Categories
мэдээ улс-төр

Ирэх 7 хоногт УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2022.10.24-2022.10.28/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2022.10.24/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Эдийн засгийн байнгын хороо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00-16.00

334 тоот

4

Хууль зүйн байнгын хороо

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.30

“Үндсэн хууль”

5

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

331 тоот

6

Эдийн засгийн байнгын хороо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

7

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”


МЯГМАР ГАРАГ /2022.10.25/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Төв аймагт ажиллах

09.00

2

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00-16.00

334 тоот

3

Эдийн засгийн байнгын хороо

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”


ЛХАГВА ГАРАГ /2022.10.26/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00-16.00

334 тоот

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”


ПҮРЭВ ГАРАГ /2022.10.27/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00-16.00

334 тоот

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”


БААСАН ГАРАГ /2022.10.28/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00-16.00

334 тоот

2

Хууль зүйн байнгын хороо

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

Categories
мэдээ утга-зоxиол

КИНО ШҮҮМЖ: “Гадны нөлөөгүй” DNN.mn

Найруулагч Д.Галбаярын бүтээл “Гадны нөлөөгүй” УСК нь нийтийн сууцны орцонд амь үрэгдсэн залуугийн шүүх эмнэлгийн “Гадны нөлөөгүй” гэх дүгнэлттэй хэргийн эргэн тойрон дахь хүмүүсийн талаар гэмт хэргийн трейлер кино юм.

Бүтэн хоёр цаг үргэлжлэх эл киноны найруулгын ур чадвар, уран сайхны мэдрэмж дүй дутагдалтай байгаагийн хамгийн энгийн илрэл нь үзэгчдийн уйдалт. Эхлэл хэсгээсээ сунжирч, үзэгчдийг уйдааж байв.

Мөн эхлэл хэсэгт хэлсэн шиг “Гадны нөлөөгүй” гэж хаасан гэмт хэргийн талаар л өгүүлэх юм байна гэтэл бас үгүй. Гэмт хэрэгт, нууцлаг жанрын уран бүтээл туурвих гэж байгаа бол найруулагч болон кино багийнханд амаргүй ч Оскарын шагналт “Mystic River” (2003) уран бүтээлд суурилан хийсэн тул илүү сайн ажиллаж шинийг эрэлхийлэх, баяжуулах боломж байсан гэж харж байна.

Дүрүүдийн хувьд оюун сэтгэхүйн далд бэрхшээлийг манайхан дандаа гадаад үзэмжийн гажиг согогоор ялгаварлан дүрсэлдэг нь энэ удаад махлаг жүжигчинг сонгосноос харж болно. Жүжигчний гүйцэтгэл тун дажгүй ч зохиолд уг дүрийг дүрслэхдээ хангалттай сайн тодорхойлоогүй юм болов уу. Сэтгэн бодох чадваргүй хүн юм уу, аутизмтай ч юм уу яг ямар гэдэг нь тодорхойгүй. Харин эрэн сурвалжлах сэтгүүлчийн дүрд илүү логик сэтгэлгээ дутагдсан.

Бүх дүр хоорондоо ах дүү, амраг садан, анд нөхөд, унаган багын найз гээд гурвалжин дөрвөлжин ажил амины холбоотой нь энэ кино Улаанбаатар хотод биш, хөдөө нэг уулын аманд өрнөж байгаа мэт. Хүүгээ алдсан эцгийн дүр болон уг дүрийг бүтээсэн жүжигчний тоглолтууд хангалттай сайн байсан гэж бодож байна. Уг дүрийн мэргэжлийг үйл явдлын өрнөлд бага зэрэг холбож өгөх санаа цухуйсан нь зөв байсан ч санаагаа дутуу ашигласан санагдсан.

Дүрүүдийн холбооны талаар өнгөрсөн цагийн дурсамжит үзэгдлээр уйгагүй харуулж байлаа.

Харилцан яриа болоод жүжиглэлт тал дээр ажиглагдсан нэг зүйл нь хэтрүүлэн жүжиглэлт. Жүжиглэж байгаа гэдэг нь хэтэрхий ил тод, хэтэрхий үнэмшилгүй санагдах сценүүд нэг бус удаа ажиглагдсан юм.

Зураг авалт зарим камерын хөдөлгөөн болон шилжилтүүд дотоодын кинонуудад төдий л анзаарагддаггүй сонирхолтой элементүүд байлаа.

Үлгэрлэл авсан нь илт санагдах гадны алдартай бүтээлүүдээсээ хангалттай ялгардаггүй, өөрийн гэсэн өвөрмөц санаагүй зохиол, үйл явдал.

Өрнөл хэсэг хэргийг олон тийш нь хазайлгасан, сонирхолтой таамгуудыг дэвшүүлсэн, үзэгчдийг төдий л уйдаахааргүй боломжийн хэмнэлтэй байж чадлаа. Гэхдээ л гэмт хэрэг, цагдаагийн мөрдлөг зэргийг хэтэрхий хөнгөн хийсвэрээр харуулсан нь судалгаа дутуу хийсний илрэл гэлтэй. Монгол кинонуудад цагдаа, эсвэл тагнуулын байгууллагуудын хэрэг дээр ажиллах чадвар, мөрдлөгийн ажиллагаа, энэ хоорондох үйл явцыг дэндүү сул харуулдаг.

Төгсгөлийн хэсэгт үзэгчдийг төөрүүлж, гайхшируулах зорилго бүхий үйл явдлын эргэлтүүд хэд хэд байсан нь сонирхолтой гэхээс илүү хүчилсэн шинжтэй шийдлүүд байсан нь залхааж орхив. Мөн эдгээр эргэлтийн шийдвэрүүд нь эргээд киноныхоо нийт зохиолд логикийн алдаа бүхий хэд хэдэн нүхийг ухсан нь харамсалтай байлаа. Ерөнхийдөө л төгсгөлийн шийдлүүд киногоо тэр чигт нь балласан гэхэд буруудахгүй.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчид Азийн тивийн аваргын тэмцээнээс 25 медаль хүртжээ DNN.mn

Индонезийн Бали хотноо “Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн” энэ сарын 13-22-ны өдрүүдэд амжилттай зохиогдлоо.

Тус тэмцээнд Ази тивийн 20 орны 462 өсвөрийн шатарчид ур чадвар, бүтээлч байдал, тэсвэр тэвчээр, сэтгэлгээний цараараа өрсөлдөж тивийн аваргуудаа тодрууллаа.

Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх,асран хамгаалагч, дагалдан явсан 23, нийт 61 хүний том бүрэлдэхүүнтэйгээр өндөр амжилттай оролцжээ.

Тодруулбал Монгол Улсын тамирчид хувийн дүнгээр найман медаль, багийн төрөлд 17 медаль нийт 25 медаль хүртэж өндөр амжилттайгаар тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүллээ. Үүнээс онцолбол

  • Төв аймаг, 52-р сургууль,”Хан-алтай” клубын тамирчин спортын дэд мастер Э.Хүслэн стандарт буюу сонгодог төрөлд Ази тивийн аварга цол хүртсэн Монголын 10 дахь шатарчин болж энэ амжилтаараа дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангажээ.
  • Говьсүмбэр аймаг, “Мончесс” академийн тамирчин М.Маргад стандарт төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 36 дахь медалийг эх орондоо авчирлаа.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ирэх оны төсвийн төсөлд 794 иргэн саналаа өгчээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлаас энэ сарын 19-ний өдөр зохион байгуулсан “Төсөв2023” олон нийтийн хэлэлцүүлэгт танхим болон цахимаар 800 гаруй оролцогчид хамрагдлаа.

Аравдугаар сарын 07-ноос 17-ны өдрүүд буюу 10 хоногийн хугацаанд Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд нийт 68,641 иргэн D-Parliament цахим системд хандаж, 15,293 иргэн төсвийн төсөлтэй танилцан 794 иргэн саналаа өгсөн аж.

No description available.

Categories
гадаад мэдээ

Ши Жиньпин гурав дахь удаагаа ХКН-ын тэргүүнээр сонгогдов DNN.mn

Бээжин хотод долоо хоног үргэлжилсэн Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал өнөөдөр өндөрлөж, Ши Жиньпин гурав дахь удаагаа намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо.

Ингэснээр тэр Хятад орныг удирдах гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж, Мао Зэдуний дараа тодорсон хамгийн нөлөө бүхий удирдагч болж байна.

Бээжингийн ардын их хурлын ордны тусгайлан зассан тайзан дээр Ши Жиньпин ирэх таван жилийн хугацаанд улс орныг удирдах багийн бүрэлдэхүүнээ дагуулан гарч ирж, танилцуулсан юм.

Хятад улсыг коммунист намын улс төрийн товчооны гишүүдээс сонгогдсон долоон гишүүнтэй байнгын хороо удирддаг.

Байнгын хорооны тэргүүн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин юм.

Түүний дараа тайзан дээр Шанхай хотын намын хорооны дарга Ли Чянь гарч ирсэн нь ирэх гуравдугаар сард тэтгэвэртээ гарах ерөнхий сайд Ли Көчянийг залгамжлах хүн гэдэг нь тодорхой болжээ.

Өмнөх байнгын хорооноос үлдсэн Жао Лэжи, Ван Хунинь нараас гадна Цай Чи, Динь Шуэшянь, Ли Ши нарын шинэ хүмүүс ирэх таван жилийн хугацаанд Хятадыг удирдахаар болсон байна.

Эдгээр хүмүүс бүгд Ши Жиньпиний үнэнч хамтрагчид гэгддэг.

зураг

Шинэ багаа танилцуулах үедээ Ши Жиньпин “Хятадын хөгжил дэлхийг орхихгүй. Дэлхийн хөгжилд бас Хятад хэрэгтэй” гэж хэлжээ.

Тэрбээр улс орон нь эдийн засгийн хурдтай өсөлт, улс төрийн тогтвортой байдал гэсэн хоёр гайхамшгийг бүтээж чадсаныг энэ үеэр онцолсон байна.

Хятад улс “хэзээ ч дуусашгүй олон шалгалт өгдөг оюутан шиг”сорилт бэрхшээл бүрийн өмнө өндөр бэлтгэлтэй байх ёстойг Ши бас сануулжээ.

“Бид Хятадын шинэчлэлд хүрэх замыг нээхийн тулд удаан бөгөөд шаргуу тэмцсэн. Даалгавар асар том байх тусам түүнийг улам аугаа бөгөөд хязгааргүй алдар суутай болгодог. Хятадын ард түмний үе үеийнхэн энэхүү гайхамшигт зорилгын төлөө өөрсдийгөө зориулсаар ирсэн. Бид тэдний зүтгэл, золиосыг хэзээ ч мартах ёсгүй” гэж Ши Жиньпин хэлсэн юм.

Түүнийг үг хэлж байх үед Бээжин хотын төв ер бусын нам гүм байгааг гэрчүүд мэдээлж байна. Тянаньмэний талбай хаалттай, түүнийг тойрсон Чаньаны өргөн чөлөө хөл хөдөлгөөн багатай байгааг мэдээлж байна.

Хотын төв талбайд хүрэх замууд дээр харуулын постууд байгуулж, явган болон дугуйтай зорчигчдыг буцааж байгааг мэдээлжээ.

Шинэ бүрэлдэхүүний бусад гишүүдийн хувьд Цай Чи намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бол Жао Лэжи бүх Хятадын ардын их хурлын даргын албыг хаших гэнэ.

Ван Хунинь бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл буюу коммунист намын гаднах нөөцийг зохион байгуулах, намыг гаднаас нь дэмжих гол байгууллагын тэргүүн болжээ.

Ли Шигийн хувьд авлигатай тэмцэх гол байгууллага намын сахилга, хяналтын төв хороог удирдахаар болсон байна.

Насны хувьд Ши Жиньпин 69, Ли Чянь 63, Жао Лэжи 65, Ван Хунинь 67, Цай Чи 66, Динь Шуэшянь 60, Ли Ши 66 настай юм.

Эх сурвалж: BBC, South China Morning Post

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөрчлийн зургийг авч, илгээсэн иргэнийг урамшуулна DNN.mn

“E-police” аппликэйшн ашиглан иргэд камерын хяналтаар зөрчлийг илрүүлэх чиглэлээр ажиллавал урамшуулдаг байх журмыг яаралтай гаргах санал яригдаж байсан. Тэгвэл Засгийн газрын 47 дугаар хуралдааны тэмдэглэлээр Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарт “E-police” аппликэйшнийг ашиглан зам тээврийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болгожээ.

Ингэснээр зөрчлийн зургийг авч илгээн урамшуулал авах, иргэн бүр замын хөдөлгөөний дүрмийг олон нийтэд мөрдүүлэх боломжтой болох аж.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллалаа DNN.mn

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2022 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд хийгдсэн хяналт шинжилгээний хүрээнд цагдан хорих байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, алба хаагч, цагдан хоригдож буй иргэдээс асуумж авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагууд зохион байгуулж, тэдгээрээс гаргасан зарим санал, хүсэлтийг хорих ангийн удирдлагаар даруй шийдвэрлүүлж ажиллалаа.

Мөн ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсээс тус ангийн алба хаагчдад “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр сургалт, “ШШГБ-ын алба хаагчдын хөдөлмөрлөх нөхцөл” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 24-25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 10-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Философи, Шинжлэх ухаан, бас бус…” DNN.mn

“Гаруна” хэвлэлийн газраас сүүлийн үед сонирхол татахуйц, уншилгүй өнгөрч боломгүй хэд хэдэн ном гаргасны нэг нь “Философи, Шинжлэх ухаан, бас бус” нэртэй бүтээл. Энэхүү уншууртай сайн бүтээлийн гол онцлог нь философи болон шинжлэх ухааныг хоршуулсанд байгаа юм. Номын өмнөх үгэнд “Энэ номоороо дамжуулан таны ердийн ойлголт, ертөнцийг харах өнцгийг тань савлуулж, “Философийн гоё сайхан”-ыг жаахан ч атугай мэдрүүлэхсэн гэж хичээлээ” гэсэн нь ерөөсөө номын агуулгыг базаад хэлчихэж байна. Үнэндээ хүмүүс философи гэхээр л аймшигтай уйтгартай, уйтай, тархи толгой хүрэхгүй гэж эмээдэг. Гэтэл угтаа философи гэх ойлголт бидний өдөр тутмын амьдралд байнга тулгарч байдаг зүйл л дээ. Жишээ нь, ямар ч хүн ганц удаа ч гэсэн “энэ амьдрал гэж чухам юу юм бэ. Би яагаад ингээд байна вэ” гэх мэт наад захын бодолд автдаг. Үнэндээ энэ бол философи.

“Философи, Шинжлэх ухаан, бас бус” ном үндсэн таван бүлгээс бүрдэнэ. “Философилог ямар нэг юм”, “Тэгээд шинжлэх ухааны талаар”, “Квант механикийн талаар” гэх мэт. Бүхнийг эргэлзэн бодох хэн нэгэн оршин буй нь хэзээд үл хувирах туйлын үнэн бөгөөд би сэтгэж байгаа учраас би оршиж байна гэдгийн мөн утга нь ийм байх нь.

…“Хэрчим” гээч юмыг харж байсан уу. Тэгвэл “Харсан” гэх хүмүүсээс “Тийм үү. Тэгвэл яг одоо харуул л даа” гэж тулгавал тухайн хүн дор нь цаасан дээр зурж үзүүлэх байх. Тэгмэгц нь “Наадхаа сайн хар даа. Өргөнтэй байгаа биз дээ. Өргөнтэй бол хэрчим болохгүй ээ” гэвэл яах вэ. Гэтэл үнэн хэрэгтээ хэрчимд өргөн байх ёсгүй бөгөөд хэн ч хэзээ ч түүнийг харах бололцоогүй болж таарах нь. Үүнтэй адилаар бид хэзээ ч төгс гурвалжин, дөрвөлжин гэх мэт дүрсүүдийг ч харж чадахгүй.

Гэрэл гэдэг зүйл ингэхэд ер нь яг юу вэ. Бөөм үү, долгион уу. Энэ асуулт тэртээ Ньютоны үес л маргаан мэтгээний гол сэдвүүдийн нэг болж иржээ. Эрдэмтэд л болсон хойно өөр өөрсдийгөө зөвтгөнө. Үндсэндээ хоёр талдаа яг тэнцүү болчихоод “гэрэл=бөөм” гэдэг дээр тогтжээ. Тэгээд явсаар байгаад 200 гаруй жилийн дараа физикч Томас Юнг туршилтаар “Өө гэрэл бол долгион” гэж нотолсныхоо хариуд шинжлэх ухаанд гадуурхагдаж эхэлжээ. Гэсэн ч хойшдын олон эрдэмтдийн буянаар гэрэл бол долгион гэдэг нь батлагдаад маргалдах зай үлдсэнгүй. Гэтэл хожмоо Эйнштейн гарч ирээд мөнөөх баталгааг “самарч” орхиж. Мань хүн гэрлийн “Бөөм” гэж үзэх нь илт ойлгомжтой зүйл гэчихжээ. Интерференцийн туршилтаар гэрэл бол долгион мөн. Харин фотоэлектрикийн туршилтаар гэрэл бол бөөм. Гэтэл энэ байдлаас болоод оюутнууд багш нараа гэрлийн тухай асуултаар дарж, бүр зугаа хийдэг гоёхон сэдэв болсон аж. За тэгээд дараагийн маргаан мэтгээн үргэлжилж таарна. Энэ бүхэнд философи гэх зүйл заавал байгаад байгаа юм.

…Хиймэл оюунаар сэтгэл бүтээж болох уу. Энд нэг бодууштай зүйл гарч ирж байгаа нь “Бусдад сэтгэл байдгийг нягтлах арга гэж байхгүй” гэх өнцөг. “Үгүй дээ, тэр хүн сэтгэлтэй байлгүй дээ” гэсэн ч маш сайн робот байвал яах вэ. Тархийг нь нээгээд үзсэн ч энэ эргэлзээ улам нэмэгдэж ч болно. Эсвэл “Би сэтгэлтэй учраас бусад хүмүүс ч адилхан бүтэцтэй, бас сэтгэлтэй байж таарна” гэж болно. Хэдийгээр ийм бодол байвч “Энэ ертөнцөд би л ганцхан жинхэнэ “би” бөгөөд бусад нь хиймэл машин, эсвэл зүүд юм билүү” гэх эргэлзээ мөн байж болно. Тиймээс ирээдүй цагт ямар ч өндөр түвшний хиймэл оюун бүтээлээ гэсэн “сэтгэл” гэгч зүйл тэнд байхыг мэдэх аргагүй болж таарах нь. Хиймлээр сэтгэл бүтээж болох уу… Ийм асуулт тавих нь эцсийн дүндээ утгагүй ажээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар… DNN.mn

УИХ-ын Намрын чуулганы ирэх долоо /2022.10.27-28/ хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· ““Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Экспортын уул уурхайн бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

· Бусад