Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Loh Sien Chi-тэй онлайнаар харилцсан охид 300 давж, КК паркад худалдагдсан нь таваас ч илүү болжээ DNN.mn

-КК паркаас Тайвань хохирогч охидоо чөлөөлж чадсан бол Камбожийн 100 гаруй охидыг суллахад хүчин чармайлттай ажиллахыг Засгийн газраасаа шаардаж байна-


Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэн Loh Sien Chi-нийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнгөрсөн пүрэв гаригт баривчлав.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснэээр Loh Sien Chi нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан. Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авдаг байсан. Ингэснээр хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэсэн юм. Одоогийн байдлаар тухайн этгээд нь 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк болон инстаграм сүлжээгээр харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас гаргасан мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Тус мэдээлэлд “Цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш Зүүн Өмнөд Азийн орнуудад 20-35 насны залуучууд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх боллоо. Тухайлбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мьянмар улсын “КК парк” гэх газар Монгол Улсын тодорхой тооны иргэд хохирогч болсон нь тогтоогдоод байгаа юм.

“КК парк”-д цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж өөрийн иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж эхэлсэн. Дээрх гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж, амласан худал зар мэдээлэл оруулж иргэдийг хууран мэхэлж авчирч байна.

Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Хохирогчид бусдын хүчинд автан, тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Гадаадын хууль сахиулах байгууллагаас “КК Парк”-д хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж буй иргэдээ чөлөөлж, эх оронд нь буцаах ажиллагааг тасралгүй хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч тухайн бүс нь зэвсэгт босогчдын мэдэлд байгаа тул энэ ажил удаашралтай байна. Тагнуулын Ерөнхий газраас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдээ Монгол Улсад аюулгүй буцаан авчрахаар төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Иймд хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн гадаад улсад зорчихоос сэрэмжлүүлж байна” гэлээ.

“КК Парк” гэж юу вэ?

Энэ нь Мьянмар улсын хойд хэсэгт орших цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа явагддаг жижиг хэмжээний газар нутаг юм. Сүүлийн жилүүдэд хууль бус үйл ажиллагаа нь эрчимжиж, хохирогчид нь зөвхөн хил залгаа улс орнуудаар тогтохгүй Зүүн хойд Азийн бүхий л улс орнуудаас авчрах болжээ.

Дээр өгүүлснээр хохирогчдоо хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж хуурч мэхлэн хил давуулдаг. КК паркад хүргэсэн хойно хохирогчид маш ноцтой эрүү шүүлтэнд өртдөг, цаашлаад амь насаа алдах тохиолдол элбэг байдаг аж.

Хэдхэн хоногийн өмнө КК паркад барьцаалагдсан Малайзын иргэн өөртэй нь хамт байгаа 100 гаруй иргэнийг аврахыг Малайзын Засгийн газраас шаардсан захидлыг илгээж амжжээ. Энэ мэдэгдэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ид шуугьж байна. Тодруулбал, КК паркад Малайзын 100 гаруй иргэн эрүүдэн шүүгдэж байгааг хохирогч дурдаад зугтахыг завдсан нэг найз нь хамгаалалтын ажилтанд буудуулж амиа алдсан гэжээ. Тэрээр мөн тус паркад Тайванийн иргэд байсан бөгөөд Засгийн газрынх нь зүгээс хэлэлцээ явуулж, иргэдээ аварсныг дурдсан байна. Тайваньчууд Мьянмар, Камбожид ажлын байрны онлайн луйврын золиос болох тохиолдол маш их байдаг байна.

Тэгвэл Камбожид ч мөн КК парктай холбоотой дуулиан дэгдээд байгаа аж. КК паркийн эздийн нэг Камбожид суурьшсан хятад иргэн Ше Жижианг Тайландын Бангкок хотоос баривчилжээ. Тэрээр нэрээ өөрчилж, “Asia Pa­cific International Holdings Group” гэх компани нээн Мьянмар, Тайландын хил дээр “Нэг бүс нэг зам” хэмээн сурталчлан “Шүйгүгийн хөндийн эдийн засгийн онцгой бүс”-ийг байгуулж хятад бизнесмэнийн дүрээр хууль бус үйл ажиллагаагаа зохион байгуулж ирснийг нь цагдаа нар илрүүлжээ.

Өөрөөр хэлбэл, КК паркийн хохирогчид хэдэн зуугаараа тоологдож байгаа бөгөөд гэмт хэрэгтнүүд илүү зохион байгуулалтад орсоор байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, хохирогчдыг аврахад хүндрэл учруулж байгаа гэнэ.

КК паркийн хохирогчид нь зөвхөн эмэгтэйчүүдээр тогтохгүй эрчүүд ч олон байгаа аж. Хохирогчдыг бэлгийн мөлжлөг, хүний наймааны золиос болгоод тогтохгүй чөлөөллөө гэхэд их хэмжээний төлбөр нэхэж буйг Тайванийн хэвлэлүүд бичжээ.

Loh Sien Chi-тэй онлайнаар харилцсан охид 300 давж, КК паркад худалдагдсан нь таваас ч илүү байна

“Гадаадад ажиллах хятад хэлтэй хүн өндөр цалинтай ажилд авна”, “Гадаадад 3-6 сарын гэрээгээр ажиллах хятад хэлтэй хүн ажилд авна, цалин 6-8 сая төгрөг. Виз гаргаж өгнө, байр хоол үнэгүй” гэх утгатай зар цахим сүлжээнд их бий. Одоо ч ийм зарууд цахим сүлжээнд тавигдсаар, сонирхсон, хандсан охид эмэгтэйчүүд ч нэмэгдсээр байгаа нь ноцтой асуудал. Ийм утгатай заруудын цаана хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгох маш том эрсдэл хүлээж байгааг дээр дурдсан Тайвань, Камбож улсын жишээнээс харж болох юм.

Яг ийм утгатай зараар охид эмэгтэйчүүдтэй харилцаж ирсэн Loh Sien Chi гэх этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид урт хугацаанд ажиглаж иржээ. Тэрээр 130 гаруй охид эмэгтэйчүүдтэй харилцаж байснаас таван эмэгтэйг хил давуулан худалдсан болох нь тогтоогдоод байгааг цагдаагийн байгууллагаас олон нийтэд мэдээлээд байгаа. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг албаны эх сурвалж хэлж байна.

Loh Sien Chi-тэй зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авсан эмэгтэй 130-аар тогтохгүй 300 хүрч байгаа бөгөөд энэ тоо цаашид ч өсч байгаа гэнэ. Хамгийн ноцтой нь зохион байгуулалттайгаар хил давуулсан эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, Мьянмарын КК паркад Монгол Улсын олон иргэн гэмт хэргийн золиос болж байна гэсэн үг. Тэнд чухам хэдэн монгол эмэгтэйг аваачсан, тэдний хэд нь эрүүл мэнд, амь насаараа хохирсон нь тодорхойгүй. Хамгийн ноцтой нь Мьянмар дахь КК парк нь жижиг хэмжээний гэмт хэргийн бүлэглэл биш, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хар тамхины наймаа зэрэг хамгийн ноцтой харгис гэмт хэргийн бүс нутаг болон тэлсээр байгаа гэгдэж байна. Түүгээр зогсохгүй Мьянмар нь зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа нь хохирогчдын эрх улам дордох нөхцөл байдал юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын хуулийн байгууллага Мьянмар улсын хуулийнхантай хамтран ажиллаж байгаа ч иргэдээ аюулгүй авчрах тал дээр дорвитой ахиц гарахгүй байгааг дуулгав. Тиймээс энэ асуудал цаашлаад Засгийн газрын хэмжээнд анхаарал хандуулахад хүргэх бололтой.

Сэрэмжлүүлэг:

Цахим орчин дахь өндөр цалинтай, гадаадад ажиллах ажлын байрны зард хууртахгүй байх, цаашлаад хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлжээ DNN.mn

Т.Гантөмөр Twitterren: "https://t.co/XFoiWxdAxp" / Twitter

Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай явж буйг холбогдох албаныхан хэллээ.

Өвлийн улиралд халтиргаа гулгаанаас сэргийлэхэд давс, бодисын нөөцийн хэмжээ чухал юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2,719 тонн давс, 2,160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2,000 тонн бодис авах юм байна.

Түүнчлэн тусгай зориулалтын 35 тээврийн хэрэгслийг давс, бодис цацахад ашиглахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Түгжрэлийг бууруулах зорилгоор 4 байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барина DNN.mn

Швейцарь авто замын түгжрэлийн улмаас жилд 1.9 тэрбум доллар алддаг

“Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү гарын үсэг зурлаа.

Уг төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих юм. Энэ үеэр талууд нийслэлийн гол дөрвөн байршилд босоо чиглэлд автомашины хөдөлгөөнийг задлах, урсгалыг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтойг онцлоод, хэрэгжилтийг онцгой анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллах бөгөөд нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил ийнхүү эхэлж байна. Зураг төслийн ажлыг найман сарын хугацаанд боловсруулж, 2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин дараа нь нүхэн гарцуудын барилгын ажлыг 18 сарын хугацаанд бүрэн дуусгах юм. Нүхэн гарцуудыг дараах дөрвөн байршилд хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц.
  • Сонгинохайрхан дүүрэг, Геологийн төв лабораторийн уулзвар.
  • Баянгол дүүрэг, Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд нүхэн гарц.
  • Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарц.

Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөгдсөн цогц арга хэмжээний нэг хэсэг юм.

Categories
мэдээ цаг-үе

Сайжруулсан шахмал түлшийг 473 цэгээр борлуулж байна DNN.mn

Нийслэлд 450 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж эхэллээ – updown.mn

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангасан. 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Стандарт, чанар шаардлага хангаж байгаа эсэхийг Хотын дарга тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байна. Чанарын хувьд стандартаа барьж байгаа” гэсэн бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 байгаа. Түлшний чанар маш сайн байгаа” хэмээлээ.

Хотын дарга гэр хорооллын 200 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй өвөлжихтэй холбоотой асуудал учраас хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Б.Чойжилсүрэн: Иргэдээ өвөл хөлдөөхгүйн төлөө ажиллана. Гайгүй байх DNN.mn

Б.Чойжилсүрэн: Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт, хөрөнгө оруулагч  нарт нөлөөлж байна

Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ажил явагдаж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл эрчим хүчний салбарт 85 орчим хувьтай хангагдсан.

Хил дээр саатсан зүйлс, үнийн өсөлтөд нэрвэгдэж буй байдал тулгамдсан асуудал болоод байна. Нийслэлчүүдийг өвөл хөлдөөхгүйн төлөө ажиллана. Гайгүй байх” гэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хооллох үедээ утсаа битгий оролдоорой DNN.mn

Хооллох үедээ зурагт үзэх, утсаараа оролдох, ямар нэгэн зүйлд яарах зэрэг нь таныг зохих хэмжээнээс илүү их хэмжээгээр хооллох шалтгаан болдог гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Их Британийн Бирмингемийн их сургуулийн судалгааны багийн хамт олон анхаарал болон ой тогтоолт нь бидний хоол хүнсний хэрэглээнд хэрхэн нөлөөлдөг талаар судалсан байна.

Тэд судалгаанд оролцсон хүмүүсийг хоёр бүлэгт хуваан, эхний бүлгийн хүмүүсийг хоол идэж байхад нь зурагт үзүүлсэн бол нөгөө бүлгийн хүмүүсийг хоол идэж байхад нь юу ч үзүүлээгүй аж.

Тэд судалгаанаас хооллох үедээ өөр зүйлд сатаарах нь хэт их хэмжээгээр идэхэд хүргэдэг, хоолондоо анхаарал хандуулах нь дараа нь таныг бага хэмжээгээр хооллоход тусалдаг гэсэн хоёр үр дүнд хүрчээ.

Мөн хооллож байхдаа өөр зүйлд сатаарснаар бодисын солилцоо удаашрах, гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орох, сэтгэл ханамжгүй болох, ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөл зэрэг сул талтай.

Та эрүүл, зөв хооллохын тулд ямар хүнсний бүтээгдэхүүн сонгохоос гадна хоолоо хэрхэн идэж байгаадаа ч анхаарал хандуулах хэрэгтэй. Хооллох үеэр зурагт үзэх, утсаа оролдох, ном унших зэргээр өөрийгөө сатааруулахын оронд идэж байгаа хоолныхоо өнгө, үнэр, амт, хэлбэрийг ажигла, мэдэрч хооллохыг хичээгээрэй.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 122 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

What you blow is what you go - New drink driving laws take effect - Have a  Go News

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1433, хулгайтай холбоотой 14, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 100, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 99, хүний биед халдсан 67, эрүүлжүүлэх байранд хоносон 122 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Консервны лааз DNN.mn

ххха

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ… 2014 ОНЫ НИЙТЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.


Монголыг мал аж ахуй хөдөө аж ахуй дагнасан орон гэж онцолдог байлаа. Гэвч өөр зуураа “Консервныхоо лаазыг хийж чадахгүй хэвтэж коммунизм байгуулж байна гэж худлаа ярьдгаа болимоор…” гэж гадаад дотоодгүй шоолцгоодог байсныг тэр үеийнхэн мэднэ дээ.

Захиргаадалтын үед мал аж ахуйг механикжуулах гэж нэлээд үзсэн боловч мал өсөөгүй, малын түүхий эд бүтээгдэхүүн үнэд хүрч чадахгүй байсаар зах зээлтэй золгосон. Зах зээлд орлоо гэсэн чинь дундад зуундаа л буцаад оччихсон байна шүү. Иргэд аминдаа хэдэн малтай болж жаргасан болохоос хөгжиж дэвшээгүй. Одоо болохоор нүүдлийн мал аж ахуй нь мянга мянган жилийн явцад шалгарсан арга технологи гэх ухааны юм ярьцгааж өөрсдийгөө зөвтгөн, хадлан тэжээл базаахаа багасгаж сүүлдээ үнээгээ саадаггүй, арьс нэхийгээ боловсруулдаггүй морио унахаа болин отор нүүдэл нэртэй тэнэж явдаг баахан зуугуул бүхэл бүтэн аймаг сумууд бий болжээ. Засаг захиргааны нэгжүүд нь цөмөөрөө хүн амд биш малын тоо толгойд зориулагдсан зохион байгуулалттай. Аливаа аймаг сумыг танилцуулахдаа зөвхөн малаар нь баримжаалж төдөн га бэлчээртэй гэдэг болохоос нутаг дэвсгэр нь нийт төд гэж ярьдаггүй дэлхийн цорын ганц улс орон байх шүү. Хөдөө орон нутагт нэгнээсээ ялгарах солонгорсон аж төрөх хэв загвар байхгүй агаад бүгд нэг хэвэнд цутгасан мэт хурдан морь, хонь ямаагаа услах худаг, түүнд дулдуйдсан сумын захиргаа, сургууль, дотуур байрны байшин сав баригддаг.

Хачирхалтай нь яг мал дээр ажиллагсад нь хүн амын арван хувьд ч хүрэхгүй агаад байгаа цөөн хэд нь зунаас бусад улиралд манаач хийх төдийхөн үүрэгтэй хөдөө үлдэж хоцорсон байдалтай. Монгол нь одоо мөн л мал аж ахуйн орон мэт гадна талаасаа харагдсан хэвээрээ атлаа консервны лаазны асуудлаа нэг тийш шийдэж амжаагүй л явна. Уг нь бусдын жишгээр бол малын ашиг шимээрээ эцсийн бүтээгдэхүүн боловсруулж гадаад дотоодын зах зээл дээр үүгээрээ гайхуулж амьдрах боломж бий. Нүүдлийн мал аж ахуйн экологийн амт чанар бүхий хүнс, арьс нэхийг экспортолж боломжийн амьдрал, мэдээлэлтэй давхаргынханд тус нэмэр болдог болчихвол бид бас нэг чухал орны тоонд багтчих ч юм шиг санагддаг. Саяхныг хүртэл гадаадыг хэт шүтэж, төр иргэнээ өмөөрч мэдэхгүй,өөрсдөө нэгнийгээ бусадтай нийлж байнга доош нь хийсээр байгаад улс үндэстнээрээ сэтгэлийн тэнхээгээ алдаж ядууралтай эвлэрсэн бөглүү хязгаар болон сураг алдарч эхэлсэн юм. Байнга харж үзэж туслаад байгаа юм шиг байсан хойд хөрш маань гэнэт зан нь хувирч өөдөөс өр зээл нэхэн Чойр Чойбалсан зэрэг бүхэл бүтэн хот тосгодоо эвдэж хөлдөөн хаяад явчихсан, бусад ямар ч хамаагүй гадаад зүгийн амьтан хүн тохиолдвол “Буцалтгүй тусламж” гуйцгаан тэр тоолондоо ам руугаа алгадуулсаар нэг хэсэг ч ёстой модоо барьсан даа. Одоо эргээд харахад ичмээр ч юм шиг. Эрх чөлөө тусгаар тогтнол байгаа цагт сайхан амьдрах түмэн боломж олддогийг биеэр туулж нүдээр үзсэн манай ард түмэн ойлговол ойлгохоор л болоод байгаа санж. Өнөөгийн хөгжингүй нийгэмд дөнгөж тавь гарч яваа малчин залуучууд дэндүү арчаагүй аж төрж байна. Хөмөрсөн тогоон дотор туйлын хоцрогдсон цаг үед амьдардаг байсан гэх манай өвөө эмээ болоод бусад хөгшчүүл хууч хөөрөлдөхийг их сонссонсон. “Луугар” Дэндэв өвөө өвөлжөө болгоноос унаа хүн хүн дайчлан баг босгон хамгийн ойрхондоо л Бээжин хүртэл жин тээгээд л одоогоор бол экспорт импортын арилжаа наймааг хөнгөхөөн амжуулчихдаг байжээ. Бүр эртний монголчууд бүр алс торгоны замаар Араб, Европ, Арслан (Сингапур) хот хүртэл аян жинд явах бол байдаг л аж төрөх амьдралын хэвшил нь байж. Эртний балар үед яваад болоод байсан тэр замаар өнөөгийн манай малчид хөдөөнийхөн өөртөө итгэхгүй айж ичээд хот ч орохгүй лаахайн авгайгаа зарцгаан гэртээ хэвтэцгээж байна. Өвөөгийн өвөөгөөс хоцрогдсон бүдүүлэг юм ярьцгаан “Тэр гадгаад гэдэг чинь аймаар гэсээн. Маниас хонь адууны мах үнэртээд ойртдоггүй юм гэхчив, Хэл ус бичиг номгүй бид хил даваад цай холдож зутарна, больж үзье хүү минь”…Хойд үеийнхэн нь яагаад ийм амархан зөнөж дорой донгио болцгоочихдог байна аа. Тэгж тэгж наймаанд явах болсон чинь хамгийн аймшигтай замыг сонгохыг нь яана. Увс аймгаас эмэгтэй хүн ганцаараа машин унаад Тувагийн хулгайч холхисон эзгүй хээрээр олон сая төгрөг өвөртлөн давхиж амь насаа алдан машинаа шатаалгасан байна.

Манай төрийн өндөрлөгүүд гадаадад айлчлал хийхдээ хувийнхныг, бизнес группийг бөөнөөр нь аваад дагуулаад явж байгаа харагддаг. Харин тэд гадаадад очоод дэмий дэлгүүр хэсч байгаад ирдэггүй бол энэнээс илүү баталгаатай ажил төрлийн харилцаа гэж юу байхав. Сая хоёр хөршийн төрийн тэргүүнүүд дараалан айлчилсны үр дүнд дэд сайдуудын хэмжээнд малын махыг экспортлох, түүн дээр хил гааль нь татварын дарамт үзүүлэхгүй байх гэрээ хэлэлцээрүүд тохиролцохоор болж байх шиг болж байна. Эхэндээ ч Монголоос юун яасан баахан түүхий нойтон мах оруулж ирэхээр болчихов хэмээн хөрш орнуудын жижиг гарын түшмэдүүд ойлгож өгөхгүй бөөн хүнд сурталтай тулж таарна. Энэ үеэр Хөдөө аж ахуйн Туваан сайдыг, бусад мэргэжилтнүүдийг нь дагуулаад Австрали, Аргентин, Европын улсууд руу очиж үзээд гуанз ресторан, худалдан авагч нартай нь уулзаж уйгагүй гэрээ хэлэлцээр тохиролцож, амталгаа сурталчилгаа хийх зэргээр сортоотойхон хөдөлж анхаарлыг нь татах тийм ч хэ¬цүү биш. Одоо энэ кино, зурагт энэ тэр дээр гараад байдаг орчин цагийн үйлдвэр худалдааны бизнесмэнүүд гэх чухал царайлсан нөхдүүдээс ер дутаад байх юу байгаа юм. Харин ч тэдний дэргэд ажлаа арван хуруу шигээ анддаггүй, илүү итгэл үнэмшил бодитой харагдана. Нэг гэм нь харил­цагч нөхдүүдээ Монголд ирэхэд нь утсаа салгаад мурь¬чихдаг байж болохгүй шүү дээ.

Ингээд бид дэлхийн зах зээл дээр хаа ч байхгүй экологийн цэвэр орги хүнс нийлүүлэх бэлэн сэцэн амнуудтай болоод эхэлж байна. Түрүүчээсээ алаагүй үнэгний арьсаа ярьцгаан махаа амьдаар нь гаргахгүй шүү, цаадуул чинь түмэн адуу болгож өсгөөд авахаа больчихно ч гэх шиг, хил гааль дээр ямар ч татваргүй мах гаргаж өгвөл яахав зарж болох юм гэж ярвайцгаан их юм болноо. Үнэндээ бол манай өнөөдрийн экспортод гаргах гээд байгаа мах гээч маань гадаадын тансаг хэрэглэгчид байтугай дотоодын бид ч идэж зажлахад хэцүүхэн юм бий л дээ. Манай ихэнх нутаг бэлчээрийн даац хэтэрсэн шарилж луулин дотор мал нь бэлчдэг, өвс тэжээл эрж давхисаар байгаад мах нь чангарч хатуураад хулдаас зулгааж байгаа мэт тул яз чанахгүй бол хөгшин нохой ч даахааргүй. Малдаа ядаж царгас, эрдэнэ шиш тарьж өгдөггүй тул амт чанар нь улам муудаж таана царман шивтэр амтагдаад байдаг болсон байна билээ. Малын сайн эмч байхгүй ихэнх мал ямар нэгэн өвчин оёгтой, түүнээсээ малчид онд орохгүй таргалахгүй хэсгийг нь заа­залж нядалдаг. Зоогийн газ­раар үйлчлүүлэгч нар махыг түүхийгээр нь ядахнаа шүүр­хий чанаад иддэг бол­сон өнөө цагт монгол маханд хамаагүй гар хүрвэл бруцеллёзтой болж мэдэх юм. Хэдийгээр Монголд мал сүрэг тавь жа¬ран саяд хүрч байгаа ч малчид, ченжүүд махаа Европын жижиглэнгийн үнээр дотооддоо наймаа хийдэг ба их л өндөр үнээр авахгүй бол зарахгүй хөгширч үхтэл нь хадгалаад хэвтчихнэ. Тэглээ гээд хувь малчнаас гарзддаг өртөг зардал татвар талийж өгнө гэх биш манай нийт мал бэлчээр талхлаад байж л байдаг. Цаашид байгаль орчин бэлчээр сүйтгэдэг үрэлгэн байдалдаа төр арга хэмжээ авч л таарна. Тэгэхгүй бол Монгол орон хэт олон малаас болж цөлжих нь. Мал маханд квот хязгаар тавиад өгөхлөөр борлуулалт нэмэгдэнэ. Хээлтэгч малаа үлдээгээд бусдыг нь хуу ня¬далж идэш тэжээлээ хэмнэн зах зээлийг эрчимжүүлж байж сая ашиг тусаа өгнө. Малын тоо толгойг бэлчээрийн даа­цанд нь барьснаар экологийн тэнцвэрийг аварч чадна. Ин­гээд өгөхлөөр дотоодын зарах мах элбэгшиж үнэ бууран гадаад экспортоос малчид ашгаа нөхөөд авчихна. Мал аж ахуйн салбар дээр төрөл бүрийн мэргэжлийн салбарынхан ашигтай ажил¬лах боломж бүрдсэнээр орон нутаг зөв хөгжих үндэс суурь тавигдана. Харин одоо¬гийн иймэрхүү маягийн болхи бүтээгдэхүүн соёлтой хэрэглэгчдэд очоод гологдож болзошгүй. 15-20 долларын үнэтэй мах гадаадад хаа сайгүй байгаа. Гэтэл манай мах тэнд нугарч зарагдах нь юу л бол. Энд бараг үхрийн мах ийм үнэтэй болчихоод байдаг.

Мал аж ахуйн бүтээгдэ¬хүүнийг экспортод гаргахын тулд үхэр адууг бактер нян тэс хөлдсөн хүйтэн улиралд гаднаа зориудаар сойж онгон байгальд нь ойртуулна. Тэ¬гээд хөдөлгөөнийг нь хорьж, чанартай хадлан тэжээлээр гурван сараас доошгүй буюу ер хоногийн турш сайтар бордон өөх ма¬хыг нь тэнцүүлж, өсвөр насны эрүүл мал мах боллоо гэсэн шинжилгээ баталгаа гаргуулсны дараа гадаад ху¬далдааны менежмэнт хийгдэнэ. Зах зээлд шилжих үеэр залуус хүүхэд бүр л олон улсын худалдааны менежер, эдийн засгийн мэргэжил ашигтай гээд хошуурцгааж би¬лээ. Тэр чиглэлийн олон ч их дээд сургууль байгуулагдсан. Эдгээр супер мэргэжилтнүүд төгсөж ирээд үр дүнг манай хөдөө аж ахуйн салбар хүртээд дэлхийн зах зээл дээр гарч ирлээ гэж сонсоогүй юм байна. Харин сая л манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн Х.Золжаргал, Ерөнхийлөгчийн тамгын газрын хөдөөгийн бодлого хариуцсан хэдхэн нөхөд л мал мах гадаадад экспортлох хэзээ ч бүтэшгүй мэт мөрөөдлийн гарцыг нээгээд өгчихлөө.

Газар нутгийн хувьд говь хангай, цаг уур амьсгал нь ган зуднаас үл хамааралтай мах, арьс ширний чиглэлийн цогц үйлдвэрүүд байгуулагдаж хагас нүүдлийн мал аж ахуйн хэлбэрт эхлээд шилжих учиртай юм билээ. Экологийн чиглэлийн ийм бизнес эрхлэх боломжтой бүс нутаг улс орон өөр үлдээгүй давуу тал маань ихээхэн найдлага төрүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулагч нар ч уул уурхай гэхээсээ илүү тариалангийн одоохондоо эвдрээгүй талбай, бэлчээрийн мал аж ахуйг сонирхох хандлагатай болсон сураг дуулдаад эхэллээ. Бид өөрсдөө хичээвэл хонины ноос, ямааны ноолуур, үхрийн тойг, адууны ширийг эцсийн бүтээгдэхүүн болгох нь машин шинээр үйлдвэрлэхээс хэцүү биш. Гадаадынхан гэхээр л дандаа консерв иддэг, баян тансаг амьдралтай бай­¬даг ч юм биш. Ялангуяа гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд гэж махаа саначихсан хэдэн арван мян­ган хэрэглэгчид байна. Тэд хугацаа нь хэтэрчихсэн хулхи хиамыг хүртэл Солонгосын хилээр оруулах гэж яаж үйлээ үзэж байгааг сонсоо байлгүй.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ DNN.mn

Бие бүрэлдэхүүний хичээл сургалт – Онцгой байдлын ерөнхий газар

Онцгой байдлын ерөнхий газраас Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 01-09-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл түр хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга дэг журам, ажлын хариуцлагыг чангатгаж ажиллахыг сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт даалгалаа.

Энэ хугацаанд аж ахуйн нэгж байгууллагууд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, зарж борлуулахыг хориглож байгаа юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тухайн бүс нутагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага, сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс хөгжиж буй зах зээлтэй орны ангилалд албан ёсоор орлоо DNN.mn

FTSE Russell develops a wide-scale cryptocurrency index | Fortune

Олон улсад хөрөнгийн зах зээлийн индексийг тодорхойлогч Их Британийн FTSE Russell компани нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлгээ өгдөг бөгөөд тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д оруулдаг.

Монгол Улсын хувьд анх 2012 онд FTSE Russell-с гаргадаг Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орж байсан боловч төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг, түүнчлэн олон улсын кастодиан банк байхгүй зэрэг шалтгааны улмаас 2017 онд Хөгжиж буй зах зээлийн ангилалд орж чадалгүйгээр “Ажиглалтын жагсаалт”-аас хасагдаж байв.

Санхүүгийн зохицуулах хороо дээр дурдсан асуудлын хүрээнд бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч үнэт цаасны төлбөр тооцооны горимыг олон улсын жишигт нийцүүлэх ажилд онцгойлон анхаарч Сангийн яам, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн оролцогч байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж, үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэх шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сард гаргасан.

Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болон мэргэжлийн оролцогч байгууллагууд бэлтгэл ажлыг ханган системийн хэмжээнд энэхүү горимд 2020 оны 3 дугаар сард амжилттай шилжсэнээр манай улсын үнэт цаасны төлбөр тооцооны горим олон улсын жишигт нийцсэн цаг үеэ олсон шийдвэр байсан. Үүнээс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдыг дэмжиж, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах чиглэлээр бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс ангилал ахих боломж нэмэгдсэн.

Тэгвэл өнгөрсөн жил буюу 2021 оны есдүгээр сард FTSE Russell-с Монгол Улсыг Хөгжиж буй зах зээл (Frontier market) ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д буцаж орсон талаар албан ёсоор мэдэгдсэн бол 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр FTSE Russell группээс Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангилалд албан ёсоор орсон талаар мэдээллээ.

FTSE Russell-с гаргадаг энэхүү ангилалд Монгол Улс орсноор манай улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм.