Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн хөгшин нохой амьсгал хураажээ DNN.mn

Дэлхийн хамгийн өндөр настай нохой Пебблс 22-тойдоо Гиннесийн номд бүртгэгдэж байв. Дээд амжилт тогтоосон той-териер үүлдрийн нохой АНУ-ын Өмнөд Каролина мужийн Тейлорс дахь гэртээ байгалийн жамаар өөд болсон гэж CNN-д мэдээлжээ.

Хөгшин нохой Пебблс 22 настай байсан ба таван сарын дараа 23 нас хүрэхээр байв. Тэрбээр энэ оны эхээр дэлхийн хамгийн өндөр настай нохойгоор өргөмжлөгдөөд байсан юм. Дөрөвдүгээр сард Гиннес анх ТобиКейт хэмээх 21 настай чихуахуаг хамгийн өндөр настай нохойгоор нэрлэж байсан ч Пебблсийн эзэд энэ мэдээг сонсоод нохой нь түүнээс ч хөгшин болохыг мэдэгдсэнээр Гиннест бичигджээ.

Пебблсийн эзэн Бобби, Жюли Грегори нарын мэдэгдэж буйгаар ахмад нохой 2000 оны 3-р сарын 28-нд төрсөн гэж үнэмлэх дээр нь бичсэн байв. Тэр эм нохой байсан ба амьдралынхаа туршид 32 гөлөг төрүүлжээ.

Жюли Грегори “Тэр бидний тэжээвэр амьтан, гэр бүлийн гишүүн байсан нь бидний хувьд бахархалтай, азтай хэрэг. Пеблстэй уулзсан хүн бүр л түүнд сайн байдаг. Бид түүнийг маш их үгүйлэх болно” гэжээ.

Эх сурвалж: CNN

Categories
мэдээ нийгэм спорт

Шидокан каратэчид 4 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ DNN.mn

Английн Ливерпүүл хотноо болсон Шидокан каратэгийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож багаараа алтан медаль хүртлээ.

Монголын баг тамирчдаас 4 алтан медаль, 1 мөнгөн медаль, 8 хүрэл медаль, нийтдээ 13 медаль авсан бөгөөд Д.Алтанхүү, А.Төгөлдөр, М.Нандин-Эрдэнэ, Б.Бүрэнзориг нар аварга болсон байна.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчнийг эмчлэх ор гаргахыг сануулав DNN.mn

Вирусын гаралтай ханиадыг хэрхэн эмчлэх вэ? – ЭНТО ХХК

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ээлжит шуурхай хурлыг хийлээ. Энэ үеэр салбарын сайд томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа хангах ялангуяа НЭМГ-т орны зохицуулалтыг маш сайн хийж, нэг ч хүүхдийг коридорт авахгүй байх чиглэл өглөө.

Мөн ХӨСҮТ-д энэ жилээс томуу, томуу төст өвчнийг эмчлэх ор гаргахыг сануулав. Мөн улс орон даяар өрнөж байгаа эрт илрүүлэг үзлэг оношилгоог эрчимжүүлж, насанд хүрэгчдээ түлхүү авч хүлээгдэл чирэгдэл ойлгомжгүй байдал үүсгэлгүй үйлчилгээгээ үзүүлэхийг сануулав. Энэ үеэр хуралд оролцогчид цаг үеийн мэдээлэл дамжуулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт үйлчилгээнд гарч байгаа эерэг үр дүнгүүдийн талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хүүхэд төрсөн эцгээ хөнөөсөн хэрэг гарчээ DNN.mn

Өсвөр насны хүү төрсөн эцгийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн Баруун Алтан-Өлгий гэх газарт өчигдөр /10.10/ өсвөр настны эрэгтэй онц ноцтой хүн амины хэрэг үйлдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, 17 настай М нь төрсөн эцэг Б-г хүзүүн тус газар нь найман удаа хутгалж, амь насыг нь хохироосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр 17 настай М хэргийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

24 албан тушаалтны ХОМ-ийг шалгажээ DNN.mn

Хандивын зарцуулалтыг ил тод мэдээлж байх зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь аравдугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 285 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 215 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 70 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгааг албаныхан мэдээллээ.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 78 жолооч согтуугаар жолоо барьж, 122 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 10-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1986 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1513, хулгайтай холбоотой 35, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 85, гэмт хэргийн шинжтэй 98 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 78, хүний биед халдсан 71, эрүүлжүүлэх байранд хоносон 122 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Гэрлэх ёслолын ордонд 30 хос гэрлэлтээ батлуулав DNN.mn

Хуримын ордон - Interior.mn

Намрын дунд сарын шинийн 17-өнөөдөр Улаанбаатар хотын Гэрлэх ёслолын ордонд 30 хос гэрлэлтээ батлуулж байна.

Манай улсад 2021 онд гэрлэлтийн тоо 16.1 мянга болж, 2018 оноос 23.3 хувиар, гэр бүл цуцлалт 3391 болж 19.3 хувиар багасжээ.

Гэрлэлтээ 2018 онд бүртгүүлсэн иргэдийн дийлэнх нь 20-24 насных бол 2021 онд 25-29 насныхан олон байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Автобусаар зорчигчдын 52.6 хувь нь хөнгөлөлттэй зорчигчид байна DNN.mn

бичвэр нарын зураг байж магад

Нийтийн тээврээр зорчигчдын 47,4 хувь нь энгийн том хүн байдаг бол үлдсэн 52,6 хувь нь хөнгөлөлттэй зорчигчид байдаг байна. Тодруулбал,

  • Хүүхэд 15%
  • Ахмад настан 19,8%
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 7,3%
  • Оюутан 7,1%
  • Цагдаагийн албан хаагч 3,35%
  • Хүндэт донор 0,05%
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Должинсүрэн: Хичээлийн эхний цагуудад гал түлж анги танхимаа дулаацуулдаг DNN.mn

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын дунд сургуулийн багш Я.Должинсүрэнтэй ярилцлаа.


-Таныг анх бага ангийн багшаар ажиллаж байх үед ямар байсан бэ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-1988 оны есдүгээр сарын 1-нд 32 хүүхдийг хүлээж авч байсан. Бид багшийн сургууль төгсөөд багш болоход бүх арга зүйгээ төгс эзэмшээгүй төгсдөг. Дадлагын үеэрээ ямар багш дээр дадлага хийнэ, тэр багш сайн зохион байгуулдаг, чадварлаг зөвлөдөг бол биднийг багш болгочихдог. Удирдаж буй багш дадлагын оюутан гээд тоохгүй байх үе ч ажиглагддаг. Би хоёр дадлагаа сайн багштай таарч хийсэн учраас багшлах анхны алхмыг олж авсан гэж дотроо их баярладаг. Нэгэнт л би сурган хүмүүжүүлэх заах сургуульд суралцсан юм чинь өөрийн эзэмшсэн арга барил, чадвараараа анхны шавь нараа хүлээн авч ажилласан. Анхны хичээлээ сурагчдадаа зааж байх үед үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байсан. Хичээлийн эрхлэгч маань ч их зааж зөвлөдөг байсан. Тэр үеийн хүүхдийн хүмүүжил их сайн байлаа. Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг сайхан шавь нар хүлээж авч өдий хүртэл ажиллахдаа багш гэсэн хүндтэй сайхан мэргэжлээрээ бахархаж явдгаа хэлэхэд таатай байна. Манай нутгийн малчид хүүхдүүдээ дотуур байранд суулгаж, хэдэн даваа гүвээ даван, хонь малаа туун 100-140 орчим км газар отор нүүдэл хийдэг. Ам бүл нь цөөн хүн хүч нь хүрэлцэхгүй айлын цөөхөн тооны хүүхэд есөн настайдаа сургуульд ордог байсан. Гэхдээ энэ нь маш ховор доо. Тэр үеийн найман настай сургуульд орж буй хүүхдүүдийг одоогийн зургаан настай сурагчидтай харьцуулахад тэд их хашир байдаг байсан. Тэр үед сурагчдад зааж буй хичээлийн агуулга, стандарт, сурах бичиг бүгд үнэхээр эмх цэгцтэй байсан. Нэгэнт л сургуулийг нь төгсөөд ирсэн юм чинь аав, ээжийнхээ итгэлийг дааж, сайн багш болно ,би чадах ёстой гэсэн зорилготойгоор ажиллаж байсан.

-Хөдөө орон нутагт багшилж ажиллахын юу нь сайхан, юу нь дутагдалтай байдаг вэ?

-Суманд ирж ажиллахын давуу тал нь гэвэл төв газарт түгжрэлд орж алтан цагаа үрэх, автобус хүлээх зэрэг шиг асуудал тулгардаггүй. Бид гэрээсээ сургууль руугаа хурдан алхлаа гэхэд 15 минут, удаан алхаж явахад 20 минут орчим хугацааг зарцуулж очдог. Хөдөө орон нутагт ажиллах бололцоо өмнөх онуудаас хангагдаж хөгжиж байна. Бид техник технологийг ашиглан мэргэжилтэйгээ холбоотой мэдээллийг олж авдаг болсон. Өөртөө зорилго тавин өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Хэцүү бэрхшээлтэй асуудал гэвэл өвлийн улирал манай нутагт хөрсөн дээрээ -50 градус хүрдэг. Өвлийн ид хүйтэнд бид хичээлдээ явахад битүү манан будан дунд явдаг, тийм хүйтэн. Улаанбаатар хот шиг халаалттай ангид бид суухгүй шүү дээ, зуухтай ангид хичээллэнэ. Манай сургуульд 320 хүүхдийн шинэ сургууль баригдаж эхэлсэн ч санхүүжилт зогсоод, энэ жил ашиглалтад орох байсан ч амжсангүй. Үүнд барилгын материалын эд зүйлс үнэд орсон нь нөлөөллөө. Дараа жил бүтэх байх гэсэн горьдлоготой л сууна. Нэг үгээр хэлбэл хугацаа нь дууссан актлагдсан хичээлийн байранд бид бүхэн хичээллэж байгаа шүү дээ (энэ зөвхөн бага анги). Яг өөрийн анги дээр жишээ авахад шалнаасаа, хананаасаа маш хүйтэн их хэцүү байдаг. Одоо арай гайгүй байгаа нь энэ. Энэ хүйтэнд арван хоёрдугаар сарын 16-наас нэгдүгээр сарын 20 гартал амардаг болсон нь бидний амьдрал байдалтай холбож байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа. Арваннэгдүгээр сард гэхэд л манай Монголд хүйтэрчхэж байгаа шүү дээ. Манай нутагт бол одоо хүйтрээд эхэлсэн. Ангидаа очиход галч маань өглөөний зургаан цагаас эхлээд өөрийн хуваарьтай ангиудаа галладаг. Энэ хугацаанд анги дулаацсан байх боловч хүүхдүүд очоод ангид ороход үүд хаалга онгойх хооронд анги руу хүйт орж, дулаан илчийг нь алдагдуулдаг. Ихэвчлэн хүйтэнд эхний хичээлийн цагуудад анги танхимаа дулаацуулдаг. Хэтэрхий хүйтнээс болоод нэмж байнга галаа түлж байдаг. Иймэрхүү бэрхшээлүүд байдаг даа.

-Таны хувьд багш хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Багш хүн бол зөв хандлагатай, хандлага сэтгэлгээ нь хийж буй ажилдаа чиглэгдсэн байх ёстой. Мөн мэдлэг, чадвартай, шавьдаа хайртай байх ёстой. Шилдэг удирдагч, зохион байгуулагч тийм л хүн байх ёстой гэж боддог.

-Багш нарын цалин нэмэгдсэн шүү дээ. Одоо хэдэн төгрөгийн цалин авч байна вэ, цалин нэмэгдсэн ч амьдралд нь хүрэлцээтэй байна уу?

-Хүмүүс багш нарыг их цалин авдаг гэж ойлгодог. Яг үнэндээ амьдралд хүрэлцдэггүй. Яагаад вэ гэвэл, цалингийн их хувь зээл гэдэг зүйл рүү орчихдог. Багш нарын цалин нэмсэн, гэхдээ цалин нэмэхийн хэрээр гадуур борлуулагдаж буй өргөн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн. Манай сумаас аймгийн төв орохын тулд арваас 12 цаг явж хүрдэг. Миний үндсэн цалин нэг сая 50 мянган төгрөг. Өөрийн оюутан хүүхдийг сургах гээд зээл авдаг. Зээлийн хүү өндөр, оюутнуудын төлбөр ч өндөр юм. Хүү өндөр болохоор авсан цалингийн ихэнх нь зээл рүү явчихдаг. Тэгээд орон сууцанд бид бүхэн амьдрах биш дээ. Түлээ модоо авах гээд амьдралын хэрэгцээ их. Энд хүнсний барааны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдсэн. Цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд л явж байна. Одоо багш нарын цалинг дахиад нэмэх шаардлагатай. Өндөр соёлтой орны багшийн цалинг Монгол Улсын багш нарын цалинтай дүйцүүлэхэд ичмээр ч юм шиг, атаархмаар ч юм шиг санагддаг. Гэхдээ улсдаа ажил хийгээд өдий зэрэгтэй яваадаа сэтгэл хангалуун л байна. Нөгөө талаараа багшийн ажил хүнд хүчир ажил шүү дээ. Бага ангийн багшийн хараа, сонсгол муудаж байна. Шохой гэдэг айхтар зүйлийн харшилтай болж байна. 34 жил ажиллахад сайхан сургууль, мэргэжил нэгтнүүд, хамт олон, хөөрхөн шавь нар, энэхүү мэргэжлээрээ бахархдаг. Хамгийн гол нь цалинг маань нэмээсэй гэж хүсэх юм даа. Энэ намар зөндөө олон багшийн зар сургууль бүхэнд тавигдаж байна шүү дээ. Цалин бага учир багш мэргэжлээрээ ажиллах хүмүүс цөөрч байна уу даа гэж бодогдохоос гадна холоос болон өөр сумаас ирж ажиллахад байрлах байр, гэр орон гээд асуудал байдаг.

-Хөдөө орон нутагт багшлах орон тоо ямар байна?

-Манай суманд бага ангийн багшийн орон тоо хүрэлцээтэй. Дунд ангид монгол хэлний багшийн орон тоо маш их дутагдалтай байсан. Багш тав, сургалтын менежер хоёр дутуу байсан ч зарын дагуу ирж ажиллаад энэ тэндээс ямартай ч хүрэлцээтэй болсон. Хүмүүс хөдөө орон нутагт сонирхолтой болж байх шиг байна гэж ойлгож байгаа.

-Хөдөө орон нутагт ажиллахад орон байрны хангамж гэж байдаг уу?

-Тийм зүйл байхгүй. Одоо л энэ зүйлийн талаар сошиал медиагаас олж харж байгаа шүү. Хөдөө орон нутгийн багш нарын хангамж тийм сайн биш. Багш нарт таван жил тутамд нэг удаагийн зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. Хөдөө орон нутагт ажилласны нэмэгдэл гэж 10 хувь байдаг. Үүнээс өөр орон сууцны тусламж, дотоодоос багш ирвэл байрны хангамж гэх юм байхгүй. Өөрсдөө байртай бол байрандаа, эсвэл хүний байрыг хөлслөх гэх мэтээр аргалдаг даа. Байр гэдэг нь төвийнх шиг орон сууц биш, хувийн орон сууц байгаа.

-Таны хувьд шавь нартаа юуг чухалчлан захидаг вэ?

-Сурлага, хүмүүжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Тийм учраас хамгийн түрүүнд төлөвшилтэй байж гэмээнэ ирээдүйн мөрөөдөлдөө хүрч чадна гэж бүх шавь нартаа захидаг. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэж одоо хичээл зааж буй гуравдугаар ангийнхандаа байнга хэлдэг. Мөн та нар аав, ээжийнхээ хажууд байнга байхгүй шүү дээ. Мөнгөний үнэ цэнэ уначихлаа. Тийм учраас хичээл номдоо сайн суралцах, хэн сайн ажиллана тэр хүн өндөр цалин авах боломж нь нээгдчихсэн гэж хааяа ярилцдаг. Миний үе үеийн шавь нарын дунд мундаг явж байгаа сайхан шавь нар олон байна.

-Таны шавь нар ямар ажил эрхэлж байна?

-Надтай хамт төрөлх сургуульдаа 7-8 шавь минь зэрэгцэн багшилж байна. Өөр газар ажиллаж буй багш, эмч, инженер,нийслэлийн шүүхийн шинжилгээний газар ажилладаг, зэвсэгт хүчний ангийн салаан захирагч гэх зэрэг олон мэргэжлээр амжилттай сайн ажиллаж байгаа. Япон, Солонгос руу урилгаар суралцахаар явсан төгсөгч шавь нар ч бий. Тэднээрээ их бахархаж явдаг даа. Үе үеийн төгсөгч нараа боломжийн хэмжээнд төгсгөж байсан гэж боддог. Багш болсны бахархал нь энэ юм уу даа гэж өөрөөрөө бахархдаг.

Categories
мэдээ нийгэм

А.Сарнай: ОХУ-аас дүрвэж ирсэн халимаг, буриадуудад туслах аян эхлүүлж байна DNN.mn

Arslan.mn

“Буриадын сан”, “Холун хатны үрс” ТББ-аас ОХУ-аас ирж буй халимаг, буриадуудад туслах аян эхлүүлэх талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийв.

Энэ талаар “Холун хатны үрс” буяны сангийн тэргүүн А.Сарнай “Манай буяны сан 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Герман хэлний сургалтаар дамжуулан буяны сангаа санхүүжүүлж, эмзэг давхаргын хүүхдүүдэд тэтгэлэг өгөх үйл ажиллагаа явуулдаг. Манай сангаас Оросоос дүрвэж ирсэн хүмүүст өөрсдийнхөө хэмжээнд тусламж үзүүлж байгаа. Нэн даруй тусламж шаардлагатай маш олон хүн байна.

Би герман хэлний багшаар найман жил ажиллаж байна. Тиймээс өөрийнхөө шавь нараас тусламж хүсэж байгаа юм. Германд ажиллаж байгаа цалиндаа хүрсэн өөрийнхөө шавь нар болон ОХУ-д сургуулиа төгссөн санхүүгийн боломжтой хүмүүсээс хандив хүсэж байна.

Дэлхий даяар эдийн засаг хямарсан, үнийн өсөлтөөс шалтгаалж амьдрал хаа сайгүй хэцүү байна. Тиймээс Монголын ард түмэнд хэлэх зүйл байхгүй” гэлээ.

“ГЭРИЙНХЭЭ ХУВЦАСТАЙ НААШАА ГАРААД ИРСЭН ЗАЛУУЧУУД ИХ БАЙГАА УЧРААС ЭХНИЙ ЭЭЛЖИД ДУЛААН ХУВЦАС ХЭРЭГТЭЙ БАЙСАН”

Мөн тэрбээр “Монгол Улс нь НҮБ-ын гишүүн улс учраас дүрвэгсдэд туслах үүрэгтэй. Энэ асуудлыг орхивол сөрөг үр дагавар гарч ирэх магадлалтай.

Нийгмийн харилцаанд орохгүй байх нь хүнд хамгийн хэцүү. Хэрэв энэ асуудал орхигдвол хямарна, сэтгэл санааны хүнд байдалд орно. Энэ хүмүүс бага ч болтугай цалинтай ажил хийгээд хэсэг хугацаанд нийгмийн харилцаанд орох нь чухал. Монголд байх хугацаанд нь Монгол Улсын зүгээс тодорхой хэмжээгээр чадах бүхнээ хийх хэрэгтэй. Ард түмэн маань ч ойлгож хандах хэрэгтэй байна. Монголчууд ч гэсэн дэлхий даяар хаа сайгүй амьдарч байна. Хүний газарт орох оронгүй, дээрээс нь хэлийг нь мэдэхгүй бол ямар байх вэ…

Гэхдээ монголчуудаасаа хандив гуйх зүрх байхгүй байна. Монголчуудын маань амьдрал хүнд байгаа. Тиймээс шавь нараасаа болон бусад санхүүгийн хувьд боломжтой хүмүүсээс хандив хүсэж байна.

Гэрийнхээ хувцастай наашаа гараад ирсэн залуучууд их байна. Тиймээс эхний ээлжид дулаан хувцас хэрэгтэй байсан. Түүнчлэн зочид буудалд өөрт байсан мөнгөө төлсөөр байгаад одоо хонох газаргүй болоод гадуур явж байгаа залуучууд ч байгаа. Энэ хүмүүс Монголд нэг их удахгүй гэж бодож байна. Тэгэхээр хэсэг хугацаанд туслах шаардлагатай болж буй. Хүн гэдэг утгаар хандаж, дүрвэж ирсэн хүмүүст гар сунгах хэрэгтэй байна” гэлээ.