Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам хаагдаж болзошгүйг онцгойлон анхаарууллаа DNN.mn

Нийт нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орсны улмаас халтиргаа, гулгаа ихсээд байна. Нийслэлд гэхэд өчигдөр тэг зогсолт хийтлээ түгжирсэн бол өнөөдөр ч мөн зам, талбай гулгаа ихтэй байгаа учраас зуны дугуйтай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Түүнчлэн онц шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна. Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Мөн зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул үзэгдэх орчин хаагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Б.Хүслэн олон улсын миссийн тэмцээнээс 5 шагнал хүртэж, Дэд мисс боллоо DNN.mn

Малайзын Куала Лумпур хотод болсон “Miss Heritage International 2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 18 настай мисс Б.Хүслэн таван шагнал хүртжээ. Улмаар энх тайван, байгаль орчин, аялал жуулчлал, дэлхийн улс орнуудын өв соёлыг танилцуулж түгээн дэлгэрүүлэх зорилготой “Miss Heritage International 2022” тэмцээний дэд миссээр шалгарлаа.

Мисс Б.Хүслэн:

  • Best evening gown /Үдшийн шилдэг даашинз/
  • Miss photogenic /Фото модел/
  • Tourism ambassador /Аялал жуулчлалын элч/
  • Miss Best body
  • Дэд байрын мисс хэмээх номинацад тэргүүлжээ.

Тэрбээр “Мисс Монголиа 2022” тэмцээний Дэд миссээр шалгарч “Miss Heritage International 2022” тэмцээнд оролцох эрхээ авч байв.

“Miss Heritage International 2022” оны шилдэг таван байрт:

  • ОХУ,
  • Монгол,
  • Индонез,
  • Латви,
  • Малайзын миссүүд шалгарсан ба Тэргүүн миссийн титмийг ОХУ-ын хөтлөгч, загвар өмсөгч Анна Крилина хүртжээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярмаа: Буруу зүйл хийсэн бол ичдэг, гэмшдэг, айдаг. Одооны нийгэмд энэ мэдрэмжүүд алдагдаж байна DNN.mn

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн сэтгэл судлал нийгмийн ажилтны тэнхимийн эрхлэгч Б.Баярмаатай ярилцлаа.


-Эрт үеэсээ монгол хэв маяг, амьдрах ёс жаяг, ёс суртахуун ямар байсан бэ?

-Ёс суртахуун, ёс зүй гэдэг нь хүний бүхий л үйлд тулгуурлаад, аз жаргал, нийгмийн сайн сайхныг цогцлоон бүтээх гол цөм нь юм. Ёс суртахууныг энгийн ёс суртахуун, дээд ёс суртахуун гэх мэтээр ангилна. Энгийн ёс суртахуун гэдэг нь тухайн хувь хүнтэй холбоотой зөв хүн байх, зөв үйлийг хийх гэсэн би дээр тулгуурласан үзэл. Би-гийн үзлээс дээшээ шударга зарчимч, нигүүлсэнгүй ёс суртахууныг дээд ёс суртахуун гэж монголчууд үздэг байсан. Дээд ёс суртахуун нь маш том зорилгын төлөө өөрийгөө тодорхой хэмжээгээр хойш тавьж ирсэн зүйл байдаг. Ёс суртахуунтай холбоотой зүйл нь өөрөө сайн ба муу, буруу ба зөвийн гол хэмжүүр нь болдог.

-Иргэнээ дээдэлсэн хүн төвтэй нийгэмд ёс суртахуун нь хуулиасаа дээгүүр эрх ашгийг хангадаг гэдэг?

-Зарим улс үндэстнүүдэд хуулийн хүрээнээс илүү чухал зүйл нь ёс суртахуун, ёс зүй гэдэг. Ямар нэгэн байдлаар хувийн шалтгаанаар ичмээр, санаанд оромгүй зүйл хийж, хуулиар хариуцлага хүлээхгүй ч тодорхой хэмжээгээр уучлалт гуйдаг. Зарим тохиолдолд ажлаа өгөөд явдаг. Монголчууд гэхээсээ илүү хүн төрөлхтний хувьд чухал зүйл нь ёс суртахуунтай холбоотой зүйлс юм.

-Монголчуудын ёс зүй ямар болсон бэ?

-Эхлээд монголчуудын ёс зүй ямар байсан бэ гэдэг рүүгээ буцах болох нь.

Монголчуудын хувь аж ахуй, ажил хөдөлмөрийн хувьд аж ахуйг эрхэмлэх, үнэнч шударга байх, хүмүүст тэгш хандах, ямар нэгэн байдлаар алагчлах үзэл байгаагүй. Эр зориг буюу сэтгэлийн хаттай байдлаар нь маш олон дайн тулаанд оролцож, амьдрал ахуйгаа авч явсан. Жилийн дөрвөн улиралд нүүдэг ахуй соёлтой нь холбоотой эр зориг, сэтгэлийн хат, өвөрмөц шийдлүүдийг хийсээр ирсэн.

-Ер нь монгол хүний онцлог шинж чанар нь юу вэ?

-Эр зориг, сэтгэлийн хат, аливаа зүйлийг тууштайгаар даван туулах чадвар зэрэг нь илэрхий харагдаж байдаг. Мөн ичих, эмээх мэдрэмж өндөртэй. Өөрөөр хэлбэл, буруу зүйл хийсэн бол ичдэг, гэмшдэг, айдаг. Одооны нийгмийн хүрээнд энэ мэдрэмжүүд алдагдаж байна. Ичихээ больж, айхаа байж байна. Энэ тодорхой хэмжээгээр байсан зүйл алдагдаж байгаагийн нэг илрэл болж буй хэрэг юм.

-Ичих, айх, гэмших мэдрэмж нь яагаад багасаад байна вэ?

-Яагаад энэ алга болов, багасав гэхээр үнэт зүйлсийн мэдрэмжүүд байхгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт хариуцлага хүлээх шаардлагагүй болсон хүн үнэт зүйлсийн мэдрэмжгүй болчихдог. Хүний ухамсар гэдэг зүйл өөрийгөө хэм хэмжүүртэй, ёс суртахуунтай болгож байдаг. Энэ зүйл дотооддоо алдагдаад эхлэхээр гадааддаа илэрч байгаа зүйл нь ичихгүй, айхгүй, гэмшихгүй байх төлөвшлийг олгоод байна.

-Үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвар нь бас багасаад байна уу?

-Монголын түүхийг судлаад үзэхээр энэ цаг үед бидний хийж чадахгүй байгаа, өөрчилж болохгүй зүйлүүдийг эргээд харах боломжтой. Монголчууд нэр төрөө маш их эрхэмлэдэг. Нэр төрөө сэвтээхгүй байх эрхэм чанарыг монгол хүн бүр яс махандаа шингээж авч явдаг. Нэр хугарахаар яс хугар гэж ярьдаг. Энэ зүйл бас өнөөдөр алдагдаж эхэлж байна. Жишээ нь, Их хурлын гишүүн боллоо гээд гишүүний бүрэн эрхээр хаацайлан юу дуртайгаа хийдэг болсон. Энэ нь буруу зүйл хийсэн ч би бүрэн эрхтэй гишүүн хүн гэж хаацайлсаар эх орноо тонон дээрэмдэх, хоослох хомхойрох сэтгэлтэн болж буй юм. Тэдэнд буруу зүйл хийсэн ч ухамсарлах чадвар алга л гэсэн үг.

-Хүний итгэл үнэмшил гэж зүйл бас өөрчлөгдөөд байна уу?

-Эх орон үнэтэй юү, итгэл үнэмшил үнэтэй юү гээд асуухаар хүмүүс янз бүрээр хариулах байх. Гэхдээ эх орон бол бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс. Эх оронгүй бол бид юугаараа бахархан цээжээ дэлдэх юм бэ. Гэтэл энэ нийгэмд итгэл үнэмшил өөрчлөгдөж байна. Даяаршлын нөлөөгөөр юм уу, улс үндэстнүүдийн хоорондын уламжлалт соёлын нөлөөгөөр гэх үү, би монгол хүн гэдгээс илүү итгэл үнэмшлүүд бий болж байна. Өөрөөр хэлбэл, шашны хүрээний итгэл үнэмшлүүд байж болно. Мэдээж шүтэх, эс шүтэхийг Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн учраас боймилж болохгүй. Гэхдээ улс үндэстний хүрээнд авч үзэх асуудлуудын нэг нь шүтэх ёс. Шийдвэр гаргахдаа эх орноос илүү итгэл үнэмшлийг бий болгох үнэт зүйлс хүнд байж болох уу, болохгүй юу гэдгийг бодох ёстой.

Энэ нь байж болох ч эх орны тухай үнэт зүйлс маш ихээр алдагдаж байгаа болохоор эх орноо тонон дээрэмдэж байна. Эх орондоо сайхан хандахгүй байна гэдэг нь монгол эх орон, монгол үндэстэн, монгол угсаатан, монгол гэсэн үнэт зүйлсүүд тэр чигээрээ алдагдаж байгаа гэсэн үг. Бид өөрсдөө улс үндэстнээ маш буруугаар таниулж байна. Өөрөөр хэлбэл, үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ монгол хүн нэг нэгнээ мөлждөг, шулдаг, монгол хүнээс хол яв гэдэг ухагдахуунаар хүмүүжүүлдэг. Гэтэл монгол хүний язгуур чанарыг аваад судлаад үзэх юм бол маш нигүүлсэнгүй. Жудаг мөс чанартай. Гайхамшигтай ноён нуруутай, хүн шиг хүн чанартай байх бүх зүйлүүд бүрэлдэн тогтсон, дэлгэр зан араншинтай хүмүүс байсан юм шүү.

-Энэ эрхэм чанарууд хаачив?

-Өнөөгийн нийгэмд энэ эрхэм зан чанарууд өөрчлөгдөж байгаа нь бидэнтэй маш их холбоотой. Бид өөрсдийнхөө үндэстэнг үр хүүхдэдээ зөвөөр тайлбарлаж хэлэхгүй байна. Би өөрөө монгол хүн. Монгол хүн ийм сайхан дэлгэр зантай, монгол хүн үр хүүхдэдээ хараал хэлдэггүй. Монгол ёс заншил ийм байдаг юм гээд итгэл үнэмшил, үнэт зүйлсийг багаас нь хүүхдүүддээ ойлгуулах ёстой. Бид ингэж чадаагүйгээс болоод өнөөгийн хүний мөс чанар муудаад байна. Энэ нийгэм, улс үндэстэнг хүмүүс бүтээж байгаа. Тэр бүтээж байгаа хүмүүс нь өөрсдөө үндэстнээ дээдлэх, хайрлах чин сэтгэл, хүсэл эрмэлзэлгүй байх юм бол энэ улс үндэстэнд угаасаа ирээдүй байхгүй гэсэн үг.

-Улс үндэстний хамгийн чухал зүйл юу байдаг вэ?

-Үндэстний хамгийн гол зүйл нь гэр бүл. Гэр бүл бидний соёл, үндэс тулгуурыг авч явдаг учраас монгол хэлээ дээдлэх, монгол хэлээрээ зөв ярих, монгол хэлийг зөв хэрэглэх гэх мэтээр маш энгийн юмнаас эхэлнэ. Гадаад хэлтэй хүүхдүүд маш их байна. Англи, герман, франц хэлтэй, монголоороо ярьж чаддаггүй хүүхдүүд байна. Яагаад ингэж байна гээд аваад үзэхээр монгол хэл онцгүй, монгол үндэстэн өөрөө онцгүй, монгол хүн байхыг хүсдэггүй гэдэг зүйлүүд гарч ирж байна. Хүүхэд яагаад ингэж ойлгов гэхээр ээж, аав нь өөрсдөө тэр үндэстнийг их буруугаар ойлгуулсан байна. Хүүхдүүдээ англи хэл хэрэглэ, англиар ярь гэх нь зөв. Гэхдээ нөгөө талдаа өөрийнхөө үндэстэнг гутаасан мэт монгол хэл хэрэглээнээс гарсан, сураад хэрэггүй гэх үзэл суртлаар ханддаг нь маш буруу. Улс төрийн томоохон сэхээтнүүд, улсаа удирдан авч явж байсан томоохон хүмүүсийн түүхийг харахаар багаар бодоход 5-6 хэлийг хэрэглэдэг. Хамгийн дээд тал нь 13 хэлийг гайхамшигтайгаар хэрэглэж чаддаг байсан. Тэгэхээр бид англи хэлтэй болно гээд монгол хэлээ орхигдуулж болохгүй. Хэл гэдэг нь өөрөө язгуур үндэстний соёл, сэтгэхүй, өв уламжлал, ухамсрыг авч явдаг. Тэр хүүхэд монголоор ярьж байхдаа, монгол хэлийг сурч байхдаа, монгол үндэстний сэтгэлгээний зүйлүүд суугаад явж байдаг. Ирээдүйд бид хүүхдүүдээ яаж бэлтгэх тал дээр анхаарах ёстой. Улс үндэстнээ удирдах, лидерүүдийг багаас нь бэлтгэдэг гэр сургалттай байсан.

-Өнөөгийн нийгэмд шунах, хомхойрох сэтгэлтэн их болсон нь хүүхдүүдээ буруу хүмүүжүүлсэнтэй холбоотой гэсэн үг үү?

-1990 онд гэнэт зах зээлийн нийгэмд шилжээд хүмүүс яахаа мэдэхээ больсон. Юу хийхээ мэдэхгүй болсон. Тэр үедээ хөл алдаж, архинд орж эхэлсэн. Энэ процесс эргээд ирж байгаа юм шиг мэдрэмж төрөх боллоо. Тэр үед заагаад, зөвлөөд шийдвэр гаргаад явдаг байсан бол одоо ийм хэцүү, бэрхшээлтэй зүйлүүдтэй тулгарахгүй байсан ч юм билүү. Дээрээс нь тэр үед ээж, аавын нэг нь байхгүй ганзагын наймаанд явсан ч юм уу, аль эсвэл салах тохиолдлууд их байсан. Тиймээс наян хэдэн оныхон дунд салалт өндөр байдаг. Тэр нь эргээд хүүхдүүд ээж, аав хэрхэн болдог вэ, яаж бие биенээ хайрладаг вэ гэдэгт суралцаагүй гэсэн үг. Нийгмийн шилжилт, нийгмийн ёс зүйгүй байдал нь бүхэл бүтэн үндэстний 30 жил, 60 жил, 100 жилийг ч авч явж байдаг. Тэгэхээр нийгэмд чиглэсэн арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой.

-Тэгэхээр үүнээс үүсэх хор уршиг нь юу байна вэ?

-Одоо хүмүүсийг атаач, жөтөөч болсон гэдэг. Дотоодод үүсч байгаа энэ атаа хорсол нь сэтгэл зүйн хувьд эмгэг чиглэл рүүгээ орсон гэсэн үг. Ерөнхийдөө эрүүл биш, сэтгэцийн тулгамдсан асуудал болсон, эмгэг чиглэл рүүгээ орсон байна. Тодорхой хэмжээгээр цэвэр өрсөлдөөн байж болох ч хүний сайн байгаад атаархаж, гэм хор учруулах гэсэн хандлагууд бий болж байна. Энэ нь өөрөө нийгэмд асар хортой. Эргээд нийгэмд баян, ядуугийн ялгарлууд гарч байна. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдал үүсч байгаа учраас үзэн ядалт нь өөрөө явсаар задрах боломжтой. Тэрхүү үзэн ядалт гэдэг зүйл үндэстнийг нураах ч магадлалтай. Үүнийг сэтгэл судлалын ухаанд хамтын ухамсаргүй байдал буюу нийгэм ухамсаргүйгээр явагдаж байна гэж үздэг. Тийм учраас түүнээс сэрж, сэрээх үндэстний сэхээтнүүд зайлшгүй байх шаардлагатай.

-Би-гийн үзлээс гадна дэлхийн талыг эзэлж байсан ард түмэн гэж цээжээ дэлдэх хүмүүс их болжээ?

-Бид эх түүхээ зөвөөр ойлгож, зөвөөр таниулах хэрэгтэй. Монгол хүмүүс дэлхийн талыг эзэлж байсан гэдгээрээ өөрсдийгөө хардаг. Гэтэл нөгөө талаараа дэлхийн тал нь бидний дайсан байхгүй юу. Яагаад гэхээр тухайн улс үндэстний Монголд хандах хандлага, Монголыг үзэх үзэл нь өөр гэсэн үг. Жишээ нь, бид афган хүнд яаж өөрсдийгөө зөвөөр ойлгуулах вэ. Энэ зүйл чинь одоог хүртэл нарийн явагдаагүй. Түүхийн ойлголтууд нь түүхий байна. Тиймээс шинэ залуу удирдагч нар, лидерүүд өөрсдийнхөө түүхийг зөвөөр ойлгуулж, таниулж, сурталчлах хэрэгтэй. Монгол үндэстэн түүх нь агуу гайхамшигтай. Монголын түүх барагдашгүй. Түүнийгээ л зөв таниулж, ойлгуулах нь чухал.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Пингвин алхалтаар алхаж бэртэж гэмтэхээс сэргийлээрэй DNN.mn

Цас их хэмжээгээр орсноос болж зам талбайд халтиргаа, гулгаа үүсдэг. Үүнийг монголчуудын нэг бэрхшээл гэхэд буруудахгүй биз. Хальтирч унаснаас болж эмнэлэгт хэвтсэн, хүнд, хөнгөн бэртсэн иргэд нэмэгддэг.

Тэгвэл та бүхэнд сонирхолтой бөгөөд үр дүнтэй нэгэн алхалтыг сонирхуулж байна. Энэ бол пингвин алхалт.

Пингвин алхалт гэвэл бүгд л сонирхолтойгоор хүлээн авч, зарим нь хэрэгжүүлдэг тухай цахим орчноор нэлээд яваад буй.

Түүнчлэн пингвин алхалтыг хамгийн аюулгүй болохыг Японы эрдэмтэд баталсан байдаг. Тиймээс бэртэхгүй, энэ өвлийг эсэн мэнд давахын тулд пингвин алхааг сурцгаая.

Мэдээж хэрэг пингвин шиг алхаж сурахын тулд хөлнийхөө өлмий, өсгийгөөр бус улаар нь гишгэх их чухал. Тэгээд нэгэн хэмнэлээр, жижиг жижиг алхана. Хөлөө чирж болохгүйг анхаараарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гудамж талбайд 17 тн бодис, 9 тн давс цацаж байна DNN.mn

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар хуваарьт гудамж зам талбайн зорчих хэсгийн нуухны цэвэрлэгээ, явган замын цэвэрлэгээнд ногоон бичил төхөөрөмж ажиллаж, 117тн бодис, 9тн давсыг халтиргаа гулгаа болон өгсүүр, уруу хэсгүүдэд цацах, хамах, ачих тээвэрлэх, цэвэрлэгээний ажлууд хийгдэж байна. Нийт 61 хүний бүрэлдэхүүнтэй 41 техник ажиллаж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургуулийн хоолны стандартыг баталж, 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлнэ DNN.mn

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өөрийн цахим хуудастаа Сургуулийн үдийн хоолны үйлчилгээний стандартыг баталж ирэх оны эхнээс хэрэгжүүлэхээр болсныг нийтэлжээ.

Тэрбээр “Сурагчдын үдийн хоолны аятайхан зураг нийтэд тардаг. Гэвч сурагчийн хоолонд пирошки..хуушуур ..шарсан ороомог эсвэл удсан жигнэсэн, ширхэгийн хоол их байдаг тухай эцэг эхчүүд илэрхийдэг.

Стандартгүй явж ирсэн Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг яаралтай баталж 2023 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр боллоо” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сум​анд ​4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны 22:46 цагт газар хөдөлжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23км зайнд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.10 100.00

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ДНХ шинжилгээ өгсний дараа гэр бүлээ батлуулдаг болно DNN.mn

Хосууд ДНХ буюу генийн шинжилгээ өгч ураг садны холбоогүй гэдгээ баталсны дараа гэрлэлтээ батлуулдаг болох нь. Тус зохицуулалтыг ирэх онд батлагдах Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Тэрбээр “Гэр бүлийн хуулийн том алдаа нь цус ойртолтын асуудлыг шийдэж чадаагүй. Ирэх онд батлагдах Гэр бүлийн тухай хуульд гэрлэгч хосууд өөрийн аймаг, харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад очиж ДНХ-ийн шинжилгээ өгөх шаардлагатай болно. Ах дүү, ураг садны холбоогүй гэдгээ баталсны дараа гэрлэгч хосууд гэрлэлтээ батлуулна” гэлээ.

Түүнчлэн ойрын хугацаанд хүн амын ДНХ-ийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх хүний үг хамгийн хүчтэй байдаг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… “Эх хүний үг хамгийн хүчтэй байдаг” ХЭМЭЭХ АРЫН НҮҮРИЙГ ДАХИН НИЙТЭЛЖ БАЙНА.


Гэр бүлийн ёс зүй судлаач С.Эрдэнэцэцэг багштай ярилцаж байтал “Эх хүний хараал хамгийн хүчтэй байдаг” хэмээн Америкийн зохиолч Луйз Хейгээс иш татдаг юм байна. Эхлээд сонсоход цочирдом энэ өгүүлбэрт утга учир бий. Ээж нар охиноо “Цаад нэг юмтайгаа таарч тохирохгүй хүрээд ирнэ дээ, чи” гэх мэтээр загнаж байхыг та бишгүй л сонсоо байлгүй.Үнэндээ ч охин нь хожим нөхөртэйгээ таарч тохирохгүйирчихсэн байх нь ч бий. Үүнийг эх хүн охиноо мэддэг гэдгээр тайлбарлаж болох ч эх хүний үг үр хүүхдэдээ хамгийн хүчтэй нөлөөлдөг гэдгээр ч тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл үр хүүхдийнх нь далд ухамсарт ээжийн үнэлгээ, зөн“бичигдэж” байдаг гэнэ л дээ. Тэгээд л хүүхдийнх нь амьдрал болж бүтэхгүй бол “Ээж минь яасан үнэн үг хэлээ вэ” гэж бодогддог байлгүй.

Үнэндээ үр хүүхдийнхээ мууг үзчихье гэж боддогээж нэг ч байхгүй. Харин санамсаргүй амнаасаа унагасан муу үгс үр хүүхдийнх нь хувь заяанд нөлөөлж болно гэдгийг л хэлье. Нэгэнт муу үг нөлөөлж байгаа юм чинь сайн үг сайн нөлөөтэй гэдэг нь мэдээж. Тэгэхээр ээж нар хүүхдийнхээ талаар зөвхөн сайныг ярьжбайх хэрэгтэй юм байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Наполеоныгбагадэмээ нь “Францын агуу хүү минь сэрээрэй” хэмээн дууддаг байсан тухай ярина лээ. Эмээгийн үг хүүднөлөөлсөн талаар хожим Францын эзэн хаан дурсаж л дээ.Хүүхдийг “Сайн хүн болно оо” гээд байхаар сайн хүн болдог “Шоронгийн тав болно доо, чи” гээд зүхээд байхаар шоронгийн хадаас л болдог гэсэн яриа ч байдаг.Ээж таны хүү мундаг эр болно оо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Монголхүү: Цахим гав зүүлгэнэ гэдэг нь хорих ялыг гэрээр эдлүүлж байгаагаас өөрцгүй DNN.mn

МоАХны дарга Д.Монголхүүд шүүхийн шийдвэрээр зорчих эрхийг хязгаарлаж цахим гав зүүлгэжээ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Таныг олон хэрэгт буруутгаад байсан. Яг ямар хэрэгт зорчих эрх хязгаарлаад гав зүүлгэчихэв ээ?

-2021 оны есдүгээр сарын 30-нд төв талбай руу хүүхдийн гутал оруулна, оруулахгүй гээд цагдаа нартай бөөн юм болсон л доо. Хэд хэдэн цагдаа намайг газар унагааж байгаад баривчлаад явдаг хэрэг явсаар байгаад ийм шийдвэрт хүрч байна. Намайг хууль сахиулагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх буруутгаж, нэг жилээр зорчих эрхийн хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан. Би Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Гэвч хүлээж авахаас татгалзсан. Ингээд цахим гаваа зүүлээ.

-Цахим гав зүүлгэхдээ юуг сануулж байх юм. Нэг ёсны хорих ял шүү дээ?

-Мэдээж сайхан санагдахгүй. Хууль зөрчөөгүй хэрнээ эрүүгийн гэмт хэрэгтэн болчихлоо. Ял ямар байх нь хамаагүй шүү дээ. Нэг төгрөгийн торгууль ч ял. Тэр үүднээс шударга бус санагдаж байна. Цахим гавыг зүүхдээ гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрх, үүрэг танилцуулан, бүрэн бүтэн байдлыг хангах талаар гээд хэд хэдэн газарт гарын үсэг зуруулсан. Нэг хуудаст гарын үсэг зураагүй.

-Яагаад тэр вэ?

-Цахим гавыг ажиллуулж, хянахын тулд интернэт буюу дата ашигладаг юм байна. Тэр датаны хэрэглээг иргэн өөрөө гаргана гэсэн бичиг байсан. Өдөрт 1300 төгрөг гэсэн үү, түүнийг иргэн өөрөө төлөх юм гэнэ. Би зөвшөөрөөгүй. Тийм журамтай гэнэ. Журам ч хуулийг давж болохгүй. Тиймээс би хууль судалж байж гарын үсэг зурна гээд хойшлуулсан.

Гавыг бүтэн жил зүүнэ гэхээр ус орж, эвдэрч гэмтэх эрсдэлтэй. Тэр тохиолдолд яах вэ?

-Иргэн өөрөө л төлнө.

-Нэг төгрөгийн торгууль ч ял гэдэг үнэн. Гэтэл бүтэн жил хэн нэгнээс хараат байна гэдэг төсөөлөхөд хүнд санагдаж байна шүү?

-Үнэхээр нөхөр Монголхүү тав, зургаан цагдааг хууль ёсны шаардлага тавьсаар байхад нь зодож, нүдээд эсэргүүцсэн бол нэг жилийн зорчих эрх хязгаарлах уу. Хуулийн санкциараа бол тийм танхай балмад этгээдэд дор хаяж гурван жил хорих ял өгнө биз дээ. Гэтэл надад өнөөдөр ийм шийтгэл оноож байгаа нь хэлмэгдүүлж байгаа нотолгоо. Тийм болохоор шударга бус санагдаад байгаа. Уг нь шүүхэд итгэж байсан юм. Зорчих эрх хязгаарлана гэдэг ерөөсөө хорих ялыг гэрээр эдлүүлж байгаагаас өөрцгүй.

-Сая бас “No double stan­dart” хөдөлгөөний таван залууд шүүхээс ял оноолоо. Тэд таны баривчилгааг эсэргүүцэж очоод ял шийтгүүлчих шиг боллоо..?

-Тэдгээр залуусын шийтгэлийг харахаар хоёр үндсэн том эрх ашгийн үүднээс яллаж байгаа нь харагддаг. Нэгд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын эрх баригчид буруугаа хүлээн зөвшөөрч чадсангүй. Хэрэв шүүх залуусыг буруугүй гэчихвэл өөрсдөө буруутан болчих учраас ийм ял оноолоо. Хоёрт, тэд нийгэмд маш муухай жишиг тогтоож байна.

Та нар харж байгаа биз, хэрэв өрвөлзөөд байвал Монголхүүгийн араас орно, Одбаярын араас орно, Ганхөлөгийн араас орно гэж харуулж байна. Ноёнтой өстэй хүн толгойгүй, нохойтой өстэй хүн хормойгүй гэж гэдгийг нийгэмд жишиг болгож харуулж байна. Нэг ёсондоо биднээр тахил өргөчихлөө.

Мэдээж надад эмзэглэл төрж байна. Залуусаа хөлдөө чирчихлээ. Харин залуус маань огт эмзэглэхгүй байгаа. Монголоо тэднийг шахаж шаардаагүй, тэд өөрсдийнхөө шийдвэрийг гаргаад зорьж байгаа эрх, эрх чөлөөнийхөө төлөө явсан учраас ялархахгүй байна лээ.