Categories
мэдээ цаг-үе

Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Тариаланчдад улаанбуудайн 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ -  ХХААХҮЯам

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 151.3 мянган га-гаас 170.9 мянган тонн үр тариа, үүнээс 138.6 мянган га-гаас 162.6 мянган тонн улаанбуудай, 17.0 мянган га-гаас 178.4 мянган тонн төмс, 8.0 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо, 17.5 мянган га-гаас 42.4 мянган тонн тэжээлийн ургамал, 23.7 мянган га-гаас 12.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Улаанбуудайн хураалт 42.1, төмс 85.9, хүнсний ногоо 72.2, тэжээл 25.6, тосны ургамал 20.6 хувьтай тус тус үргэлжилж байна.


10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 10-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 9-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 8-ны 12:00 цагт зохион байгуулагдахаар болжээ. Тус барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдах бөгөөд бөхчүүдийг энэ сарын 6, 7-нд 10:00-17:00 цагийн хооронд Монголын үндэсний бөхийн холбоо цахимаар бүртгэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn

Тайлбар байхгүй.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар /НБИХГ/-аас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх “Google User Street View” төслийг эхлүүлсэн.

Ингэхдээ “Барс моторс” ХХК-иас гаргасан Монголын анхны цахилгаан машиныг ашиглахаар НБИХГ болон “Барс моторс” ХХК санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын зураглалыг найман жилийн дараа ийнхүү шинэчилж, бүтээн байгуулалтын өөрчлөлтийг цаг хугацааны машинаар харуулах уг төслийн хүрээнд GERO автомашинаар 20 мянган км замыг туулж, нийслэлийн есөн дүүргийн гудамж, зам талбай, барилга байгууламжийн зураглалыг авах юм.

Categories
мэдээ нийгэм

“Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn

ЦЕГ: Хорих ангид хүн нас барсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа DNN.mn

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Эрэн сурвалжлалтын чиглэлээр Оршин суугаа газраасаа алга болсон 7 хүн, Оргодол этгээд 9, Гэмт хэрэгт сэрдэгдсэн 68, Тээврийн хэрэгсэл 2, Хэн болох нь тогтоогдохгүй цогцос 1, Шүүхээс даалгасан 60, эд зүйл 5-ыг тус тус олж тогтоон, Мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн 71 хэрэг, Цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй 3 хэргийг тус тус илрүүллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Газрын тосны үнэ өсчээ DNN.mn

Газрын тос боловсруулах үйлдвэр барих газрыг өргөтгөв

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ олборлолтоо өдөрт нэг сая гаруй торхоор бууруулах талаар хэлэлцэх гэж байгаа тухай мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ даваа гарагт ойролцоогоор 4 ам.доллароор өсжээ.

Тодруулбал, “Brent” маркийн нэг торх газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.72 ам.доллар буюу 4.4 хувиар өсөж, 88.86 ам.долларт хүрсэн байна. Мөн “WTI” маркийн газрын тосны үнэ 4.14 ам.доллароор /5.2 хувь/ өссөнөөр 83.63 ам.долларт хүрчээ.

Эрчим хүчний томоохон хэрэглэгч орон болох Хятад улсад “COVID-19” халдварын улмаас хөл хорио тогтоосон нь эрэлтэд нөлөөлж, Төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, ам.долларын ханш чангарсан нь дэлхийн санхүүгийн зах зээлд нөлөөлсөнтэй холбоотойгоор газрын тосны үнэ зургаадугаар сараас хойш дөрвөн сар дараалан унасан юм.

“ОПЕК+” лхагва гарагт болох уулзалтаараа газрын тосны олборлолтоо өдөрт нэг сая гаруй торхоор бууруулах талаар хэлэлцэнэ гэж тус байгууллагын эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлжээ. Үүнд гишүүдийн сайн дурын таналтыг оруулаагүй гэдгийг мөн нэгэн эх сурвалж уламжилсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Тайлбар байхгүй.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасан БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойн баярын өдрүүдээр Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтууд 2022 оны 10 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн боомт 10 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд амрахаар харилцан тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Саудын Араб 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулна DNN.mn

Камбож улсын Пном Пен хотноо болж буй Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблейн үеэр 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Саудын Арабад олголоо.

Тус улс Азийн өвлийн наадмыг Арабын хойгийн баруун хэсгийн, далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт орших Сарават уулнаа зохион байгуулах өвөрмөц төсөл боловсруулсан нь бодит ажил болох эхний алхам ийнхүү тавигдаж байна.

Саудын Араб улс тус уулын оргил дээр Персийн булангийн анхны цанын бааз болох Троенаг барьж байгуулахаар төлөвлөөд буй. Энэ нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы удирдаж буй 500 тэрбум ам.долларын өртөг бүхий Neom супер хот байгуулах аварга төслийн нэг хэсэг болж байна.

Сарават уулын оргил хэсэгт агаарын температур эрс доошилж, өвөлдөө хасах хэмд хүрч хүйтэрдэг тул цанын бааз байгуулах бүрэн боломжтой гэж тооцоолжээ.

Троена цанын баазыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа бөгөөд жуулчдад зориулсан тансаг зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээний төв, эрүүл мэндийн байгууламжууд, бүс нутгийн хамгийн том цэнгэг уст нуур бий болгохоор төлөвлөсөн байна. Мөн хиймэл цас ашиглан тэмцээн, уралдаанаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хунтайж Бин Салманы Саудын Арабыг дэлхий дахинд сурталчлах бодлогын нэг гол хэсэг нь спорт болж байна. Тус улс ирэх жил Дэлхийн тулааны спортын наадам, 2025 онд Азийн танхимын болон тулааны спортын наадам, 2034 онд Азийн наадам зохион байгуулах эрхийг аваад байгаа юм гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна DNN.mn

Мэдээ.МН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй Италийн үндэсний судалгааны зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзаж, “3R4UB” төслийн талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /ариглая, ангилъя, ашиглая/ дадал буюу “3R4UB” төсөл нь нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон эдийн засгийг дэмжих зорилготой юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжихөөр зорьж буй энэ цаг үед байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах “3R4UB” төслийг 2024 он хүртэл хамтран хэрэгжүүлэх болсонд баяртай байна. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болсон ногоон хөгжлийг бий болгох, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах, улмаар байгалийн нөөцийг үр ашигтай ашиглахад чиглэсэн энэхүү төсөл нь хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд олон нийтэд хог хаягдлыг багасгах, зүй зохистой ангилан ялгах зэрэг зөв уриалгыг хүргэхэд чухал ач холбогдолтой. Иймд Хотын даргын хувьд бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байна. Мөн төсөл хэрэгжиж буй салбарт хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Элчин сайд Лаура Ботта судалгаа болон түүнээс гарах дүгнэлт чухал хэдий ч үүнийг үр дүнтэй болгох гол хүчин зүйл бол бодлого, шийдвэр гэдгийг онцолж байв. Мөн Италийн үндэсний судалгааны зөвлөлийн төлөөлөгчдийн зүгээс төслийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, тулгамдаж буй асуудал зэрэгт үндэслэн мастер төлөвлөгөө гаргахаа хэлж байлаа.

Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 1.3 сая тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал бий болдог бөгөөд Улаанбаатар хот үүнээс 11.4 хувийг нь дахин боловсруулах хүчин чадалтай. Нийслэлд бүртгэлтэй нийт 34 хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар 14 байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь гол төлөв хуванцар болон бор цаасны дахин боловсруулалт хийдэг.

Categories
мэдээ цаг-үе

ОХУ-аас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үнэ тарифыг нэмэх санал гаргажээ DNN.mn

УБ-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг өнөөдөр оройноос цагийн хуваариар явж  эхэлнэ

Төмөр замын салбарт тулгамдсан асуудал-гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалтыг өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ”Өнөөдөр Улаанбаатараас Эрээн ороход нэг вагон (дунджаар 3,000 тонн ачаа) 100 орчим сая төгрөгийн тарифтай. Чойроос Эрээн ороход нэг вагон 70 сая орчим төгрөг байна. Гурван тонн ачааг 70 сая төгрөгт хуваахаар бага тариф гарна.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн тариф бага байгаа гэсэн үг. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын тарифтай холбоотойгоор импортын барааны үнэ өсөөгүй.Цементийг энэ тарифаар ачихад бэлэн. Ганц БНХАУ-ын талаас зөвшөөрөл өгөгдөхгүй тодорхой хугацааг өнгөрүүлсэн. Задгай тээвэр зогсож, контейнер тээвэр хийж байгаатай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байгаа болохоор чиглэлд тээврийн үнийг нэмэх асуудлыг судалж байна.

Мөн ОХУ-аас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үнэ тарифыг нэмье, олон жил алдагдалтай тарифаар ажиллалаа гэсэн.

Улаанбаатараас Эрдэнэт ороход нийтийн вагон 8,100 төгрөгөөр явж байхад, автобусаар 30,000 төгрөгөөр явж байна. Ийм хямд тарифтай. Улаанбаатар төмөр зам ХНН-т олон жил ачаа үүрүүлж ирсэн.

Эхний ээлжид бид үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ экспортын ачаа, транзит ачаанд илүү тарифаа нэмье гэж байгаа. Үүнээс бий болгосон ашгаараа Улаанбаатар төмөр замын парк шинэчлэлийг хийж, техник технологийг сайжруулах бөгөөд мөн ажилчин албан хаагчдын цалинг сайжруулах шаардлагатай” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Олсоор оосорлоод Орост өгнөө” DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВ….


Путин бол Монгол Улсад нэг их ач холбогдол өгдөггүй шинэ орос удирдагчдын
нэг. Монголыг Америкийг дагаад байхаар их л дургүй байдаг. Путины Монгол Улс дахь
айлчлал, Алс дорнод, Алтайн хязгаарт байгаа өөрийн газар нутгаа нэг эргэж далимдаа
Монголоор дайраад буцсан юм. Гэхдээ Алс дорнод, Алтайн хязгаарын бүс нутгуудаараа
бараг бүх сайдаа дагуулж их л сүр бараатай явсан. Манайхан их горьдсон. Орос ах
нефтиэ дотоодынхоо үнээр хэдэн жил өгч магадгүй, манай махыг маань өндөр үнээр авна,
хийн хоолой Монголоор дайрч бид зүгээр суугаад баяжина гэж их хүлээлттэй байсан.
Харин Путин “Оросууд визгүй танайд орно. Мах өгөх гээд байгаа юм бол бид шалгаж
Улаан-Үдэд “малиндаж” авна, газ танайхаар дамжуулахыг судална” гэсхийгээд яваад
өгсөн. Манай эрх баригчид Путинаас айгаад махаа яая гэхэв танай хүссэнээр салам
“малиндуулж” гаргая. Харин “визгүй орж ирэх” оросууд дотор чинь хүнд гарууд, “улаан
арми” ороод ирнэ. Бид “малиндаж” оруулна гэж хэлж чадаагүй ажээ. Оросууд манай мал махыг зүгээр аваад сурчихсан
түүхтэйг өнөөгийн эрх баригчид даанч мэдэхгүй гэсэндээ энэ өгүүллийг бичив.

Монгол төрийн эрх баригчид үеэс үед Орос гэхээр ухаан нь гарч үхтлээ
айдаг юм. Аргагүй дээ зайлуул. Хичнээн ч Ерөнхий сайдыг Оросын Дотоод яам цааш нь харуулав. Тэгээд л манай томчууд цаанаа бол
Оросоос айсандаа, наанаа бол “найрамдал” гэж халхавчин дор Оросын юу хүссэн есөн
хүслийг нь биелүүлэх хэрэгтэй болдог. Харин оросууд бол өөр. Тэд түүхийн туршид
Буриад, Тува, Алтайн монголчуудыг өөртөө нэгтгэж, Барга Монголыг Японд өгч, Өвөр
Монгол, Шинжааны Монголыг Хятадад өгч,\ Ар Монголыг\ манайхыг тоглоомын тусгаар
улс болгосон нь их учиртай. Оросууд манайхыг буфер улс болгохдоо махаар хангах мал
бааз гэж үзэж ирсэн юм. Тэгээд социализм байгуулж байх үед Ю.Цэдэнбал даргыг маань
Москвагийн мал фермийн дарга гэж шоолж байв. Москва “Ар Монголыг дуулгавартай бат
бэх ар тал гэж үзэж цэвэр махаар хангах үүргийг манайд оноож байсан. Монгол Улс
өнөөдөр гурван сая хүндээ бол олон малтай боловч, Оросын 120 сая хүнд бол манай
мал юу ч биш. Ар монгол бэлчээрийн мал аж ахуйгаа эрхэлж мал бааз байх ёстой гэдэг
бодлого Сталины үед дэвшигдэж Брежневийн үед хэрэгжсэн байдаг. Сталин монголчуудыг 200 сая малтай бол гэж үүрэг болгож байв. Анхдугаар таван
жилийн төлөвлөгөө биелэхэд 200 сая малтай болно гэсэн МАХН-ын хурлын баримт бичиг
байдгийг уншсан биз дээ. Монголын малыг амьдаар нь үнэгүй шахуу авах бодлогыг Л.И.Брежневийн
үед хэрэгжүүлж эхэлсэн. Жаран жилийн турш Оросын авсан малын тооцоо доктор Д.Пүрэвбаатар
гуайд байсан. Ер нь социализмын үед дарга байгаагүй, коммунист биш, Оросын Дотоод
яамны тагнуул биш томоохон эрдэмтэд Монголын өгсөн мал махыг тооцоод Монгол Орост
өргүй гэж зориггүйхэн ч гэсэн хэлж байжээ.

Монгол Улс бод мал(үхэр, адуу)-аа амьдаар нь дунджаар 170 төгрөгөөр буюу 30-аад ам.доллартай тэнцэх шилжих рублиэр тооцсон
болж Орост өгдөг байсан ажээ. Харин Улаан-Үдэд үйлдвэрлэдэг байсан үхрийн махан
консерв “Говядина” хоёр төгрөг 80 мөнгө, “шпрот” гэдэг загасан консервийг манайх
таван төгрөг 60 мөнгөөр тооцон авдаг байсан. Бүхэнд ойлгогдохоор тайлбарлая гэвэл тэр үед Монгол
Улс нэг үхэр, адуугаа ойролцоогоор 30 ширхэг загасны консервоор сольж байсан түүхтэй
юм билээ. Өнөөгийн 40-60 насныхан сайн мэднэ дээ. Бид таван төгрөгийн шпрот, хоёр төгрөг 80 мөнгөний алаг үхрийн зурагтай
“Говядина” гэдэг консерв идэж өссөн дөө. Орост сурдаг оюутнууд хүртэл гэртээ үхрийн
махан консерв захина. Тэр консервуудын амтыг санахаар одоо ч шүлс гоождог юм. Гэвч
бид ийм л үнэтэй авч байжээ. Оросын төрийн бодлого үеэс үед манай газар нутаг, уул
уурхайн бүтээгдэхүүнд шунахаасаа илүү бэлчээрийн
мал түүний мах, түүхий эд, ангийн үс, түүнийг бэлтгэн нийлүүлж үйлдвэрлэдэг малчин
иргэдийн маань хөдөлмөрийг авах гэж шунаж байсан юм. Тэгээд Монголд зөвхөн малчдыг
үлдээн Чингэсийн удмын ноёд, лам нар, сэхээтнүүд хэрэггүй, ердөө л 200 сая мал малладаг
малчин хэрэгтэй гэсэн харгис бодлого явуулж ирсэн түүхтэй.

Сталин тооцоо хийн
Монголын удирдагчдад малаа 200 саяд хүргэх болзол тулгаж байв. Сталины энэ харгис
бодлогыг Брежнев үргэлжлүүлж 1967 оноос эхлэн Монгол Улсад мал сүрэг нь хэзээ ч
өсөхгүйгээр мах экспортлох, түүний дотор адуу, үхрийг амьдаар нь экспортод гаргах
хатуу гэрээ байгуулжээ. Уг гэрээг зөвхөн Улаан-Үдийн мах комбинат хариуцна. Монгол
малыг амьдаар нь авахын тулд Оросын мэргэжилтнүүд Монголд ирж бүх адууг “малин”-даж
авна. Бүх махыг газар дээр нь ирж шалгаж
авна. Энэ зардлыг бэлтгэн нийлүүлэгч тал хариуцна гэж хатуу заажээ. Зөвхөн
энэ гэрээ Монголыг сүйрүүлсэн юм. Монгол Улс
малаа өсгөх гэж яаж ч гүрийгээд 25 саяас хэтрээгүй. Үнэндээ сум бүрээс агт
бэлдэх, хойшоо гаргах мах бэлтгэх гэж Монгол Улс сүйрч модоо барьсан түүхтэй. Харин
ардчиллын жилүүдэд мал 60 сая хүрч өссөн. Уг гэрээ ёсоор жилд 70-130 мянган адуу
вагонд ачиж амьдаар нь экспортолж байв. Зөвхөн зуд турхан болсон нөхцөлд 70 мянган
адуу өгнө. Энэ олон мянган адууг Мааньтаас Цанатын мал баазаас вагонд ачиж байсан болохоор би сайн мэддэг юм. Монголын
бүх сумд агт бэлдэнэ. Сум болгоноос Орос
руу ачуулах адуугаа туугаад Төмөр замын Мааньт өртөөн дээр ирнэ. Адууг оросууд үзэж
нэг бүрчлэн малиндаж авна. Зөвхөн малин даасан адууг вагонд ачаад Орос явуулна.
Улаан-Үдэд хүрүүт амьдаар нь давстай усаар услаад консерв болгоно. Малиндана гэдэг
нь оросууд адууны даланд тариа хийдэг байсан. Тариа хийж гурав хонуулаад тарианы
тэнд овойх юм бол малин даагаагүй гэж голоод тэр голсон адууны оронд заавал өөр
адуу өгч, тэр өвчтэй гэсэн адууг монголчууд хүнсэнд хэрэглэдэг байсан юм. Тэр үеийн
оросууд монгол малын мах, монгол хүн хоёроос их сэжиглэдэг байж билээ. Монгол малын
үнэр, агт туусан тууварчдын үнэрийг үнэртэхгүй гэж маск зүүсэн оросууд муухай хараан
хашгиралдаж адууг вагонд ачна. Нэг вагонд 30-аад адуу мод, төмрөөр балбан ачаад
хаалгыг нь хаахад бүх адуу зэрэг үүрсэх нь өрөвдмөөр байдагсан. Агтны адууг нэг
бүрчлэн олсоор оосорлон барьж тариа хийлгэнэ. Манай нутгийн Бал гэдэг өвгөн мориндоо
уурлахаараа “Ий чамайг хойтон жил олсоор оосорлоод Орост өгнөө” гэж зүхдэгсэн. Буянт
малаа олсоор оосорлоод Орост өгнө гэдэг малчин
монгол хүний хувьд хараал болж байж. Жилд зуун мянган адууг олсоор оосорлоод Орост
өгч байсан юм. 50 жил агт бэлдэхэд хэдэн адуу өгсөн юм бол доо. Путины саяын айлчлалын
үеэр Монголын удирдагчид мах өгье гэхэд “Та нар малаа эрүүлжүүл. Эрүүл мал авна”
гэж их л янзгүй харагдана билээ. Манай малын идсэн өвс, уусан усыг бодвол дэлхийн
хамгийн эрүүл мал. Социализмын үе шиг санаж. Манай махны үнийг унагах гэж байгаа
юм. Ер нь манай улс малынхаа махыг консерв болголгүйгээр гаргах юм бол яг л социализмын үеийн “агт бэлддэг” шиг
юм болно. Монголын лаазалсан махыг оросууд гуйгаад ирэх тэр цаг тун удахгүй болов
уу. Монгол адуу, монгол хүн хоёрыг Орост аваачин толгойг нь авдаг тэр цаг төгссөн гэдэгт би бат итгэдэг.

___________________________________________

Үгийн тайлбар: Малинов-
Малин, Козин-Гоожин

Монголын Засгийн газар Козин, Малиновский гэсэн
зөвлөх оросуудтай байжээ. Малиновский нь фронтод явах адууг шалгаж авдаг байснаас
адууг “малин”-дах гэдэг үг үүсчээ.

Козин нь мод бэлтгэх, ан гөрөө хийх зөвшөөрөл өгдөг байснаас мод бэлтгэх
зөвшөөрлийг одоо ”гоожин” гэж нэрлэдэг
.