Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Малчдыг “маллагчид” ​хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ дахь АН-ын
бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат: Эрх баригчдын зүгээс
хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зүйлс
их хийх болсон” гэснийг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монгол Улсын 2023 оны
төсвийг батлахдаа эрс
өөрчлөлт хийхгүй бол Шинэ
сэргэлтийн бодлого уналтын
бодлого болчих эрсдэлтэй
байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Малчдыг “маллагчид” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Эдийн засагч, Шинжлэх
ухааны доктор, профессор Л.Оюун “Төгрөгийн ханш суларснаар
экспортоор дамжиж долларын урсгал
нэмэгдэх боломжтой” гэв.

Хошууч генерал Д.Магсаржав “Улс орон
зэвсэглэл техникээ үе шаттай
сайжруулж байх ёстой” хэмээн ярилаа.

Хуульч Б.Агар-Эрдэнэ: “Говь-Алтайн Засаг дарга дүрвэгсдийн
талаар ярьсан гэж бодохгүй байна” гэснийг “Цаг үе, үйл явдал” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын харвасан пуужин бааз дээрээ буцаад унажээ DNN.mn

АНУ, БНСУ БНАСАУ-ын эсрэг хүчин чадлаа харуулж, 8 пуужин харвалаа

БНСУ-ын Hyunmoo-2 пуужин харвасан даруйдаа буцаж унажээ. Уг пуужинг БНАСАУ пуужин туршсаны хариу болгож, АНУ-тай хамтран зохион байгуулсан цэргийн сургуулийн үеэр харвасан юм байна. Харамсалтай нь, харвасан даруйд жаахан хөөрчихөөд буцаад унасан аж.

Пуужин нь харвасан бааз дээрээ буцаж унасан гэх энэ мэдээллийг БНСУ-ын Батлан хамгаалах яамны эх сурвалж баталсан байна.

Канвандо мужийн Каннын хотын оршин суугчид энэ сарын 5-ны 01.00 цагийн орчимд хурц гэрэлтэй зүйл тэнгэрт хөөрснөө буцаад унасан болохыг гэрчилсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймаг ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн багш, сурагчдаа 350 сая төгрөгөөр урамшууллаа DNN.mn

Говь-Алтай аймгийн Засаг дарга ЭЕШ-ын амжилт болон улсын уралдаанд шавь нараа бэлтгэн шагналт байр эзлүүлсэн багш нар, аймгийн “Монгол бичгийн анги олимпиад”-д шалгарсан анги хамт олон, сургуулийн өмнөх боловсролын ур чадварын уралдаанд шалгарсан багш нарыг урамшуулжээ.

Тодруулбал ЭЕШ-ын дундаж оноогоор хамгийн өндөр шалгагдсан Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуулийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн багш Б.Түвдэндорж, Ч.Дэлгэрмаа, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн физикийн багш Л.Нямбаяр нарт тус бүр 20,000,000 төгрөгийн мөнгөн шагнал олгосон байна.

Хамгийн олон сурагч бэлтгэн оролцуулж нэг сурагч нь 100 хувийн гүйцэтгэлтэй шалгагдсан 1 дүгээр сургуулийн математикийн багш Н.Доржмаад 7,000,000, бэлтгэсэн сурагч нь 800 оноо авсан 1 дүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Ү.Баярмааг 5,000,000 төгрөгөөр гээд нийт 80 багш, 11 сургууль, 21 сургалтын менежер, 74 сурагчид 350,000,000 төгрөгийн урамшуулал олгожээ.

“Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөр. Уг хөтөлбөрийн хүрээнд амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулан дэмжих “Багш-Эрдэнэ” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан”-ыг Аймгийн Засаг даргын Тамгын Газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ш.Батхүүд холбогдох шүүх хурал энэ сарын 20 хүртэл хойшлогджээ DNN.mn

Ш.Батхүү: Миний хөрөнгийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдаж болно

“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 5 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр товлогдсон ч шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Хүсэлтдээ холбогдох баримтыг хавсарган, шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан байна.

Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав.

Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Categories
мэдээ цаг-үе

Тариалсан улаанбуудайн 42.1 хувийг хураагаад байна DNN.mn

Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангана – updown.mn

Улаанбуудайн хураалт 42.1, төмс 85.9, хүнсний ногоо 72.2, тэжээл 25.6, тосны ургамал 20.6 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.

Улсын хэмжээнд одоогоор 151.3 мянган га-гаас 170.9 мянган тонн үр тариа хураагаад байна. Үүнээс 138.6 мянган га-гаас 162.6 мянган тонн улаанбуудай, 17 мянган га-гаас 178.4 мянган тонн төмс, 8 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо, 17.5 мянган га-гаас 42.4 мянган тонн тэжээлийн ургамал, 23.7 мянган га-гаас 12 мянган тонн тосны ургамал хураан авчээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын өр 31 их наяд ам.доллар давжээ DNN.mn

Ам.доллар ХОМСДЛОО, Төв банк, Засгийн газарт хийх ажил их байна

АНУ-ын өр түүхэндээ анх удаа 31 их наяд ам.долларыг давжээ.

Мягмар гарагт нийтэлсэн Сангийн яамных нь тоо баримтаас үзэхэд 10 дугаар сарын 3-ны байдлаар АНУ-ын төлөгдөөгүй өрийн хэмжээ 31.123 их наяд ам.доллар болсон байна.

Энэ нь Америкийн улсын өрийн хамгийн дээд үзүүлэлт юм. 1993 онд тус улсын өр 4.3 их наяд ам.доллар байсан бөгөөд үүний дараа тогтмол өсжээ.

“The New York Times” сонинд бичиж буйгаар, “Холбооны Нөөцийн Сан (ХНС, Төв банк) хурдацтай өсөж буй инфляцыг даван туулахыг оролдож байгаа нөхцөлд түүхэн бага хүүтэй зээлийн хүү өндөр хүүгээр солигдож байгаа тохиромжгүй үед дээд үзүүлэлт эвдэгдсэн байна”. Үүний улмаас “эдгээр өндөр хүү нь Америкийн өрийн үйлчилгээг урт хугацаандаа илүү үнэтэй болгож байна” гэж уг хэвлэлд нэмж дурджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1408, хулгайтай холбоотой 31, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 108, гэмт хэргийн шинжтэй 84 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 119, хүний биед халдсан 45, эрүүлжүүлэх байранд хоносон 130 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн тэргүүний өрх, тариаланчид шалгарлаа DNN.mn

Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран 27 дахь жилдээ шалгаруулж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Түүнчлэн Олон улсын Ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан “Алтан намар-ахмад тариаланч” уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд шалгарсан Нийслэлийн тэргүүний тариаланч есөн ахмадыг “Алтан түрүү” өргөмжлөл, Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдгээр шагналаа.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Ахмадуудаараа гоёсон, үгийг нь сонссон бахархалтай өдрүүд өнгөрч байна. Гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч хашаа хороондоо ногоо тарьж, залуучууддаа үлгэр дуурайл үзүүлж байгаа ахмадуудаараа бахархаж байна. Нийт тэргүүний өрх, ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.

Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан А.Гомбо-Очир “Сэтгэгдэл маш өндөр байна. Ханьдаа, үр хүүхдүүддээ, бид хоёрыг дэмжиж буй бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье. Бид гоёлын, жимсний, эмийн ургамал гэхчлэн 40 гаруй төрлийн 400 орчим ургамал, мод тарьсан. Сүүлийн үед жимс, жимсгэнэ их тарьж байна” гэлээ.

Нийслэлийн тэргүүний тариаланч ахмад Х.Намхай “Газар тариалангийн салбарт 50 жил ажиллаж, ногоо тарих, газар хагалах ажлыг улсад эхлүүлсэн. Мөн газар тариалангийн бүлэг байгууллаа. Зах зээлийн нийгэм эхлэх үед Сангийн аж ахуйд 20 жил орчим ажиллаж, тариа тарьсан. Хүүхдүүдээ дагуулаад хотод ирж, өөрийн чаддаг ажил буюу газар тариалангийн ажлаа үргэлжлүүлсэн. Хамт олон, ард түмний ачаар өдий зэрэгтэй явж байна. Өмнө нь Атарын 60 жилийн ойн медалиар шагнагдаж байлаа. Өнөөдөр харин Нийслэлийн тэргүүний тариаланч боллоо. Хүн нэг сурсан ажилдаа тууштай байх хамгийн чухал юм. Сэтгэгдэл өндөр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн тэргүүний өрхөөр

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн В.Ванчинням

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б.Эрдэнэбат

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Н.Батнасан

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Г.Шаравням

Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэн А.Гомбо-Очир

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Х.Сүрэнжав

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ж.Гүндсамба

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Т.Энхгэрэл

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ч.Гантөмөрийн гэр бүл тодорлоо.

Нийслэлийн тэргүүний тариаланч ахмадаар

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Т.Батбаатар

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ц.Банзар

Багахангай дүүргийн иргэн Б.Соль

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ч.Нямаа

Багануур дүүргийн иргэн В.Хашхүү

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ш.Раднаабазар

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ч.Тангад

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Оюунгэрэл

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Х.Намхай нар шалгарсан юм

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Дөрвөн аймагт боомтын захиргааны салбар байгуулна DNN.mn

Д.Амарбаясгалан: Дөрвөн аймагт боомтын захиргааны салбар байгуулахаар боллоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боомтын сэргэлтийн үндэсний хороонд сайд бий болсон. Сайд бий болсонтой холбоотойгоор сайдын ажлын алба байгуулагдаж, цаашдаа Монгол Улсын Боомтын захиргаа ямар түвшинд хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар яригдаж, ажлын албаны түвшинд шийдэгдсэн.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд, сайдын дор байгаа захиргаа цаашлаад дөрвөн аймагт салбар нэгжээ байгуулж ажиллахаар боллоо. Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ажиллана. Тухайн аймгуудад байгаа боомтын нэгдсэн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэйгээр байгуулагдсан. Энэ захиргаа нь ОХУ, БНХАУ-тай ижил түвшинд харилцаа үүсгэж, хил орчим үүсээд байдаг хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Мөнхтөр: “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” маань афоризм болтлоо хэлэгдэж байна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ… Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Лханаагийн Мөнхтөртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


МЗЭ-ийн болон шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт яруу найрагч, МҮОНР-гийн тоймч Лханаагийн Мөнхтөртэй уулзаж хөөрөлдлөө.


-“Ургацын далай” нэвтрүүлгээ бэлтгэж хөдөө гадаа явж байгаад ирэв үү?

-Монголын радио хэмээх хэвлэл мэдээллийн ууган байгууллага 80 жилийн түүхтэй. Энэ байгууллагын нэрийн хуудасболсон буурал түүхтэй олон нэвтрүүлгүүдийн нэг бол “Ургацын далай” нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлэг 1964 оны долдугаар сарын 25 -нд Сайднарын Зөвлөлийн шийдвэрээр Мэдээлэл радиогийн улсын хорооны даргын тушаалаар анх бэлтгэгдэж байсан. Тэр цагаас хойш өдгөө 50жил болж. Энэ түүхэн хугацааны тэн хагаст сэтгүүлч миний бие ажилласан байна. “Ургацын далай” нэвтрүүлгийг би гурван том үүрэгтэй байсан гэж дүгнэж байгаа. Монголын газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын үйл явцыг мэдээлж сурвалжлах, зохион байгуулах үүрэгтэй байж. Өөрөөр хэлбэл хоёр аймгийн дунд тариалангийн халз уралдаан зохиох, газар тариалан эрхлэгчдийн дунд тэмцээн зохиох ч гэдэг юм уу. Гуравдугаарт, нэвтрүүлэг өөрийгөө тойрсон олон нийтийн үйл ажиллагааг бий болгосон. Ажилтнууд, дуу, нэрэмжит шагнал олгодог. Ургацын далай нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” гэдэг шагналыг шилдэгтариаланчдад өдгөө ч олгож байна. “Шинэ эрин” студийн нэрийн хуудас болсон “Ургацын далай” нэвтрүүлэг эхлээд хөгжим нь эгшиглэхээр намар болж байгааг, “Таван эрдэнэ”-ийн дуу эгшиглээд эхлэхээр хавар болж байгааг олон түмэн сонор, сэтгэл зүрхээрээ мэдэрдэг. “Ургацын далай” нэвтрүүлгийн анхны редактор бол “Ургацын далай” дууны шүлгийг бичсэн Б.Дэндэв гэдэг хүн байсан юм билээ. Энэ дууны хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж бичсэн байдаг.

-“Ургацын далай” нэвтрүүлгийн тавин жилийн ой тэгээд хэзээ болох гэж байна?

-Энэ сарын хорьдоор л нэвтрүүлгийнхээ ойг тэмдэглэхээр төлөвлөөд байна. Нэрт зохиолч П.Баярсайхан агсан арваад жил, миний багш Б.Цэдэндамбаа есөн жил, би хорин жил энэ нэвтрүүлгийн ерөнхий редактороор ажилласан байна. Миний хувьд яруу найраг, сэтгүүл зүйн хорь гаруй номтой. Үүнээс сүүлийн долоон жилд “Ургадаг алт” хэмээх газар тариалангийн гавьяатнуудынхаа тухай нийтлэлүүдийг ботиллоо. Энэ жил найм дахь нь гарна.

Энэ намар сүүлийн хориод жилд аваагүй ургац хураалаа гэв үү?

-Энэ жил газар тариалангийн салбарт сүүлийн 25 жилд хураагаагүй их ургац авлаа. 490 орчим мянган тонн улаан буудай хураалаа шүү дээ. Байгаль цаг уурын таатай байдал болон тариалан эрхлэгчид үрийн буудай, техник технологийн шинэчлэлд ихээхэн анхаарсны илрэл юм даа. Би найман аймгийн 40 орчим сумын жар шахам тариаланчидтай уулзаж хөөрөлдөн нэвтрүүлэг бэлтгэсэн. Тэдний ярианаас ажиглагдсан нэг сайн зүйл бол энэ жилийн улаан буудай чанар сайтай, цэвэрхэн, хэрэглээний чанар даахаар байна гэдгийг олон хүнээс сонслоо. Гурилын үйлдвэрүүд хурааж байхад нь комбайнаас шууд авахад ахиж цэвэрлэхээргүй тийм цэвэрхэн буудай байгаа юм. Энэ бол маш сайнүзүүлэлт. Би олон жил энэ нэвтрүүлгийг хөтлөхдөө ийм тохиолдолтой таарч байсангүй.

Олон түмнээ “радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Б.Цэдэндамбаа гуайн гарын шавийн хувьд багшийгаа дурсах зүйл их байгаа болов уу?

-Миний багш бол “бүдүүн дуут” хэмээн Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн Базарын Цэдэндамбаа гэж хүнгэнэсэн дуутай, нэрт сэтгүүлч, сайн зохиолч байлаа. 1992 онд албан ёсоор гавьяаныхаа амралтад гарахдаа буудайн алтан тоостой дуу хураагуураа олон түмний өмнө надад өгч байсан. Багш маань үнэхээр гайхалтай уран бүтээлч байсан. Одоо ч намайг хараад багшийг маань үгүйлээд байх шиг санагддаг. Багш маань “За, Мөнхтөр өө, энэ микрофоныг олон жил нар, салхинд гаргаж яваарай” гэж захиж билээ.

Та багштайгаа их дотно байсан биз?

-Багш хүмүүст ярихдаа “Би газар дээр ганц шавьтай хүн. Ер нь ч тэгээд би шавь тогтоогоод байхаар өөдтэй явсан биш дээ” гэдэг байлаа. Залуудаа жаахан бужигнуулж явсан танхай нэгэн явж л дээ, хөөрхий. Бид хоёр их дотно байсан. Бүүр төрсөн хүүхэд шиг нь л хандаж, асарч байгаад бурханы оронд залсан даа.Төрсөн газарт нь мөргүүлсэн, сүүлийн хоёр романыг нь хэвлүүлсэн. Хүслийг нь биелүүлэхийг хичээсээн. Багшийнхаа тухай олон өдөр хоног хөөрөлдөөд үл дуусам сайхан дурсамжууд хөвөрнө шүү.

Алдарт бүдүүн дуутын ганц шавь намуун дуут Мөнхтөр радиогийн тоймчоос гадна зохиолч, эрдэмтэн хүн. Монгол хүн бүрийн аялах дуртай “Зөөлөн зөөлөн замбуулин” хэмээх дуугаар тань олон хүн мэднэ. Уран бүтээлийн моринд хэрхэн дөрөөлсөн хуучаа хуваалцаач?

-Сэтгүүлч хүний ганзганд уран бүтээлчийн богц явж байдаг. Уран бүтээлчийн хийж буй зүйлийг бүтээгдэхүүн гэж үзвэл хэрэглэгч ньсонсогчид, ард түмэн. Тэр үзэгчид, сонсогчдод үнэлэгдэх нэг ч гэсэн бүтээлтөрүүлэх нь уран бүтээлчийн туйлийн зорилго байх ёстой. Тийм учраас би “Зөөлөн зөөлөн замбуулин” дууг бичсэн. Дуугаа олны дуртай уран бүтээл болсных нь дараа эргээд харахад үгийг нь хэн ч биччихээр санагддаг. Яах аргагүй эхэлж би энэ сэдвээр бичсэн нь олз байж. Нийгмийн амьдралд бухимдсан, худлаа үнэн зүйл рүү туйлширсан тийм цагт нэгэн хэвийн байдлыг, зөв алхмыг уриалсан нэг зүйл хэрэгтэй байсан. Тэгээд 2000 онд Бээжинд байхдаа шүлгийг нь бичиж, 2003 оноос дуулагдаж нийтийн хүртээл болсон. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэсэн үг маань бүр сүүлдээ улс төрийн хүрээнд, бизнесийн хүрээнд, нийгмийн амьдралын хүрээнд хүмүүс бие биедээ хэлдэг афоризм болтлоо хэрэглэгдэж байна. Энэ үгнээс хүмүүс сайхан сэтгэлийн эрч хүч авдаг нь надад их тааламжтай санагддаг. Төрийн шагналт нийтлэлч Баабар гуай хүртэл нэгэн нийтлэлдээ энэ үгийг иш татсан удаатай. Үнэхээр л зөв явбал зөөлөн, зөөлөн байдаг гэдгийг хошин урлагийнхан ч гэсэн хошин хэлбэрээр, сурталчилгааны журмаар ашиглаж байсан шүү.

Таны анхны дуу чинь “Нутгийн зам” байх аа?

-Би 2012 онд “Жаргалын найман морь” нэртэй шилдэг бүтээлийн найман ботио гаргасан. Түүний нэг ботьд миний бичсэн дуунууд, тэдгээрийн тухай хүмүүсийн бичсэн үгс багтсан байгаа. Анхны дуу маань “Нутгийн зам”. 1992 онд шүлгийг ньбичсэний хойтон дуу болсон. Хөгжмийн зохиолч Хатанбаатар Ереванаас сургуулиа төгсөөд ирсэн шинэхэн залуу ая хийж, Эрдэнэбат гавьяат дуулсан. Энэ дуумаань түмэнд их хүрсэн, түүнээс би урам авч дараагийнхаа уран бүтээлийг хийсэн шүү.”Хустайн гурван даваа”, “Дөргөн нуур”, “Хайранд хоргодсон намар” гэх мэт нутаг усны тухай дуунууд төрсөн.

Та дууны шүлэг бичдэг хүний хувьд уран бүтээлээ үнэлдэг үү. Хөгжмийн зохиолчид бол аялгуу, найруулжуулгаа нэг бүрчлэн үнэлдэг юм билээ…

-Яруу найрагчдын нэг дутагдалтай тал нь уран бүтээлээ үнэлж чаддаггүй зан. Ер нь бол уран бүтээлийг бизнесийн нүдээр харж, мөнгөөр төсөөлөх нь яруу найргийн үнэ цэнийг алдагдуулж, чанаргүй болгоод байгаа юм.

Тийм байж. Орчин үеийн дууны шүлгийг хэрхэн дүгнэж явна, та?

-Сүүлийн үед дууны яруу найргийн үндсэн шинж чанар алдагдаад байна. Зүгээр нэг компанийн захирал,мөнгөтэй нөхөр, нэртэй уяач, тэр байтугай УИХ-ын гишүүд дууны үг бичдэг болж. Энэ нь дууны яруу найргийн нэр хүндийг унагаад байна. Ямар ч уялдаа холбоо, утга агуулга, гоо сайхан, мөн чанаргүй, сонсголгүй болгож байна. Нөгөө уяачид, бизнесмэнүүд,улс төрчид чинь дууны шүлэг биччихээр жинхэнэ шүлэгчид, яруу найрагчид маань хөөрхий хийх ажилгүй шахуу болчих юм. Дууны шүлгийн чанарыг муутгах, учир зүйн уялдаа холбоогүй, сул үгтэй дуунууд ихээр төрөн гарахад нэр алдарт дуртай мөнгөтнүүд гаж үзэгдэл болж байна шүү. Дууны яруу найраг бол яруу найргийн хамгийн сонгомол утга байх ёстой.

Логик зөрчилтэй ямар дуунууд байна?

-Тухайлбал, манайхны сонсох дуртай “Тогоруутай нуур” гэхчлэн дуунууд бий л дээ. Дуулж байгаа дуучинд буруу байхгүй. Сайхан аялгуунд хууртаад л дуулдаг биз. Тогоруу шувуу бол усанд ойртдоггүй тал хээр, дэрс барааддаг жигүүртэн гэдгийг монголчууд сайн мэднэ шүү дээ.

Та чинь уг гарал Говь-Алтайн хүн, яаж яваад Баянхонгор нутагтай холбогдчихдог билээ?

-Би Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хүн. Манай Хөхморьт Д.Цахилгаан, “Бөх” сонины эрхлэгч Ш.Мягмар, яруу найрагч Д.Цогбадрах нарын бичиг соёлын улс төрөн гарсан нутаг. Манай Алтайнхан намайг нэг хэсэг таньдаггүй байлаа. Хөхморьтдоо найман жилээ төгсөөд Архангайн Багшийн сургуульд явчихсан юм болохоор арга ч үгүй биз. Сүүлд уран бүтээлээр минь л таньдаг болсон. Минийзалуу нас Баянхонгор аймгийн залуучуудын байгууллагад өнгөрсөн. Тэр сайхан нутаг миний бичижтуурвих хийгээд амьдрал ахуйн гайхамшигт эхлэл байлаа. Эвлэлийн төлөөлөгч гээд бүх сумаар очно. Тийм учраас Баянхонгор аймгийнхан намайг Хонгор нутгийн хүн л гэж боддог байх. Би чинь Баянхонгор аймгийн Баянбулагсумын хүргэн юм шүү.

Хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг ямар сэдвээр хамгаалав?

-“Монгол адууны зүс, шинж заасан тэмдэг нэрийн тухай” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдвээр оюутан байхдаа курсын ажил, дипломын ажил, хожим эрдмийн ажлаа хамгаалсан. Би уран бүтээлчийнхээ хувьд аливаа зүйлд бэлгэшээлтэй ханддаг. Бэлгэшээлийн үүднээс тайлбарлавалМонголдоо хоёрхон байдаг мориор нэрлэгдсэн сумын нэгэнд төрсөндөө ч тэр үү монгол адууны зүсийг судалсан даа. Мөн адуу зурах дуртай. Манай яруу найрагч Ай.Төмөр-Очир адууг уран зурдаг бол би утгын хувьд зурдаг. Ингээд үзвэл яалт ч үгүй адуутай холбогдоод байгаа юм.

Монгол адууны зүс, шинж түүний нэрийн гарал үүслийн тухай судалгаанаасаа сонирхуулаач?

-Монгол адууны үндсэн зүс нь бол хээр буюу хүрэн бор өнгө юм. Манай монголчууд ертөнцийг танин мэдэх хоёр үндсэн аргатай. Арга билгэ. Түүнийгээ илэрхийлэхдээ цээрлэх, билгэшээх хоёр утгаар илэрхийлдэг. Адууны хээр зүс бол билгэшээлийн талаасаа үүссэн. Анх хээрийн зэрлэг тахийг барьж ирээд хээр гэж нэрлэсэн нь “Араараа дүүрэн ай түмэн хээр адуутай” гэж ардын аман зохиолд хүртэл үлдсэн байдаг.

Л.БАТЦЭНГЭЛ

З.БАТХУЯГ