Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 12-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1889 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1481, хулгайтай холбоотой 39, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 86, гэмт хэргийн шинжтэй 112 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 99, хүний биед халдсан 66, эрүүлжүүлэх байранд хоносон 128 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ 60 өргөдөл гомдол хүлээн авсны 63 хувь нь авлигын шинжтэй байна DNN.mn

АТГ: УИХ-ын дөрвөн гишүүнийг шалгаж байгаа ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 63.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 170 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г гүйцэтгэх хүрээнд “Эко шийдэл” төрийн бус байгууллагатай хамтран улс төрийн болон хууль хяналтын салбарын төсөөллийн судалгааны мэдээллийг нийтийн алба, шүүх, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 18 шинжээчийг оролцуулж судалгааны мэдээллийг цуглуулаад байна.

Categories
мэдээ цаг-үе

МҮОХ, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллана DNN.mn

Цэргийн госпитал болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг  ханиад томууны улиралд хүүхдүүдэд зориулах боломжтой - Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын Газар

МҮОХ болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Парис-2024” олимпын мөчлөг дуустал хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Х.Бат-Ирээдүй нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчид тус эмнэлгээс өндөр зэрэглэлийн иж бүрэн үйлчилгээг үнэ төлбөргүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.

Тамирчид урьдчилсан оношилгоонд хамрагдаж, шаардлагатай мэс засал хийлгэж, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахаас гадна хоолзүй, спортын сэтгэлзүйн зөвлөгөө өгөх цогц үйлчилгээ үзүүлнэ гэдгийг эмнэлгийн захирал Х.Бат-Ирээдүй хэлэв.

Х.Бат-Ирээдүй захирал энэ талаар “Манай эмнэлэг 2024 он хүртэл гэмтлийн дараах сэргээн засал, тэр дундаа спортын гэмтлийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа. Үүний хүрээнд спортын гэмтэл болоод сэргээн засах тусламж үйлчилгээний аппарат, тоног төхөрөмжүүдээ шинэчлэн сайжруулах ажлуудыг үе шаттай хийж байна.

Тухайлбал, гэмтлийн үений хагалгаа хийгддэг 4К дуранг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Ингэснээр дэлхийн хэмжээний шилдэг тамирчдын авч буй эмчилгээ, үйлчилгээг манай тамирчид авах боломж бүрдсэн.

Мөн shockwave буюу өндөр давтамжтай долгионоор сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнээс гадна ясны нягт тодорхойлох чиглэлээр хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмж ашиглаж байна.

Бидний хувьд улсынхаа нэрийг олимпын дэвжээнд гаргах өндөр зэрэглэлийн тамирчдаа дэмжих чиглэлээр МҮОХ-той хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна. Энэ нь эмнэлгийн нийт ажилчин, албан хаагчдын хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Чуулган: 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ DNN.mn

Хаврын чуулган энэ долоо хоногт завсарлана | iSee.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан “Их Хуралдай” танхимд 10 цагт эхэлнэ. Чуулганы Пүрэв, Баасан гаригийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд,

Тайлбар байхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 онд ашиглалтад орно DNN.mn

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон түүнийг түшиглэн баригдах цахилгаан станцын төслийн явц байдалтай өчигдөр танилцлаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй 300 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцын хөрөнгө оруулагч “Бодь интернэшнл” ХХК-ийн удирдлагууд 2024 оны 10 дугаар сард барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна хэмээн танилцууллаа. Станцын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Sinosteel Equipment and Engineering компани шалгаран ажиллаж байна.

Станцын барилга угсралтын ажил энэ оны 7 дугаар сард эхэлж, үндсэн барилгуудын суурийн ажлууд болон дагалдах дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Харин үндсэн барилгын төмөр хийцийн барилга угсралтыг 2023 онд эхлүүлэх төдийгүй тоног төхөөрөмжийн захиалгыг хийжээ. Мөн 2023 онд Багануур дүүрэг хүртэлх 71 км цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ыг өөрийн хөрөнгөөр хийж дуусган “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-нд хүлээлгэн өгөх юм.

Уг цахилгаан станц зуухны нүүрсний шаталт өндөр, усны хэрэглээ гурав дахин бага, түлшний найдвартай эх үүсвэртэй төдийгүй нүүрсийг уурхайгаас битүү туузан дамжуургаар зөөвөрлөх зэрэг олон давуу талтай гэдгийг компанийн зүгээс танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмэгтэй өвлийн куртик 90-250 мянга, эрэгтэй куртик 80-350 мянган төгрөгийн ханштай байна DNN.mn

Иргэд ойрын өдрүүдэд өвлийн бэлтгэлээ ханган дулаан гадуур хувцас, гутал сураглан явах болжээ. Валютын ханш өссөнтэй холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нэмэгдсэнээр худалдаа эрхлэгчид ч бараа бүтээгдэхүүнээ татан авахад каргоны үнэ хэд дахин өссөн бэрхшээл тулгараад байгаа тухай цахим орчинд нийтэлсээр байна. ингээд хүмүүс өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа болон хувцас хэрэглэлийн үнэ ханш, иргэдийн худалдан авалт ямар байгааг сурвалжлахаар “Нарантуул” худалдааны төвийг зорилоо. Тус төвийн хаалгаар ороход гартаа тортой бараа барьсан иргэд цөөхөн харагдана. Ихэнх нь бараа сонирхон энэ тэрүүгээр холхилдон байлаа.

Өвөл хамгийн эхлээд хүмүүс куртикээ худалдан авдаг. Тэгвэл куртикны үнэ ханш ямар байгааг мэдэхээр өвлийн хувцасны тасаг руу шуудхан очлоо. Лангуу бүрээр куртик өмсөж үзэх иргэд олон ч худалдан авах нь бага, тайлж өгөөд эргээд ирье гэх хүмүүс олон байв. Тус төвийн худалдаа эрхлэгч Н.Долгор ярихдаа “Манай лангуунд эмэгтэй куртик одоохондоо ирээгүй байна. Эрэгтэй куртикны үнэ 120-180 мянган төгрөгийн хооронд байна. Түүнээс дээш үнэтэй болвол иргэд худалдан авдаггүй. БНХАУ-аас гоё куртик авчиръя гэхээр үнэ нь өссөн. Аль болох дундаж үнэтэй залуучуудын куртик борлуулж байгаа. Каргоны үнэ их нэмэгдсэн.


200 мянган төгрөгөөр ирдэг ачаа одоо 600 мянган төгрөгөөр ирж байна


Өмнө нь 200 мянган төгрөгөөр ирж байсан ачаа одоо 600 мянган төгрөгөөр ирдэг болсон. Гурван пресс буюу том гурван боодол ачаа 200-300 мянган төгрөгт ирдэг байсан бол одоо 900-гаас 1 сая төгрөгийн хооронд ирдэг боллоо. Арай дэндүү нэмэгдэж байна. Дээр нь би ачаагаа захиалаад 20 гаруй хонож байгаа ч хил дээрх ачаа гацчихсан. Бид өвлийн барааг одоо нэг аваад өвлийн улирал дуусахаас өмнө дахиж захиалж амжихгүй. Өнгөрсөн онд хил хаагаад бидний өвөл захиалсан бараа Цагаан сарын дараа ирсэн. Энэ жил арай хурдан ирэх болов уу гэж горьдсон ч 20 гаруй хоноход бараа ирээгүй л байна. Бээжингээс энэ куртикнүүдтэй хамт захиалсан бараа одоо хүртэл ирээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаанаас асууж сураглахаа ч мэдэхгүй гацчихаад байна. Хуучин ийм байгаагүй шүү дээ. Сардаа хоёр удаа юмуу ганц л удаа бараагаа татдаг байлаа. Хил гаалийн асуудал яачихаад байгаа юм бүү мэд. Ингэж хүмүүсийг хүндрүүлж болохгүй, бид түрээс, зээлээ хэрхэн төлөх вэ гээд бүх зүйл хөл толгойгоо алдаж байна. Энэ жилийн хувьд дандаа шинэ загварын куртикнүүд ирсэн. Өнгөрсөн жил хил хаалттай байсан учраас ачаа бараа орж ирээгүй. Бид хуучин бараагаа бүгдийг нь зараад дуусгасан. Энэ жилийн хувьд ерөнхийдөө хүмүүс их өнгөлөг куртик сонирхож байна. Манайх энэ лангуунаас гадна “Шөнийн зах”, “Peace mall” худалдааны төвд хоёр лангуутай. Арай чанартай бараагаа “Peace mall” худалдааны төвд, дундаж бараагаа “Шөнийн зах”, “Нарантуул” худалдааны төвийн лангуундаа борлуулдаг. Тэгэхэд л хүмүүс үнэтэй барааг ер нь худалдан авч чадахгүй болчихож.


Иргэд загвар сайтай, өнгөлөг, дундаж үнэтэй барааг худалдан авч байна


Өмнө нь хар бараан өнгийн гадуур хувцас сонирхдог байсан бол гэгээлэг хувцас авах гэдэг болсон байна. Дээр үед үнэтэй, чанартай бараа гэдэг байсан бол одоо хүмүүс загвар сайтай өнгөлөг, дундаж үнэтэй барааг л сонирхож байна.

Хүмүүсийн худалдан авалтын хувьд тааруу байна. Аргагүй шүү дээ, идэж уух хүнсний бүтээгдэхүүний үнэ ингэж өсч байхад яаж худалдан авалт өндөр байх вэ дээ. Манай эгнээ өнгөрсөн наймдугаар сард хичээлийн хувцас борлуулсан. Хичээлийн хувцсыг эцэг эхчүүд хүүхдээ хуучин хувцастай явуулахгүйн тулд худалдаж авч байсан. Одоо бол хүн хүйтэнд даарахгүйн тулд л өвлийн куртик авна шүү дээ. Ийм хоёр нөхцөлд л бид хэдэн бараа борлуулж байна. Төр засгийн бодлого үнэхээр хэцүү, буруу байна. Өөрсдийнхөө бор зүрхээр болгоод явж буй бидэнд зээлийн бодлого ч байхгүй маш хатуу чанга, түрээсийн хөнгөлөлт ч гэж үгүй, нийгмийн даатгалд ч хамруулахгүй орхигдсон л хүмүүс байна” хэмээв.

“Нарантуул” худалдааны төвд эмэгтэй өвлийн куртик 90-250 мянган төгрөгийн ханштай байсан бол эрэгтэй өвлийн куртик 80-350 мянган төгрөгийн ханштай байлаа.

Энэ үеэр хажуу лангуунд худалдан авалт хийн зогсох ахимаг насны эмэгтэйгээс ямар бараа худалдан авах гэж буй талаар сонирхоход “Эгч нь сургуулийн насны гурван хүүхэдтэй. Хүйтэрч байгаа болохоор куртик болон хоёр жижигдээ гутал авахаар явж байна. Юмны үнэ тэнгэрт хаджээ. Өвлийн хувцас, хэдхэн сар өмсөх хүүхдийн куртик нэг нь л 80 мянган төгрөгөөс дээш байна. Ард иргэдийн авч байгаа цалин хэд билээ. Хэдэн саяар нь авдаг бол хамаа алга л даа. Худалдагч нар амны зоргоороо үнээ нэмж байгаа юм шиг л санагдах юм. Гэхдээ аль аль талдаа л хэцүү байгаа байх” гэв.

Тус худалдааны төвийн гутлын лангууны хэсгээр явахад худалдаа эрхлэгчид “Ямар гутал сонирхож байна”, “Эмэгтэй төрөл бүрийн загвартай гутал байна шүү” хэмээн бараагаа борлуулахаар ам уралдан үнээ хэлж байв. Өвлийн гутлын үнэ ханшны хувьд эмэгтэй гутал 120-180 мянган төгрөг, эрэгтэй гутал 120-280 мянган төгрөгийн хооронд загвараасаа хамааран хэлбэлзэж байна.

Ингээд бид дараагийн худалдааны төв болох “Баялаг Ундраа” худалдааны төвийг зорьсон юм. Худалдааны төвийн нэг давхраар худалдан авагчид хүнс, гэр ахуйн бараа худалдан авч буй ч урсдаг шатаар дээш гаран хувцасны лангууны хэсгээр явах үед ганц хоёрхон л хүн үйлчлүүлж байгаа нь харагдана. Тус төвд эмэгтэй өвлийн куртик 60-380 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байсан бол эрэгтэй өвлийн куртик 120-180 мянган төгрөгийн үнэ ханштай байсан юм. Харин өвлийн эмэгтэй гутлын хувьд 120-250 мянган төгрөг, эрэгтэй өвлийн гутал 130-280 мянган төгрөгийн ханштай байсан юм. “Сандэй плаза” (Sunday plaza) худалдаа төвд эмэгтэй өвлийн куртик материалаасаа хамааран 90-380 мянган төгрөгийн хооронд, эрэгтэй өвлийн куртик 120-280 мянган төгрөгийн ханштайгаар худалдаалагдаж байв. Өвлийн эмэгтэй гутлын хувьд 130-250 мянган төгрөг, эрэгтэй өвлийн гутал 130-280 мянган төгрөгийн ханштайгаар борлуулагдаж байв.

Дараа нь “Бөмбөгөр” худалдааны төв рүү явлаа. Захын үүдээр оронгуут өнгө өнгийн эрээн хувцас, урсдаг шат, лангуу бүрээр хар цагаан өнгийн хувцас зонхилж байв. Лангуу нь үйлчлүүлэгч цөөхөн, худалдагч нар нь утсаа ухан уйдаж суух нь олонтаа харагдана.

Худалдаа эрхлэгч Х.Санчир өгүүлэхдээ “Куртик, бараа бүтээгдэхүүнүүдээ урдаас л оруулж ирж байгаа. Ханш огцом өсөж, юань ч мөн адил нэмэгдчихээд байна. Иргэдийн худалдан авалт улам л буурч байна. Та бүхэн хүмүүс бага явж байгааг харж байгаа байх. Куртикны хувьд туркээс оруулж ирсэн бараа илүү үнэтэй зарагддаг” хэмээв.

Худалдаа эрхлэгчдээс иргэдийн худалдан авалтын талаар асуухад “Каргоны үнэ 5-6 дахин өссөн. Эрэгтэй куртик 70-220 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ачаа, зардал хэд дахин өссөн. Энэ нь жижиг бизнес эрхэлж байгаа бидэнд долоо хэмжиж нэг огтлохтой л адил болж байна. Өндөр түрээсээ сар тутамд төлөөд цаана нь үлдсэн хэдэн цаасаа яаж хүргэх вэ гэж толгой гашилгаж байна” гэв.

Үргэлжлүүлэн гуталны тасаг руу очих үед гадуур хувцас, куртикны тасгаас илүү их хүн бужигнаж үйлчлүүлж байгаа харагдана. Худалдаачид нь дуу шуутайгаар сонирхсоноо асуугаарай хэмээн угтана.

Гутлын худалдаа эрхлэгч “Энэ жилийн хувьд эрэгтэй гуталнаас пүүзэн загвартай гутлыг хүмүүс ихээр худалдан авч байна. Ес эхлэхэд яахыг мэдэхгүй ч, өвөл өмсөнө гэж авахдаа хиймэл үстэй гуталнаас илүү хайрдаггүй, ус чийг даадаг, арзгар ултай пүүзэн гутал эрэгтэй хүмүүсийн худалдан авалтад зонхилж байна. Одоогоор өвлийн бараануудаа эхнээс нь татаж л байна. Эрэгтэй гуталнаас өвлийн ботинкнууд 130 мянган төгрөг, бусад гуталнууд 220 мянган төгрөг хүртэлх ханшаар борлуулагдаж байна” гэв.

Энэ үеэр худалдан авагч Н.Гансүхтэй ярилцахад “Миний хувьд өвөл өмсчихмөөр дулаахан загварлаг куртик хайж байгаа ч нүдэнд туссан зүйл одоохондоо харагдахгүй байна. Өмнө нь өвлийн гутал, куртикээ нийлүүлээд 200 гаруй мянган төгрөгөнд авчихдаг байсан санагдаж байна. Одоо нэг гутал гэхэд 150 мянган төгрөгөөс дээш үнэтэй болчихож. Захаар их нэлээн явж үзсэн ч гутлаа бодвол куртикны сонголт маш муу байна.Гэхдээ гайгүй гэсэн нь үнэтэй байна. Мөнгөндөө тааруулаад авая гэхээр дэндүү чанаргүй бараа байгаад болж өгөхгүй юм. Ер нь юмны үнэ өсөөд хоёр гурван зүйл авах биш ганцхан бараа л авч байна” хэмээн зөрөн одов.

Энэ бүхнээс үзэхэд иргэд халаасны хэмжээгээрээ өөрийн хэрэгцээгээ хангаж эхэлжээ. Харин үнийн хөөрөгдөл, валютын ханш нь бараа бүтээгдэхүүнийг улам л сонголтгүй, үнэтэй байлгах болж. Нөгөөтэйгүүр өвлийн бэлтгэлээ ч базааж чадахгүйд хүрч байгаа иргэд олон байна. Эрээн-Замын-Үүд боомт хаагдаж, валютын ханш огцом өссөн гээд олон хүндрэлүүд иргэдийн амьдралд саад тотгор болж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Тогтохсүрэн: Төсөв хэлэлцсэний дараа буюу ирэх сарын эхээр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


ИХ-аар төсөв хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн ирэх оны төсвийг та бүтэн зургаар нь яаж харж байна вэ?

-Юуны өмнө орж ирж байгаа төсөвт давуу тал байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтаа зогсоосон байна. Энэ бол сайн зүйл. Валютын нөөц бүрдүүлэх чиглэлд экспортоо нэмэгдүүлж, анхаарсан байна. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь чиглүүлж, ялгавартай хандъя гэж. Сүүлд нь төсвийн алдагдлаа багасгасан байна. Ийм гурав, дөрвөн давуу тал энэ жилийн орж ирсэн төсвөөс ажиглагдаж байгаа юм. Мэдээж сул тал буюу шүүмжлэлтэй хандах зүйл байна. Нэгдүгээрт, мөнгөнийхөө бодлоготой уялдаагүй төсөв орж ирж. 2023 оны тухайд бидэнд хамгийн чухал зүйл нь макро эдийн засгийн асуудал байгаа. Хамгийн түрүүнд валютынхаа нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ, инфляцийнхаа түвшинг ямар оронтой тоо руу оруулах уу гэдэг асуудал чухал. Төсвийг дагаад мөнгөний бодлого орж ирсэн. Мөнгөний бодлогоор инфляцийг зургаан хувьд барина гэж орж ирлээ. Өнөөдрийн байдлаар инфляци жаахан буураад 13, 12 орчим хувьтай байна. Үүнийг ирэх онд хоёр дахин бууруулж зургаан хувьтай болгоно гээд ороод ирлээ. Яахав, зургаан хувьд хүргэх зорилго нь сайн байна. Гэвч нөгөө талдаа инфляцийг зургаан хувьд барихын тулд ямар арга хэмжээ авах гэж байна вэ гэдэг нь чухал. Гэтэл төсөв, мөнгөний бодлого нь хоорондоо зөрчилдөж буй зүйл харагдаад байгаа юм. Тодруулбал, инфляциа багасгана гэсэн атлаа зарлага нэмэгдүүлчихсэн байна. Ирэх жилийн төсөв 2.5 их наядын урсгал зардал хийгдсэн байна лээ. Тиймээс миний хувьд ганц л тодорхой санал хэлж байгаа юм.

-Ямар санал гэж…

-Нэгдүгээрт, ирэх оны төсвөө алдагдалгүй батлахад анхаарах ёстой. Төсвийн алдагдал гэдэг бол өр. Өөрөөр хэлбэл, өрөө л нэмж байна гэсэн үг. Өнөөдөр инфляцитай холбоотойгоор дэлхий дахинд зээлийн хүү өндөр болсон. Тэр утгаараа бид ийм өндөр хүүтэй зээл авч төсвийн алдагдлаа нөхмөөргүй байна. Тиймээс төсвийн алдагдлыг болж өгвөл бүр багасгах саналтай байгаа юм. Үүнийг одоо төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ олон талаас нь ярих болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жилийн төсвийн алдагдлыг хоёр их наядад барьж байсан. Харин одоо орж ирж байгаа төсвийн алдагдлыг харахад 1.5 их наяд байна. Өмнөх төсвийн алдагдлаасаа багасгасан нь сайн. Гэхдээ л энэ хямралтай үед бүр багасгах ямар боломж байна гэдгийг анхаарах ёстой.

-Хөрөнгө оруулалт зогссон нь сайн гэлээ. Зогсоосон нь зөв юм уу?

-Зогсоосон нь зөв гэж үзэж байгаа. Бид импортыг дэмждэг бодлогоо аль болох багасгах ёстой. Валютын урсгалыг гадагш нь яаж бага гаргах вэ гэдэг бол бидний өмнө тулгамдаж байгаа том асуудал. Валютын урсгалаа анхаарч, экспортоо нэмэгдүүлснээр валютын урсгалыг дотогшоо оруулж, дотроо эргэлдүүлэх боломжтой. Хэрвээ ингэж чадвал инфляци буурах бодит боломж бий болно. Энэ утгаараа 2023 оны төсөв валютын урсгалыг эрс багасгаж, мөнгөний хатуу бодлого явуулах, үүнтэйгээ хамт хөрөнгө оруулалтаа зогсоогоод аль болох импортыг багасгах чиглэл рүү илүү тусгагдсан юм болов уу гэж харж байгаа.

-Валютын урсгал гадагшилж байгаа томоохон үзэгдэл юу байна вэ?

-Хэд хэдэн томоохон үзэгдэл байна. Үүнээс бид хоёр том урсгалд нь анхаарлаа хандуулж байгаа юм. Тухайлбал, тэрхүү хоёр том урсгалын төлбөрийг өөр валютаар хийх чиглэлд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй байна. Хоёр том урсгал гэдэг бол нэгдүгээрт, нефтийн бүтээгдэхүүн, хоёрдугаарт урд хөршөөс импортоор авч буй бараа, материалын хэрэглээ юм. Тиймээс ОХУ-аас авч буюу нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг рублиэр төлөх, Хятад улсаас авч буй бараа, материалаа зуун хувь юаниар авах ажлыг хийх хэрэгтэй. Энэ хоёр валютын урсгалыг ам.доллараар бус рубель, юаниар нь хийж чадвал импортоор гарч байгаа валютын урсгалаа багасгах том боломж гэж харж байгаа. Товчхондоо валютын гадагшилж байгаа урсгалыг багасган, экспортоо эрс нэмэгдүүлж, зарлагаа танаж чадвал бид 2023 онд инфляцийг нэг оронтой тоон хүргэж чадна.

-Экспортондоо анхаарах шаардлагатай гэж байна. Валютын нөөцийг бүрдүүлж буй гол экспортын бүтээгдэхүүн бол нүүрс байгаа шүү дээ. Нүүрсээ яаж их хэмжээгээр гаргах вэ гэдэгтээ хэт их анхаарснаас болж бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж гаргах асуудлаа орхигдуулаад байна уу гэж хараад байгаа. Боловсруулах үйлдвэрийн талаар ярихгүй юм уу, бүтээгдэхүүнээ боловсруулж гаргавал эдийн засаг хэд дахин өснө гээд байгаа шүү дээ?

-Экспортын тухайд бол зэс, төмрийн хүдэр, алт гурав хуучин түвшиндээ байгаа. Экспортод хязгаарлалтад орж байгаа ганц бүтээгдэхүүн нь нүүрс. Ирэх онд нүүрсэн дээр гурван төрлийн арга хэмжээ авснаар төлөвлөсөн нүүрсээ гаргачих болов уу гэж харж байгаа. Нэгдүгээрт, хил гааль, боомтын хязгаарлалтыг аль болох алга болгох чиглэлд анхаарна. Хоёрдугаарт, урьдчилсан гэрээгээр өгсөн нүүрсийг тодорхой хэмжээнд хориглож, одоо валютаар худалдаалж буй нүүрсээ гаргах чиглэлд Засгийн газрын тодорхой шийдвэр гаргачихсан байна лээ. Гуравдугаарт, цаашдаа бид уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсэн дээр биржийн үнийг гаргаж, худалдаанд оруулахгүй бол болохгүй. Эдгээр гурван зүйлийг ирэх онд авч хэрэгжүүлнэ гэж Засгийн газар төлөвлөсөн байна лээ. Ингэж байж бид төлөвлөсөн нүүрсээ оруулж, экспортоо нэмэгдүүлж чадна. Өнөө маргаашдаа хамгийн чухал хийх ёстой ажил бол экспортоо нэмэгдүүлэх л байна. Сүүлийн гурван жил дараалж экспорт хязгаарлалтад орлоо. Үүнээс болоод валютын нөөц багасах, хомсдолд орох, ханшийн хөөрөгдөл, төгрөгийн уналтад нөлөөлөх гол хүчин зүйл болоод байгаа юм.

-Жил жилийн төсөв хэлэлцүүлэх үеэр УИХ дээр маргаан өрнөдөг. Ирэх жилийн төсөв дээр тойргуудад мөнгө хуваарилахдаа алагчилсан байдлаар тусгасанд гишүүд бухимдалтай байх шиг байна. Бүлгийн даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хэмжээний хувьд их, бага харагдаад байгаа нь ийм учиртай. Анх тавьсан хөрөнгө нь их учраас одоо их, бага харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2023 онд бид шинэ хөрөнгө оруулалт тавихгүй, хуучин явж байсан үлдэгдэл санхүүжилтийг тавьж өгсөн гэсэн үг. Тиймээс өмнө өндөр тавигдчихсан тойргууд нь өндрөөрөө, бага тавигдсан нь бага болж харагдаад байгаа хэрэг л дээ. Үүнээс болоод аймгуудад тавьсан төсөв ялгавартай байгаа мэт харагдаад байгаа юм.

-Хэмнэлтийн хуулийн хүрээнд ирэх оны төсвөөс хэчнээн хэмжээний хөрөнгийг хэмнэсэн байна вэ. Хэмнэсэн төсөв биш, мөн гэх зэргээр нийгэмд талцал, хардалт их яригдаж байна шүү дээ?

-Хэмнэлтийн хуулиа дагаж ажилласан гэж харж байгаа, Засгийн газрын түвшиндээ. Харин дунд, доод шатандаа ямар байгааг хэлж мэдэхгүй юм. Зарим газраа энэ хууль янз бүр л хэрэгжиж байх шиг байна. Ер нь хэмнэх ёстой. Би түрүүн хэлсэн. Төсвийн алдагдалгүй болгоё гэж яриад байгаа. Төсвийн алдагдалгүй болгохын тулд бид зарлагаа хасах ёстой. Төсвийн алдагдалгүй болгох, үүнээс өөр арга байхгүй. Энэ бол том зорилт.

-Ам.доллар яаж олох ёстой юм бэ. Өнөө маргаашдаа олох боломж нь юу байна. Таны түрүүн хэлсэн ОХУ-аас авч байгаа шатахуунаа, БНХАУ-аас авч байгаа бараагаа ам.доллараар авахгүй байснаар валютын нөөцийг тогтвортой болгож чадна гэж үзээд байна уу?

-Валютын хоёр л урсгал байгаа шүү дээ. Орж байгаа, гарч байгаа усргал гэж. Валютынхаа нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд авдаг ганц арга хэмжээ нь экспорт. Ингэхийн тулд бид экспортыг ямар өндөр хэмжээнд хүргэж чадахаар байна тэр хэмжээнд л тулгах ёстой. Экспортын гол бүтээгдэхүүн нь алт, зэс, төмрийн хүдэр, нүүрс байгаа. Үүн дээр нэмээд ноос, ноолуур, махаа ч гэсэн хүссэн хэмжээгээрээ экспортолдог болмоор байгаа юм. Үр тариаг ч гэсэн болж өгвөл гаргаж л байх ёстой. Ингэж байж бид ам.доллар олно. Ер нь ам.доллар олж болох бүхий л нүх сүвийг нээх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, валютын гадагшилж байгаа урсгал дээрээ анхаарал тавьж бодлогоор зөв зохицуулах шаардлага бий болсон. Валют манайхаас гарч байгаа хамгийн том урсгал бол нефть. Жилд 1.6 орчим тэрбум ам.долларын урсгал гарч байна. Тиймээс үүнийг өөр валютаар явуулах боломж юу байна гэдгийг судлах, улмаар ажил хэрэг болгох шаардлагатай. Сүүлийн үед инфляци өссөнтэй холбоотойгоор ам.доллараас бусад валютын ханш сулраад ирлээ. Тиймээс аль ч орон ямар бизнесүүд ам.доллараар явах гээд байдаг үзэгдэл тод харагдаад байгаа юм. Үүнийг бид аль болох багасгаж, ам.доллараас өөр валютаар худалдаа хийх боломжийг олох ёстой.

-Шатахуунтай холбоотойгоор нэг зүйл асууя. Засгийн газраас АИ-92 бензиний үнийг он дуустал барина гэж байгаа. Оны дараа үнэ чөлөөлөгдсөнөөр дээрх төрлийн бензиний хомсдол, үнийн хөөрөгдөл болох эрсдэл гарах юм биш үү?

-Миний хувьд тэр чиглэлийн бодлогыг харж амжаагүй байна. Ажлын хэсэг гарчихсан, үүнийг судалж байгаа. Ямартаа ч мөнгөний бодлого, төсвийн бодлоготойгоо уялдуулж авч үзэх байх. Миний бодлоор ирэх онд Засгийн газар шатахууны үнэ дээр тодорхой оролцоог бий болгож байгаа болов уу л гэж харж байгаа. Шатахуун, бензин гэдэг бол бүх юмны суурь. Тиймээс төрийн бодлогоор тодорхой хэмжээнд барьж байхгүй л бол болохгүй.

-Шатахуунаа бид зөвхөн ОХУ-аас биш өөр орноос импортолж болохгүй юу. Тийм болж байгаа юу. Өмнө Солонгос, Хятадаас оруулж ирж байсан шүү дээ?

-Өөр орноос авъя гээд бидний хэрэглээг хангах ямар ч боломжгүй юм билээ. ОХУ дангаараа дэлхийн шатахууны хэрэглээний 30 хувийг хангадаг байсан. Одоо нөхцөл байдлаас шалтгаалж энэ хэрэглээ зогссон. Угаасаа шатахууны эрэлт их байгаа үед энэ 30 хувь зогсоно гэдэг нь өөрөө дэлхий дахинд шатахууны хомсдолыг бий болгочихож байгаа хэрэг. Тиймээс эрэлт их байгаа учраас зах зээлийнхээ зарчмаар нефтийн үнэ өсөх нь гарцаагүй. Тиймээс хамгийн хямд түлш, бензин одоохондоо ОХУ-д л байна. Энэ утгаараа бид ОХУ-аас өөр орноос авах ямар ч боломжгүй юм. Үүнээс хямд, бидний хэрэгцээг хангах хэмжээний шатахуун импортоор авах боломжтой улс байвал сайн л байна. Харин бид ОХУ-тай энэ асуудлаар олон талын уулзалт, яриа хөөрөө хийсний хүчинд өнөөдөр тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлээд л явж байгаа.

-Төсвийн хуультай холбоотойгоор ажлын хэсэг гарч байгааг бүлэг дээрээ хэлэлцсэн. Уг ажлын хэсгийн үүрэг нь юу юм бэ. Ипотекийн зээлийн асуудлыг мөн авч үзнэ гэж байсан шүү дээ?

-Энэ ажлын хэсэг дөрвөөс таван чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, төсвийн орлогод анхаарна. Тавьсан орлогоо үнэхээр олж чадах уу гэдэгт нь. Хоёрт, зарлагад анхаарна. Өнгөрсөн оноос хойш төсвийн зарлага хоёр их наядаар нэмэгдсэн. Энэ нь үнэхээр бодитой байна уу, үгүй юү гэдгийг авч хэлэлцэнэ. Гуравт, хөрөнгө оруулалт, дөрөвт хүүхдийн мөнгөний асуудалд анхаарч, ажиллахаар болсон. Уг ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж ажиллана. Ипотекийн зээлийн асуудал мөн энэ ажлын хэсгийн хүрээнд яригдана. Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр ипотекийн зээлийг Монголбанк өмнө хэрэгжүүлж байсан. Харин энэ оноос үүнийг Засгийн газарт өгч байгаа. Тиймээс зээлийг хойшлуулах уу үгүй юү гэдгийг дээрх ажлын хэсэг судалж, тодорхой шийдвэр гаргах болов уу.

-Төсөв дээр татварын асуудал ямар байдлаар орж ирж байгаа вэ?

-Зарим татвар дээр хөнгөлөлт үзүүлж байгаа юм билээ. Үүнд экспортын татварыг хөнгөлсөн байгаа. Энэ мэт олон асуудлыг УИХ-аас ажлын хэсэг гаргаж нэг бүрчлэн судалж, шинжилнэ. Тиймээс ажлын хэсгүүдийн дүгнэлт гарсны дараа татвартай, ипотекийн зээлтэй холбоотой асуудлууд илүү тодорхой болох болов уу.

-Төсвийн хуулийг дагалдуулж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэртээ гарч байгаа алба хаагчдын дахин ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг бүлэг хэлэлцсэн үү, ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн албаны тухай хуульд хоёр л өөрчлөлт байна лээ. Нэгт, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгаад өгчихсөн. Ерөнхийдөө 100 хувь хүртэл нэмэгдэл цалин өгч болно гэж заасан юм билээ. Тэрийг нь Төрийн албаны тухай хуульд оруулж өгч байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, 20-иос бусад хувийг нь орон нутгийн төсвөөс гаргаж нэмэгдлийг нь олгож болно гэсэн хуулийн өөрчлөлт орох юм билээ. Хоёрдугаарт, тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагч үргэлжлүүлээд ажлаа хийж байгаа зүйл байна. Үүнийг ажлаас нь чөлөөлөх тухай заалт орж ирж байгаа. Ердөө ийм л хоёр өөрчлөлт нэмэгдэж байгаа юм билээ.

-Сүүлд нэг зүйл асуухад ХНХ-ын сайдын суудал хоосон байгаа. Дараагийн сайдыг томилох, сонгох асуудлыг бүлэг дээрээ ярьсан уу. Хэзээ томилогдох вэ. Та сайд болох уу?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд огцорсон. Дараагийн сайд хэн болох асуудлыг Төсвийн хуулийг хэлэлцсэний дараа ярилцахаар болсон. Мэдээж манай намын Удирдах зөвлөл хэлэлцээд сайдынхаа нэрийг оруулж ирнэ. Миний хувьд сайд болох ямар ч сонирхол байхгүй. Саяхан Засгийн газрын тэргүүн надаас сайд болох уу, Засгийн газарт орж ажиллах уу гэж асуусан. Би орж ажиллахгүй ээ гэдгээ хэлсэн. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа.

-Та бүлгийн дарга хүн. Танай нам дотор сайд болох сонирхолтой олон хүн байх шиг байна. Үүнээс болоод бүлэг дотор маргаан гарах асуудал үүсч болзошгүй шүү дээ. Ер нь сайд болох шалгуураа танай нам яаж тогтоосон байдаг юм бэ. Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнийг харж байхад тухайн чиглэлийн Байнгын хорооны дарга салбараа хариуцаад сайд болж байсан шүү дээ. Одоо ч гэсэн энэ зарчмаараа асуудалд хандах уу?

-Манай нам боловсон хүчиндээ тодорхой хэмжээний шаардлага, шалгуур тавья л гэж байгаа. Өөрөөр хэлбэл, сайд болох хүн нь УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон байх ёстой. Тухайн салбар, чиглэлийн Байнгын хороонд ажилласан байх, Байнгын хороог даргалж байсан гэх зэрэг олон шалгуурыг тавьж байгаа. Мөн нам жендерийн асуудлаа ч харгалзан үзэж, барьж яваа. Энэ олон шалгуур, шаардлагыг харгалзан үзээд намын Удирдах зөвлөл нэрсээ оруулж ирнэ байх. Товчхондоо сайдад томилох хүнийг Байнгын хороог даргалж байсан, УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, хажуугаар нь жендерийн асуудлаа харгалзан үзэх зарчимаар тодруулах байх гэж харж байгаа. Улмаар төсөв хэлэлцсэний дараа буюу ирэх сарын эхээр сайдыг томилох асуудал яригдаж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ ТӨХК В737 МАХ агаарын хөлгөө нислэг үйлдвэрлэлд дахин ашиглаж эхэллээ DNN.mn

МИАТ ТӨХК-ийн В737 МАХ агаарын хөлөг 3 жил гаруйн хугацаанд нислэгээс чөлөөлөгдсөний дараа БНХАУ-ын Гуанжоу хотын чиглэлд анхны зорчигч тээврийн нислэгийг амжилттай үйлдлээ. Тус нислэг нь 2019 оноос хойш В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын агаарын орон зайд үйлдсэн анхны нислэг гэдгээрээ онцлог бөгөөд агаарын тээврийн салбарын мэргэжилтнүүд төдийгүй зорчигчдын анхаарлыг маш ихээр татсан юм.

Үүнээс өмнө тус агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Тунис улсын Тунис Эйр компанид нойтон түрээсийн гэрээгээр Франц, Австри, Турк, Бельги, Герман, Испани, Швейцари зэрэг улсын 16 хотын чиглэлд нислэг үйлдээд ирсэн билээ.

МИАТ компани нь В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын чиглэлд нислэг үйлдэхэд шаардлагатай бүхий л холбогдох зөвшөөрлийг 2022 оны 8 дугаар сард Монгол Улс болон БНХАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас авсны үндсэн дээр ийнхүү нислэг үйлдэж эхэллээ. Мөн тус агаарын хөлгийн үйлдвэрлэгч Боинг компаниас ирүүлсэн зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л техник үйлчилгээ болон системийн шинэчлэлийг зохих дүрэм, журмын дагуу гүйцэтгэн нислэгт бэлэн болгосон байна.

Дашрамд дурдахад В737 МАХ агаарын хөлгийг 2021 оны сүүлээс АНУ, Европ, Азийн орнууд нислэг үйлдвэрлэлдээ дахин ашиглаж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 13, Бархасбадь гариг. Билгийн тооллын 19, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 7:08 цагт мандан, 18:09 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар өмнөөс, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 10-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.