Categories
мэдээ цаг-үе

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 73.4 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Гурван долоо хоног дараалан эрдэс бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байна

Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 73.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тухайлбал, нүүрс 104.5, зэсийн баяжмал 90, төмөр 62.4, алт 74, газрын тос 40.4, цайр 106.8, хайлуур жонш 36 хувь байна.

Энэ сарын 23-29-нд өдөрт дунджаар 1304 автомашин, 363 чингэлэг тээвэр хийжээ. Тайлант хугацаанд 1,014.1 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 214.5 хувь буюу 2 дахин нэмэгджээ. Оны эхнээс 18,807.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,448.5 мян.тн-оор буюу 52 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биелжээ.

Оны эхнээс 1,091.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 7 хувийн өсөлттэй байв. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,154.1 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 47 хувиар багассан ыг УУХҮЯ мэдээллээ.

Төв банк оны эхнээс 9 сарын 29-ний өдрийн байдлаар 14.81 тонн алт худалдан авчээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Байнгын хороод хуралдана DNN.mn

Байнгын хороод хуралдана

Өнөөдөр УИХ-ын байнгын болон түр хороод хуралдана.

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэнэ.

Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх товтой байна.

  • Байнгын хорооны тогтоолын төсөл
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл сонсох
  • Хянан шалгах түр хороо “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал”-ын талаар Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэдээлэл сонсоно.

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Ганзориг: Банкны IPO бол Монголын нийгэмд хэрэгтэй байсан агаар мөн DNN.mn

Мандал Ассет Менежмент ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Ганзоригтой ярилцлаа.


-IPO гаргах нь хөрөнгө оруулагч, тэр дундаа жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашигт хэрэгтэй гэдэг. Банкууд IPO гаргах нь яг ямар ямар ашигтай талаар ярилцлагаа эхэлье?

-Үүнийг бид олон түвшинд харж болно. Эхнийх нь түвшин бол энэхүү банкны реформ нь нийгэмд, Монголын ирээдүйд ямар хэрэгтэй вэ гэдэг асуудал. Бяцхан онолын ойлголт ярья. Компани гэдэг бол баялаг бүтээдэг төгс механизм. Дэлхийн бүхий л улс орныг компаниуд нь авч явдаг, манайх ч мөн адил. Харин манайхаас ялгаатай нь өндөр хөгжилтэй оронд тэдгээр компаниуд нь мянга мянган эзэнтэй, нийт ард иргэдийн өмч байдаг юм л даа. Тэгж иргэд нь тэрхүү баялгаас хүртдэг жамтай. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Компани бүр тийм мундаг, ашигтай байгаад нийт хувьцаа эзэмшигчдээ баяжуулаад байдаг юм биш. Тэгэхээр чанартай, ашигтай, улсынхаа түүчээ болсон компаниуд олон нийтэд нээлттэй болж, IPO хийнэ гэдэг бол чухал нийгмийн өөрчлөлт. Цаашлаад энэ нь баян, хоосны ялгааг бууруулах тийм үр нөлөөтэй зүйл. Харин үүнээс илүү микро түвшинд авч үзвэл банкуудын IPO нь хөрөнгө оруулагчдын хувьд ашиг хийх тун ч боломжийн хувилбар болоод байна. Би IPO-г гурав дахь талаас нь тайлбарлая. Банкны хувьд IPO гаргана гэдэг нэмэлт мөнгөтэй болж буй хэрэг. Тус мөнгөөр мэдээж бизнесээ дэмжинэ. Банкны үндсэн бизнес зээл олгох юм чинь харин ч IPO нь банкууд зээлээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мэдээж тухайн банкны бодлого, нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байж болно. Сүүлийн хэдэн сар хөрөнгийн зах зээлд уналт ажиглагдаад байсан бол банкны IPO-той холбоотой хүмүүсийн анхаарал эргээд хөрөнгийн зах зээлийг анхааралтай ажиглах боллоо. Эрэлт ч өндөр байна. Тэдгээр хөрөнгө оруулагчдад зөвлөхөд хий сурталчилгаа биш, суурь судалгаандаа илүү найдаарай. Өдрийн арилжаагаар ашиг хийх гэж биш, харин урт хугацааны хуримтлалаа эдгээр хувьцаан дээр үүсгээрэй. Тэгвэл та хожих болно гэж хэлье.

-Төрийн банкны хувьд олон нийтэд санал болгож байгаа хувь хэмжээ нь таван хувь. Төрийн банкны IPO үнэхээр эрүүл үү. Эсвэл төрийн банкийг хувааж идэх гэсэн санаа байна уу гэх мэтчилэн зүйлс нэлээд хөвөрч харагдлаа л даа.

-Янз бүрийн л хардлага, сэрдлэг байгаа. Тэр болгоныг үнэн гэхэд хэцүү. Харин таван хувиа гаргаж буй нь бага уу гэвэл тийм. Хэрэв Төрийн банк таван хувиа гаргаад зогсох гэж байгаа бол энэ эрүүл биш. Харин миний мэдэж буйгаар цаашдаа бага багаар нэмэлт хувьцаа гаргаж, олон нийтэд гаргасан хувиа нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр эцэстээ Төрийн банк биш, олон нийтийн банк болох өдөр ирнэ хэмээн найдаж сууна.

-Анод, Зоос банк хоёр IPO хийсэн. Тухайн үедээ асуудалгүй, маш сайн чанартай, ашигтай банкууд хувьцаа нь үргэлж өснө гэсэн пиар хийсэн. Яг одоогийн тав шиг. Хөрөнгийн зах зээлд гараад 1-2 жил болоогүй хоёулаа дампуурчихсан гашуун туршлага бидэнд бий шүү дээ.

-Үнэн. Одоо болтол Анод банкны асуудал иргэдийн сэтгэлийг эмзэглүүлсээр байгаа. Гэхдээ Анод банкны баланс, тоон үзүүлэлтүүдийг харвал сайнгүй байсан гэж тухайн үед ажиллаж байсан мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлдэг. Тэгэхээр миний өмнө нь хэлээд байсан суурь судалгаа чухал шүү, битгий сурталчилгаанд хууртаарай гээд байгаа хэрэг. Цонх онгойлгоход агаар ч орно, шумуул ч орно гэдэг дээ. Банкны IPO бол Монголын нийгэмд хэрэгтэй байсан агаар мөн. Гэхдээ асуудал гарна. Заавал гарна. Тэрийг мэргэжлийн хүмүүстэй л давж туулна даа. Жишээ нь, манай “Мандал Ирээдүйн Өсөлт” хөрөнгө оруулалтын санд анх 7000 хүн хөрөнгө оруулсан ч жилийн дотор 8500 болтлоо өссөн байна. Өдөр ирэх тусам мэргэжлийн хүмүүстэй хамтран Банкны IPO-д оролцох хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж буй хэрэг юм.

-Банкны хувьцааны үнийг тогтоох маш хэцүү гэдэг. Үүнд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-Хувьцааны үнэ гэдэг хоёр үндсэн зүйл дээрээс хөдөлдөг. Нэг нь тухайн бизнесийн суурь үзүүлэлтүүд. Тус бизнес маш эрүүл, сайн ашигтай байвал тэр нь урт хугацаандаа хувьцааны үнийг өсгөнө. Харин богино хугацаанд хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй чухал. Тэгэхээр энэ хоёр дээр л анхаарна. Өөр юу ч биш. Олон нийтэд хувьцаагаа гаргасан банк бүр үндсэн бизнестээ, ашиг, орлогодоо л санаа зовох нь зөв. Энэ л тэдний хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээж буй хамгийн том үүрэг.

Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд бид ч энэ тал дээр шахалт үзүүлэн ажиллах болно. Харин хоёр дахь асуудал болох богино хугацааны хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд бол зөв мэдээлэл тогтмол хүргэж л нөлөөлнө дөө. Зарим хувьцаат компани IPO хийсний маргааш таг чиг болдог. Тэгж л болохгүй гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бар өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 9, элдэв тэнгэртэн одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 6:55 цагт мандан, 18:27 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт багавтар үүлтэй, хур тунадас орохгүй DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Түрдээ цэмцгэнэхээ больж мах, гурилтайгаа эвлэрье” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Мандал Ассет
Менежмент ХХК-ийн
Гүйцэтгэх Захирал Г.Ганзориг “Төрийн банк
таван хувиа гаргаад
зогсох гэж байгаа бол
энэ эрүүл биш” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Улсын Их Хурлын 2022 оны намрын
ээлжит чуулган эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Эдийн засгийн тусгаар
тогтнолоо хамгаалахын тулд валютын
нөөцөө хадгалах ёстой” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Түрдээ цэмцгэнэхээ больж мах,
гурилтайгаа эвлэрье” хэмээн өгүүллээ.

Өндөр цалин, олон мянган долларын
азтан зэрэгт итгэгчид хүний наймааны
золиос болж эхэллээ. Энэ тухай I болон III нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ХХААХҮЯ-ны Газар
тариалангийн бодлогын
хэрэгжилтийг зохицуулах
газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Ургац хураалтын ажлыг
энэ сарын 20-ноос өмнө дуусгахаар
төлөвлөж байна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн DNN.mn

Малчид, тариаланчид, хандланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, шөнөдөө ихэнх нутгаар хүйтэн хононо.


2022 оны 10-р сарын 03-ны 20 цагаас 10-р сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк өнгөрсөн сард 2.4 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Үнэт металлын сорьц, баталгаа гэж юу вэ? - Тайгын Булаг ХХК

Монголбанк 2022 оны 9 дүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хувиар өссөн үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,695.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,046.9 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/09)

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 9 дүгээр сард дундаж үнэ 184,565 төгрөг байв.

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.09/

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 135 гомдол, мэдээллийг шалгалаа DNN.mn

Хянан шалгалт дүн шинжилгээний хэсэгт 180 иргэн нэр дэвшжээ | Mand.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 135 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, дөрвөн гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 740 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, гурван хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 711 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн таван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Говьсүмбэр аймгийн сумын эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Төв аймгийн Баяндэлгэр сумын удирдах албан тушаалтан “Д” нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх буюу хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгод ашиглан, хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх;
  • “Д” нь Завхан аймгийн Завханмандал сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хууль тогтоомжоор олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан иргэнээс бусдын дансаар шилжүүлэн мөнгө авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  • Дундговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн суманд хог зөөврийн автомашин худалдан авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулаагүй, шууд гэрээ байгуулахдаа хуулийн шаардлага хангаагүй компанид давуу байдал олгож гэрээ байгуулсан гэх;
  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт орсон мэтээр хуурамч мэдээлэл оруулсан гэх;
  • “Говь-Алтай-Азза” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан “Э” нь зах зээлийн дунджаас дээгүүр үнээр техник, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн холбогдох албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласны улмаас бусдын эрх ашигт хохирол учруулсан гэх;
  • “Ч” нь Ашигт малтмал, Газрын тосны газарт ажиллаж байхдаа 197 сая төгрөгөөр худалдан авсан орон сууцыг өөрийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй, мөн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн
Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг 650 болгож нэмэгдүүлнэ DNN.mn

САЙЖРУУЛСАН ТҮЛШ” СТАНДАРТЫН ЧАНАРЫН ШААРДЛАГЫГ ХАНГАЖЭЭ

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний цэгийг нэмж ажиллуулах талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өнөөдөр болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Тодруулбал тэрбээр, одоогийн байдлаар 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн бөгөөд борлуулалтын 473 цэгээр өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгааг онцлов. Мөн аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна хэмээн хэллээ.

зураг Мөн шахмал түлш стандарт, чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байгаа бөгөөд чанарын хувьд түлш стандартаа барьж байгааг мэдээлэв.

Энэ тухай НМХГ-ын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 буюу түлшний чанар маш сайн байгаа” гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга үүрэг болгожээ.