Categories
мэдээ нийгэм

Ч.Хүрэлбаатар: Нүүрсний экспортыг цахимжуулснаар уурхайн амнаас бус хилийн үнээр худалдах боломжтой DNN.mn

Түүхий эдийн экспорт найдвар төрүүлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр, тогтоол зохицуулалтын талаар сайдууд мэдээлэл хийж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний экспортын талаар хийж буй зохицуулалтыг танилцуулж мэдээллээ.

Тэрбээр нүүрсний экспорт олборлолт, ачилт, тээвэрлэлт, хилээр гарах хүртэлх үйл ажиллагааг цахимжуулж буйг дуулгалаа. Ингэснээр нэгдүгээрт, одоо нүүрсийг бүх уурхайн аман дээрээс зарах бус экспортод гарч буй нүүрсийг хилийн үнээр худалдах боломжтой болж буйг дуулгалаа. Тодруулбал, тонн тутамдаа 71 ам.доллар бус 129 ам.доллароор худалдаж, тонн тутамд орсон орлого нь Монголын банканд орж ирж байх нь зүйтэй байна. Энэ нь нүүрсний экспортын валютын эх үүсвэр Монголын нутаг дэвсгэрт үлдэнэ. Ийм байдлаар зохицуулж байна.

Хоёр дахь зохицуулалт нь үйл ажиллагаанаас гадна нүүрсний бүх гэрээг цахимжуулж, түүнийхээ дагуу бүх зүйл хилээр гарах учиртай болж байна гэв. Тодруулбал, цахимжуулсан гэрээн дээрх заасан нөхцөлийн дагуу нүүрсийг экспортод гаргаж, уурхай дээр олборлосон нүүрс хилээр ачигдаад гарах хүртэлх бүх үйл явцыг нөгөө талаар бүртгэлжүүлнэ гэдгийг тодотгов. Ингэснээр мөн уурхайн амнаас хил хүртэл гарч буй янз бүрийн, аливаа зөрчил, маргаан, хийдүүлдэг, хууль бус бүх үйлдлийг таслан зогсоож чадна гэдгийг онцлов.

Мөн үүнийг дагаад Монгол Улсаас хичнээн тонн нүүрс гарч буй, ямар компани, ААН-үүд, ямар гэрээгээр, ямар нөхцөлтэй гаргаж байгаа нь нээлттэй, ил тод, мэддэг болно” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өсчээ DNN.mn

2022 оны 10-р сарын 3-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.5 хувиар буурч, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал,

2022 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар,

  • 1кг төмс- 1170 төгрөг,
  • 1кг сонгино – 2568 төгрөг,
  • 1 кг 1-р зэргийн гурил- 1617 төгрөг
  • 1кг хонины ястай мах- 10727 төгрөг,
  • 1кг үхрийн ястай мах- 13552 төгрөг байсан бол,

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар,

  • 1кг төмс- 1225 төгрөг,
  • 1кг сонгино – 2598 төгрөг,
  • 1 кг 1-р зэргийн гурил- 1694төгрөг,
  • 1кг хонины ястай мах- 10496 төгрөг,
  • 1кг үхрийн ястай мах- 13581төгрөг болж өөрчлөгдсөн байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ЗГ: Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэв DNN.mn

Б.ЖАВХЛАН: Мах,гурил, шатахууны үнийг барих хуулийн төсөл өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, стандартын өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсад ажиллах гадаад ажилтны тоо, Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр зэрэг 23 асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн Банк дээр буй төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой өр зээлийг төлж барагдуулах үүрэг даалгаврыг өмнө нь өгсөн. Үүний биелэлтийг өнөөдөр танилцууллаа. Нэг сарын хугацаанд 140 тэрбумын зээлийг төлсөн. Нэгдүгээр сараас хойш хугацаанд Хөгжлийн Банканд нийт 800 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдөөд байна.

140 тэрбумын талаар тодруулбал,

  • Эрдэнэс Тавантолгой 117 тэрбум төгрөгийг төлсөн. Тус компани нийт 160 гаруй тэрбумын зээл авсан. Үлдэгдэл нь 43 тэрбум байна.
  • МИАТ ТӨХК 10 тэрбум төгрөгөө бүрэн төлж барагдуулснаар Хөгжлийн банкнанд өргүй боллоо.
  • ТОСК, НОСК нэг тэрбумыг төлсөн” гэлээ.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: 37-той бүсгүйн үг DNN.mn

Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүү өвчтөнийхөө тухай ярьсан нэгэн бичлэг ер санаанаас гардаггүй. Хавдрын эцсийн шатанд орсон 37-той бүсгүй эмнэлгийн орон дээрээс нөхөртөө хандаад “Би цэл залуугаараа хорвоогоос буцаж байна. Би чамд маш их гомдож байна. Нэг удаа ч болов, биеэ үзүүлээч гэж ганц удаа хэлж байгаагүй. Эцэст нь хоёр хүүхдээ нялхаар нь орхиод үхэж байна” гэсэн нулимстай үгсийн хариуд нөхөр нь юу ч дуугарч чадахгүй суусан тухай.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан.

Нэгэндээ халамжтай, биедээ арчаатай эхнэр, нөхрүүд олон бий. Гэхдээ тэр дундаас эхнэрүүд голдуу гэр бүлийнхээ эрүүл мэндийг хариуцаж, хэн өвдөнө түүний төлөө л нойр хоолоо хугасалж гүйдэг. Харин эрчүүд гэр бүлийнхээ бусад гишүүдийнхээ битгий хэл өөрийнхөө эрүүл мэндэд ч хайнга ханддаг нь олонх шүү.

Тийм ч учраас эрчүүдийн дундах өвчлөл, нас баралт нийгмийн асуудал болсоор байгаа. Ядаж л тэд өөрсдөдөө арчаатай, эрүүл мэнддээ санаа тавьдаг бол олон гэр бүл хагацал үзэхгүй дээ. 37-той бүсгүйн нөхөртөө хэлсэн сүүлийн үгс энэ л байна шүү дээ.

Хагацал ирснийг ойлгосон бүсгүй өөрийгөө удаан амьдраагүйдээ ч харамсаагүй байх. Үр хүүхэд, юу ч хийж чадаагүй бүдүүн хойрго эр нөхөр ард нь үлдэж яажшуухан амьдрах бол гэсэн зовнил ч байсан биз ээ.

Халамж гэдэг цаг наргүй ажиллаад мөнгө олж ирэхийг хэлдэггүй юм аа. “Бие чинь зүгээр үү” гэдэг хоёрхон үг ч хүний амьдралыг аварч болох байж шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Монгол Улсын Их Сургуулийн нэрийг өөрчилнө гэдэг нь ташаа мэдээлэл DNN.mn

МУИС , Элсэлт | Монгол Улсын Их Сургууль

Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо үүсэн бий болсны 80 жилийн ойн баярын хурал төрийн ордонд болж байна.

Хурлын үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан энэ ондоо багтаж, Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн нэрийг Монголын Үндэсний Их Сургууль(МҮИС) болгон өөрчилнө гэж хэлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Тэгвэл уг мэдээлэл ташаа болохыг БШУЯ-наас мэдэгдэж, сайдынхаа тайлбарыг цахим хаягтаа байршуулсан байна.

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС бичиж үлдээсэн.

1992 онд Ардын их хурлын тогтоолоор МҮИС гэх нэр МУИС-д олгогдсон. Тиймээс МҮИС гэдэг нэр нь МУИС-ийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн түүх, ололтоор бичигдсэн түүх. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр, хэн нэгэн этгээдэд МҮИС гэх нэр өмчлөгдөж, ашиглагдаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг.

Иймд 80 жилийн ойн хурал дээр МҮИС хэмээх 80 жилийн түүхэнд бий болгосон үндэсний брэнд нэрээ МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарч байгаа. Маргаан олон жил үргэлжилсэн, хамгийн сүүлд МУИС-аас гаргасан маргаанд бид ялсан. МҮИС гэх нэр МУИС-д буцаж, оюуны өмч болж хадгалагдах эрх зүйн орчин бүрдэж байна” хэмээн хэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 73 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Publish COVID-19, Others' Report, Stakeholders Tell Federal Govt

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 73 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь өчигдрийнхөөс 22 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 40 нь нийслэлд, 33 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 983 430-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Categories
мэдээ спорт

Азийн аваргын медальт Б.Нарантуяа ДАШТ-д өрсөлдөж байна DNN.mn

Снукер бильярд (6 улаан)-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-6-нд Малайз улсын Куала Лумпур хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Баярсайханы Нарантуяа өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр хасагдах шатанд Энэтхэгийн тамирчинтай тоглохоор болжээ.

Ташрамд дуулгахад, .

Categories
гадаад мэдээ

АНУ-д сармагчны цэцэг өвчний 26 мянга гаруй тохиолдол илэрчээ DNN.mn

Сармагчны цэцэг өвчин гэж юу вэ?

АНУ-д сармагчны цэцэг өвчний 26 мянга гаруй тохиолдолд илрээд байгаа талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлжээ.

АНУ-ын муж улсуудаас Калифорнид хамгийн олон буюу 5010 тохиолдол илэрсэн бол Нью-Йорк /3948/, Флорида /2543/ араас нь жагсаж байна.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс өнгөрсөн долоо хоногт танилцуулсан тайланд АНУ сармагчны цэцэг өвчнөөс ойрын ирээдүйд ангижрах төлөвгүй байгааг тэмдэглэжээ.

Тус төвийн мэдээлснээр, вакцины хүртээмж сайжирч, хүмүүс халдвараас хэрхэн сэргийлэх талаар илүү сайн мэддэг болж байгаатай холбоотойгоор өвчний тархалт саарч байна.

Сармагчны цэцгээр халдварласан тохиолдолд амь насанд аюул учрах нь ховор бөгөөд ихэнх тохиолдлууд 2-4 долоо хоногт эдгэрдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, уг өвчний нас баралтын түвшин 3-6 хувьтай байна.

Гэхдээ дархлаа сул хүмүүс халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэлтэй байгааг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Есдүгээр сард 2.4 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2021 оны 2 дугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2022 оны 9 дүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хувиар өссөн үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,695.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,046.9 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/09)Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/09)

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 9 дүгээр сард дундаж үнэ 184,565 төгрөг байв.

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.09/Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.09/

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бээжинг хооллосон шар мухлаг DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС…


Бээжин хот 20 сая гаран хүнтэй. Энэ олон сая хүн дотор баян ч бий, ядуу ч бий. Хоолоо олоод идэх тэнхээтэй ч бий, төр засаг нь туслахгүй бол тураад үхэх нь ч бий. Гэвч Бээжин энэ олон сая хүнийг хооллоод л байна. Олон арван сая хүнийг дажгүй чанартай, үнэ хамгийн хямд, цэвэр, халуун хоолоор хооллож байгаа шар мухлаг хэмжээгээрээ хоёр хүн багтан ажиллахаар жижиг ч гэсэн төрийн том бодлого энд байна. Хотын төвд хаа л бол хаа дайралдах шар мухлаг тун эртэч. Өглөө 05:00 цагаас 22:00 цагийн хооронд том ресторон, зоогийн газрууд онгойгоогүй байхад халуун хоол зарна. Тэгээд л өглөө 09:00 цаг болуут халуун хоолны мухлагууд хаагаад халаагаа ресторан гуанзуудад шилжүүлнэ. Хоолны бүрдэл нь дажгүй, үнэ “ван доллар” буюу долоон юань. Халуун хоолны шар мухлагаас нэг ам.доллараар та дараахь хоолны бүрдэл авна. Голд нь өндөг шарж хайрсан бин, дээр нь алгын чинээ загасны мах буюу хуруун чинээ хиамны аль нэгийг сонгоно. Өндөгтэй хайрсан бин дээр далбагар байцаа, жигнэсэн лууван тавина. Хоолны худалдагч бүсгүй гурилан бингийн голд түүхий өндөг хийж шарах, бэлэн загасны мах, хиам халаах гэж ёстой гялалзуулна. Тэгээд бүгдийг нэг уутанд боож өгнө. Нэг аяга шар буурцгийн халуун цайгаар даруулна. Энэ бүгд нийлээд үнийн хувьд ганц ам.доллар боловч нэг өдөрт хүний авах ёстой тэжээлийн 75 хувийг өгөх шинжлэх ухааны тооцоотой юм гэнэ. Хятад хүн дунджаар 1300 ккл өөх тос, нүүрс ус уурагтай хоол идэж байх ёстой юм гэнэ. Хоол авсан хүмүүс мөнгөө тааруулж, худалдагчийн хажууд байгаа хайрцагт өөрснөө хийнэ. Мөнгөө өгөхгүй бултаж байгаа хүн харагдсангүй. Хайрцганд 10 юань хийчихээд гурван юань буцаагаад авч байх жишээтэй. Хямд ,цэвэр, эртэч энэ халуун хоол Бээжингийн ядуучуудын хоол биш, төрийн албан хаагчид, баячууд, жуулчид хүртэл амтархан идэж байна. Намайг харсаар байтал гайгүй зочид буудалд байрласан гадаадын жуулчид нэг ам.долларын хоолонд дугаарлан зогсч эгнэж суучихаад амтархан идэх юм. Бээжин гадаадын зочдыг хооллож татаж чадаж байна гэсэн үг. Гоё тансаг машинтай хүмүүс шар мухлагийн хажууд зогсч хэдэн хоол аваад яаран одно. Дугуйтай хүмүүс захиалсан хоолыг хүргэж өгөхөөр жирийлгэнэ. Бээжин хотын иргэдэд өглөөний цай хоолоор энэ шар мухлаг үйлчилнэ. Гэхдээ хоолны сонголттой. Шинэ жимсээр бэлтгэсэн хоол, дан амталсан будаан хоол, ногоон хоол гээд өглөө эрт боссон хэн боловч өлсөхгүй ээ. Манай Улаанбаатар хотод ажил цуглахаас өмнө өглөө эрт хоол олж иднэ гэвэл, тэгэхдээ ийм хямдхан үнээр шинэ халуун хоол олж иднэ гэвэл ёстой горьдсоны гарз.

Манайхан чинь өглөө босоод санд мэнд, хүүхдээ яаран хувцаслаад ажилдаа явах, хоосон ходоодтой үдээс өмнийг барж ажил хийх гэж тэгэс ингэс хийж байгаад өдөр хүргэнэ. Орой бол харин чирч өгнө дөө. Хотынхоо дарга нарт хэлье гэж бодоод Бээжин хотыг үнэ хямдтай халуун хоолоор хооллож чадаж байгаа шар мухлагийн туршлагаас судаллаа. Ард түмнээ тэжээнэ хооллоно гэдэг төрийн бодлого байдаг юм байна. Энэ шар мухлагт нэг ам.долларын хоол зарахад төрөөс нэг ам.доллараар тэтгэдэг юм байна. Өдөр ресторанд нэг аяга цай нэг ам.доллар байхад өглөөний хоолны бүрдэл нэг ам.долларын үнэтэй байхаар зохион байгуулжээ. Машин, дугуйгаар чирдэг хоолны зориулалтын мухлагууд хийжээ. Нийтийн хоолны бэлтгэлийн том цехүүдэд гурилыг нь зуураад, ногоог нь арилгаад жигнээд, хайрч шараад хүнд өгөхөд бэлэн болгоод шар мухлагуудад хүргэж өгнө. Нэг хоолны мухлагт зориулан ажлын байр тавыг гаргасан гэнэ. Мухлагийн үндсэн худалдагч нэг, өглөөний гэрээт тогооч хоёр, цехээс хагас боловсруулсан бүтээгдэхүүн зөөдөг тэрэгчин нэг, хамгаалагч, ариун цэврийн байцаагч тус бүр нэгийг ажиллуулдаг гэв. Том хотын хүн амыг эрүүл цэвэр, хямд халуун хоолоор хангах нь Хятадын төрийн хамгийн гол бодлого болон шинээр тавигдсан байна. Ши дарга төрийн байгууллагуудыг том том үнэтэй ресторанд элдэв хүлээн авалт хийх, дарга нар нь төрийн мөнгөөр урьсан зочдоо өндөр үнээр хооллохыг хатуу хориглож, авлигын нэг хэлбэр гэж үзжээ. Томоохон зоогийн газрууд хүнд байдалд орж магадгүй ч ард иргэд нь хямд, чанартай хоолонд дуртай байгаа гэв. Хятад улс дэлхийн газар тариалангийн газрын дөнгөж долоон хувьд тариа ногоо тарьж, дэлхийн хүн амын 25 хувийн хэрэгцээг хангаж байгаа гэнэ. Ийм их хөдөлмөр хийж байгаа тариачдынхаа гурил, ногоог төр нь худалдан авч алдагдлыг нь үүрээд өглөөний халуун хоолыг нь төр бэлтгэн өгч байна. Хүн амыг ингэж халуун хоолоор хангахад хүнс хоолны хяналтын алба нь гол үүрэгтэй оролцож байна. Төрийн хяналтынхан өглөөний хоолны шар мухлагуудыг торгож шалгаж биш хамтран ажиллаж төрийн хувьцааг эзэмшдэг хамгаалдаг гэнэ. Хятад улс эдийн засгийнхаа суурь үнийг тариа ногоо гэж тооцдог. Тэгээд л тариа ногооныхоо үнийг барьж ард түмнээ хооллохыг бодлого болгодог гэнэ. Манайх чинь эдийн засгийнхаа суурь үнийг бензин гэж үздэг. Бензиний үнэ өсөхөөр бүх үнэ өсч төр, иргэд хоёр хоёулаа сандардаг биз дээ. Манай суурь үнэ бензин биш байх аа. Тэгэхэд хятад хүн ингэж ярьдаг гэнэ. Амьд явсан хүн аяга будаа иднээ гэдэг. Харин Монголын маань эдийн засгийн суурь үнэ нефть арай биш байх аа. Ус юм болов уу. Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэдэг биз дээ. Хятад хүн гэдсээ өлсөхөөр нүгэлтэй их уурладаг, бухимддаг гэнэ. Тэгээд ард түмнээ хооллох шар мухлаг төрийн бодлого болжээ.