Categories
мэдээ нийгэм

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас дараах эмүүдийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа DNN.mn

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа

Гамбиа улс 2022 оны 09 дүгээр сард 4 төрлийн стандартын бус эмийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсний дагуу WHO, Medical Product Alert N°6/2022 сэрэмжлүүлэг гарсан байна. Тодруулбал, үүнд Энэтхэг улсын Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрт үйлдвэрлэсэн “Promethazine Oral Solution, Kofexmalin Baby Cough Syrup, Makoff Baby Cough Syrup, Magrip N Cold Syrup” гэсэн худалдааны нэртэй бүтээгдэхүүн багтсан байна.

Монгол улсын эмийн бүртгэлд дээр дурдсан бүтээгдэхүүнүүд бүртгэлгүй бөгөөд Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрийн бүтээгдэхүүн манай улсад бүртгэгдээгүй, импортлогдоогүй болно. WHO, Medical Product Alert N°6/2022 дурдсан эмүүд нь зөвшөөрөгдөөгүй диэтиленгликоль, этиленгликолиийг агуулсан болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоожээ.

Диэтиленгликоль ба этиленгликоль нь хүний биед хортой бөгөөд хорт нөлөө нь хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, шээс хаагдах, сэтгэцэд нөлөөлөх, толгой өвдөх, бөөр гэмтээх, үхэлд хүргэх аюултай аж. Иймд эдгээр эмийг хэрэглэхгүй байх, хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна. Мөн дээрх сэрэмжлүүлэгт дурдсан эм зах зээлд худалдаалагдаж байвал мэдээллийг ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдал,тандалт судалгааны газарт ирүүлэхийг хүсчээ.

Ташрамд дурьдахад, одоогоор үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар ДЭМБ-д баримт нотолгоо өгөөгүй. ДЭМБ-аас эдгээр бүтээгдэхүүний бүх цувралыг холбогдох эмийн зохицуулалтын байгууллага дүн шинжилгээ хийх хүртэл аюултай гэж үзэж байна.

Стандартын бус бүтээгдэхүүний мэдээлэл:

Categories
гадаад мэдээ

Алуурчин программчидыг олж тогтоов DNN.mn

“The Insider”, “Bellingcat” болон “Der Spiegel” сэтгүүлүүд Украин дахь иргэний дэд бүтцэд пуужингаар харваж халдах үед. Оросын Зэвсэгт хүчний Үндсэн тооцооллын төв(ГВЦ)-д байны нарийн мэдээлэл боловсруулж өгдөг нууц мэдээлэгчдийн талаар явуулсан хамтарсан эрэн сурвалжилсан нийтлэлээ хэвлүүлжээ. Сэтгүүлчид үүнд оросын 30 гаруй цэргийн программчид байгааг тодруулж чадсан бөгөөд тэдний ихэнх нь “мэдээллийн технологи, тэр ч байтугай компьютер тоглоом хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн залуучууд болох эрэгтэй, эмэгтэй хүмүүс” байсан аж.

Оросын Компьютерийн тооцооллын үндсэн төвийн албанд орсон тэдгээр залуучууд ОХУ-ын Жанжин штабын албан ёсны хаяг болох Москва хотын Знаменка гудамжны 19 тоотод ажилладаг бүртгэлтэй байжээ. Эрэн сурвалжлах явцад ГВЦ -ийн дарга, хошууч генерал Роберт Барановын 2022 оны II сарын 24-өөс IV сарын эцэс хүртэлх утасны ярианы мета өгөгдлийг судалжээ. Украин руу далавчит пуужин хөөргөх болгондоо тэрээр нэг дугаараас дуудлага хүлээн авдаг байсан бөгөөд тэр нь. мөн Знаменка, 19 тоотод бүртгэлтэй хурандаа Игорь Багнюкийнх болохыг сэтгүүлчид олж мэдсэн байна. Багнюкийн дуудлагын мета өгөгдлийг шалгасны дараа мөрдөн байцаагчид хурандаад тайлагнадаг 33 цэргийн инженер, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн бүхэл бүтэн хэсгийг олж тогтоожээ. Энэ нь гурван багаас бүрдэх бөгөөд тус бүр нь Калибр, R-500, Х-101 далавчит пуужин Искандер пуужингийн аль нэг төрлийг хөөргөх өндөр нарийвчлалтайнислэгийн замыг програмчилдаг болохыг олж тогтоосон байна. “The Insider” сэтгүүлийн сэтгүүлчид өөрсдийн эрэн сурвалжилсан мэдээллийн дагуу эдгээр этгээдүүдтэй утсаар холбогдоход бүгдутасны дугаарууд нь тэднийх гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч тэд үндсэн компьютерийн төвд ажилладаг боловч Украиныг буудсантайхолбоогүй гэж мэдэгдсэн байна. Энэхүү эрэн сурвалжилгыг эдгээр сэтгүүлийн уншигчид алуурчдад нуугдах газаргүй гэдгийг ойлгуулсан сайн ажил боллоо гэж дүгнэсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 61 хувиар нэмэгдэв DNN.mn

Эрчим хүчний нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулъя! | News.MN

Улсын хэмжээнд энэ сарын 14-20-ны өдрүүдэд 8,228 автомашин, 1250 чингэлэг нийт 1,047.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 21,588.1 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 61.5 хувиар өсчнн.

Тайлант хугацаанд 328 автомашин, 78 чингэлэг буюу оны эхнээс 1,161.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 5 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 792 автомашин, 721 чингэлэг буюу оны эхнээс нийт 3,656.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 42 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 16.31 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 81.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал,

  • нүүрс 119.9 хувь
  • зэсийн баяжмал 95.8 хувь
  • төмөр 72.3 хувь
  • алт 81.6 хувь
  • газрын тос 45.5 хувь
  • цайр 115.7 хувь
  • хайлуур жонш 38.7 хувь тус тус байна.
Categories
мэдээ нийгэм

УБТЗ экспортын ачаатай 329 галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгөв DNN.mn

Улаанбаатар-Дарханы чиглэлд өдөр бүр галт тэрэг аялна

Өнгөрсөн оны эцсээр цар тахлын халдварыг хумих зорилгоор БНХАУ Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог эрс багасгаад байсныг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс ГХЯ, ЗТХЯ-ны дэмжлэгтэйгээр Хятадын төмөр замтай идэвхтэй ярьж, зөвшилцөж, хамтран ажилласны үр дүнд галт тэрэг солилцоог 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хэвийн хэмжээнд нь хүргээд байна.

Үүний үр дүнд манай улсын экспорт эргэж сэргэх боломжтой болж байна. 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар Эрээн өртөөнд нийт 329 галт тэрэг хүлээлгэн өгчээ.

Үүний 252 нь экспортын ачаатай галт тэрэг, 77 нь дамжин өнгөрөх транзит ачаатай галт тэрэг байна. Манай улсаас Хятадын Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн экспортын ачаатай 252 галт тэрэгний 68 нь төмрийн хүдэр, 95 нь нүүрс, 21 нь зэсийн баяжмал, жонш, цайр, 68 нь чингэлэгтэй галт тэрэг байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ-ын бүртгэл арваннэгдүгээр сарын 21-ний 18:00 цагт хаагдана DNN.mn

Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ыг энэ оноос эхлэн жилд хоёр удаа авахаар болсон.

Эхний удаагийн шалгалтыг зургаадугаар сард зохион байгуулсан бол хоёр дахь удаагийн шалгалтыг улсын хэмжээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-19-нд товлолоо.Ингэхдээ 2013 оны Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулах юм. Гэхдээ энэ удаагийн ЭЕШ-д ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.

2022 оны хоёр дахь ЭЕШ-ын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгоход оршино.

ЭЕШ-ын бүртгэл аравдугаар сарын 19-ний 15:00 цагт эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 21-ний 18:00 цагт хаагдана.

Categories
мэдээ нийгэм

Буудлага спортын ДАШТ-ий нэг төрөлд Монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ DNN.mn

Буудлага спортын ДАШТ-ий 25 метрийн Center Fire Pistol төрөлд цэцээ сорьсон ОУХМ Ц.Мөнхзул алтан медаль, ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль, ОУХМ Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртлээ.

Буудлага спортын түүхэнд нэг төрөлд /25 метрийн том калибрийн гар бууны дасгал/ Монголын тамирчид эхний 3 байр эзэлсэн нь түүхэн үйл явдал болж байна.

Египет улсын Каир хотноо зохион байгуулж буй 53 дахь удаагийн буудлага спортын ДАШТ-д Монголоос 15 тамирчин , 2 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Баянгол, Чингэлтэй дүүргийн 20 эмийн сангийн даатгалын гэрээг цуцлах санал гаргажээ DNN.mn

Эрүүл Мэндийн даатгал | Эрүүл Мэндийн даатгал

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнгөрсөн сараас эхлэн гэрээ бүхий эмийн сангуудын 2022 оны “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний хэрэгжилт болон 2021 оны гэрээний хэрэгжилтийн жилийн эцсийн үнэлгээнд хяналт шинжилгээ, үнэлгээг хийж эхэлжээ.

Тухайлбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй нийт 193 эмийн санд хяналт хийсэн байна.

Шалгалтаар,

  • Хүний нөөц эмийн сангийн стандартад зааснаас дутуу,
  • Эм зүйч, жор баригчдын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан,
  • НӨАТУС-ын баримтыг гэрээнд заасны дагуу хэвлээгүй,
  • Эмийн сонголт болон эм худалдан авалттай холбоотой мэдээллийг харах зориулалт бүхий дэлгэцийг касс дээр байршуулаагүй,
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулдаггүй,
  • Хаяг байршил өөрчлөгдсөн тохиолдолд мэдэгдэж шинэчлэл хийдэггүй,
  • Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг иргэд даатгуулагчдад ил тод харагдахуйц байршилд байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Дээрх зөрчлүүд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам, Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандарт болон Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг зөрчиж байгаа тул холбогдох арга хэмжээг газар дээр нь авч ажиллалаа.

Улмаар 38 эмийн сангийн гэрээг түдгэлзүүлэх, 20 эмийн сангийн гэрээг цуцлах саналыг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Суруга Монгол”-ын асуудлаар А.Гансүх, Я.Ичихаши нар юу ярьсан бэ DNN.mn

Японы иргэнд хилс хэрэг тулгаж, Японы хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” компанийг дээрэмдсэн гэх дуулиан олон жил үргэлжилсэн. Х.Нямбаатар сайд “Жапан таун”-ы газрыг манай улстөрчид, хууль хяналтынхан нийлж байгаад дээрэмдсэн. Энэ хэрэгт Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллаж, Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсийн холбогдсон хэргүүдийг шалгаж танилцуулахаар бэлдэж байна” гэж мэдэгдсэн.

“Суруга Монгол” компанитай холбоотой асуудлаар 2012 оны аравдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод ГХЯ-нд нэгэн уулзалт болжээ. Уулзалтын тэмдэглэлээс хүргэе.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан А.Гансүх, Элчин сайд асан Я.Ичихаши нарын нэгэн уулзалтын үеэр ярьсан яриаг хүргэж байна.

“Суруга Монгол” компанийн барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Я.Ичихаши Монголын төрийн өндөр, дээд албан тушаалтантай холбогдох гүтгэлгийн чанартай асуудлыг хөндөж ярьсан учир зүйг тодруулж, хоёр орны харилцаанд үүссэн үл ойлголцлыг арилгах зорилгоор тус уулзалтад яамны санаачилгаар Монгол Улсын Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Япон улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан Я.Ичихашиг энэ өдрийн 15:00 цагт Гадаад харилцааны яаманд албан ёсоор уулзав. Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батбаяр, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далай орнуудын газар /АНДОГ/-ын захирал Б.Ганболд, тус газрын I нарийн бичгийн дарга Л.Эрдэнэдаваа, II нарийн бичгийн дарга С.Болорчимэг, Японы талаас тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга С.Оцү нар байлцав. Уулзалтын гол агуулгыг сийрүүлбэл:

А.Гансүх: -Гадаад харилцааны яамны зүгээс зөвлөсний дагуу Элчин сайд асан Тантай Гадаад харилцааны яаманд албан ёсоор уулзаж, холбогдох асуудлаар тайлбар сонсох нь зүйтэй гэж миний бие үзлээ. “Суруга Монгол” компанийн барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлын цаана Ерөнхий сайд, Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх, “Алтай констракшн” компани байх магадлалтай гэж Таны ярьсан зүйлтэй холбогдуулан надад ГХЯ, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам асуулга тавьж байсан? Энэ асуудлаар Таны тайлбарыг сонсох гэсэн юм?

Я.Ичихаши: -Энэ оны нэгдүгээр сард Монголын тал “Суруга Монгол” компанийн барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан. Зөвхөн “Суруга Монгол” компанийн ч биш хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн зөвшөөрлийг Монголын тал цуцалсан юм билээ. Тусгай зөвшөөрлийг цуцалсан шалтгаан бодит байдалд нийцэхгүй байна хэмээн манай тал үзэж, зөвшөөрлийг буцаж олгохыг Монголын талаас хүссэн. Гэсэн ч зөвшөөрлийг олгоогүй. Иймд миний бие Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байхдаа ажил төрлийн тогтмол холбоотой байсан, Гадаад харилцааны яамны газрын даргаар ажиллаж байсан, одоо Япон улсад Элчин сайдаар ажиллаж байгаа С.Хүрэлбаатартай дээрх асуудлаар санал солилцож, зөвлөлдөх үедээ дээрх албан яриаг сонссон тухайгаа танилын хувьд хэлсэн юм. Дотночилж ярьсан яриаг төвдөө албан ёсоор мэдэгдэнэ хэмээн бодсонгүй. Миний бие сонссон зүйлээ нягтлаагүй, анд нөхрийн журмаар зөвлөлдөж ярьсан ба ингэхдээ хэн нэгний нэр хүндийг гутаах, гүтгэх гэсэн атгаг санааг огт агуулаагүй. Энэхүү ташаа, албан бус мэдээллийг хөндөж ярьсны улмаас танд хүндрэл учруулсандаа уучлалт хүсье.

А.Гансүх: -Та ташаа мэдээлэл авсан байна. Энэхүү ташаа мэдээллийг бусдад дуулгажээ. Ноён С.Батболд бизнесийн салбарт амжилт олсон хүн гэдгийг та бүхэн мэднэ. Тэрээр “Алтай трейдинг” гэдэг компанитай. Үүнийг хүмүүс “Алтай констракшн” компанитай андуурч, түүнийг “Алтай констракшн” компанийн эзэн гэж таамаглаж төөрөгддөг бололтой. Тэрээр дээрх компанитай бизнесийн ямар нэгэн холбоогүй. Өнөөдөр тантай албан ёсоор уулзаж, Таны авсан мэдээлэл буруу ташаа, үндэслэлгүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм.

Я.Ичихаши: -Асуудлыг ойлголоо. Энэ дашрамд Танд итгэмжлэгдсэн байдлаар дуулгахад “Суруга Монгол” компани руу Таны болон С.Батболд сайдын нэрийг барьж ярьж, ихээхэн дарамт үзүүлдэг зарим нэг хүн үнэхээр байдаг юм шүү. Үүнд анхаараасай гэж хүсч байна.

А.Гансүх: -“Суруга Монгол” компанийн асуудалтай холбогдуулан сөрөг ташаа мэдээлэл тараах, үүнийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлах сонирхолтой бизнесийн төлөөлүүд ч цөөнгүй байх шиг байна. Миний бие өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн үйл ажиллагааг дэмжиж, хуулийн зөвлөгөө өгч, хамтарч ажилладаг байсныг Та мэдэх биз ээ. Цаашид дээрхтэй ижил төрлийн ямар нэгэн мэдээлэл авсан тохиолдолд надаас лавлаж, нягталж асууж байхыг хүсье. Дашрамд дурдахад, “Суруга Монгол” компанитай холбоотой сөрөг мэдээллийг монгол хүнд мөнгө төлж, зориуд бичүүлж нийтлүүлж буй япон хүн байгааг олж тодруулсан юм. Тэр хүнийг Ж.Араки гэдэг юм билээ. Тэрбээр шоронд ял эдэлж байгаад суллагдсан гэсэн. “Суруга” компаниас мөнгө нэхэмжилж байсан гэж сонсогдсон. Энэ мэт япон иргэд хоорондын зөрчилдөөн Японоос хальж, Монгол дахь танай салбар компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл надад төрсөн.

Я.Ичихаши: -Энэ хүний тухай сонссон.

А.Гансүх: -Бид үл ойлголцлоо арилгалаа гэсэн дүгнэлтэд миний бие хүрлээ. Ташаа буруу мэдээлэл хоёр орны харилцаанд нөлөөлөх вий хэмээн Гадаад харилцааны яам санаа зовниж, энэхүү уулзалтыг зохион байгуулсан гэж бодож байна. Та мөн буруу ташаа мэдээллийн “хэлмэгдэгч” болсон байна. Цаашид ийм ташаа мэдээлэл, үл ойлголцсон зүйл битгий гараасай гэж хүсч байна. Миний бие Япон оронд ихэд хүндэтгэлтэй ханддаг, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллах эрмэлзэлтэй байдаг гэснээр монгол, япон хэлээр явагдсан уулзалт 20 минут орчим үргэлжилж өндөрлөв. Яриаг С.Болорчимэг, С.Оцү нар хэлмэрчлэв. Ингээд уулзалтыг албан бланк дээр танилцсан: Б.Ганболд /АНДОГ-ын захирал/, тэмдэглэсэн: Л.Эрдэнэдаваа /АНДОГ-ы н.б.д/ нарын гарын үсэг зурж уулзалтын тэмдэглэлийг баталгаажуулжээ.

“СуругаМонгол” компанийнхан өөрсдийгөө хохироогүй гэв

Монгол дахь “Суруга Монгол” компанийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан 67 настай Цүнэяки Хара хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдсон энэ хэрэг анх 2012 оны хоёрдугаар сард үүссэн байдаг. Тэгвэл үүнээс хоёр жилийн дараагаар буюу 2014 онд “Суруга корпораци”-ийн эзэн, “Суруга Монгол” компанийн ерөнхий захирал Ц.Ивата Монголд ирж энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгсөн байдаг. Сэтгүүлч “Эндэх компанийн нэг захирал хар тамихины хэрэгт холбогдлоо гэх мэт мэдээллүүд гарч байсан” гэж асуухад Ц.Ивата“Манай эндэх зарим захиралтай холбоотой тийм мэдээллүүд гарсан байсан. Харамсалтай нь тэр бүгд худлаа байсан. Монголын хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаад тэр нь худлаа гэдэг нь батлагдсан” гэж хариулжээ. “Монгол түншүүдтэйгээ муудалцсан, мөнгөө алдсан гэх мэдээлэл бас байдаг. Энэ асуудлаас болоод таны аавын бие муудсан гэсэн. Энэ үнэн үү?” гэж асуухад “Огт худлаа цуурхал байна. Бид Монголд мөнгө алдсан гэсэн тийм зүйл болоогүй. Мөн монгол хамтрагчтайгаа муудалцсан гэдэг ч худлаа” гэжээ. “Газраа алдаагүй биз дээ” гэж асуухад “Үгүй. Барилга барьж байгаа газар манай “Суруга Монгол” компани дээр байгаа. Анх л энэ компани дээр урт хугацааны гэрээ байгуулсан. Тэр л хэвээрээ. Өмнөх хэсэг дээр “Mongol corporation” гээд манай охин компани хариуцаад ажиллаж байгаа. Тэрэн дээр ийм андуурагдсан ойлголт явсан байж болзошгүй” гэж хариулжээ.

Сэтгүүлч “Та манай улстөрчидтэй танил уу. Тухайлбал, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй хэр танил вэ. Түүнийг танай компанитай холбосон сайн, муу олон яриа яригддаг” гэсэн асуултад “Би 2001 онд анх өмгөөлөгч А.Гансүхтэй танилцсан. Тэр үед бол сайд болоогүй байсан шүү дээ. Түүний хуулийн компани манайд зөвлөгөө өгдөг байсан юм. Тэр үеэс бидний хооронд маш сайхан нөхөрлөлийн харилцаа тогтсон. Одоо ч үргэлжилж байна. Бидний хооронд ямар нэгэн таагүй зүйл болж байгаагүй. Би их гайхаж байна. Өмнө нь нэг удаа би бас энэ мэдээллийг сонсож байсан. Яагаад тэгж ярьж байгааг ерөөсөө ойлгоогүй. Би ирэх болгондоо түүнтэй уулздаг. Тэр бас Японд очих бүртээ надтай уулздаг. Бидний нөхөрлөл хэвээрээ гэж” “Суруга”-гийн эзэн Ц.Ивата захирал ярилцлага өгч байсан аж.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сарын цаг агаарын төлөв DNN.mn

Ирэх сарын цаг агаарын төлөв

Ирэх сарын цаг агаарын төлөв гарчээ.

Арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох ба говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа тул эдгээр үеүдэд цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд авч ашиглахыг Цаг уурын байгууллагаас зөвлөв.

Дэлгэрэнгүй:

Баруун аймгуудын нутгаар. Агаарын температур 4-6°С-аар сэрүүснэ. Сарын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11–13 м/с, зарим үед түр зуур 13–15 м/с хүрч ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар ОЖД-аас дулаан ба бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар сэрүүснэ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр хур тунадас орно. Салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас ихэнх нутгаар (Хэнтийн баруун хэсгээс бусад) ОЖД-аас бага байна.

Агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар сэрүүснэ. Сарын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, Дундговь, Дорноговийн зүүн хойд хэсэг болон Говьсүмбэрийн нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна. Агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар сэрүүснэ.

Ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

Одоогийн байдлаар 4347 иргэн томуугийн вакцин тариулжээ DNN.mn

Томуугийн вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдэд хийж байна.

Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан мэдээлэхдээ, “Одоогийн байдлаар 500 мянга гаруй хүн тун вакцин хүлээн авсан. Дөрвөн цэнт буюу А, В хүрээний эсрэг тус бүр хоёр цэн агуулсан вакцин юм. Вакциныг 21 аймаг, есөн дүүрэгт хүргүүлсэн. Тав хүртэлх насны хүүхдүүдийн вакциныг цэцэрлэгтэй хамтран хийж байна. Энэ сарын 25-ны байдлаар 1-5 насны 2500 гаруй, нийт 4347 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна” гэв.

Томуугийн вакциныг 1-5 насны 214 мянган хүүхэд, жирэмсэн 42 мянган эх, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй 218 мянган иргэн, Эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад хийхээр төлөвлөжээ.