Categories
мэдээ цаг-үе

“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг батлав DNN.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблей цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардсан тогтоол  баталжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ Монгол Улс цөмийн зэвсэггүй статусын 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй манай улсын бодит хувь нэмэр, хүчин чармайлт гэдгийг онцлов.

Түүнчлэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжих зорилгоор цөмийн зэвсэгтэй 5 улс 2000 онд Хамтарсан мэдэгдэл, 2012 онд Хамтарсан тунхаглалын ач холбогдлыг тэрбээр цохон тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутам хэлэлцэн баталдаг. Энэ жилийн чуулганы Нэгдүгээр хороогоор баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолд нийт 46 улс хамтран зохиогчоор нэгдэн оров.

Categories
гадаад мэдээ

АНУ: Украинд 275 сая ам.долларын тусламж үзүүлнэ DNN.mn

АНУ Украинд 600 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлнэ

АНУ Украинд 275 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэх шинэ багц баталсан тухайгаа баасан гарагт мэдэгдсэн байна. Энэ нь найман сар гаруй үргэлжилж байгаа Орос-Украины дайны үед АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Украинд илгээж байгаа 24 дэх удаагийн буцалтгүй тусламж болж байгаа юм.

ОХУ Украины эрчим хүчний дэд бүтэц, цахилгааны сүлжээг онилж байна. Иймд энэ удаад Пентагон шинэ багц тусламжийнхаа хүрээнд тулааны талбар дахь цэргүүдийн харилцаа холбооны чадавхийг сайжруулах үүднээс цэргийн хиймэл дагуулын холбооны антеннуудыг илгээжээ. Энэ нь Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцийг сүйтгэсэн нөхцөлд цэргүүд хоорондоо харилцах боломжийг бүрдүүлэх аж.

Үүнээс гадна “HIMARS” пуужингийн системийн сум, өндөр нарийвчлал бүхий удирдлагатай их бууны сум 500 ширхэг, 155 мм-ийн гаубицын сум 2000 ширхэг, мина эсэргүүцэх систем, 1300 гаруй довтолгооны зэвсэг, олон сая сум хэрэгсэл багтах юм байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх баасан гарагт хэвлэлийн бага хурлын үеэр “Жо Байдены засаг захиргаа дайн эхэлснээс хойш Украинд нийтдээ 18.5 тэрбум америк долларын тусламж үзүүлжээ” гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Киев хотын дарга Украины нийслэлд агаарын довтолгооноос хамгаалах шинэ төхөөрөмж ирснийг зарласан байна. Энэ нь Оросын агаарын довтолгооноос эрчим хүчний дэд бүтцээ хамгаалахад тусална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Мөн тэрбээр нэмж хэлэхдээ Украины нийслэл Киев хотын эрчим хүчний сүлжээ “онцгой байдлын горимд” шилжин ажиллаж байгаа. Мөн цахилгаан эрчим хүчний хангамж нь дайны өмнөх үеийнхээс 50 хувиар буурсан гэж мэдэгджээ.

Эрх баригчид ойрын өдрүүдэд Киев болон ойр орчмын бүс нутагт цахилгаан тасрах болно гэж мэдэгдсэн байна.

АНУ, Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчин ирэх долоо хоногт томоохон хэмжээний хамтарсан сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм.

БНАСАУ-ын зүгээс Сөүл, Вашингтоны тогтмол сургуулилалтыг Умард руу довтлох дадлага гэж үзэж байгаа хэдий ч холбоотнууд тэдний цэргийн бэлтгэл нь хамгаалалтын шинж чанартай гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Тавантолгойгоос Цагаанхад хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлнэ DNN.MN

Гурван компанийн 100 машин нүүрс тээвэрлэх шаардлага хангасан” | News.MN

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны анхны хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн орлогыг бүрэлдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын хэмжээ, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.

Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд уртын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурьтай байна. Өдөрт хилээр гарах нүүрс тээврийн автомашины тоог БНХАУ-ын тал шийддэг учир халдвар хамгааллаа сайтар баривал машины тоог нэмэх боломжтой. Мөн тээврийн жолооч нарын ажил, амьдралын нөхцөл байдалд анхаарах, Цагаанхад суурьшлын бүсэд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг шийдэх, эмнэлэг барих зэрэг шаардлага байгааг хорооны гишүүд онцоллоо.

“Эрдэнэс Тавантолгой” компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК 500.0 сая ам.доллар орлого төвлөрүүлэх боломжтой” гэлээ.

Хилийн боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав Гашуунсухайт боомтын тээвэр зохицуулалтын талаар танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боомт шинэчлэн, хөгжүүлэхдээ тэнд ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх нь чухал” гэлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Боомтын сэргэлтийн үндэсний хороо цаашид хилийн боомт дээр ажиллаж байгаа ажилчдын ундны ус, цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэж, суурьшлын бүс болгох вэ гэдэг дээр нэгдсэн төлөвлөгөө гаргаж, анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн санал хэллээ.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрсний тээврийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр боллоо.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ОХУ цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаа зогсоов DNN.mn

ОХУ-ын цэрэг дайчилгаа: Нэг мужаас хэдэн хүн дайчлах нь тодорхойгүй байна -  Eguur.MN

Баасан гаригт ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “300,000 бэлтгэл хүчийг дайчлах таны даалгаврыг биелүүлж дууслаа. Одоогоор дахин ийм ажиллагаа явуулах төлөвлөгөө алга” гэж Кремлийн ордонд уулзахдаа ерөнхийлөгч Владимир Путинд хэлжээ.

Дайчилгаанд хамрагдсан иргэдийн 82,000 нь Украины фронтод илгээгдсэн бол үлдсэн хэсэг нь бэлтгэл сургуулилалтад хамрагдаж байгааг тэр бас нэмж мэдээлсэн байна.

Путин хариуд нь “үүргээ биелүүлж, эх орон, ард иргэдээ хамгаалахаар дайчлагдсан” иргэдэд талархал илэрхийлжээ.

Путин, Шойгу нар бас цэргийн дайчилгааны эхэн үед хүндрэл бэрхшээлүүд тохиолдож байсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Дайчилгааны эхэн үед тохиолдож байсан цэргийн хангамжийн асуудлыг шийдвэрлэж чадсанаа Шойгу мэдэгдсэн бол Путин улс орон нь урт хугацаанд ийм дайчилгаа явуулаагүй байсан тул алдаа гарах нь гарцаагүйг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ алдаанаасаа суралцах нь чухал болохыг тэр онцолсон байна.

Өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр Оросын цэргийн дайчилгаа дууссанд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

“Бэлтгэл, зэр зэвсгийн хангамж муутай шинэ цэргүүд дайнд дэмий амиа золиосолж, удахгүй Москвагийн эрх баригчдад дахин цэргийн дайчилгаа зохион байгуулах хэрэгцээ гарах өндөр магадлалтай” гэж тэр мэдэгдсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгааг Украинд нэмэлт хүч илгээх зорилгоор есдүгээр сарын 21-ний өдөр зарлаж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 89.6 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна | News.MN

Улсын Онцгой комиссын IV хуралдаан өчигдөр болж, Хөдөө аж ахуй, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүн, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн томилолт, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ, Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, мутацилагдсан шинэ хувилбар болон эрүүл мэндийн салбарын бэлэн байдлын талаар хэлэлцлээ.

Ургац хураалтын нөхцөл өнөөдрийн байдлаар 353.4 мянган тонн үр тариа, 334.3 мянган тонн улаанбуудай, 206.4 мянган тонн төмс, 120.9 мянган тонн хүнсний ногоо, 92.7 мянган тонн тэжээлийн ургамал, 32.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна. Цаашид 441.4 мянган тонн улаанбуудай хураах төлөвтэй байгаа бөгөөд үүнээс тэжээлд 36.1 мянган тонн, гурил үйлдвэрлэлд нийтдээ 334.7 мянган тонн буудай нийлүүлэгдэх тооцоо гарсан байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 15.5 мянган тн өвс, 4.8 мянган тн тэжээл бэлтгэсэн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.

Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 89.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин сайжруулсан шахмал түлш 112 мянган тонныг нөөцөд бэлтгээд байгаа бөгөөд хоногт 1900-2100 тн түлш үйлдвэрлэж байгаа талаар хурлын үеэр мэдээлэв.

Дэлхий дахинд Коронавируст халдварын нөхцөл байдал өмнөх долоо хоногоос 12,4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол БНХАУ-д 16.07 хувиар буурсан байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн клиникт 95 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 32 нь хүнд, 63 нь хүндэвтэр байгаа талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулсан юм. Мөн нийслэлд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 71.6 хувь нь, орон нутагт 48.8 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаант байгаа аж.

Мөн зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймаг их эрсдэлтэй, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймаг дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Хурлын төгсгөлд УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэхгүй тасалдахаас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх, зохион байгуулалт, ажлын уялдааг сайжруулах гэх мэт салбар бүрт хугацаатай үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Сайнзориг: Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирээд дампуурлын эрх зүйн орчныг хардаг dnn.MN

Хууль зүйн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой ярилцлаа.


-Бизнесийн эрх зүйн орчинг дэмжих хуулийн төслүүд эхнээсээ өргөн баригдаад явж байна. Бизнесийн орчинг эрүүл байлгахад өнөөдөр ямар ямар хууль үгүйлэгдэж байна вэ?

-Энэ бол чухал сэдэв. Монгол Улсад бизнесийн эрх зүйн орчныг сайжруулж байж хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бизнес хоорон дахь итгэлцэл нэмэгдэх чухал ач холбогдолтой. Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Засгийн газар болоод Хууль зүй дотоод хэргийн яамнаас онцгой анхаарч байна. Энэ чиглэлдээ олон хуулийн төслийг өргөн барьсан. Заримыг нь өргөн барихаар ажиллаж байна. Өргөн барьсан хуулиудаас хэрэгжиж байгаа нь Бүртгэлийн багц хууль, Цахимын багц хуулиуд байна. Тодорхой хэмжээнд бизнесийн эрх зүйн орчинг сайжруулахад нөлөөтэй. Цахимын багц хуулиас цахим гарын үсгийн хууль байна. Өнөөдөр цахим гарын үсгийн олголт 400 мянга руу дөхөж байна. Цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд Цахим хөгжлийн яам, Хууль зүйн яам, УБЕГ хамтран ажиллаж байна. Банк, хувийн хэвшлээс цахим гарын үсгээрээ заавал банк дээр очихгүйгээр зээл болон бусад банкны үйлчилгээг авах боломж тун удахгүй нээгдэнэ. Хувийн хэвшлүүд цахимаар гэрээ хэлцлүүдээ хийгээд эхэлсэн байна. Цаашдаа улам нэмэгдэх байх. Өргөн барьчихаад байгаа бизнесийн эрх зүйн орчныг дэмжиж байгаа хууль гэвэл Дампуурлын хууль байна. Хуулийн этгээдийг дампууруулах гээд байна уу, татан буулгах гээд байна уу, татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлагыг нь үүрэх гээд байна уу гэх зүйл яригддаг. Энэ бол огт тийм биш. Татвар төлөгчдийн мөнгөөр харин хариуцлага хүлээлгэхгүй байхын тулд Дампуурлын хууль эрх зүйн орчин яригддаг. Дампуурал буюу төлбөрийн чадваргүйн ажиллагааг сайжруулснаараа тухайн бизнес амжилтгүй тодорхой санхүүгийн эрсдэлд ороод ирлээ гэхэд бүр юу ч үлдэхгүй болохоос нь өмнө арга хэмжээ авч тухайн бизнесийг аварч үлдэхэд чиглэгдэж байгаа гэсэн үг. Ашиггүй болж байгаа салбарыг нь зарах юм уу, зарим хэсгийг нь татан буулгах юм уу, эсхүл компанийн захирлыг нь сольж үзэх юм уу, хөрөнгө оруулагчдын өр төлбөрийг нь төлөх дэс дарааллын хуваарьт нь өөрчлөлт оруулах гэдэг ч юм уу. Ингээд бизнесийг ажлын байрыг нь авч үлдэх тэнд итгээд оруулсан хөрөнгөө зээл өгсөн ААН, байгууллагуудын эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг л асуудал байгаа юм. Энэ чиглэлд бид зайлшгүй анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирээд дампуурлын эрх зүйн орчныг хардаг. Хөрөнгөө оруулчихаад ямар шат дараагаар маргаан үүсгэсэн тохиолдолд эргүүлж авдаг юм бэ. Санхүүгийн нөхцөл байдал муудаад ирвэл нэхэмжлэх гаргахад татварын дараа авдаг юм уу, НДШ-ийн дараа авдаг юм уу гэх дэс дарааллуудыг харж байж оруулах хөрөнгийнхөө эрсдэлийг тодорхойлдог. Энэ бол маш чухал хуулийн төсөл. Бид Монгол Улсад бизнесийн хөрөнгө оруулалтыг татъя гэвэл хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Дараагийн бизнесийн эрх зүйн орчиндоо өргөн барьсан хуулийн төсөл бол Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хууль. Төр бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй байх, бүхий л салбар дээр бизнес хийдэг үйл ажиллагааг хязгаарлая гэж байгаа. Төрийн өмчит компаниудыг тойрсон авлига, ил тод бус байдлыг халъя гэж байгаа юм. Дээрээс нь Төрийн өмчит компаниудын улс төрийн намын томилгоот хүмүүс очдогийг болиулах буюу ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, нээлттэйгээр олон нийтийн хяналттайгаар сонгох чиглэлд түлхүү анхаарна.

-Зах зээлийн эдийн засгийн харилцааны нэг үзэгдэл болох дампууралтай холбоотой асуудлыг хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хуулийн этгээд болон иргэд, хөрөнгө оруулагчдад ямар давуу талууд үүсэх вэ?

-Бизнесийн орчин эрүүл байгаа газарт дампуурлын хууль зүйн орчин ажиллаж байдаг. Манайд хуулийн этгээдийг байгуулахад амархан. Гэтэл бизнесээс гарах буюу тэр эрсдэлийг хуваарилах асуудал маш тодорхойгүй явж ирсэн. Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр өр төлбөрт орчихсон байгууллагуудын 40 орчим хувь нь аль хэдийнэ дампуурчихсан компаниуд дээр төлбөрийн шийдвэр гараад байгаа юм. Энэ нь хэзээ ч төлөгдөхгүй байх магадлалтай болчихоод байгаа юм. Ер нь аливаа этгээдэд бизнесийн эрсдэлийг хуваарилах, оруулсан хөрөнгө бүр заримдаа амжилтгүй байдаг. Тэгэхээр оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр эрсдэлээ үүрэх байгаа хөрөнгийг байхгүй болтол нь харах биш. Үүнийг аварч үлдэх талаас нь арга хэмжээ авах шаардлагатай. Өрийн сүлжээ гэх зүйлийг цаашдаа байхгүй болгох, бизнес эрхлээд амжилтгүй болсон ч хоёр дахь боломж гэж зүйл байгаа. Энэ боломжийг гаргаж өгөх ч гэдэг ч юмуу олон талын ач холбогдолтой. Энэ хууль эрх зүйн орчныг сайжруулж байж хөрөнгө оруулалтыг татах иргэд, ААН, байгууллагууд бизнесээ өргөжүүлэх, бизнесийн эрүүл зарчмаар бизнесийн эрсдэлийг ойлгож хуваалцах хамтарч ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Бизнес гэдэг бол хариуцлагын асуудал. Өнөөдөр Монголд шүүхээр орсон ч өр төлбөр нь барагдахгүй. Мөнгө төгрөгөө алдчихаад байхад дампуурлын хэрэг үүсэхгүй яваад байхаар нээлттэй компани болж өгдөггүй. Компаниуд маань гэр бүлийн орчинд найз нөхдийн хэмжээнд компани яригддаг. Энэ бүх зүйл цэгцрээд ирвэл бизнес маань нэлээд өргөжинө. Эргээд бизнесийг ёс зүйтэй хийнэ. Миний хөрөнгө гэдэг байдлаараа компанийн захирлууд орж ирсэн орлогоо хувийн хэрэгцээнд зарцуулдаг байдал алга болно. Эсвэл тодорхой үнэтэй активуудаа санаатайгаар дампууруулах ажиллагаа хийж өөр компаниуд руу шилжүүлж байгаад тэр компанийг дампууруулаад орхидог энэ бүх зүйлийг байхгүй болгох юм.

-Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эргэж харах шаардлага үүсэх үү?

-Зөвшөөрлийн хууль зүйн эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлдээ илүү анхаарах ёстой. Дээрээс нь тодорхой хэмжээнд орон нутаг яамдуудаас олгож байгаа уялдаа холбоог сайжруулах шаардлагатай. Бидний нэгээхэн бэрхшээлтэй асуудал юу гэхээр орон нутгийн эрх хэмжээний асуудал. Чиг үүрэг нь тодорхойгүй. Орон нутаг нь төв засгийн газраас олгосон лиценз зөвшөөрлийг эсэргүүцдэг. Тэнд нь үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдэд халддаг. Иргэд, олон нийтийн байгууллага тодорхой бизнесийн төслүүдийг шүүмжилж болно. Шүүмжиллээ гэхэд хуулийн хүрээнд л шүүмжилж эсэргүүцэх ёстой. Гэтэл зөрчилдөөнт байдал руу орж үүнийгээ тэмцэж байна, газар нутгаа хамгаалж байна гэдэг. Энэ нь эргээд хуулийн хариуцлага хүлээлгэх болчихдог. Аливаа төслүүд дээр хуулийн дагуу байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Тухайн бизнесийн үр өгөөж нь орон нутагтаа үлдэх, төслийн ач холбогдлыг орон нутагт ойлгуулах зэрэг асуудал бидэнд дутагдаж байна. Энэ чиглэлд Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар ажиллаж байна. Түүнчлэн ХДХЯ-наас өргөн барьсан Зөвшөөрлийн хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. 1500 орчим зөвшөөрлийг 360 болгосон. Зөвшөөрөл олгох процессыг ил тод болгох, хөнгөн болгох хараат бусаар хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлж байна. Зөвшөөрлийг цахимаар олгоно, сунгана. Энэ хууль маань хэрэгжсэнээр авлига албан тушаалаас хол бизнесийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд томоохон түлхэц өгөх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-Шүгэл үлээгчдийн хууль матаасчдыг дэмжсэн хууль болчихвий гэх зүйл яригдаж байна. Шүгэл үлээгч, матаасчид хоёрыг хэрхэн ялгах вэ?

-Аливаа этгээдийг сүрдүүлсэн болгон шүгэл үлээж байгаа этгээд биш. Өмнө нь хувийн өс хонзон, улс төрийн зорилгоор үзэл суртлын улмаас матаас бичдэг зүйл байсан. Шүгэл үлээж байгаа асуудал нь зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээж байгааг хэлж байгаа юм. Үүгээрээ ялгаатай. Түүнээс биш хэн нэгнийг матах зүйл огтоос биш.

-Манай сонин “Засаатай эмээ нар буюу Монголын хошин урлаг” гэсэн нийтлэл анх бичиж нийгэмд цочроо өгч байсан. Энэ бол урлаг биш, харин доромжлол юм гэсэн шүүмжийг нийгэмд эхлүүлсэн. Таны оруулсан пост соёлын гамшигийг шинэ залуу үе мэдэрч, эхнээсээ цочиж, төрийн зүгээс байр сууриа илэрхийллээ гэж хүлээн авсан.

-Манай соёл урлаг ёс зүйтэй, өөрийн гэсэн урлагийн философитой, урлагийн жанр төрлөөсөө хамаараад үндсэн чиг үүргээ илүү томруулж харагдуулах хэрэгтэй байгаа юм. Нийгмийн болох болохгүйг урлагаар дамжуулж шүүмжлэх чөлөөтэй. Гэтэл зарим уран бүтээлүүд нийгмийг жижиглэх, хагалах, бутаргах бусад онцлогтой байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь эргээд хүний эрхийг зөрчиж байгаа зүйлсдээ хэвийн мэт хандаж болохгүй ээ л гэсэн санаагаар өөрийн хувийн цахим хуудаснаа бичсэн. Түүнээс биш аливаа нэг этгээдийг нэр зааж шүүмжлэх, доромжлох зүйл огт байгаагүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх.

Categories
мэдээ цаг-үе

Таван цагийн дотор согтуугаар машин барьсан 501 зөрчил илрүүлжээ DNN.mn

Drink Driving in Malaysia - Legal Perspective & Penalties

Цагдаагийн байгууллагаас 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд “Илрүүлэлт оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулсан байна.

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 208, орон нутагт 293 буюу нийт 501 зөрчлийг илрүүлжээ.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан нийслэлд 102, орон нутагт 196 нийт 298 зөрчил илрүүлсэн талаар Тээврийн цагдаагийн алба мэдээллээ. Мөн энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан долоон иргэн, эд зүйлс, тээврийн хэрэгсэл 29 тус тус илрүүлсэн байна.

Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

​”Дэлхийн ур чадварын тэмцээн”-д өрсөлдөх Монголын баг Германыг зорилоо DNN.mn

May be an image of 6 people and people standing

Монголын Сантехникийн багийн бүрэлдэхүүнд Г.Адъяадорж, С.Батаа нар багтаж байгаа бөгөөд “Техник технологийгийн политехник коллеж”-ийг төлөөлөн оролцож буй Г.Адъяадоржийн хувьд “Монгол ур чадвар” тэмцээний 2019, 2021 оны ялагч бол эксперт багш “Дэлхийн ур чадвар” тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байгаа ажээ.
Багийн хамт орчуулагчаар БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын шинжээч Б.Энхбаяр, хэвлэл мэдээллийн төлөөллөөр GIZ-ийн ТСТМБС төслийн мэргэжилтэн Б.Хулан нар ажиллах юм.
Categories
мэдээ цаг-үе

​БЗД-ийн ЕБС-ийн 400 гаруй сурагчийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамрууллаа DNN.mn

May be an image of 1 person and indoor

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн халдварын тохиолдлыг илрүүлэн, баталгаажуулах (IGRA) сүрьеэгийн сорил шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол хийж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, ковидын дараах шинж тэмдгийг оношлох үзлэг хийснээр уушгины өөрчлөлт, нурууны муруйлт, архаг бронхит, сүрьеэгийн далд халдвар зэргийг илрүүлсээр байгаа юм.
Энэ ажлын хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн ЕБС-ийн нийт 526 багш, ажилчид, сурагчид сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаас 15-аас дээш насны 465 сурагч үзлэгт оржээ.
Үзлэгээр сурагч тус бүрээр нь асуумж, рентген зураг авч нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

​Нийслэлийн өдрийн барилдаанд Б.Серик үзүүрлэж, О.Хангай түрүүлэв DNN.mn

May be an image of 9 people and people standing

Нийслэлийн 383 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан баасан гаригт бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол улсын аварга О.Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан Б.Серик үзүүрлэжээ.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Ц.Мөнхбаяр нар шалгарсан байна.
Дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлджээ.