Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал гарчээ.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Эдийн засгийн байнгын хороо

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.30

“Үндсэн хууль”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээлэл сонсох /хаалттай/

09.00

“Их засаг”

МЯГМАР ГАРАГ /2022.10.11/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цахим шилжилтийн үйл ажиллагаатай танилцах

10.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилт, хар тамхины хэрэглээ, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох /хаалттай/

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Эдийн засгийн байнгын хороо

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

15.00

“Их Эзэн Чингис хаан”

ЛХАГВА ГАРАГ /2022.10.12/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Оюуны өмчийн газрын удирдлагуудтай хийх уулзалт

10.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

Дархан-Улаанбаатар хоорондын автозамын ажлын явц байдалд хяналт тавих, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Үндсэн хууль”

4

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/

“Түр хорооны даргыг сонгох тухай” асуудал

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас цаг үеийн асуудлаар хийх мэдээлэл сонсох

Хянан шалгагч нарын ажлын явцын тайлан, мэдээлэл сонсох

Бусад

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Бусад

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ ГАРАГ /2022.10.13/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Эдийн засгийн байнгын хороо

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

4

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцах

14.00

“Их засаг”

БААСАН ГАРАГ /2022.10.14/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

2

Эдийн засгийн байнгын хороо

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.10.13,10.14/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонсох

Categories
мэдээ нийгэм

Бага насны 2 дүүгээ асран хамгаалдаг охинд өргөө цагаан гэр бэлэглэжээ DNN.mn

dar1

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2018 оны төгсөгч Ө.Өлзийнямд 2,8-р ангийн хоёр дүүгийнхээ хамт амьдрах өргөө цагаан гэрийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.

Дөрөвдүгээр сургуулийн багш нар зорилтот сурагчдадаа туслахаар аймгийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу Засаг дарга хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн өгсөн байна.

Тэдгээр хүүхдүүд Дархан сумын III багт эмээтэйгээ амьдардаг ажээ.

dar2-640x427 Бага насны хоёр дүүгээ асран хамгаалдаг охинд өргөө цагаан гэр бэлэглэжээ dar3-640x427 Бага насны хоёр дүүгээ асран хамгаалдаг охинд өргөө цагаан гэр бэлэглэжээ dar4-640x427 Бага насны хоёр дүүгээ асран хамгаалдаг охинд өргөө цагаан гэр бэлэглэжээ

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сарын 1-нээс товчоодыг цахимжуулж, торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй машиныг Улаанбаатар руу нэвтрүүлэхгүй DNN.mn

Э.Энхболд: Нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан

Нийслэлийн орох, гарах товчоод ирэх сарын 1-нээс цахим системд холбогдоход бэлэн болжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Товчоодыг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд цахимжуулах бэлтгэл ажил дуусжээ. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгоно. Бүх терминалуудаар машин нэвтрэх боломжтой болно гэсэн үг” хэмээн мэдээллээ.

Мөн ингэснээр Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болох юм байна.

зураг

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Герман улсад албан ёсны айлчлал хийнэ DNN.mn

Герман улсад сайн дурын ажил хийнгээ тэтгэлэгтэй суралцах (Аусбилдунг)  боломжийг танилцуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны аравдугаар сарын 12-15-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана.

Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ.

Мөн “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-тэй танилцаж, “Дойче Велле” мэдээллийн агентлагт ярилцлага өгнө.

Эх сурвалж: ЗГХМОХХА

Categories
мэдээ нийгэм

Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Эрдэнэт-Булган чиглэлийн авто зам хаалттай байна DNN.mn

Цас их орсноос Архангайн Цагаан давааны зорчих хэсэгт тээвэрлэлт хийхэд хүндрэл үүслээ

Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас зарим замыг хаагаад байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Эрдэнэт-Булган чиглэлийн авто зам, замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Categories
мэдээ цаг-үе

Монголын Хүний Нөөцийн мэргэжилтнүүд энэ сарын 14-нд чуулна DNN.mn

2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монголын хүний нөөцийн ажилтнуудын үндэсний чуулган аравдугаар сарын 14-ний өдөр Corporate Hotel and Convention Center-т болох гэж байна.

Энэ жилийн “HR Day 2022” арга хэмжээг М-Си-Эс Групп Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд чуулганыг хувийн хэвшил анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

“СОРИЛТ-ШИЙДЭЛ-ЧИГ ХАНДЛАГА” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ жилийн чуулган дотоод, гадаадын судалгааны байгууллагууд, их дээд сургуулиудын удирдлага, үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагууд, хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд нэгдэн, хамтдаа хүний нөөцийн салбарт тулгарч буй асуудлыг тодорхойлж, тэргүүн туршлагаа хуваалцан шийдэлд хүрэх замаар салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой юм. Чуулганаар ажиллах хүчний хомсдол, ажилтны тогтвор суурьшил, байгууллагын дижитал шилжилт, байгаль орчин, нийгмийн харилцаа болон компанийн засаглал зэрэг мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан сэдвээр хэлэлцүүлэгт оролцох боломжтой.

Чуулганд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, PWC, Хас Банк, HR Management Lab, “Оюу толгой” ХХК, Тэсо групп, Юнител групп, “М-Си-Эс Кока-Кола” ХХК, Ашид Капитал ББСБ, COREX Дижитал Бирж, Дижиталворкс, Ajly, Ариг Интернэйшл зэрэг байгууллагын удирдлагууд хүний нөөцийн салбарын өнөөгийн трэнд, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавин, хэлэлцүүлэгт өрнүүлнэ.

зураг

Мөн оройн хүлээн авалтад оролцсоноор танилын хүрээгээ тэлж, мэдлэг туршлагаа хуваалцан халуун дулаан уур амьсгал, хамтлаг дуучдын тоглолтын хамтаар өнгөрөөх юм.

Ерөнхий зохион байгуулагч: М-Си-Эс Групп

Нэмэлт мэдээллийг: https://www.facebook.com/people/HR-Day-2022/100086073491865/

Тасалбарыг: https://shoppy.mn/products/hr-day-2022

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярцэнгэл: Хүмүүс амархан залилуулж буй нь боловсролгүй, сэтгэл зүйн асуудалтай байгааг илтгэнэ DNN.mn

Сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Монголчуудын гэнэн зан байдлын шалтгаан юу вэ. Үүний захын жишээг хэлэхэд чатаар танилцаад зүсийг нь ч хараагүй хүн рүүгээ л хэдэн арван сая төгрөг шилжүүлээд залилуулчих юм…

-Нэгдүгээрт, энэ бол яахын аргагүй боловсролын түвшинтэй холбоотой асуудал. Миний анзаарснаар ямар нэг байдлаар бусдад залилуулсан хүмүүсийн боловсрол дундуур байдаг. Мөн амьдралын хувьд биеэ авч явах байдал, бусдын харилцаа, хандлагыг нэгтгэн дүгнэх чадвар сул байгаагийн шинж. Хоёрдугаарт, өөрийг нь гоё сайхан үгээр магтах, хүн гэж хүндэтгэх, өөрөөр нь амьсгалах, өөрийг нь эрж хайх хэрэгцээ нийгэмд нийтлэг байна. Энэ хэрэгцээний улмаас өөрт нь ирж буй хуурамч таатай харилцааг ямар ч шүүлтүүргүй хүлээж авдаг. Гэр бүл, найз нөхөд буюу анхдагч орчноос авдаггүй сайхан харилцааг хөндлөнгийн танихгүй хүнээс хүлээж авахад их таатай байдаг. Энэ хүн намайг чухалчилж байна гэсэн итгэл, ойлголт шууд төрдөг. Энэ нь сэтгэл зүйн үйл явцаараа нийгэмд хүмүүсийн дунд худлаа ч хамаагүй гоё сайхан үг, сайхан энерги, өөрийгөө чухалд тооцуулах эрэлт үүссэн.

-Анзаарахад нас тогтсон хүмүүс ч залилуулж байна. Аливааг хүлээн авах байдал нь наснаас шалтгаалдаг уу?

-50-иас дээш буюу хижээл насныхан ч тэтгэврийн мөнгөө залилуулах тохиолдол их байна. Тэдний харилцааны хоосон орон зайг олж харж ашиглаж байна. Арай залуу үеийнхний хувьд зүс хараагүй хүндээ итгэж романс залиланд өртөх нь түгээмэл. Энэ нь гэр бүлдээ ярьдаггүй чухал асуудлаа огт танихгүй хүнтэй хуваалцдаг. Мэдээж залилж байгаа хүмүүс маш эелдэгээр харилцдаг. Мөн л дутагдаж байгаа сайхан үг, хүндлэлийг үзүүлж итгэлийг нь олж аваад залилж байна.

-Өнөөгийн нийгмийн сэтгэцэд ямар нэгэн асуудал байна уу?

-Манай улс бол сэтгэцийн эрүүл мэнддээ анхаардаггүй орон. Нийгмийн байр байдал, хотын соёлоос шалтгаалан гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг, гэр бүлийн хайр хомс болсон. Энэ тэнцвэргүй, завгүй амьдралаас болж залуус маш ихээр хэт сайнсайхны дууллаар дутдаг болжээ. Үүний үр дүнд нас харгалзахгүй романс залилан болон өөр олон төрлийн залиланд өртөж хохирч байна. Шууд хэлэхэд, амархан итгэж залилуулж байгаа нь боловсролгүй, сэтгэл зүйн асуудалтай байгааг илтгэнэ.

-Асуудлын гол нь гэр бүлийн хөндий харилцаанд байна гэж та хэлж байна уу?

-Тийм ээ, гэр бүлийн харилцаа доголдолтой байгаа нь боловсролын байгууллагад хүртэл ажиглагддаг. Жишээлбэл, эцэг эхийн хурлыг тасалдаг, хүүхдийн боловсрол бол эцэг эхээс огт хамаагүй, 100 хувь багшийн үүрэг гэж ойлгодог хүмүүс ч бий. Гэтэл хүүхдийн төлөвшил боловсролд гэр бүл, багш, сургууль, хамт олон гээд олон хүний оролцоо чухал. Бид үүнийг ойлгодоггүй нийгэм, эцэг эхийг бүтээжээ.

-Тэгвэл гэнэн итгэмтгий зан байдлын эсрэг хэрсүү зангийн тухайд?

-Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, Их дээд сургууль гээд шат шатандаа хувь хүний хандлага, ур чадвар, бусадтай нийцэх, нийгэмших сургалт дутагдалтай байна. Жишээлбэл, Японы цэцэрлэгийн насны хүүхдүүд бусдад төвөг уддаггүй, бусдын тав тухыг боддог, тэгснээр эргээд өөрийнх нь тав тух ч хөндөгддөг харилцааны гинжин холбоо гэдгийг ойлгодог. Тиймээс манай улс шат шатны боловсролын системдээ сэтгэцийн эрүүл мэнд талаасаа хүн байх, нийгмийн хүн байх тухай оруулж өгөхгүй л бол ямар нэг байдлаар доголдолтой хүмүүсийг бүтээсээр байна.

Categories
мэдээ цаг-үе

ХХААХҮЯ: 11 аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна DNN.mn

Хөдөө орон нутагт коронавирусийн халдварын тархалт Улаанбаатарынхыг давлаа

Улсын хэмжээнд 2021 оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоологдож, 2022 онд 24.0 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90.0 орчим сая мал бэлчээрлэж байна. Зуншлага муу, ургамлын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй.

Өнөөдрийн байдлаар малчид өвс 878.8 мянган тонн, сүрэл 3.4 мянган тонн, ногоон тэжээл 16.9 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 7.2 мянган тонн, гар тэжээл 23.6 мянган тонн, дарш 2.5 мянган тонн, хужир, шүү 38.9 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 59.0 хувийг эзэлнэ.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 12.1 мянган тонн, тэжээл 3.5 мянган тонныг бэлтгэжээ. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 48.0 хувийг, тэжээлийн 28.3 хувийг бэлтгээд байна. Өвс, тэжээл бэлтгэлийн ажил үргэлжилж байна.

Баруун бүсийн таван аймаг буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг өнөөдрийн байдлаар 83.6 хувьтай бэлтгээд байна. Баян-Өлгий 86.2 хувь, Увс 95.4 хувь, Ховд 112.2 хувийг тус тус бэлтгэсэн нь бусад бүстэй харьцуулахад төлөвлөгөөний гүйцэтгэл сайн байгааг харууллаа. Харин баруун бүсийн аймгууд аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 43.3 хувийг, тэжээлийн 30.5 хувийг тус тус бэлтгэсэн.

Отор нүүдэл нь 6 ангилалд хийгддэг бөгөөд тухайн жилийн зуншлагаас хамааралтай байдаг. Тухайлбал 2020 оны зуншлага 40 хувь гандуу байснаас 26.6 мянган өрхийн 11.7 сая мал отроор өвөлжсөн бол 2021 оны зуншлага 90 хувьд сайн байхад 19.0 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжсөн.

Энэ жил аймаг дундын есөн отрын бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан 833.7 мянган мал оруулах тооцоотой, орон тооны бус зөвлөлийн хурлыг хийж байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Нобелийн энх тайвны шагналыг Орос, Украин, Беларусийн хүний эрхийг хамгаалагчид хүртэв DNN.mn

2022 оны Нобелийн энх тайвны шагналыг Орос, Украин, Беларусийн хүний эрхийг хамгаалагчид хүртсэн байна. Уг шагналыг Беларусийн хүний эрхийн “Весна” байгууллагыг үүсгэн байгуулагч Алесь Беляцкий, Оросын хүний эрхийн “Мемориал” /ОХУ-д гадны агентлаг хэмэн хориглосон/ байгууллага, Украины Иргэний эрх чөлөөний төвийг үүсгэн байгуулагч нар авахаар болжээ.Алесь Беляцкий одоогоор хоригдож байнаАлесь Беляцкий одоогоор хоригдож байна

Беляцкий “Весна” байгууллагыг 1996 онд байгуулжээ. 2011 онд тэрээр татвар төлөхөөс зугтсан хэргээр буруутгагдаж байсан ч олон улсын хүний эрхийн байгууллагууд үндэслэлгүй, улс төрийн нөлөөтэй байна хэмээж, 2014 онд суллажээ. 2020 оны сонгуулийн дараа болсон олон нийтийн жагсаал цуглаантай холбоотойгоор 2021 оны зун түүнийг дахин баривчилжээ. Тэрээр одоо хоригдсон хэвээр байгаа аж.Мемориал байгууллагынханМемориал байгууллагынхан

1987 онд үзэл санаа нэгтнүүд хамтарч зөвлөлтийн үеийн улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх “Мемориал” байгууллагыг байгуулжээ. Хөдөлгөөний гишүүд хэлмэгдэгсдэд зориулсан хөшөө, дурсгалын цогцолбор байгуулахаар гарын үсэг цуглуулж, төрийн терроризм сэдвээр жагсаал цуглаан, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний семинар зохион байгуулав. Академич, Нобелийн энх тайвны шагналт Андрей Сахаров “Мемориал”-ын Удирдах зөвлөлийн анхны дарга болж байжээ.

2022 оны өвөл ОХУ-ын Дээд шүүх Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлээр “Мемориал”-ыг татан буулгасан байна. Тус байгууллагыг эрх баригчдын нэр хүндийг гутааж, “ЗСБНХУ-ыг террорист улс хэмээсэн” гэж буруутгажээ.Украины эрх чөлөөний төвийнхөнУкраины эрх чөлөөний төвийнхөн

Украины Иргэний эрх чөлөөний төв нь Украинд хүний эрхийг хамгаалах, ардчиллыг дэмжих зорилгоор 2007 онд байгуулагдсан. Энэ байгууллага Украины иргэний нийгмийг бэхжүүлэх, Украиныг бүрэн ардчилсан орон болгохын тулд эрх баригчдад шахалт үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Нобелийн хорооны мэдэгдэлд дурджээ.

ПУТИНЫ 70 НАСНЫ ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛЭГ МӨН ҮҮ?

Тус төвийн тэргүүн Олександра Матвейчук фэйсбүүк хуудастаа “Манай бүс нутагт хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дуу хоолойг сонсдоггүй байсан. НҮБ-ын Хүний эрхийн хороо биднийг сонсдог байсан байх, гэхдээ л эрх мэдэлтэй хүмүүсийн шийдвэр гаргадаг танхимд л биш. Бид хууль дээдлэх ёс биш цэргийн хүч илүү ихтэй хүмүүс дүрэм журмыг тогтоодог ертөнцөд амьдармааргүй байгаа бол тэр нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй” гэжээ.

Тэрээр “Миний удирддаг Иргэний эрх чөлөөний төв өнөөдөр Мемориал болон Веснагийн найз нөхөд, түншүүдийн хамт Нобелийн шагнал хүртсэнд баяртай байна” гэв.

Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейс-АндерсенНорвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейс-Андерсен

Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейс-Андерсен ялагчдыг зарлахдаа, шагналтнууд Беларусь, Орос, Украинд “хүний эрх, ардчилал, энх тайвны төлөөх шилдэг тэмцэгчид” гэдгээ батлан харууллаа гэжээ.

Нобелийн хорооны шийдвэрийг баасан гарагт 70 насныхаа ойг тэмдэглэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөрт зориулсан нэгэн төрлийн бэлэг гэж үзэж болох уу гэсэн сэтгүүлчдийн асуултад Норвегийн хорооны төлөөлөгч Рейс-Андерсен энх тайвны шагнал Оросын Ерөнхийлөгчтэй ямар ч хамаагүй гэжээ.

Эх сурвалж: ВВС

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

“Хунт нуур” төрсөн адармаатай баримтууд DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ… “ХУНТ НУУР” төрсөн адармаатай баримтууд нийтлэлийг хүргэж байна.


“Хунт
нуур” бол дэлхийн сон­годог балетаас монголчуудын хамгийн сайн мэдэх балет
болох нь маргашгүй ээ. Бид өмнө нь
зохиогчийн тухай болон энэ жүжгийн талаар мэдээлэл хүргэж байсан бол харин энэ
удаа уг балет хэрхэн төрсөн адармаатай баримтуудаас хүргэж байна. Эртний
германчуудын домог болон орос ардын үлгэрээс сэдэвлэсэн энэ балетын цомнол хоёр
янз. Анхны цомнолыг Владимир Бегичев, Василий Гельцер нар дөрвөн үзэгдэл­тэйгээр
бичиж, “Хунгийн нуур” нэрээр Москвагийн Большой театрт 1877 оны хоёр­дугаар
сард тавьсан байна. Үүнээс өөр хувилбараар Мариус Петипа Лев Иванов нар сэргээн
шинэчилж 1895 оны нэгдүгээр сард Петербургийн Марийнскийн театрт тавьжээ. Энэ
удаа Петербург дэх эзэнт гүрний теат­рын Ерөнхий удирдаач хөгжмийн зохиолч
Рикардо Дриго Чайковскийн хөтөлбөрийг хянан засварлаж тавьсан гэдэг билээ.
“Хунт нуур” балетын анхны эхийн тухайд судлаачид санал зөрөлдөөнтэй байцгаадаг
аж. Зарим нь цэвэр орос үндэстний балет гэдэг бол зарим нь герман домгоос
сэдэвлэснээр нь өөрөөр үздэг байх жишээтэй.

Гэхдээ
хамгийн гайхалтай нь энэ бол Чайковскийн анхны балетын хөтөлбөр юм. Үүнээс өмнө
нэг ч балет бичиж байсангүй ажээ. 1890 оныг хүртэл балет нь хэн сонирхсон нь
бичдэггүй, балетаар мэргэшсэн “тусгай” хүмүүс бичдэг гэсэн ойлголт ноёрхож
байж. Зохиомжийн маш чамин тансаг чимэглэлтэй, яруу дуурьсал төгс, маш өндөр
түвшинд эрэмбэлэгдсэн хэмнэлтэй тухайн үеийн балетын хэм хэмжээг ягштал
илэрхийлсэн байх ёстой гэж үздэг байжээ. Тийм нөхцөлд Чайковский балетаа
бичихийн тулд эхлээд мөнөөх “тусгайлан” балетаар мэргэшсэн хөгжмийн зохиолчдын
хөгжмөөс суралцсан гэж Чайковскийн намтарт бичсэн байх юм. Тэрбээр Пуни ч юм уу
Минкус нарын зохиолыг ийм маягаар судалсан гэдэг. Минкусын хөгжмийг Монголын
үзэгчид “Дон Кихот” балетаар нь сайн мэдэх
юм. Чайковский энэ хоёр зохиолчийн балетын хөгжмүүдийг детальчлан судлах
хүртлээ дээрх тогтсон үзэл хандлагаас огт өөр байр суурьтай байжээ. Балетын
хөгжмийг судалж байхдаа тэрбээр хэнээс ч илүү Лео Делиб, А.Адан нарын, дараа нь
Дригогийн балетын хөгжмийг үнэнхүү биширсэн байна. “Би Делибийн “Сильвия”
балетыг сонслоо. Аялгуу, хэмнэл, эгшиг­лэгээ, нь юутай гоё ганган, сэтгэл татам
ялдам, юутай баялаг юм бэ. Хэрвээ би “Хунт нуур”-ыг бичсэнийхээ дараа эдгээр
хөгжмийн ямар агуу их болохыг олж мэдсэн бол яана аа гэж маш их ичлээ” хэмээн
нутаг нэгт хөгжмийн зохиолч нөхөртөө бичсэн байх аж. Чайковский А.Аданы 1844
онд бичсэн “Жизель” балетын хөгжмийг биширч, түүний арга барилаас “Хунт нуур”
балетдаа ашигласан гэдэг. 1868 онд бичиж байгаад орхисон “Воевода” нэртэй
дуурийнхаа хөгжмөөс нэлээд хэсгийг загвар болгон авч “Хунт нуур”-аа бичсэн байх
жишээтэй. “Хунт нуур”-ын хоёрдугаар үзэгдэл дэх Сүр жавхлант адажио буюу
дурлалын дуэтийг дээрх дуурьтаа суурилан бичсэн бол гуравдугаар үзэгдэл,
дөрөвдүгээр үзэгдлийн зарим сэдвийг мөн ийн бичсэн байна. Үндсэндээ дуусгалгүй
орхисон “Воевода” дуурь нь “Хунт нуур” балетынх нь суурь, загвар болж өгсөн
байх юм. Ингээд “Хунт нуур” балет 1876 онд бэлэн болж, жүжгийн сургуулилт
эхэлсэн байдаг. Гэвч балетмейстр нь Чайковскийн хөгжмийг бүжигт “хөрвүүлэхдээ”
санааг нь эвдэж эхэлсэнд зохиолч дургүйцсэнээр их зохиолчийн санаа балетад
бүрэн дүүрэн хэрэгжиж чадсан байна. Энэ балетыг бичих явцдаа Чайковский сэтгэлийн хөдөл­гөөнөө барьж дийлэхгүй байсан
ба тэр их эмоци нь балетыг богино хугацаанд амжилттай бичиж дуусгах хөдөлгүүр
нь байсныг тухайн үед найзууд нь, хожим судлаачид онцолсон байдаг. Чайковский
“Хунт нуур” балетаа 1875 оны хавар эхэлж 1876 оны дөрөвдүгээр сар гэхэд бүрэн
хэмжээгээр бичиж дуусгажээ. Тэрбээр бичиж эхлэхдээ л бушуухан дуусгахын хүслэн
болж яарч байсан нь түүний найз нөхдөдөө бичсэн захидлуудаас харагдана. Зарим
судлаачид “Хунт нуур”-т абстракт хэв шинж цөөнгүй тааралддаг гэж хэлдэг ч
түүнийгээ нотолж чадаагүй. Зохиогчийн гар бичмэлийг хэн ч олж үзээгүй байгаа учир
нотлох баримт үгүй юм. Чайковскийн ийнхүү балетын төрлөөр анхны бүтээлээ бичиж
байхдаа түүнээсээ үргэлжийн кайф авсаар байсан тухайгаа най­зууддаа бичиж
байсны зэрэгцээ “Хунт нуур” бол маш нүсэр зорилт гэдгийг тухайн үедээ бүгд
ухаарч байж. Гэтэл анхны тавилт амжилт олоо­гүйгээр барахгүй бүхий л сөрөг
шүүмжүүд, бүжигчид, тайз засал, найрал хөгжимд чиглэжээ. Сайн бүтээл болжээ гэж
хүлээн зөвшөөрсөн цөөн судлаач шүүмжлэгчид хүртэл “Хунт нуур хэдийгээр сайн
хөгжим болсон ч балет болтлоо хол байна” гэцгээжээ. Түүнчлэн олонх нь байдаг л
нэг мелодрам болж гэж дүгнэсэн байна. Тэд Чайковскийн анхны энэ балетын
сэтгэлзүйн агуу гайхамшигт драммыг огт өөрөөр хүлээж авсан нь “хэтэрхий
пижигнэсэн, хэтэрхий Вагнерчил­сан, хэтэрхий симфонийн шинжтэй болжээ” гэсэн
шүүмжлэлээс нь илт харагдана. Балетмейстрийг нь огтхон ч уран сэтгэмжгүй,
шинэлэг юмгүй, бүхэлдээ дахиж дурс­мааргүй балет болж гэж ам мэдэн муулжээ.

“Хунт
нуур” балетын Одеттагийн дүр нь аз жаргалгүй олон эмэгтэйчүүдийг дүрсэлсэн
түүний хөгжим дэх анхны зовлонт эмэгтэйн фигур юм. “Хунт нуур” балет хилийн
чанадад анх тавигдсан нь 1884 онд Англид, 1888 онд Прагвайн Үндэсний театрт
тавигдсан бөгөөд Чайковский өөрөө удирдан тоглуулсан байна. Энэ тухай өдрийн
тэмдэглэлдээ бичихдээ “Балет бичсэний минь юутай ч харьцуулшгүй аз жаргал, баяр
баясгалан энэ байлаа” гэжээ. 1880-аад оны сүүл, 1890-ээд оны эхээр Петипа ба
Всеволоцки Иванов уг балетыг шинэчлэн засварлаж тавихыг санал бол­госонд
зохиолч зөвшөөрсөн байдаг. Харамсалтай нь 1893 онд Чайковский гэнэтийн үхлээр
хор­воог орхисон. Тэр булчин задрах тахлаар насан өөд болсон. Гэхдээ тэр нас
барахаасаа өмнө хэдийнэ шинэчилсэн хувилбараа бичиж амжсан гэдэг боловч энэ
гайхам­шигт балетыг Большой театрын удирдаач, хөгжмийн зохиолч Дриго шинэчилсэн
хэмээн үздэг хүмүүс ч байна. Олон балетмейтр, удирдаач нарын янз бүрийн
хувилбаруудаас хамгийн сүүлийнх болох Петипа Дриго нарын 1895 оны тавилтаар
өнөөдөр бид “Хунт нуур”-ыг үзэж байна.