Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын 2023 оны төсвийг батлахдаа эрс өөрчлөлт хийхгүй бол Шинэ сэргэлтийн бодлого уналтын бодлого болчих эрсдэлтэй байна DNN.mn

УИХ-ын гишүүн асан Д.ГАНХУЯГ

– 2023 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ –


Ардчилсан оронд төр, засаг нь эдийн засаг, мөнгө, ялангуяа төсвийн бодлого, энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ олон нийтэд танилцуулах, тайлагнах нийтлэг зарчим байдаг. Монгол Улсын хууль ч ийм байгаа. Иймээс иргэн хүний хувьд холбогдох саналаа олон нийтийн сүлжээгээр гаргаж байна. Ирэх оны мөнгөний бодлого, төсвийн тухай багц хуулийг хэлэлцэхдээ өмнөх жилүүдийн эдгээр бодлогуудын шийдвэрийн хэрэгжилт, үр дүнг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Үр дүн талаас нь доорх мэдээлэлүүдээс товчхон дүгнэхэд “эдийн засаг агшиж, өр зээл нэмэгдэж, инфляцийн өсөлт болон төгрөгийн ханшны огцом уналтаас ядуурлыг хамрах хүрээ нэмэгдсэн байна” гэж хэлэхээр байна. Тэгэхээр ийм мөнгө, төсвийн бодлогыг цааш нь үргэлжлүүлэхгүй байж, өөрчлөх шаардлагатай юм. 2024 онд өнөөгийн эрх баригч МАН болон УИХ-ын гишүүдийн ажлыг иргэд сонгогчид өөрсдийнх нь амьжиргааны чанар дээшилсэн, эсхүл доошилсноор л дүгнэх байх. Тэрнээс контор байшин барьсан гэх ажил бол угаасаа 3,4 дүгээр зэрэгт яригдана.

Ерөнхий сайд маань Шинэ Сэргэлтийн Бодлогоо зарласан энэ нь ч зөв байсан. Энэ бодлогын гол зорилтууд нь эдийн засгаа тэлж экспортыг эрс нэмэгдүүлэх, өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх,халамжаас ажил эрхлэлтэд шилжихийг бүх талаар дэмжих, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, улсын төсвийн үр өгөөжийг сайжруулж үр дүнгүй зардлыг хэмнэх,улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад шаардлагатай томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулах, авлигатай тэмцэхэд эдийн засаг дахь төрийн шаардлагагүй оролцоог багасгаж олон нийтийн хяналтыг сайжруулах зэрэг юм байна гэж ойлгосон. Гэтэл УИХд өргөн баригдаад байгаа 2023 оны төсвийн бодлого нь Шинэ Сэргэлтийн бодлогод нийцэхгүйгээр барахгүй,шууд унагаахаар байна. Тодруулбал, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа 2023 оны төсвийн тухай хуулиар төсвийн зарлагыг 14 хувиар нэмэх, төсвийн алдагдлыг 1.6 их наяд, ЗГын өрийг 5.8 их наядаар нэмэх, түүхэнд байгаагүй их буюу 3 их наядын хөрөнгө оруулалт хийх, төсвийн хүрээний мэдэгдэлд нийгмийн халамжийн арга хэмжээнд 604.0 тэрбум төгрөг гэж тогтоож хуульчилсан байсан ч үүнийг 3.3 дахин нэмэгдүүлж 2.0 их наяд болгожээ. Хэрэв энэ хууль УИХаар дэмжигдэж батлагдвал ирэх жилийн өдийд Монгол Улс хөгжиж байгаа орноос шууд буурай хөгжилтэй орны ангилалд шилжих байх гэж болгоомжилж байна. Ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэдэг болох вий!

СУДАЛГААНД ҮНДЭСЛЭСЭН ДҮГНЭЛТ

Нэг. Өнөөгийн эдийн засаг (э/з гэх), нийгмийн байдал:

1. Өнөөгийн байдлаар ам $( $ гэх)-тай харьцах төгрөгийн ханш 2016 оны 6 сарын үеийнхтэй харьцуулахад 77 орчим хувиар унаад байна.

2. УБ хотод одоо инфляц 16.4 хувьтай гэх.Энэ тоо нь өргөн хэрэглээний барааны сагсны 300 гаруй төрлийн барааны үнийн өөрчлөлтөөс тооцсон тоо.Энэ сагсанд ороогүй импортын олон төрлийн өдөр тутмын хэрэглээний барааны үнэ дахин дахин өссөн.

3. 2022 онд Сангийн яам ба Монголбанк эдийнзасгийн өсөлтийг 55.8%, Дэлхийн банк ба Азийн Хөгжлийн банк 2.32.5% гэж төсөвлөсөн байна. Гэтэл энэ оны 2р улиралд эдийн засгийн өсөлт 1.9%тай гарчээ. Ийм байдлаар эдийн засаг агшиж байна. Түүнчлэн төлбөрийн тэнцэлийн алдагдал 1.6 тэрбум ам.долларт хүрсэн гэх.

4. 2016 оны 06 сарын үетэй харьцуулахад төгрөгийн худалдан авах чадвар 2.5 дахин буурчээ.

5. Засгийн газрын өр 2016 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд дахин нэмэгджээ. Гаднаас гадаад валютаар зээл авч нэрлэсэн үнээр бүртгэсэн тул өнөөгийн төгрөгийн ханш уналт нь өрийн дарамтыг шууд нэмэгдүүлж байна.Иймээс OECD (Organisation for Economic Co-operation and Development-Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага) болон зарим хөгжилтэй орнууд манай улсыг төлбөрийн чадварын найдвартай байдлын үзүүлэлт буурч байгаа хөгжиж буй орнуудын жагсаалтад оруулсан байна. Мөн олон улсын хөрөнгийн зах зээл дээрх Монгол Улсын ЗГын бондын өгөөж ч буурсаар байна! Иймд цаашид хэрхэвч гадаад өр зээлийг нэмэгдүүлж болохгүй болж байна.

6. 2016 оноос 2022 оныг хүртэлх хугацаанд төрийн эдийн засаг дахь оролцоо (ДНБ-нд эзлэх улсын төсвийн нийт зардлын хэмжээ) 10 орчим %иар нэмэгдэж, халамж авагч хүний тоо 3 дахин нэмэгдэж, төрийн өмчит ААНэгжийн тоо ихээр нэмэгдэж, зөвхөн томоохон төрийн өмчит 10 ААНэгжийн алдагдал 2022 оны байдлаар 6.4 их наядад хүрчээ. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх тусам зардал өсч Төр данхайж,ядуурал нэмэгдэж, авилгал өсдөг нь хэнд ч ойлгомжтой болсон цаг үе.Тиймээс 2 оронтой тоонд орж ирж байсан авилгалын үзүүлэлт хойш ухарсаар 110 дугаар байранд эрэмбэлэгджээ.

7. Монгол Улс Бизнес эрхлэхэд таатай орчины үзүүлэлтээр ( ease of doing busi­ness index)олон улсын хэмжээнд 2015 онтой харьцуулахад 2020 онд 20 орчим байраар ухарч 81-д эрэмлэгджээ. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх тусам төрийн хүнд суртал ихэсч бизнесийн орчин мууддаг.

8. Ковидод зориулж гаднаас 680 орчим сая.ам долларын зээл тусламж авсан гэх. Энэ нь тэр үеийн доллартай харьцах төгрөгийн ханшаар 1 их наяд 930 тэрбум төгрөг болжээ. Энэ хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх олигтой тайлан гараагүй гэх. Ковидыг боломжийн давсан ч Ази тивдээ ковидын үед баян хоосны ялгаа хамгийн их ихэссэн орноор тодорчээ. 9. Барилга бүтээн байгуулалтын салбар хамгийн их ажлын байр бий болгодог салбар. Гэвч 2020 онтой 2022 оныг харьцуулахад барилгын өртгийн индекс 35% өсч, барилгын өртөг 50 гаруй %иар өсчээ. Хэрэв энэ барилгын нэгж өртгийг нэмэгдүүлэхгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригддаг барилга байгууламж ихэнх нь явц дундаа зогсох, мөн барилгын олон компаниуд үүдээ барих нөхцөл байдал үүссэн байна.Энэ байдлыг 2023 оны улсын төсвийг төлөвлөх, батлахдаа зайлшгүй тооцох хэрэгтэй.

10. Өрхийн баланс хасах гарсаар байна. Хүмүүс банкнаас хадгаламжаа татаж байгаа нь өрхийн орлого, зарлагын алдагдалаа нөхөх зорилгоос гадна, гол нь хадгаламжийн хүүнээс илүүтэйгээр төгрөгийн ханш огцом унасан учраас үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор тул хадгаламжаа татаж байгаа болов уу.

Хоёр. ДЭЭРХ эдийн засаг, НИЙГЭМ, БИЗНЕСИЙНОРЧНЫ ТААГҮЙБАЙДАЛ НЬ ИРГЭД, ӨРХИЙН АМЬДРАЛ, Аж ахуйн НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРХЭН СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

1. Ядууралыг хамрах хүрээ нийт хүн амын 40%д ойртсон гэх мэдээлэл гарах болсон.Өөрөөр хэлбэл 10 монгол өрхийн 4 нь ядуувтар амьдрах болсон гэсэн үг.Ядууралыг хамрах хүрээг тооцдог суурь үзүүлэлтээ эргэж харах шаардлагатай.Инфляц өссөн,төгрөгийн худалдан авах чадвар эрс буурсан энэ үед энэ үзүүлэлтийг бодитой тогтоох хэрэгтэй болжээ.

2. ААНэгжүүдийн орлого, ашиг 50 орчим %иар буурч,олон ЖДҮЭрхлэгчид хаалгаа барьж байна гэсэн мэдээлэл гарсаар байна.Өнгөрсөн жилүүдэд Монголын дундаж орлоготой иргэдийн давхарга нимгэрсэн гэсэн дүгнэлтийг олон улсын байгууллага хийсэн байдаг.

3. Иргэдэд ажил эрхлэх сонирхол буурч,ажилгүйдэл нэмэгдэж байна.

4. Шалтгаан нь сүүлийн 10 гаруй жил 1 хүнд оногдох ДНБ 4300 $, улсын дундаж цалин (төрийн албан хаагч, багш, эмч нарын цалин)435$орчимд хэлбэлзэж, эдийн засагт $-оор бол ямар ч өсөлт гарсангүй. Төгрөгөөр бол ДНБ 2.8 дахин өссөн байна. Тухайлбал 2016 онд 1 сая.төгн цалин 513 $ болж байсан бол,өнөөдөр( 2022 оны 09 сар) 290$ болсон байна.

Энэ байдлаас хүмүүс ялангуяа залуучууд ажил эрхлээд авдаг цалин нь сарын зардлынх нь 50 %(14 хоног)-д нь ч хүрдэггүй тул ажил хийх сонирхолгүй болж гадагш явсаар байна. Мэрэгжилдээ дуртай, ажлынхаа үр дүнгээр бахархаж ажиллан амьдралаа арай ядан залгуулж ирсэн багш, эмч нар маань ч аргагүйн эрхэнд ажлаасаа гарч байна гэсэн мэдээлэл гарсаар байна.Ер нь энэ байдал цаашид үргэлжилвэл манай улсад ажиллах хүчний хомсдолд богино хугацаанд орж болзошгүй болжээ.

Гурав. ОДОО ЯАХ ВЭ. ЮУНЫ ӨМНӨ ИЙМ БАЙДАЛД ОРСОН ШАЛТГААНЫГ ЗӨВ ОНОШЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙХ

Дараа нь ард түмэндээ зөвхөн үнэнийг мэдээлсэн нь зөв юм. Ингэснээр төр, засаг маань олон түмэн, хувийн хэвшлийнхээ дэмжлэгтэйгээр өнөөгийн энэ хямралтай хүнд байдлыг даван гарах нь дамжиггүй юм.Энэ байдал нь гол нь ковидоос үүдэн олон улсын хэмжээнд үүссэн тээвэр ложистокийн хямралаас хамаарч бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, эрэлт ихсэн,юмны үнэ нэмэгдсэнтэй шууд холбоотой. Түүнчлэн манай гадаад худалдааны гол түнш болох урд хөрш ковидоос хамаарч байсхийгээд хил, гаалиа нээж, хааж ирсэн нь ч бас сөрөг нөлөөтэй байсан. Мөн бүс нутагт дайны байдалтай байгаа нь ч эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Түүгээр ч зогсохгүй дэлхийн олон оронд юмны үнэ өсч, инфляци ч нэмэгдсээр байна. Гэсэн ч дээр нь манай улсын төр ,засгийн оновчгүй, алдаатай бодлогын шийдвэрүүд нөлөөлсөн ч тодорхой. Энэ хүнд үед үүнтэй маргах хүн арай ч гарахгүй байх.

Энд нэг хэдэн тоо бичье!

2016 оны улсын төсвийн тодотголоос хойш 2022 оны хооронд нийт 14.7 их наяд ₮-н алдагдалтай төсвийг баталжээ. Мөнгөний нийлүүлэлт( M2)ийг 2016 онтой харьцуулахад 2017 онд 30.4%, 2018 онд 62.3%, 2019 онд 89.7%, 2020 онд 99%,2021 онд 130%иар тус тус нэмэгдүүлжээ. 20172021 оны 5 жилд нийт 16 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлжээ.Зах зээлд ийм их хэмжээгээр төгрөг нийлүүлсэн ч үүнтэй дүйцэхүйц хэмжээгээр эдийн засгаа тэлж, экспортоо нэмэгдүүлж чадсан бол өөр байх байв.Өнгөрсөн жилүүдэд манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алтны зах зээлийн үнэ үнэхээр сайн байсан. Гэсэн ч эдгээр бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг нэмэгдүүлж чадаагүйгээр барахгүй,энэ хэмжээ нь 20-40%-иар буурчээ. Энэ байдалд ороход тухайн үеийн ЗГ& УИХ, Монгол банкны удирдлагын судалгаанд үндэслээгүй алдаатай шийдвэрүүд нөлөөлж ирснийг 2000 оноос хойших макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад ойлгогдоно. Гэвч өөрсдөө ийм байдалд хүргэсэн атлаа,нөгөө л аргаараа буруутанг хайсаар байгаа нь маш явцгүй үйлдэл. Өөрсдөө буруутай мөртлөө бусдад бурууг өгөөд алдаагаа засахгүй бол цаашид манай орны эдийн засаг, нийгмийн байдал улам хүндрэх нь ойлгомжтой байна. Энэ талаар олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид ч ярьсаар, бичсээр байна. Ер нь УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль угтаад, ялангуяа сонгуулийн үеэр иргэдийн саналыг худалдан авах зорилгоор янз янзын хэлбэрээр бэлэн мөнгө тараах, элдэв халамж зохиож мөнгө өгөх байдал хирээс хэтэрснийг эрх баригчид ч өөрсдөө, мөн судалгааны байгуулагууд шүүмжилсээр байна. Энэ байдлыг бодитоор өөрчлөхгүй бол Монгол Улс хөгжихгүй,өөдлөхгүй өнөөг хүртлэх шигээ нэг байрандаа хий эргэсээр байхаар байна. Сонгуулийн үед иргэдийн нэлээд хэсэг нь хэсэгхэн хугацаанд цалингаасаа гадна хэдэн төгрөгийн орлоготой болдог. Мөн сонгуулиар улс төрийн намууд нийгмийн халамжийн чанартай баахан амлалт өгдөг,энэ амлалтаа хэрэгжүүлэхдээ цаашдын экспортын орлогын өсөлт, гадаад валютын нөөц,олон улсын болон бүс нутгийн улс төр, эдийн засгийн байдлын хандлага зэргийг сайтар судлалгүй, харгалзан үзэлгүйгээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж ирсэн нь гол алдаа болжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Ийм хэлбэрийн улстөрийн авилгал зарим орнуудыг сүйрүүлсэн байдаг.

Энд бэлэн мөнгө тараадаг, мөн сонгуулийн бусад бэлэн мөнгөний амлалтуудыг хэрэгжүүлсэнээр нийгэмд ямар сөрөг үр дагавар авчирсаныг гуравхан жишээн дээр хэлье!

* 2008-2012 оны хооронд Эх орны хишгээр иргэн бүрт 1.5 сая₮ тараах болон бусад мөнгөний амлалтыг тодорхой түвшинд хэрэгжүүлэхэд 2.8 тэрбум$-тай тэнцэх төгрөгийг зарцуулсан гэсэн мэдээлэл бий. Энэ мөнгө аманд ч үгүй хамарт ч үгүй гэдгийн жишгээр Эрээний барааны төлбөрт явсан гэж судлаачид хэлдэг. Энэ хөрөнгийг улсын хөгжилд чухал ач холбогдолтой дэд бүтэц барихад тодруулбал гол боомтуудын шинэчлэл, Таван толгойн орд, Гашуун сухайт-Ганц модны боомт хоорондын 250 км төмөр замыг барихад зарцуулсан бол аль хэдийнэ энэ төмөр баригдчих байсан байх.

* 2016-2020 оны хооронд төгрөгийн доллартай харьцах ханш 46.7 орчим хувиар унажээ. Үр дүнд энэ хугацаанд доллараар тооцсон ДНБ ч өссөнгүй, улсын дундаж цалин ч өссөнгүй, 2016 онд 1 сая төгрөг 513 доллартай тэнцэж байсан бол 2020 оны төгсгөлд 1 сая төгрөг 350 доллартай тэнцэх болов.Ядуурлыг хамаарах хүрэх 2016 онд 25 орчим хувьтай байсан бол 30 %д хүрэх болов.Төгрөгийн ханшны уналт нь ЗГын гадаад өрийн ачаалалыг нэмэгдүүлсээр иржээ.

* 2020-оны сүүлээс 2022 оны 09 сарын сүүлийн байдлаар төгрөгийн доллартай харьцах ханш 20 гаруй хувиар унажээ. Үр дүнд энэ хугацаанд доллараар тооцсон ДНБ ч өссөнгүй, улсын дундаж цалин ч өссөнгүй, 2016 онд 1 сая төгрөг 513 доллартай тэнцэж байсан бол 2022оны 9 сарын төгсгөлд 1 сая₮ 290 $-тай тэнцэх болов.Ядуурлыг хамаарах хүрэх 2016 онд 23 орчим%-тай байсан бол, 2022 оны 09 сарын байдлаар 40%иас давсан гэсэн мэдээлэл гарч байна.Төгрөгийн ханшны уналт нь ЗГын гадаад өрийн ачаалалыг 16 орчим %иар нэмэгдүүлэх болжээ.

Хэрэв дээрх алдаатай бодлогыг 2024 оны УИХ-ын сонгуулийн дуустал үргэлжлүүлвэл тэр үед ядуурлыг хамрах хүрээ 60% давахыг ч үгүйсгэхгүй. Хэрэв ингэвэл Монгол Улсад ажил хийх ч хүн олдохгүй болох байх. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч гарч явах байх.Шалтгаан нь үндэсний валютын ханш нь байнга тогтворгүй огцом унаж байдаг оронд ямар ч байгууллага үйл ажиллагаа явуулах сонирхолгүй байдаг.Төгрөгийн ханшны уналтаас хамаарсан өрийн чаалал ихээр нэмэгдэнэ.Ингэж улсаараа тоглож сонгуульд ялах нь ямар ч утгагүй байж таараа. Эндээс Монгол Улс бараг мах, гурил, хүнсний ногооноос бусад бүх өргөн хэрэглээний маш олон төрлийн бүтээгдэхүүнээ импортоор авдаг тул төгрөгийн ханш унахаар дагаад эдгээр барааны үнэ өсчихдөг нь нийт иргэдийн амьжиргаанд хүндээр тусч ядууралыг хамрах хүрээг тэлсээр байгаад л өнөөгийн төр, засаг гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдэг нь тодорхой. Нэгэнт дээрх байдлаар хэрээс хэтэрсэн их хэмжээний төгрөгийг зах зээлд нийлүүлчихээд экспортын орлогыг дорвитой нэмэгдүүлж чадаагүй учраас л төгрөгийн ханш унасаар байна.Саяхан Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ, энэ нь л төв банкны гол чадах ажил. Монгол банк доллар олж, эсхүл долларыг хэвлэж чадахгүй шүү дээ.Энэ арга хэмжээний сөрөг тал нь арилжааны банкны хадгаламжийн хүү өсч үүний дагуу иргэд, ААНд олгогдох зээлийн хүү буурахгүй,яваандаа зээлийн хүү өсөх магадлалтай.

Дөрөв. ТЭГВЭЛ ОДОО ЯМАР БОДЛОГЫН ЯМАР АРГА, ХЭМЖЭЭНҮҮДИЙГ АВБАЛ ЗҮГЭЭР ВЭ?

Зүгээр нэг хэдэн санал бичье!

Төр, засаг ч, надтай адилхан энгийн иргэд ч энэ саналуудад хаяж гээхийн ухаанаар хандана уу? Би саналаа л бичиж байгаа болохоос өөрийн саналыг хэрэгжүүл гэж хэнд ч тулгах эрхгүйг ойлгоно байх. Гол нь “Хямралыг Боломж Болгон Ашиглах” учиртай. Шинэ Сэргэлтийн Бодлогын туйлын зорилт нь ч энэ байх. Үүний тулд Хямралыг Сөрсөн Зорилт гарган тавьдаг гэх. Тэгвэл ирэх 3 жилийн хугацаанд 1 хүнд оногдох ДНБ-ийг доллараар 40 % өсгөж 6000 доллар болгох зорилтыг яагаад дэвшүүлж болохгүй гэж. Ингэснээр улсын дундаж цалин 600$ болох боломжтой! Дараагийн 4 жилд 1 хүнд оногдох ДНБ-ийг 10,000$ болгох зорилт тавьяа. Энэ зорилтыг хэрэгжүүлж чадсанаар л нийт иргэдийн олонх нь дэлхийн дундаж орлоготой Монгол улс болох юм. Өөр ямар ч хэмжүүр байхгүй! Энэ зорилтын төлөө олон түмэн, хувийн хэвшил, төр засагтайгаа хамтарч зүтгэх боломжтой! Гагцхүү Төр, засгийн манлайлал хэрэгтэй байна. Зөвхөн энэ зорилтондоо эдийн засаг, мөнгө, төсвийн бодлогоо бүрэн нийцүүлэх.

Энэ ажлын хүрээнд доорх ажлуудыг яаралтай хиймээр байна.

1. Мөнгөний бодлогын хүрээнд: Монголбанкны (МБ) улс төрөөс хараат бус,бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж сайжруулах. Эдийн засаг ялангуяа төсвийн бодлого буруу яваад байхад МБ юу ч хэлэхгүй, дуугарч чадахгүй байгаа нь бие даасан байдал алдагдсаныг харуулж байна. Цаашид улс төрийн нам дагаж гэлдэрсэн биш хараат бусаар бие дааж ажиллах чадвартай, туршлагатай банкир& санхүүчийг мэрэгжлийн холбооноос нь шалгаруулж төв банкны ерөнхийлөгчөөр томилдог болох. МБ нь улс төрийн захиалгаар ажиллаж зах зээлд хирээс хэтэрсэн мөнгөний нийлүүлэлт хийж энэ нь үндэсний валютын ханшны тогтвортой байдлыг алдагдуулсан бол хатуу хариуцлага хүлээлгэдэг болох. МБ холбоотой мэдээлэлүүдийн ямар мэдээлэл нь нууцад хамаарах учиртай юм, ямар мэдээлэл нь энгийн мэдээлэл болох,энэ заагийг тодорхой болгох. Тэгээд нууцад хамарсан мэдээлэлээр улстөржвөл ёс зүйн хариуцлага тооцдог болох. Ер нь аливаа орны төв банкны хариуцдаг үндэсний валютын ханшны тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэн нь бүх ААН-ийн үйл ажиллагаа,нийт иргэдийн амьжиргаанд чухал нөлөөтэй тул улс төрөөс хараат бус бие даасан байдаг. Гэтэл төв банкны ерөнхийлөгч УИХ дээр байнга очоод л улс төрчдөд загнуулаад байгаа нь хараат бус байдал алдагдсаныг илэрхийлж байна. Эрх мэдэлтэй,мөнгөтэй хүмүүс нь $н ханш өсөхийг урьдчилж мэдээд төгрөгөө $ болгоод хадгалчихдаг гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их явдаг. Үүний үнэн эсэхийг яаралтай тогтоох. Энэ үнэн бол ноцтой шүү!

2. Төсвийн бодлого: Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийг ягштал мөрддөг болох. Хэрэв мөрдөхгүй юм бол эдгээр хуулийг 1 жилийн өмнө баталж цаг үрээд хэрэггүй. Энэ хуулиудаа ирэх жилийн төсөв батлахдаа өөрчилдөг байдал олон жил үргэлжилж байна. Энэ нь маш хортой үр дагаврыг авчирсаар байна.Тодруулбал төр,засаг нь улс орны э/з нийгмийн амьдралыг ганцхан жилээр л харсан бодлогын шийдвэр гаргаж байна гэсэн үг.

* Урсгал зардлыг санхүүжүүлэх зорилгоор гаднаас зээл авдагийг хориглосон хууль гаргах. Сайн ч байсан муу ч байсан тусгаар тогтносон орны Төр, засаг нь санхүүгийн муу менежмэнттэй айл шиг байж боломгүй. Уг нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн хуулинд тухай жилд олох орлогоо л тэр жилдээ зарцуулна шүү гэсэн утгатай заалт байдаг. Даан ч мөрдөхгүй юм. Одоо 2023 онд ЗГ-ын гадаад өрийг нэмэгдүүлж болохооргүй байна. Шалтгаан нь ганцхан үзүүлэлтийг харчих. Сүүлийн сард олон улсын хөрөнгийн зах зээл дээрх Монгол Улсын ЗГын бондын өгөөж ч огцом буурсаар байна.Цаашид төгрөгийн ханшны уналт үргэлжилбэл ЗГын төлөх өрийн хэмжээ, тэр ачаалал нэмэгдэх нь тодорхой. Иймд 2023 оны төсвийг алдагдалгүй батлах нь зүйтэй гэж хэлэх байна. Төсвийн үр өгөөжийг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Энэ үзүүлэлтээр Монгол Улс олон улсын хэмжээнд ихэд хойгуур эрэмбэлэгддэг. Гол нь улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлдэг болох. Эрэмбэлдэггүй болохоор Монгол Улсыг контор улс болсон гэх. Хотод ч хөдөөд ч ихэнх төрийн байгууллага конторын байшинтай болсон.Ийм конторууд ашиглалтын зардал гээд төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлсээр байна. Сонгууль мажоратор жижиг тойргоор явагдаж байгаа тул төсвийг жинхэнэ үрэн таран хийж байна даа. 3000 хүн амтай сум уруу хар зам татаж байна. Аймаг дүүрэг бүрд ахмад, залуучууд гээд нийгмийн сонирхлын бүлгээр төвүүд барьж байх шиг байна. Уг нь хөгжилтэй орнуудад иргэдэд үйлчлэх нэг л төв байдаг бололтой юм билээ.Мөн төрийн чиг үүрэгт хамаарахгүй иргэд, айлууд, хувийн хэвшлийн хийж чадах айлуудын бие засах газар, малын хашаа,усан бассейн, янз бүрийн хөшөө, худалдаа үйлчилгээний төв зэргийг хууль зөрчин зөрчин татвар төлөгчдийн хөрөнгөөр баримааргүй байна. Иймд улсын төсвийн үр өгөөжийг сайжруулах өнцгөөс төсвийн бодлогын шинчлэл хийх болжээ. Одоогийн 76 гишүүн”2024 онд иргэд сонгогчид гишүүдийн бариулсан байшин, бүтээн байгуулалтын ажлаар тэдний ажлыг дүгнэхгүй. Харин нь айл өрх, иргэдийн амьжиргааны чанар дээшилсэн үү ? Доошилсон уу гэсэн ганцхан үзүүлэлтээр дүгнэнэ” гэдгийг ойлгомоор байна. Яг өнөөгийн бодит байдлыг хэлэхэд инфляци, төгрөгийн ханшны уналтаас энгийн айл, иргэдийн амьжиргаа хүндэрсээр байна. Үүний саяхан болсон УИХын чуулганы нээлтийн үеэр Д. Ганбат гишүүн “Ард түмний амьжиргааны байдал, Төрийн дарга нарын газар дээрээ буухгүй байгаа болон тансаглалын байдалыг” их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба Хар нулимс” шүлэгтэй харьцуулах шиг болсон.

* Өнөөгийн байдлаар хамгийн өндөр ач холбогдол хөрөнгө оруулалт бол Хятадын боомттой өөрийн орны боомтыг яаралтай төмөр замаар холбож ашиглалтад оруулахад,экспортын болон импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч үндэсний компаниудаа хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжихэд,хотын түгжрэлийн асуудлын шийдэхэд дэмжлэг үзүүлэх гэх мэт.

* Халамжийн тухайд зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ. Хөдөлмөрийн насны ажил эрхлэх боломжтой нэг ч хүнд ямар нэгэн халамж олгохгүй гэж зарлах

3. Эдийн Засгийн Бодлого: -Бизнес эрхлэхэд таатай өрсөлдөх чадвартай орчныг бий болгох. Ардчилсан, зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд Төрийн үндсэн чиг үүрэг нь нийт иргэд, ААНд аж ахуй, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх. Олон улсын зах зээл дээр улс орнууд энэ үзүүлэлтээр (ease of do­ing business index) өрсөлдөж байна. Засгийн газраас Шинэ Сэргэлтийн Бодлогыг хэрэгжүүлэх зорилтынхоо хүрээнд энэ үзүүлэлтээр эзэлж буй байрыг ирэх 3 жилийн хугацаанд 20 байраар урагшуулна гээд зарлахад л гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хандлага шал өөр болоод явчихна.

* Том төслүүдээ хөдөлгөх. Экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхэд бүх хүчээ дайчилах. Монгол Улсаас бүтээгдэхүүн экспортлогдсон бол орлого нь заавал Монгол Улсын арилжааны банкаар дамждаг байх. Энэ зарчим нь бүх оронд үйлчилдэг. Экспортын бүтээгдэхүүний боомтын борлуулалтыг үнийг шудрага тогтоох. Нөгөө эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл яасан юм болоо!

* ЭЗХЯамтай болсон. Үүнд талархууштай. Ашгүй Яамны сайд нь туршлагатай улс төрч болжээ.Миний олж мэдсэнээр энэ яамны үндсэн чиг үүрэг нь цэвэр хувийн хэвшлийг дэмжих, хамтарч ажиллах. Энэ дэлхий дээр байгаа улс орнуудын 80 гаруй хувь нь Худалдаа, Эдийн засаг, Аж үйлдвэрийн чиглэлийн яамтай гэсэн судалгаа бий.Эдгээр орны ийм яамдын чиг үүргийг гялс судлах хэрэгтэй. Энэ яам ЗГ дээр болон парламент дээр бизнест таатай мөнгөний, төсвийн бодлогыг батлуулахын төлөө бодлого, өрсөлдүүлэн тэмцэх нь бас нэг үндсэн ажил нь байдаг. Монгол Улсын тухайд гадаад худалдааны бодлого, эрх зүйн орчин тодорхой бус явж ирсэн. Жижиг зах зээлтэй тул эдийн засгийг хөгжүүлэх, тэлэхэд гадаад худалдаа маш чухал нөлөөтэй. Манай гадаад худалдаанд асар их саад тотгор байдаг. Хоёр хөрш маань хоёулаа ДХБайгуулагын гишүүн тул худалдаанд ойролцоо нөхцөлтэй байх учиртай. Өнөөг хүртэл дипломатууд, ХААн чиглэлийн хүмүүс гадаад худалдааны бодлого явуулж ирсэнийг өөрчлөх хэрэгтэй байна.

* Төмөр замын тээврээ эхлүүлэхэд хоёр талын боомтыг холбоход шаардагдах хөрөнгийг нэн тэргүүнд шийдвэрлэх.

* Төрийн өмчит ААНэгжүүдийн байдал хүндэрчихлээ. Бусад орны туршлагаар томоохон компаниудаа бүгдийг нь хувьцаат компани болгох. Заавал гадаадын хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж хугацаа алдалгүй. Өөрийн бирж дээрээ хийчих боломжтой.Энэ компаниудын алдагдал өсөөд байгаа нь хувийн компаниудтай харьцуулахад зардал, тогтмол зардал нь 23 дахин өндөр бга гэх. Төрийн өмчит компани уул уурхайн салбарынх байх юм бол оператор компани нь хувийн хэвшил байдаг. Ингэхгүй бол нөгөө л шан харамж, авлигын асуудал хавтгайрах болно. Ийм үе ч байсан.Олборлох салбарын оператор компанийг ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 5 жилээс доошгүй байдаг. Гэтэл манайх 12 жил байдаг. Шалтгаан нь энэ үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт ихээр шаарддагтай холболтой.Үндэсний хувийн хэвшлийн хэдхэн оператор компани үнэхээр зовдог бололтой юм билээ. Дээр нь ажлаа хийлгэчихээд төлбөрөө төлдөггүй гэх мэт. Төрийн өмчит уул уурхайн компаниудын хуримтлагдсан ашгийг засаг шууд мэдэж өөр зүйлд зарцуулах нь маш зохимжгүй хууль тогтоомжинд ч нийцэхгүй юм. Үндсэн хуулинд хуулийн этгээдийг өмчийн хэлбэрээр ангилахгүй гэсэн утгатай заалт бий. Эдгээр компаниудын ноогдол ашгийг төрийн сандаа татаад зарцуулалтыг нь УИХ-аар шийдвэрлүүлэх нь ёс ёмбогор байх болно.

Categories
гадаад мэдээ

Ираны оюутнууд хувьсгалын гол хүч болдог уламжлалтай DNN.mn

Махса Амини хэмээх 22 настай бүсгүй “Хижаб буруу өмссөн” хэргээр цагдаад баривчлагдан нас барсны дараа Иранд эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос өчигдрийн байдлаар 1500 орчим хүн баривчлагдаад байгаа бол нийт 133 хүн амь үрэгдээд байна гэж “Eu­ronews” мэдээлэв. Тэгвэл уг эсэргүүцлийн жагсаалд Тегеран хотын Шарифын технологийн их сургуулийн оюутнууд нэгдэж, цагдаа нар нулимс асгаруулагч хийн буугаар жагсаалыг тарааж, наад зах нь 30 оюутанг баривчилсан байна. Эсэргүүцлийн энэ жагсаал хичээлийн жилийн шинэ улирлын оюутнууд сургуульдаа ирсэн эхний өдөр оюутнууд “Эмэгтэй хүн амьдрал, эрх чөлөө!”, “Эрх чөлөөгүй байснаас үхсэн нь дээр!” гэсэн уриа барьж хижабаа тайлан шатааснаар эхэлсэн аж.

Цагдаа нар оюутны хотхонд ирж, нулимс асгаруулагч хий хэрэглэж, оюутнуудыг бороохойгоор зодож, үл мэдэгдэх чиглэлд авч явсан гэж Ираны “Mehr” мэдээллийн агентлаг мэдээлэв. Тус агентлаг олон арван хүнийг саатуулаад байгаагийн олонх нь нэгдүгээр курсийн оюутнууд байсан гэжээ. Их сургуулийн удирдлагууд хичээлийг түр зогсоож, онлайн горимд шилжүүлсэн талаар мэдээлсэн боловч баривчлагдсан оюутнуудыг бүгдийг нь суллахаас нааш хичээлдээ явахгүй гэдгээ оюутнууд мэдэгджээ.

Оюутнууд зөвхөн Тегеран төдийгүй Йазд, Керманшах, Сенендэж, Шираз, Машхад зэрэг бусад хотуудад жагсаал хийж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд болон идэвхтнүүд мэдээлж байна. Тэд эмэгтэйчүүдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлээд зогсохгүй, эрх чөлөө, ардчиллыг хүссэн улс төрийн шаардлага хашгирч байжээ. Чухамхүү Ираны оюутнууд 1979 онд “Манай шах гадныхантай нийлж бидний баялгийг тонож байна” гэсэн уриан дор боссон иргэдийн гол хүчийг бүрдүүлж АНУ, Английн хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж, лалын хувьсгал хийснээр эмэгтэйчүүд нь америк жийнсээ үндэсний хувцас болох хар хижабаар сольж байсан түүхтэй юм.

Categories
мэдээ цаг-үе

Төв аймагт түүх, соёлын дурсгалт газрын тооллого үргэлжилж байна DNN.mn

Улс орон даяар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын дурсгалт газруудын тооллогын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 6 сумын 186 түүх, соёлын дурсгалыг газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцаж тоолжээ. Төв аймгийн хэмжээнд нийт 27 сумын нутаг дэвсгэрт 468 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 5665 дурсгалт газар байдаг. Тооллогын хүрээд Эрдэнэ сумын нутагт орших “Сарьдгийн хийдийн туурь”, “Гүнжийн сүм”, Мөнгөнморьт сумын нутагт орших “Тэнүүний хүрээний туурь” зэрэг томоохон газруудад хүрч ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh Sien Chi гэж хэн бэ? DNN.mn

Цахим сүлжээгээр монгол охидтой танилцан бэлгийн дарамтад оруулсан, цаашлаад зохион байгуулалттайгаар хил давуулсан үйлдэлд Сингапур улсын иргэн Loh Sien Chi гэх этгээдийг цагдаа нар саатуулаад байгаа юм. Тэрээр Казахстанаас өнгөрсөн долоо хоногт Монголд ирэн, Баянгол дүүрэгт байрлах “BKH” зочид буудалд байрлаж байхад нь баривчилсан байна.

Мөрдөн байцаалтын явцад Loh Sien Chi-ны гар утаснаас 300 орчим охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг бүхий мэдээлэл олдсон бөгөөд 10 орчим эмэгтэйг хил давуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

Loh Sien Chi нь 64 настай, сингапур иргэн. Манай улсад 2013 оноос эхэлж аялал жуулчлалын визээр зорчиж эхэлсэн. Loh Sien Chi-г Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авдаг байсан. Ингэснээр хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа.

Тэрээр цахим сүлжээний олон платформд хаягтай. Facebook, Instagram, Youtube, Linkedin зэрэгт бүртгэлтэй. Эдгээр хаягаараа охидтой холбоо тогтоодог байсан аж. Түүнээс гадна Loh Sien Chi өөрийгөө “Өэлүн” хүүхдийн санг үүсгэн байгуулагч гэж өөрийгөө бүртгүүлжээ. Гэвч тус байгууллагын мэдээлэл манай улсын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байгаа юм.

Хуулийн байгууллагынхан одоогоор Loh Sien Chi-тэй холбогдуулж өөр хэн нэгнийг шалгаж эхлээгүй байгаа аж. Харин хохирогч охидын мэдээллийг нягтлах, дахин өөр хохирогчид байгаа эсэх дээр ажиллаж байгаа юм байна.

Loh Sien Chi нь хохирогч охидыг гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна, сарын 3-6 сая төгрөгийн орчуулагчийн ажилд авна гэх байдлаар танилцдаг байжээ. Тагнуулын ерөнхий газрын мэдээллээр зохион байгуулалттайгаар хил давуулсан монгол эмэгтэйчүүд Мьянмар дахь хууль бус наймааны “КК” гэх паркад барьцаалагдсан гэж байгаа. КК паркад Монголоос гадна Зүүн хойд Азийн улс орны эмэгтэйчүүд ч олноор худалдагдсан. Энэ хууль бус ажлыг зохион байгуулдаг хүмүүс маш олон байгаа. Тэд Loh Sien Chi-ний адилаар улс орноор хэрэн хэсч, хохирогчдоо олзолдог гэж байна.

Яг ийм тохиолдол саяхан Камбожид гарчээ. Тодруулбал, КК паркийн эздийн нэг Камбожид суурьшсан хятад иргэн Ше Жижианг Тайландын Бангкок хотоос баривчилсан байна. Тэрээр нэрээ өөрчилж, компани байгуулан хятад бизнесмэнийн дүрээр хууль бус үйл ажиллагаагаа зохион байгуулж иржээ.

Categories
мэдээ цаг-үе

ШӨХТГ-аас хууль бус сурталчилгаа явуулсан МҮИС-ийг 5 сая төгрөгөөр торгов DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын үндэсний их сургууль “Монголын хамгийн том их сургууль” гэсэн зар сурталчилгааг өөрийн сургуулийн фэйсбүүк хуудас болон хот доторх зарим чиглэлийн нийтийн тээвэрт байршуулсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Улмаар Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан.” гэж заасныг зөрчсөн тул “Монголын үндэсний их сургууль” НҮТББ-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Монголын үндэсний их сургууль уг шийтгэлийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус сургуулийг эрх бүхий байгууллагаас “Монголын хамгийн том их сургууль” гэж тодорхойлоогүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оногдуулсан шийтгэл үндэслэлтэй, тус сургуулийг Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн зар сурталчилгаа явуулсан гэж захиргааны хэргийн шүүхээс үзсэн аж.

Монголын үндэсний их сургууль шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шийтгэл оногдуулсан торгууль 5.000.000 төгрөгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дансанд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх журмаар төлж барагдуулсан байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээрх хууль зөрчсөн зар сурталчилгааг өөрийн фэйсбүүк хуудас болон бусад хэлбэрээр түгээхгүй байх, зар сурталчилгааг зогсоох, нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй зурагт хуудсыг авах зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.

Иймээс Монголын үндэсний их сургуульд хүргүүлсэн албан даалгаврыг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх хүсэлтийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Анна Цендина: Айлын отгон болохоор аав минь намайг эрхлүүлэхгүй яах юм бэ DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС… Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин Анна Цендинатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин Анна Цендина, их эрдэмтний шавь Р.Отгонбаатар нарын хамтын бүтээл “Монгол үсэг, бичгийн дээж” эрдэм шинжилгээний томоохон бүтээлийн нээлт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон юм. Энэ үеэр ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн багш, Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Анна Цендинатай уулзаж хөөрөлдлөө.


-Аавынхаа гарын шавьтай хамтарч их сайхан бүтээл гаргасанд баяр хүргэе. Анх энэ санааг хэн нь сэдэж санаачлав?

-Орос, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний төслийн хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн түвд судлалын тасгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар бид хоёр “Монгол үсэг, бичгийн дээж” бүтээлээ орос, монгол хэлээр хэвлүүллээ. Энэ том номыг “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл ивээн тэтгэж хэвлүүлсэнд баяртай байгаа. Номын маань нээлт сайхан болж академийн ерөнхийлөгч Энхтүвшин, академич Д.Цэрэнсодном, Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Төмөртогоо, Төрийн хэлний зөвлөлийн дарга зохиолч, яруу найрагч Ж.Нэргүй, доктор Д.Цэдэв, Болд, Д.Сумъяа, Х.Сүглэгмаа, Г.Билгүүдэй, Ц.Өнөрбаян нарын олон эрдэмтэн хүрэлцэн ирж сэтгэгдлээ хуваалцсанд талархаж байна. Бидний бүтээлийн нээлт нэг ёсондоо Монголын бичиг үсэгтэй холбоотой эрдэм шинжилгээний бага хурал болчихлоо. Р.Отгонбаатарыг маань гэртээ төдийгүй цээжиндээ Монголынхоо их өв соёлыг хадгалсан эрдэмт хүмүүн гэж өндрөөр үнэлж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасныг гардууллаа.

-Танд ч гэсэн том шагнал гардууллаа гэж дуулдсан?

-Шинжлэх ухааны академийн дээд шагнал болох Хубилай хааны одонгоор шагнаж байгаа тухайгаа ерөнхийлөгч Энхтүвшин гуай дуулгаж, гардуулах ёслолыг албан ёсоор товлож мэдэгдэнэ гэсэн.

-Таныг их хүмүүн Дамдинсүрэн гуайн отгон охин гэдгийг монголчууд сайн мэднэ. Ах нар тань сайн байцгаана уу?

-Ууган ах маань бурхан болж, бид гурвуулаа үлдсэн. Хоёр ах маань наймдугаар сард Монголд ирнэ. Хэдийгээр Орост ажиллаж, амьдарч байгаа ч хүний төрж, өссөн нутаг нас өндөр болох тусам улам санагдах юм. Тиймээс ч хоёр ах маань ирж төрсөн нутгаасаа цагаан эрчис авах гэж байна. Манайхнаас би л ганцаараа аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж монгол судлалаар дагнан ажилладаг. Бусад ах нар маань бүгд л физик, эдийн засгийн ухааны эрдэмтэн хүмүүс шүү дээ.

-Та эрдэмтэн хүний хувьд жилд олон удаа гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцож байна уу?

-Ер нь би олон хуралд оролцох дургүй. Ах, бид хоёр жилд нэг том хуралд оролцоно гэсэн зарчим баримталдаг.

-Та Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн Монгол хэл судлалын тэнхимийн эрхлэгч. Танай тэнхимд хэчнээн хүүхэд монгол хэл судалж байна. Орос хүүхдүүд монгол хэлийг хэр их сонирхох юм бэ?

-Яг монгол хэл сонирхдог гэж хэлж чадахгүй. Гэхдээ Монголын түүх соёлыг залуучууд их сонирхож судалдаг. Шашин, нүүдэлчдийн соёл иргэншлийг нь түлхүү судалж байна. Тэр дундаа XX зууны үеийн түүхийг сонирхон судалж байгаа харагддаг. Дээрээс нь утга зохиол байна. Миний шавь зургаан оюутан монгол судлалаар дагнан мэргэшсэн. Нэг оюутан маань зохиолч Г.Аюурзанын романуудаар дипломын ажил бичсэн. Мөн Бурхан багшийн намтар, Цахар гэвшийн орчуулгын зохиол, Д.Равжаагийн шүлгийг агуулгын талаас нь судалж байгаа. Хоёр оюутан бөө мөргөл болон монгол үлгэр гэсэн сэдвийг сонгосон.

-Монголч эрдэмтэн болоход аавын тань нөлөө байсан байх. Аав тань таныг хүүхэд байхад ер нь их эрхлүүлдэг байв уу?

-Намайг эрхлүүлэхгүй яах юм бэ. Би чинь айлын отгон, намайг төрөхөд аав дөчин зургаатай, ээж дөч гарчихсан байсан. Тэгэхээр чинь ер нь хэн ч бодсон намайг эрхлүүлж л таарнаа даа. Манай том ах гэхэд надаас арван долоон насаар ах ш дээ. Аав маань мундаг том эрдэмтэн хүн байсан болохоор үр хүүхдээ загнаж аашлах гэж байхгүй, энгийн сайхан хүн байсан. Шавь нараас нь асуусан ч хэлээд өгөх байх.

-Та аль дунд сургуулийн сурагч байв?

-Олон сургууль дамжсан даа. Анх Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурын ангид орж байсан. Гурван ахтай айлын бага охин болохоор их эршүүд талдаа байж. Төгөлдөр хуур тоглохоос илүүтэй хөлбөмбөг өшиглөх, ноцолдож зодолдох дуртай байлаа.Тэгээд Зөвлөлтөд сурч байгаад орос нэгдүгээр сургуульд суралцсан. Би багадаа зураг зурах дуртай л хүүхэд байсан. Наймдугаар ангиа төгсөөд Ленинградад очсон. Аав томилолтоор очсон болохоор гэр бүлийнхэн маань дагаад явсан. Тэгээд Хүүхэлдэйн театрт ажиллах болсон. Тэр үеэс Хүүхэлдэйн театрын жүжигчин эсвэл хүүхэлдэй хийдэг хүн болно гэж мөрөөддөг байлаа. Хүүхэд болохоор аав нэг их тоодоггүй байсан байх. Ээж монгол угсаатны зүйч байсан нь намайг монголч эрдэмтэн болоход их нөлөөлсөн.

-Их эрдэмтний маань ач, зээ нар олуул уу?

-Долоон ач, зээ байна. Би хүүхэд гаргаагүй. Ач зээ нар нь бүгд л ах нарыг дуурайгаад физик, эдийн засгийн улс болсон доо.

-Та жил бүр Монголдоо ирэхэд Улаанбаатарт өөрчлөгдсөн зүйл их байх юм уу?

-Би Улаанбаатарт төрсөн. Хүүхэд байхдаа хотоор дугуйтай явдаг байлаа. Тийм болохоор хүмүүс намайг “Дугуйтай Аня” гэж нэрлэдэг байсан юм. Тухайн үед Улаанбаатарын хаана нь ямар хашаа байдгийг сайн мэддэг байлаа. Гэтэл одоо төөрөх гээд байх болж. (инээв) Жил болгон ирэхдээ гайхаад л буцдаг болсон. Нэг ирэхэд өчнөөн олон гоё барилга нэмэгдчихсэн байх юм.

-Аавын чинь ус нутаг, хайр сэтгэлийн олон сайхан шүлэг найргийг монголчууд мэднэ. Та харин шүлэг бичих үү?

-Би монголоор шүлэг бичээгүй л болохоос яруу найраг сонирхож байсан. Залуу насанд шүлэг бичдэггүй хүн гэж байдаггүй биз дээ. Би ямар нэгэн шашин шүтдэггүй. Миний хүмүүжилтэй холбоотой байх. Ер нь манай гэр бүл шашин шүтлэг гээд сүйд болдоггүй. Эрдэмтэн хүн аливаа юмыг бодитоор судлах ёстой. Нэг зүйлд итгэж хэтэрхий давамгай судалбал хийж байгаа ажил нь худлаа болчихдог. “Энэ ямар гоё юм бэ. Хамгийн сайн нь энэ” гэх юм бол буруу болно. Аливаа судлаач эрдэмтэн хүн бодитой чөлөөтэй сэтгэгч байх учиртай. Миний аав ч тийм хүн байсан болохоор социализмын хаалтыг оюун санаа, зохиол бүтээлээрээ ялан дийлж, цагийг эзэлсэн гэж боддог.

-Аавынхаа туурвилаас хэвлүүлэхээр зэхэж буй бүтээлүүд аль хэр олон байна?

-Аавынхаа бүтээл туурвилуудыг бүгдийг нь л хэвлүүлсэн дээ. Гэхдээ мэр сэр юм бий. Тухайлбал хэлсэн үг, шүүмж, тайлбар байна. Мөн аавын өдрийн тэмдэглэл байгаа. Түүнийг хэвлүүлэх цаг нь арай л болоогүй байна.

-Төрийн дууллыг бадаг нэмж өөрчлөхөд танд ямар санагдсан бэ?

-Ний нуугүй хэлэхэд надад тийм ч таатай санагдаагүй. Өмнө нь хэд хэдэн удаа өөрчлөх оролдлого хийж байсан.

Тухайн үед охиных нь хувьд надаас зөвшөөрөл гуйсан ч би зөвшөөрөөгүй. Дараа нь харин Монгол Улсын төрийн мэдлийн бүтээл гээд өөрчилсөн байна лээ. Тухайн үед надад хэлээгүй, мэдээлэл ч өгөөгүй. Монгол Улсын маань мэдлийнх л юм бол “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашсан” нь тэр юм байлгүй дээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ улс-төр

Б.Лхагвасүрэн: Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 17 хувиар сулраад байна DNN.mn

Б.Лхагвасүрэн: Миний хүү Хөгжлийн банкны нэг салбарыг удирддаг нь үнэн,  ГЭХДЭЭ...

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 17 хувиар суларсан нь гадаад худалдаа төлбөрийн тэнцэлд тодорхой харагдаж байна. Импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өсөж, худалдааны тэнцэл 1.5 тэрбум долларын алдагдалтай гарсан.

Бодлогын хүү өсөж 3.25 болсон. Долларын эрэлт хэрэгцээ өссөн. Бусад улсуудын мөнгөний ханш нэлээд суларч байгаа. Хадгаламжийн хүү өссөн нь худалдан авах чадварыг нэмэгдүүлж байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатай саатуулжээ DNN.mn

Тайлбар байхгүй.

Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Авлигатай Тэмцэх Газар/АТГ/-аас шалгаж, саатуулжээ.

Түүнийг өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатай саатуулсан гэдэг нь үнэн болохыг албаны эх сурвалж батлав.

Түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм спорт

Монголын баг Тажикистаны багт 3:0-ээр хожигдлоо DNN.mn

Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 17 хүртэлх насны “Азийн цом”-ын тэмцээний урьдчилсан шатны H хэсгийн тоглолтод ур чадвараа сорих Монголын баг өчигдөр /10.05/ Тажикистаны багт үндсэн цагт 3:0-ээр хожигдов.

Монголын 17 хүртлэх насны шигшээ баг Душанбе хотын төв цэнгэлдэхэд 2 дахь тоглолтоо маргааш буюу 10 дугаар сарын 7-нд Афганистаны шигшээ багтай хийнэ.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ Япон тэнгис рүү дахин пуужин харважээ DNN.mn

БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харважээ

БНАСАУ өнөө өглөө хоёр баллистик пуужин харвасан нь есдүгээр сарын сүүлээс хойших зургаа дахь туршилт нь боллоо гэж Японы Засгийн газар мэдээллээ.

“Пуужингуудын нислэгийн өндөр 50-100 орчим км байсан бөгөөд ойролцоогоор 350-800 км зайд нисэн Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан” гэж Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказү сэтгүүлчдэд мэдээлжээ.

БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, БНАСАУ өнөө өглөөний 6:01-6:23 цагийн хооронд Пёньян хотын орчмоос ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан байна.

Пёньян БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулийн дараахан Японы бүлэг арлуудын дээгүүр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа баллистик пуужин харваснаас хойш хэдхэн хоногийн хугацаа өнгөрч байгаа юм.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ АНУ болон бусад орнууд мягмар гаргийн баллистик пуужингийн туршилтын талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хэлэлцэхээр оруулсныг “эрс зэмлэн буруушааж” буйгаа цохон тэмдэглэсэн байна.

Тус яам уг туршилтыг АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилалтын хариуд авч хэрэгжүүлсэн “хариу арга хэмжээ”-ний нэгээхэн хэсэг байсан гэж мэдээлснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ.

Японы Засгийн газар Пёньяны мягмар гаргийн туршилтын талаар мэдээлсний дараа Ерөнхий сайд Кишида Фүмио сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, БНАСАУ богино хугацаанд удаа дараалан пуужин харвасныг “огт хүлээн зөвшөөршгүй” хэмээн шүүмжилсэн байна.

Япон улс Бээжин хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулан БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд Японы нисэх онгоц болон хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй гэж Х.Ясүказү сэтгүүлчдэд мэдээлжээ.

БНАСАУ есдүгээр сарын сүүлээс хойш Япон тэнгис рүү удаа дараа баллистик пуужин харваад байгаа юм. Тэдгээрээс мягмар гарагт туршсан пуужин нь Пёньяны урьд өмнө нь харваж байсан пуужингуудаас хамгийн хол зайг туулсан байна.

Пүрэв гаргийн туршилтын хувьд АНУ-ын “Ronald Reagan” нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг цэргийн хамтарсан сургуульд оролцуулахаар БНСУ-ын зүүн эрэгт байршуулснаас нэг хоногийн дараа буюу есдүгээр сарын 25-наас хойших зургаа дахь туршилт болжээ.

Энэ он гарсаар БНАСАУ НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн баллистик пуужингийн 20 гаруй туршилт явуулсан байна.