Categories
гадаад мэдээ

​ОХУ-ын шийдвэрийг шалгаж, дүгнэнэ DNN.mn


НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, ОХУ дахь хүний эрхийн бүх зөрчлийг нэг жилийн хугацаанд хянан, нэгтгэндүгнэж илтгэл тавих тусгай шинжээчтэй болов. Ийм арга хэмжээ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улсын эсрэг авч буй түүхэнд гарсан анхны арга хэмжээ болж байгаа юм.

Шинжээчийн илтгэлийгбүрэн эхээр нь албан ёсны бүх сувгаар хүний эрхийг хамгаалагчид, өмгөөлөгчид, сэтгүүлчдэд саадгүйхүргэхээр тохиров. Хүний эрхийн зөвлөл нь 47 улсаас бүрддэг бөгөөд тусгай илтгэгч томилохыг 17 улс дэмжиж, Хятад, Куба, Венесуэл зэрэг хүний эрхийн асуудалтай зургаан улс эсэргүүцэж,бусад 24 гишүүн түдгэлзсэнээр уг илтгэгч томилох тогтоол батлагдсан байна. Уг зөвлөл энэхүү шийдвэрээ сүүлийн үед Орос улс хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан, ялангуяа Оросын зэвсэгт хүчний нэр хүндийг гутаасан, армийн талаар “худал мэдээлэл” тараасан хэмээн хатуу шийтгэл онооххууль батлан мөрдсөн гэдгээр тайлбарлаж байгаа юм. Үнэхээр ч Оросын эрх баригчид өнгөрсөн баасан гарагт Нобелийн энх тайвны шагнал хүртсэн “Мемориал” гэх мэт хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааг хүртэл хаагаад байгаа билээ.

НҮБ-д суугаа ХБНГУ-ын Байнгын төлөөлөгч Катарина Шташ “Орос улс Европын зөвлөлөөс гарч, иргэдийнхээ Европын Хүний эрхийн шүүхэд хандах боломжийг хаасан” гэж мэдэгдээд “Энэ нь Оросыг хүний эрхийн асуудлыг орхисон Европ дахь цорын ганц улс болгосон” гэж мэдэгдэв. Тэрээр “Европын хүний эрхийн шүүхэд ОХУ-ын эсрэг 7450 гомдол ирсэн байгаа бөгөөд НҮБ-ын Тусгай шинжээчийн илтгэлийн ачаар эдгээр асуудлуудын зарим нь шийдэгдэх болно” гэсэн байна.

Европын Хүний эрхийн зөвлөл есөн жилийн дараа ОХУ-ын “гадаадын агентуудын” тухай хуулийг хүний эрхийг зөрчсөн гэж хүлээн зөвшөөрч, мөн Оросын эрүүдэн шүүлт, шорон дахь хүчирхийллийн тухай “ВВС”-ийн баримтат кинонд үндэслэн ОХУ-ыг хариуцсан байнгынорон тоо бий болгох тухай тогтоолын төслийг Европын холбооны Унгараас бусад бүх улс оролцон бэлтгэсэн аж.

НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Геннадий Гатилов “Энэ нь ОХУ-ын дотоод, гадаад бодлогод хөндлөнгөөс оролцож, Оросын эсрэг АНУ болон түүний дуулгавартай “дагуулууд”-ын аль хэдийнээс бүхэнд ил болсон худал гүтгэлгийг дэлхий нийтэд тарааж, бидэнд ял тулгах гэсэн ээлжит явуулга” гэж мэдэгдэв. Тогтоолоор томилогдсон шинжээч нь холбогдох бүх эх сурвалж, тэр дундаа ОХУ-ын дотоод болон гадаад дахь Оросын иргэний нийгмийн байгууллагуудаас ирж буй мэдээллийг цуглуулж, судалж нэгтгэн, үнэлж дүгнэх бөгөөд жилийн дараа Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд уг асуудлаар илтгэл тавих юм байна. Энэ нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн түүхэн дэх ОХУ-ын дотоод нөхцөл, байдлын талаар гаргаж буй анхны шийдвэр юм. Орос Украинддовтолсонтой холбогдуулан уг Зөвлөл саяхан “Оросын армийн Украины нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийг иж бүрэн мөрдөн шалгах тухай” гэх мэт хэд хэдэн тогтоолыг нэгэн зэрэг батлан гаргасан.билээ. Ингэснээр ОХУ-ын одоогийн төр, засаг төдийгүй Украид дайн хийхийг дэмжсэн хүн болгонд олон улсын шүүхийн хаалга нээгдэж байгаа юм.Харин улс төр судлаачид дээрх тогтоолыг В. Путины дарангуйллын дэглэмийн дараа байгуулагдахОросын шинэ төр, засагтзөв чиглэл болох чухал ач холбогдолтойгоос гаднабатлагдсан өдөр нь Чеченийн одоогийн засгийн газрыг хатуу шүүмжилж байсан, “Новая газета” сонины сэтгүүлч Анна Политковская алагдсаны 16 жилийн ойтой давхцаж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Энэхүү тогтоол батлагдсаны дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Украины асуудлаарх тусгай, ээлжит бус чуулган Нью-Йорк хотноо хуралдав. Украины эзлэгдсэн дөрвөн мужидОросоос явуулсан “бүх нийтийн санал асуулга”-ыг буруутгасан тогтоолын төсөлднээлттэй санал хураалт явуулахад 107 улс дэмжиж, 13 улс эсэргүүцэж, 39 улс түдгэлзэн уг тогтоол батлагдав.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Боловсролын багц хуулийг хэлэлцэнэ DNN.mn

Зѳв тѳлѳвшил бол сайн боловсрол мѳн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийг 14.00 цагт хэлэлцэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн албаны шалгалт энэ баасан гаригт зохион байгуулагдана DNN.mn

Төрийн албаны шалгалтын сорилын цахим ном гарчээ | News.MN

Төрийн албаны шалгалт энэ сарын 14-нд буюу Баасан гарагт зохион байгуулагдана.

Тодруулбал, Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журмын холбогдох зүйл, заалтыг үндэслэн Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд явуулсан. Харин шалгалтыг аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулах товыг гаргаад буй юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөмийн бөмбөг дэлбэрвэл йод аминд ордог DNN.mn

Орос, Украины дайн хурцдаж байгаа энэ үед цөмийн зэвсгийн талаар дэлхий нийтээр ярьж байна. Оросын ерөнхийлөгч В.Путин цөмийн бөмбөг хэрэглэх талаар нэг бус удаа сануулж, Украин энэ аюулыг эхлүүлэхгүй байх талаас олон улсаас тусламж хүсч байна.

Нөгөө талаар хэрэв цөмийн зэвсэг хэрэглэвэл ямар хор уршиг үлдээх вэ. Цөмийн зэвсгийн цацрагийн аюулаас яаж сэргийлж болох талаар дэлхийн улс орнууд аль хэдийнэ анхааралдаа авч, алхам хийж эхлээд байна. Үүний нэг бол цацрагийн аюулаас хамгаалах йод нөөцлөх ажил юм. Цацрагийн аюул хүний биеийн эд эрхтэн дундаас бамбай булчирхайг хамгийн түрүүнд гэмтээдэг гэдэг. Тиймээс бамбай булчирхайн эмгэгүүдийн гол эмчилгээ нь йод гэж мэргэжлийн хүмүүс үздэг.


Н.Тэгшбаяр: Цөмийн цацрагт хордлогод йод хамгийн сайн


Энэ талаар Цөмийн энергийн газрын дарга асан, цөмийн физикч Н.Тэгшбаяраас цөөн асуултад хариулт авсан юм.


-Цөмийн цацрагийн аюулаас хамгаалахын тулд гадны улсууд йодыг их хэмжээгээр нөөцөлж байна. Цацрагийн хорыг йод тайлдаг гэсэн үг үү?

-Үнэн. Цөмийн цацрагт альфа, бета, гамма гэсэн гурван цацраг байдаг. Эдгээр нь нүдэнд үзэгдэхгүй, харагдахгүй, үнэртэхгүй, амтлагдахгүй. Ялангуяа альфа, бета хоёр нь хүний биеийг нэвт гарахдаа эсийн түвшинд гэмтэл үүсгэдэг. Цөмийн цацрагийн хордлогын үед хүний биеийн бамбай булчирхайн үйл ажиллагаа доголддог. Тодруулж хэлбэл, бамбай булчирхай бол аливаа цацраг туяанд маш мэдрэг эрхтэн. Үүнээс улбаалж йодын дутагдал үүсэх аюул бий болдог. Энэ эрсдэлээс сэргийлж, цацрагийн хордлогыг бууруулахын тулд йодыг хэрэглэдэг.

Йодын атом нь эерэг цэнэгтэй цөмөөс бүрддэг. Өөрөөр хэлбэл, дотор нь 53 протон, 74 нейтрон байдаг. Йодын атомын энэ шинж чанар нь эмчилгээнд хэрэг болдог гэсэн үг.

-Чернобылийн ослын дараа цацрагт хордсон иргэдэд йод өгч байсан мэдээлэл байдаг. Зөвхөн бамбай булчирхайг хамгаалах үүднээс хэрэглэдэг гэсэн үг үү?

-Бамбай булчирхайн өөрчлөлтөөс гадна сэтгэхүйд өөрчлөлт орох эрсдэлтэй гэж үздэг. Йодыг хэрэглэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй. Хүний биед нэн шаардлагатай. Тунгийн хувьд маш багаар шаардагддаг. Дангаар хэрэглэхээс гадна йоджуулсан давс, йодоор баяжуулсан хүнс хэрэглэж эрүүл мэндээ хамгаалж болдог.

Йодыг зөвхөн цөмийн цацрагийн хордлогоос гадна бусад хордлогын үед ч хэрэглэдэг шүү дээ. Олон улсад йод ихтэй устай газар, йод багатай устай газар гэж бий. Йод бага агуулагддаг устай газарт дээр хэлснээр энгийн үед ч хүнсэндээ нэмэлтээр хэрэглэх ёстой гэв.

Эмийнсангуудаарйод худалдаалахгүй байна

ОХУ, Украин хооронд өрнөж байгаа дайнтай холбоотойгоор хил залгаа бүс нутгуудад йодыг их хэмжээгээр цуглуулж, хадгалах болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа. Хамгийн сүүлд Польш улс Украины Запорожье атомын цахилгаан станцын эргэн тойронд өрнөж буй тулаантай холбоотойгоор цацраг идэвхт бодист өртсөн тохиолдолд хэрэглэх йодын шахмалыг бүс нутгийн гал унтраах ангиуддаа тараасан гэж REUTERS агентлаг мэдээлсэн билээ. Түүх сөхвөл 1986 оны Чернобылийн ослын дараа иргэдэд йодыг эмчилгээнд ихээр хэрэглэж байсан гэдэг. Үүнээс улбаалж цөмийн зэвсэгтэй улс орнуудад йодыг уух хэлбэрээр /шахмал/ эмийн сангуудаар чөлөөтэй худалдаалдаг болжээ.

Тэгвэл манай дотоодын эмийн сангууд, эм ханган нийлүүлэгч гол байгууллагуудад йод худалдаалдаг талаар тодруулсан юм.

“Ази фарм” компани йодыг нунтэг хэлбэрээр худалдаалж байгаад нэлээд эртнээс тасарсан. Тиймээс одоо худалдаалахаа больсон гэдэг мэдээллийг өглөө. “Хүрмэн” эмийн сангийнхан “Бодис нь тасарсан учраас үйлдвэрлэхээ аль эрт зогсоосон” гэв. “Монгол эм импекс” компаниас тодруулахад “Йодыг манай компани худалдаалдаггүй” гэж байна. Харин “Монос” компанийн хувьд йод агуулагдсан “Йодмарин” гэх эмийг л худалдаалдаг юм байна. Бамбай булчирхайн дутагдалтай хүмүүс энэ эмийг авч хэрэглэдэг аж. Тус эм нь цацрагийн аюулаас хамгаалах хэмжээний бүрэн йод агуулагдаагүй, бусад эмийн хольцтойгоор ийнхүү хэрэглээнд байдаг юм байна.

Дайны нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед энэ асуудал улс орны хэмжээнд яригдах ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яамнаас эхлээд Засгийн газар хүртэл энэ талаар ямар ч мэдээлэл, сэрэмж байхгүй хэвээр байна. Иргэдийн дунд ч мэдээлэл хомс, эмийн сангуудаар ч худалдаанд байдаггүй юм байна. Гэтэл олон улсад аль хэдийнэ албаны хэмжээнд болон хүн ардын хэмжээнд нөөцлөөд байгааг бид анхаарах учиртай. Цөмийн физикийн салбарын хүмүүс ч тодорхой хэлж тайлбарлаж байна. Тиймээс төр засгаасаа эхлээд эм ханган нийлүүлэгч компаниуд йодыг татан авах, дотооддоо боловсруулах ажилд анхаарах цаг болжээ.


Эмч Н.Бадамсүрэн: Хүүхдэд йод дутагдвал IQ чадамж нь 10-15 хувь буурдаг


Цацрагийн туяанд мэдрэг эрхтэн болох бамбай булчирхайн үйл ажиллагаа, эмгэгийн талаар дотоод шүүрлийн мэргэжлийн эмч Н.Бадамсүрэнгээс тодруулсан юм.


Тэрээр “Бамбай булчирхай бол хүзүүний урд байрладаг даавар ялгаруулдаг булчирхай. Түүний төв удирдлага нь өнчин тархинд байдаг. Нэг ёсондоо өнчин тархинаас бамбай булчирхайг удирдаж, зохицуулж байдаг гэсэн үг. Бамбай булчирхай даавар нь зүрх судас, тархи мэдрэл, хоол боловсруулах, яс булчингийн эрхтэн тогтолцоо, бодисын солилцоо гээд бүх зүйлийг зохицуулж байдаг чухал эрхтэн. Тиймээс дааврын өөрчлөлт гарахад л хүний биеийн бүх эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гардаг. Бамбайн булчирхайн өвчлөлийн хувьд төрөлхийн буюу олдмол дутагдал, мөн бамбай булчирхайн томролын эмгэгүүд байдаг. Дутагдлын үед эмчилгээнд йодыг хэрэглэх ёстой.

Бага насны хүүхдүүдэд бодисын солилцоо маш эрчимтэй явагддаг учраас йодын хэрэгцээ өндөр. Хэрэв йод дутагдвал IQ чадамж нь 10-15 хувь буурна гэсэн судалгаа бий. Насанд хүрсэн хүний биед 15-20 мг йод агуулагддаг бөгөөд түүний 70-80 хувь нь бамбай булчирхайд байдаг. Манай улс бол йодгүй бүс нутаг гэдгийг ДЭМБ зарлачихсан шүү дээ. Нийт газар нутгийн 80 хувь нь йодын дутагдлын бүсэд хамаардаг. Нэг ёсондоо бид уснаас, хөрснөөс йод авах боломжгүй. Тийм ч учраас йодын дутагдлын эмгэгт өртөх эрсдэлтэй гэсэн үг. Монгол Улс 1996 оноос хойш ард иргэдийн йодын хэрэглээгээ хангахын тулд давсыг йоджуулж хэрэглэдэг болсон. Монголчууд йодын хэрэгцээнийхээ 92 хувийг хүнснээс, найман хувийг агаар, уснаас авдаг. Сүүлийн үед бамбай булчирхайн эмгэгүүд дотроос дутагдалд орж байгаа нь дийлэнх байна” хэмээв.

Categories
гадаад мэдээ

“G7” цахимаар хуралдав DNN.mn

“Их 7” гэгддэг улсууд яаралтай цахим уулзалт зохион байгуулжОрос улс пуужингийн довтолгоон хийж “Украины иргэний дэд бүтэц, хотууд руу пуужингаар дайрч, гэм зэмгүй энгийн иргэд амь насаа алдсан”-ыг эрс буруушаав. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн мягмар гарагт болсон цахим уулзалтаар энгийн иргэд рүү чиглэсэн халдлага нь “Оросын Ерөнхийлөгч Путин болон бусад гэмт хэрэгтнүүд хариуцлага хүлээх ёстой дайны гэмт хэрэг мөн” гэдгийг “G7”-ийн улсуудад сануулсан байна. Мөн “Их 7”-ын орнууд ОХУ-ын Украины нутаг дэвсгэрийг хуурамч санал асуулга явуулах замаар өөртөө нэгтгэх гэсэн Оросын хууль бус оролдлогыг буруушааж, няцаан “Их Долоо” Украины нутаг дэвсгэрийг өөрчлөх гэж оролдсон хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгдэв. “Их 7”-ын улсууд Украины дайныг хурцатгаж буй “Дэлхийн энх тайванд аюул учруулж буй цөмийн зэвсэг ашиглахаар заналхийлэх, цэргийн дайчилгаа” зэрэг Оросын үйлдлүүдийг буруушааж, “ОХУ-аас химийн, биологийн болон цөмийн зэвсэг хэрэглэвэл хатуу хариу үйлдэл үзүүлнэ” гэж мэдэгдэв.

Үүнээс гадна “Их долоо” Беларусийн эрх баригчдад хандан Оросын цэргүүд тус улсын нутаг дэвсгэрийг Украины эсрэг түрэмгийлэлд ашиглахыг зогсоохыг уриалсан байна. “Орос, Беларусийн цэргийн хамтарсан бүс нутгийн бүлэглэл байгуулах тухай зарласан нь Беларусийн дэглэм Оросын хамсаатан болсны бас нэг жишээ боллоо” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 3365-3450 төгрөг байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын шинэ бондын хэмжээ 800 сая ам.доллар болж, хүү  нь буурчээ

Монголбанкны өчигдрийн /2022.10.11/ зарласан албан ханшаар ам.доллар 3,365 төгрөг байна. Харин евро 3,264 төгрөг байгаа бол ОХУ-ын рубль 52.69 төгрөг байна.

Харин Найман шарга валют арилжааны төвд ам.доллар 3,450 төгрөг, евро 3,360 төгрөг, ОХУ-ын рубль 53.00 төгрөг тус тус байна

Categories
мэдээ нийгэм

38 настай эрэгтэй 67 настай эмэгтэйн хоолойг нь боож дээрэмдэхийг завджээ DNN.mn

Дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлье | Sonin.MN

Согтуурсан үедээ 67 настай эмэгтэйн хоолойг нь боож, дээрэмдэхийг завджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 10-ны өдрийн 19:34 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай ээжийн амыг дарж дээрэмдэхийг завдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад 38 настай, эрэгтэй “Н” гэгч нь согтуурсан үедээ 67 настай, эмэгтэй “Л” гэгчийг түлхэж унагаан, хоолойг нь боож дээрэмдэхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Балхжав: Би алдарт морин хуурч Жамьяны гарын шавь DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРАВДУГААР САРД НИЙТЛЭГДСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавтай ярилцлаа.


-Урлагаар хүний нийгмийг баясгаж гэгээрүүлнэ гэдэг гайхамшиг. Таны хувьд мянга гаруй дууны аялгуу зохиож ард түмнээ баярлуулсан гэв үү?

-Мянгаад дуу байна. Хорь шахам жүжиг, киноны хөгжим, үндэсний оркестор болон морин хуурын чуулгат зориулсан дан хөгжмийн бүтээлүүд гээд нэлээд бүтээл бий. Анхны дуу маань гэвэл ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг “Амин нутаг” шүү дээ. Яагаад ч юм Монгол эх орондоо сэтгэл зүрхнээс хайртайн илэрхийлэл болж энэ дуу надаас төржээ. Тэрнээс залуу хүн хайр сэтгэлийн тухай дуу ч юм уу бичиж болох л байсан. Зохиосон мянгаад дууны минь жаран хувь нь эх орны тухай байгаа нь “Амин нутаг”-аар эхэлсэний буян заяа гэж боддог. Хамгийн сүүлд гэхэд би С.Эрдэнэболдын шүлгээр “Хамтдаа хайрлах эх орон” гэж дуу бичлээ. Эх орны тухай хоёр дууны хооронд би “Тэр намайг дурсдаг болов уу”, “Зүүдний ханхүү”, “Нулимсаа арч охин минь”, “Би жаргалтай”, “Зүүдэнд ургасан тэр минь”, “Үггүй мордсон чи минь”, “Ижий бурхан”, “Шинэ жил манайд ирлээ”, “Жинжиймаа” зэрэг олон бүтээл туурвижээ. Аль бүхнийг нэрлэж барахав.

-Та хөгжим зохиох суурь дэвсгэртэй хүн байв уу?

-Манай аав Байшин үйлдвэрлэх комбинатад насаараа жолоочоор ажилласан ч урлагийн асар өндөр мэдрэмжтэй хүн байсан. Цэргийн гуулин хөгжим тоглож байхад минь дэмждэг байлаа.

-Аав чинь Байшин үйлдвэрлэх комбинатын жолооч байсан гэхээр та хотын унаган хүүхэд үү?

-Би өөрийгөө хоёр сэтгэлгээтэй хүн байж гэж одоо бодоод байгаа юм. Миний аав, ээж хоёр намайг цэл залуухан насандаа гаргасан, би бол цэргийн хүүхэд байхгүй юу. Тиймээс миний хүүхэд насны бүх амьдрал Төв аймгийн Алтанбулаг суманд өвөө эмээтэйгээ өнгөрсөн. Зун нь хөдөө байдаг байсан болохоор яаж морь тарлахав, хонио хаагуур хариулахав, тэр бүгдийг сайн мэднэ. Өвөл нь харин хоёрдугаар дөчин мянгатын хүүхэд болно. Хотын хүүхэд орцондоо гитар тоглож, дуулна. Ийм хоёр амьдралын дунд өссөн болохоор миний уран бүтээл морин хуур болоод орчин үеийн бүх хөгжимтэй холбоотой байдаг. Хэрвээ би тас хөдөөгийн хүүхэд байсан бол зохиолын дуу талдаа, бас хотын унаган хүүхэд байсан бол эстрадын чиглэлийн хүн байх байсан шүү.

-Таны “Талын Монгол айл” дуу ч монгол поп мөртлөө этник талдаа байдаг нь “хоёр нутагтан” байсны чинь илэрхийлэл байна шүү дээ?

-Балхжав гэдэг сэтгэлийн хүн маань хоёр хуваагдсаны л нэг илрэл наад дуу чинь мөн шүү. Одоогийн манай телевизийн “Universe best songs”-ын шалгаруулалтыг Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш нар тухайн орон нутагт нь очиж авдаг байлаа. Тэгэхэд 24 дүгээр сургуулиас нэрт хуурч Жамьян багш маань манай ангиас балетын ангид Баярааг, морин хуурчийн ангид намайг шалгаруулж авч явж байсан. Тэр чинь би гуравдугаар ангид байсан гэхээр 1970 он юм.

-Та агуу их Жамьян хуурчийн гарын шавь байх нээ?

-Ёстой гарын шавь нь. Гурваасаа арванхоёрдугаар анги төгстлөө тэр их хүний морин хуурчийн ангид сурлаа. Даанч тоглоогүй гучин жил болсон болохоос биш яах аргагүй мэргэжлийн морин хуурч юм, би. Морин хуур хөгжим ч хийл шиг хөгжчихлөө. Ширэн цартай хуурыг ваннын өрөөндөө тоглоход чийг цохиод хэцүү байдаг. Одооны морин хуурыг гадаадад захиалаад хийлийн стандартын дагуу олон жил хатаасан модоор урлаж байна. Тийм ч учраас морин хуурт хоёрхон чавхдастай мөртлөө дэлхийн сонгодог хөгжмүүдийг тоглож болж байна.

-Хөгжим бүжгээ төгсчихөөд хаана хуваарилагдав?

-Хөгжим бүжгээ төгсөөд Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ангийнхаа Цэнгэлмаагийн хамт хуваарилагдлаа. Манай ангийнхан бүгд Дарханд оччихсон байгаа. Тэр үед Дархан хот шинээр байгуулагдаад дуу хүртэл зохиогдчихсон байсан. Залуу хүн болохоор тэднийгээ нэг дор байгаад их атаархаж, бараг л нойргүй хонодог байлаа. Харин би энд нэг их удалгүй гадаадын сургуульд явсан шүү.

-Хаанахын ямар сургуульд явсан юм?

-Польшийн Лодсын хөгжмийн сургуульд явсан. Тэр сургуульд явахад ардын жүжигчин Д.Лувсаншарав агсан шалгалт авч дэмжсэнийг мартах аргагүй. Тэгтэл Польшид өөрчлөн байгуулалт өрнөж ЗХУ-ын Ленинград хотод найруулагчийн ангид ирж байсан. 1986 онд сургуулиа онц төгсөөд иртэл Монголын үндэсний телевизэд туслах найруулагчаар томиллоо. Эндээсээ Телекино үйлдвэр рүү шилжиж “Шувууд буцах намар” анхны киноны зураг авалтаар хөдөө ажиллаж байтал хотын захиргаанаас захирамж гарч, шинээр байгуулагдах хотын телевизийн уран бүтээл хариуцсан дэд захирлаар томилогдсоныг дуулгасан. Ингэж 1992 оны долдугаар сард томилогдож есдүгээр сард телевизээ нээх үүрэг авсны дагуу өдөр шөнөгүй ажиллаж “Улаанбаатар” телевизийг үүсгэн байгуулж хорь гаруй жил ажиллаж байна даа.

-Та “UBS” телевизийн хамт олныхоо тухай ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Би хамт олондоо үнэхээр хайртай. Яагаад гэвэл миний уран бүтээлчид баярлаж гуниглаж, гомдож шаналж чаддаг. Ийм л хүмүүсээс уран бүтээл төрдөг. Энэ бол хүнээрээ байгаагийн шинж. Баярлаж, гуниглахыг мэддэггүй хүн гантай зуны тэнгэр шиг хуурай хоосон байдаг. Анхны тоглолтоо 1999 онд хийхэд аав маань хэвтэрт, нүд нь юм харахгүй болчихсон байлаа. Гэхдээ орныхоо хажууд радиогоо аваачиж тавиад хүүгийнхээ тоглолтын тухай сонсож, хамт олноор минь бахархаж байж билээ. Тэгэхэд манайхан миний өмнөөс баярлаж, нүдэндээ нулимстай зогсож байсныг би хэзээ ч мартахгүй. Амьдрал иймдээ л сайхан даа.

-Та хамт олондоо их хайртай чинь нүдэнд чинь хураад ирсэн нулимс чинь гэрчилж байх шиг?

-Хэдийгээр би том телевизийн захирал, мундаг хүн шиг харагддаг ч гэсэн хэлж ирэхгүй зовлонгийн өмнө өөрийн эрхгүй өвдөг сөхрөх үе ирдэг. Тэр үед хажуунаас өргөөд босгох хамт олон надад байдаг. Аавыгаа алдчихаад яахаа ч мэдэхгүй зогсож байхад аавыг минь тэврээд гарч байсан тэр хүний ачийг би мартахгүй. Дараа нь Монгол Улсаараа овоглосон уран бүтээлч болоход манайхан аавын минь оронд аав болж, тэр орон зайг хайраараа нөхсөн. -“Миний дуунууд” тоглолт чинь энэ жил 16 дахь жилдээ зохиогдож байна. Анхны тоглолт чинь сэтгэлд чинь мартагдахгүй биз?

-Төсөөлж байснаас ч хавьгүй олон хүн ирсэнд урамшиж түүнээс хойш тоглолтоо жил өнжилгүй хийлээ. Энэ жилийн тоглолт маань энэ сарын 23-25-ны өдөр 19 цагаас “UB Palace”-ийн концертын их танхимд уламжлал ёсоор болох гэж байна даа. Монголын гайхамшигтай дуучид, хамтлагууд ирж миний дуунуудыг толилуулдаг болохоор би үзэгчдээ сэтгэл өндөр байдаг гэж боддог доо.

-Танай хамт олон “Содура” хэмээх уран сайхны киноныхоо нээлтийг хэзээ хийх гэж байна?

-Хоёр жилийн турш хийсэн зураг авалтаа дуусгаж, цаатан эмэгтэйн нэрээр нэрлэсэн “Содура” киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон. Бидний сайн мэдэхгүй цаатан ардын амьдрал ахуйг дэлгэцэнд мөнхөлж байгаагаараа ихээхэн онцлогтой бүтээл л дээ. Кино бүтээх их ажил эхэлсний дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөлийн их тайгыг зорьж, цаатны урцад хонож, тэдний зовлон жаргалыг хуваалцахад “Зөв ажил эхлүүлжээ” гэж өөртөө урмын ташуур өгсөн дөө.

Л.БАТЦЭНГЭЛ

З. БАТХУЯГ

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 106 жолооч согтуугаар жолоо барьж, 130 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

New Year's Eve: Drink driving penalty offences are highest tomorrow - don't  get caught out | Express.co.uk

Энэ сарын 11-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2029 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1632, хулгайтай холбоотой 31, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 120, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 106, хүний биед халдсан 71, эрүүлжүүлэх байранд хоносон 130 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 3 хувиар өсчээ DNN.mn

Энэ сарын 10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.6 хувь, өмнөх долоо хоногоос 3%-аар өссөн байна.

Улаанбаатар хотод зарим гол нэрийн барааны дундаж үнэ /аравдугаар сарын 10-ны байдлаар/:

  • Импортын бөөрөнхий сонгино 2,783 төгрөг болж өмнөх долоо хоногоос 7.1 хувь
  • Төмс 1,298 төгрөг болж 6%
  • Өндөг 478 төгрөг болж 1.7%
  • 1-р зэргийн гурил 1,847 төгрөг болж 9.1%
  • Атар талх 2,152 төгрөг болж 24.9% өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.