Categories
мэдээ нийгэм

“Японы кино өдрүүд” энэ сарын 25-31-нд болно DNN.mn

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам “Япон сан”-тай хамтран Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Японы кино өдрүүд – 2022” арга хэмжээг “Тэнгис” кино театрт зохион байгуулах гэж байна. Энэ сарын 25-31-нд болох “Японы кино өдрүүд”-ээр “I wish”, “Recall”, “Pecoross mother and her days”, “Tremble all you want” киног үзэгчдэд толилуулах юм байна.

Сонирхуулахад, Кино үзвэрүүд үнэ төлбөргүй бөгөөд танхимын суудлын тоо дүүрсэн тохиолдолд тухайн үзвэр рүү орох боломжгүй аж.

Categories
мэдээ улс-төр

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын талаар хэлэлцэж байна DNN.mn

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

Уулзалт, хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж, хөгжлийн түншлэгчдийн зүгээс баримталж буй бодлого, байр суурь, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтовортой ашиглах, генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, байгаль орчныг нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг нутагшуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, тэдгээрийн менежментийг сайжруулах талаар хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл болон түүнтэй тэмцэх, ойжуулалт, ногоон байгууламжийн ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгжүүдийн ойлголт, хандлага сайжирч, эх байгаль, хойч үеийнхээ төлөө хамтдаа мод тарьж, ургуулан, арчлан хамгаалж байгаад талархал илэрхийлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын тогтвортой санхүүжилт, урт хугацааны хамтын ажиллагааны бодит хэрэгжилтийг хангах хүрээнд байгалийн нөөцийн дансны аргачлалыг хөгжүүлэх, экосистемийн үйлчилгээний төлбөрийн зарчмыг нутагшуулах зэргээр техник чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ нэн өндөр байна” гэв.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалахдаа эдийн засгийн өсөлт, хөгжлийн явцтай нийцүүлэн харилцан уялдаатай нэгдмэл арга хэмжээ авах нь чухал гэдгийг хэлэв.

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улстай байгуулсан хамтын ажиллагааны стратегид байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын тэсвэртэй байдлыг сайжруулахад эдийн засгийн дэмжлэгээр хамтран ажиллаж ногоон хөгжлийг цогцлоохыг зорьж байгаагаа тэмдэглэв.

Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

“Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэн, дуудлага худалдааг өнөөдөр цахимаар зохион байгуулна DNN.mn

Сайнцагаан

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулдаг ”Шилмэл мал-2022” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдааг цаг үеийн болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 21-нд зохион байгуулах гэж байна.

Гойд ашиг шимт үржлийн малыг шалгаруулах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг олон нийтэд сурталчлан таниулах, уламжлалт мал аж ахуйг ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж урамшуулах, харилцан туршлага солилцох зорилго бүхий “Шилмэл мал-2022” үзэсгэлэн худалдаа 2 чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хүн бүр хаанаас ч орж үзэх боломжтой юм.

Шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн үр дүнд Монгол Улсад бие дааж баталгаажсан 508, үүлдэр, омгийн малыг үржүүлэхийн зэрэгцээ гадаад орнуудаас өндөр ашиг шимтэй 36 цэвэр үүлдрийн малыг Монгол Улсад нутагшуулан үржүүлж, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хөгжүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоод төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааны зарчмаар үе шаттай, оновчтой хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.

“Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдаанд 15 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуйн нэгжийн 5 төрлийн мал, сарлаг бүхий нийт 128 толгой мал оролцохоор цахимаар хүсэлт ирүүлсэн байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Зөвхөн цахимаар бүртгүүлсэн ашигт малтмалыг экспортолно DNN.mn

ШУУД: УИХ-ын Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан – updown.mn

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр экспортын орлогыг нэмэгдүүлэх тухай мэдээлэл хийв.

Сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа, “Манай улсын ДНБ энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1.9 хувиар өслөө. Эдийн засгийн өсөлтийн 1.8 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлснийг хасаж тооцвол өсөлт 0.1 хувь болохоор байна. Гадаад хүчин зүйлээс шалтгаалж, уул уурхайн салбарын ДНБ 18 хувиар агшиж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөлсөн. ҮСХ-ны мэдээллээр, ДНБ-ий гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 8 дугаар сард 2.6 хувь болж нэмэгдсэн. Жилийн инфляц 9 сард улсын хэмжээнд 13.8 хувьд хүрч, төв банкны зорилтот түвшнээс 2 дахин их байгаа. Цар тахлаас өмнө нийт инфляцын 30 хувь бүрдүүлж байсан импортын барааны инфляц 56 хувьд хүрлээ. Мөнгөний нийлүүлэлт цар тахлын өмнөх түвшнээс 30 гаруй хувиар нэмэгдэж, одоогоор 27-28 их наяд төгрөгт хүрлээ. Арилжааны банкуудын зээлийн үлдэгдэл 8 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар өсөж, 22.6 их наяд төгрөгт хүрсэн. Зээлийн өсөлтийн дийлэнхийг худалдаа, хэрэглээний зээл эзэлж байгаа.

Макро эдийн засгийн гадаад нөхцөл байдал тогтворгүй эмзэг хэвээр байна. Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэн, гадаад валютын албан нөөц багасаж, төгрөгийн ханш суларч байгаа нь эдийн засагт тулгарч буй асуудал юм. Төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны эхний 8 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрлээ. Уул уурхайн экспорт нэмэгдсэн ч бодит орлого багассан нь төлбөрийн тэнцлийн алдагдлын шалтгаан. Гадаад валютын албан нөөц оны эхнээс 1.6 тэрбум ам.доллароор багасаж, 9 дүгээр сарын байдлаар 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ сарын 20-ны байдлаар ам.доллар 3374 төгрөг болж, оны эхнээс 524 төгрөг буюу 18 хувиар суларлаа. Валют ханшийн зөрүү сүүлийн 3 жилд 4 төгрөг байсан бол энэ оны 4 дүгээр сард 150, есдүгээр сард 200 төгрөгөөр даваад байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах төлөв нь уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, валютын урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Засгийн газрын гадаад үнэт цаасны үнэ унаж, өгөөжийн түвшин өссөн нь өрийн зохицуулалтын хүрээнд арилжаалах гадаад үнэт цаасны хүү өндөр тогтож, валютын гарах урсгалын эрсдэл бий болгож байна. Хөгжингүй орнууд бодлогын хүүгээ нэмж байгаа нь шинээр бонд гаргах, арилжааны зээл авах, хүү нэмэгдэх давхар эрсдэл үүсгэнэ. Эдгээр нь манай улсад орох валютын урсгалыг нэмэх, зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байх, аливаа хоригт өртөхгүй байх шаардлага бий болгож байгаа”-г онцоллоо.

Засгийн газар богино хугацаанд экспортыг нэмэх чиглэлд ирэх оны эхний улиралд бодит арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. ГЕГ-ын мэдээгээр, уул уурхайн экспортоор тэргүүлэгч 10 компанийн гаальд бүртгүүлсэн экспортын дүн 5.5 тэрбум ам.доллар байгаа ч Монголбанкны мэдээгээр эдгээр компанид 2.9 тэрбум ам.долларын орлого орж, 2.6 тэрбум ам.долларын зөрүү үүсжээ. Энэ зөрүүнээс 2.3 тэрбум ам.доллар нь нүүрс эксортлогч 4 аж ахуйн нэгжид хамаарч байна. Зөрүүг үүсгэсэн шалтгаан нь ашигт малтмалын борлуулалтын орлогыг урьдчилан авсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрс хуулалтын ажлын төлбөрийг мөнгөөр бус ашигт малтмалаар барагдуулсан, ГЕГ-ын мэдээг жишиг үнээр бүртгэдэг, нүүрсийг зах зээлийн бодит үнээс доогуур борлуулсантай холбоотой аж.

Эдгээр шалтгааныг арилгах, богино хугацаанд валтын орлого нэмэх арга хэмжээ тусгасан тогтоол баталж хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах бүх дамжлагад төлбөрийн баримт үүсгэх, гэрээг цахим системд бүртгэх тогтолцоо бүрдүүлнэ. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс зөвхөн бүртгүүлсэн ашигт малтмалыг экспортолно. Ашигт малтмалыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах, уул уурхайн биржийн тогтолцоог ирэх оны эхний улиралд нэвтрүүлэхийг сайд Ч.Хүрэлбаатар тэмдэглэв.

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг хилийн үнээр борлуулж, ачаа тээврийн хил нэвтрэх зөвшөөрлийг өөрсдөө олгоно. Монгол Улсын нутаг дэвсгэр хийж буй хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлт зэрэг бүх үйл ажиллагааны төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ. ТӨК-уд Засгийн газрын шийдвэргүйгээр төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй гэрээ шинээр байгуулахыг хориглож, өмнө нь хийсэн борлуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой гэрээ, хэлэцээрийг нууцаас гаргаж ил тод болгоно. Түүнчлэн, ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын олборлолт, экспортын тасралтгүй үйл ажиллагааг хангахыг дэмжинэ. Тогтоол баталснаас хойш сүүлийн 2 долоо хоногт 260.6 сая амдолларын орлого орж эерэг үр дүн гарч байгаа. Төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлснээр гадаад валютын ханшийн дарамтыг ирэх онд бууруулах боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Categories
мэдээ цаг-үе

Гадаад паспорт захиалах иргэд цээж зургаа өөрсдөө авхуулаад файлаар илгээх боломжтой болов DNN.mn

Vietnam visa requirement for Mongolian | Vietnamimmigration.com official  website | e-visa & Visa On Arrival for Vietnam | Lowest Price Guarantee,  From US$6

Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт захиалах иргэд цээж зургаа авч очихгүйгээр бүртгэлийн ажилтнаар зургаа даруулах үйлчилгээг энэ оны есдүгээр сарын 30-наас үзүүлж эхэлсэн.

Тэгвэл энэхүү үйлчилгээнээс гадна өнөөдрөөс эхлэн иргэд гадаад паспортын зургаа өөрсдөө авхуулаад photo.burtgel.gov.mn хаягаар илгээх боломжтой болжээ. Гэхдээ бүртгэлийн ажилтнаар зургаа авхуулах үйлчилгээ нь хэвээр байгааг эх сурвалж хэлэв.

Ингэхдээ олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу авсан зургаа оруулах юм байна.

Анхаарах зүйлс:

  • Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
  • Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан, дүрэмт хувцас өмсөөгүй байх.
  • Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
  • Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
  • Зургийн хэмжээ нь 413px X 531px байх тул хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй.
  • Сүүлийн 1 сарын дотор авхуулсан зураг байх.
  • Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгсний дараа бүртгэл хөтлөхийг анхаарна уу.
  • Та өөрийн зургийг илгээгээгүй тохиолдолд гадаад паспорт бүртгэх боломжгүй.

Үүнээс гадна киоск машинд байршуулсан төхөөрөмжид флашаар дамжуулан зургийн файлаа дээрх цахим хуудас руу илгээж, бүртгэгчдээ очоод захиалгаа өгч болно гэв.

УБЕГ-аас өгсөн мэдээллээр гадаад паспорт захиалах хүсэлт гаргасан Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэн үйлчилгээний хөлс, төлбөрийн баримтыг тушааж, өөрийн биеэр өөрт хамгийн ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандаж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг уншуулснаар бүртгэл хөтлөх боломжтой.

Харин 16-гаас доош насны иргэний хувьд түүний эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан захиалга өгөх бөгөөд энэ тохиолдолд хүүхэд биечлэн ирсэн бол зургийг авч, ирэх боломжгүй бол фото зургийг файлаар улсын бүртгэлийн байгууллагын photo.burtgel.gov.mn цахим хуудаст илгээнэ.

Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд хилийн чанадад ажиллаж байгаа ДТГ-аар дамжуулан гадаад паспортын захиалга өгч, фото зургаа мөн дээрх цахим хуудсаар илгээж болно.

Өнөөдрийн байдлаар гадаад паспортын захиалгын үйлчилгээг 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв зэрэг нийт 41 цэгээр үзүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо 2 дахин өсчээ DNN.mn

Netflix is developing 'N-Plus' social network - Protocol

Дэлхийн хамгийн том онлайн кино компани “Netflix” гуравдугаар улирлын тайлан төсөөлж байснаас нь сайн үзүүлэлттэй гарч компанийн хувьцаа 14 гаруй хувиар огцом өсжээ.

Видео стримингийн үйлчилгээ үзүүлэгч компанийн мэдээлснээр, дэлхий даяарх хэрэглэгчдийн тоо өнгөрсөн улиралд 2.41 саяар нэмэгдсэн нь урьдчилан таамаглаж байснаас хоёр дахин өндөр үзүүлэлт болсон байна.

“Netflix” ирэх оноос хэрэглэгчдийг нууц үгээ бусад хүмүүстэй хуваалцаж хэрэглэх боломжийг арилгахаар болсон нь хүмүүст өөрсдийн шинэ хаягийг нээхэд түлхэц болж байгаа юм.

Энэ оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар “Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо 223 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тус компани оны эцэс гэхэд хэрэглэгчдийнхээ тоог 227 саяд хүрнэ гэж төсөөлж байгаагаа дурдсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Хууль батлаад мах, гурил, шатахууны үнэ тогтворжихгүй DNN.mn

Ч.Хүрэлбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч, Л.Халтар сайд хоёрт хариуцлага  тооц! | Zaag.MN

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан болж байна. Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлогын талаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинзориг “Мах, гурил, шатахууны үнэ тогтворжуулах хууль хэрэгжихгүй байна. Ялангуяа гурилан дээр. Тухайн хууль батлагдаж байх үед гурилын үйлдвэрүүдэд 100 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгож, нөөц бүрдүүлнэ гэж байсан. ХХААХҮЯ, Монголбанкнаас судалгаа авахад гурилын үйлдвэрүүдэд олгох 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй эх үүсвэр одоогоор олгогдоогүй байна. Энэ нь юутай холбоотой вэ? Нэгэн УИХ-аас гаргасан хуулийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газар, Монголбанк шуурхай ажилламаар байна.

Үнийн өсөлт, инфляцын түвшин саарах юм уу? Статистикаас гаргасан судалгаагаар нэг сарын талх, гурил, будааны үнэ 21 хувиар өслөө. Арваннэгдүгээр сарын нэгнээс аж ахуйн нэгжид олгож байгаа цахилгааны үнэ 11-28 хувиар өсөх юм байна. Эдгээр бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, инфляцын түвшин улам өсөх нь.

Валютын ханшийг тогтворжих итгэл үнэмшил байна уу?” хэмээн асуув.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Наймаас есдүгээр сард валютын нөөц нэмэгдсэн. Хууль батлаад үнэ тогтворжихгүй гэдгийг тухайн үед бид зөндөө ярьсан. Амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй гэдэг зүйлийг тухайн үед ярьж байсан. Үнэ тогтворжуулах хууль баталсан нь бүтэлгүй зүйл. Хууль батлаад үнэ тогтворждоггүй. Энэ хуулиас ямар нэгэн зүйл горьдоод, хэрэгжүүлэх гэж зүтгэх нь эдийн засгийг улам нураах болов уу гэж бодож байна. Гурилын компаниудад хөнгөлөлттэй зээл өгье гэхээр шалгуурыг нь даваад зээл авах ААН ховор. Ялангуяа цар тахал, дайны дараа шалгуур хангахгүй. Шалгуур хангалаа гэхэд түүний хамаатан гэж яллаад байдаг болохоор ААН-үүд зээл авахгүй байна.

Буруу юм буруу үр дүн авчирдаг гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Хуульдаа ч асуудал байхгүй. Гол нь хуулийн хэрэгжилт юм. Ялангуяа нефтийн бүтээгдэхүүнд энэ хууль сайн үр дүнгээ өгсөн” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн гомдлыг 77877768 дугаарт хүлээн авна DNN.mn

Суурин утас, Факс | Глобалсмарт Сольюшн ХХК

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хохирсон талаарх мэдээллийг өнөөдрөөс эхлэн /2022.10.20/ Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 77877768 дугаарын утсанд хүлээн авахаар болжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулахдаа “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажил дуусч байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзсан. Монголд гадаадын хөрөнгө оруулалттай 20 орчим мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд ердийн аж ахуй нэгжтэй адил журмаар хуулийн этгээд болж бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. E-Mongolia системээр бүртгүүлэх боломжийг нээж өгөхийг хүссэн. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэхэд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг бэлнээр төвлөрүүлэх дүн өндөр байна, зарим хууль эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилтэй байна гэсэн. Тухайлбал, ашигт малтмалын лицензтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагаас гаргаж буй шийдвэр хүндрэл учруулж байна гэсэн. Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд дуудлага худалдаагаар ашигт малтмалын хайгуулын лицензийг худалддаг ч газар дээр очихоор орон нутгаас ахиад газар эзэмших гэрчилгээ авах болдог. Үүнээс бол 2-3 жил хугацаа алддаг гэсэн. Бид энэ бүх бэрхшээлийг арилгахаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, даган гарах хуулиудыг өргөн барина.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн асуудал яригдаж байгаа. Энэ талаар судалгааны түүврийг гаргаж байна. Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудтай аравдугаар сарын 28-нд ажлын хэсгийн санал дүгнэлтийг гардуулж өгнө. Бид 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн хэн холбогдсон, хэргийг хэрхэн хаасан талаар олон нийтэд ил болгоно. Ерөнхий прокурор, тагнуулын байгууллагын дарга, Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст хүртэл холбогдох хэргүүдийн жагсаалтыг аравдугаар сарын 28-нд дэлгэрэнгүй мэдээлнэ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий рүү цэрэг тээвэрлэж явсан машин осолдож, 2 хүн гэмтжээ DNN.mn

Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-10-ны хооронд  үргэлжилнэ – updown.mn

Өчигдөр оройн 19.00 цагийн орчимд Завхан аймгаас Баян-Өлгий аймаг дахь зэвсэгт хүчний тоот анги руу хөдөлсөн автомашинд гэмтэл гарч замын хажуу руу орсны улмаас хоёр цэрэг гэмтжээ.Осолдсон машинд 39 цэрэг явж байсан бөгөөд гэмтсэн хоёр цэрэг хөнгөн гэмтэж, толгойндоо оёдол тавиулсан байна

Categories
мэдээ улс-төр

Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлснийг МАН-ын УЗ дэмжив DNN.mn

Т.Аюурсайхан: Н.Багабанди гуай миний эзэн биш

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдах талаар мэдээлсэн.

Тус хурлаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “МАН-ын УЗ-ийн хурлаар ХНХ-ын сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлсэн. УЗ-ийн гишүүд бүрэн дэмжлээ. Тэрбээр төрийн ажлын дадлага туршлагатай. Тийм учраас ХНХЯ-ыг энэ хүнд нөхцөлд удирдаад явах чадвартай гэж үзэж байна.

ХХААХҮ-ийн дэд сайдад НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэг гэдэг залууг нэр дэвшүүллээ. Засгийн газрын хуралдаанаар шийдэх байх. Залуу боловсон хүчнүүдийг 90-ээд оны төлөөллийг улс төрд оруулж ирэх шаардлага байна. Сайдын асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусна.

Засгийн газрын тухай хуульд сайд чөлөөлөгдсөнөөс хойш 15 хоногийн дотор томилох хуультай. Энэ хуулийн дагуу өнөөдөрт нь багтаана. Боомт хариуцсан болон хэд хэдэн сайд нарын асуудал бий. Үүнийг төсвийг хэлэлцсэний дараа авч хэлэлцэнэ. Нөгөө талаасаа Боомт хариуцсан сайдын төсвийн асуудал ирэх оны төсөвт суугаагүй. Тийм учраас энэ асуудлыг арванхоёрдугаар болон нэгдүгээр сард ярих байх гэж бодож байна” гэлээ.