Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 17, Бархасбадь гариг. Билгийн тооллын 24, их морь одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 8:01 цагт мандан, 17:13 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус дулаан, бусад нутгаар -1 градус хүйтнээс +4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “НӨӨВТ” ба СУГАЛАА​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Төрийн хяналт шалгалт нийгмийн
хөгжил болон олон улсын жишгээ
дагаад өөрчлөгдөх цаг нь болсон” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хуульч О.Батхүү “Банкны нэг хувийн
шимтгэлээр иргэд
шүүхэд хандаж хохирлоо
барагдуулах бүрэн
боломжтой” гэв:

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “НӨӨВТ” ба СУГАЛАА” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Нүүрсний хулгайгаар
УИХ-д нээлттэй сонсгол
хийе” хэмээн өгүүллээ.

Нийгэм, сэтгэл
судлалын дээд сургуулийн
сэтгэл судлал нийгмийн
ажилтны тэнхимийн
эрхлэгч Б.Баярмаа “Буруу зүйл
хийсэн бол ичдэг, гэмшдэг,
айдаг. Одооны нийгэмд энэ
мэдрэмжүүд алдагдаж байна” хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Нийслэлийн цагдаагийн
удирдах газрын мөрдөн
шалгах газрын Халаасны
хулгайн гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтсийн дарга,
цагдаагийн дэд хурандаа Ц.Отгондаваа “Халаасны хулгайн гэмт хэрэг зохион
байгуулалтын шинж чанартай үйлдэгдэж байна” гэв:


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа DNN.mn

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр (2022.11.16) зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам удирдан явуулав.

Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Батттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон төрийн яам, агентлаг, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцсон.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 60 гаруй хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулж байгааг тодотгоод УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.6-д “төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан байдаг. Иймд УИХ-ын Ёс зүйн дэд хороог өргөтгөж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулсан. Уг Байнгын хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, мөрдүүлж байгааг онцолсон.

Мөн тэрбээр, “Төрийн бүх шатны удирдах ажилтан, албан хаагчийн хувьд ёс зүй нь тэдний гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, үг яриа, үйл хөдлөлд илэрч байдаг. Таны үйлдэл, үйл ажиллагааг иргэд хянаж байгаа гэдгийг төрийн албан тушаалтан бүр мартаж болохгүй. Төрийн албаны мөн чанар бол ард түмэндээ үйлчлэхэд оршиж байдаг бөгөөд төрийн албаны нүүр царай бол төрийн албан хаагчид” гэдгийг тэмдэглэв.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлээд байна. Хуулийн төслийг “D-Parliament” цахим сайтад тавьж санал авч байгааг Улсын Их Хурлын дарга дурдсан.

Дараа нь Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдсэн гэв.

Мөн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажилласнаар сүүлийн жил гаруйн хугацаанд Төрийн байгууллагуудын дэргэд байгуулагдсан ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагаа жигдэрч, ёс зүйн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд ахиц гарсныг харуулж байна. Иймд ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах замаар төрийн албан дахь ёс зүйн асуудалд эерэг өөрчлөлт гаргана гэсэн хүлээлт бий болсон гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэсэн.

Түүнчлэн тэрбээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4206 төрийн байгууллагад 208864 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 21135 нь төрийн захиргааны, 4165 нь улс төрийн, 45899 нь төрийн тусгай, 137665 нь төрийн үйлчилгээний албан хаагч байгааг дурдахын зэрэгцээ хөгжил гэдэг нь хүний хөгжил цаашлаад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалд онцгой байр суурь эзэлдгийг онцолсон. Мөн хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа долоо хэмжиж, нэг огтол гэдэг зарчмыг баримталж байгааг тодотгоод энэ хүрээнд уг хэлэлцүүлгийг зохион байгуулж буй тул эрдэмтэн, судлаачдын санал бүхэн үнэтэй гэж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төсөл санаачлагчдын нэг Ё.Баатарбилэг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн академич, доктор (Sc.D) С.Нарангэрэл “Монгол төрийн албан хаагчийн ёс зүйн шинжлэх ухааны үндэс”, Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх профессор, доктор (Ph.D) Р.Дарьхүү “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл дэх нэр томьёоны асуудал”, Удирдлагын академийн багш, доктор (Ph.D) А.Алтанзул “Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин”, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт, доктор (Ph.D) Ж.Жамъянтив “Төрт ёсыг бүтээх тухай өвөг дээдсийн эртний сургаалаас иш авахуй”, Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн ажилтан П.Баярцэцэг “Шударга, зарчимч байдлыг хамгаалах механизм” сэдвээр тус тус илтгэл тавив.

Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлтэй холбогдуулан санал солилцож, мөн зарим нь хуулийн төслийн талаар бичгээр саналаа хүргүүлсэн. Оролцогчдын зүгээс хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн ёс зүй, ёс суртахуун гэдэг нэр томьёог тодорхой болгоход анхаарах, ёс суртахууны зөрчлөөс үүдэх үр дагаварыг харгалзан хөнгөн, хүнд гэж ангилж, үүнд нь тохирсон хариуцлагын асуудлыг тодорхой тусгах шаардлагатай талаар санал хэлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам уулзалт, хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд төслийг олон талаас нь судалж үзэн, нухацтай хандаж, улмаар хуулийн төслийн нэр томьёо, тогтолцоо, үе шатыг тодорхой болгохын тулд эрдэмтэн судлаач, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа гэв.

Мөн цаашдаа төслийн талаар нарийвчилсан, тодорхой асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахыг дурдаад хуулийн төслийг чамбай хэлэлцэн баталснаар төрийн алба төлөвшиж, төрийн албанд итгэх иргэдийн итгэл нэмэгдэхэд гол зорилго нь чиглэж байгааг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдсэн DNN.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн нар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлаар санал солилцлоо.

ХЭҮК-ын дарга Ж.Хунан НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг манай улсад ажиллахдаа 2020-2021 онд баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасныг дурдаад энэ талаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын байр суурийг тодруулав.

Танхимын тэргүүн Ч.Хосбаяр хуулийн зохицуулалтын хувьд баривчлах ажиллагаанд урьдчилж хянуулах болон хойшлуулшгүй тохиолдлоор нөхөж зөвшөөрөл авах хоёр зохицуулалт байгаагаас сүүлчийнхийг нь ихэвчлэн хэрэглэж буйтай холбоотой зөрчил үүсээд байгааг онцоллоо.

Хуульд хойшлуулшгүй тохиолдолд саатуулах обьектив шалгуурыг заасан ч бодит байдалд тэдгээрийг хэрэгжүүлдэггүй, амралтын өмнөх өдөр сэжигтнийг шүүхээс зөвшөөрөл авалгүй саатуулах тохиолдол олон байгааг шүүгч Б.Батцэрэн онцлоод цаашид энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үздэгээ хэлэв.

Уулзалтын үеэр хүний эрхийн баталгааг хангахын тулд баривчлан саатуулах ажиллагаанд шүүхийн хяналт оролцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлэх, бага насны хүүхэдтэй эхчүүдийг цагдан хорих асуудалд анхаарах, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахгүй байх зэрэг хүний үндсэн эрхтэй холбоотой олон асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ DNN.mn

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр /2022.11.16/ хэвлэлийн бага хурал хийж, УИХ дахь Шатар сонирхогчдыг дэмжих лобби бүлгийн зохицуулагч Б.Наранбаатар, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч нар мэдээлэл өглөө.

Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, аливаа асуудлыг хүчээр бус арга ухаанаар даван туулах хүмүүжил олгодог онцгой спорт. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 үе шаттай болдог бөгөөд зэрэг цолгүй, Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй /эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл/, зөвхөн насанд хүрсэн шатарчид оролцдог онцлогтой. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6030 шатарчин оролцсон байна.

Анхан шатны тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болж, Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна.

Хагас шигшээ тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж, Аймаг, нийслэлийн аваргуудыг шалгаруулна.

Шигшээ тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аваргыг тодруулах юм.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний 3 байр эзэлсэн шатарчид Шатрын спортын дэд мастер цол олгодог. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авдаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ DNN.mn

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр /2022.11.16/ хэвлэлийн бага хурал хийж, УИХ дахь Шатар сонирхогчдыг дэмжих лобби бүлгийн зохицуулагч Б.Наранбаатар, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч нар мэдээлэл өглөө.

Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, аливаа асуудлыг хүчээр бус арга ухаанаар даван туулах хүмүүжил олгодог онцгой спорт. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 үе шаттай болдог бөгөөд зэрэг цолгүй, Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй /эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл/, зөвхөн насанд хүрсэн шатарчид оролцдог онцлогтой. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6030 шатарчин оролцсон байна.

Анхан шатны тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болж, Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна.

Хагас шигшээ тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж, Аймаг, нийслэлийн аваргуудыг шалгаруулна.

Шигшээ тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аваргыг тодруулах юм.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний 3 байр эзэлсэн шатарчид Шатрын спортын дэд мастер цол олгодог. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авдаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян Архангай аймагт үргэлжилж байна DNN.mn

БОАЖ-ын сайдын 11 тоот албан даалгаврын дагуу Архангай аймгийн Цэцэрлэг сумын Мухар Хужирт, Хануйн рашааны эрүүл ахуйн бүсэд байгаа стандартын шаардлага хангахгүй 18 нүхэн жорлонг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

Уг ажилд ЗДТГ-аас түрэгч ковш, хогийн машин зэрэг 2 техник, БОХУБ, Хонгорж, Хужирт, багийн засаг дарга нар, Байгаль хамгаалагч нар, эрүүл мэндийн төвийн ариутгалын сувилагч, дүйцүүлэх цэргийн албан хаагч зэрэг 9 хүн ажиллалаа гэж БОАЖЯ-наас мэдэллээ.

May be an image of 2 people and outdoors

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк 2.8 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна DNN.mn

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 784.2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 696.3 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Үүнээс 31.7 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 903.1 тэрбум төгрөгийн, 68.3 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ: Борхүүг маргааш Дархан цаазат Богдхан ууланд нутагшуулна DNN.mn

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар 5 сард осгосон бугийн элийг тэжээн өсгөж Борхүү хэмээн нэрийдсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Борхүү 3 нас хүрчээ. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр бол амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна.

Тэгвэл Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд авчрах шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ны талбайд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан ууланд нутагшуулах юм.
Борхүүгийн хувьд хүрээлэн буй орчиндоо дасган зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ын зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж бэлчээрлүүлэх идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулах юм.

May be an image of 1 person, animal and outdoors

Борхүүг 2022.11.17-ны өдөр Богдхан уулын Тайны аманд “Мөнгөн эгшиг” ХХК-ын бэлчээрийн талбайд нутагшуулан хүлээлгэн өгөх юм. Уг үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй бөгөөд цагийг маргааш зарлах болно.