаастад агаар бага зэргийн бохирдолтой байна DNN.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 07:00-08:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 11-179 байна.

Тодруулбал өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын дөрвөн байршил буюу Дамбадаржаа, 5 буудал, Баянхошуу, Хайлаастад агаар бага бохирдолтой гэсэн үзүүлэлттэй байна.

Хотын бусад хэсэгт буюу тухайлбал Монгол газар, Ургах наран, Шархад, Богд хааны ордон музей зэрэг хэсэгт агаарын чанарын индекс цэвэр үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилийн боомтын асуудлаарх УИХ-ын Хянан шалган шалгах түр хороо хуралдлаа DNN.mn

УИХ-ын Хянан шалгах түр хороо (Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох) -ны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, тус Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд хэлэлцэх асуудалтай холбогдуулж хуралдаанаар сонсох мэдээллүүд нь батлагдаж, нотлогдоогүй мэдээлэл байх үндэслэлтэй тул хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргаж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй.


Холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо

Түр хороооны хуралдаанаар эхлээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Хуралдаанд Гаалийн ерөнхий газар, Боомтын үндэсний зөвлөл, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийв.

Гаалийн байгууллагаас экспортын нүүрсэнд хийсэн шалгалтын талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар танилцууллаа. Тэрбээр “Гашуунсухайт” боомтоор экспортолж буй нүүрсний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжтай шалгалт хийх, Бүрдүүлэлтийн дараах шалгалт оруулах зэрэг үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, хөрш БНХАУ-ын Гаалийн цагдаагийн албатай тогтмол мэдээлэл солилцон ажиллаж, илэрсэн зөрчлийг тухай бүр шийдвэрлүүлэхээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснийг танилцуулсан. Тухайлбал, нийт дөрвөн удаа буюу 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 31-ний өдрүүдэд 2013-2017 онуудад “Гашуунсухайт” боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтэд, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрүүдэд “Монпропа холдинг” ХХК-ийн холбогдох үйл ажиллагаанд, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Гашуунсухайт” дахь “Цагаанхад” гаалийн хяналтын бүсийн мэдээллийн сан, гаалийн мэдүүлэг манифестын мэдээллийн үнэн зөв эсэхийг бусад эх сурвалжийн мэдээлэлтэй харьцуулалт хийн тус тус хяналт шалгалт явуулснаар гарсан үр дүн, илрүүлсэн зөрчлийн талаар танилцуулсан.

Түүнчлэн, дээрх хяналт шалгалтуудаар нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн болон мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал буюу нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй, нүүрс тээврийн хэрэгслүүд хоосон улсын хилээр гаргасан бүртгэл нь нүүрстэй гарсан байх магадлалтай, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд харьцуулалт хийхэд давхардсан тоогоор нийт 22,664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээс илүү нүүрсийг экспортолсон, нүүрс тээвэрлэлтийн хууль бус үйл ажиллагаануудад боомтын болон хил, гааль, цагдаагийн албан хаагчид үгсэн тохиролцож, оролцсон нь тогтоогдсон зэрэг хууль бс үйлдлийн материалуудыг зургаан удаагийн албан тоотоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн, Эрүүгийн Цагдаагийн газраас зарим материалуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зарим хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн тухай хариу мэдэгдэж байсан талаар тэрбээр танилцууллаа.

Гаалийн байгууллагын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа, Б.Бейсен, Н.Наранбаатар, Г.Ганболд нар асуулт асууж, хариулт авав.

Гишүүдийн асуултад Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах газар, Сангийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хууль бусаар хил дамжсан нүүрсний хулгайн асуудал илэрсэн нь танилцуулга, мэдээллээс харагдаж байна. Гэтэл яагаад тогтоогдохгүй байна вэ гэдгийг тодруулахад Цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад хяналт шалгалт хийсэн гаалийн байгууллагын ирүүлсэн материалын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаар хариулав.

Үргэлжлүүлэн Боомтын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ц.Эрдэнэбаяр бөмбөлөг тээвэрлэлтийн талаар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан хилийн боомтын төмөр замын тээврийн өнөөгийн байдлын талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийлээ.

Дээрх хоёр байгууллагын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Наранбаатар Ц.Анандбазар, Н.Ганибал, Б.Бейсен, Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Г.Ганболд нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайтай холбогдуулж шалгасан, шийдвэрлэсэн хэргийн талаар прокурорын байгууллагын мэдээллийг сонсох талаар санал хэлэв. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Танилцуулга хийж байгаа байгууллагууд өдөр тутам хийдэг ажлынхаа талаар танилцуулж буйд шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүдийн асуултад Боомтын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ц.Эрдэнэбаяр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын албан тушаалтнууд хариулт өгсөн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, Монгол УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэвт тусгагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй танилцаж нүүрсний хууль бус экспорт, вагон болон бөмбөлөг тээвэрлэлттэй холбоотой ноцтой асуудлуудаар мэдээлэл сонслоо. Цаашдаа, тухайлбал бөмбөлөг тээвэрлэлт зайлшгүй шаардлагатай эсэх, хил дээрх ПГУ шинжилгээний зохион байгуулалттай холбоотой ээдрээтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, хил, гааль дээр тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг үнэн зөв тогтоох, өмнө нь хаагдсан нүүрсний хууль бус тээвэрлэлттэй холбоотой хэргийг дахин шалгах, одоо шалгагдаж буй хэргүүдийг удаашруулахгүй шийдвэрлэх талаар зэрэг өргөн хүрээнд нээлттэй сонсгол хийхээр төлөвлөж байна гэж байр сууриа илэрхийллээ.


“Нотлох баримт гаргуулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг баталлаа

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Нотлох баримт гаргуулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцлээ. Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтыг явуулахад ач холбогдол бүхий баримтуудыг холбогдох яам, агентлаг, байгууллага болон хууль хяналтын байгууллагуудаас гаргуулах зохицуулалт бүхий тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Н.Ганибал нар санал хэлэв. Гишүүдийн хэлсэн саналыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийг батлах санал хураалт явуулснаар гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг баталлаа.


“Түр хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлав

Хуралдааны төгсгөлд “Түр хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэв. Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны 2022 оны 10 дугаар сарын 25-ны 03 дугаар тогтоолоор томилогдсон хянан шалгагчдын бүрэлдэхүүнээс ар гэрийн шалтгаанаар татгалзаж буйгаа мэдэгдэж, хүсэлт гаргасан Дуламын Сугарыг чөлөөлж, Бямбажавын Мөнхбатыг бүрэлдэхүүнд нэмэх зохицуулалт бүхий тогтоолын төслийг хэлэлцэв.

Бямбажаын Мөнхбат нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн дээд сургуулийг төгссөн. Төмөр замын цагдаа болон Эрүүгийн цагдаагийн газарт цагдаа, эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, Гүйцэтгэх ажил хариуцсан тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажилласан, Эргүүл хамгаалалтын газар, Мэдээлэл, шуурхай удирлагын төвд удирдах албан тушаал хашсан. 1987-2022 он хүртэл улсад 35 жил ажиллаад, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан талаар Түр хорооны дарга Г.Ганболд танилцууллаа.

Ингээд Хянан шалгах түр хорооны хянан шалгагчдын бүрэлдэхүүнээс Дуламын Сугарыг чөлөөлж, Бямбажаын Мөнхбатыг томилох тогтоолын төсөл батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр, тогтоолын төслийг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.